logoХүннү Эйр Улаанбаатар Парисийн хооронд шууд нислэг хийх болсон тухайд Хүннү Эйр компанийн Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал  Б.Маргад, Маркетингийн албаны мэнэжэр  Б.Баясгалан нартай хөөрөлдөж зарим зүйлсийг тодрууллаа.

1.   Хүннү Эйр Улаанбаатар Парисийн хооронд шууд нислэг хийх болсон тухай сайхан мэдээ гарч эхэллээ. Хэднээс эхлэх, ямар үечлэлтэй  байх вэ? Энэ жилдээ зуны 3 сард л ниснэ гэж ойлголоо
Монголд анх удаагаа Хүннү Эйр компани 2014 ond 6-р сарын 09-ны өдрөөс эхлэн 7 хоногт 2 удаа Улаанбаатар Парисийн хооронд нислэг үйлдэнэ. Энэхүү нислэг нь 2014 оны 9-р сарын 05 хүртэл үргэлжлэх бөгөөд 2015 онд тогтмол болоох юм.

2.   Нислэгийн тийзийг олон улсын нислэгийн тийз борлуулдаг томоохон сүлжээ болох APG компани хариуцан ажиллаж буй юм байна.  Эдний компанитай холбоотой ажилладаг аль ч тур оператороос тийзээ авч болно гэсэн үг үү?
Парисийн нислэгийн тийзийг APG компанийн OTA(Online Travel Agent)-аас эхний ээлжид Франц дахь website-ууд борлуулж эхэлнэ. Тун удалгүй UK болон бусад улсууд дахь OTA-д нэвтрэх болно. (Жишээ нь: Expedia,  Orbitz гэх мэт.) Мөн түүнчлэн тухайн улс орны TOP TRAVEL AGENT-уудаар зарах эрхийг олгохоор тохирсон, уг мэдээллийг тухай бүр та бүхэнд хүргэх болно.

3.   Францийн элчин сайдын яамнаас энэ нислэгтэй холбогдуулж визнийхээ нөхцөл дээр анхаарах болсон гэж сонссон. Тэд бас нилээд ач холбогдол өгч байна аа даа тэгвэл
Улаанбаатар-Парисын шууд нислэг нь зөвхөн Франц улс гэлтгүй Европын орнуудын улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтойг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү нислэг нь улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бизнес харилцаа үүсгэх, аялал жуулчлал хөгжүүлэх зэрэгт чухал нөлөөг үзүүлэх болно. Энэ хүрээнд Монгол талаас 14 хоногт визний зорчих эрх олгохоор хэлэлцүүлэг эхлүүлсэн байгаа, нөгөө төлөөс Монгол иргэдэд визний нөхцлөө хөнгөвчлөх арга хэмжээг авахыг бид дипломат шугамаар хүсэж байгаа.

4.   Монголчууддаа хөнгөлөлттэй үнэ үзүүлэхээр саяхан тохирсон гэлээ. Монгол руу нисдэг бусад нислэгтэй үнийн хувьд өрсөлдөхуйц үү, өөр ямар давуу талууд байна? Энэ хөнгөлөлттэй тийзийг зөвхөн APG компанитай холбогдож авах ёстой гэж ойлголоо.
Бид нислэгийн үнийг бүх татвар ороод 850 euro-оос эхлүүлсэн байгаа. Мөн энгийн ангилалд 30кг ачаа үнэгүй тээвэрлэх эрх олгож байна. Бид Монгол улсын иргэдээс гадна гадаад улсын иргэншил авсан Монгол иргэдэд буюу нийт “Монгол үндэстэн”-д үйлчлэх тарифыг гаргахаар судалж байна.

5.   Гадаадад байгаа Монголчуудтайгаа хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ
Мэдээллийг богино хугацаанд олон Монголчууддаа хүргэх үүднээс элчин сайдын яамд, консулын газар, улс болгонд үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй төрийн ба төрийн бус байгууллагууд, холбоодыг идэвхтэй татан оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мөн FB, Twitter, web, email зэрэг сувгуудыг түлхүү ашиглах шаардлагатай байгаа. Мөн мэдээлэл хүргэх, тийз борлуулах ажлыг дэмжиж ажилласан холбоодод урамшуулал олгох асуудлыг хэлэлцэж байна. Бүх талаараа холбоодтой хамтарч ажиллах чиглэлтэй байна.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат, Британиас