Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Shinny’s Gym-ийн нижгэр шоу

Манчестер хотноо үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн боксийн Английн аварга С.Шинэбаярын Shinny Gym клубээс Манчестер дахь  сайн санааны Skullfades Foundation байгууллагад зориулан хандив босгох зорилгтой бокс сонирхогчдын дундах халз тулаан шоу Hallmark Hotel  буудлын их танхимд  амжилттай зохион байгуулагдлаа.  Skullfades Foundation  нь  Skullfades үсний салоны эзэн Ged Brian King -ийн санаачилгаар байгуулагдсан, эмзэг бүлгийн хүмүүсийг сэтгэл санааны тайван байдал, тав тухаар хангах,  үсчний мэргэжлийн ур чадвар суулгахад тусалдаг байгууллага ажээ.

Энэ үсчний газраар Шинээ маань олон жил үйлчлүүлж буй бөгөөд өөрийн талархасан сэтгэлээ чаддаг зүйлээрээ хариулсан нь  энэ байв.  Мөн түүнчлэн боксийн спортод дуртай ч тэмцээн уралдаанд тулалдах боломж завгүй Shinny Gym клубийн 19-53 насны гишүүд тамирчид хөх улаан 2 буланд хуваагдан өрсөлдөж, хүрэлцэн ирсэн олныг хөгжөөж өөрсдийн ур чадвараа үзүүлсэнээрээ өвөрмөц болжээ. 

Английн аварга Шинээ маань бүх тамирчдынхаа бэлтгэлийг хэдэн сарын турш удирдан хангуулж, ДАСГАЛЖУУЛАГЧ, шоуны бэлтгэл ажлыг гардан хийж ШОУ МЕНЕЖЕР, тоглолтуудыг рингэд биечлэн шүүж ШҮҮГЧ болон олон үүргийг зэрэг гүйцэтгэн онцгой сайн ажиллалаа.  Шавь нар нь тулааны үед буланд тамирчдаа дасгалжуулж, энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн хүмүүсийг хажуугийн шүүгчээр томилж олон хүийг дур сонирхолтой зохих ажлуудыг нь оноон хийлгэсэн ба тэд ч үүргээ баяр хөөр дүүрэн биелүүлж буй нь шоуны үед харагдаж байв.

Шинээгийн маань ээж Монголоос уригдан ирж, хилийн чанадад ажиллаж бүтээж байгаа хүүгийнхээ олон түмнийг хамруулан тансаг буудалд дэлгэр сайхан арга хэмжээ зохион байгуулж түмнээрээ хүрээлүүлж буйг харан сэтгэл тэнэгэр суух авай

Дараагийн шоу 2018 оны 3 сард.

 

Ангилал: Мэдээ мэдээлэл

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.