2014 SueОюунлаг Оршихуй цувралын 29 дэх дугаарын зочин хадагтай Sue Byrne-ийн танилцуулгад цахим өртөөч Б.Жавхлангийн түүний талаар бичсэн хөрөг нийтлэлийн хэсгийг зээлдэе

“Сү аялах дуртай бөгөөд түүний Их Британийн нийслэл Лондон хот дахь гэрт нь Ази, Африк, Латин Америкийн орнуудаар аялсан түүхтэй холбоотой ном, бэлэг дурсгалын зүйл олон байдаг юм.
Энэ бүх орнуудаас зөвхөн Монголд л гэхэд 1993 онд анх айлчилснаас хойш жилдээ нэгээс хоёр удаа заавал очно. Монгол оронд олон очиж байгаагаа Сү тайлбарлахдаа,“хүүхэд байхдаа өргөн уудам тал нутгыг зүүдэлж байсан нь санаанд орж, хүүхэд насны зүүдний нутгаа Монголоос олсондоо баяртай байдаг” гэдэг юм.

Хэдийгээр зах зээлийн судалгааны мэргэжилтэн боловч, Кэмбрижийн их сургуулиас нийгмийн антропологч мэргэжил бас эзэмшсэн”… Дэлгэрэнгүйгээр 

Манай цуврал уулзалтад оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та цөөнгүй жил Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийн зорилго хийгээд хэр удаан үргэлжилж буй талаар сонирхуулахгүй юу.

Төслийн зорилго нь Монголын сүм хийдийн талаархи түүхэн мэдээллийг мартагдаж арилахаас нь өмнө олж тэмдэглэх, түүхэн товчоог бий болгоход чиглэж буй. 2002 оноос хойш энэ төсөл хэрэгжиж байна

Төслийн хүрээнд цахим хуудсаа саяхан хийж олонд хүргэсэн. Тэндээс ямар мэдээллийг олж үзэж болох бол

2007 оныг хүртэл ажиллаж байсан сүм хийдүүд  болоод хуучны 1000 гаруй сүм хийдийн талаарх мэдээлэл, настан буурлуудаас олж авсан 325 гаруй аман яриа хүүрнэл, Үндэсний Архив болон аялагчдын ном тэмдэглэлээс авсан сүм хийдүүдийн зураг гээд ихээхэн мэдээлэл бий.

Цахим хуудасны хаяг нь www.mongoliantemples.org

Монголчууд та бүхэн өөрсдийн өсөж төрсөн нутгийнхаа ойр орчимд байсан, байгаа сүм хийдийн талаархи мэдээллийг олж үзэж болохын зэрэгцээ энэ хуудсанд ороогүй мэдээллийг мэдэх бол бидэнд өгч нэмэж оруулж хамтран ажиллах боломжтой юм.

Би чиний төрж өссөн нутаг болох Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг сумдын ойролцоох сүм хийдүүдийг цахим хуудаснаас хайхад доорхи мэдээлэл гарч ирж байна.

Нээрээ нутгийн өвгөд хөгшдийн ярьдаг байсан сүм хийдийн нэрс, мэдээлэл гараад ирж байна шүү. Энэ төслийг хаанаас санхүүжүүлдэг, Монгол талаас ямар байгууллага хамтран ажилладаг вэ

Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийн (The Documentation of Mongolian Monasteries -DOMM) баг маань Монголд болоод хилийн чанадаас хөрөнгө босгодог.

Гантэгчинлэн хийд, Соёлын Өвийг Хамгаалах Төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар (2007он), АНУ-н Монгол Соёлын Зөвлөл зэрэг байгууллагуудтай бидэнтэй хамтран ажиллаж ирлээ.

Та нэгэнтээ бурханч лам Пүрэвбатын цуглуулгуудыг харуулсан зурагт хуудсууд болон видео бичлэгүүд болон 100 гаран жилийн тэртээх Британий армийн офицерLt G C Binsteed ийн авсан зургууд бий тухай ярьж байсан. Тэдгээрээсээ ярилцлагын үеэр үзүүлж сонирхуулах уу

Пүрэвбат гэгээнтэнтэй 1998 оноос хойш ажиллаж байна.  2000 онд Монголын Бурханы Шашны Урлалын Хүрээлэн болон Пүрэвбат гэгээнтэний зүгээс гаргасан Монголын Гайхамшигт Соёлын Өв үзэсгэлэнд би өөрийн зургуудын цуглуулгаараа  оролцож  байсан.

1914 оноос эхтэй the Asiatic Society Journal –ээс  Lt Binsteed-ийн нэгэн нийтлэлийг би олж уншсан юм. Ингээд түүний талаар Британийн номын сан болоод бусад эх үүсвэрүүдээс өргөн судалгаа хийсний дүнд түүний авсан олон зургуудыг Хатан хааны Газар зүйн Нийгэмлэг (Royal Geographical Society )-ийн цуглуулгаас олж тэдгээрийг төлбөртэйгөөр хувилан авсан юм. Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун  тэдгээрийг орчуулгын тайлбартайгаар сэтгүүлийн нийтлэл болгон 2013 онд Улаанбаатарт нийтлүүлсэн нь бий

Энэ удаагийн яриагаар Binsteed-ийн авсан зарим зургуудийг сонирхуулна аа. Харин Пүрэвбат гэгээнтэний гайхалтай бүтээлүүд болон Хатан хааны Газар зүйн Нийгэмлэг(Royal Geographical Society )-г тэр олон зүргуудийг үзүүлэх боломжгүй байх. Магадгүй дараа тусад нь арга эхмжээ зохион байгуулж болох юм шүү дээ

Нээрээ сайхан санаа байна. Дараа нэг арга бодоцгооё.

Хийж бүтээж буй ажил үйслийнхэ эталаар сонирхолтой сайхан яриа хийж өгөхөөр болсон танд дахин талархая

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат