zuragWorld Miss-йн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсонд баяр хүргэе. Grand final-аас харахад оролцогчдоо багагүй хугацаанд бэлтгэж цөөнгүй төрлөөр өрсөлдүүлж байж хамгийн хамгийнаа шалгаруулдаг аж. Ер нь хэр удаан бэлтгэгдэж эцсийн шалгаруулалтад орсон бэ

Миний хувьд 9 сарыг сүүлээр болсон  Монголынхоо Miss World тэмцээнд ялагч болсноор энэ удаагийн Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Лондонд яг нэг бүтэн сар бэлтгэсэн ба энэ хугацаанд орон орны гоо бүсгүйчүүдийг олон төрлөөр авъяас чадварыг нь сорин уралдуулсныг  та бүхэн харсан байх..

Монголчууд маань цаашид энэ тэмцээнд оролцоход анхаарах хэрэгтэй санагдсан зүйлс.

Олон зүйл анзаарлаа.  Хийж бүтээж буй үйл ажиллагаа, ялангуяа хүмүүнлэгийн ажилуудын үр нөлөөг нь анхаардаг нь харагдсан.  Хойшид Монгол орноо төлөөлөх оролцогчид маань энэ бүгдийг бодолцон сайн бэлдэж оролцоорой хэмээн хүсэх байна.

Танд Лондон хотын, ер нь Английн юу нь таалагдав

Лондон хот үнэхээр гүн сэтгэгдэл үлдээлээ. Барилгууд нь үндэсний хэв шинжээ хадгалан үлдсэн  ихэмсэг бас үзэсгэлэнтэй, хүмүүс нь эелдэг найрсаг юм. Манай Монголчууд маань бас үнэхээр гайхамшигтай байсан шүү. хэ хэ. Та бүхэн маань хүний нутагт нэг нэгэндээ бас энд ирж буцаж буй элэг нэгтнүүддээ чин сэтгэлээсээ тусалж хамтдаа байдаг нь маш их таалагдлаа

Таны цаашдын зорилго.

Юуны өмнө намайг дэмжиж байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэг тусыг мэдэрч байсан нь Монголчууд бид газар нутгийн ялгаа үгүйгээр хаана ч хамтдаа байж болохыг улам бүр мэдрүүлсэн. Байнга холбоотой байж нэг нэгнээ дэмжиж хамтдаа байцгаая хэмээн уриалмаар байна. Миний хувьд хүмүүнлэгийн ажилд хойшдын үйл ажиллагаагаа зориулах чинхүү хүсэлтэй. Бэрхшээл мэдээж тулгарна. Санаа зорилго нэгт олонтойгоо хамтдаа даван гарч сайн сайхныг бусдад бэлэглэж байхын төлөө ажиллах болно

Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат