neeltБритани дахь Монголчуудын уламжлалт баяр наадам 7 сарын 3-ны Ням гарагт Wimbledon common-ийн зүлэг ногоон талбайд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.  Баяр наадмын ажиллагаанд  Монголчуудаас гадна Британи улсад ажиллаж амьдардаг Улаан Үдийн буриадууд, өвөр монголчууд, түвдүүд болон Английн иргэд өргөнөөр оролцож нийт 500 гаруй хүн хуран цугласан.ChukaEgch

Баяр наадмын ажиллагааг нээж Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулга үг хэлж төрийн дуулал эгшиглэв.

Нээлтийн тоглолтод Британид үүсгэн байгуулагдаж ардын урлаг соёлоо сурталчлан таниулж буй Nomadic Tunes хамтлаг  “Алтайн магтаал” хайлж, хуурын татлага, хөөмийн эгшиг, “Таван хасаг” магтаалаар үзэгч түмний сонорыг HuuhduudDuuмялаасан бол МУСТА, СУИС-ийн багш Д.Чулуунцэцэг ардын 2 дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Mонгол хэлний сургалтын төвийн багш Я.Болортуяагийн 6-7 настай шавь нар “Цагаан толгой” дуугаа цангинатал нь дуулж наадамчин түмнээс нижигнэсэн алга ташилтаар шагнуулав.

Наадмын ажиллагааг Антропологийн ухааны Др. Д.Бум-Очир, Монгол ТВ-ийн  нэвтрүүлэгч Д.Долгорцэрэн нар хөтлөн явууллаа.

Шинэ залуус бөхөө дээдэлж, хүргэд хүчээ сорьсон хүчит бөхийн барилдаан
BUhTalbaiЛондонгийн наадмаар Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ, сумын заан Отгонбаяр нараар манлайлуулсан хүчит 32 бөхийн барилдаан боллоо.  Олон шинэ залуус бөхийн бүрэн өмсгөлтэй барилдаж монгол бөхийн ёс жаягийг дээдлэн дэвээ шаваагаа сайхан үйлдэж буй нь олны талархлыг хүлээж байсан бол Англи хүргэд. анд нөхөд монгол наадамд барилдаж зарим нь нэг давж үзэгч түмнээ баясгав. Сүүлийн жилүүдэд наадмын бөхөө тогтмол засаж буй Тэгшсайхан Батхүү нар маань зүүн баруун жигүүрт бөх заслаа.

TsolduudaltАм авах гурвын даваанд зүүн баруун талын магнайд гарсан бөхчүүдийнхээ цолыг С.Гэрэлхүү Д.Цэрэнбат нар дуудсан нь бөхийн барилдаанаа дэг жаягаар нь зохион байгуулах,  ёс уламжлалаа сурталчлахад бас нэгэн үүрэг гүйцэтгэв. Наадам үзэж суусан Төвдүүд цол дуудахыг хараад “Тэнгэрээс хүч гүйж байна уу” хэмээн сонирхсон асууж, дэргэд нь суух монгол бүсгүй учрыг тайлбарлаж үзэгдэв.

Шөвгийн дөрөвт Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн арслан Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Лондонгийн заан Батбаярыг,  Төв аймгийн Лүн сумын харъяат сумын заан Отгонбаяр Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат залуу бөх Мөнхзоригтыг тус тус давж үзүүр түрүүнд шалгаран аймгийн арслан Оюун-Эрдэнэ Лондонгийн наадамд 9 дэх удаагаа түрүүлж суман заан Отгонбаяр 2 дахь удаагаа үзүүрлэлээ.

Баяр наадам дээр баяр нэмсэн бас нэгэн тохиол нь чөлөөт бөхийн төрлөөр Британид зохиогддог бүBTSTAх л тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсган оролцож бүгдэд нь аваргалсан, мөн үндэсний бөхөө сурталчилан таниулахад анхааран ажилладаг Лондонгийн баяр наадамд нэг түрүүлж, 2 үзүүрлэсэн Ц.Батбаяр, Үндэсний бөхөөр Лондонгийн наадамд 9 түрүүлж 3 үзүүрлэж, Белги, Голланд, Швецарийн монголчуудын наадмуудад мөн түрүүлсэн, чөлөөд бөхөөр эх орныхоо нэрийг гарган Британид зохиогддог тэмцээн уралдаануудад оролцож мөнгө хүрэл медаль хүртэж ирсэн аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ нарын амжилт, хичээл зүтгэлийг үнэлэн  Эрүүл Мэнд Спортын яамнаас “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасан явдал байлаа.

