electionbanner

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд орoлцогчдын бүртгэлийн ажиллагаатай холбогдуулан Элчин Сайдын Яаман дээр байгуулагдсан сонгуулийн 17 дугаар салбар комиссын нарийн бичгийн дарга, санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх Д.Ангараас тодруулга авлаа

1. Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл ажиллагаа эхэлж байна. Бүртгэл хэднээс хэдний хооронд явагдах вэ?

Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох ээлжид сонгуулийн ажиллагаа эхэлж гадаадад суугаа иргэд хоёр дах удаагаа сонгуульд оролцох эрхээ эдлэх тохиол бүрдэж байна. Гадаадад суугаа иргэдийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэлийн ажиллагаа 5 сарын 29-ны өдрийг дуустал явагдана. Сонгуулийн бүртгэл нь Монгол Улсын Иргэний Бүртгэлийн газраар шалгагдсанаар сонгууль өгөх эрх нь хангагдах учир гадаад дах иргэдийн бүртгэлийн ажиллагаа Монгол дах бүртгэлийн хугацаанаас өмнө дуусаж буй.

 2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэж амжаагүй эсвэл гадаад паспортоо цагт нь сунгуулж амжаагүй иргэд бий байх. Тийм хүмүүс энэ сонгуульд оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл яах вэ?

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй эсвэл гадаад паспортоо сунгуулж амжаагүй иргэд ЭСЯ дээр ирж иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, паспортоо сунгуулаад сонгуулийн бүртгэлд хамрагдах боломжтой. Гэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаснаас хойш дор хаяж 3 ажлын өдрийн дараагаас бүртгэл нь албажих ёстойг анхаарах хэрэгтэй.

3. Элчин сайдын яамны цахим хуудсанд онлайн бүртгүүлэх заавар байсан. Бүртгэлээ онлайнаар явуулах боломжгүй (бүртгэлийн маягтыг хэвлэж бөглөөд буцааж сканардан илгээх) иргэдийн хувьд ямар арга зам байна вэ?

Иргэний шинэчилсэн бүртгэл болон Сонглуулийн бүртгэлийн хувьд ЭСЯ уртгасан цагаар буюу оройны 8 цаг хүртэл мөн Бямба Ням гарагуудад ажиллаж байгаа.

Бүртгэлийн маягтийг зөвхөн хуульд заасан дагуу А4 хэлбэрээр л өгөх боломжтой. Тиймээс бүртгэлийн ажиллагааг хамтран хийж буй Монголчуудын Холбоо, Оюутны Холбоо, Цахим Өртөө Холбооны төлөөлөгч нарт шуудангийн марк урьдчилан нааж элчин сайдын яамны хаяг бичсэн дугтуйнууд хүргүүлсэн буй

Энэ дашрамд Британи улсад ажиллаж суралцаж буй иргэдээ төрийн эрх барих иргэн хүний онцгой эрхийг хангасан сонгуулийн ажиллагаандаа идэвхи гарган оролцохыг уриалж байна.

 

2 thoughts on “Д.Ангар:Британи улсад ажиллаж суралцаж буй иргэдээ төрийн эрх барих иргэн хүний онцгой эрхийг хангасан сонгуулийн ажиллагаандаа идэвхи гарган оролцохыг уриалж байна.

  1. Bold says:

    Songuuliin ajillagaand idevhtei oroltsono

  2. Odnoo says:

    Omnox songuuliin ter dugtui ni ix nimegxen gadnaas ni unshij boloxoor bsan shvv. Ene songuulidaa oligtoixon dugtui xeregleerei pls

Comments are closed.