Tsegys-photoНью Йорк хотын Film Society of
Lincoln Center-т зохиогдож буй кино наадамд Шведийн найруулагч Ruben Östlund-ийн бүтээл “The Guitar Mongoloid” нэртэй кино  1 сарын 15-аас 21-ны хооронд үзүүлэхтэй холбогдуулж Монголиод үгийн буруу ойлголт, хэрэглээг зогсоох талаар идэвхтэй тэмцэгч Шотландад суугаа зохиолч П.Ууганбаяр (Монгол номынхоо Ууганаа Рамсай нэрээрээ олны танил болсон), Нью Йорк хотод суугаа Ц.Азжаргал, Др М.Болорцэцэг нартай холбогдон өрнөж буй үйл ажлынх нь явцын талаар тодорхой мэдээлэл авах зорилгоор цахим ярилцсанаа хүргэж байна.

М.Болорцэцэг, П.Ууганбаяр нар Цахим Өртөө Холбооны гишүүд, Ц.Азжаргал нь Нью Йорк хотод амьдардаг агаад Ууганаагийн хэрэгжүүлж буй санаачлагыг дэмжигчийнхээ хувьд сэтгэл гарган холбогдож, 3 бүсгүй маань хамтран ажиллаж эхэлжээ.

Нью Йорк-д болж буй кино наадам дээр бас л “Монголоид” үгийг буруу утгаар хэрэглэсэн тухай яриа гараад явчихлаа. Та бүхэн анх хаанаас олж мэдэв, одоог хүртэл ямар арга хэмжээнүүд аваад байна

BolorooМ.Болорцэцэг – Ѳнгѳрсѳн даваа гарагт буюу 1 сарын 12нд Нью Йорк хотноо Линколн төвд кино наадам болох гэж байгааг мэдээд сонирхолтой үзэхээр кино байна уу? гээд хайх зуур санаандгүй “Guitar Mongoloid” нэртэй Шведийн кино найруулагчийн хийсэн киног олж хараад, яагаад Монголоид гэдэг үгийг киноны нэр болгон ѳгснийг мэдэх зорилгоор интернэтээр хайхад их сѳрѳг хандлага ажиглагдахаар нь энэ үгийн буруу утга ойлголт хэрэглээг зогсоохын төлөө тэмцэгч, Цахим Ѳртѳѳнийхѳѳ гишүүн Ууганаатай холбогдож уг киноны талаар дуулгасан. Ууганаа, намайг энэ киног үзээд Down Syndrome-тай, хѳгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбосон зүйл байгаа эсэхийг мэдэхийг хүссэн. Гэхдээ бид урьдчилаад интэрнэтээс киноний талаар хангалттай мэдээлэл авсан учир кино зохион байгуулагч Линколн төвийн удирдлага руу хандах, мѳн киноны найруулагч, продюссер нарт боломж эхлээд олгож, нэрийг нь ѳѳрчлүүлэх арга хэмжээ авъя” гээд Ууганаа Линколн төвд хандаж албан захиа бичиж social media-аар давхар цацсан.

Azaa2 Ц.Азжаргал- Ууганаа эгчийн Монгол ном анх гарахад интернэтээр мэдэж авсан ба хийж буй санаачилга ажлыг нь social media-р дэмжин дагаж эхэлсэн. Болороо эгч Фэйсбүүк дээр Ууганаа эгчийн Линколн төвийн удирдлагад хандсан захиаг шайр хийснийг харж энэ асуудлын талаар мэдсэн. Ингээд Нью Йоркод амьдарч байгаагийн хувьд энэ ажиллагааг дэмжихэд цаг гарган ажиллаж эхэлсэн. Кино гарсан эхний өдөр 1 сарын 14нд кино бүтээгч нартай уулзахаар, Линконы удирдлагад Ууганаа эгчийн захиаг ѳѳрийн биеэр хүргэж ѳгсѳн.

UuganaaП.Ууганбаяр– Болороотой ярьж Монгол гэдэг үгнийхээ зөв утгуудыг хэрэглэхийг уриалагч гэдэг талаасаа Болороо Азаа хоёрын хэлж буй захиаг http://www.mongolmemoir.com/999/ энэхүү киног гаргахаар төлөвлөөд байгаа газрууд болох The Film Society of Lincoln Center,AFI Silver Theatre and Cultural Center andYerba Buena Center for the Arts руу явуулсан болно. Харамсалтай нь одоогийн байдлаар аль ч байгууллага хариу илгээгүй байсаар байна.

