Photo5 сарын 17-ны 16 цагаас Rudolf Steiner House-д болох “Оюунлаг оршихуй ” цуврал уулзалт №7-н зочноор нийтлэлч. ТВ-ийн ДеФакто ярилцлагын хөтлөгч  Д. Жаргалсайхан оролцож “Монголын хөгжлийн тулгамдсан асуудлууд: эдийн засаг, улс төр” сэдвээр уулзалт ярилцлага хийхээр болсон юм. Ингээд уламжлал ёсоор түүнтэй хийсэн “бие халаах” ярилцлагыг та бүхэнд хүргэж байна

Сайн явж ирэв үү, Та.  Юуны өмнө цуврал уулзалтад маань оролцох бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ингэхэд яг ямар ажилаар Англи улсал түр саатаад байна даа

Буурал Албионд оршин сууж, ажиллаж сурч буй эх орон нэгт ах дүү нартайгаа дахин уулзахад таатай байна. Би Кембрижийн их сургуульд зочин судлаачаар нэг сарын хугацаагаар ирээд байна. Нийгмийн мэдээлэлийн хэрэгсэлийн хөгжилд үзүүлж буй нөлөө, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал гэсэн хоёр сэдвээр судалгаа хийж, эрдэмтэн судлаачидтай уулзан, номын санд сууж байна

Таны уулзалт ярилцлагын сэдэв их ерөнхий мэт санагдах ч яг л одоо ид буцалж яригдаж буй асуудал санагдлаа

Монгол улс өнөөдөр эдийн засаг, улс төрийн олон сорилттой тулгарч байна. Бид энэ бүхнийг даван туулахын тулд суурь шалтгааныг нь тодорхой болгож, алсын хараатай тодорхой арга хэмжээ шат дараалан авах ёстой. Энэ талаар өөрийн бодож санаж буй ажлуудыг, бичсэн нийтлэлүүд дээрээ үндэслэн хуваалцах болно.

Монгол оронд маань тогтолцооны хямрал нүүрлэлээ гэх, ямар гарц харагдаж байна? 

Монгол улсад тогтолцооны хямрал нүүрлэсэн гэж улс төрчид, төр засгийн эрх баригчид өөрсдөөсөө асуудлыг холдуулан тайлбарлаж байгаа нь олон хүнийг төөргөдүүлсээр байна. Монгол улсад засаглалын хямрал нүүрлэсний гол шалтгаан бол засаглалын ил тод биш байдал, түүний цаана нуугдсан авилгал юм. Манай улсын хамгийн авилгажсан институц бол улс төрийн намууд болжээ. Дэлгэрэнгүйгээр 5 сарын 17-д та бүхэнтэй уулзахдаа ярилцах болно

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Уулзалт ярилцлагыг зохион байгуулах баг