Tamir2016 оны Лондонгийн шинэ жилийн цэнгүүнд уригдаж ая дууны эгшгээ өргөж та биднийг цэнгүүлэхээр нэгэн үеийн Монголын страдийн дууны хамтлагуудын өнгийг тодорхойлж байсан  “Айзам” хамтлагийн дуучин, басс гитарчин Ч.Тамир Парис хотоос ирэх гэж байна. Айзам хамтлагийн дуунууд өдгөө ч хуучраагүй түүний хэлснээр ардын дуугууд мэт аялагдан мөнхөрч буй билээ

Ингээд шинэ жилийн цэнгүүнд ирэгсдийнхээ сэтгэлийн утсыг хөглөх зорилгоор уран бүтээлч дуучинтайгаа товч хөөрөлдсөнөө хүргэж байна
_____________________________________

“Айзам” хамтлаг гэхээр бага идэр насны дурсамжууд сэргэж байна.
Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр …
“Дурсамж” нэртэй энэ дууг тэр үед дуулж байгаагүй, одоо ч аялдаггүй хүн ховор байх. Танай хамтлагийн олон олон дууг нэгэн үеийнхэн дуулж өссөн.
Юуны өмнө Айзам хамтлагийн тухай Та товчхон түүх хүүрнэхгүй юу,

Айзам хамтлагийн 40 жилийн ой ирэх онд болно. Миний хувьд 1983 онд Одесса-с ирээд энэ хамтлагт орж,  албан ёсоор тарах 90 он хүртэл дуучин, басс гитарчин байлаа. Энэ үе Айзам-н оргил үe байсан ба одоо бараг “ардын дуу” шиг болсон дуунуудаа Д.Ганболд маань зохиож, би дуулж  хүмүүст хүргэсэн дээ.

Тэр үед хамтлагуудын уралдаан гэж болдог, манайх эхний 1,2 т л байнга ордог байлаа.

Хамтлагийнхаа тухай бидний зохиосон “Айзам” нэртэй дуу бий.  Доорх холбоосноос татан сонсож болно. http://tamir1.bandcamp.com/track/aizam  Ерөнхийдөө түүхийг нь ойлгоход нэмэртэй байх 🙂

Та Францад амьдраад цөөнгүй жил болж. Уран бүтээлээ орхилгүй, үзэгч түмэндээ хүргэсээр явааг тань сонсоход сайхан байна. Энэ он жилүүдэд хэдэн орноор явж, хэчнээн үзэгчдэд ая дуугаа хүргэв.

Эхнэр Marianne-тайгаа Парист гэрлэж сууршиснаас хойш 20 жил боллоо. Эхний 15 жил уран бүтээлээ орхисон. Бичиг баримт, ажил амьдрал, хүүхдүүд жоохон…

Сүүлийн хэдэн жил хуучин дуунуудаа сэргээж, шинэ дуунууд хийж Белгийн уран бүтээлчидтэй хамтран CD гаргалаа.CD

Монгол, Хятад, Европийн орнууд, Америк, Канадаар нэг бус удаа явж Монголчууддаа тоглолт хийсэн байна.

San-Francisco-д америкуудтай Huh Mongol хамтлаг байгуулж, тоглож байгаа Айзам-д гитарчин байсан Амараа бид 2 “Итгэл” дуугаараа шинэ clip хийсэн.

Бидний урилгыг хүлээн авч Лондонгийн 2016 оны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болсонд тань баярлалаа. Үзэгчдээ баярлуулж цэнгүүлэх ямар хөтөлбөр төлөвлөгөөтэй байна.

London-гийн Шинэ жил-д уригдан уран бүтээлээсээ толилуулах гэж байгаадаа баяртай байна. Дээр хэлсэн “ардын” болсон Айзам-н дуунууд, бас шинэ дуунууд, мөн монголчуудынхаа дуртай шинэ жилийн холбогдолтой болон бусад дуунуудаас гитартайгаа дуулна.

За удахгүй Лондонд уулзаж хамтдаа баярлаж шинэ оноо хамтдаа угтацгаая.

Жич: Дуучин маань “Хөх толбо нэртэй шинэ CD цомгоо авчрах ба худалдан авч гарын үсгийг зуруулан, патиараа хамт татуулах боломжтой.