UuganaaСар орчмын өмнө АНУ-н Нью Йорк хотноо болсон үино наадамд орлцож буй Шведийн кино найруулагчдын  бүтээл “Гитар Монголойд” киноны нэртэй холбогдуулан Монгол гэдэг үгийнхээ утга агуулгыг зөвөөр ойлгуулах тэмцлийг хийж эхэлсэн тухай уг үйл ажиллагааг санаачилагч Ууганаа болон хамтран зүтгэгч нартай ярилцаж байсан билээ.  Түүнээс хойш уг кино АНУ дах бусад хотуудад тухайн нэрээрээ гарсаар байгаа аж. Ингээд үйл явц цааш хэрхэн үргэлжилж буй талаар Ууганаатай эргэн холбогдож ярилцлаа.  

1, Бидний өмнөх ярилцлагаас хойш кино наадам үргэлжилсээр уг кино нөгөө нэрээрээ оролцсоор байгаа гэж ойлголоо

Uuganaa– Тийм ээ, үргэлжилсээр байна. Бид анх New York хотод гарч буйг мэдэж авсан нь АНУ, Канад улсуудад нийтдээ 14 том хотуудад үзүүлэх байсны 2 дахь хот нь байж. Тэрнээс өмнө Los Angelos хотод гараад өнгөрсөн байна. Мөн хэдхэн хоногийн дотор 3 хотод гараад амжсаны дараа бид Seattle хотын North West Film Forum-д 2 сарын 5нд гарах байсныг мэдэж тэр кино театртай холбоо барин, киног гарахаас өмнө үзэгчдэд энэ монголойд гэсэн нэр томьёог хэрэглэж болохгүйг сануулсан мэдэгдэл бичиг явуулсан юм. Мөн тэдний Файсбүүк хуудас дээр коммэнт үлдээснийг тэд хүлээн авч уучлалт хүсээд бидний явуулсан мэдэгдлийг киноны өмнө үзэгчдэд уншиж хүргэсан гэж хариу ирүүлсэн. Тэд хэлэхдээ Манай байгууллага энэ нэр томьёог сурталчлаад байдаггүй боловч энэ киноны нэрний тухайд манай байгууллагад орчуулгын нэрэнд нөлөөлөх удирдамж байхгүй гэсэн байлаа. Тэдний хандлагаас харахад энэ талаар эмзэг хүлээн авсан боловч ‘уран бүтээл’ нэрээр хийгдсэн зүйлст нөлөөлөхөд бэрх байдаг гэдгийг бидэнд харууллаа.

2, Одоо яг хаана гарч буй та бүхэн маань багаа хэрхэн өргөтгөж тэмцлээ яаж үргэлжлүүлж байна?

UuganaaДоорх хуваарийг харна уу.

  • Jan 9 – 24 Los Angeles, CA: The Cinefamily
  • Jan 14 – 22 New York, NY: Film Society of Lincoln Center
  • JAN 15 – FEB 17 Silver Spring, MD (DC area): AFI Silver Theatre
  • Jan 17 – 18 Minneapolis, MN: Walker Art Center
  • Jan 23 – 27 Austin, TX: Austin Film Society
  • Jan 28 – 31 Boston, MA: Museum of Fine Arts
  • Feb 5 – 8 Seattle, WA: Northwest Film Forum
  • Feb 12 – 26 San Francisco, CA: Yerba Buena Center for the Arts
  • Mar 4 – 25 Pleasantville, NY: Jacob Burns Film Center
  • Mar 5 – 15 Cleveland, OH: Cleveland Cinematheque
  • Mar 12 – 22 Vancouver, BC, Canada: The CInematheque
  • Mar 21 – 28 Ottawa, ON, Canada: Canadian Film Institute
  • Mar 26 – 29 Portland, OR: Northwest Film Center
  • APR 10 – 16 Toronto, ON, Canada: TIFF Bell Lightbox

За одоогийн байдлаар бид Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч,  АНУ, Канад улсуудад суугаа Элчин Сайдын Яамдтай хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Мөн Гадаад Яамнаас тусгай хүн томилон ажиллаж эхэлсэн байгаа.

О.Оч Сайд Швед Улсаас НҮБ-д суугаа Төлөөлөгчөөр дамжуулан Киноны найруулагч Рубэн Остлундтай уулзах хүсэлт тавьсан боловч одоо болтол хариу ирүүлээгүй байгаа. Ер нь бол урлаг гэдэг талаасаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэх зэргээр тоомжиргүй хандаж байгаа нь биднийг бусад хэвлэл мэдэллүүдэд хандахаас өөр аргагүй болгож байна.

3, Цаашдын төлөвлөгөө?

UuganaaОдоогийн байдлаар томоохон хэвлэл мэдээллүүдэд хандаж эхэлсэн байгаа. Яг аль суваг болон хэзээ гэдгийг хэлэхэд эрт байна, гэхдээ бид өөрдийн зүгээс чадах бүхнээ хийнэ. Манай сайд, дипломат төлөөлөгч нар ч ярилцлага өгөх болон бусад байдлаар дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.

Тиймээс San Francisco-d 2 сарын 26нд гарахаас эхлэн албан болон албан бус шугамаар эсэргүүцэж дуугаа нэгтгэн, тэдгээр хотуудад амьдарч буй Монголчууд, байгууллага болон холбоод биеэрээ очиж жагсан эсэргүүцэл үзүүлэн хэвлэл мэдээлэлд аль болох олон гарч хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй байна. Уг кино нь харахад нэг киноны нэр, жижиг зүйл мэт боловч угтаа 3 том гүрэнг хамарсан, бидний хөгжсөн орон гэж үздэг улсууд учир дахин иймэрхүү зүйл давтагдахааргүй болтол нь хүмүүст мэдрүүлэх юмсан.

Та бүхний өрнүүлж буй “Монгол” хөдөлгөөнд нэгдэхэд та юу хийж болох вэ?

UuganaaЭнэ киноны нэрийг өөрчлүүлэхийг шаардаж petition (http://www.ipetitions.com/petition/put-an-end-to-the-slang-use-of-mongolmongoloid) -д нэгдэж нэрээ оруулж дэмжвэл хамгийн шуурхай дэмжлэг болно. Мөн уг кино цаашид гарах хот сууринд байгаа Монголчууд маань гар бие дэмжин оролцвол их сайн байна. Яг одоо Сан Франциско хотод үзүүлж эхэлж буй. Тэндэх Монголчуудын холбоо маш идэвхитэй сайн ажилладаг юм билээ. Мөн Цахим Өртөө Холбооны гишүүд Ш.Баатар, Д.Цэрэндорж нар  байдаг тул зүгээр суухгүй байх аа гэж найдаж байгаа.

Үүнийг уншиж буй бүх хүмүүст хэлэхэд Монгол гэдэг үг биднийг төлөөлдөг билээ. Цагаан Сараараа Монголоороо гоёдог. #МОНГОЛ гэсэн tag-тай сайхан сайхан зурагнуудаараа энэхүү хөдөлгөөнийг дэмжээрэй гэж уриалая

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат, Цахим Өртөөч

Өмнөх ярилцлагыг эндээс үзэж болно