Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Би технократ хүн

PhotoЭлчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбоо, Британи дахь олон нийтийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” уулзалтын 37 дахь дугаараар Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням оролцож “ТЕХНОКРАТ БОДЛОГООР ХӨГЖИХ НЬ” сэдэвт ярилцлага хийхтэй холбогдуулан хийсэн “бие халаах” товч яриаг хүргэж байна.

Та өөрийн бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэн зохион бүтээгч инженер хүн. Зохион бүтээгч инженер хүн яагаад улс төр эдийн засгийн талаар яриа, лекц хийх болов?

Английн монополь компаниудад 9 жил цуг ажиллаж байсан Тайвань, Хятад зэрэг улсын инженерүүд эх нутагтаа очингуутаа тэрбум долларын захиалга авч ажилласан. Гэтэл Монголд ийм улс төрийн дэмжлэг байдаггүй. Үүний учрыг олж, яаж өнөөгийн том гүрнүүдийн геополитик колоничлолын бодлогоор бидний тархийг хуурамч онолоор молигдож боолчилдог болохыг практик туршлагаараа олж мэдэрсэн.

Та өөрөө ерөнхий сайд байсан бол ямар бодлого баримтлах байсан бэ?

Социалист, капиталист нийгэмд хүчирхэг эдийн засаг байгуулсан нийтлэг дүрэм байдаг. Энэ нь хаалгаа хаагаад бүх хоолоо өөрсдөө идэх. Бүх төсөл тендер концесс ыг Монголдоо шингээж оюуны зах зээлийг хөгжүүлнэ. George Catlett Marshall – ийн дүрмээр дотоодын өрсөлдөөнийг зогсоож, хамгийн шилдэг технологи-той компанид салбарын монополь эрх олгож 30 жилийн засгийн газрын захиалга өгнө. Энэ нөхцөлийг хангаж чадах улс төрийн тогтолцоог бүрдүүлнэ. Гадны биш дотоодын технократ бодлого явуулна.

Таны ярилцлагуудад технократ бодлого гэж цөөнгүй дурдагддаг. Таныхаар тэгвэл технократ бодлогоор Монгол улсын ирээдүйг хэрхэн тодорхойлох вэ? Та технократ хүн мөн үү?

Мөн. Үүний тулд 29 жил зүтгэж 2015 оны Азийн Барын Алтан медаль хүртсэн, улс төр эдийн засгийн шинэ онол боловсруулж 2015 онд WFSW – д танилцуулж 90% саналаар НҮБ рүү илгээх илтгэлээр сонгогдсон. Технократ ерөнхий сайдтай болчихвол 5 жилийн дараа бид Азийн Бар Улс болно. Технократ хүн гэж доорх гурван салбарт нээлт хийсэн хүнийг хэлдэг. Үүнд : 1) Технологийн салбар. 2) Улс төрийн шинжлэх ухаан. 3) Эдийн засгийн шинжлэх ухаан. Монгол хөрсөнд буулгавал Монголын хөрсөнд буусан улс төрийн тогтолцоогоо олж даяарчлалын колоничлолоос бултах арга ухаанаа олсон, орон нутгийн технологийн шинэ ололт амжилт онцлогтой тохирсон төлөвлөгөө боловсруулж эдийн засгийн шинэ тогтолцоог нээж олсон, олон улсын хэмжээнд инновацийн бүтээл хийж олон улсын байгууллагуудаас үнэлэгдэж шагнагдсан хүнийг Технократ хүн гэж ойлгож болно.

хөөрөлдсөн Л.Отгонбаяр

Ангилал: Оюунлаг Оршихуй Таг: , , ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.