Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
3

Сюрреалист уран зураг үзэгчийн ч, зураачийн ч, оюун ухааныг сорьдог, задалдаг хүнд урлаг

Отгоо ах (Тодын Оmгонбаяр) цагийн аясыг дагалгүй, өрөөлийн авирт хүлэгдэлгүй өөрийгөө илэрхийлэгч нэгэн. Бүтээлүүдээс нь энэ авир нь хан хийнэ. Гэхдээ бүтээлийнх нь илэрхийлэл утга санааг нилээд яриулж байж тухайлбал миний хувьд зах зухаас нь ойлгомор аядана. Ер нь яриулаад сонсоод баймаар. Оюунт хүний сэтгэлгээний ертөнц ямар агууг түүний ярианаас мэдрэнэ…
Өнөөгийн Монголын зураачдын дундах сэтгэлгээний урлагийн тоотой төлөөллийн нэгэн  тэрээр Лондон хотод цөөнгүй жил нам гүмхэн сууж бүтээлээ туурвисаар…
Отгоо ах маань Оюунлаг Оршихуй цувралын 2018 оны эхний дугаарт (№42) оролцох урилгыг хүлээж авлаа.  Тэрээр 1 сарын 27-ны Бямба гарагт 18 цагаас  Монголчуудын Сургалтын төв дээр өөрийн сюрреалист бүтээлүүдээсээ дэлгэн танилцуулж уран бүтээлчийн халуун яриа өрнүүлнэ. Энэ удаагийн Оюунлаг Оршихуй  бүр Отгоо ахын 3 жил ур ухаан, бодол сэтгэлээ зарж хийсэн бүтээлээ нийтэд дэлгэсэн тайлан, уран бүтээлийн үдэшлэг хэлбэртэй болохоор болов. Ингээд түүнтэй хөөрөлдсөн уламжлалт “бие халаах” яриаг хүргэж байна.

 Сюрреалист урлаг гэж?
Францад бараг 100 жилийн өмнө үүссэн урлагийн урсгал.Сюр гэдэг нь далд, цаана, реал гэдэг нь бодит гэсэн утгатай франц үгсийн нийлбэр юм байна лээ. Сюрреалистууд бодит юмс үзэгдлийг бодитоор дүрслэн үзүүлэх реалист, академик урлагийг болхи бүдүүлэг, доод урлаг хэмээн үзэж сөрөн гарч ирсэн байдаг. Сюрреализм нь  аливаа юмс үзэгдлийн өнгөн талыг бус түүний цаана далд орших мөн чанарыг нээн үзүүлдэг урлаг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл бодит амьдрал дээр үл оршин байх, зөвхөн зүүд нойрны ертөнцөд эсхүл хэвийн нөхцөлд ч оюун санаандаа төсөөлөн учирч болох хийсвэр үзэгдэл, төсөөллийг уран сэтгэмжээр бодит байдал болгон үзүүлэх урлаг. Эсхүл бодит байдал мэт болгон үзүүлэх. Гэтэл зүүд бол чамд харагдсан бодит үзэгдэл.Бодит байдал “мэт” биш шүү! Жишээлбэл энэ зураг яг бодитоор оршин байгааг чи харж байна. Зураачийн удтал бясалган байж оюун санаандаа бий болгосон уран сэтгэмж одоо бодит байдал болон үзэгчдэд хүрч байна. Үүнд л энэ зургийн, ер нь сюрреал урлагийн давтагдашгүй мөн чанар, үнэ цэнэ оршино. Энэхүү урлаг нь цаашаа хүний тархины үйл ажиллагаа,далд ухамсар, зөн совин, зүүд нойрны ертөнц дэхь үл ойлгогдох үйл явц, түүний үүсэл тайлал,хоосон чанар, онгод хийморь, квант физик, шашин, философи гээд явж өгнө. Энэ нь орших эс оршихуйн гүн ухаан.To be or not to be? гэдэг Шиксперийн алдарт афоризмын тайлал байх. Сюрреализмыг дэлхийн ноймор 1 гэгддэг Нобелийн шагналт нэрт сэтгэл зүйч Зигмунд Фройд ( Sigmund Freud) Лондон хотноо судлан шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдаг. Шинжлэх ухааны тайлбартай түүнд хамгийн ойр, ХХ зууны дэлхийн урлагт хамгийн их нөлөө үзүүлсэн урлагийн  урсгал гэдэг юм билээ. Нөгөө талаас хүний сүнс сүүдэр, элдэв хий үзэгдэл, далд ертөнц, урд хойд нас, тавилан заяа гэх мэт шашны болон гүн ухааны асуудал ч ороод ирнэ. Сюрреалист уран зураг үзэгчийн ч, зураачийн ч, оюун ухааныг сорьдог, задалдаг хүнд урлаг л даа. Тэд үзэгчдэд “бэлэн гоймон” өгч оюун санааг нь боомилдоггүй. Харин эсрэгээр тэдний оюун ухааныг задлах, юм бодохыг шаарддаг. Равжаа хутагт  урлагын бүтээл хэрхэн төрдөг тухайд

