withAjaaGegeenAжаа гэгээн Английн Оксфордын Их Сургуульд ном айлдан түр саатан ахуйдаа 2013 оны  2 сард Британийн Монголчуудын сар шинийн золголтод уригдан ирж элэг нэгт Монголчуудтайгаа золгон ном сургаалиа айлдаж, санаачилан барьж буй Улаанбаатар хот дах хүүхдийн хавдарт өвчний оношилгоо эмчилгээний төвийнхөө талаар танилцуулж байсан юм. Тэр үед золголтод  аав ээж дүүтэйгээ хүрэлцэн ирсэн бяцхан охины сэтгэлд нэгэн бодол төрж сэтгэлийн гэгээ татаж байсан аж. Тэр тухай өгүүлсү

AnnouncementБританид хүүхдүүдийн бодол сэтгэл авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх зорилготой олон төрлийн зохион бичлэгийн уралдаанууд зохион байгуулагдаж байдаг. Тэдгээрээс нэгэн нэр хүндтэй уралдаан нь Birmingham University, Jubilee Centre for Character and Virtues байгууллагаас жил бүр 5-16 насны хүүхдүүдийн дунд зохиогддог талархалын захиа бичих уралдаан. Энэ уралдааны зорилго нь өөрийн нь болоод тухайн суурин, улс орон бүр цаашилбал хүн төрөлхтөний үйл хэрэгт эерэг өөрчилөлт оруулсан хүн, байгууллагад талархалаа илэрхийлэн захидал бичих. 2015 оны энэ уралдаанд  Matthew андын охин Мари Алтжин оролцож 17000 оролцогчдоос шалгаран дэд байрын шагналыг хуваан эзэлжээ. Тэрээр энэ уралдаанд Ажаа гэгээнд зориулан талархалын захидал бичиж оролцохоор шийдсэн аж.
LettertoAjaaGegeen11 настай Мари захидалдаа, 2013 оны Британийн Монголчуудын сар шинийн золголтоор Ажаа гэгээнтний айлдвар яриаг сонсож, намтар түүхийн номыг нь амтархан уншсан тухай, гэгээнтний санаачилан хэрэгжүүлж буй хүүхдийн хорт хавдрын оношилгоо эмчилгээний төвийн төслийн гүн ач холбогдол, энэ үйл хэргийг гүйцэлдүүлэхээр хичээн ажиллаж буй гэгээнтний нөр их сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгон гэгээнтнийг улам бүр бишрэн хүндэтгэж буйгаа, тэр бүгдээс сайн сайхныг хийж бүтээхийн, сурч мэдэхийн их урам зоригийг авч буй тухайгаа бичжээ.

Мари уржигдархан шагналаа гардаж аван энэ баярт мэдээгээ гэгээнтэнтэй хуваалцахаар тэр дариу имайлээр мэдэгджээ.  Certificate

“Монгол охин би гэгээнтэн таны намтар түүх, үйл хэргээс сайн сайхныг хийж бүтээхийн, улам ихээр сурч мэдэхийн их хучийг авсандаа гүнээ талархаж байна ” хэмээн бичсэн 3 хэлээр (Англи, Монгол, Болгар ) чөлөөтэй ярьж, бичих Мари охины энэхүү захидал өөрөө ч бас олон олон Монгол хүүхдэд сайн сайхныг хийхийн, сурч мэдэхийн урмын оч бадраах буй.

Дэлхийн хаана ч Монголоороо овоглож, Монголынхоо нэрийг гаргаж буй ирээдүй хойчдоо талархая. Тэднийхээ зүрх сэтгэлд “Би бол Монголын үр сад” гэдэг сэтгэлийн очыг асааж байя.

Цахим Өртөөч Д.Цэрэнбат