Уг кино бол нилээд олон жилийн өмнө хийгджээ гэж ойлгосон. Та бүхэн Киног бүтээгч нартай биечлэн уулзсан,  захидал хүргэж өгсөн. Тэд ямаршуухан байдлаар хүлээж авч байна. Хэд хэдэн удаа уулзсан гэж ойлгоод буй

BolorooМ.Болорцэцэг -Кино бол 2004 онд хийгдээд 2005 онд Москвад болсон Олон Улсын Кино Наадамд шагнал авч байсан байгаа юм. Энэ кино 1 сарын 14-22 хооронд Линколн төвд гарч эхэлсэн.

Azaa2Ц.Азжаргал –  1 сарын 15нд Рубен Остлунд найруулагч ба Эрик продюсертэй уулзсан. Рубен бидний захиаг (http://www.mongolmemoir.com/the-guitar-mongoloid/)  хүлээж авч хүсэлтийг сонссон ба НҮБ-н төлөөлөгчтэй уулзахыг зөвшөөрч имэйл хаягаа өгсөн. Харин Эрик захиаг гартаа хүлээн авахаас ч татгалзан шууд гомдсон маягтай уурлаж “та нар бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байна” гэж хэлсэн. Гэхдээ найруулагч Рубен кино эхлэхээс өмнө үзэгчдэд “тухайн киног 10 жилийн өмнө хийсэн бөгөөд дахиж хийх байсан бол ийм нэр өгөхгүй байх байсан” гэж хэлсэн. Мөн “энэ Монголойд гэдэг үгийг Даун Синдромтой хүнийг тодорхойлж хэрэглэх нь бүхэл бүтэн улсыг гадуурхаж байгаа тул буруу” гэж хэлсэн.

UuganaaП.Ууганбаяр- – Энэ кино нь хэдийгээр 10 гаруй жилийн тэртээ хийгдсэн боловч одоо болтол үзэгчдэд хүрч, нэн ялангуяа Англи хэлээр яригчдын зах зээл рүү орсон нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм. Шведэд анх гарахдаа бас шүүмжлүүлж байсан боловч, урлаг талаасаа зоригтой, хүмүүсийн бодит байдлыг нууж хаалгүй харуулсан гэх зэрэг тайлбараар сайшаал мэр сэр хүртсэн бололтой. Бидний хувьд хөгжилтэй гэгдэх орнуудын доог тохуу, эсвэл хошин шог, өөрсдийгөө илэрхийлэх бамбай болсоор одоог хүртэл олон жил болж байгаа болохоор энэ талаар хэчнээн урлаг соёл яриад ч цагаатгахад бэрх асуудал юм. Нэг талаас харахад нэг киноны гарчиг боловч, нөгөө талаас нь харвал асар их уршиг, үр дагавартай үйлдэл. Миний хэдэн жил судалж анзаарснаар хойд Америкт энэхүү монголойд, монгол, монг гэх зэргийг харьцангуй бага хэрэглэдэг гэж ажигласан болохоор ийм кино гарах юм бол бидний тэмцэж яваа олон жилийн хөдөлмөрийг нөгөө талаас нь нурааж буйтай адил гэж үзэж байна.

Ц.Азжаргал цахим шаардлага боловсруулсан байсан. Одоогоор хэр хүмүүс нэгдэж дэмжиж байна?

Azaa2Ц.Азжаргал – интернэт, social media-р олон нийтийг уриалж petition эхлүүлсэн. Үүнд одоогоор 150 гаруй хүн гарын үсгээ зураад байна. Дээрх холбоосоор орж уншаарай. нэгдээрэй хэмээн уриалж байна. Та Англи эхийг Монголчилсон болохоор яг юу бичсэнийг мэдэж буй. Орчуулгыг нь мөн нэмэж оруулсан байгаа.

Монголчууд маань уг нь янз бүрийн цахим ажиллагаанд маш идэвхтэй оролцдог юм билээ. Биднийг үндэс угсаагаар нь ялгаварлан доромжилсон энэхүү нэр хэллэгийг хэрэглэхийг зогсоох аянд идэвхитэй оролцоосой хэмээн хүсэх байна. Доор хаяад 1000 хүн дэмжээд бүртгүүлчихвэл сайн юмсан.

UuganaaП.Ууганбаяр – Азаа маань уг шаардлагыг боловсруулж гаргаад цахим хуудсыг хөтөлж яваа. Миний хувьд энэ найруулагчид болон хамт олонд нь бидний хүссэн хүсэлт шаардлагад хариу үзүүлж, хүндэтгэн харьцах боломж олгох зорилгоор өөрийн сошиал медиа сувгаар тараагаагүй байгаа. Нэг ёсондоо хариу өгөх эсэхийг хэд хоног харзнаж байгаад дараагийнхаа шатанд орно гэж бодсон хэрэг. Одоо ингээд Нью Йоркийн кино наадам өндөрлөлөө. Бусад газруудад зохиогдоход нь илүү л хүчтэй тэмцлээ үргэлжүүлэх болно.

Кино наадмыг зохион байгуулж байгаа  байгууллага, тухайдбал Нью Йоркийн хувьд Линколн төв үүнд бас тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой байх

BolorooМ.Болорцэцэг – Хүлээх ёстой гэж бодож байна. Энэ байгууллага киногоо сонгон гаргахдаа тодорхой шалгуур, ажлын хэсгээр орж шийддэг байх гэж бодож байна. Гэтэл ийм хариуцлагагүй шийдвэр гаргасанд нь үнэхээр харамсаж байна. Тиймээс энэ байгууллага бас байр сууриа илэрхийлж тодорхой мэдээлэл олон нийт болон бидний хүсэлтэд хариу ѳгѳх ёстой байтал бидний захидлаар ѳгсѳн шаардлагад одоо болтол хариу ѳгѳѳгүй байна.
31 сарын 18-нд Ц.Азжаргал, Нью Йорк хот дахь Монголын НҮБ тѳлѳѳлѳгчийн газрын зѳвлѳх Б.Чинүүхэй бид гурав Линколн төв дээр очиж уг киноны найруулагч, продюссар нар бидэнд амалсанаар кино үзэхээр ирсэн хүмүүст киноны нэрний талаар тайлбар хийж байгаа эсэх, мѳн Линколн төвийн захиргаа бидний тавьсан энэ шаардлагыг хүлээн авч арга хэмжээ авсан эсэхийг мэдэх зорилгоор очсон боловч аль аль нь ямар нэгэн арга хэмжээ авсан зүйлгүй байсан ба уг байгууллагын хүмүүс эрх бүхий хүмүүсийнхээ холбоо барих утсыг ѳгч тийшээ холбогдохыг хүссэн юм. Ц.Азжаргал маань киноны нэрийг эсэргүүцсэн захидал бүхий мэдээллийг бэлдэж кино үзэхээр ирсэн хүмүүст тараахаар авчирсныг бид үүдэнд нь зогсоож тараасан байгаа.
Тэгэхээр бидний тавьсан шаардлагыг Линколн төв болон киноны найруулагч нар аль аль нь хүлээн авсан мѳртлѳѳ арга хэмжээ аваагүй болохоор манай НҮБ тѳлѳѳлѳгчийн газар Нью Йорк хот дахь Шведийн консулын газар луу хандахаар болсон байгаа.

Azaa2Ц.Азжаргал -1 сарын 19нд, Линколн төвийн театр хариуцсан 2 даргынх нь утсыг аван дуут мессеж үлдээсэн.
Glenn Roucher (Linkedin: http://goo.gl/ihDnNd, phone 1-212-875-5201)
Jeff Delauter (Linkedin: http://goo.gl/rd54Ba, phone 1-212-875-5205)
Дөнгөж саяхан Glenn Roucher-тай утсаар ярилаа. Кино эхлэхээс өмнө мэдүүлэг өгөх эсэхийг Dennis Lim ([email protected], phone: 212-875-5610) шийднэ гэнэ. Бараг л үгүй байх гэж байна. Dennis Lim-s email-н хариу хүлээж байна.

Амаргүй л байгаа юм байна. Та бүхний ажиллагааг Монголын талаас ямар байгууллагууд дэмжин ажиллаж байна?  НҮБ-д суугаа төлөөлөгчийн газар сайн хамтран ажиллаж буй гэж ойлгогдлоо.

Uuganaa П.Ууганбаяр – Манай НҮБийн төлөөлөгчийн газар болон АНУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Алтангэрэл нар бидэнтэй энэ асуудлаар ярилцаж зөвшилцөн дэмжин ажиллаж буйг хэлэхэд урамтай байна. НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын зөвлөх Б.Чинүүхэйгээс сая хүлээж авсан захианд тэрээр НҮБ өнөөдрийн (1 сарын 20) нэгэн хурал дээр Швэдийн Гадаад Хэргийн Яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга, элчин сайд Kajsa B Olofsgard-тай уулзаж асуудлыг танилцуулахад тэрээр ‘асуудлыг анхааралдаа авснаа мэдэгдээд New York дах Ерѳнхий Консулын газрын соёл хариуцсан хүнээ уулзуулая гэлээ’ гэжээ Мѳн kино гарах хотуудад суугаа  Kонсулын газарт АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэлээс чиг үүрэг өгсөн тухай,  Монголын Гадаад Хэргийн Яам ч өөрийн шугамаар энэхүү ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн зэргийг сонсоод төр засаг иргэдийнхээ санал санаачилгыг дэмжин ажиллаж буйд үнэхээр талархалтай байна.

Дээр нь одоогоор Mongol Heritage Foundation, NYC. Цахим Ѳртѳѳ Холбоо, Британийн Монголчуудын Холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Цахим ертөнцийн олон иргэд хувь хүмүүс маань мөн байнга дэмжиж байдагт урам авч байдгnaг хэлэх хэрэгтэй. Хамтран ажиллахаа илэрхийлсэн. сэтгэлийн дэм өгсөн захидал зурвасууд тасралтгүй ирж байдаг нь цааш ажиллах тэмцэх хүчийг байнга өгч байдаг.

Цахим Өртөөнийн Файсбуук хуудсанд бичигдэж буй саналуудыг харж байхад Голланд Францад энэ хэллэг бас амь бөхтэй л байдгийг манайхан дурджээ. Бoдол оюунд нь шингэж тогтсон тэр буруу ойлголт хэллэгийг арилгахад урт удаан хугацааны уйгагүй тэмцэл хэрэгтэй болтой юм даа.

UuganaaП.Ууганбаяр – Дэлхийн 20-иод оронд гэж би одоогоор бүртгээд байгаа. Франц, Канад, Их Британи, Аргентин, Итали гээд л байна. Би яагаад Их Британиас эхлэв гэдэг нь хэд хэдэн учиртай. Нэгдүгээрт энэ өөр утгууд нь Их Британийн эрдэмтэн Даунаас эхэлсэн учраас, мөн BBC гэж олон улсад алдартай, нөлөө бүхий хэвлэл мэдээллийн “мангастай” учраас. Мөн англи хэл олон хүнд хүрэх болохоор, бас би өөрөө дотор нь байгаа учраас эндээс эхэлсэн.  Одоо манайхан бас нэлээд мэддэг боллоо, хүчээ, дуугаа нэгтгээд хийвэл болно гэж бодож байна. Бас олон оронд тархан суурьшиж буй тул бид олон хэл, соёлын мэдлэгтэй болж байгаа. Тиймээс энэ чадварыг ашиглаж Монголоо зөвөөр сурталчилж, эелдэг боловсон тэмцэх хэрэгтэй байна.

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч болон АНУ-д суугаа Элчин Сайд Т.Алтангэрэл нар бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллаж байгаа нь бидний хувьд том алхам юм. Улс орноо төлөөлж, Монголоороо овоглуулсан дипломат эрхтэй хүмүүс өөрсдийн ажиллаж амьдарч буй хотод, улсад ийм зүйл болоход дуу нэг, зохих арга хэмжээнүүдийг авна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхнийхээ эхлүүлсэн энэхүү тэмцэл энэ үгийн буруу ойлголт хэрэглээг арилгахын төлөө байгаад зогсохгүй Монголчуудыг нэгдэн нягтруулах нэгэн шалтгаан болж буйд талархалтай байна. Амжилт хүсэе!  

Цахим Өртөөчид маань оршин суугаа улс орон бүрдээ энэ үгийн буруу хэрэглээг зогсоох, зөвөөр ойлгуулахад анхааран ажиллаарай хэмээн уриалж байна.

Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат, Цахим өртөөч

___________________________________________________

Жич: Энэхүү Монгол үндэстнийг гүтгэн доромжилсн үг хэллэгийн эсрэг оюуны их тэмцэл хийж яваа зохиолч Ууганаа Рамсайгийн хийж гүйцэтгэж буй ажлуудын заримаас та бүхэнд толилуулж байна

Ууганаагийн вэб хаяг: 

http://www.mongolmemoir.com

Ууганаагийн бичсэн ном:
https://www.youtube.com/watch?v=cQSNKOY4Rio
http://www.amazon.co.uk/Mongol-Uuganaa-Ramsay-ebook/dp/B00D0UXWWA/ref=dp_kinw_strp_1

Номын нээлт
https://www.youtube.com/watch?v=kzmp4hgYn48
https://www.youtube.com/watch?v=EC99ItScx60

Ууганаагийн авсан шагнал
https://www.youtube.com/watch?v=e65f7CWMllI

Ууганаагийн видео ярилцлагууд:
https://www.youtube.com/watch?v=kyzHhRyLucM&list=UUIDFYfn__UpvsNjFu-Huzdg
https://www.youtube.com/watch?v=i63v7tUw0pA

BBC Радио ярилцлага:
http://www.bbc.co.uk/programmes/b04ps15y
http://radiogorgeous.com/podcasts/author-uuganaa-ramsay-mongol-a-mothers-memoir/

Ууганаагийн сонинд ѳгсѳн  ярилцлагууд:

http://www.bbc.com/news/blogs-ouch-30129358
http://ubpost.mongolnews.mn/?p=7300
http://mongolnews.mn/1ed7
http://www.heraldscotland.com/books-poetry/interviews/i-realised-what-it-was-like-to-be-a-mongol.25385989
http://www.bbc.co.uk/mundo/noticias/2014/12/141201_salud_sindrome_de_down_mongol_il