mashaaАлбан хүлээн авалт, ажил хэргийн уулзалт, баяр ёслолын арга хэмжээ гээд зоог идээтэй бүх л арга хэмжээнд байлцдаг идээний нэг дарс. Нүүр хагахар яриа ч дасрны талаар эхлэх нь түгээмэл гэхээр дарсны талаар мэдлэгтэй байхын ач холбгдол багагүй. Оюунлаг Оршихуйн энэ удаагийн дугаараар WSET/ Wine&Spirit Education Trust -г сургалтын тэргүүлэх зэрэглэлийн гэрчилгээт, 2000-2008 онуудад Threshers, Victoria wine-т менежэрээр 8 жил ажилласан Мадригийн Машбаяр оролцож “Дарсыг хэрхэн таних вэ” сэдвийн дор дарсны соёл, амттай чанартай сайн дарсыг хэрхэн таних, сонгох талаар яриа хийж, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцана. Уулзалт ярилцлага 11 сарын 11-ны Баасан гарагт 18:30 цагаас элчин сайдын яамны уулзаллтын танхимд болно.  Ингээд түүнтэй хийсэн “бие халаах” товч яриаг хүргэж байна.

1, Сонирхолтой яриа болох нь байна. Дарсны амт чанарыг таних хамгийн анхны арга үнэ нь гэж ойлгож болох уу. Шил нь доороо гүн хонхортой бол илүү гэх нэг яриа байдаг, үнэн юм уу?
Энэ сэдэв бол хүмүүсийн мэддэг юм шиг мөртлөө ерөөсөө мэддэггүй сэдэв байдаг учраас сонирхолтой байх болов уу Үнэ бол дарсны чанарыг тодорхойлох нэг арга байж болно. Гэхдээ үнэтэй дарс л аваад тэр дарсныхаа талаар өөр мэдлэггүй байвал өөрийгөө үнэгүйтүүлнэ. Дарсыг үнэтэй болон өдөр тутмын хэрэглээний гэж хувааж үздэг. Шилний доорхи хонхорхой гүнзгий байх тусмаа сайн дарс гэсэн буруу ойлголт зарим хүмүүсийн дунд байдаг юм билээ California гийн дарсны шилний ёроол хонхорхой байдаггүй хавтгай байдаг Тэгэхээр тэнд муу дарстай гэвэл бас үгүй. Шилний хонхорхойны хувьд нууц юм байхгүй. Зөөгч нарт зориулсан эд Эрхий хуруугаа хийгээд бусад хуруунуудаараа шилний их биенээс тулж хундгалах зориулалтай Дарсны соёлын нэг хэсэг Франц дарсанд голцуу байдаг. Энэ тухай уулзалтан дээр тайлбарлаж өгвөл илүү сонирхолтой болох байх

2, Дарсны амт чанарыг мэдсэний ач холбогдол юу гэж хэлэх бол
Та хөрөнгө оруулагчтайгаа ресторанд орлоо гэж бодоё. Зоог барихад барууныхан дарс л захиалж уудгаас 100 гр уудаггүй Энэ соёл Монголд маань ч дэлгэрч байна. Дарсны тухай мэдлэггүй хүн жишээ нь улаан дарс гэж захивал зөөгч танд house wine эсвэл table wine гэж нэрлэдэг хамгийн хямд улаан дарс авчирч өгнө. Энэ утгаараа та нөгөө хүндээ өөрийгөө хямдхан нөхөр гэдгээ харуулж байгаа юм Үүний оронд зөв дарсаа захиалаад дарсны тухай бага зэрэг яриа өрнүүлээд дараа нь ажил хэргийнхээ ярианд орвол таны ажил илүү бүтэмжтэй байж болох. Дипломат зэрэглэлээс эхлээд өдөр тутмын гэх бүхий л зоог барилтад дарс байнга байдаг. Тэгэхээр дарсны талаар мэдлэг мэдээлэлтэй байхын ач холбогдол багагүй. Үүний тухай л би ярьж өгөх гээд байгаа юм.
Уулзалтын үер дарсыг яаж үнэрлэж амталдаг аргуудыг зааж өгнө. Жишээ нь, дарсыг хундганд хийгээд эргүүлж хардаг Энэ нь юу гэхээр хундганы ханыг дагаж доош урсаж байгаа урсгал нь олон байвал /legins/ aлкоголь өндөрийг тодорхойлдог г м Өөр нэг ач холбогдол нь өнөөгийн интэрнэт хөгжсөн үед хүн ямар нэг дарсны тухай мэдээлэлийг олж ач авч болох боловч системтэй мэдээлэлийг монгол хүн монгол хэлээрээ тайлбарлаж өгнө гэдэг байх болов уу

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат