buhБилгийн улиралын тооллын хаврын тэргүүн сар, 17 жарны морь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 1 сарын 25-ны Бямба гарагт 19:30 цагаас 22:00 цагуудын хооронд Westminster Academy спорт зааланд болохоор боллоо.

Хаяг: Westminster Academy, The Naim Dangoor Centre 255 Harrow Road London W2 5EZ
Хамгийн ойрхон Метроны буудал: Royal oak station (circle line)
Дашрамд сонирхуулахад энэ цогцолборт Британийн Монголчуудын сар шинийн баярт зориулсан анхны бөхийн барилдаан 2009 онд зохиогдож байсан билээ.

Одоогоор 8 бөх тойргоор барилдах нь тодорхой болоод байна. Заалыг цагаар түрээслэсэн тул бөхчүүд, үзэгчид цагтаа ирж наадахыг хүсэе!

Барилдах бөхчүүд тус 10£ бооцоо тавин шагналын сангийн хэсгийг бүрдүүлж буй. Мөн бөхийн барилдааны шагналын санд Лондонд үйл ажиллагаа явуулдаг Г.Амарбаясгалан захиралтай MGL Aurora Ltd компани £50 хандивлсан бол бөхийн засуул Тэгшээ бөхчүүдийн давааны байны боорцогийг хийж ирэхээр болсныг дуулгахад таатай байна.

Бөхийн барилдааны үзэгчийн тасалбарын үнэ £2. Тасалбарын орлогыг заалны түрээс, шагналын санд нэмэрлэнэ.

Лавлах зүйлс байвал 07411539617 утсаар холбогдоно уу.