Reception celebrating the publication of THE MONGOL EMPIRE by John Man – Thursday 19 June 6.30pm – 8.30pm

We invite you to attend the reception celebrating the publication of THE MONGOL EMPIRE by John Man, author of Genghis Khan, Kublai Khan and many more books on Mongolia and Far East.

 

Та бүхнийг Жон Маннын “Монголын эзэнт гүрэн” номын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэрбээр “Чингис хаан”, “Хубилай хаан” зэрэг Монгол болон Алс Дорнодын түүхийг харуулсан олон сайхан зохиол бичсэн билээ.

 

Mongolian Art in London had an interview with John Man
Зохиолч Жон Маннтай бидний хийсэн ярилцлага

 

Unurmaa Janchiv: Your new book “The Mongol Empire” is coming out on 19 June. Could you tell us how your idea came about and why you chose the Mongol Empire as your theme?
John Man: I had written about both Genghis and Kublai, so it was a subject I knew well. I had not truly appreciated three things – main themes, if you like – which I thought deserved a single volume. First, the history has a  narrative arc, running from young Genghis to old Kublai, which gives it an extraordinary unity. The arc is dictated by the second theme – the ideology that Heaven had given the whole world to the Mongols, and that it was their duty to make everyone on earth acknowledge this fact. The ideology arose as a result of Genghis’s success in unifying the nation and his first conquests. It was defined and refined by Genghis’s heir, Ogedei. It is of course a crazy idea, but no one knew that, because no one knew the true scale and complexity of the world. It was Kublai’s unfortunate fate to discover the limits to imperial growth. His successes and ultimate failure defined the third theme, which is the empire’s significance for today and the future. Kublai created a new China, which is pretty much China today, without Mongolia. From this flows the belief among Chinese that Mongolia is at heart a natural part of China, a belief which I think has great significance for relations between the two nations.

 

Unurmaa Janchiv: We know many of your books are on Mongolia and its Khans. Since when you were interested in Mongolia and started writing on Mongolia?
John Man: It all goes back to university days in Oxford in the late 1960s. A small group of young scientists planned an expedition to Mongolia. The idea arose because one of them spotted a lack of information about blood-groups in the World Health Organization. They planned to collect blood samples. I was intrigued. I had spent a year in Vienna, and been fascinated by the Soviet empire that lay behind the Iron Curtain, just over the nearby Hungarian and Czech borders. The fact that Mongolia was the other end of the Soviet empire made it even more intriguing. I was no scientist, but joined the group by saying I would learn Mongolian. So I did a course in the School of Oriental and African Studies with the great Mongolist, Charles Bawden. The expedition was a crazy idea, partly because we planned to drive all the way there, and partly because Communist-ruled Mongolia had no need of a bunch of inexperienced post-graduates coming to do what Mongolians could very well do for themselves. In the end, the expedition never happened, and I was left with an unfulfilled ambition. Years later, long after I became a writer – and long after I had forgotten my Mongolian! – the Soviet Empire collapsed and it became possible to go. A publisher expressed interest. That led me to spend a summer in the Gobi and write a book about it. In turn, this led me to the true key to Mongolian culture: Genghis Khan.

 

Unurmaa Janchiv: Do you have any plans to translate your books into Mongolian?
John Man: Yes! It’s a great ambition. Actually President Elbegdorj has offered a grant to translate my book on Genghis, and I am currently trying to see the best way forward. With luck, one translation would lead to others.

 

Unurmaa Janchiv: Is there anything else you would to say to your Mongolian readers?
John Man: Some time ago, SOAS cut its Mongol department because of lack of demand. But with Mongolia’s economic growth, it is becoming increasingly important in the world and Mongol studies would be in demand. I have proposed to SOAS that they re-establish a chair in Mongol Studies, and am happy to say that they like the idea. There is no schedule yet, but we should soon be in a position to seek the finance needed to fund a new professorship.

 

Unurmaa Janchiv: Thank you and good luck with your new book

Төсөөлж л чадвал юуг ч цээжилж чадна

Thumbnail of Hatnaa

Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Монгол Улсаас Их Британид суугаа Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоотой хамтран “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Цуврал уулзалт №3 буюу энэ удаагийн зочноор Монголын Оюун Ухааны Академийн Захирал, Оюун Ухааны Олон Улсын мастер Х. Хатанбаатар болон 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол тамирчид уригдан оролцов.

Уулзалтын сэдэв “Суралцахад Суралцахуй” бөгөөд уулзалт уригдан оролцож байгаа зочдоо танилцуулснаар эхэлсэн юм.

Уулзалтын зочид
22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 112 оюуны спортын тамирчид 10 төрлөөр оюун ухаанаараа өрсөлдөж байгаа юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн Захирал, ОУ-ын мастер Х.Хатанбаатар дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байна.

Багийн бүрэлдэхүүн:
Хандсүрэнгийн Хатанбаатар: Тэрбээр Турк улсад оюутан байхдаа Герман улсын оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын тэмцээнийг телевизээр үзсэн цагаас хойш мэдээллийг хурдтай мөн үлдэцтэйгээр тогтоож хэрэгтэй үедээ санаж  сурах зорилгоор оюун ухааны спортыг анх сонирхон улмаар 1994 оны ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж байсан мөн олон гайхамшигтай рекордын эзэн Турк багшид анх шавиар орж хурдан уншлага, ой тогтоолтын арга техникт суралцсан байна. Тэр цагаас хойш Турк, Англи, Америк, Итали зэрэг хэд хэдэн улсад энэ чиглэлээр суралцаж байсан. 2008 онд Турк улсын хурдан уншлагын тэмцээнд анх удаагаа оролцож нэг минутанд дунджаар 836 үг уншиж, ойлгоц харин 80 хувьтайгаар 2-р байр эзлэж байсан. Түүнээс хойш оюун ухааны спортод сэтгэл зүрхээ зориулах болсон тэрбээр оюуны спортын олон төрлөөр олон улс, тив дэлхийн тэмцээнд орж байсан анхны Монгол тамирчин гэж бүртгэгддэг билээ.

