11994433_909909925762910_991603622_nЗураач Т.Отгонбаяр ах “энергийн бариа засал хийдэг хүн ирж буй, Лондон дахь сонирхосон иргэд уулзаж бариа засал хийлгэх боломжтой ” хэмээсэн  дагуу танилцуулах зорилгоор Рейкийн мастер багш, бариа засалч, удган Д.Цэцэгжаргал гуайтай товч ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 10 сарын 8 хүртэл Лондон хотноо саатан суух ажээ.

1.Таны тухай Отгоо ахаас анх сонсоод интернетээс хайгаад дэлгэрэнгүй мэдээлэл олж авч чадаагүй юм. Харин ирүүлсэн намтар танилцуулгаас тань харахад Та олон мэргэжил эзэмшиж, ажиллахын хажуугаар байнга суралцаж өөрийгөө боловсруулж явсан нь анзаарагдлаа. Юуны өмнө өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу

Би эхээс 4-лээ охидууд. Бидний үеийн айлын хүүхдүүд яаж өсдөг байлаа. Яг л тэгэж өсөж хүмүүжсэн. Ясли,цэцэрлэг, 10 жилийн сургууль, Дээд сургууль гээд.  Дээд сургуулиа төгсөж ирээд МОНГОЛКИНО үйлдвэрт 6 жил ажилласан. Дараа нь гэр бүлийн нөхцөл байдлаас болж ажлаасаа гарч, гэр бүлээрээ бараг 7 жил гаруй Москвад амьдарсан. Ленинградад оюутан байснаа оруулбал бараг 12 жил гаран Орост амьдарсан юм байна. Одоо бодож байхад би хүүхэд байхаасаа л их завгүй байсан санагддаг. Намайг 3-р ангид ордог зун биднийг хардаг байсан өвөө ,эмээ маань зуурдаар тэнгэрт хальсан. Аав ээж маань Иргэний нисэхэд онгоцны холбоочин, онгоцны үйлчлэгчээр ажилдаг байсан. Гэрийн бараа хардаггүй шахам тэр үед нислэг ч яасан их байсын. Хоёр хөгшин өнгөрөөд гэрийн бүх ажил над дээр ирсэн. Тэр багаасаа л гэр орны хоол унд хийх, угаах арчих, оёх шидэх, хичээл сургууль, бас Пионерийн ордонд бүжгийн  дугуйландаа явна гээд бүх зүйлийг амжуулж сурсан. Энэ бүгд миний амьдралд тун их хэрэг болсон гэж боддог. Хүүхэд байхад надад л лав гадаа тоглох цаг байдаггүй байсан.  Манай удмынхан маш хөдөлмөрч нэг ажил эхлүүлбэл тэрнийхээ ард гарч л байж  санаа нь амардаг. Би тэр л хүмүүжлээр өссөн.

Багаасаа л далд ертөнцийг их сонирхож ном зохиол унших, нэвтрүүлэг үзэх гэх мэтээр уншиж судалдаг байлаа. Үүнийхээ дагуу одоо энэ мэдлэгээ ажил үйл болгоод явж байна. Гадаадад, монголд хаана ч очсон их хүнтэй уулзаж учирч явдаг. Монголчууддаа үйлчилдэг. Гадаадын үйлчлүүлэгчид ч байдаг. Хүн өөрийн сонирхсон дуртай ажлаа хийхээр их амжилт гаргаж чаддаг юм байна. Би ямар нэг нэр хүнд мөнгө төгрөг олох гэдэг ч юм уу тийм зорилго тавьдаггүй. Энэ хүнд яаж тус болох вэ гэж л боддог.

Үйлчлүүлэгчид маань амнаас ам дамжиж л над дээр ирдэг. Тэрнээс ямар нэг зар сурталчилгээ хийдэггүй. Тийм болохоор интернет хайлтаар гарч ирэхгүй байсан хэрэг байх.

Үйлчлүүлэгчид маань засал болон эмчилгээний дараа гарсан өөрийн биеийн байдал болон амьдрал ахуйдаа гарсан үр дүнг надад эргэж хэлдэг. Угаасаа засал болон эмчилгээний үр дүнг тухайн хийж байх явцад болон дөнгөж үйлчилгээ дуусаад л шууд бие дээрээ мэдэрдэг. Энэ болгоныг өөрийн нүдээрээ ,сэтгэлээрээ мэдэрч л кайф, эрч хүч авдаг. Миний хийж буй ажил үнэхээр урамтай шүү.

2. Та энергиэр эмчлэх аргыг эзэмшиж энэ талаар шинжлэх ухаанчаар судалж, эмчилж, арга ухаан аа зааж буй гэсэн. Энергиэр эмчилнэ гэж чухам яг юуг хэлж буй талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу. Рейки гэдэг нь яг ямар төрлийн арга вэ?

