Х.Болормаа (багын Мааяа нэрээрээ нэршсэн) гуравхан настайдаа Англи улсад тархины хавдараа эмчлүүлэхээр ирснээс хойш 20 жил өнгөрчээ.  Бүрэн арилгах боломжгүй хавдарын удаа дараагийн химийн болон радио  эмчилгээ, том жижиг хагалгааг өнгөрсөн 20 жилд тэрээр балчир нас, бага жаахан биедээ байхааргүй асар их сэтгэлийн тэнхээгээр даван туулж ирсэн.

Тархины хавдартай тэмцэлдсэн тэмцлийнхээ туршид зорилготой, ирээдүйн төлөөх хүсэл тэмүүлэлтэй байхын утга шидийг тэрээр өөртөө нээж чадсан, өрөөлд түгээж ирсэн гайхалтай охин.  Шантрах үе түүнд мэдээж байсан ч харин шантрах сэтгэл огт байгаагүй.  Тиймээс ч эмч нарын эргэлзээ бүхнийг няцаан эмчилгээ бүрийн дараа босож ирэв.  Хүнд хагалааны улмаас  15 насандаа хараагүй болсон ч энэ нь түүнийг нугалж чадаагүй. Тэрээр “надад хэзээ ч юу ч тохиолдож болно, би бэлэн байх ёстой, даван гарах ёстой” гэсэн гайхалтай сэтгэлийн тэнхээтэй, бишрэм амгалан тайван. Өөрт тохиолдож буй энэ бүхэн ээж аавыг нь, ахыг нь, эргэн тойрныхныг нь зовоох вий гэдгийг бодож, болно бүтнэ, тайван амгалан байхыг ямагт хэлж байдгийг ойр дотныхон нь  өгүүлж Мааяaгаараа бахаддаг.

Тэрээр хүнд өвчинтэй ч ердийн хүүхдүүдтэй адил ердийн сургуульд суралцан, бүр үлгэрлэж гайхагдан шагшигдсаар сургуулиа төгссөн. Багш нар нь бага сургуульд байхаас нь түүний оюуны чадавхийг нь анзаарч gifted and talented бүлэгт математикийн сонгонд оруулсан юм. Мааяа өөрийн математикийн төрөлхийн авьяасаа мэдэрч  хобби болгон sudoku puzzles, origami-гаар авъяасаа улам хөгжүүлж, олон удаагийн уралдаанд оролцон шагнал хүртсэн байна. Түүний оюуны чадавхи, сурч мэдэхийн төлөө цуцалтгүй зүтгэх хүслийг нь үнэлсэн олон шагналын нэг нь 2008 онд хүртсэн Jack Petchey award юм. Мааяа мөн William Morris college-д сурч байхдаа математикийн Кangaroo олимпиадад оролцож senior level-д нь gold award-(2000 орчим сургуулийн 90 000 сурагчид өрсөлдөснөөс зөвхөн 6 хувь нь хүртдэг) алтан медаль хүртсэн. Мааяаг (A level) дээд сургуульд орохын өмнөх төгсөлтийн шалгалтуудаа амжилттай өгөхөд математикийн багш нь: “би хараагүй мөртлөө A level-ийн математикийн шалгалтыг жирийн сургуульд хараатай оюутнуудтай өрсөлдөж сураад (A) онц дүнтэй өгсөн тохиолдол дуулаагүй ээ. Гэхдээ би Мааяагийн чадалд итгэж байсан гэж үнэлж байжээ.

Хараатай байхдаа тэрээр зураг их сайхан зурдаг байлаа. Хараагүй болсон хойно оо ч энэ чадвараа харуулж Aston Martin машин үйлдвэрлэгчээс зарласан загварын уралдаанд оролцож эхний удаа 2-т, дараа жил нь тэргүүн байр эзэлж Aston Martin –ны үйлдвэрт нь уригдан жендерийн сэдвээрхи форумд шүлгээ уншин шагшигдаж байсан билээ.

Монголдоо өсөж ториноогүй ч Монгол хүн гэдгээ хэзээ ч мартаагүй. Монгол зан заншилаа үргэлж эрхэмлэн дээдэлж, монгол дуу хөгжим, хөөмий уртын дууны увдисыг бишрэн зүрх сэтгэлээ уяраан сонсох дуртай нэгэн. Монголоор ярихаас гадна бичгийн хэлтэй болохыг зорьж монголд очихдоо хараагүй хүний цагаан толгойн сурах сураглаж байж олоод цагаан толгойн үсгээ хараагүй хүний Brail-ээр сурч уншдаг болсон.