Багшийг даган шүтэн бүтээх
Байгалийг харан дуурайн бүтээх
Сэтгэлийн гүнээс түрэгдэн бүтээх

хэмээн өгүүлсэн байдаг. Сюрреализм бол гуравдах төрөлд нь хамаарах юм даа.

Та Англид цөөнгүй жил амьдарч дэлхийн урлаг уран зургийн ертөнцтэй  ойр танилцлаа. Монголын зураачдын бүтээл дэлхийн дэвжээний хаана байна вэ

Англи бол дэлхийн урлагийн том төв. Энд урлагийн янз бүрийн урсгал, чиглэлээр өч төчнөөн үзэсгэлэн завсар зайгүй гарч байна. Тэр болгоныг үзэж амжихгүй бас тийм шаардлага ч байхгүй. Зөвхөн өөрийн сонирхдог урлагаа үзээд, бусдыг нь интернетээс товчхон танилцдаг. Дэлхийн болон Английн урлаг хөгжлийнхөө дээд цэгт хүрээд цааш хэрхэн хөгжих гарцаа хайсан хямралын шатандаа байна уу даа гэсэн бодол надад төрж байгаа.

Монголын дүрслэх урлагийн тухайд бол надад бүрэн дүүрэн мэдээлэл үгүй учир хэлж чадахгүй байна л даа. Юутай ч ардчилсан хувьсгалын буянаар монголын зураачид дэлхийн урлагийн их далайд гарсан, өрсөлдөөнд оролцох боломж нээглсэн гэж би ойлгож байна.

 Монголд сюрреал урлаг хөгжиж байна уу?
Надад олдож байгаа интернетийн болон аман мэдээлэл дээрээ үндэслэж хэлэхэд энэ талаар сулхан юм болов уу гэж бодож сууна. Монголд яг энэ урсгалыг барьж авсан зураач байгаа эсэх, байгаа бол тэд ямар төвшинд хүрсэн, ямар үзэсгэлэн уралдаан болсон эсэх, энэ талаар Монголын Урчуудын Эвлэлийн болон төр засгийн тодорхой бодлого байгаа эсэх гээд зэрэг олон асуултад би хариу авч чадахгүй байгаа учир тодорхой юм хэлэх боломжгүй байна. Харин Герман, Польшид хоёр гурван чадалтай монгол зураач залуучууд байгаа харагдсан. Ер нь нөхцөл боломж бүрдвэл манай зураачид хаа ч гологдохгүй чадалтай шүү!

 Та сүүлийн энэ бүтээлээ 3 жил гаран бодож зурлаа. Онгод орохгүй хүлээгдэв үү эсвэл нийгмийн цаг үеийн өөрчлөлтийг дагаж санаанууд нэмэгдээд байв уу
Т.О: Сонирхолтой асуулт байна. Би энэ талаар бодож байсангүй. Тийм ээ, аль аль нь юм байна. Ер нь тэгээд уран бүтээлийг хийдэггүй. Тэр цаг нь болохоор өөрөө төрдөг гэдэг дээ.

Та энэ төрлөөр бүтээлээ хийхэд нөлөөлсөн хүчин зүйл, хүндэлдэг зураач хэн бэ.
Т.О: Би олон жил, бүр 2003 он хүртэл марк зурсан. Маркийн зураач гоё л доо. Гэхдээ сэтгэлгээний хувьд чөлөөтөй тонгочих боломж маш хязгаарлагдмал. Би бүр хар залуудаа Польшид уран зургийн сургуульд сурсан юм. Бүр тэр үеэс л сюрреализмийг мэднэ. Хуучин нийгмийн үед сюрреализмаар зурах хаалттай байсан. 90 оноос чөлөөтөй болсон ч амьдралын шаардлагаар боломж гараагүй.
Харин ирж байж л энэ урсгалыг тав тухтай үзэж танилцах, улмаар уран бүтээл хийх амьдрал ахуйн талаас ч боломжтой болж байгаа юм.
Би агуу их сюрреалист зураач Сальвадор Далийг шүтдэг. Тэр бол гайхамшигтай зураач. Би Парист түүний үзэсгэлэн музейг үзэж явахдаа өөрийнхөө азтайд баярлаж байсан.

Та энэ зургаа үнэл гэвэл хэд гэх вэ? яагаад?
Т.О: Аливаа уран зургийн үнэлэмж, үнэлгээ тухайн зургийн сэдэв агуулга, зураачийн сэтгэлгээний болон гүйцэтгэлийн ур чадвар, мэдлэг боловсрол, хэлбэр хийц,хэмжээ дамжаа, дүрслэлийн хүнд хөнгөн, олон цөөн, зарцуулсан цаг хугацаа, хэрэглэсэн будаг шунх, бийр багс, хаана хэзээ, хэнд хэрхэн…гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөллөөр үнэ бүрддэг. Барьцгүй эд дээ. Тухайн үедээ хэн ч анзаараагүй уран зураг билэгийн нүдтэй кураторын ачаар хүндтэй байранд заларч үнэ хүрсэн нь цөөнгүй. Жишээ нь, алдарт Ван Гог (Van Gogh)-ын зурагнуудын түүхийг бараг бүгд мэдсэн, сонссон байх.

Миний энэ зургийн тухайд, зүгээр хошигнох маягаар зарцуулсан хүн цагаар энгийн тооцоо хийе л дээ, хоюулаа. Урлан бүтээх үйл явцыг хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Нэгд, сэтгэн бодох. Энэ хамгийн хэцүү даваа. Дараа нь зурах. Зургийн хүнд хөнгөнөөс шалтгаалан янз бүр байдаг. Жишээ нь, энэ зургийг би 3 жил хагас нухсан. Өдөр болгон зураагүй л дээ. Яг зурган дээрээ ажиллсан нь 1 жил гэж бодъёо. 360 хоногт дундчаар өдөрт 7 цаг зурсан гэж үзье. 2520 цаг. Ажлын цагийн доод хэмжээгээр дундчаар 7£ гэж үзвэл 17.649£ болж байна. Энд сэтгэн бодох хүнд процесс, өөр бусад факторыг оруулахгүйгээр багаар тооцоход шүү дээ.

Дээр нь наад зах нь шаардагдах материал тэгээд таны дурдсан субьектив хүчин зүйлсийг нэмбэл доод тал нь энэ үнэ 2 дахин өсөх нь дээ.

Т.О: Тэгэж л таарах болов уу даа.
Энэ манаь “Бие халаах” яриа тул ингээд өндөрлөх үү. Уулзалт ярилцлага дээр өөр олон зүйлсийн талаар асуулт санал өрнөнө байх.  Гэхдээ зөвхөн уулзаж ярилцах төдийгүй зууш ууштай, цөөнгүй жил бодож бүтээсэн энэ зургийнхаа тайлан, уран бүтээлийн үдэшлэг хэлбэрээр зохион байгуулая гэж бодож байна Болно биз дээ. Монголчууд маань урлагт дуртай гаднын найз нөхдөө бас дагуулж ирээсэй хэмээн хүсэх байна.

Бололгүй яахав. Ёстой сайхан санаа байна. Нүүр номын Зар/Event хуудсаараа бусад мэдээллийг тухай бүр нь оруулаад явчихъя!

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Ангилал: Uncategorized Таг: , , ,

3 Responses to "Сюрреалист уран зураг үзэгчийн ч, зураачийн ч, оюун ухааныг сорьдог, задалдаг хүнд урлаг"

  1. Thanks Tserenat!

  2. Оюун says:

    Баярлалаа Цэрэнбат аа! Манай хүнтэй хөөрөлдсөнд. Aжилд тань амжилт хүсэе!

  3. Emert says:

    Mundag mundag mundag! Amjilt!

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Designed by SmartDesign.