Олон үндэстнийг хамарсан буяны өглөгтэй сурын харваа  

NumSumTeamСур харваа жилээс жилд наадамчин олны сонирхолыг татаж буй бөгөөд энэ жил энэ байдал улам л илүү болсон байв  Монгол, Англи, Шотланд, Ирланд, Орос, Литва, Өвөр Монгол, Буриад зэрэг 8 үндэстнийг хамарсан хүүхдийн насанд 30, насанд хүрэгчдийн ангилалд 40 гаруй харваач бүртгэгдэж харвалаа.numSum Насанд хүрэгчдийн харваанд Мэргэн Харваач цолыг Лхамсүрэнгийн Галсан хүртэж, дэд байранд Маналжавын Мөнхзоригт, 3-р байранд Luke Green, (Англи) эзэлсэн бол хүүхдийн харваанд тэргүүн байрыг Батболдын Бархус (9н), дэд байранд Баярсайханы Энхүүлэн (11н), 3-р байранд Угтахбаярын Мэндсайхан (12н) нар тус тус шалгарлаа.
харваанд оролцсон харваачдын бүртгэлийн орлого £150-г уламжлалын дагуу Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бат-Ирээдүй “ ТББ-д хандивлав. Энэ жилийн хувьд өмнө нь огт сур харваж үзээгүй numSum.Englishjpgба туршлага бага хүмүүс байсан ч сурын харвааг зохион байгуулах баг маань тэдэнд цаг гарган зааж сургаж, аюулгүй байдлыг онцгой сайн хангаж ажилласныг наадмын талбайг түрээслэсэн байгууллагаас өндрөөр үнэлснийг мөн дуулгахад таатай байна

Сурын харвааг маш амжилттай зохион байгуулсан Цолмон Маtthew Энхтүвшин Мариа нар болон дэмжиж тусалсан залуустаа гүнээ талархая

 

Дэлгэрэн хөгжиж буй шагайн харваа

Shagai1Сүүлийн үед Британи дахь монголчуудын дунд ихээхэн дэлгэрч буй шагайн харваа Лондонгийн наадмын нэгэн сайхан өнгө байж олны сонирхолыг ихээр татаж, оролцогчдын тоо ч үлэмж нэмэгджээ. 4 баг, 20 гаруй хувь хүн багийн болон хувийн цуваа харвааны төрлөөр оролцож багаараа Болд ахлагчтай баг түрүүлсэн бол хувийн цуваа харваанд 1-р байрыг Гантулга 2-р байрыг Давааням 3-р байрыг Гансүх тус тус эзэлж өргөмлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

shagai2Үүнээс гадна шагай сонирхсон монголчууд болон гадаадын зочдод байнга сурталчилгаа сургалт зохион байгуулдаг Британи дах Монгол шагайн хлобооныхон наадмын  төв талбайд шагай харвааны үзүүлэх тоглолт хийж шагайн үүсэл хөгжил тоглодог зарчим ач холбогдолыг нь наадамчидад тайлбарлаж өгсөн нь олны сонирхолыг ихэд татав. Тус холбооны залуусын шагай болон нийтийн биеийн тамирыг гадаад амьдарч буй монголчуудын дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлж М Гансүх, Г Амарбаясгалан, М Машбаяр, Д Болд нарыг БТСТА-наар төр засгаас шагнасан нь баяр дээр баяр нэмэв.  Шагайн харвааг амжилттай зохион байгуулсан болон тусалж дэмжиж хамтран ажилласан  шагайн хамт олон тэдний гэр бүлийнхэнд талархалаа илэрхийлье

Хүлгийн төвөргөөнтэй Хүүхдийн уралдаан

UraldaanНаадмын хурдан хүлгийн уралдааныг төлөөлүүлэн зохион байгуулдаг нас насны ангилалын хүүхдүүийн уралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадамд нийт 90 орчим хурдан “хүүхэд-хүлэг” 4 насны ангилалаар 6 багц  уралдаанд орлцохоор уралдааны замд гарав.