Мааяа бурханы шашинд сүсэгтэй, өөрийн залбирдаг бурхантай. Итгэл найдвар тасрахгүй үед “гайхамшиг” ирдэг гэдэгт тэр итгэдэг.  Тиймээс ч өвчин зовлонтой гэж гуниж гутрах бус ирээдүйн сайхны төлөө зүрх сэтгэлээрээ тэмүүлж байхын чухлыг  Хүлээлт шүлгэндээ илэрхийлсэн нь бий.

Хавдартай хүүхдүүдэд зориулан бисэн Бид бяцхан дайчид шүлэг нь CLIC Sargent cancer charity  буяны байгууллагынхнаас чин сэтгэлийн талархал хүлээн авсан.

Тэрээр өөртэйгөө адил өвчин зовлонтой, хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын адил бодож сэтгэж бүтээж чадах хүмүүсийн төлөө амьдралаа зориулна гэж ярьдаг. Тиймээс ч хүний эрхийн хуульч болно хэмээн эл мэргэжлийг сонгон их сургуульд элсэн орсон юм. Түүний хуулийн сургуульд орохын тулд бичсэн захидал өөрийнх нь талаар олон зүйлийг хэлж өгнө.

Төрөлхийн эелдэг зөөлөн зантай тэрээр гэр орон, эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд хаа явсан газраа хайранд өлгийдүүлж ирсэн агаад үүнийгээ ч өөрөө мэдэрч хайр энэрлээ шингээсэн зүйлийг хийж бүтээн бусдад туслахыг үргэлжид мөрөөдөж, нэгийг сэдэж, сэтгэж явдаг сүүн сэтгэл, гэгээн бодолтой хүн.

Маaяа 2014 онд  City University-ийн City Law School хуулийн сургуульд орж суралцав Харамсалтай нь хэдийгээр сургууль нь таксигаар авч хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж байсан ч  хол газар зорчиход бие нь үнэхээр дийлэхгүй болж чөлөө аван эмчилгээ хийлгэсэн. Бие ээ тэнхрүүлээд гэртээ ойр University of London, Birkbeck Law School сургууль руу шилжин нэгдүгээр дамжаагаа амжилттай дүүргэсэн ч 2 дахь дамжааныхаа дунд үеэс дахин бие нь муудаж 2017 оны 3 сард тархины томоохон хагалгаанд орон 6 сар эмнэлэгт хэвтэж гарсан билээ. Харамсалтай нь яг ой дээрээ 2018 оны 3 сард бие нь дахин муудаж Мааяа маань одоогоор эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 2 сар эмчлүүлж байна.  Хүнд цохилт бүрийг даван гардаг түүний сэтгэлд энэ удаагийн дайралтыг ч ялан гарах хүч  байгаа.

Уншигч та бүхэн Мааяадаа сэтгэлийн хүч тэнхээ нэмсэн зүрх сэтгэлийн үгсээ илгээвэл аав ээж нь охиндоо уншиж сонсгож Маaяа маань удахгүй сэргэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж бүтээж эхлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Бусдад ямагт эрч хүч урам зориг өгдөг гайхамшигт охиндоо гайхамшгийг бэлэглэцгээе. Гайхалтай охиндоо гайхамшгийг бэлэглэн 20 жил зүтгэж буй аав ээж, ах нарт нь гайхамшигийг хамтдаа авчирая.

Сэтгэгдлээ комент хэлбэрээр бичиж болно. Баярлалаа!

Бичсэн Д.Цэрэнбат


Waiting/Хүлээлт  by Maya Khishigbat aged 16.

How long can you wait?
Can you wait forever?
A second, a minute, an hour?
A day, a week, a month?
Possibly forever?
Some people wait with hope
Others wait with dread
Those who live for the future
Live with hope in their eyes
But those who live in the past
Live with dread
We are all waiting for something
And only we know what that is
Deep down in our hearts…
Our heart is the key
Can we unlock it?
Or will we be left waiting, waiting and waiting…?
Only your heart can tell you
So be patient and trust in your heart

January 2010.


Young Soldiers/Бид бяцхан дайчид   By Maya Khishigbat aged 16.

We are fighting a battle
But our battles are our own
They are deep within us
They live within us
And stay with us where ever we go
We are the young soldiers who fight our battles everyday

We hold our heads high as we walk
Carrying on our lives as we can
Smiling and laughing with pure innocence
But we fight and attack them beneath all of our shields
We fight strong and we fight hard
We are the young soldiers who fight our battles everyday

We may struggle and get pushed down
But we stand tall and we stand proud
We hold a heavy toll
We sometimes loose but will strike back harder
Our shields will be strengthened by our beliefs
We have our families and we will win our battles together

We are the young soldiers who fight our battles everyday

This poem was devoted to CLIC Sargent cancer charity and the children who suffer from cancer,  December 11th 2010


Personal Statement/Захидал-Maya Bolormaa Khishigbat

It is without a doubt that Law is a noble discipline, defining the parameters of society and also one could argue a moral compass. Whilst it seeks to protect those that are, in most cases the weak and vulnerable, it is still not without weaknesses of its own. In an age where communication takes place through a variety of mediums, there are those still who are seeking to be heard and not be discriminated against. These are the invisibles, those that are seen but not heard, tolerated rather than accepted, purely because of their gender, orientation, faith or disability. Speaking as a young woman who became severely visually impaired over the recent years, the rights of people with disabilities is something I feel needs to be championed far more; although we might be physically limited in some ways, intellectually we are no different, meaning that we should not be seen as inferior or as hindrance when applying for jobs/courses which we have the ability for.

