Photo2014 оны 11 сарын 7-ны  Баасан гарагт 18 цагаас элчин сайдын яамнаа зохиогдох “Оюунлаг Оршихуй” цувралын 2014-15 оны анхдугаарт Хавтгайг Хамгаалах Санг (Wild Camel Protection Foundation )  үндэслэгч, захирал  John Hare оролцоно. Тэрээр хавтгайг хамгаалах талаар олон жил уйгагүй ажиллаж тодорхой амжилтад хүрээд буй нэгэн билээ. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.  

Асуулт: Манай Оюунлаг Оршихуй сар бүрийн уулзалтын энэ удаагийн зочноор оролцох урилгыг хүлээж авсанд баярлалаа. Намтар танилцуулгатай тань танилцаж байхад Та амьдралынхаа дийлэнх хугацааг хилийн чанадад өнгөрөөсөн, ингэхдээ адал явдлыг эрэлхийлсэн, өөрийгөө сорисон басхүү хавтгайн талаар үнэн зөв ойлголтыг олон нийтэд хүргэх энэхүү устах аюулд хүрээд буй амьтаныг хамгаалахын төлөө зүтгэж иржээ. Индиана Жонсийн нэгэн дүр гэлтэй санагдсаныг хэлмээр санагдлаа

Хариулт: Идэр залуудаа Британийн Засгийн Газрын засаг захиргааны албан үүрэг гүйцэтгэн Умарт Нигерийн өдгөө (Боко Хамийн эзэмшилд орсон) алслагдмал нутагт ажиллаж байлаа. Энэ ажил маань надад маш их таалагдсан. Нигер улс тусгаар тогтнолоо олсноор энэ ажил маань дуусгавар болж, нэг хэсэг BBC-д ажиллаж байгаад улмаар нийтлэл зохиол бичих болсон юм. Ер нь би байнга л бичиж туурвиж явсан л даа. Энэ хүсэл сонирхол маань НҮБ-ийн Хүрээлэн буй орчны Хөтөлбөрт нийтлэлч болоход хөтөлсөн. Хүрээлэн буй орчны талаархи олон улсын фото зургийн уралдааныг зохион байгуулсны дараахан тохиолдлоор оросын нэгэн профессротой танилцаж тэрээр намайг хөрөнгөө босгож чадвал 1993 онд Монголын говьд хавтгайг судлах судалгааны багт ажиллахыг урьсан юм. Ширээний ард удаан суух дургүй би уг саналыг дуун дээр зөвшөөрөв. Говийн их зэлүүдэд олонтоо судалгааны аялал хийснээс хойшхи 20 жилийн энэ хугацаанд миний бие Хавтгайг Хамгаалах Сан гэсэн буяны байгууллагыг Англи улсад үүсгэн байгуулахад хамтран оролцож, Монгол Хятадын өргөн их нутаг дэвсэгрийг дамжин тархан оршдог, нэн ховордож, устах аюулд ороод буй хавтгайг хамгаалахын төлөө ажилласаар байна. Хавтгай нь Хятад дах далайн уснаас ч илүү давсны найрлагатай усыг ууж, 43 удаа цөмийн туршилт хийсэн бүсэд тэсэн амьдарч чадаж буй гайхалтай амьтан шүү дээ. Хийж бүтээж буй үйл хэрэг маань хүүхэд байхын бусдын хүрээгүй газар нутагт очихсон, хийгээгүйг хийхсэн гэсэн хүсэл мөрөөдлийн минь биелэл болж байдаг юм даа.

