hurug
Чех улсын Карлын Их Сургуулийн Гүн ухааны факультет Өмнөд ба Төв Ази судлалын институтын профессор, монголч эрдэмтэн, Mонголын Нууц Товчоон номын зохиолч  Жүгдэрийн ЛУВСАНДОРЖ  “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалтын 33 дахь дугаарын зочноор оролцож “Монголын Нууц Товчоо: орчуулгын алдаа ба гуйвуулга” сэдвээр яриа хийхээр болсонтой холбогдуулж уламжлалт  “бие халаах” яриагаа хүргэж байна. Уулзалт ярилцлага 6 сарын 4-ны Бямба гарагт 15 цагаас Элчин сайдын яамны уулзалтын танхимд зохион байгуулагдана.
 ————————————–
Юуны өмнө Танд бидний урилгыг хүлээн авч уулзалт ярилцлагад орoлцох болсонд талархалаа илэрхийлье.  Нууц товчооны Монгол эх олдоогүй тул хятад руу орчуулсан эхээс буцааж Монгол болгож бид түүхээ судалж буй. Бас Монгол төдийгүй өөр олон хэл рүү орчуулагдсан. Орчуулгын алдаа чухам хаана гараад байна. 
Минг, Чинг улсын үед хятад улст хэвлэсэн Монг. Нууц Товчоон гурвал бүтэцтэй.
а) Монгол бичгээс ханз үсгээр хуулан бичсэн хятад галиг. Энэ бол монгол хэлээр хятад үсгээр байгаа эх нь юм.
б) Монгол үг тус бүрийн хажууд тавьсан хадмал хятад орчуулга.
в) Зүйл хэсэг бүрийн эцэст хийсэн товч хятад орчуулга.
Эдгээр гурван хэсэг тус бүрд алдаа олон гарсан. Тэдгээр алдаанууд монгол ба гадаад хэлний бараг бүх орчуулгад давтагдсан юм.

2. Орчуулгад гарч буй энэ алдаа гажуудлын сөрөг үр дагаварын талаар
Монголчуудын болон монголын соёл түүхийн талаар эндүү ташаа, алдаатай ойлголт, буруу дүгнэлт дэлгэрч байгаа нь сөрөг үр дагавар болно.

Хоёр асуултад дэлгэрэнгүй хариу авч болох нэг ярилцлагыг доорхи холбоосоос үзнэ үү. http://mongolianeconomy.mn/mn/w/8411
Хөөрөлдсөн Д.Цэрэнбат
———————
Профессор Ж.Лувсандоржийн бүтээл Монголын нууц товчоон ном.
Дэлгэрэнгүй танилцуулгыг зурган дээр даран орж үзэж болно 
Nom