Зүүн өмнөд Азийн орнуудын сарны тооллын шинэ жилийг тохиолдуулан Oxford Buddha Vihara Pha-Paa Samaggi CancerTreatmentHospitalтөвөөс хавдарт өвчинд нэрвэгдсэн Монгол хүүхдүүдэд зориулсан хандивын үйл ажиллагаа 2014 оны 4 сарын 13 ны Ням гарагт тус төв дээр зохион байгуулах гэж байна.

Энэ үйл ажиллагаагаар цугласан хөрөнгийг Ажаа Гэгээний үүсгэл санаачлагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо баригдаж буй хорт хавдараар шаналан буй хүүхэд багачуудад маань зориулсан эмнэлгийн санхүүжилтэд хандивлах юм. Тус хавдрын эмнэлэг нь 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилт ээр 6 давхар барилга бүхүй орчин үеийн шаардлагад нийцсэн оношлогооны лаборатор, яаралтай тусламж, амбулатори, мэс засал болон эмчилгээний тасгуудаас бүрдэх бөгөөд үйл ажиллагаагаа 2014 оны зун эхлэхээр төлөвлөж байгаа болно.

Энэхүү хандив цуглуулах ажиллагааны үеэр тус төвийн лам нар тохион буй шинэ жил болон сүсэгтэн олон, хандивлагч нартаа зориулан ерөөл айлдах, Бурхан Буддад зориулан угаалга өргөх зэрэг ёслолыг үйлдэх ба цайллага зохион байгуулагдана.

Монгол Улсын маань ирээдүй болсон нялх балчир үрсэд Бурханы үнэнч сүсэгтэн, шавь нарын ёсоор яс үндэс, угсаа гарал харгалзалгүй сайхан сэтгэлээр хандан буй тус Буддын төвийн удирдлага, лам нар, сүсэгтэн олонд талархал илэрхийлэн, шинэ ондоо энх амгалан, элбэг баян, буян заяа дүүрэн байхын ерөөл дэвшүүлэхийн ялдамд өгөөмөр сэтгэлт МОНГОЛ ахан дүүс болон сайхан сэтгэлт өглөгийн эзэн хэн боловч энэхүү хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

obvmain

Хаяг:
356-358 Abingdon Road, Oxford, OX1 4TQ

Email: [email protected]
Web: www. oxfordbuddhavihara.org.uk

Британийн Монголчуудын Холбоо, Окфорд дахь монголчууд