Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Бид чанартай, хэрэгцээтэй хараат бус судалгааг хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна

Элчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбоо, Британи дахь олон нийтийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг “ОЮУНЛАГ ОРШИХУЙ-ЛОНДОН” уулзалтын 40 дэх дугаарын зочноор Хараат Бус Судалгааны Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал А.ДОЛГИОН  уригдлаа Тэрээр “Хараат бус судалгаа Монголд” сэдэвт яриа хийж, орлцогч нартай харилцан ярилцана.  Ингээд уламжлалт бие халаах яриаг та бүхэнд хүргэж байна.

Өнөөгийн Монгол дахь улс төрийн тогтсон бодлого үгүй намуудын нийгэмд нөлөөлөх гэсэн оролдлогууд хийгээд нийгэмд бий болсон итгэл үнэмшлийн төлөв байдлаас үүдээд таны ярилцлагын сэдвийг харангуут хэдэн асуулт төрж байна. Судалгааг хараат бусаар хийх нөхцөл Монголд хэр байна?
Монголд судалгааг хараат бусаар хийх нөхцөл, боломж бусад оронтой харьцуулахад боломжийн байдаг. Миний мэдэхийн Ази, Африкийн ихэнхи орнууд ямар нэг судалгаа явуулахад заавар төрөөс зөвшөөрөл авдаг, энэ нь хараат бус байдлыг маш их боогдуулдаг.

Мэдээж хараат бус судалгааг хөгжүүлэхэд олон суурь хэрэгтэй – хүний нөөцийн чадавхи, санхүүжилтийн систем, хараат бус институциуд бэхжих гэх мэт. Эдгээр нөхцөлүүд бага багаар бүрдэж эхэлж байгаа гэж үзэж байна.

Янз бүрийн судалгаа их гарах ч цаана нь улс төрийн захиалгатай, санхүүжигдсэн гэж хардах нь түгээмэл, түүний зэрэгцээ яг хэрэгтэй судалгаануудыг бол бодлого боловсруулагчид үйл ажиллагаандаа авч хэрэглэх нь ховор мэт санагдах юм

Судалгаа, үнэлгээг бодлогод хэрэглэх явдал хаана ч том асуудал байдаг, Монголд ч мөн адил. Сүүлийн үед санаа зовоож байгаа зүйл бол хүн бүр өөрийнхөө санал бодол, яриагаа “судалгаагаар ингэж гарсан, судалгаанд суурилсан” гэдэг болж. Тэр судалгааг нь хэн захиалсан, хэн хийсэн (хувь хүн үү, байгууллага уу) , ямар арга зүйгээр хийснийг хэн ч мэдэхгүй. Энэ нь их аюултай, судалгаа гэдэг зүйлийн өөрийнх нь үнэ цэнийг багасгаж байна.

Тиймээс бид чанартай, хэрэгцээтэй хараат бус судалгааг хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Бидний хувьд зөвхөн хараат бус гэхээс гадна үндэсний гэдгээрээ бас бусдаас онцлог. Уулзалтын үеэр Хүрээлэнгийнхээ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулая

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

——————————

Товч танилцуулга:

АЛДАРЫН ДОЛГИОН
2009 оноос IRIM Хараат бус судалгааны хүрээлэнд судлаач, 2012 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

МУИС-д Социологийн магистр, Их Британийн Манчестрийн их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Монгол, англи, франц хэлтэй. Ази-Номхон далайн үнэлгээний холбооны гишүүн.

Төслийн менежмент, байгууллагыг чадавхижуулах, бодлогын судалгаа, хяналт- үнэлгээний чиглэлээр мэргэшсэн. Нийгмийн нийцэл (social cohesion), засаглал, олон улсын хөгжлийн тусламжийн үр нөлөө зэрэг сэдвийг судалдаг

Ангилал: Оюунлаг Оршихуй, Ярилцлага Таг: , , , ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.