Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Жаки

JackieChristina Noble Children Foundation-ийн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойд зориулав

Зовлон бэрхшээл дундуур туучсан хүүхэд идэр насныхаа амьдралаас сургамж авч өнчин ядуу хүүхдүүдэд туслах, тэднийг аз жаргалтай элэг бүтэн байлгах, амьдралын зөв замд оруулахын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваа Ирланд  бүсгүй Christina Noble-ийн (түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Noble киног үзэхийг санал болгож байна)  үндэслэсэн Christina Noble Children Foundation-ийнхан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойгоо энэ 8 сарын 25-нд Улаанбаатар хотноо тэмдэглэж буй. Монголын олон зуун хүүхдэд түвшин амьдрал өгөхийн төлөө ажилладаг, бидний ирээдүйн төлөө хөрөнгө оруулдаг энэ сайн санааны  байгууллагын тэмдэглэлт өдөрт нь зориулж байгууллагын тухайд нь судалж шинжилж бичих цаг боломж үгүй тул түүнийг дэмжин ажилладаг эгэл нэгэн Жакигийн хөргийг өөрийн л мэдэх хэмжээндээ бичлээ. Олон олон Жакигийн цаг наргүй ажиллах сэтгэл зүтгэлийн хүчээр тэд бидний ирээдүйн төлөө ажилладаг.

Жаки CNCF-ын үйл ажиллагааг сүүлийн 18 жил дэмжин ажиллаж буй Англи бүсгүй. Christina Noble Childdren Foundation-ийн талаар хэрхэн олж мэдсэн, яаж Монголтой холбогдсон түүхийг нь түүний 2015 онд Mongol HD TV-д өгсөн ярилцлагаас сонирхож болно.

Миний хувьд Жаки, түүний нөхөр Rainer нартай 2011 оны Лондонгийн шинэ жилийн цэнгүүн дээр анх танилцаж байв. Тэр нэг сэжүүр атгасан бол алдахгүй зуурдаг лут чанартай. Уг арга хэмжээнээс хойш имайл тасралтгүй бичсээр юу хийдгээ, хийж буйгаа илтгэсээр бүтэн жил хагасын дараа тосгоныхоо иргэдийн дунд зохион байгуулдаг сан босгох арга хэмжээнд урьж, бид  гэр бүлээрээ очсоноор бидний хэлхээ улам ойртсон. Тэтгэвэрт гарсан хөгшчүүл голдуу далайн эргийн Barton on sea тоссгоны “үе тэнгийхнээ” тэр Монголоор өвчлүүлчж чадсан байлаа.  Түүнээс хойш бид жил бүр энэ арга хэмжээнд нь очиж үйл ажиллагааг нь дэмжиж буйгаа илэрхийлдэг, басхүү урлаг соёлоо танилцуулдаг, Монголоо хурсан олонд сурталчилдаг уламжлалтай болоод буй. Очдог Монголчуудын маань тоо ч жилээс жилд өсөн нэмэгдсээр.2014

Жаки тосгоныхондоо Chiristina Noble сангийн Монголд дахь үйл ажиллагааг танилцуулж, боломжтой танилуудаараа нэг нэг хүүхэд эчнээ үрчлүүлэн, өмсөх хувцас, сургалтын хэрэгсэл төлбөрийн зардлыг нь даалгаж мөн тосгон даяараа цамц хувцас хөнжил бүтээлэг нэхэж илгээх хөдөлгөөн өрнүүлж дөнгөжээ. 90 дөхсөн өвөө хүртэл хөнжил нэхсэнээ авчирч өгч байх. Өөрсдөө ч уулзаж байгаагүй Монгол хүүхдийн зураг барьсан хөгшчүүл ирж тэр хүүхдийнхээ тухай яриа дэлгэн, хэдэн настай, юунд сонирхолтой, хичээл сурлага нь хэр байгаа ззргийг хуучилна. Энэ бүгдийн ард Монгол дахь салбар байгууллага нь ч мэдээ мэдээллээр байнга ханган сайн ажилладаг нь илэрхий. Жаки ч бүх юм үнэн зөв амласан хэлсэн дагуу байж англи эмээ өвөө нар Монгол хүүхдүүдийн хоорондох алс хол ч итгэл сэтгэлээр холбогдсон гагнаасыг бат бэх байлгахын төлөө өдөр шөнөгүй имайл бичиж утсаар ярьж ажиллана. Монгол руу жилдээ 1-2 удаа явж ажил байдалтай танилцана. Газар дээрээс нь бодит мэдээллүүдтэй ирнэ.

Жаки Лондон дахь Монгол төвтөй холбоо тогтоосноор тус төв Монгол явуулах хандивийн ачааг нь үнэ төлбөргүй тээвэрлэж өгөхөөр тохирсон байдаг. Монгол төв өнгөрсөн 10 орчим жилийн турш 6 тонн гаруй хандивын зүйлсийг нь  илгээж үйл ажиллагаанд 2015нь үнэлж барамгүй их тус болж буйг тэрээр байнга дурддаг. Мөн зарим нэг бараагаа Лондонд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Баяраа, Төгсөө нараар дамжуулан илгээж хамтран ажиллана.Энэ дашрамд Монгол хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хэмээх ажлыг дэмжиж сайхан сэтгэлийн гараа харамгүй сунгадаг Монгол төвийн хамт олондоо болон Баяраа Төгсөө нартаа гүнээ талархая. Ер нь үйл ажиллагааг нь дэмжихийг хүссэн Британичууд төдийгүй Монголчуудыг олж хандаж ажиллахдаа тэр сүрхий. Монгол явах бүртээ л хэн нэгэн хүнийг танилцуулахыг хүснэ. Хуульч Т.Алтангэрэл, ӨГӨХ Өдөр байгууллагын Байка, Баяраа нартай холбож өгснийг тэр мөн л чулуу болгож чадсан.

Батжаргалтай танилцсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэргэнцэрүүд олж илгээхэд нь Жази тусалсан бол Монголд ивээн тэтгэдэг нэг хүүдээ сургуулиа төгсөхөд нь өмсөх костюм хийлгэхэд Батжаргал тусалсан.

Хүүхдийн шоронд гэнэн хэргээсээ болж орсон хүүг суллуулахад тэр өөрийн бүхий л боломжоо дайчлан ажилласан. Хуульч Т.Алтангэрэл ч боломжоороо тусалсан.. Хэдхэн сарын өмнө тэр хүү нь өршөөлөөр суллагдаж өдгөө мэргэжлийн сургуульд орохоор болсон агаад энэ жилийн хандивын сангаас тодорхой хэсэг нь уг хүүгийн сургалтын төлбөрт  зориулагдах аж. Монгол дах төвийн ихэнх хүүхдээ тэр зөвхөн тухай хүүхэд төдийгүй арын амьдралтай нь аав ээжтэй нь мэднэ. Архичин аав, амьдрRainerJackieалаа авч явах гэж зүдэрсэн ээж, шилжилтийн насандаа яваа үг сонсохгүй хүүхэд гээд олон зүйийг тэр ажиглаж харж зохицуулахгэж бодол сэтгэл чилээнэ. Монгол зан авирыг ч тэр ойлгож гадарлах болж бидний “за хамаагүй төлөвлөөд яахав, болох бол тэгээд болно доо” гэсэн байдлаар ч зарим асуудалд ханддаг болсноо өгүүлдэг. Урт урт имайл бичиж сэтгэлээ уудлана.

Жакийн нөхөр Рейнэр гэж түшигтэй сайхан герман эр бий. Фото зургийн аппаратын сонирхолтой тэр өөрийн мэргэжлийн сүлжээгээ ашиглан хуучин зургийн аппаратуудыг олж засаж нийтийн сүлжээгээр зарж олсон бүх орлогоо, Британийг үзэхээр ирсэн Герман жуулчдад газарчлах ажил заваараа хийж типний бүх орлогоо Christina Noble Children Foundation-ийн дэргэдэх Монгол хүүхдүүдийн Боловсролын санд хандивладаг. Энэ нь жилдээ 1-2000 фунтад хэлбэлзэнэ Зарим жил давах нь ч бий.

Жакийгийн арми зөвхөн Barton on Sea тосгоны оршин суугчдаар тогтохгүй. Тэр Германд суух худуудаа мөн үүнд татан оролцуулсан байдаг. Тэжээллэг хоол, витамин, эм зэргийг тэр Германаас Монгол руу явуулж байсныг, жил бүр Герман явахдаа тэнд мөн сан богсох ажиллагаа зохион байгуулж өөрийн нэрсэн нэрмэлүүдээ Англиас авч очиж борлуулдгыг мэдэх юм. Амьдрал л тул түүний ар гэрт өвчин зовлон тохиолдох, хүүхэд хүргэд нь эдийн засгийн давалгаанаас болж ажилтай ажилгүй болох гээд олон асуудал гардаг. “Өөрийн гэр бүл хүүхдэд гаргах цаг бага байгаадаа санаа зовох л юм, гэхдээ энэ ажлаа би зогсоож болохгүй” хэмээн тэр өгүүлдэг. Хүний өмнөөс зовж хүний өмнөөс баярлах гэдэг гайхам чанар Жаки тийм гайхам чанартай хүн. Энэ бүгдийг тэр Монголын хүүхдүүдийн төлөө, бидний ирээдүйн төлөө хийдэг. Монгол хүүхдүүдийн төлөө хэмээсэн энэхүү сайн санааны байгууллагыг дэмжигч олон олон Жакийгийн нэгэн төлөөллийн ажил үйлсийн зах зухаас дуулгахад ийм байна.

Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэнд хүргье!

 

Ангилал: Uncategorized, Нийтлэл, Хөрөг Таг: ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.