Ингээд  уралдааны дүнг тус бүрээр  танилцуулвал

  • 3-4 насны ангилалд France-ийн Имүүжин түрүүлж, Тулгын Сувд аман хүзүүдэж, Тэгшээгийн Есүй гуравт,
  • 5-6 насны ангилалд Шинэбаярын Авид түрүүлж, Нямдаваагийн Ивээл аман хүзүүдэн Лхагвасүрэнгийн Ирмүүнбаяр гуравт,
  • 7-9 насны охидын төрөлд Отгондаваагийн Намуун түрүүлж, Henderson-ийн Роз аман хүзүүлж, Hadges-ийн Sayen гуравт,
  • 7-9 насны хөвгүүдийн төрөлд Hadges-ийн Даян түрүүлж. Sak-ийн Adian аман хүзүүлж, Ганзоригийн Тэлмүүн у гуравт
  • 10-12 насны охидийн төрөлд Henderson-ийн  Мария түрүүлж, Пүрэвсүрэнгийн Тэмүүлэн аман хүзүүдэж, Бадамдоржийн Анударь у гуравт
  • 10-12 насны хөвгүүдийн төрөлд Батбаярын Ганзориг үүлж, Хүрэлхүүгийн Өх-Очир аман хүзүүдэж, Лхагвагийн Баяза гуравт тус тус хурал тогон жолоо өргүүллээ.

Дээлтэй Монголын дэлгэр наадмын өнгө Монгол хувцастан шалгаруулах уралдаан

SaihanHUvtsatanHuhduudЖил бүрийн үндэсний сайхан хувцастан шалгаруулах уралдааныг зохион байгуулж ивээн тэтгэдэг Broadway Beauty saloon-ийн хамт олон энэ жил 5 төрлөөр сайхан хувцастанаа шалгаруулав. Үүнээс балчир насныханы ангилалд  Хүдэрсүрэнгийн Баясүрэн шалгарсан бол эрэгтэй хүүхдийн ангилалд Mackenzie Tervit, эмэгтэй хүүхдийн ангилалд Сувд, эмэгтэй том хүний ангилалд Цэрэндолгор, гэр бүлийн төрөлд Бат-Эрдэнэ Жавзандолгор нар тус тус шалгарчээ

Олон олон омог цөст залуусын эвийн хүчийг шалгасан Олс таталтын тэмцээн

ols2Баг хамт олны эвийн хүчийг шалгадаг олс таталтын тэмцээнийг Очирбат маань олон жил зохион байгуулж буй билээ. Элчин сайдын яамны баг, Шагайн холбооны баг, Nottingham хотын залуусын баг, Leicester city-ийн залуусын баг, Сагсны залуусын баг, олон орны залуусын баг, Хөвсгөлийн хүчтэнүүд гээд 10 орчим багийн залуус хамтын хүчээ сорьсноос Г. Цэрэндорж ахлагчтай West Londonchuud баг түрүүлж, Цэлмэг ахлагчтай  Leicester foxes баг удаалсан байна. Олс таталтын тэмцээнийг амжилтттай зохион байгуулсан Очирбат ахлагчтай залуустаа баяр хүргье

