nasaa3Британи дахь Монголчуудын 2017 оны шинэ жилийн цэнгүүнд уран бүтээлийн дээжсээсээ толилуулахаар уригдан ирж буй Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА Л.Насанбуянтай товч хөөрөлдлөө.

1, Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Лондонгийн шинэ жилийн цэнгүүнд ая дуугаа өргөхөөр ирэх болсонд талархалаа илэлрхийлье! Нутгаасаа гараад цөөнгүй жил болсон зарим маань шинэ уран бүтээлчдээ мэдэж таних нь бага болоод буй шүү. Тэгэхээр дуучин Насаа өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Эрхэм нутаг нэгт Монголчууддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Удахгүй та бүхэнтэйгээ уулзаж, өөрийн ая дуугаа өргөх болсондоо туйлын их баяртай байна.
Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж буй Элчин Сайдын Яам болон Британи дахь Монголчуудын холбооныхонд баярлалаа!

Миний бие Баянхонгор аймагт төрж өссөн бөгөөд бага наснаасаа л дуулж, бүжиглэж, хөгжим тоглож урлагт дурласаар Монгол улсын соёл урлагийн их сургуулийг эстрадын дуучин мэргэжлээр төгсөж, өнөөдөр Монгол улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байна. Монгол улсын филармони нь Морин хуурын чуулга, Баян Монгол джаз оркестра, симфони оркестра гэсэн 3 том оркестрийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн урлагийн байгууллага юм.

Оролцож байсан уралдаан тэмцээн;
1. Оддын эрэлд-2 шоу нэвтрүүлгийн ялагч (2005 он )
2. Балхжавын дууг хэн сайн дуулах вэ? Улсын 2-р уралдааны дэд байр ( 2007 он)
3. Universe best songs -2012 тэмцээний 2-р байр ( 2012 он )
4. Дуэт Дуэль нэвтрүүлгийн “шилдэг дуучин” (2013 он )
Гаргасан уран бүтээлүүд;
1. “Хэзээ ч мартагдашгүй” анхны бие даасан цомог
2. “Чинийх биш” дууны видео клип
3. “Цас” дууны видео клип
4. ” Мартлаа гэж үү” дууны видео клип
5. ” Бороо” дууны клип
6. ” Insomnia” дууны клип
Хийсэн тоглолтууд;
1. Би… Анхны бие даасан тоглолт 2014 он
2. “A night with Nasaa” хоёр дахь бие даасан тоглолт 2015 он.

2015 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

nasaasaraa2. Арвин сантай уран бүтээлч болжээ. Энэ таны 2 дахь удаагийн Лондон дахь тоглолт болж байна аа даа?

2012 онд анх очиж байсныг Та мэднэ дээ. Сарантуяа багшийнхаа аялан тоглолтын бүрэлдэхүүгд ороод очсон нь тэр.

Товчхон түүх өгүүлэхэд, анх 2007 онд Балхжавын дууг хэн сайн дуулах вэ уралдаанд орж байхдаа өөрийн багаасаа шүтэн биширдэг байсан дуучин Сараатай анх уулзсанаар шавь нь болох эхлэл суурь тавигдсан. Түүнээс хойш Сараа дуучны шавь болсноор олон тоглолтуудад нь оролцож, зохион байгуулалт болон арын дуучнаар одоог хүртэл ажилласаар байгаа билээ. Үүнээс дурьдвал;

1. “Хайрламаар” Монгол орноо аялан тойрсон тоглолт 2007 он
2. Төрсөн өдрийн тоглолт 2008 он
3. “Кармен” төрсөн өдрийн тоглолт. 2009 он
4. “Милая Мама” орос дууны тоглолт 2010 он
5. “Аргагүй Монгол аялгуу” тоглолт 2011
6. “Unforgettable evening” 2012 оны европын орнуудын тоглолт
7. “Зүүдний говь” 2012 Казакстан улсын Алмата, Астана хотуудад
8. “Сэтгэл догдлуулсан үдэш” тоглолт АНУ-н Лос Анжэлас, Чикаго, Сан франциско, Вашингтон Ди Си хотуудаар 2012 он
9. “Хайрын бурхан” төрсөн өдрийн тоглолт 2013 он
10. “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолт 2015 он
11. ” Төрсөн өдрийн анплагед тоглолт 2016
12. ” Урлагт 30 жил” 2016 оны тоглолтуудад тус тус оролцож Монгол орноо тойрохоос гадна ази болон европи, АНУ-н олон хотуудын тоглолтонд оролцож байсан юм.

Анх Лондонд ирэхэд кино шиг л, үлгэрийн юм шиг л. Харри Поттер кино санаанд орж билээ. Тэс өөр соёл иргэншил, сонин содон зүйлсээр дүүрэн гайхалтай санагдсан. Лондонд болсон тоглолт ч бас сайхан болж байсан, Лондонгийн үзэгчид ч бас их өөр соёлтой байсан нь мэдрэгдэж билээ.

3. Лондонгийн шинэ жилд ямар уран бүтээлүүдээсээ толилуулах төлөвлөгөөтэй байна.
Энэ удааТэр үдшийг хамтдаа хэзээ ч мартагдахааргүй дурсамж, инээд, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлцгээе!
nasaa2