Монгол Оюун Ухааны Академийн тамирчид:
Г.Тэмүүлэн (12 настай) – Дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшигч
Ц.Бат-Эрдэнэ (15 настай) – Дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч
Б.Намуунтуул (17 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч
З.Цэцэгзул (13 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч
С.Цогбадрах (21 настай) – Ой тогтоолтын Их Мастер, Оюуны Олимпын нэг дээд амжилт эзэмшигч
Ө.Сэнгэсамдан (21 настай) – Ой тогтоолтын ОУ-ын Аварга

Өнөөдөр дэлхий дээр тоолж баршгүй олон төрлөөр тэмцээн уралдаан зохиогдож байна. Энэ дунд хүний хамгийн чухал эрхтэн болох тархины сэтгэх, бодох чадварыг шалгасан олон төрлийн оюуны спортын тэмцээн явагддаг. Оюуны спортын олон төрөл дунд хүний тогтоох, эргэн санах чадварыг шалгасан ой тогтоолтын тэмцээн уралдаан явагдаад багагүй хугацаа болжээ. Шатар, даам гэсэн оюуны спорттой харьцуулахад 1991 онд хэдий хожуу үүссэн ч гэсэн өнөөдөр энэ спортоор хичээллэгч улс орон, тамирчдын тоо огцом нэмэгдэж тэмцээнийг маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Өнөөдөр ой тогтоолтын спортоор 48 улсын мянга мянган тамирчид хичээллэж буй судалгаа байна. Тэмцээний үндсэн зорилго бол тамирчид өгөгдсөн хугацаанд аль болох олон нэгж мэдээлэл тогтоож алдалгүй санах чадвараараа өрсөлдөнө. Судлаачид арга техникт суралцаагүй дундаж хүн нэгж хугацаанд хоорондоо холбоогүй 7+- хоёр мэдээлэл тогтоон эргэн санах чадвартай гэж үздэг. Тэгвэл энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэгж хугацаанд хэдэн зуу тэр бүү хэл хэдэн мянган мэдээлэл тогтоон санаж чаддаг. Оюуны спортын энэ төрлөөр хичээллэж чадсанаар бидний ажил хөдөлмөр, сурч боловсроход эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой.

Ой сайтай эсвэл муутай гэсэн ойлголт байх ёсгүй. Хөгжүүлсэн болон хөгжүүлээгүй ой санамж гэдгээрээ л ялгаатай. Тиймээс хүн бүр ой санамжаа дээд зэргээр хөгжүүлэх боломжтой. Гэтэл өдөр тутам ой санамжтой холбоотой бэрхшээлүүд хүн бүрт тулгарч байна. Барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах, танилцсан хүнийхээ нэрийг дахин уулзах үедээ санахгүй байх, уншсан сэдвээ хэдхэн хоногийн дараа санах боломжгүй болох гээд нэрлээд байвал олон бэрхшээл бий.  Оюун ухааны суурийг ой санамж гэдэг. Тэгвэл энэ бэрхшээлийг давж туулан өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун явах боломж хүн бүрт бий. Үүний тулд хүн “Суралцахуйд Суралцах” ёстой. Суралцах чадвар бол аливаа зүйлд бүтээлчээр, бие даан, үр дүнтэй арга барилаар хурдтай суралцах ур чадвар юм. Хамгийн гол нь бидний уураг тархи гэж юу болох, бүтэц үйл ажиллагаа, тархинд мэдээлэл хэрхэн тарханд, мэдээлэл хүлээж авах явцад хоёр тархины оролцоо зэрэг маш олон асуултын хариултыг мэдэж байх хэрэгтэй. Тархины талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байх тусам энэ гайхалтай зүйлд итгэх итгэл төдийн чинээ нэмэгдэнэ. Түүнчлэн мэдээлэл хүлээж авахад уураг тархины ажиллах горимд тохирох аргыг мэдэх нь чухал. Эдгээр арга техникт суралцаж ой санамжаа хөгжүүлж байгаа хүмүүс ямар гайхалтай үр дүнд хүрч байгааг хийгдсэн туршилтууд бэлхнээ харуулж байна.

Мэдээллийг хэрхэн хялбар тогтоох вэ?

Аливаа мэдээллийг тогтоохын тулд төсөөлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Дотроо ургуулан бодож төсөөлж харж  л чадвал хялбархан тогтоох боломжтой. Учир нь зарим судалгаагаар тухайн хүний хувьд өнөөдрийг хүртэл авсан мэдээллийн 80 орчим хувь харах эрхтэн болох нүдээр авсан мэдээлэл байдаг гэж үздэг. Тэгвэл харсан зүйлээ хүн илүү санах магадлалтай. Тиймээс унших болон тогтоох явцдаа аль болох дотроо дүрслэн харах хэрэгтэй. Гэвч зарим төрлийн мэдээлэл төсөөлөгдөх боломжгүй хийсвэр байдаг. Жишээ нь, янз бүрийн тоон мэдээлэл, томъёо, код гэх мэт.. Ой тогтоолтын аргачлал болох мнемотехникт суралцсанаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн өөр нэг анхаарах зүйл гол зарчим бол төсөөлж буй мэдээллээ аль болох хошин, хөгжилтэй хэлбэрээр төсөөлж харах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартдаггүй учир. Жишээ нь, та бүхэнд онцгой байсан ямар нэгэн тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адилаар уншиж, тогтоох гэж буй мэдээллээ төсөөлөхдөө хошин мэдрэмжийг оруулах хэрэгтэй. Ингэж чадвал эргэн санх үйл явц маш хялбар байх болно.

Хүн яагаад мартдаг вэ?
Ой санамжид нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Гадны механик нөлөөллүүд жишээ нь тархи толгойгоо гэмтээх, наркозонд удаа дараа орох; Цаашлаад амьдралын буруу хэвшил, буруу дадал. Жишээ нь, өөрийгөө маш ихээр ядраах, нойр дутуу байх, архи тамхи хэрэглэх, хөдөлгөөний дутагдал зэрэг. Марталтанд нөлөөлж буй гол зүйл бол стресс. Яагаад гэвэд өдөрт хүний тархинд 60,000 гаран бодол эргэлддэг гэж үздэг. Маш олон зүйлд санаа зовж сэтгэл зовнидог. Ингэснээрээ яг гол хийж буй үйлдэл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ байдлаас бид бүхэн тодорхой хэмжээнд гарч сурах хэрэгтэй.

Оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Оюун ухаанаа хөгжүүлэх сэргэг байлгахын тулд хамгийн чухал дасгал бол ном унших. Өдөрт 30 минут ном уншлаг хүний уураг тархи, ой санамж гайхалтай ажилладаг гэж үздэг. Түүнчлэн оюун ухаан хөгжүүлэхтэй холбоотой оньсон тоглоом, шатар, даам тоглох зэрэг байж болно. Хааяадаа үгийн сүлжээ, судоку бөглөдөг цаашлаад ой тогтоолтын арга техниктэй суралцаад дасгал сургуулилт хийгээд эхлэвэл богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Тархи ажиллах тусам л сэтгэж бодох чадвар төдийчинээ нэмэгдэнэ.

Сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлэв
Уулзалтад уригдан оролцсон тамирчид маань хурсан олонд сонирхуулан дараахь үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм. Үүнд:
Х.Хатанбаатар: Хүмүүсээс төрсөн он, сар, өдрийг нь асууж төрсөн гарагийг нь алдалгүй хэлэв.
Ө.Сэнгэсамдан: Хоёр багц нийт 104 хөзрийг 2 минутад тогтоож нэрлэв.
Г.Тэмүүлэн: Маш богино хугацаанд шоо эвлүүлэв.
Б.Намуунтуул: 1 цифр алдвал тал оноо, 2 цифр алдвал ямарч оноо авдаггүй хатуу дүрэмтэй болохыг танилцуулж 300 цифр тоог 3 минут тогтоож хариулав.
Ц.Батэрдэнэ: 81 нүдтэй самбарт бичсэн 9 хүртлэх дурын цифрүүдыг цөөн секундэд харж тогтоосны дараа цээжээр хариулав.
С.Цогбадрах: Хатанбаатрын анхны шавь тэрбээр нүдээ таглаж 1-30 хүртэлх тоонуудын дагуу үзэгчдээс ямарч хамаагүй 30 үг асууж самбар дээр бичүүлэн хариулав.
Үзүүлбэрүүд маш сонирхолтой байсан бөгөөд хуран цугласан олон тамирчдыг бишрэн алаг ташилтыг харамгүй өгч байв. Дээрх үзүүлбэрүүдийг эзэмшиж, гартаа оруулахын тулд нэн тэргүүнд оюун ухааны аргачлалд суралцах нь гол түлхүүр юм.

Зүүн болон баруун тархины ялгаа
Хүний тархийг бүдүүвчлэн авч үзвэл сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн хоёр хэсэгт хуваадаг аж. Баруун тархи нь биеийн зүүн хэсгийг зүүн тархи нь баруун хэсгийг удирддаг гэнэ. Солгой хүнийг баруун тархитан, зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх нь бий.

Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлөн төсөөлж, хийсвэрлэн хүлээж авдаг. Энэ нь аливаа асуудалд баруун ба зүүн тархинууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн гэсэн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай. Оюун ухаанаар хичээллэдэг хүмүүс баруун зүүн тархиа жигд хөгжүүлсэн байдаг бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласаж чаддаг. Зүүн баруун тархины үйл ажиллагааг авч үзвэл. Зүүн тархи нь тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг гэсэн үг. Харин Баруун тархи ерөнхийгөөс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг. Мөн зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг. Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг гэнэ. Бид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг.
Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой. Тархины нууц тайлагдах хэмжээгээр түүнийг хөгжүүлэх арга тестүүд боловсронгуй болох биз ээ.

Ой ухааныг сайжруулах аргууд
Ой тогтоолт бол сурах чадвар учир үүнийг хөгжүүлж болдог. Аливаа зүйл суралцахад цаг хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр, оролдлого шаарддаг шиг ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудын хувьд ч энэ бас ялгаагүй ижил юм. Ой ухаан сайн байх явдал нь төрөлхийн ой тогтоох чадвараас бус ой тогтоолтын аргуудыг хэр зэрэг сайн эзэмшсэнээс хамаардаг. Тиймээс хүн ой тогтоолтын аль болох олон аргад суралцах аваас ой тогтоолт аяндаа хөгждөг.
Ой тогтоолтын аргачлалуудаас аливаа мэдээллийг дэс дараатай санах хамгийн энгийн аргачлал болох “Гинж буюу Холбох” арга дээр ярилцъя.

