Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Британи дахь Монголчуудын баяр наадам дэлгэр сайхан боллоо

neeltБритани дахь Монголчууд Үндэсний баяр наадмаа тохиолдуулан тэмдэглэн өнгөрүүлдэг “Лондон Наадам” 7 сарын 2-ны ням гарагт Wimbledon Common талбайд зохион байгуулагдаж өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ удаагийн наадамд Лондон хотоос гадна Manchester, Nottingham, Derby, Newcastle, Exeter, Kent, Surrey, Sheffield, Leicester, TsoltemdegtnuudOxford зэрэг муж хотуудаас нийт 500 гаруй наадамчид хүран цуглаж дэлгэр сайхан наадав. Энэ жилийн хувьд нийт наадамчдын 20 орчим хувь нь Британичууд байсан нь Лондонгийн Наадам Монгол урлаг соёл ёс заншил уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулах зорилгоо хангаж буйн нэгэн баталгаа болж буйгаараа онцлог байлаа.

huuhduudНаадмын ажиллагааг нээж элчин зөвлөх Б.Одонжил үг хэлж төрийн дуулал эгшиглэсний дараа тус улсад ажиллаж бүтээж яваа зарим Монголчууддаа  салбарын тэргүүний ажилтны цол тэмдгийг гардуулав. Үүнд Лондон хотод амьдарч буй Монгол хүүхдүүддээ хэл соёлоо уламжлан авч үлдэхэд өөрийн мэдлэг туршлага, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж буй Монгол Хэлний Сургалтын Төвийн багш  Я.Болортуяад “Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан” цол, тэмдэг, шагайн харвааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнneeltHuurэлэн Манчөстөр хотын суугуул Д.Лхагвадоржид “Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан” цол тэмдгийг тус тус гардууллаа. Наадмаараа амжилт бүтээлээ үнэлүүлж салбарын тэргүүний ажилтны цол тэмдэг хүртсэн Монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэе.

Наадмын ажиллагааг Др.Д.Бум-очир, сэтгүүлч Нармандах нар хөтлөн явуулсан бөгөөд нээлтийн урлагын тоглолтод МУСТА, дуучин Чулуунцэцэг, МУСТА М.Мөнхзоригт, хөөмийч морин хуурч Н.Бат-Эрдэнэ. Хуурч Тамир, хуурч хүү  Макс болон Nomadic Tunes  хамтлаг, Монгол Хэлний Сургалтын Төвийн сурагчид оролцлоо.

Buh4Бөхийн барилдаан: Энэ жилийн баяр наадмаар хүчит 40 бөх барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Ноттинхом хотын суугуул, МонБрит бүлгийн бөх аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 6 даван Лондонгийн баяр наадамдаа 10 дахь удаагаа түрүүлэн, Төв аймгийн Лүн сумын харъяат, Лондонгийн суугуул, сумын заан Отгонбаяр 3 дахь удаагаа үзүүрлэж, Булган аймгийн харъаят, Лондонгийн начин Д.Очирбат, өнгөрсөн жилийн Лондонгийн сар шинийн барилдааны түрүү, залуу бөх Х.Мөнхтулга нар тус тус шөвгөрөв.  Мөн Монгол бөхийн гараа дэвээ, шавааг ёс жаягаар нь үйлдэн барилддаг үндэсний бөх сонирхогч гадаадын иргэд бий болж буйг энэ жилийн наадмаас тодорхой харж болохоор байв. Тухайлбал үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэй Турк үндэстэн Elbiz, Англи үндэстэн Robin Fell нар тус бүр 2 дах жилдээ барилдаж нэгээс хоёр давцгаалаа.

Хүүхдийн барилдаан 6-8, 9-11 гэсэн насны ангилалаар анх удаа зохиогдсон нь энэ жилийн наадмын арга хэмжээнд нэмэгдсэн шинэлэг зүйл байв.

BuhHuuhduudАнгли дах үндэсний бөх сонирхогчдын бүлгийн зохицуулагч, БТСТА, Лондонгийн заан Ц.Батбаяр баяр наадмаас өмнө хүүхдүүдийг нэгтгэн гурвантаа бэлтгэл хийлгэж гараа дэвээ, мэхийн хувилбаруудыг зааж, эцэг эхчүүдтэй нягт хамтран ажилласны дүнд энэхүү барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Наадмын хүүхдийн барилдааны 6-8 насны ангилалд Баттөмөрийн Төгөлдөр түрүүлж, Вояатзиц-ийн Тэмүүжин үзүүрлэн Бум-Очирын Ханбилгүүн, Алтангэрэлийн Хүслэнэрдэнэ нар шөвгөрч харин Ганхуягийн Давид уран гараа дэвээний шагнал хүртсэн бол 9-11насны ангилалд Сайнсайханы Ананд түрүүлж, Золбоогийн тамир үзүүрлэн, Отгонбаярын Содмандах нар шөвгөрсөн байна

surchidСур харваа: Энэ жилийн Лондонгийн Наадмын сурын харваа Тэмцээн, Чөлөөт харвалт гэсэн хоёр төрөлд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 12 харваачид насанд хүрэгчидийн төрөлд цэц мэргэнээ сорисноос Tamir Morgan (Монгол) тэргүүн байрыг хүртэж, Taskin Hussein (Курд), Нархүүгийн Тогоо (Монгол) нар удаах байруудыг эзлэн алт, мөнгө, хүрэл медалиуд, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. Энэ жилийн тэмцээнд туршлагатай, өмнө нь харваж байсан хүмүүс оролцсоноороо урд жилийнхээс давуу, өрсөлдөөн ихтэй байсныг сурын харвааг зохион байгуулагч Цолмон, Матьв, Энхтүвшин нар онцолж байв. Мөн зохион байгуулагчдаас харвах сонирхолтой хүмүүст хувийн зааварчилгаа товч өгч харвууллаа. Сур хаpвалтын бооцооны нийт орлогыг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аж төрдөг амьдарлын түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдэд хандивлана.

shagai2Шагай харваа: М.Машбаяр тэргүүнтэй Үндэсний Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбарынхан шагайн харвааны уламжлалт тэмцээнээ зохион байгуулж төрөл тус бүрийн аваргуудаа тодрууллаа. Багийн харваанд Ч Хадхүү ахлагчтай Манчөстөрийн баг тэргүүлэн, Г Амарбаясгалан ахлагчтай Лондонгийн баг удаалж  С Лхагвадорж ахлагчтай Манчөстөрийн 2-р баг гуравдугаар байрыг тус тус эзлэн мөдаль мөнгөн шагналаар шагнагдавн Харин цуваа харваанд 12 сум тавмснаас Ш Гантулга /Манчөстөр/ Б Батсуурь /Лондон/ нар тус бүр 8 онож оноо тэнцэн сум уралдуулж Ш Гантулга тэргүүлж Б Батсуурь  тэргүүн дэд байр эзэлсэн бол  Б Үнэнбат/Манчөстөр/ 6 онож гутгаар байрт орж тус бүр мөдаль мөнгөн шагналын эзэд боллоо. Шагайчид маань асар майхны засаж наадамчин түмнээ идээ зоогоор дайлан баяр наадмын хөөр баяр нэмэн дэлгэр сайхан наадацгаалаа.

Guilt1Хурдан хүүхдийн уралдаан: Жил бүрийн наадмаар хүүхдүүдийн гүйлтийн уралдаан нас насны ангилалд болдог билээ. Энэ жилийн уралдааны дүнгээс танилцуулбал

3-4 насны хөвгүүд James. Дээгий, Эрдэнэтөгс, охид Хулан, Оюун, Намуун нар
5-6 насны хөвгүүд Ирмүүн, Идэр, Жеймс, охид Эихлүүн, Намуунаа, Эмрүн
7-8 насны хөвгүүд: Хүслэн-Эрдэнэ, Батмэнд, Ханбилгүүн, охид: Оч, Сараа, Эгшиглэн
9-10 нас хөвгүүд Ананд, Жавхаа, Одбилэг охид: Анхжиг, Саран, Сарнай
11-ээс дээш нас хөвшүүд Тэмүүжин, төгөлдөр, Бадарууган охид: Зулаа Хүслэн,  Сараа нар тус тус хуралж торгон жолоо өргүүлэн Өргөмжлөл бэлгээр урамшуулагдлаа.

