billcamda2000 оны Монголд тохиолдсон зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах зорилгоор холын Английн Жон өвөө, тэр үед Рийдингийн их сургуульд мал эмнэлэгийн шугамаар Магистрийн зэрэг хамгаалж асан монгол залуу С.Батсайхантай хамтран нэгэн буяны байгууллага байгуулж байсан нь  Cambridge Mongolia Disaster Appeal буюу CAMDA. – camda.org.uk.

2000 оны эхэн, дунд үеийн Британи дахь Монголчууд энэ байгууллагын талаар, сайхан сэтгэлт  Жон өвөөг сайн мэднэ. Харин өдгөө энэ байгууллагын талаар түүнийг ажиллуулж буй хүмүүсийн талаар мэдээлэл бага буйгаас мэдэхгүй анзаарахгүй нь олонтоо болж буй тул энэхүү товч танилцуулга мэдээллийг хүргэж байна.

“Монголыг хэмээсэн сайхан хүмүүс үе үе таардаг юм шүү, ядахдаа урмаар тэтгэж яваарай”  хэмээн цахим ертөнцийн нэгэн нэр үл мэдэх анд минь олон жилийн өмнө хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.  Тийм хүмүүсийн нэг нь CAMDA-г үүсгэн байгуулагч Жон өвөө байлаа. Жон өвөөгийн зудад нэрвэгдсэн малчдад туслах сэтгэл нь ерөөс малчдын ахуйг дэмжиж Монголын хөгжилд хувь нэмэр оруулахсан хэмээн өргөжсөн. Тиймээс ч тэрээр 2010 онд CAMDA нэрээ товчлолыг нь хадгалж Cambridge Mongolia DEVELOPMENT Appeal болгов. someprojectsAдууны шимэгч хорхойн буюу паразиттах өвчний эсрэг тарилга, боловсруулалт, худаг гаргах, сэргээх, өвс хадах хадуур нийлүүлэх үэрэг ажлуудаасаа гадна хонины ноосоор дулаалгын материал хийх технологийг нэтрүүлэх, оюутны тэтгэлэгийн сан бий болгох  гээд олон санааг тэрээр сэдэж эхнээс нь ажил болгохоор судалгаа шигжилгээнд төсөв гаргаж байсан билээ. Харамсалтай нь тэр өөрийн биеэр энэ бүгдийгээ хэрэгжүүлж амжилгүй таалал төгссөн.

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Бидний бараг бүхийл арга хэмжээн дээр ирчихсэн инээд бэлэглэн Монголчууд бидэнтэй ойр дотно явсан, сайхан сэтгэлт, хичээнгүй зүтгэлт өвөөг бурхны оронд одоход нь Эглийн эгэл эрхэм нэгэн – John Pirie (1929-2010) гарчигтай нэгэн дурсамж тэрэлж байсныг холбоосоос уншиж болно

Жон өвөөгийн үзэл санааг түүнийг залгамжлагчид таслалгүй үргэлжлүүлж буй. Cambridge-ийн Их Сургуулийн Mongolia & Inner Asia Studies Unit -ийн Др. Проф Давид Снит CAMDA-н ажиллагаанд зав боломжоороо байнга тусалж дэмжиж ирсэн бол John Pirie агсны охин найруулагч Caroline Pirie, түүнийг амьд cэрүүнд хамтран ажиллаж байсан Англичууд ч үйл хэргийг үргэлжлүүлэхэд зүтгэл гарган ажиллаж буй. Мөн Ариунгэрэл өөрийн боломжоороо ажил үйлсэд нь идэвхитэй оролцож Билл өвөөд дэм өгч байдаг агаад Элчин сайдын яамныхан, бусад хувь хүмүүс ч тодорхой хэмжээнд холбоо харилцаатай.

Гэхдээ гол зохицуулан чиглүүлэх, гар бие оролцооны байнгын ажлуудыг Англид нэг хоёр хүн (Жон өвөө дараа нь Билл өвөө)  Монголд нэг хүн (Батсайхан анд маань) л өдийг хүртэл ажил амьдралынхаа хажуугаар амжуулж ирэв.

CAM2012camdaagmbillDA үүсэн байгуулагдсан цагаас “арын ажилд” бичиг хэргийг цэгцлэх, санхүүгийн тооцоог хөтлөх зэрэг ажлыг эрхэлж асан Билл өвөө анд нөхрийнхөө үйл хэргийг залгамжлан өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх “нүүр эгнээнд” 2010 онд гарч ирсэн билээ. “Шинэ ажилд” хүчээ өгөхөөр шулуудсан тэрээр тэр үед 87-хон  настай байв.

Билл өвөө нурууны ужиг хүнд өвчтэй, гадуур тэр бүр явж чаддаггүй тул Жон өвөө шиг энд тэнд болох үйл ажиллагаанууд дээгүүр очин CAMDA-гаа сурталчилж амждаггүй. Гэхдээ тэрээр цахим ертөнцөд өөрийн чадах бүхний хийж явна.

Тэрээр Жон өвөөгийн үед бий болсон хэлхээ  холбоог алдагдуулалгүй гол ивээн тэтгэгч байгууллагуудад өмнөх жилийн төслийн тайланг гарган өгч, ирэх жилийн төслийн  саналаа боловсруулан илгээж, Charity Commission-д үйл ажиллагааныхаа тайланг цаг тухайд нь боловсруулан хүргэнэ.