Аливаа зүйл энергийн урсгалд байж л оршин тогтдог. Хүн гэдэг бол энэ орчлон хорвоогийн нэгэн од эрхэс юм. Орчлон хорвоогийн од эрхэс өөр хоорондоо энергийн солилцоонд байж харилцан бие биеэн дээ үйлчлэн оршдог. Хүний бие 10% махан бие, 90% сүнсэн биеэс тогтоно. Бид бусад од эрхстэй энергийн хүрдэн буюу чакра гэгчээрээ энерги солилцдог. Наран саран  дэлхий ээж бусад од эрхэстэй бүтэц зохион байгуулалтынхаа хувьд ижил байдаг. Дорно дахины анагаах ухаанд болон буурал дээдсүүдийн ярьж хэлж бичиж буйгаар хүний биед үндсэн 7 хүрдээс гадна өөр 108 энергийн хүрдэн байдаг гэж үздэг. Эдгээр бүх хүрд жигд ажиллаж байж л энергийн солилцоонд зөв цэгцтэй орж чаддаг. Энэ үед хүнийг хиймортой, тэнгэртэй байна гэж монголчууд үздэг. Энэ хүрднүүд гацаж доголдоод ирвэл бие сэтгэл, ажил төрөл ,амьдрал ахуй бүгд доголдоод ирдэг. Өөрөөр хэлбэл тэнгэр нь хаясан хийморгүй хүн болно гэж үздэг. Иймд энэ энергийн урсгалыг зөв цэгцэнд оруулахын тул хүрдэнд тохиргоо хийнэ гэсэн үг. Хөгжмөөр бол хөгийг нь тааруулна. Машин тэргээр ярьвал эрэг боолтны тохиргоо хийнэ гэсэн үг. Энэ бүгд засаж байж өөрийн чинь энергийн урсгал зөв урсгалд орно. Тэгэж байж л хүн сайн сайхан байдаг.  Энэ эрчмийн урсгал ямар байх нь тухайн хүнээсээ маш их хамаардаг. 11997467_909909892429580_2114829842_nРейки гэдэг нь өөрийнхөө биеэр зүгээр урсаад гарч буй энергийг өөртөө эргүүлэн өгч , удирдаж сурах арга техник юм. Энэ арга техникт ямар ч хүн суралцаж, эрүүл мэнд, амьдрал ахуйдаа ашиглаж болох дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга техник юм. Одоо өндөр хөгжилтэй орнуудад сургалт судалгааны төвүүд зөндөө байдаг ч үнэ өртөг нь өндөр. Би өөрөө Японд очиж энэ төрлийн дамжаанд сууж зэрэг хүртсэн.

3. Лондонд та ямар хэрэг зоригоор ирж байна вэ. Энд байх хугацаандаа бас сонирхосон хүмүүст энэхүү энергийн эмчилгээнээсээ хийх үү? 

Өөрийн Рейкийн шавийн гэр бүлийнхний хүсэлтээр Лондонд 1 сарын хугацаатай явах гэж байна. Лондонд байх хугацаандаа надтай уулзаж зөвөлгөө авах, засал, эмчилгээ хийлгэх ч байдаг юм уу тийм хүмүүс байвал уулзаж болно. Аль болох тус нэмэр болохыг бодно. Хүмүүс ер нь амьдрахуйн мэдлэг боловсрол дутмагаасаа болж  алдаа мадаг гаргаж, өөр өөрийгөө зовоогоод зүдрээгээд явдаг.  Сүүлийн 10 гаруй жил хийж буй энэ ажлаараа олж авсан мэдлэг, мэдэж  ухаарч ойлгож авсан мэдээллээ та бүхэнтэй хуваалцах бодолтой байна. Би Удган, Рейкийн мастер багш, Бариа засалчийнхаа хувиар өөрийн заслын болон бариа эмчилгээний арга техниктэй болсон. Буурал дээдсүүдийнхээ арга чаргыг орчин үеийн шинжлэх ухааны арга техниктэй хослуулан хийж буй аргачлал. Зарим зүйл нь тайлбарлаж хэлэхэд их хэцүү хүн итгэхэд хэцүү байгаад байдаг. Угаасаа далд бие, сүнсэн бие гэдэг чинь нүдэнд харагдаж гарт баригдахгүй зөвхөн мэдэрч болдог л эд л дээ. Засал,болон эмчилгээний явцыг хүн бие дээрээ маш сайн мэдэрдэг. Үр дүнг засал  дуусангуут л өөрийн бие дээрээ мэдэрнэ. Иймээс өөрсдөө ирж биеэрээ мэдэрсэн нь дээр байх.

Би Лондонд очоод дугаар авсан даруйдаа FB хуудсаар мэдэгдэнэ. Тэр дугаараар холбогдож болно. Мөн засал барианы завгүй үед Toд Отгонбаяр ахтай  07741498854, оройн цагаар Оюунаа эгчтэй 07741498685 утсаар харьцан холбогдох боломжтой

Өөрийн судалж суралцсан хийгээд зааж сургадаг зүйлсээ нэгтгэн ном гаргаж буй. Сонирхосон хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл болгох үүднээс номынхоо хэсгээс мөн илгээж байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!

Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат