Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Лондон хотноо Монголчуудын нийтийн төв – Mongolian Community Organisation  нээгдлээ

Лондон хотын төв баруун хэсэг Монголчууд харьцангуй олноор сууршидаг,  нийтийн тээврийн сүлжээ сайтай South Kensington дүүрэг дэх  John Keys Resource Centre-д Монголчууддаа зориулсан төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах, Монголчууд маань цуглаж уулзаж, үр хүүхдээ хооронд нь танилцуулах, тоглуулах, Монгол соёл хэлээ хадгалан үлдэх боломж нөхцлийг хангах зорилготой 7 хоногт 3 өдөр ажиллах Монголчуудын нийтийн төв 10 сарын 22-нд нээлтээ хийлээ. Төвийн менежэр нь А.Энх-оюун бөгөөд түүний аав, Британийн Монголчуудын танил А.Амарбаясгалан, ээж Д.Туяа нар нь дэмжиж хамтран ажиллуулах юм.
Төвийн нээлтэд элчин сайдын яамыг төлөөлж зөвлөх Л.Отгонбаяр оролцон нээж үг хэлж элчин сайдын яамны гадна тусгаар тогтносон улсын илэрхийлэл болж цөөнгүй жил намирсан тугийг дурсгал болгон гардуулав
Мөн бусад олон нийтийн байгууллагууд болох Монгол Зураачдын бүлэг, Монголчуудын Холбоо, Оюутны Холбоо, Тоо цээжээр бодох аргад суралцах Soroban сургалт,  Өөрийгөө хөгжүүлэх сургалт, Ёогийн сургалтын төлөөлөгчид амжилт хүсэж хамтран ажиллахаа илэрхийлж үг хэллээ.
Ням гараг бүрийн өглөө Degy Yoga клубийн багш Дэлгэрмаа Еогийн  хичээл ажиллуулах ба өдөр 12 цагаас хүүхдүүдэд зориулсан цээжээр тоо бодох Soroban сургалтыг Тар багш тус тус заана.
Бямба гараг бүрт үндэсний шагайн харваан дугуйлан хичээллэнэ.
Даш.Туяа-ийн Хүүхдийн уран зургийн дугуйлан, Дэлгэрдалайгийн Live coaching зөвлөлгөө өгөх үйлчилгээнүүд удахгүй ажиллаж эхлэх юм байна.
Уг төвийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг https://www.facebook.com/MCO-Mongolian-Community-Organisation хуудсаар зочилж авах боломжтой.
Монголчууддаа зориулсан өөр бусад сургалт явуулах, арга хэмжээ зохион бйагуулах сонирххолтой иргэд байгууллага төвийн менежэр А.Энх-Оюунтай холбогдоорой!
Олон соёлын уулзвар Лондон хотноо Монгол хэл соёлоо хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудаахаа уулзвар төв байх зорилготой тус Төвийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье!
Ангилал: Мэдээ мэдээлэл Таг: ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.