2014 SueХоёр эмчийн зургаан хүүхдийн нэг болох Сү аялах дуртай бөгөөд түүний Их Британийн нийслэл Лондон хот дахь гэрт нь Ази, Африк, Латин Америкийн орнуудаар аялсан түүхтэй холбоотой ном, бэлэг дурсгалын зүйл олон байдаг юм.
Энэ бүх орнуудаас зөвхөн Монголд л гэхэд 1993 онд анх айлчилснаас хойш жилдээ нэгээс хоёр удаа заавал очно. Монгол оронд олон очиж байгаагаа Сү тайлбарлахдаа, “хүүхэд байхдаа өргөн уудам тал нутгыг зүүдэлж байсан нь санаанд орж, хүүхэд насны зүүдний нутгаа Монголоос олсондоо баяртай байдаг” гэдэг юм.

Хэдийгээр зах зээлийн судалгааны мэргэжилтэн боловч, Кэмбрижийн их сургуулиас нийгмийн антропологч мэргэжил бас эзэмшсэн.

Лондон хотод байрладаг Төвдийн Төвийн үйл ажиллагаанд 1990-ээд оны эхээр тусалдаг байхад нь тус төвийн захирал Пунцаг Ваанжил Сү Бөөнийг Монгол улс руу томилолтоор явуулж тус байгууллага Буддын шашныг сэргээхэд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж болох тухай судлах үүрэг өгчээ.

Төвдийн Төвийн 1993 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол улсад буддын шашныг сэргээхэд туслах хөтөлбөрт нь залуу лам, хандмаа нарыг Энэтхэг улсад шашны сургуульд сургах, тэдний англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, буддын шашны сургалт, төвд судлал багтдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан буддын шашныг таниулан мэдүүлэх ном зохиол хэвлэх, МУИС-тай хамтран буддын шашныг судлах төв болон Боловсролын яам, бусад цөөнгүй байгууллагатай хамтран олон төсөлд хамтран ажилласан.

Fieldwork SonimbayarСү Бөөнэ эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах явцдаа Сонинбаяр ламтай танилцсанаар “Монголын сүм хийдийн түүхийг цуглуулж Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлэх санаагаа олсон” гэж олзуурхан ярина. Сонинбаяр ламтай хамт Говь-Угтаал суманд очиж тэндхийн хуучин сүмийг үзье гэхэд тэнд үзэх юу ч байхгүй гэсэн ч нэгэн өвгөн лам хийд байсан газарт очиж ном уншихын үзжээ. Энэ нь Сү-д их таалагдсан ч тэр үед лам нар сүм, хийдийн шинэ байшин барилга барина гэхээсээ илүү хуучин хийдийн туурь байсан газар хурал хурах нь чухал байжээ.

Мөн Их Британийн Хатан Хааны Газар зүйн нийгэмлэгээс гаргасан 1920-иод оны Хятадын төмөр замын зурагт Монголын олон сүм хийдийг тэмдэглэсэн байсныг олсон нь түүнд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэрэг болсон юм.

Англи хөөмийч гэгддэг Майкл Ормистон 1994 онд Улаанбаатар хотын зах дээрээс Бямбын Ринчений сүм, хийдийн судалгааны газрын зургыг олж өгч тусалжээ. Энэ нь эрдэмтэн Б.Ринчений 1971 хийсэн судалгаа байсан бөWeblaunchTempleFacebookMONгөөд 1979 онд хэвлэгдсэн “Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” номонд Монгол орны газар нутаг дээр хуралдаж байсан 941 том, жижиг сүм хийдийг илрүүлж, газрын зураг дээр тэмдэглэсэн бүтээл юм.

Монголын Засгийн газрын албан ёсны тоонд 757 сүм хийд сүйтгэгдсэн гэдэг баримт байдаг. Харин энэ тоо бол ард түмэнд нилээд түгсэн түгээмэл тоо. Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийн үр дүнд бараг мянгаад сүм хийдийн байршлыг тогтоожээ.

Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлж болох талаар 1997 Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Чойжамцад хэлхэд их найрсаг хүлээн авч бидний энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

OLYMPUS DIGITAL CAMERA2003 оноод АНУ-ын нэгэн банкны хүнтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлэх санхүүг хөөцөлдөж эхэлсэн нь амжилттай болж 2004 онд Төв аймагт анхны төслөө Польш, Голланд, Унгар зэрэг орнуудын оюутнуудыг оролцуулан хийсэн юм. Энэ төслийн үйл ажиллагааны гол нь судалгаа явуулах аргаа гаргаж ирсэнд оршино. Гэхдээ гадаадын оюутнуудыг энэ төсөлд оролцуулахад санхүүгийн хувьд наад зах нь л орчуулагчийн орон тоо нэмэгдээд нилээд хүндрэлтэй байжээ.

Орон нутгийн сүм хийдийг тэмдэглэн үлдээх нь зөвхөн монголчуудад зориулсан, тэдэнд түүхийг үнэн зөвөөр мэдээлэх гол зорилгыг уг төслийг удирдаж байсан Сү Бөөнэ тавьж байсан юм. 2005 онд Унгарын Кристина Телеки, Жүжа Майэр хоёр эрдэмтэд Их Хүрээний сүм хийдийг судлах ажлыг хийхийг бидэнд санал болгоход төслийг хэрэгжүүлэгчид хүлээн зөвшөөрчээ.WeblaunchFacebookmonksMON

Энэ хоёр эрдэмтний бүтээл сүм хийдийг хаана байсан, ямар үйл ажиллагаа явуулж байсныг тэмдэглэхэд маш чухал үндэс болж өгсөн. Энэ хоёр эрдэмтэн 1971 онд Б.Ринчентэй хамт судалгааны ажил хийсэн хүнтэй ярилцахаас гадна олон өндөр настай лам нартай ярилцлага хийж, чухал мэдээлэл олсон юм.
Сү Бөөнэ энэ төслийг хэрэгжүүлэхэд 75,000 америк долларыг АНУ-ын Элчин сайдын яам, Хан банк, Вестен Юнион, Доналд, Шөлли Рубин Сан, Петровис зэрэг газруудаас хөрөнгө босгожээ.

Орон нутагт 1940-д он хүртэл хурал хуралдаж байсан болон 1990-ээд оноос хойш шинээр баригдсан сүм, хийдийн байршлыг тогтоох ажлыг 6 баг бүрдүүлж, баг бүрт Гандантэгчиглэн хийдийн нэг лам, багш, эрдэмтэн аль эсвэл оюутан, жолооч нараас бүрдсэн байна.

ӨХБӨ 022 S8000484 copy 3Багын гишүүдэд сүм хийдийн гэрэл зургыг хэрхэн авах тухай, аман түүх цуглуулах талаар сургалт хийсэн нь уг төслийн эцсийн үр дүнд маш нөлөөлсөн ажил болсон юм. Үүний үр дүнд 1300 гаруй сүм, хийдийн \1000 хуучин, 300 шинэ\ талаарх баримт, 350 гаруй аман түүх цуглуулж, бүгдийг онлайн хэлбэрээр түгээх ажлыг Сү Бөөнэ IT-ийн хүмүүстэй хамтран гүйцэтгэжээ.

Монголын сүм, хийдийн түүхэн товчоон нь бол монголчуудад 1940-д он хүртэл хурал хурж байсан том жижиг сүм, хийдийн байршлыг үнэн зөвөөр тогтоож, монголын түүхэн нэгэн балархай хуудсыг монголчуудад үлдээсэн том ажил онлайн хэлбэрээр мэндэлсэн юм. Зөвхөн эрдэмтэн мэргэд ч биш жирийн иргэд тухайн үеийн түүхээ мэдэхээс гадна, аман түүхээр тухай сүм, хийдийг танилцуулсан байна.

www.mongoliantemples.org

Цахим Өртөө Холбооны гишүүн, сэтгүүлч Б.Жавхлан, Португалиас