Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Алдаа оноогоо зөв үнэлж байж амжилттай урагшлах нөхцөл бүрдэнэ

21396948_1694942583857544_1068200564_nОксфордын Их Сургуульд төрийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалаад буй Цахим Өртөө холбооны гишүүн Б.Болор-Эрдэнэ Оюунлаг Оршихуй уулзалтын 38 дахь дугаарын зочноор уригдлаа. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” яриаг хүргэж байна.

1. Оюунлаг оршихуй цувралд оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Дэлхийн нэр хүндтэй сургуульд тэтгэлэгээр суралцаж Магистрийн зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Та эх орондоо олон улсын байгууллагуудын цөөнгүй төсөл дээр хяналт, үнэлгээний чиглэлээр ажиллажээ. Уулзалтад ярих сэдэв тань ч мөн үнэлгээний талаар. Ер нь үнэлгээ хийнэ гэж юуг хэлээд байна. Бид сүүлийн 20 гаран жил л элдэв байдлаар өөрсдийгөө үнэлээд л байгаа санагдах юм.

Сайн байцгаана уу. Юуны өмнө үүнийг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг болон Хичээлийн шинэ жилийн мэнд хүргье. Би Оксфордын их сургуулийн Төрийн удирдлагын чиглэлээр тэр дундаа, улс төр болон бодлогын үнэлгээний талаар илүү судлаад удахгүй төгсөх гэж байна. Эх орондоо олон улсын байгууллагуудын төслүүд дээр Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байхдаа олон зүйлийг сурч мэдэж авсан. Үүний нэг бол бид нарт үнэлгээ хийдэг систем хэрэгтэй. Нөгөө талдаа ганцхан төрийн байгууллагуудыг үнэлгээ хийхийг хүлээх биш ард түмэн өөрсдөө дүгнэлтээ судалгааны үндсэн дээр үнэлээд гаргадаг болох хэрэгтэй.
Юуны өмнө үнэлгээний талаар товч ярья. Үнэлгээний маш олон тодорхойлолт байдаг. Хялбараар хэлэхийн бол үнэлгээ маань тухайн хэрэгжүүлэх төслийнхөө үр дүнг чанартай, хамгийн тохирсон аргачлалаар судлаад гаргахыг хэлээд байгаа юм. Үнэлгээ хийснээр тухайн төсөл юун дээр алдсан, юуг зөв хийж амжилт гаргасан болон цаашдаа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлоод өгчихдөг. Сүүлийн 20 гаруй жилийн турш бид нар яг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийсэн үү гэвэл үгүй. Сүүлийн үеийн судалгааны байгууллагууд чанартай судалгаа одоо л хийж эхэлдэг болж байна. Үнэлгээ нь өөрөө чанартай судалгаа дээр суурилагдах ёстой.
Ихэнх хөгжингүй улс болон хурдацтай хөгжиж байгаа улсууд хяналт шинжилгээ, үнэлгээндээ маш их хөрөнгө оруулж байна. Яагаад гэвэл ямар нэгэн бодлого эсвэл төсөл хэрэгжүүлэхэд ямар үр нөлөө гаргаж байгааг харах хамгийн үр дүнтэй арга болоод байгаа юм. Монгол улс яагаад үнэлгээний системтэй байх хэрэгтэй вэ гэдэг талаар товчхон ярья.
Парламентын хугацаа 4 жил үргэлжилдэг. Шинэ Засгийн газар гарч ирээд шинэ бодлого хэрэгжүүлж эхэлдэг. Бодлого эхлээд боловсруулахдаа сонгогчдын саналыг татахын тулд биш харин нийгэмд яагаад энэ хэрэгтэй байгаа талаар харахаас авахуулаад үнэлгээний хэрэгцээ гарч ирнэ. Тухайн бодлого эсвэл төлөвлөгөө нь батлагдаад хэрэгжээд эхлэхэд бид нар энэ нь нийгэмд ямар сайн тал, муу талтай байна гэдгийг харахад үнэлгээ хэрэгтэй. Үүний дараа богино болон урт хугацаандаа ямар нөлөө үзүүлэхийг мэдэхэд бас үнэлгээг ашиглана. Хүүхдийн мөнгө өгөөд эсвэл оюутны мөнгө тараагаад үнэхээр сайн үр нөлөө гарч байна уу эсвэл зүгээр гал унтрааж байна уу. Хэр урт хугацаанд өгөх үү гэх мэт зүйлс бүгд үнэлгээ хийснээр гарч ирнэ.
2. Зуны саруудад та Британийн Кабинэт Оффис-д төслийн багт CabonetOfficeсудлаачаар ажиллалаа. Энэхүү судалгааны ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу, Энэ бас нэг төрлийн үнэлгэээний холбогдолтой ажил байв уу гэж ойлгосон.
Английн Засгийн Газар, Оксфордын их сургуультай хамтраад Олон Улсын Төрийн Үйлчилгээний үнэлгээний индексийг анх удаагаа гаргалаа. Тухайн индекс дээр Английн Засгийн Газрын багт орж ажиллаа. Индексийн гол зорилго бол төрийн үйлчилгээ ямар түвшинд байгааг үнэлэх юм. Өнөөдөр буюу 9 сарын 4-нд Оксфордын Их Сургуульд индексийн хурал зохион байгуулагдаж байна. 30 гаруй улсын сайдууд цуглаж хэрхэн төрийн үйлчилгээг сайжруулах талаар хэлэлцэж байна. Энэ хуралд Британийн Засгийн газрыг төлөөлөн оролцож байна.

3. Залуу хүнийхээ хувьд өнөөдрийн Монгол улсын нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
ButneerБи бол эх орныхоо ирээдүйд маш өөдрөг үзэлтэй бас хүмүүсийг өөдрөг байхыг уриалдаг. Ардчилалын дөнгөж 27 жилийн түүхтэй хурдацтай хөгжиж буй улс шүү дээ. Бүх салбар дээр сорилтууд, маш олон асуудлуудтай тулгардаг. Энэ бол хөгжлийн явц бөгөөд хөгжиж буйн илрэл. Би Монгол Улсыг үнэхээр шилжилтийн үед явж байна гэж харж байгаа хөгжлийнхөө хувьд. Алдаж, онож бүх зүйл дээр маш хурдацтай явж байгаагаас гадна хамгийн том онцлог нь хөдөлмөрийн насны залуучууд хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байна. Тийм учраас залуучуудын өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлагатай. Дээрээс нь бид нар хөгжихгүй байна, болохгүй байна гэхээс илүүтэйгээр эерэг бодолтой бас өөрчлөлт хийх болон өөрчлөлт хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй.

хөөрөлдсөн Д.Цэрэнбат

 

Ангилал: Оюунлаг Оршихуй, Ярилцлага Таг: , , , ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.