SainbayarXилийн чанадад аливааг сурч мэдсэнээ эх орныхоо тухайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр болгон оруулах зорилготой олон Монголчуудын нэг нь Ц.Сайнбаяр анд. Шатрын спортод зүрх сэтгэлээ өгсөн тэрээр Лондон хотноо цөөнгүй жил ажиллаж амьдрахдаа олон улсын хэмжээнд энэ спорт ямар дэг жаягаар хэрхэн хөгжиж буйг барууны орны тогтолцоон дунд орж үзэж мэдэрсэн, өөрийн уйгагүй хичээл зүтгэлээрээ Британийн төдийгүй олон улсын хэмжээнд шатрын спортоор хичээллэгчид, багш дасгалжуулагчдын дунд танигдаж хүндлэгдэх болсон нэгэн билээ.

Тэрээр энэ спортыг эх орондоо улам бүр хөгжүүлэхэд хичээл зүтгэлээ зориулан, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн албанд саяхан сонгогдон ажиллаж буй. Сар гаруйнхны дараа 16 хүртэлх насны Өсвөрийн шатарчдын Дэлхийн шатрын ОЛИМПИАД-г эх орондоо зохион байгуулахаар ажиллаж буй үед нь түүнтэй холбогдон хөөрөлдлөө.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн хүндтэй албыг хаших болсонд баяр хургье! Та Лондонд цөөнгүй жил байсан. Энд байхдаа л Монгол хүүхдүүдийнхээ дунд энэхүү оюуны спортыг дэлгэрүүлэхээр ажиллаж, өөрөө ч олон тэмцээн уралдаанд орж байсан санагдах юм.

UKChessAcademyБаярлалаа. Би хүүхэд байхдаа шатар тоглож байсан. Пионер сурагчдын VI спартикиад, Улсын аварга шалгаруулах, Залуучуудын аварга шалгаруулах анхны тэмцээн зэрэгт өрсөлдөж байлаа. Дунд нь ажил амьдрал гээд шатраас хэдэн жил хөндийрсэн. Харин сүүлийн үед өөрөө тоглох биш шатрын уралдаан тэмцээн зохион байгуулах, шүүгч хийх, сургуулидад багшлах, авъяастай хүүхдүүдийг дасгалжуулах зэрэг чиглэлүүдээр илүү ажилласан гэж хэлж болно. ИБУИНВУ-д болдог дэлхийд хамгийн олон хүүхдийг хамардаг гэж тооцогддог “UK Chess Challenge” гэж тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар ажиллаад 10 гаруй жил болж байна. Энэ тэмцээн дээрээ түшиглээд “UK Chess Academy”-г санаачлан байгуулж, үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байна. Мөн 4 шатрын клуб ажиллуулж байгаа. Цөөн тооны монгол хүүхдүүд манай тэмцээнүүдэд тоглохын зэрэгцээ клубт хичээллэдэг.

Тэгэхээр та гадаад харилцааны талдаа ихээхэн хэлхээ холбоотой, туршлагатай болсон байж таарах нь ээдээ.

NorwayDelegatesОлон улстай харилцаа холбоотой болоход миний шүүгч болон дасгалжуулагчийн ажил их нэмэр болсон. 2009 онд Английн Шатрын Холбоо-ны шүүгч, 2011 онд ОУШХ-ны шүүгч (FIDE Arbiter), 2012 онд ОУ-н шүүгч (International Arbiter) мөн 2011 онд ОУШ-ны дасгалжуулагч болсон. “UК Chess Challenge” хүүхдийн тэмцээнд 10 гаран жил шүүгч хийж байна. Английн Улсын аваргаар 3, Хастингийн ОУ тэмцээнд 3, Лондон классик тэмцээнд 4 удаа шүүгчээр ажилласан. Мөн 2 Олимп (Istanbul-2012, Tromso-2014), 1 Дэлхийн цом (World Cup-Tromso-2013), 1 Гранд Прикс (Zug/Зуг), Өсвөрийн Дэлхийн аварга -3 (Cловани, Грек, СА) Сурагчын Дэлхийн аваргад 3 (Румин, Грек, Тайланд) удаа шүүгчээр тус тус ажилласан маань олон орны шүүгч, дасгалжуулагчтай танилцаж нөхөрлөн хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Дээрх тэмцээнүүдэд ажиллаж байхдаа сонирхол мэргэжил нэгтэй хүмүүстэй үзэл бодлоо хуваалцаж, санаа оноогоо баяжуулж авдаг байсан маань одоо бол туршлага гэж хэлж болно оо.

with_UlimjinovТа Дэлхийн шатрын Холбооны ерөнхийлөгч Юлимжиновтой ойр байдаг санагдсан

Тийм ээ. Бид Москвагийн Олон Улсын Харилцааны сургуульд хамт сурч, нэг оюутны байранд амьдарч, шатрын нэг багт тоглож байлаа.

Эргээд эх нутагтаа очоод харахад Монголын шатрын спорт бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд бна.

Хэдий хол амьдарч байсан ч шатрынхантайгаа бол 2011 оноос байнга холбоотой байсан шуу. Миний дээр нэрлэсэн тэмцээнүүдэд манайхан оролцдог шатрын мэдээлэл, тамирчдын маань тувшин зэргийг нүдээр харж харьцуулах боломж байсан. Мөн английн шигшээ багийн дасгалжуулагчаар хүүхдийн дэлхийн болон сурагчын аваргын тэмцээнд явахдаа Монголынхоо багийнхантай хамтарч байсан.

TeamMongoliaKids

Авъяас гэвэл бидний Монголтой эн зэрэгцэх нь энэ дэлхийд байхгүй гэж би боддог. Бусад хүчин зүйл, материаллаг бааз зэрэгтэй холбоотой болоод ирэхээр манайд хүндрэл гараад ирдэг Үүнийг л сайжруулчихвал бидэнд дэлхийд дээгүүр өрсөлдөөд байх боломж бий. Бусад оронтой харьцуулахад гэдэг дээр яг ямар үзүүлэлтээр нь вэ гэдгээс болох байх. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхдүүдийн үзүүлсэн амжилт гэвэл манайх эхний 10-т орж магад, материалаг бааз: цаг, хөлөг, шатар гэвэл нэлээд хойгуур, байх болов уу.

Монголд шатар спорт гэдэг утгаараа бол маш хурдацтай хөгжиж байгаа гэж би хэлнэ дээ. Суулийн жилүүдэд ОУ-ын тавцанд хүүхдүүдийн гаргаж байгаа амжилтаас л тодорхой харагдаж байгаа Энэ нь багш дасгалжуулагчид, эцэг эхчүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглье. Дасгалжуулагч хүний зүгээс дүгнэхэд энэ нь дор хаяж 5-10 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.

Юун түрүүн хийхээр ажиллаж буй нэг томоохон ажил тань 16 хүртэлх насны Өсвөрийн шатарчдын Дэлхийн шатрын ОЛИМПИАД-г эх орондоо зохион байгуулах ажиллагаа байгаа. Энэ эрхийг авах гэдэг бас амаргүй ажил байсан байж таарна.Хэднээс хэдний хооронд болох вэ?

16 хүртэлх насны Өсвөрийн шатарчдын Дэлхийн Олимпиадыг эх орондоо хийх санаачлагыг 2014 оны Тромсо-н Олимпиадад манай эмэгтэй баг “Б” ангилалд алтан медаль авах үед шийдээд ОУШХ-нд журам ёсоор нь тавьж шийдүүлсэн. Мэдээж хүндрэлүүд байсан. Гэхдээ бид авч чадсан. Олимп гэдэг утгаараа Монголд “анхных нь” гэдэгт их ач холбогдол өгч байгаа. Мөн манай Шатрын холбооны 60 жилийн ойтой давхардаж байгаа онцлогтой.

Олимп маань Улаанбаатарт тодруулбал Чингис зочид буудалд 8 сарын 19-29-нд болно. Мэдээллийг: www.wyco2015.mongolchess.mn

Зохион байгуулалтын хувьд хэр их ложистик бас санхүүжилт шаардагдах вэ? Монголын төр засаг, бизнесүүд хэрхэн ойлгож дэмжиж байна?

Одоогоор манай бизнесүүд оролцож эхлээгүй байгаа гэж хэлэх байна даа. Бидний зүгээс хангалттай мэдээллээ тараан сурталчилаа хийгээгүйтэй холбоотой болов уу. Тэмцээн зохион байгуулах байрыг манай Хүндэт Ерөнхийлөгч Занданшатар маань “Чингис” буудлын удирдлагуудтай ярилцаж Олимпийн бүх арга хэмжээг Чингис буудалд хийхээр тохирсон байгаа. Тэдний хамт олонд маш их талархаж байгаа. Одоогоор манай ЗГ 70 сая төгрөг, Нийслэл хотоос 50 сая төгрөг гаргахаар болоод байгаа. ГХЯ, ЭМЯ, Сангийн Яам, Гаалийн газар, МИАТ, УБТЗам зохих дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

11_Main_Banner1

Эх орны маань нэр хүндийг олон улсад тодорхойлох арга хэмжээ гэдэг утгаар нь манай хүн бүр хүлээн авч дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Маш богино хугацаа ч бид хүн бүрийн дэмжлэгтэйгээр амжилтай зохион байгуулна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Санхүүгийн дутуу байгаа хөрөнгийг бүрдүүлэх л хамгийн яаралтай хойшлуулшгүй чухал ажил болоод байгаа тул Таниар дамжуулан бүх иргэд болон бизнесийнхэндээ оюуны спортын анхны Олимпыг дэмжээрэй гэж хүсэх байна. Манай Олимпиад-н цахим хуудас ОУШХ-ны албан ёсны цахим хуудаснаа тавигдаад байгаа. (fide.com/kalendar) Одоо тэмцээн болох хүртэл манай аль ч байгуулага хүмүүс Олимпиадыг дэмжээд өөрсдийн сурталчилгаагаа байрлуулах боломж нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

Дэлхийн өндөр зэрэглэлийн энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар Монголын шатрын спортын хөгжилд гарах эерэг нөлөөллүүдийг та юу гэж тодорхойлохсон бол

logoМанай ОУШХ бол эгнээндээ 181 орныг нэгтгэсэн ОУ байгууллага. Энэ байгууллагын гишүүн байж түүний калэндарт ордог 20 хүрэхгүй албан ёсны арга хэмжээний 1-г зохиох эрхийг олж авна гэдэг бол асар их нэр хүнд итгэл найдварийн асуудал. Энэ арга хэмжээг хийснээр бид 10 хоногийн турш Монголоо дэлхийн 180 оронд шууд сурталчилах боломжтой юм. Энэ бол хамгийн зардал багатай бөгөөд дэлхийн хамгийн олон орон, хамгийн олон хүнд хүргэж болох сайхан боломж . Олимпиадыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс цаашид шатрын ОУ-н чанартай нэр хүнд бүхий тэмцээнүүдийг зохион байгуулах үүд хаалга нээгдлээ гэсэн үг, нөгөө талаас бид юу хийж чаддагаа олон улсад нотлон харуулах таатай боломж.

Өөрийн бүрэн эрхийн хугацаандаа Монголын шатрын спортыг ямар түвшинд гаргасан байхаар төлөвлөж байна

00Миний бие 2014 оноос ОУШХ (ФИДЭ) болон Азийн ШХ(АЦФ)–д нэлээд хэдэн албыг хашиж байгаа дахиад 3 жил үлдсэн. Үүнийхээ зэрэгцээ Монголын шатрын холбоогоо ирэх 4 жил удирдах болоод байна. Гадаад орчин маш таатай байгааг цаг алдалгүй ашиглан монголын шатрын хөгжлийг дэлхийн тэргүүлэх орнуудтай зэрэгцүүлэх гэсэн том зорилго тавиад ажлаа эхэлж байна. Бидэнд дотооддоо маш их зүйлийг өөрчлөх шаардлагтай байгаа зарчмын болон горимын нэлээд асуудлууд бий, гэхдээ тэдгээрийг бэрхшээл гэж бодохгуй байна. Манай ухаалаг оюуны спортынхон мааньхамт олноороо ярилцаад шийдээд хурдацтай урагшлана гэдэгт итгэлтэй байгаа. Ялангуяа өсвөрийн шатарчид маань маш их найдлага төрүүлж Монголын нэр хундийг өндөрт өргөж яваа. Иймд өөрийн бүрэн эрхийн хугацаанд 2016 онд Азийн өсвөрийн аварга болон 3.3 бүсийн тэмцээн, 2017 онд Азийн Сурагчдын аварга, 2018 онд Дэлхийн Сурагчдын аварга зэрэг тэмцээнүүдийг эх орондоо зохиох талаар холбогдох байгуулагуудтай яриа хэлэлцээрээ эхлээд байгаа. Энэ бүхний дараа Дэлхийн Цом (World CUP-2019 эсвэл 2021), Дэлхийн Шатрын Олимпиад (World Chess Olympiad-2020 эсвэл 2022) зэргийг Монголдоо зохион байгуулах чин хүсэлтэй байна даа. Тэр үед бид Дэлхийн аварга Монгол шатарчинтай болсон байхыг ч үгүй гэх газаргүй.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.  Өсвөрийн шатарчдын Дэлхийн Олимпиадыг зохион байгуулах болон Монголын шатрын спортыг хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат