UuganaaХүн хүний хувь тавилан, учирах жаргал зовлонг амсаж давах арга ухаан адилгүй. Ууганаагийн “Монгол” нэртэй ном төрөх учир шалтгаан нь хагацал үзсэн эх хүний сэтгэлээс ундарсан энэрэл харуусал, Монголоо Монголоор нь таниулах гэсэн хүний зүрхний цохилтоос эхтэй.

Англи хэл дээр бичсэн түүний ном уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж, олны анхааралд улам бүр хүрсээр буйг amazon дах түүний номын худалдааны сэтгэгдэлүүдээс харж болно.   “Монгол” номоо хэвлүүлсэнээс хойш тэрээр өдөр бүр л ямар нэгэн шинэ содон мэдээ дуулгах болсон.  3 сарын өмнө олж мэдэж байсан Шотландын Зохиолчдын Хорооны Жанетта Бавий Цомын эзэн  болсон. Номынхоо талаар Их Британий болон Монголын сонин сэтгүүлүүдэд бичиж, мөн радио телевизэд ярилцлага өгч байсан_ Түүний талаар Scottish Sunday Express, Daily Record, Ayrshire Post, The Full Potential, SEN Magazine зэрэг сонин, сэтгүүлүүдэд гарсан. Шотландын Даун Синдромын Холбоонд Монгол гэдэг үгээ зөвөөр хэрэглэх талаар сурталчилгаа явуулах санал тавин уулзалт хийсэн нь амжилттай болж тэрхүү сурталчилгааны ажил нь одоогоор бэлтгэлийн шатандаа явж байгаа. гэх мэдээллүүд хэдий нь хуучирч BBC –тэй хамтран баримтат нэвтрүүлэг хийхээр боллоо, 2014 оны Шотландийн Азийн шилдэг эмэгтэй өргөмжлөл хүртэн Шотландийн Шадар сайдаас шагналаа гардан авлаа. Ирэх Даваа гарагт BBC Scotland radio ярилцлага өгнө хэмээсэн өдөр цагтай уралдан ирэх мэдээллүүдээр баяжиж байна. Түүний Twitter, Facebook сошиал медиа сувгууд халуухан.

NomТэрээр номынхоо талаар “Монгол хүн гэж хэн бэ гэдгийг жирийн хүний аж амьдралаар харуулахыг хичээсэн бөгөөд дэлхий даяар монгол гэж нэр томьёололоор тархсан Дауны хам шинжийг одоо болтол ийнхүү хэрэглэсээр байгааг задалж, ойлгуулж зөвөөр хэрэглэхийг уриалсан агуулгатай юм” хэмээн дарууханаар тайлбарласан.

Ууганаагийн ‘Монгол’ номын нээлтүүд нь Гласгов, Айр хотуудад зохиогдсон бөгөөд энэ сарын 20нд Эдинбүрг хотод, 25-ны Мягмар гарагт Лондон хотноо болох юм байна. Ингээд түүнтэй товчхон хөөрөлдсөнөө уншигч танд хүргэж байна.

1. Номоо гаргаснаас хойш таны амьдрал улам л түргэн хэмнэлтэй болсон шиг. Дауны хам шинж (Down Syndrome) бүхий хүмүүсийн зовлон бэрхшээл,  тэдний тэмцэл хөдөлгөөний талаар илүү ихийг мэдэх болсон төдийгүй нэгэн манлайлагч болжээ, Та.

Дауны хам шинж нь анх эхийн хэвлийд үр бий болоход 21 дэх хоромсом 2 биш 3 болж нэгээр илүүгээс үүсдэг байгалийн үзэгдэл юм. Энэ нь хэдэн настай, ямар гарал үүсэл, арьс өнгө, үндэстнээс хамаарахгүйгээр тохиолддог. Талийгаач хүүгээ төрөхөөс эхлээд энэ талаар илүү мэдлэгтэй болж өөрийн биеэрээ Даунтай хүмүүст болон тэдний гэр бүлд тохиолддог бэрхшээл болоод баяр баясгаланг амсаж яваа. Миний оролцдог ажлууд гэвэл Дауны тухай зөв мэдээлэл олон нийтэд хүргэх, бусад эцэг эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, мөн Монгол гэдэг үгээр Даунтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаад орнуудад доромжлох, элэглэх зэрэгтэй радио, телевиз, сонин, сэтгүүл болон өөрийн ном, блогоор тэмцдэг.

 2. Энэ хам шинжийг Монгол үндэстэнтэй холбож ойлгох явдал одоог хүртэл байсаар байгааг та номондоо өгүүлсэн. Энэ байдал үнэхээр байсаар байна уу?

Тийм ээ, энэ явдал байсаар байгаа. Дэлхий даяар эмч болон эмнэлгийн ажилтнуудаас эхлээд Монгол үндэстэн Дауны хам шинжтэй ямар ч холбоогүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. 1860аад онд Доктор Даун Англид өөрийн ажиглалтаар Даунтай хүмүүсийг Монгол угсаатантай адил төрхтэй гэснээс энэ нэр үүссэн юм. Түүнээс биш ямар ч шинжилгээ судалгааны үр дүн биш. Хүмүүс бидний нүүрэн дээр тэгэж хэлэхгүй ч оношлохдоо энэ талыг харж будлиад байдаг. Монгол ч бай гадаад ч бай бүгд л адил шинж тэмдэгээр оношлогдох ёстой гэж би боддог.

Uuganaa13. Номын нээлтээ нилээд хэдэн хотод хийлээ. Лондон удахгүй хийнэ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна. Цаашид ер нь энэ зорьж зүтгэж буй чиглэлээрээ юу хийх төлөвлөгөөтэй байна

3 сарын 21 нь дэлхийн Дауны өдөр. Энэ нь 21 дэх хоромсом 3 байдаг гэдэг тоотой холбоотойгоор энэ өдрийг сонгосон нь НҮБд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Миний МОНГОЛ ном бол Монгол гэдэг үгээ Монгол улс, үндэстэн, хэл, ёс заншлийг хэлэх ёстой гэдгийг жирийн хүний амьдралаар харуулахыг хичээсэн ном. Эдинбүрг, Лондон дахь нээлт 20, 25нд болно. Их Британий нэртэй зохиолчид болох Иан Ранкин, Жон Манн, Сара Горди гэж Даунтай жүжигчин, аялагч Майкал Палин, Ноён Рикс болон манай элчин сайд Н.Тулга гауй ирэх байх гэж найдаж байгаа.

Уг нь энэ уулзалтаа Оюунлаг Оршихуй уулазлтын нэг дугаар болгохоор тантай ярьж байсан ч зохион байгуулалтын өрнөлөөс болоод жаахан өөрчилөгдчихлөө. Гэхдээ Монголчууд маань олноороо ирж оролцоно гэдэгт итгэлтэй байна. Байнга дэмжиж урам хайрлаж байдаг та бүхэндээ баярладаг шүү.

Цаашдаа мэдээж эхлүүлсэн энэ ажлаа үргэлжлүүлнэ. BBC Радио 4тэй хамт баримтат нэвтрүүлэг хийхээр бэлдэж байгаа. Мөн сонин, сэтгүүл, радио, телевизүүдэд ярилцлага өгч байна. Энэ Даваа гарагт BBC Шотланд Радиод уригдаж өглөөний зочин болж орно. Номоороо кино хийж улам олон хүнд хүрэх бодолтой доо.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Мэдээлэл авч болох бусад сувгууд