I am interested in the whole subject of Law, particularly the fields of human rights and international law as they incorporate my love of foreign cultures and my passion to seek justice for those who deserve it. A recent case, Peter Chester and George McGeoch v the state considers whether prisoners should have the rights to vote after being convicted. I found this intriguing, not only by the legal debate of fairness of human rights, but how one human right conflicts with another. Giving prisoners the liberty to vote may cause conflicts between victims’ rights verses the rights of the prisoners.

Studying my A-level subjects has been very interesting and rewarding; they have helped develop many aspects of my personality and skills that I believe are essential for a future in law.
Studying A-level English has developed my essay writing skills; analysing texts; and identifying key factors. Whilst studying English I particularly enjoyed the English literature creative writing coursework piece that we had to do. I especially enjoyed it when we got the opportunity to select a source text which we could rewrite and change the plot and format of.
I found the whole experience very rewarding as I was able to develop my creative writing skills, improve my textual analysis of a variety of different texts and enhance my knowledge of how grammar and language changes in literature. In case law and statue law all these are qualities I will need to consider when writing assignments. Mathematics is all about problem solving and finding the most effective method of logical thinking. Studying A-level Maths has enabled me to develop these skills through the many questions and problems I have had to solve. These attributes can be valuable when managing and evaluating legislation and coming to a conclusion. Economics is the study of how markets operate both on a macro and micro level. Economics and law are inter-related for example; in the recent case of the Greenpeace protest against oil drilling close to the Artic has led to the protesters being imprisoned in Russia. The right to protest is measured against the economic need to drill for scarce resources. My EPQ is based on Music Braille and this involves independent research, finding resources and evaluates research material. This has provided invaluable training methodology and this will be essential for researching at university.

Last year, I was a participant in a design competition for Aston Martin, the well-known car manufacturer to create an environmentally sustainable and friendly vehicle. This required me to undertake research in terms of exploring appropriate materials and resources, as well as designing the vehicle. I was able to look at the aesthetic element by utilising wiki-sticks so that my vision could be seen by others. This illustrates my ability to fulfil even what may appear to be a difficult task, as well as my strength in communication. My prototype led me to win 3rd prize, out of a group of over a thousand entries. I also won the senior Maths Challenge, a national competition achieving the gold medal; the first winner at William Morris. Outside of my studies I was invited to attend Maths Master Classes at Imperial and Metropolitan University by the Royal Maths Institute. In these I was able to broaden my knowledge of the subject through the various lectures about famous mathematicians, how to solve famous maths problems and was introduced to a number of new topics, not taught in the school syllabus. From these Master Classes I gained an insight into what it is like to study at a prestigious institution as an undergraduate student.

At college I am also a student mentor, mentoring other students with their maths. This involves communicating ideas and concerns between students and staff inside and outside mentoring sessions. This has helped me to develop my confidence and mentoring skills which are also useful when working individually and as a team.

In my spare time, I enjoy creative pursuits outside of my studies, which include writing poems and creating greetings cards. My love of literature also led me to write a poem, which was published in the book `Spark the Imagination` in 2008. In my free time I also do some charity work for several children’s charities. This is something that is very close to my heart as the CLIC Sargent charity supports children with cancer and leukaemia who have been in a similar situation as me. I have personally raised over £1,000.

Being a Mongolian person who has spent most of her life in London, I have learnt to appreciate the benefits of living in two countries with such diverse and multicultural societies. I visit Mongolia every summer and this helps to maintain my Mongolian, and helps me keep in touch with my culture as every year Mongolia changes. This ability will prove to be hugely beneficial when coming to study and practice law, particularly in Asian countries.

I am enthusiastic and excited about the opportunities available at university. I am eager to take advantage of these and intend to take part in activities I have not previously encountered. I look forward to tackling the challenges that will arise on route to obtaining a law degree.

Characters (With spaces) – 6,196

Line Count: 80

One thought on “Бусдад ямагт эрч хүч урам зориг өгдөг гайхамшигт охиндоо гайхамшгийг бэлэглэцгээе

  1. Otgonbayar Otgoo says:

    Үнэхээр гайхамшигтай охин!

Comments are closed.