UndesniiHuvtsastan1Үндэсний сайхан хувцастны тэмцээн: Broadway Beauty Saloon-ийн нэрэмжит үндэсний сайхан хувцастны тэмцээн насанд хүрэгсэд, хүүхэд, балчир насны ангилалуудаар зохион байгуулагдаж насан хүрэгчдэд үүлэн цагаан өнгөөр ижилссэн Н.Бат-Эрдэнэ Ж.Жавзанхорол нар тэргүүлсэн бол балчир насанд Б.Буянжаргал тэргүүлжээ (Хүүхдийн эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн хүүхдүүдийн нэрсийг эцэг эхчүүд явуулна уу)

Идээ зоогоор бялхасан наадам: Энэ жилийн баяр наадамд Nomads Restaurant, Mongol centre cafe, Good Cod mobile Fish and Chips нар  3 газар наадмын хуушуур болон бусад хоолоор үйлчилсэн нь хүртээмжийг нэмэгдүүлж наадамчид урт урт дараалалд зогсолгүй хөнгөн шуурхай үйлчлүүлэн сайхан наадлаа. Англи болоод Монгол хүмүүсийн хуушуурын захилаг эрс ялгаатай байсан гэх мэт сонин тохиолууд бас гарчээ. Нэгн тохиол нь Англи хүн ирээд “One khuushuur please” гэтэл ард нь зогссон Монгол “40 хуушуур авъя” хэмээсэн аж.

BBBCBC сурвалжилсан наадам. BBС-ийн орон нутгийн албаны 2 сурважлагч баяр наадмын ажиллагааг сурвалжилж товч мэдээлэл ярилцлага авсан нь Лондон наадмын чимээ түгэн дэлгэрч буйн нэгэн илрэл байлаа

Талархал

Баяр наадмын ажиллагааг зохион байгуулахад тусалж дэмжсэн хамтран ажилласан бүх байгууллага хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийльө

Талбайг түрээслэх, бэлтгэл үйлчилгээний ажилд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан элчин сайдын яамны хамт олон, мөн наадмын ажиллагаанд хандив өргөж  тусламж үзүүлсэн Shinny Gym, Good Cod mobile Fish and Chips, Unur company, MonBrit, Элчин зөвлөх Б.Одонжил, ЭСЯ-ны консул Л.Отгонбаяр,  1-р нарийн бичгийн дарга Батболд, аж ахуй хариуцсан ажилтан Ц.Сандаг-очир, Matthew, Энхтүвшин, Отгонбаяр, Цэрэнбат, Батхишиг нартаа, наадмын ажиллагааг өөрийн мэдлэг туршлагадаа тулгуурлан сэтгэл гарган бэлдэж, нийцтэй сайхан хөтөлж, наадмын сурвалжлага бичлэгүүдийг тасралтгүй хийсэн Др.Д.Бум-Очир, хөтлөгч Б.Наранмандах нартаа, Ая дууны эгшгээрээ наадамчин олноо баясгасан МУСТА Д.Чулуунцэцэг болон “Nomadic Tunes” хамтлагийнханд, Наадмын нээлтийн тоглолтын найруулгыг жил бүр хариуцан амжуулдаг МУСТА М.Мөнхзоригтдоо, хөөмийлж, сурвалжилж, цэвэрлэж бүхий л талбарт сэтгэл гарган ажилласан Н.Бат-Эрдэнэдээ, Монголд хэлээ шамдан суралцаж буй бяцхан үрсээ бэлтгэн ирж наадмын талбайд ая дууг нь өргүүлсэн Я.Болортуяа багш болон түүний шавь нарт, шавь нарын эцэг эхчүүдэд, наадмыг амжилттай хийх зардлын гол нурууг босгохын тулд баярлах наадахаа умартан олон цагаар тасалбар түгээн ажилласан З.Отгонбаяр,  Хонгороо нартаа, азын сугалааны амаргүй ажлыг амжилттай хийсэн Жавхаа, Ариунсанаа, Роз, Заяа, Ундрам  нартаа болон сугалаанд хандив өргөсөн нийт олондоо, наадмын үйл ажиллагааны фото сурвалжлагыг хийсэн МҮОНРТ-н Лондон дахь сурвалжлагч, Азаа студийн Азхүүдээ, випоч зураглал үйлдэж наадмаа сурвалжилсан Ч.Лхагвасүрэндээ наадмын талбайн засал чимэглэлийг жил бүр хариуцан авч эртлэн ирж ажилладаг Д.Очирбатдаа, урлан бүтээсэн тооноороо таазны заслыг чимэглэсэн Ноттинхамын Энхбаяр ахдаа, талбайн зохицуулалт дээр хамтран ажилласан МОНБРИТ-ийн Мөнхочир, Баттулга нар болон бусад залуустаа, Бөхийн барилдааны бүртгэлийг хийж бөхчүүдээ бэлэн байлгадаг энэ жилийн хүүхдийн барилдааныг сэтгэл гарган зохион байгуулсан БТСТА, Лондонгийн заан Ц.Батбаяртаа, бөхийн тавгийн боорцгоор хангахын зэрэгцээ засуулын үүргээ гүйцэтгэсэн Тэгшээ МОНБРИТийн Баттулгадаа, бөхийн цолыг уянгалуулан сайхан дуудсан С.Гэрэлхүү ахдаа, түрүү бөхийн шагналыг ивээн тэтгэсэн Чехээс ирсэн Ү.Нарангэрэл эгчдээ,  их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналыг даасан  Британи дахь Монголчуудын холбоондоо, Хүүхдийн браилдааны бай шагналыг ивээн тэтгэсэн  Ганхуяг, Нараа нартаа, Сурын харвааг олон үндэстнүүдийг хамруулан аюулгүй байдлыг чанд сахин машид хариуцлагатайгаар зохион байгуулсан Matthew, Энхтүвшин, Цолмон туслаж ажилласан М.Саранзаяа, Робин нартаа, Шагайн харвааг дэлгэрүүлэн хөгжүүлэх ажилд цаг сэтгэл гарган ажиллаж буй, наадмын шагайн харвааны тэмжээнийг элгэр сайхан зохион байгуулсан  Британи дах Монгол Шагайн Холбооны тэргүүн БТСТА М.Машбаяр болон түүний багийнханд, олон газраас ирсэн удмын хурдтай хүүхдүүдийн уралдааныг онцгой тэвчээр гарган амжилттай зохион байгуулсан Одонгэрэл, Отгонбаяр болон багийнханд, өнгө алагласан цэцэгсээс үлэмж таатайг нь сонгох мэт наадмын гоёлоороо алагласан олноос шилдэг сайхныг нь шалгаруулах амаргүй албыг амжилттай зохион байгуулсан Зоригоодоо,  ивээн тэтгэсэн Beauty Broadway Saloon-ийнхандаа,  үйлчилгээ тээврийн ажилд үүртэлгүй зүтгэж, дотоод зохион байгуулалтын олон ажлыг сэтгэл гарган хийдэг Ц.Сандаг-Очиртоо, наадмчин олноо наадмын хуушуураар дүүртэл нь үйлчилсэн Nomads Restaurant, Mongol centre cafe, Good Cod mobile Fish and Chips”ийн хамт олонд, асар майхан босголцож, буулгалцаж, ачилцаж, наадмын талбайгаа хамтдаа цэвэрлэсэн сайхан сэтгэлт монголчууддаа болоод найз нөхөд, ахан дүүс, үр хүүхдээ дагуулан ирж дэлгэр сайхан наадсан нийт наадамчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийльө!

Хойтон жилийн наадмаа хотол олноороо улам бүр өргөн дэлгэр тэмдэглэцгээө!

Ангилал: Мэдээ мэдээлэл, Наадам Таг: , ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.