“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Исланд Улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгууль – 2013”-д санал авах үйл ажиллагааг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд 07:00-22:00 цагын хооронд зохион байгуулна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчийн бүртгэлд хамрагдах шаардлагатай бөгөөд бүртгэлийн маягтыг 2013 оны 5 дугаар сарын 29-ны өдрийг дуусталх хугацаанд Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд боломжтой бол биечлэн ирж, эсхүл цахим шуудан, шуудан, факс хэлбэрээр хүргүүлэх боломжтой. /Бүртгэлийн маягтыг эндээс татаж авна уу/

Бүртгэлийн маягттай хамт үндэсний гадаад пасспортын хуулбарыг хамт ирүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Сонгогчийн бүртгэлийн маягт ирүүлэх хаяг:
1. Биечлэн ирэх – Embassy of Mongolia, 8 Kensington Court, London W8 5DL
2. Цахим шуудан – [email protected]
[email protected]
3. Шуудан – Embassy of Mongolia, 8 Kensington Court, London W8 5DL
4. Факс – 020 7937 1117

Жич: Иргэний шинэчилсэн бүртгэлийг Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд өдөр бүр хийж байна.