Photo3Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн Британи улсад түр саатаж буйтай холбогдуулан Оюунлаг Оршихуй цувралын энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй хөөрөлдсөн бие халаах яриаг сонирхоно уу. “Ухаарахуй” сэдвийн дор зохиогдох уулзалт ярилцлага 5 сарын 6-ны Баасан гарагт 18:30-д элчин сайдын яамны уулзалтын танхимд зохион байгуулагдана

1, Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цуврал ярилцлагад маань орох болсон танд баярлалаа. Та ярилцлагын сэдвээ “Ухаарахуй” хэмээн нэрлэе гэлээ Бидэнд ухаарал их хэрэгтэй байна уу? Нутаг орны сонин хуучлахгүй юу.
Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа. Уулзах учиртай хүмүүс л уулздаг гэдэг учир ерөөл байсан юм байлгүй дээ. Тийм ээ над өөрт ч, Монголчуудад ч, хүмүүн төрөлхтөнд ч ухаарал хэрэгтэй. Яах гэж бидэнд адгуус амьтдаас ялгарах оюун ухаан, зүрх сэтгэл байдаг билээ дээ ухаарч өөрийгөө өөрчилж, муу дадал зуршлаасаа салж бусдыг хайрлаж, энэрч, аз жаргалаар бялхахын тулд л шүү дээ. Юуны тулд төрсөн нутаг орон, ураг садан, найз нөхдөөсөө алс хол ажиллаж, амьдарч, сурч яваа билээ та бүхэн маань. Аз жаргалын тухайд л шүү дээ. Тийм биз? Тэгвэл хаана байх юу хийхээс үл хамааран аз жаргалтай байх боломжтой. Шуналгүй болоход л баян болж, уургүй болоход л хайраар дүүрч, гомдлоо тайлахад л зүрх амарч, айдсаа танихад л сэтгэл амирлаж, муу дадлаа гээхэд л эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө таньж эхлэхэд л төөрч явсанаа ойлгож эхэлнэ. Ийм л болхоор бидэнд ухаарал хэрэгтэй байгаа юм. Гаднаас аз жаргалыг хайх биш дотроосоо азжаргалыг хайх хэрэгтэй. Чи өөрчлөгдөхөд бүх зүйлс дагаад өөрчлөгдөнө. Өдөр бүхэн нар мандаж, уулс дүнxийж, үүлс нүүж амьдрал цэцэглэж байдаг шүү дээ. Монголд маань мал төллөөд, ногоо цухуйгаад, нар ээгээд сайхан байна аа. Олон хүмүүс Монгол болохгүй байна л гэдэг юм. Над бол болж байгаа зүйлс зөндөө байгаа юм шиг л санагддаг.

 2, Барууны орны хөгжилийн цаана ухаарал буй гэж ойлгож болох уу
Европд анх удаа л ирж байна. Сайхан л орон байдаг юм байна. Сайхан хөгжсөн улс байна. Гол нь хүмүүс нь аз жаргалтай л байгаасай.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат