11892396_10100652974630408_9036501130933068772_o2009 оноос эхлэн жил бүр Монгол залуусын суралцаж буй  дэлхийн улс орнуудад зохион байгуулагдаж буй Монголын Залуу Манлайлагч Xөтөлбөрийн 2015 оны арга хэмжээ“Монголын хөдөө аж ахуй хөгжил” сэдвийн дор Лондон хотноо 10 сарын 22-24 өдрүүдэд зохион байгуулагдах гэж буйтай холбогдүүлан Зохион байгуулах багийн ахлагч Н.Мэргэнтэй товч хөөрөлдөв

Энэ Хөтөлбөрийн гол зорилгыг товч танилцуулахгүй юу, түүнчлэн одоогоор дэлхийн аль улс хотуудад зохиогдоод байна, хичнээн залуус хамрагдав

Монголын Залуу Манлайлагч Xөтөлбөр нь Монголын тогтвортой хөгжлийн тодорхой асуудлаар гадаадад суралцаж буй оюутнуудын дунд семинар хэлэлцүүлгийг 2009 оноос эхлэн жил болгон Вашингтон ДС, Сан Франциско, Бостон, Милан, Истанбул, Ванкүвер болон Нью-Йорк хотуудад зохион байгуулж, хэлэлцсэн асуудлаар нэгдсэн ойлголттой болж, хөгжлийн гарцын талаар санал солилцож ирлээ. Өнөөдрийн байдлаар нийт 90 гишүүдтэй. Тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг манай хөтөлбөрийн цахим хуудаснаас үзэж болно. http://london2015.myln.org/Screen Shot 2015-10-20 at 17.32.43

Жил бүр тодорхой сэдвийг сонгон зохион байгуулагддаг юм байна. Энэ хөтөлбөрт сонгогдон хамрагдсаны ач холбогдол?

Бидний зохион байгуулахаар ажиллаж буй уг арга хэмжээ нь Монгол орны цаашдын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна ирээдүйн лидеруудыг бэлтгэх, цаашид Монгол улсынхаа төлөө хамтран ажиллах олон залуусыг нэгтгэхэд ач холбогдолтой болно гэж итгэж байна.

Ѳмнѳх жилүүдийн сэдэв хѳтѳлбѳртэй доорхи холбоосоор орж танилцах боломжтойв http://london2015.myln.org/past-programs/

Энэ жилийн хувьд  “Монголын хөдөө аж ахуй хөгжил” сэдвийг сонгох болсны шалтгаан болон хаанаас хэдэн хүн оролцох тухайд

Уг арга хэмжээнд гадаад орнуудад төрөл бүрийн чиглэлээр суралцаж буй 10 оюутан сонгогдон илтгэл тавьж, бид Монголын хөдөө аж ахуйн одоогийн төлөв байдал, цаашдын хөгжилд Англи болон Европийн бусад орны туршлагыг нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцох юм. Энэ сэдэв  манай орны хувьд ул суурьтай судалж хэлэлцэх хѳгжлийн нэгэн тодорхой гарц болох учиртай салбар гэж үзсэнтэй холбоотой.  

Энэ удаагийн хөтөлбөрт Англи улсаас 5, ХБНГУ-аас 3, Люксэмбүрг улсаас 1, Турк улаас тус бүр 1 оюутнууд оролцож байна.

Хөтөлбөрийг харахад сонгогдсон оролцогчид нь 3 өдөр олон арга хэмжээнд оролцох юм байна.  Лондонд зохиогдож буй тул Британийн зүгээс тодорхой оролцоо байж таарна. Монголоос энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагынхан, төр засгийн бодлого тодорхойлогчдоос ирж оролцох уу?

Хөтөлбөрт ИБУИНВУ-ийн Парламентийн гишүүн Жеимс Грэй, Европын сэргээн босголт хөгжлийн банк, PwC компанийн Хөдөө аж аxуйн мэргэжилтэнгүүд, Black Soil, Alix Partners компанийн захирлууд оролцож байгаа.

Монголын талаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрxт Элчин сайд Н.Тулга, мөн ЭСЯ-ийн төлөөлөгч нар, Британи дахь Монголчуудын холбооны тѳлѳѳлѳл болон манай энэ жилийн ерөнxий спонсор болох Петровис компанийн төлөөлөгч хүрэлцэн ирж байгаа.

Энэ дашрамд бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ЭСЯ, Британи дахь Монголчуудын холбоо, Оюутны холбоо болон ерөнxий спонсор Петровис компанид талархал илэрхийлье.

Монголын манлайлагч залуусыг олж илрүүлэх, тэднийгээ дэмжин тэтгэх улмаар Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нь бүрдүүлэхэд идэвхийлэн  ажиллаж буй Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан Д.Цэрэнбат

Screen Shot 2015-10-20 at 17.05.17