hurug1“Оюунлаг Оршихуй“ цувралын энэ удаагийн дугаарын зочин орос хэл, утга зохиолын багш, орчуулагч, улс төрч, “Сайхан Булган” ХХК-ын ерөнхий захирал, Цэцэн Билигт Өүлэн Эх ТББ-ийн тэргүүн, Булган аймгийн Могод сумын уугуул А.Лхамжавтай хийсэн уламжлалт “бие халаах” ярилцлагыг толилуулж байна

1. Таны намтартай танилцаж байх явцад нэг зүйл миний сонирхолыг их татлаа. Юу вэ гэхээр та олон төрлийн мэргэжилтэй, олон салбар шинжлэх ухааныг сонирхох судалдаг хүн юм. Та ер нь ямар мэргэжилтэй , ямар хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? Та өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог уу?

Намтар түүх минь олон зүйл сонирхож оролдож явсан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ би сурган хүмүүжүүлэгч, улс төрч, бизнес гэсэн 3 салбарыг хамарсан байдаг. Харин яруу найраг, орчуулга, зохиол бичих, гүн ухаан сэтгэл судлал, одон орон зурхай сонирхож явсан минь хүн байгаль ертөнцийг танин мэдсэнээр амьдрал болон өөрийгөө нээж олох томьёогоо хайх арга минь байсан байх. Миний багаасаа сонирхсон зүйл тэнгэрийн эрхэс байсан. Сургуульд ороод астраном үзээд түүнд улам татагдсан. Бас хичээлээр олон шинжлэх ухаан үзээд суут хүмүүсийн амьдрал, тэр дундаа дэлхийн сонгодог зохиолуудыг үзээд бүр биширч тийм хүмүүс шиг болохыг мөрөөдсөн. Хүний мөрөөдөл их байдаг ш дээ, тэр дундаа би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Миний зарим мөрөөдлийг хүүхэд байхад байтугай одоо ч зарим хүмүүс гайхдаг. Яая гэхэв би тийм л төрсөн. Мөрөөдөл тань биелсэн үү? гэж үү,.. Мөрөөдөл насан турш байдаг болохоор биелээд л цааш бас үргэлжилэн урссаар л байгаа. Од эрхэс сонирхсон мөрөөдлөө зурхайн ном орчуулж байж жаахан дарсан. Зохиолч яруу найрагч болох хүслээ амьдрал ,хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө дуулсан хэдэн шүлгээрээ хаасан гэх үү дээ.

TamirynGol

2. Британи дахь Монголчуудтай хийх уулзалтын талаараа товч танилцуулна уу? Уулзалтын сэдэв маань “Би хэн бэ? Амьдралын утга учир юу вэ?” уулзалтын гол онцлог юу байх вэ?
Таныг Британийн Монголчууд эчнээ сайн мэдэх болсон. Шүлгүүдийг тань уншдаг, бүр ая зохиож дуулдаг нь бидний дунд бий 

Англид байгаа Монголчуудтай “ Оюунлаг оршихуй” уулзалт ярилцалгын зочиноор уригдсандаа баяртай байгаа. Энэ уулзалтын онцлог уулзаж байгаа хүнээсээ хамаараад янз янзын сэдэвтэй байх нь мэдээж . Мэдээж уулзалтанд оролцох хүмүүсийн нас, боловсрол ажил амьдрал мэрэгжил сонирхолыг харгалзах нь зүйн хэрэг. Бас эх нутгаасаа хол амьдарч байгаа нэг онцлогийг бодолцох нь тодорхой. Иймээс ихэнх залуу дунд насныхан өөрийгөө эрж олох явцдаа “би хэн бэ” гэж өөрөөсөө дахин дахин асуудаг . Би өөрөө та нарын насан дээр өөрөөсөө “ би хэн бэ” Амьдралын утга учир юу вэ- гэж илүүтэй асууж явсан санагдана. Ингээд ахмад хүний хувьд үзэж харсан дуулсан уншсан ухаарсан зүйлээсээ хуваалцахад арай үр дүнтэй байж болно гэж бодсон .Тэгээд ч миний энэ уулзалтын сэдэв болох асуултууд хүн төрөлхтний хариулт эрж явдаг мөнхийн асуулт болохоор бүх хүнд хамаатай сэдэв юм даа. Би аль нэг шинжлэх ухаан болон нийгмийн салбараар мэрэгжсэн эрдэмтэн биш учраас надад ч энэ сэдэв илүү ойр бас одоо ч би өөрийгөө эрсээр амьдралынхаа утга учрыг төгөлдөржүүлэхийн төлөө явсаар л байна даа.

Шүлэг дууны хувьд харин тийм гэнэ. Охин маань миний шүлгүүдээс өөрийн фэйсбүүк хуудсаараа нийтэд түгээдгээс тэр байх. Давааням гэж авъяаслаг залуу шүлгэнд маань ая хийснээ уулзалт дээр дуулж сонирхуулахаа болоод буй, бас Болортуяа багш ирж шүлгээс маань уншиж өгнө гэсэн. Уулзалт маань халуун дотно уур амьсгалд болох нь гэж бодоод баяртай л сууна .

OyulenEh

3. Таныг МУ-ын дэд бүтцийн салбарт олон жил тодорхой хувь нэмэр оруулж явааг бид мэдэх билээ. Таны бүтээн байгуулж буй олон ажлуудаас “Цэцэн Билигт Өүлэн эх” хөшөөт цогцолборыг санаачлан барьж буй явдал олны анхаарлыг татаад байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

Өүлэн эх цогцолбор Улаанбаатараас 53 км Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Чингис хааны морьт хөшөөнөөс 500 орчим метрт зүүн урд энгэрт нь зүүн аймаг руу зорчих төв замаас 50 метр зайтай нийт 17 га газарт баригдаж байгаа юм. Одоогоор Өүлэн эхийн 12 метр өндөр хөшөө 15 метр өргөн, 8 метр өндөр цул боржин чулуун хаалга , 2.5 км урт гоёлын болон жирийн төмөр хашаа, хашааны дагуу 11000 ширхэг хайлаас тарьсан. Мөн 15 монгол гэр, 3 давхар 3 одтой зочид буудлын краказ хийгдээд байгаа. Уг цогцолборын хөшөөт толгойд Өүлэн эхийн хөшөөнөөс гадна Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан 9 хатадын релепен хөшөө 25 Haalgaметр урт, 2.5 метр өндөр ханан дээр хийгдэх бөгөөд 4 ханатай гэрийн голчтой тулганд Чингис хааны гал голомт мөнх асан бадарч байхыг билэгдсэн мөнх гал асч байх юм. Хатадын хөшөөний өмнө эхийн баяр тэмдэглэх зориулалттай 1000 м.к талбай засагдана. Түүнчлэн өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар урласан 21 Дарь эхийн номын өргөө баригдана. Амрагчдад зориулсах 15 жижиг байшин баригдахаас гадна нийт цогцолборын хүрээнд Монголд ургадаг бүх мод, жимсний бут сөөгийг тарихаар төлөвлөсөн байгаа.

 

Хөөрөлдсөн У.Ганзориг, 

Уулзалтыг Зохион байгуулах баг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Цахим Өртөө Холбоо ТББ, Британийн Монголчуудын Холбоо

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Англи дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоо