UrtnasanНийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Цэцэгмаагийн Уртнасан Лондон хотноо түр саатах зуурт Британи дахь Монголчуудын уламжлалт Оюунлаг Оршихуй уулзалт оролцохыг хүссэн бидний урилгыг хүлээж авч “Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо ба хилийн чандад оршин суугаа иргэдийн нийгмийн даатгалын үйлчилгээ” сэдвээр 8 сарын 29-ны Бямба гарагийн 17 цагаас элчин сайлын яамнаа яриа хийхээр боллоо. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалын тухай товч танилцуулахгүй юу

Уулзалт ярицлагадаа урьсанд мөн талархая. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар хилийн чандад суугаа Монголчуудад танилцуулж хамтран ажиллах нь бидний бас нэг үүрэг юм.

Нийгмийн даатгалын тухай багц хууль 1994 онд шинээр батлагдаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээр даатгуулагч өөрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж, өөрийн эрсдлээ даатгуулдаг шинэ тогтолцоо үүссэн.

Тус газар нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий газар, нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв, 339 суманд нийт 1500 гаруй нийгмийн даатгалын байцаагч /ажилтан/-ийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг хуульд заасан хугацаанд тогтоон олгох, нийгмийн даатгалын үйлчилгээнд дэвшилтэт хэлбэр нэвтрүүлэх, тооцоолол судалгаа хийх, доод шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих нь нийгмийн даатгалын байгууллагын үндсэн чиг үүрэг.

2014 оны эцсийн байдлаар 830.0 мянган албан журмын, 170.0 орчим мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 345.0 мянган тэтгэвэр авагчид сар тутам тэтгэвэр олгож, 200.0 мянга гаруй даатгуулагчид тэтгэмж олгож, 4.1 сая даатгуулагч эмнэлгийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор авсан нь 2013 оны үеийнхээс 431.9 мянган хүнээр нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын хамралт жил бүр дараалан өсч, 2012 онд 843.3 мянга, 2013 онд 952.2 мянга, 2014 онд 999.6 мянгад тус тус хүрч 2012 оны үеийнхээс 156.3 мянган хүнээр нэмэгдсэн байна. Сүүлийн нэг жилд сайн дураар даатгуулагчийн тоо 30.0 мянга гаруй хүнээр өссөн байна.

Тус газар нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу өөрийн улсад төдийгүй гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж ирлээ.

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэж байна. Үүнд:

  1. Нийгмийн хамгааллын салбарт байгуулсан хэлэлцээрийн дагуу:
  • БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд нийгэм хангамжийн салбарт хамтран
    ажиллах тухай 1981 оны хэлэлцээрийн дагуу ОХУ-д оршин сууж буй иргэд ОХУ-ын талд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг Монгол Улсад ажилласнаар шилжүүлэн тооцож байна.
  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн Монгол Улсын нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах ба БНСУ-ын талд тэтгэврийн даатгал давхардуулан төлөхгүй.

Мөн НДҮЗ-ийн 2014 оны 19 дүгээр тогтоолын дагуу БНСУ-д оршин сууж буй иргэд БНСУ-д байрлах Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй гэрээ байгуулж нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой.

  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хооронд 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллаж буй Монгол Улсын иргэн БНУУ-н тэтгэврийн албанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх ба энэ хугацаанд ногдох тэтгэврийг БНУУ-ын талаас сар бүр хүлээн авна.

Одоогийн байдлаар Монгол Улсын 12 иргэн сар тутам нийт 131 365 форинт буюу 920.8 мянган төгрөгийн тэтгэврийг БНУУ-ын талаас авч байна.

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Турк Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг эцэслэн хүргүүлэв.

  1. Бусад улс оронд суугаа Монголчуудын хувьд сайн дурын даатгалын гэрээ байгуулж, нийгмийн даатгалд даатгуулах боломж буй гэж ойлголоо. Энэ талаар,.

Нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулсан улс орнуудаас бусад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд дараах байдлаар даатгуулж байна. Үүнд:

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого (192 000 – 1 920 000)-оо өөрөө тодорхойлон, шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр сонгохоо сонгож гэрээ байгуулна.

-Сайн дурын даатгалд даатгуулснаар:

  • Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр (өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны) авах,
  • Тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж (жирэмсэн болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын) авах,
  • ҮОМШӨД-ын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал (тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, сувиллын хувьсах зардал, нөхөн сэргээх төлбөр) авах эрхтэй болно.

– Гадаад улсад оршин суугаа иргэн ихэвчлэн Монгол Улсад байгаа өөрийн хамаатнаар дамжуулан сайн дурын даатгалын гэрээ байгуулж, нийгмийн даатгалд даатгуулдаг.

-НДЕГ нь гадаад улсад оршин суугаа иргэн Нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг цахимаар төлөх системийг боловсруулж байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ээс нэвтрүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.

Энэ систем ашиглалтад орсноор орон зай, цаг хугацаа, бусдын хамаарлаас үл шалтгаалан тухайн иргэн шууд гэрээ байгуулах, төлбөрөө өөрөө хийж бүх мэдээллээ хянах боломж бүрдэх ба нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст энэ үйлчилгээ төвлөрөх юм.

Цаг гарган яриа өгсөнд баярлалаа. Удахгүй болох уулзалтын үеэр оролцогсод маань дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан ярилцана гэдэгт итгэлтэй байна

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Жич: Уулзалтад ашигласан Үзүүлэн хичээл-ийг эндээс татаж үзнэ үү!

One thought on “Гадаад улсад оршин суугаа иргэн Нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг цахимаар төлөх боломж бүрдэнэ

  1. Irgen says:

    Ene bol jinxene xudlaa baaxan tulbur xiisenii daraa 5-10 jiliin mongold ochson chin medexgui ee tanii mungu baixgui baina.
    Urud zasgiin yed l tiim shiidver garsan um genelee odoo xuchingui bolson gevel yax ve???
    Bi yag tiim asuudaltai uuriin bie eer tulj baisan.
    Otgonbayar bolovsroliin said muu novsh amerikiin olon xunii amidralaar toglosondoo xudlaa show xiij mongoldoo ir ene ter gej shal demii mongol ruu nuuj asar ix mungu tugrug setgel sanaanii daramtand orson doo…
    Ochson uy ch baixgui medexgui tegsen um uu ogt sonsoogui um baina songuuliin show baisan bailgui dee geed l ungursun.

Comments are closed.