Bumochir

Оюунлаг Оршихуй №5 уулзалт ярилцлагын зочин илтгэгч  МИУС-н Антропологийн тэнхимийн эрхлэгч Доктор, Профессор Д.Бум-Очиртой хийсэн “бие халаах” ярилцлага

Таны Кэймбриджэд эзэмшиж цол хамгаалсан мэргэжил тань “нийгмийн антропологи”. Антропологийн шинжлэх ухааны судалгааны арга нь бөөг судлахад их дөхүү юу?

Антропологийн хувьд бөө судалж ирсэн олон жилийн уламжлалт шинжлэх ухааны салбар юм. Энэ шинжлэх ухааны “гүнд нь урт хугацаагаар нэвтрэн ордог” судалгааны арга нь бөөг танин мэдэхэд зохимжтой байдаг

Бөөгийн шашин гэж ярих юм. Бөө шашин мөн үү? Ер нь юуг шашин гэх вэ?

Юуг шашин гэж хэлж байгаагаас хамаараад бөө шашин мөн ч байж болно, биш ч байж болдог. Түгээмэл хэрэглэж байгаа шашины тодорхойлолтоор бол бөө нь шашин биш болж таардаг. Олон улсын бөө судлалын холбоо ч үүнийг хүлээн зөвшөөрдөг тул бөөг “шашины үзэгдэл” гэж үздэг

Бөө судлалын олон улсын чиг хандлага ямар байна? Монголоос өөр ингэж энд тэндгүй бөө дэлгэрсэн орон яг одоо байна уу?

Дэлхийн эрдэмтэдийн бөө судлалын хандлага өмнөх судлаачидын бий болгосон олон хиймэл ухагдахуунууд байгааг шүүмжилсэн судалгаа их байна. Түүнчилэн зах хязгаар газрын бөөг судлах ажил үргэлжилсээр байна. Гэтэл нөгөө талд нь үндэсний хэмжээний, олон улсын хэмжээний бөөгийн асуудал сэдвүүд бас бий болоод байгааг тун бага судалжээ. Бөө гэж яг хэнийг хэлэх вэ гэдгээс хамаараад бусад оронд дэлгэрч байгаа эсэх асуудалд хариулах хэрэгтэй болно. Янз бүрийн хий юмтай харьцдаг гэх хүмүүс бол их болж байна. Дэлхийн олон ард түмэнд бөөтэй төстэй уламжлал байдаг, одоо ч байсаар байна. Өвөрмонголд сүүлийн хэдэн жил маш ихээр олширч байна. Уулзалт ярицлага дээр таны асуултуудын талаар дэлгэрэнгүй ярилцая.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Уулзалт ярилцлагыг Зохион Байгуулах Баг

______________________________________________

Д.Бум-Очир судлаачийн 100 чухал сэдэв цувралын Тэнгэр үзэл нэвтрүүлэгт оролцож өгсөн яриаг эндээс үзэж болно.

Bum