Монголын эдийн засаг улс төрийн байдлыг хэнээс ч дутахгүй анхааран уншиж улс төрийн ямар шийд малчдад хэрхэн тусах, эдийн засгийн өсөлт бууралт нь малчдын амьжаргаанд хэрхэн нөлөөлөх талаар бодол сэтгэл чилээнэ. Энэ бүгдээ нэгтгэн 2 сар тутмын цахим мэдээллийн хуудас  боловсруулан дэмжигч ивээн тэтгэгч нартаа илгээхийн зэрэгцээ байгууллагынхаа цахим хуудсыг байнга шинэчлэн сэргээж ажиллана. Бас Монголын холбогдолтой зурагт мэдээллүүдийг цахим хуудсандаа байнга шинэчлэн оруулж CAMDA-г дэмжигч нартаа Монголыг сурталчилна. Тэр өдгөө 93 насны сүүдэр зооглож буй.  Гайхамшигтай!

holboochinbillТүүний амьдрал нь амьд түүх. 16 настайдаа холбоо харилцааны мэргэжлээр дадлагажиж дэлхийн 2-р дайны үед Британийн армид хүчин зүтгэж дайны сүүлээр Европод  3 жил (44-47 орнуудад) алба хаасан түүний амьдрал замналыг ажихад  технологийн өөрчлөлтийг даган мэргэжлээ байнга ахиулж, цаг үеэсээ хоцролгүй байнгын суралцагч болох нь анзаарагддаг. 1988 онд тэтгэвэрт гаtseregbillрах үед нь компьютерийн эрэн эхэлж байсан агаад тэрээр өмнө хадгалагдаж ирсэн олон төрлийн мэдээллийг хэрхэн компьюьерийн өгөгдөл болгон хадгалах талаар мэргэшсэн байх жишээтэй. Тэр чанар нь ч түүнийг өдгөө хэрийн хүнээс илүүтэйгээр цахим орчинд ажиллаж бүтээх чадварыг бий болгож, CAMDA-г хөтлөн явуулж буйгаар нотлогдоно.

CAMDA үүсэн байгуулагдсан цагаасаа өдгөөг хүртэл хагас сая гаран фунтийн хөрөнгө босгож зудад нэрвэгдсэн малчдад туслахаас гадна мал вакцинжуулах (500 мянга гаруй адууг пакцинжуулсан байдаг), хадлангийн морин хадуур нийлүүлэх, худаг сэргээн засварлах, говьд хүнсний ногоо тариалах төслийг тэтгэх зэрэг тодорхой ажлууд болон бусад зардалд зарцуулаад буй юм. Түүнээс 300 орчим мянга нь Билл өвөө CAMDA-н өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж ирсэн 2010 –аас хойшхи хугацаанд хамаарна.

husnegt

camdaaidТэрээр насны намарт дарагдаж буйгаа үе үе хэлдэг. Хамтраад ажиллавал хийж болох олон санаа байна ч хэмээдэг. Англид байгаа Монголчууд тухайлбал яаж тусалж болохоор байна хэмээн түүнээс асуухад тэрээр энгийн нэг зүйл байж болох хэмээгээд ийнхүү хариулсан

How Mongolians in the UK can help CAMDA?

There’s one way I’ve been trying to push (and not just for Mongolians), but without much success. I’ve included it several times in Newsletters, and more recently on our Facebook page. https://www.facebook.com/pages/CAMDA/626297740724261 Increasingly people are buying online, and not just goods, but services like travel, holidays, insurance, and so on. I joined CAMDA with Easyfundraising (see Facebook for details) 2 years ago, but apart from myself, only 4 others have joined this useful scheme of raising money. The donated amounts may be small but lots of small donations go to make useful sums. Those who travel spend more so donated amounts from such means increases. Any publicity you can give to persuade more to join, naming CAMDA as their chosen charity, will help grow this source of funding. Are there any reasonably affluent Mongolians you know willing to make a regular (monthly) donation, say £5? This, plus eligible GiftAid provides £6.25, or £10 = £12.50. By using MyDonate whose fees are minimal, all donations get fully used on our project work. https://mydonate.bt.com/donation/start.html?charity=138127 Such regular contributions would generate £75 or £150 a year. Just 5 at £5 pm or 3 at £10 pm is enough for one well! For UK Mongolians just to spread the word to other Mongolians about CAMDA, (and hoepfully get their support by use of Easyfundraising or regular donating) could do a lot. One thing CAMDA lacks is regular, dependable funding, everything has to be paid for by grants, which are becoming harder to come by

Монголыг хэмээсэн сайхан сэтгэлт хүмүүс үе үе таардаг. Тийм хүмүүсийн нэг нь өдгөө CAMDA-г “чирж, түлхэж” яваа  Билл өвөө.   Ийм нэгэн байгууллага, ийм нэгэн өвөө Монголыг хэмээн “чимээгүйхэн” зүтгэсээр…CAMDA-н талаар дэлгэрүүлж сонирхохыг хүсвэл түүний http://camda.org.uk цахим хуудас,  Нүүр ном  -р зочилж Билл өвөөд урмын үг илгээхийг хүсвэл хаягаар [email protected] харьцаж болно.

Сайхан сэтгэлийн үүдэлтэй, сайн үйлс түгэн дэлгэрэг!