Олны сэтгэлд хүрсэн онцгой наадам

NorthernsНаадам хэрхэн болсныг алдаа оноо нь юу байсныг, ахиулж сайжруулах юу байгааг наадамчин олны сэтгэгдэлээс тольдож болдог. Наадан цэнгэсэн Монголчууд маань энэ жилийн наадам улам бүр өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай наадам болж буйг өгүүлж зохион байгуулах багийнханд урмын үгийг ихээр хэлж, ирэх жилийн наадамд өөрсдийн оролцоог бий болгон хамтран ажиллахаа мэдэгдэж байсан нь чухам “шагналын дээд” байв. Монгол угсаатан буриадууд, өвөрмонголчууд ч анх удаа олноороо ирж оролцон, манай наадмын сайхныг магтаж өөрсдийн нутаг оронд нь болдог уламжлалт наадамтай нь төстэй зүйл их буйг өгүүлж, хамтран ажиллахаа ч мэдэгдсэн бол  Түвдийн сангийн хамт олон ая дуугаа өргөж, уншлага ном айлдаж, сэтгэл нэн өндөр буйгаа илэрхийлэн, 11 сард өөрсдийн зохиох арга хэмжээндээ хамтрахыг санал болгов. Британийн анд нөхөд ч Монгол түмний өөрийн давтагдашгүй соёл уламжлалаа ийнхүү Британи улсад дэлгэрүүлж сурталчилж буйг бахархан тэмдэглэж, ирэх жил улам олуул ирж байнга оролцож байхаа илэрхийлсэн.

Орон нутгийн хэвлэлээр сурталчлагдаж, олон үндэстэн хуран чуулсан энэ жилийн Лондонгийн наадам онцгой сайхан болж өндөрлөлөө.

Баяр наадмын фото болон дүрс бичлэгийн сурвалжлагуудыг Лондонгийн Баяр Наадмын Нүүр Номоор зочилж тухлан үзээрэй!

