buh Билгийн улиралын тооллын хаврын тэргүүн сар, 17 жарны гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2 сарын 6-ны Бямба гарагт 19:00 цагаас 21:00 цагуудын хооронд Westminster Academy спорт зааланд болно.

Барилдах бøxчvvд 07575653656 утсаар холбогдон Лондонгийн заан Ц.Батбаярт бvртгvvлнэ vv !!

Хаяг: Westminster Academy, The Naim Dangoor Centre 255 Harrow Road London W2 5EZ
Хамгийн ойрхон Метроны буудал: Royal oak station (circle line)

Дашрамд сонирхуулахад Британийн Монголчуудын сар шинийн баярт зориулсан анхны бөхийн барилдаанд 2009 онд зохиогдож байсан билээ.
Он Тvрvv Yзvvр
2009. А/н. Цэвэлдорж. С/з Номинчулуун
2010. А/а. Д.Батбаяр. А/з. Дорждавга
2011. А/з. Дорждавга. А/а Я. Оюун-эрдэнэ
2012. А/а. Я. Оюун-эрдэнэ. З/б. Н.Тэмvvжин
2013. зохиогдоогvй
2014. Л/н. Б.Хадбаатар. З/б. Ц.Мѳнгѳн-Эрдэнэ
2015. А/а. Я.Оюунэрдэнэ С/з Н.Отгонбаяр нар тус тус шалгарч байжээ.
мøн энэ удаагийн сар шинийн барилдаанд гадаадын тамирчид ирж оролцохоор болсон нь тэмцээнийг улам vзvvштэй øрсøлдøøнтэй болгох болно.
Барилдах бөхчүүд тус 15£ бооцоо тавин шагналын сангийн хэсгийг бүрдүүлнэ.

Бөхийн барилдааны үзэгчийн тасалбарын үнэ £5, Тасалбарын орлогыг заалны түрээс, шагналын санд нэмэрлэнэ.

Монгол бøхøø хайрлан хvндэлж, шимтэн vздэг ард тvмэн минь хvрэлцэн ирж таалан соёрхоно уу.