Монгол түмний Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Британийн Монголчуудын Баяр наадмын ажиллагаа 7 сарын 19-ны Бямба гарагт Лондон хотын баруун урд захын Reohampton дүүрэг дах Wimbledon Common (The Richardson Evens, Memorial Playing Fields, Roehampton Vale, London SW15 3PQ)-ийн зүлэг ногоон талбайд өглөөний 11:00-оос 17:00 цагуудын хооронд зохион байгуулагдана.

  • Монгол эрсийн ааг бяр, арга ухаан, тэвчээр хатуужил, тэнгэрлэг хийморийн бүрдэл хүчит 32 бөхийн барилдаан,
  • Хүлгийн тоос бэлгэдсэн “Хүүхэд багачуудын уралдаан”,
  • Харааны хурц, эрхийн эрчмээ сорих “Сурын харваа”, “Шагайн харваа”
  • Дээлтэй Монголын бахархал “Үндэсний сайхан хувцастан шалгаруулах тэмцээн”,
  • Шуу, буглаганы тэнхээ шалгах “Гар барилдаан”
  • Багийн эв нэгдэл, бяр тэнхээний хослолын шалгуур “Олс таталт”,
  • Наадмын өдрийн аз хийморио сорих “Хонжворт сугалаа”

зэрэг Монгол наадмаа дээдлэн чимсэн уралдаан тэмцээнүүдэд бүртгэгдэн оролцохын зэрэгцээ наадмын идээ хуушуур, давсан бөхийн боорцгоос хүртэн, хотол олноороо сэтгэлийн цэнгэл эдлэн, биеийн алжаалаа тайлан дэлгэр сайхан наадаарай.

Баяр Наадмыг Зохион байгуулах баг

  • Монгол улсын Элчин Сайдын Яам
  • Британийн Монголчуудын холбоо
  • Mongolian Connect Group
  • Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв
  • Гэр бүлийн Холбоо
  • Британи дах Монголын Бизнес Зөвлөл
  • Европ дах Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Төлөө Нийгэмлэг
  • Лондон дах Монгол Урлаг Соёлын Байгууллага
  • Азаа студи
  • Монголын Залуучуудын Холбооны Их Британи дах Салбар Зөвлөл
  • “Mon Charity” сайн санааны байгууллага
  • CS Security компани
  • MGL Aurora компани

Embassylogologoukmcf (1)MongolHelniiSurgaltynTUv  ADMWE

MongolianArtCulture

GCSecurity

Azaa Studio

MglAurora  MMExportService

 

Баяр наадмын ерөнхий хөтөлбөр

  • Нээлтийн ажиллагаа
  • Туг залалт, элчин сайд баяр наадмын ажиллагааг нээж үг хэлнэ. Урлагийн үзүүлбэр тоглолт
  • Үндэсний бөхийн барилдааны 1-ийн даваа
  • Сурын болон шагайн харвааны эхлэл
  • Үндэсний бөхийн барилдааны 2-ийн даваа
  • Сайхан хувцастан шалгаруулах тэмцээн, шагнал гардуулалт
  • Үндэсний бөхийн барилдааны 3-ийн даваа
  • Хүүхдийн уралдаан, шагнал гардуулалт, гар барилдаан
  • Шөвгийн 4 бөхийн барилдаан
  • Олс таталтын тэмцээн,
  • Үзүүр түрүү булаалдах барилдаан
  • Шагнал гардуулах ёслол, зураг авалт
  • Наадмын хаалт

Бүртгэлийн ажиллагаа

Тэмцээн тус бүрийн бүртгэлийн ажиллагаа наадмын талбай дээр явагдахын зэрэгцээ доорх байдлаар зохион байгуулагч нарт урьдчилан бүртгүүлэх боломжтой

  • Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцох бөхчүүд бүтэн нэр, үндэсний  бөхийн цол,  харьяа аймаг (хот) сум (хороо)-ны нэрээ Ц.Батбаярт  (facebook.com/batbayar.tserendalai).
  • Үндэсний сурын тэмцээнд оролцох хүмүүс Mongolia Connect People группийн зохицуулагч Т.Цолмонд (facebook.com/tsolmon.g.t)
  • Шагайн харваанд оролцох хүмүүс Монголын Залуучуудын Холбооны Их Британи дах Салбар Зөвлөлийн З. Ганзориг (facebook.com/Ganzorig007), М.Алтантогос (facebook.com/AltonMashbayar) нарт
  • Гар барилдааны тэмцээнд оролцох тамирчид МЗХ-ны Их Британи дах Салбар Зөвлөлийн Ганзоригт (facebook.com/Ganzorig007) тус тус урьдчилан бүртгүүлж болох ба,
  • Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн Я.Болортуяагийн удирдан зохион байгуулах Хүүхдийн нас насны ангилалын гүйлтийн уралдаанууд, МонЧаритигийн Э.Одонгэрэлийн удирдан зохион байгуулах Сайхан хувцастан шалгаруулах тэмцээн, Британийн Монголчуудын Холбооны Д.Очирбатын удирдан зохион байгуулах олс таталтын тэмцээнүүдэд оролцогсдыг наадмын талбай дээр тэмцээнийг зохион байгуулагчид бүртгэнэ. Олс таталтын тэмцээнд багууд бооцоо тавьж оролцоно.

Европ дах Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Төлөө Нийгэмлэгээс наадмын “Хонжворт  сугалааг” зохион байгуулна.

Наадмын талбайд нэвтрэх тасалбарыг борлуулж, бугуйнд тэмдэг зүүх ажиллагааг GC Secirity компанитай хамтран зохион байгуулна. Наадмын тасалбарын үнэ £5. 16 хүртэл насны хүүхдүүд үнэгүй.

Наадмын талбайд худалдаа үйлчилгээ хийх сонирхолтой байгууллагууд элчин зөвлөх Ганхуягтай 07455 676697 утсаар холбогдоно уу! Талбайн түрээс  $20

Баяр наадмын үеэр олох тасалбар болон түрээсийн орлого хандивыг баяр наадмыг зохион байгуулах ажиллагааны зардалд зарцуулна.

Наадмын үеэр худалдаа үйлчилгээ хийх байгууллагууд 9 цагт, наадамчин олон 11 цагт тус тус наадмын талбайд байраа эзэлсэн байхыг хүсэе.

Баяр наадмын ажиллагаанд хамтран оролцож туслан дэмжиж буй байгууллага хувь хүмүүст чин сэтгэлийн талархалаа илэрхийлэе

 

Баяр наадмыг зохион байгуулах комисс
Ахлагч С.Ганхуяг – Элчин сайдын яамны зөвлөх