BaatarsukhFootballАнглийн хойд хэсэгт байрлах New Castle хотноо ажиллаж амьдардаг, хөл бөмбөгийн холбогдолтой myfootball12thman цахим хуудас хөтлөн ажиллуулж буй Н.Баатарсүх гэж залуу бий. Англи улсад цөөнгүй жил амьдарч буй хөл бөмбөгийн “ясны хорхойтон” тэрээр Английн хөл бөмбөгийн сургалтын арга барилаас судалцахын ялпамд, энд  хөл бөмбөг тоглон өсөж  буй Монгол хүүхдүүдээ нэгтгэх  эх орноо төлөөлөн олон улсын уралдаан тэмцээнд оролцууулах, бүр цаашилбал  эндэхийн мэрэгжл ийн хөл бөмбөгийн талбарт таниулан гаргах их хүсэлтэй нэгэн билээ. Түүнтэй товчхон хөөрөлдсөнийг хүргэж байна. 

1. Taныг хөл бөмбөгөөр үнэхээр “өвчилсөн” гэж болохоор санагддаг.  Блог хөтөлж, Facebook ажиллуулж. тэмцээнүүдийг өөрийн биеэр үзэж, видео мэдээ хийх зэргээр ажиллаж хөл бөмбөг сонирхогчдын дунд танигдлаа. Хөл бөмбөгтэй ийнхүү холбогдох болсон учир шалтгаан юу вэ?

– Бид нар олон улсын хэмжээнд хөлбөмбөгийн спортоор хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгт би итгэдэг. Энэ л гол шалтгаан юм болов уу? Мэдээж хүүхэд наснаас спорт сонирхож багагүй хугацааг зориулсан болхоор энэ спортод хайртай. Энэ болгоноос үүдээд өөрт байгаа давуу талаа ашиглаж хөлбөмбөгийн спортыг үзэж сонирхдог хүүхэд залууст зориулж өнгөрсөн улиралд өөрийн боломжоороо www.myfootball12thman.com блог ажиллуулж, видео мэдээ зэргийг хийж байсан. Ямар нэг спорт хөгжихөд зөв мэдээ мэдээлэл,зөв сургалт маш чухал. Өнөөдөр хөлбөмбөг талбай дээр 22 тамирчин тоглосноор тодорхойлогдохгүй болсон. Наад зах нь шигшээ багийг бүрдүүлдэг тамирчдыг яаж тогтмол амжилттай тоглуулах, тэдний ирээдүйг яаж бэлдэх ингэхдээ давтамжаа алдахгүй байх, тамирчдын эрүүл мэнд зөв хооллолт гээд яривал их зүйл бий л дээ. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд маш их юм хийж, ажиллах ёстой. Ингэж чадвал манай улсын шигшээ баг эхний ээлжинд Ази тивд хүчтэй өрсөлдөгч байх тэр мөч их хол биш

2. Ta гадаадад байгаа тэртусмаа Англи улсад хөл бөмбөгөөр хичээллэж буй хүүхдүүдийн талаар судалгаа явуулж нэгдсэн бодлогоор дэмжэе гэсэн санал гаргаад буй. Үүний цаад зорилго юу вэ,  төрөөс болон мэрэгжлийн байгууллагатай холбоотой байдаг уу,  тэдэнтэй хэрхэн хамтран ажиллаж байна

– Манай улсын хөлбөмбөгийн хөгжил орчин үеийн хамгийн шилдэг хөлбөмбөг тоглож байгаа улсуудын жишигрүү явах нь ойлгомжтой. Эдгээр улсуудруу туршлага солилцох хэлбэрээр өсвөр насны хүүхдүүдийг тэр бүр явуулаад байх боломж, эдийн засгийн бололцоо одоогоор байхгүй байна. Энэ талаас нь харахад энд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын маань хүүхдүүд янз бүрийн түвшинд, англи багш нараар хөлбөмбөг заалгаж байгаа нь маш том давуу тал. Тийм болохоор эхлээд хэдэн насны, хэдэн хүүхэд ямар түвшинд тоглож байгааг мэдэх үүднээс судалгаа гаргах хэрэгтэй. Судалгаа гаргасны дараа эцэг эхчүүдтэй нь тодорхой хэмжээгээр санал бодлоо солилцож цаашид энэ спортоор эрчимтэй хичлээллэх тал дээр нь ярилцаж зөвлөгөө өгөх бодолтой байгаа. Эдгээр хүүхдүүдээс хэдэн жилийн дараа Монголын Үндэсний Лиг болон шигшээ багт тоглох хүүхдүүд гархыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ ингэж чадвал дараа нь бий болох эерэг үр дагаварууд их л дээ. Ерөнхий зорилго нь эргээд хөлбөмбөгийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах. Энэ талаар холбогдох хүмүүстэй хамтран ажиллах хүсэл мэдээж байгаа. Одоогоор ямар нэг байгууллагатай холбогдоогүй байна.

3. Энэ бүгдийг хийхэд амаргүй санагдах. Учирч буй бэршээл бий байх. хэрхэн даваж гарч байна. Цаашдын бодол төлөвлөгөө.

– Одоогоор судалгаа хийж байгаа болохоор бэрхшээл гэх зүйл гараагүй байна. Цаашдаа их бага хэмжээгээр бэрхшээл гарах байх. Энэ бүгдийг ганцаараа хийнэ гэвэл боломжгүй. Харин хүчтэй, сайн баг бүрдүүлсэн тохиолдолд бэрхшээлийг даваал гарна. Ингэхийн тулд хүсэл зорилго нэгтэй залуустай ярилцаж байгаа. Өөрийн дуртай ажлаа хийж байгаа тохиодолд гарч байгаа бэрхшээл нь хүртэл эргээд кайф өгөх байх. хэхэ
Цаашдаа өөр өөр газар хөлбөмбөг тоглодог монгол хүүхдүүдийн хооронд тогтмол уулзалт тоглолт зохиож, өөрсдийнх нь багш нарын хийлгэж байгаа бэлтгэлийн талаар ярилцаж туршлага солилцуулах цаашид клубын системд шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Мэдээж мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэдэг амаргүй даваа гэхдээ маш чанартай сайн тоглогчдыг бэлтгэхийг зорилго болгоно. Ерөнхийдөө энд тоглож байгаа хүүхдүүдэд байгаа нөхцөл бололцоог бүрэн ашиглана гэж бодож байна. Техник хэрэглэл, эрүүл хүнс, цаг агаарын давуу тал гээд тэдэнд хөлбөмбөгчин болоход шаардлагатай бүх зүйл энд байгаа. Одоогоос хэдхэн жилийн өмнө домогт Manchester United клубт Ji Sun Park гэж Өмнөд Солонгос залуу маш амжилтай тоглож байсан. Бидний л адил Ази залуу тэр том клубт тоглож байсан нь бидэнд ч бас боломж байгааг харуулсан. Заавал том клубт биш гэхэд аль нэг мэргэжлийн клубт ирээдүйд хэн нэгэн Монгол залуу тоглох боломж бий.

4. Таны зорьж тэмүүлж буй үйл хэрэгт тань өндөр амжилт хүсэе

Баярлалаа. Та бүхэн, Британид байгаа Монголчууд маань энэхүү  санаачилгыг дэмжин судалгаа хийхээс эхлэн цаашдын үйл ажиллагаануудад хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат