logo

Британийн Монголчуудын Нэгдсэн Холбоо (БМНХ) саяхан байгуулагдсан тухай мэдээг иргэд хүлээн авч  нийтийн сүлжээгээр өөрсдийн  санал сэтгэгдлээ илэрхийлж байна.  1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн Британийн Монголчуудын Холбооны (БМХ) хувьд энэхүү шинээр байгуулагдаж буй байгууллага нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж буй нэгэн хэлбэр, үйл явц гэж ойлгож байна.

Үүнтэй уялдан товч мэдээлэхэд БМХ нь уламжлал болгон хийж ирсэн баяр наадам, сар шинийн баяр, “Монгол орны Хөгжилд” чуулга уулзалт, шинэ жилийн цэнгүүн (энэ жилийн хувьд БМНХ хийнэ) бусад соёл, олон нийтийн арга хэмжээнүүдийг байгууллага хүмүүстэй хамтран зохион байгуулсаар байх болно.

Түүнчлэн БМХ-ны зорилго чиглэлд нийцэх үйл хэргүүдийг ч цаашид санаачлан хийж тогтворжуулан хэлбэршүүлэхийн төлөө ажиллахын зэрэгцээ бусдын зохион байгуулж буй ижил зорилготой үйл ажиллагааг өөрсдийн боломжит хэмжээнд дэмжиж, хамтран ажилласаар байх болно.

Британийн Монголчуудын Холбоо