14694774_10210865720342964_1249864124_nБританийн Leicester хот дахь Airbus Defence and Space-д тандан судлаачаар ажилладаг Б.Марал өөрийн байгууллагаас зохион байгуулж буй Intelligence run сайн санааны хандивын гүйлтийн ажиллагааг зохион байгуулах багт орон ажиллахын зэрэгцээ энэ удаагийн гүйлтээс олох орлогыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт өгүүлэхээр болсон мэдээгээ хуваалцсан юм. Ингээд түүнтэй энэхүү гүйлтийн ажиллагаа болон бусад зүйлсийн талаар товч ярилцсанаа хүргэж байна

Марал маань Британид ерөнхий боловсрол эзэмшиж баклавр магистрийн зэргээ хамгаалсан бидний ярьдгаар  хилийн чанад дахь Монголчуудын хоёр дахь үеийн төлөөлөл. Тэд маань Монгол эх орноо гэсэн сэтгэлээр буцалж явдгыг та энэ товч ярианаас анзаарах болно.  

Intelligence run гэж ер нь ямар төрлийн гүйлт байна. Олон жил зохион байгуулагдаж буй юу? Өөрийн ажиллаж буй байгууллагаа мөн товчхоон танилцуулахгүй юу

maralIntelligence run нь Airbus-ийн Европ дахь  Defence and Space-ийн багууд нэгдэн сайн үйлс хамтдаа хийх зорилгоор үүссэн нэг төрлийн хандивын ажиллагаа юм. Зөвхөн ажилчид нь гүйлтийн талбайд нэг цагийн турш гүйх гүйлт.

Хүмүүсээ гүйлтэд  идэвхитэй оролцуулахын тулд This event is for all Intelligence!  хэмээн уриалсан байгаа. Энэ нь нэрнийх нь тайлбар болох болов уу

Ер нь Airbus Group нь нийгмийн хариуцлагын үүргийнхээ хүрээнд  refugee crisis гэх мэт хүн төрөлхтөний өмнө өдгөө тулгарч буй нөхцөл байдлуудыг даван туулахад Red Cross-той хамтран ажилладаг. Харин Европ дахь салбарууд нь  хамтран санаачлан хийж буй хандивын ажлын хувьд Intelligence run нь анхных юм.

Defence and Space нь талаар товч танилцуулахад энэ нь Airbus Croup-ийн Батлан хамгаалалт ба бусад төрлийн сансартай холбоотой төлсүүдийг хэрэгжүүлдэг салбар. Тухайлбал  Герман Франц дахь салбар нь хиймэл дагуул бүтээн санасрт хөөргөдөг бол харин Leicester дахь манай салбар хиймэл дагуулаас цуглуулсан өгөгдлүүдийг хэрэглэн геологийн холбоотой, байгалийн гамшиг, дэд бүтцийн гэх мэт зүйлсийн талаар тандан судалгаа хийдэг

Зохион байгуулалтын багт орж бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэж буй юм байна. Бэлтгэл ажиллагаа хэр ханаж байна. Энэхүү гүйлтийн хувьд яаж хөрөнгө босгох вэ? Лондон марафон гэх мэт гүйлтэд гүйгч нар өөрсдөө тодорхой хандив буяны байгууллагуудад босгож өгөх үүрэгтэйгээр оролцдог юм билээ.

Манай ажлынхнаас намайг харин энэ гүйлтийг зохион байгуулах багт ор гээд тэгээд л ажиллаж байна. Бэлтгэл ажил сайн байгаа. Нийтийг хамарсан бус, байгууллагын дотоод дахь ажиллагаа тул харьцангуй хялбар. Гүйх хүмүүс маань тодорхой хэмжээний хандив босгох үүрэг авахгүй. Харин оролцож гүйж л байвал гүйсэн км бүрт нь Airbus Group –аас 1 евро өгөх юм. Ирэх Мягмар гараг буюу 10 сарын 18.д Британид 4 цагаас бусад Европын салбаруудад 5 цагаас гээд бүгд 1 цагийн турш гүйнэ. Одоогоор 200 гаруй хүн бүртгэгдсэн байгаа. Гайгүй юм цуглах байх. Дээр нь бас зохион байгуулалттай холбоотой бонусууд нэмэгдэнэ. Танд гүйлтийн дараа энэ бүгдийн талаар болон нийт дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье

Энэ удаагийн орлого Монголын улаан загалмай нийгэмлэгт хандивлагдахаар болсон аж. Яаж энэ том байгууллагын ажиллагааг Монгол руугаа чиглүүлж дөнгөв. Монголын талаар танай байгууллагынхан хэр мэдээлэлтэй вэ.

Airbus Foundation нь хандиваа ямар ч байсан  Red Cross-д өгнө гээд шийдсэн байсан юм билээ. Африкийн Кoнгод өгөж магад яриа гарахаар нь Монголд маань Red Cross их ажил хийдгийг хараад санал болгож ятгасан. Манайх шиг хатуу ширүүн өвөлтэй орон дэлхий дээр бараг л байхгүй байх, тэгээд зуд болвол бүр хэцүү. Энэ бүгдийн талаар тайлбарласны дараа тэд Монголын Улаан Загалмай нийгэмлэгт хандивлахаар эцсийн шийдээ гаргасанд миний хувьд их баяртай байгаа. Манай байгууллагынхан ямар ч байсан одоо Монголын өвөл хатуу ширүүн, малчид нь их хүнд бэрхийг давж туулж малаа өвөлжүүлдэг юм байна гэх мэт зах зухаас нь мэдээд авсан байгаа.

Airbus Foundation -ийн энэ  тусламж бага гэлтгүй хатуу ширүүн өвлийг давахад  малчид, тэдний хүүхдүүдэд хэрэгтэй байх болно гэдэгт эргэлэхгүй байна.

За цаг гаргаж ярилцсанд баярлалаа, Маралаа.  Монголоо хэмээсэн сэтгэлийн гал нь байнга бадарч байх болтугай! Гүйлтийн дараа мэдээ авъя 🙂

Танд бас баярлалаа. Гүйлтийн дараа танд даруйхан мэдээ өгнө өө 🙂

One thought on “Airbus-ын Европ дахь ажилчид Монголын Улаан Загалмайд туслана

  1. Zolboo says:

    Ямар мундаг юм бэ, амжилт хүсье…

Comments are closed.