А: Гадаадын байтугай хүмүүсийг оруулдаггүй Хятад дах цөмийн туршилт хийж байсан нутагт нэвтэрснийг тань сонсоод гайхаж, яаж тэгэж чадсныг тань мэдэхсэн гэсэн хүсэл төрж байлаа.
Х: Орос Монголын хамтарсан судалгааны ажлын дараа хавтгайг устаж үгүй болохоос хамгаалах чинхүү хүсэл тэмүүлэлтэй Хятадын эрдэмтэн Юан Гуоунгтай танилцсан юм. Монгол дах хавтгайн асуудлаар 1994 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Bio-diversity conference-д илтгэл тавихыг минь сонсоод тэрээр намайг Хятад дах хавтгай бэлчээрлэдэг Хятадын урьдын цөмийн туршилтын нутаг Лоп Нурт очихыг урьсан. Профессорын ах нь Хятадын армид генерал цолтой хүн байсан бөгөөд надад уг нутагт нэвтрэх зөвшөөрөл өгснөөр Бээжинд мэдэгдэлгүйгээр тийш нэвтрэх боломж бүрдсэн дээ.

А: Та өмнө олон удаа Монголын тухай, Хавтгайг хамгаалах ажлынхаа тухай яриа хийж байсан. Олонтоо асуудаг болон гоц гойд асуултууд юу байв?
Х: Олон давтагддаг асуултууд гэвэл: Та яаж байгаад хавтгайтай холбогдчихдог байна аа? Хавтгайн тэгэж их анхаарал татах шинж чанар юу вэ? Цөмийн туршилтын талбайд нэвтрэхдээ цацраг идэвхжилтийг хэмжих багаж хэрэглэдэг үү? (Хариулт нь “Үгүй”) гэх мэт байдаг. Нэг хүү надаас “Та “сумтай” байх аа?” гэж асуусан Дараа нь тэрээр “сумтай” хүмүүс түүнд таалагддаг болохоо бас тайлбарласан 🙂
Баярлалаа Жон, Удахгүй уулзаж адал явдал дүүрэн амьдрал бүтээлийн тань талаарх сонирхолтой яриаг сонсох болсондоо баяртай байна

____________________________________________

Question: Thank you for accepting our invitation for our monthly talk. From your CV, I have understood that you have spent most of your life abroad, travelling, and challenging yourself and raising the public awareness about the wild camel. It seems to me that you are like a modern Indiana Jones  🙂

Answer: During the early part of my life I worked in very remote areas in Northern Nigeria in an administrative capacity for the British Government (in an area now occupied by Boko Haram). This work really appealed to me. After Nigeria independence the job finished and I worked first fot the BBC and then as a publisher (I have always written books). This led to becoming the publisher for the United Nations Environment Programme. By chance, after organising a world-wide photo competition on the environment, I met a Russian professor who invited me to join a scientific expedition into the Mongolian Gobi in 1993 to study the wild camel (if I could raise the foreign exchange). Not being a person who likes to have his feet under a desk for too long, I readily accepted. Twenty years later after numerous expeditions into unmapped parts of the Gobi, having helped to set up the Wild Camel Protection Foundation (a UK registered charity), a huge nature reserve in China and a wild camel breeding centre in Mongolia, I am still working to protect from extinction the critically endangered wild camel in China and Mongolia. A remarkable animal which survives in China on salt water with a higher content of salt than sea water and also survived 43 atmospheric nuclear tests. These activities have fulfilled my ambition as a young boy to go to places where other people had never been.

Q: I am intrigued to know, how did you manage to get permission to enter to China’s nuclear testing area where  some wild camels breed.

A: After the Russian/Mongolian expedition I met a Professor Yuan Guoying a Chinese scientist who was passionate about preserving the wild camel from extinction. After hearing a talk I gave to a Bio-diversity conference in Ulaan Baator in 1994 about the wild camel in Mongolia, he invited me into Lop Nur, the former Chinese nuclear test area where the wild camel also survives. Beijing did not know of this, I got in because the Professor’s brother was a General in the Chinese army and it was he who gave me permission.

Q:  You have been invited to various lectures and have talked about Mongolia and your project on protecting wild camels. What are FAQs and the oddest ones as well?

A: Frequently asked questions are: How did you become involved with the wild camel? What is special about this species of camel? Did you carry a geiger counter in the nuclear test site (answer “No”). And one young boy who asked at a school “Are you mad?” He went on to assure me not to worry because he liked mad people!

Thank you, John. We are really looking forward to meeting you soon.

Interviewer D.Tserenbat