Талархал
Баяр наадмын ажиллагааг зохион байгуулахад тусалж дэмжсэн хамтран ажилласан бүх байгууллага хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Талбайг түрээслэх ашиглахтай холбоотой зардлыг дааж бэлтгэл үйлчилгээний ажилд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилладаг элчин сайд Н.Тулга тэргүүтэй яамны хамт олондоо, наадмын ажиллагаанд хандивын гараа сунган санхүүгийн тусламж үзүүлсэн Mongolian Realty үл хөдлөх компанийн Хандсүрэн, Кэймбриджийн Ариунгэрэл сур харваа зохион байгуулсан Matthew, Энхтүвшин  нартаа, наадмын ажиллагааг өөрийн мэдлэг туршлагадаа тулгуурлан сэтгэл гарган бэлдэж, нийцтэй сайхан хөтөлж, наадмын сурвалжлага бичлэгүүдийг тасралтгүй хийсэн Д.Долгорцэрэн, Др.Д.Бум-Очир нартаа. Ая дууны эгшгээрээ наадамчин олноо баясгасан МУСТА Д.Чулуунцэцэг эгч болон “Nomadic Tunes” хамтлагийнханд, Наадмын нээлтийн тоглолтын найруулгыг жил бүр хариуцан амжуулдаг энэ жил мөн бөхийн тайлбарлагчаар ажиллах туршлага хураасан МУСТА М.Мөнхзоригтдоо, дууны инженерийн үүргээ торолгүй гүйцэтгэсэн С.Нямдаваадаа, хөөмийлж, сурвалжилж, цэвэрлэж бүхий л талбарт сэтгэл гарган ажилласан Н.Бат-Эрдэнэдээ, Монголд хэлээ шамдан суралцаж буй бяцхан үрсээ бэлтгэн ирж наадмын талбайд ая дууг нь өргүүлсэн Я.Болортуяа багш болон түүний шавь нарт, шавь нарын эцэг эхчүүдэд, хурсан олонд бурхны номын уншлага айлдсан лам Лувсан Топгял, Түвдийн ард түмний язгуур урлагаас наадамчин олны сонорыг мялаасан Наваанхүү дуучин, эдгээр зочдыг урин авчирсан Онолмаадаа, Холын аяны дөрөө мулталж ч амжилгүй наадмын талбайг зорин ирж ая дуугаа өргөсөн МУСТА дуучин Дэлгэрмөрөн, Сүнс хамтлагын залууст хийгээд энэ бүгдийг санаачилж хэрэгжүүлсэн Ганзоригтоо, наадмыг амжилттай хийх зардлын гол нурууг босгохын тулд баярлах наадахаа умартан олон цагаар тасалбар түгээн ажилласан Эрдэнэчимэг, Хонгороо нартаа, азын сугалааны амаргүй ажлыг амжилттай хийсэн Ц.Ариунсанаа, Ч.Намуунаа, С.Батхишиг нартаа, Наадмын урлагийн тайзыг урласан Мэндбаяр болон түүний сайхан сэтгэлт анд нөхдөд, зарлал сурталчилгаатай холбоотой бүхий л төрлийн мэдээллийн загварыг гаргаж, өргөмжлөлийг урлаж хэвлэж, наадмын үеэр дүрс бичлэг хийн ажилласан Бадpалдаа, наадмын ажиллагааг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлан таниулсан Монгол улсын Соёлын элч Ж.Өнөрмаадаа, наадмын үйл ажиллагааны фото сурвалжлагыг хийсэн Азаа студийн Ц.Азхүүдээ, Д.Оюунчимэгтээ, наадмын талбайн засал чимэглэлийг жил бүр хариуцан авч эртлэн ирж ажилладаг Д.Очирбатдаа, хамтран ажилласан Жавхландаа, Бөхийн барилдааны бүртгэлийг хийж бөхчүүдээ бэлэн байлгадаг Лондонгийн заан Батбаяртаа, бөхийн тавгийн боорцгоор хангахын зэрэгцээ засуулын үүргээ гүйцэтгэсэн Тэгшээ , Батхүү нартаа, бөхийн цолыг уянгалуулан сайхан дуудсан С.Гэрэлхүү ахдаа, үзүүр түрүү бөхийн шагналыг ивээн тэтгэсэн DAMDIN Leather компанийн захирал, загвар зохион бүтээгч М.Уянгадаа. Их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналыг даасан Anir Day Spa –ийн захирал Урангоодоо, Сурын харвааг олон үндэстнүүдийг хамруулан аюулгүй байдлыг чанд сахин машид хариуцлагатайгаар зохион байгуулсан Matthew, Энхтүвшин, Т.Цолмон, Х.Мари болон тусалж дэмжсэн залуустаа, ялангуяа Британи хүргэдийн дундаас анх удаа наадмын тодорхой ажлыг үлгэр жишээ хариуцан ажилласан Matthew –даа, Шагайн харвааг дэлгэрүүлэн хөгжүүлэх ажилд цаг сэтгэл гарган ажиллаж буй, баяр наадамдаа шагайн харваагаар өнгө нэмж, түүнийг сурталчлан таниулах ажлыг санаачилга зүтгэл гарган зохион байгуулсан Британи дах Монгол Шагайн Холбооны тэргүүн БТСТА М.Машбаяр болон түүний багийнханд, Олон хүүхдийн уралдааныг онцгой тэвчээр гарган ажмилттай зохион байгуулсан Отгонбаяр ахлагчтай багийнханд, Өнгө алагласан цэцэгсээс үлэмж таатайг нь сонгох мэт наадмын гоёлоороо алагласан олноос шилдэг сайхныг нь шалгаруулах амаргүй албыг амжилттай зохион байгуулж ивээн тэтгэсэн Beauty Broadway Saloon-ийн Хүдрээ Оюумаа, Нямжав, Мөнхзоригт нарын үндэсний хувцастан шалгаруулах багийн хамт олонд, аатай бяртай олон олон залуусын омог хүчийг шалгах олс таталтын тэмцээнийг амжилттай сайн зохион байгуулсан Д.Очирбат ахлагчтай багийнханд, Төв асрын тавгийн идээг бэлдэж, баярлаж наадах түмний наадмын зуушийг бэлдэхээр ганц багаараа 10 мэт ажилласан Хорхой Одноо болон түүний багийнханд, үйлчилгээ тээврийн ажилд үүтэлгүй зүтгэж, дотоод зохион байгуулалтын олон ажилыг сэтгэл гарган хийдэг Сандаг-Очиртоо, зарлан түгээхэд цаг сэтгэл гарган тусалсан Мэргэн, Одмөнх нартаа, асар майхан босголцож, буулгалцаж, ачилцаж, наадмын талбайгаа хамтдаа цэвэрлэсэн сайхан сэтгэлт монголчууддаа болоод найз нөхөд, ахан дүүс, үр хүүхдээ дагуулан ирж дэлгэр сайхан наадсан нийт наадамчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Хойтон жилийн наадмаа хотол олноороо улам бүр өргөн дэлгэр тэмдэглэцгээе!

Тэмдэглэлийг бичсэн Д.Цэрэнбат