Гинж буюу Холбох арга
Жишээ нь үгсийн жагсаалтыг дэс дараатай санахын тулд гинж байдлаар холбож төсөөлнө. Яагаад гэхээр гинжний эхний цагираг хоёртоо холбогдоно. Хоёр нь гуравтайгаа гэх мэтчилэн ар арын цагирагтай холбогдсоо байх болно. Эндээс санаа аван бид цээжлэх мэдээллээ өөр хооронд нь маш сайн холбож төсөөлнө. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг хүн мартдаггүй учих төсөөлөл дэх үйл явдал аль болох хошин байх ёстой.

Холбох аргыг заасны дараа 20 үгийг холбох дасгал ажиллуулав. Дасгал ажил маш сонирхолтой үр дүнтэй байсан бөгөөд үзэгчдын ихэнх хэсэг уг дасгалыг амжилттай гүйцэтгэсэн юм.

Гадаад үг хэрхэн тогтоох вэ?
Гадаад хэлний шинэ үг тогтооно гэдэг хэл сурч буй хүний хувьд ихэнхдээ төвөгтэй байдаг. Шалтгаан нь тухайн гадаад үгийг харж төсөөлж харж чадахгүй оршино. Учир гадаад үг бол хийсвэр мэдээлэл юм. Үндсэндээ ямарч гадаад хэлний шинэ үгийг төсөөллийн болон хошин байх гэсэн зарчим дээр тулгуурлан богино хугацаанд, хурдтай, хөгжилтэйгөөр цээжлэх боломжтой. Бидний хийх ёстой зүйл бол тухайн гадаад үгтэй дуудлага төстэй монгол үг олох явдал юм. Дуудлага яг ижил биш төстэй үг байх учир ямар ч гадаад үгэд 100% дуудлага төстэй үг олдох боломжтой. Гэхдээ үндсэн аргачлалуудаа өмнө нь маш сайн үзсэн байх хэрэгтэй. Гадаад үгний хувьд жишээ болгож sever – таслах, огтлох, салгах гэсэн утгатай үгийг авъя. Sever –тэй дуудлага төстэй монгол үг Сэвүүр байж болно. Санах сэжүүр болох үгийг л гаргах нь чухал. Сэвүүр гэсэн монгол үгнээс дараа нь Sever гэсэн англи үгийг санах бүрэн боломжтой. Ингээд хошин эсвэл ер бусын төсөөллийг харж эхэлнэ. Сэвүүр барьчихсан эргэн тойронд буй бүх зүйлийг тасдаж, салгаж байгаагаар өөрийгөө харах нь чухал. Ингэснээр дараа нь sever гэсэн үг хэлэхэд төсөөлөл бодогдож таслах, салгах гэсэн үгээ шууд санах боломжтой.

___________________________________________________________
Асуулт хариулт
Асуулт: Хичээлээ онлайнаар заах арга байгаа юу?
Хариулт: Энэ талаар нилээн олон санал ирж байгаа. Он гаргаад Онлайнаар заах боломжийг судална.

Асуулт: Оюун ухааны дасгал хийж байхдаа анхаарлаа хэрхэн яаж төвлөрүүлэх вэ?
Хариулт: Анхаарлаа төвлөрүүлэхэд зориулсан хийдэг дасгалууд гэж байдаг. Хүн бүрийн нас, онцлогт тохирсон дасгалууд байдаг. Энэ талаар манай вэб сайт болон фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.

Асуулт: Ой тогтоолтын яг хэдэн арга байдаг вэ? Тэдгээрээс хэдийг нь хэрэгжүүлвэл тохиромжтой вэ?
Хариулт: Ерөнхий суурь 20 гаран аргачлалуудыг мэддэг байхад түүн дээр үндэслэн бусад шинэ аргуудыг өөрөө зохион гаргаж ирж болдог. Өөрөөр хэлбэл эдгээр үндсэн аргуудыг хооронд нь хослуулан өөрт тохирсон шинэ аргуудыг бий болгоно гэсэн үг юм.

Асуулт:  Монголын Оюун Ухааны Академийн байршил хаана вэ?
Хариулт: Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 16/3, “G&D” center, 403 тоот /Арслантай гүүрний хойд талд/, Утас: 7011-9200, 9712-9200
Вэб хаяг: www.mindsport.mn

Асуулт: Он, сар, өдрийг яаж цээжлэх вэ?
Хариулт: Он, сар, өдөр гэсэн тоон мэдээлэл цээжилж сурахын тулд бид бүхэн Үсэг Тооны Код аргыг мэдэж байх хэрэгтэй. Аргачлалуудыг тайлбарласан ном тун удахгүй хэвлэгдэж гарна.

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YZckb6OYIx0

Ном зүй

Хэрвээ та яаг одоо оюуны спортоор хичээллэхээр шийдсэн бол дараах ном, зохиолууд танд хэрэг болж магадгүй юм.

  • Raymond Keene, 2013, “The Official Biography of Tony Buzan: The Man Who Introduced the World to Mind Maps”
  • Dominic O’Brien, 2012, “The Brilliant Memory Tool Kit: Tips, Tricks and Techniques to Boost Your Memory Power”
  • Dominic O’Brien, 2012, “How to Develop a Perfect Memory”
  • Dominic O’Brien, 2011, “You Can Have an Amazing Memory”
  • Dominic O’Brien, 2002, “Numbers and Dates (Never Forget)”
  • Dominic O’Brien, 2002, “Names and Faces (Never Forget)”
  • Dominic O’Brien, 2001, “Quantum Memory Power: 8 volume set”
  • Tony Buzan, 2011, “Buzan’s Study Skills: Mind Maps, Memory Techniques, Speed Reading and More!” (Mind Set)
  • Tony Buzan, 2011, “Age-Proof Your Brain: Sharpen Your Memory in 7 Days”
  • Tony Buzan, 2009, “Mind Maps for Business: Revolutionise Your Business Thinking and Practise”
  • Tony Buzan, 2003, “Mind Maps For Kids: An Introduction”
  • Carol Turkington, 1996, “12 Steps To Be Better Memory”
  • Edelman, Shimon, 2008, “Computing the Mind: How the Mind Really Works”

Уулзалтад 100 гаруй хүн хүрэлцэн ирж, гурван цаг гаруй үргэлжилж 2013 оны 11 дүгээр сар 28-нд 21 цаг 16 минутад уулзалт өндөрлөв. Энэ удаагийн уулзалтыг анх удаа онлайн дамжууллаа.

Тэмдэглэл хөтөлсөн:Улаанхүүгийн Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)
Зураг бичлэгийг үйлдсэн. Ц.Азхүү, Azaa studio
Онлайн шууд дамжуулалтыг бэлтгэн хийсэн: Бизнесийн удирдлагын мэдээллийн зүйн докторант Б.Будхүү 

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №2 – Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо

IltgegchSerOdMongoliansБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг оршихуй” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од уригдаж “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо” сэдвийн дагуу санал бодлоо солилцов.

 

И. Сэр-Од Монголын Бизнес Зөвлөлийн төрийн байгууллагууд, яамд, агентлагууд, УИХ-н гишүүдтэй харилцах харилцааг хариуцаж ажилладаг. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны газарт зохион байгуулагч, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын ажилтан, ахлах ажилтан, Дарга, СББ-МСS компанид Экспортын Менежер зэргээр ажиллаж байсан Монголын бизнесийн орчны өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал, чиг хандлагын талаар арвин мэдлэг, туршлагатай.

Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007онд байгуулагдсан, Монголд худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, Монгол улсын засгийн газар, олон нийт, зөвлөлийн гишүүдтэй бизнесийн орчинд гарах чухал үйл явдал, асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд гүүр болж, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах эрхэм зорилго бүхий, одоогоор 270 гаруй томоохон хөрөнгө оруулагчид, 17 элчин сайдын яамдтай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага юм.

Илтгэгч 10 гаруй жилийн тэртээх манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхолтой тоо баримт, жишээн дээр тулгуурлан яриагаа эхлэв.

Тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харахад Монголын зах зээлийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагч гэж бараг байхгүй, байгаа нь хэдэн хятад, солонгосын зочид буудал, хоолны газраар л тоологдохоор, ирээдүй нь бүрхэг гэж хэлж болох дотоодын хэдэн компаниуд, бизнес эрхлэгчид бор зүрхээрээ төсвийн хуримтлалыг бий болгож нийгмийг авч явсан гэж хэлж болно. Хүн бүхэн шахуу бизнест хөл тавьж, урд хөршөөс гахай зөөж амьдралаа залгуулах гэж ид сандралдаж байсан цаг үе. Чухамхүү тэр цаг үед төр засгаас гуравдагч хөршийн бодлого гэсэн нэртэй гэрээ хэлцэл, амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн байдаг.
Тодруулбал, 2003 онд ДНБ 0.9 тэр бум ам.доллар, өсөлт 5.5%, нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан бол өнөөдөр 2013 оны урьдчилсан хүлээлтээр ДНБ 10 тэрбум, өсөлт 18%, Нэг хүнд ноогдох ДНБ 3500-4000 ам.доллар гэсэн огцом өөр тоон өсөлтийн тухай ярьж эхэлж байна.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал

InvestmentAndOT

Хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх Стратегийн ач холбогдолттой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 сар батлагдсан. Түүнээс хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэл уг хуулийг урт хугацаанд үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх дүрэм журам батлагдахгүй удсанаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал байгаа. Гэхдээ Оюу Толгойн үйл ажиллагаа 2-р шатандаа шилжих хугацааны нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй Хятадын үйлдвэрлэлийн бууралт, ашигт малтмалын зэрэг бусад хууль эрхийн өөрчлөлтийн талаарх ээлжит яриа төлөвлөлт зэрэг нь гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлсөн. Жишээлбэл: дэлхийн биржүүд дээр манай улсын уул уурхайн компаниудын хувьцаа 60%-70% -иар унаад байгаа.

FIrsSharePricemongolians

Ийм нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдыг татах хүндрэлтэй ч зарим компаниуд эрсдэлээ өөрөө хүлээгээд хөрөнгө оруулж хамтран ажиллая гэхээр дээр дурдсан холбогдох дүрэм журам нь батлагдаагүй байсан зэрэг нөхцөл байдлууд бий болсон.
Ер нь хууль эрх зүйн орчноо тогтворжуулж, төрийн бодлогын урт хугацааны үр ашигтай байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлээ тогтвортой байлгаж чадаагүйгээс бид эрсдэл хүлээгээд байна шүү дээ! Дөрвөн жил болоод л нэг шинэ бодлого, том том өөрчлөлт шинэчлэл бий болгохыг зорьдог, өмнөх засгийн газрын үед хийгдсэн ажлууд, гэрээ хэлцлүүдийг дахиад л эргэж хэлэлцдэг, зөв ч бай, буруу ч бай хамаагүй бүгдийг нь өөрчлөх гээд л … тэгээд магадгүй дараа дөрвөн жилийн дараа нөгөө сөрөг хүчин нь ялахаараа дахиад л бүгд өөрчлөгдөх магадлалтай. Үүнийг тогтвортой зах зээл гэж хэлдэггүй байх.

Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулсан нь нэг талаасаа сайн хэдий ч нөгөө талаасаа хэт их хүлээлт үүсгээд байгаа муу талтай. Үүнийг бид хурдан шийдэж хөрөнгө оруулалтыг тогтоон барих шаардлагатай. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хууль маань ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой жишээлбэл эхний хоёр жил татвараас чөлөөлнө… гэх мэт заалттай байсан бол одоо ийм нөхцөлтэй хуулийн заалт байхгүй өөрөөр хэлбэл гадаад дотоод аль ч бизнесийн байгууллага татвараа шууд төлөөд явахаар байгаа юм.

Нэгдсэн үндэсний байгууллагаас манай улсын эдийн засгийг 2021 онд ямар хууль эрх зүйн орчинд, хэрхэн үр ашигтай ажиллахаас хамаарч ямар нөхцөл байдалтай байх талаар SWOT анализ хийж гаргасан байдаг.

Үүнд:
Таамаг 1: 2021 он Тогтвортой хөгжил
• Макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдсан
• Уул уурхайн ашиг үр өгөөжтэй зарцуулагдсан
• Бүс нутгийн болон салбарын хөгжлийн стратеги хангалттай сайн бөгөөд эдийн засаг төрөлжсөн
• Дэд бүтцийн томоохон дэвшил түүнтэй уялдаатай бүх салбарын хөгжил

Таамаг 2: 2021 он Баялагийн хараал
• Макро эдийн засгийн тогтворгүй байдал
• Уул уурхайн салбар дотоодын болон олон улсын чанартай хүндрэл бэрхшээлээс хамааран доройтсон
• Хээл хахууль, авилга даамжирсан
• Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги болсон
• Нэмж шилжин суурьшигчдын хөлд дарагдсан ажилгүйдэл, гэмт хэрэг байнга оршсон Улаанбаатар.

Гадаадын хөрөнгө оруулагчид МУ-ын татварын хэмжээ их байна гэж нүүр буруулахгүй байгаа, хамгийн гол нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой байхыг тэд хүсээд байгаа юм.
И. Сэр-Од ярианыхаа явцад цугласан олноос “Уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг цаашид урт хугацаанд үр ашигтай зарцуулахын тулд ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй вэ?” гэсэн асуулт асуухад дийлэнхи олон БОЛОВСРОЛЫН САЛБАР хэмээн дуу нэгтэйгээр хариулж байв. Мөн тэрээр боловсролтой чадварлаг залуучуудын ихэнхийг уул уурхайн компаниуд мөнгөөр “зодоод” авчихдаг, энэ нь бусад салбарын хөгжил доройтуулах нөхцөл байдал ажиглагдаж байгааг хэлж байлаа.

Дүгнэлт
Энэ удаагийн уулзалтын зочин И. Сэр-Од уулзалтынхаа төгсгөлд зарим нэгэн сонирхолтой санаануудыг дүгнэлт маягаар хэлж уулзалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгож чадсан юм. Тэрбээр бид хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын бодлого дээр тулгуурлаж судалгаа явуулдаг, төр засгаас хараат бус бие даасан судалгааны мөн хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагатай болж чадвал манай улс хөрөнгө оруулалтын хэмжээг тогтортой ихэсгэх боломж гарна хэмээн үзэж Монгол улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд тулгараад буй зарим дутагдал болон давуу талуудыг товчхон дүгнэж хэлсэн юм. Үүнд:
Нийтлэг дутагдал:
– “Барьцгүй” ярьдаг (худал хэлж, гэнэтийн шийдвэр шаардлага тавьдаг, бизнесийн тодорхой бус орчин, амлалтандаа хүрдэггүй, эв түнжингүй, хэт тайван гэх мэт.)
Нийтлэг давуу талууд:
– Онцгой IQ хөгжилтэй
– Онцгой эртний түүхтэй
– Цөөн хүн амтай
– Бүх төрлийн ашигт малтмалын баялаг бидэнд байна
– Тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалийн өвөрмэц тогтолцоотой ард түмэн

Ингээд уулзалтын зочин маань хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж “Одоогийн залуучууд маань өндөр хөгжилтэй орнуудад очиж сурч боловсорч ирснийхээ дараа манай улс ийм тийм болохгүй бүтэхгүй байна гэж муулдаг гэвч үүнээс долоон дор нөхцөлтэй улс орнууд олон байгаа бид харин ч тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалтай, оюун ухааны өндөр IQ-тай, бахархах сайхан түүхтэй ард түмэн, үүгээрээ бид бахархах учиртай” хэмээн яриагаа өндөрлөж асуулт хариултын хэсэгт шилжсэн юм.

Асуулт, хариулт
Асуулт: Таны илтгэлд дурьдсан үзүүлэлтүүдийг харж байхад манай улсын гадаадын хөрөнгө оруулалт 10% -иар нэмэгдсэн байна энэ нь сайн хэдий ч нөгөө талаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнийг яаж зохицуулах талаар таны бодол?
Хариулт: Дээр дурдсан САХСГХОЗ хууль нь гадаадын нэгэн томоохон компани өөрийн лицэнзийн тодорхой хувийг өөр нэгэн гадаадын хувийн болоод гол нь засгийн газрын эзэмшлийн компанид зарах оролдлогыг зохицуулах зорилготой уг нь зөв бодлого, оролдлого юм. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бололцоотой салбаруудыг бүхэлд нь хамруулж хамгийн гол нь төрийн оролцоог хэт их байхаар заасан нь алдаа болсон гэж боддог. Уг нь гадаадын томоохон орнуудын хөрөнгө оруулагч компаниуд тэдний ашиг сонирхол аль болох олон байх тусам манай улсын нэр хүнд тэр хэмжээгээр өсч, статус кво найдвартай байх сайн тал бий. Мөн нөгөө талаас хоёр хөрш орноосоо хамааралтай эдийн засагтай манай улсад уг хамаарлыг сааруулах давуу талтай.

Асуулт: Урт хугацааны хөрөнгө оруулалтын нэмүү өртгийн талаархи таны бодол?
Хариулт: Төр засаг энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж эхлээд байгаа. Жишээлбэл: Сайншандын үйлдвэрлэлийн бүс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байгаа нь сайшаалтай.
Асуулт: Монгол улс уул уурхайгаас өөр өөр салбарт гадаадаас хөрөнгө татах өөр ямар салбар байж болох вэ?
Хариулт: Дэд бүтцийн салбарт сүүлийн үед хөрөнгө оруулалт нилээд орж буй харагдаад байгаа. Уул уурхай бол нөөцөө ухаж аваад дуусчдаг салбар. Харин дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад Концессийн хуулийн дагуу хамтран ажиллах гэрээний нөхцлүүдээ сайтар тохирч харилцан үр ашигтай ажиллах загвараа бодитой хэрэгжүүлэх нь чухал байгаа

Асуулт: Монгол улсын бүх хөрөнгө оруулалтыг хянаж, нэгтгэн гаргадаг газар байдаг уу?
Хариулт: Монголын үндэсний статистикийн хорооны вэб сайт болон холбогдох тайланд тулгуурлан тодорхой нарийн мэдээллүүдийг авч болно. Түүнээс гадна мэдээж Хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх зохицуулах газрын мэдээлэл ч та бүхний судалгаанд хэрэг болно. Саяхан засгийн газраас Хөрөнгө оруулалтыг зохицуулах бие даасан агентлаг байгуулахаар болж байгаа нь сайшаалтай.

Асуулт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг Канадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид 100% худалдсан үүнийг манай засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа гэж сонссон. Яагаад?
Хариулт: Яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь зүгээр товчхондоо хэлэхэд одоо энэ сая батлагдсан хуулиа жигд дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Түүнээс янз бүрийн бизнесийн төслүүдэд өөр өөр хувь хэмжээ, дүрэм журам баримтлаад байж таарахгүй бас нөгөө талаар манай засгийн газрын хувь хэмжээ заавал жишээ нь 50 иас дээш хувь байна гээд дайраад байвал хөрөнгө оруулагч гэдэг чинь буяны байгууллага биш учраас ашгаа хялбархан тооцоод л ашиггүй бол орж ирэхгүй шүү дээ.
Уулзалт 2013 оны 11 дүгээр сар 15-нд 19 цаг 36 минутад өндөрлөв.
Rudolf Steiner House Theatre, Лондон.

Тэмдэглэл хөтөлсөн:
У. Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)

Төгрөгийн ханшны хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн эрсдэл

B. ErdenebatБританийн Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Элчин сайдын яам, бусад байгууллагуудтай хамтран “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” цуврал ярилцлага зохион байгуулж эхэллээ. Ярилцлагын анхны зочноор МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн багш профессор Б.Эрдэнэбат уригдаж  “Төгрөгийн ханшны хэлбэлзэл болон төлбөрийн тэнцлийн эрсдэл”  сэдэвт судалгааны ажлынхаа талаар танилцууллаа.

Проф, Др. Б.Эрдэнэбат, нь Манчестерийн Их Сургуулиас Эдийн Засгийн Ухааны Магистр, Докторын зэрэг хүртсэн. Ланкастерийн Их сургуульд эрдэм шинжилгээны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Өдгөө МУИС-д багшилж буй. Сүүлийн үеийн бүтээлүүд нь Харвард, Оксфордын Их Сургуулийн хэвлэлд хэвлэгдсэн.

Тэрээр ханшны өөрчлөлтийн дотоод гадаад хүчин зүйлс, үр нөлөөллийн талаар судалгааныхаа үр дүнг оролцогчдын сонирхолыг татсан практик жишээнүүд дээр тайлбарласан нь  уулзалт ярилцлагыг тун өгөөжтэй болголоо.  Ингээд уулзалт ярилцлагын явцыг тэмдэглэснээ хүргэж байна.

…Онолын хувьд,  уул уурхайн салбар нь богино хугацаанд өндөр ашиг өгдөг ч, үнийн хэлбэлзэл их, нөөц нь шавхагдмал гэсэн онцлогуудтай.  Байгалийн баялагтай орнуудын хувьд хуримтлал үүсгэж бусад салбаруудаа дэмжих, үнэ буурсан үед эдийн засгийн цочролоос хамгаалах арга хэмжээнүүд авах чадавхтай байх нь чухал. Үүний тулд төрийн бодлого зөв,  түүнийг хэрэгжүүлэх институц сайн байх учиртай.  Эс бөгөөс  баялагийн хараал буюу “Голланд өвчин” нүүрлэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нь өдөрт 30 хувиар хүртэл өсөж буурах үе байх ч  “үнэ 30 хувь буурсан” гээд үйлдвэрлэлээ зогсоох эсвэл “30 хувь өслөө” гээд илүү ихээр үйлдвэрлэх боломжгүй, боломжит хүчин чадлаараа л үйл ажиллагаа нь үргэлжилсээр байдаг  онцлогтой.  Харин бусад төрлийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүний үнэнд түүхий эдээс эхлээд үйлдвэрлэн гаргах үйл явц хүртэлх бүх ажиллагааны  зардал шингэчихсэн байдаг тул ингэж огцом өөрчлөгдөх боломжгүй.  Иймд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нөөцийн бус бүтээгдэхүүний салбарыг хамтад нь хөгжүүлэх бодлого маш чухал байдаг нь олон улсын туршлагаар нотлогдсон зүйл.

Монголын хувьд,  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед зөв бодлого баримталж хуримтлал үүсгэж бусад салбаруудаа хөгжүүлж чадаагүйгээс  энэ салбар эдийн засгийн ихэнх хувийг эзэлж, уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн нөлөөлөлд эрс автамтгай болсон.

TradeBalance

Зургаас  Монгол орны гадаад худалдааны тэнцэл  уул уурхайн олборлолт огцом нэмэгдсэн сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.  Экспортийн дүнгээсээ давсан имроптын хэрэглээ бий болсны шалтгаан нь, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ буурсан,  эрэлт багассан, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас болж уул уурхайн бус үйлдвэрлэлүүдийн өрсөлдөх чадвар буурсан. Дээр нь хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлаас болж хөрөнгө оруулалт багассантай холбоотой.

Импорт талаас нь харвал уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн болон бусад материалуудын импорт нэмэгдсэн, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас үүдэж импортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямдарсан, дээр нь нийгмийн жишигт гарч буй тансаг хэрэглээний (автомашин болоод бусад) өсөлт бий болсон зэрэг шалтгаануудыг хэлж болно.  Хэдийгээр төгрөгийн нэрлэсэн ханш ам.доллартай харьцуулахад унаж байгаа ч бодит ханш нь 2000 оны эцэстэй харьцуулахад бараг 50 хувь чангарсан байна.  TugrugRealNominalValue

Иймд 2000 оны 100 доллараар авах зүйлсийг өнөөдөр Монголд та 200 доллараар авах болж байна. Үүнээс болж эскпортын бараа үйлчилгээ тухайлбал ноолуур, жуулчлал, амрахаар очиж буй  гадаадад ажилладаг Монголчуудын өрсөлдөх чадвар буурна.  Та 100 фунтэй 10 жилийн өмнө  очих өнөөдөр очихын хооронд ялгаа их болсон нь төгрөгийн ханш чангарчихсан байгаагаас үүдэж танд учирч буй эдийн засгийн нэг бэрхшээл. Гадаадын жуулчдад энэ нөлөөлөл адил туссанаар жуулчлал буурлаа.

Урсгал тэнцэлд нөлөөлж буй бас нэг сөрөг нөлөөлөл нь Монголын ажиллах хүчний ур чадвар, боловсролын түвшингийн зах зээлийн шаардлагыг хангаж чадахгүйд оршино. Уул уурхайн салбарын хөгжил айсуй нь тодорхой байх үед боловсон хүчнээ бэлдээгүйгээс өдгөө гадны боловсон хүчнүүд өндөр чадвар шаардах ажлыг өндөр үнээр хийж орлогоо гадагш илгээж буй нь Монголын газар нутаг дээр бий болсон баялагийн үнэ цэнэ эргээд Монголдоо шингэхгүй гадагш гарах нэг шалтгаан болж байна.

WorkForceTransfer
Монголчууд гадаадад ажиллаж эх орондоо мөнгө явуулах хэмжээ сүүлийн үед тогтворжиж харин уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр гадны ажилчдын цалингийн хэмжээ эрс нэмэгдсэнийг дээрх зургаас харж болно.

Монгол орны ДНБ-ний өсөлт 15-17 хувь байна хэмээн шуугиж байгаа ч энэ нь гадны хөрөнгө оруулагчдын мөнгө, гадагш гарч буй цалин, ашгийг багтаасан тоо.  Харин Монгол улсын өөрийн иргэдийн үйлдвэрлэж өөрсддөө шингээдэг Үндэсний Нийт орлого сүүлийн арван жилд дорвитой өсөөгүй.  ДНБ-д эзлэх гадаад өрийн дүнг үзүүлсэн доорх зургаас энэ байдлыг харж болно.

GadaadUr

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед бий болгосон ганц хуримтлал нь 1 тэрбум ам.долларын валютын нөөц.  Харамсалтай нь энэ жаахан нөөцөө ханшийн өсөлтийг тогтоох гэж талыг нь зарцуулчихаад буй. Доорх зурагт байгалийн баялаг ихтэй зарим улсуудын мөнгөн тэмдэгтийн 2007 оны 6 сараар  нормчилсон доллартай харьцах харьцааг үзүүлэв.  Монгол шиг өөрийн мөнгөн тэмдэгтийн долларын ханштай харьцах харьцааг барих (интервенц хийх)  гэж хүчтэй оролдож буй орон энд байхгүй, харин зах зээлийн жам ёсоор үргэлжлэх ханшийн  байнга хэлбэлзэл дунд эдийн засгаа удирдаж буй.

ValutiinNuutsiinBaidal

Нэгэнт нийтээрээ ийм их хэлбэлзэлтэй үед үл мэдэгдэм хувь нөлөөтэй Монгол улс төгрөгийнхөө валютийн ханшийг барих гэдэг нь боломжгүй зүйл.

Саяханы долларын ханшны өсөлтийн үед  төгрөгийн ханшийн бодлогыг зохицуулах Төв банкнаас тодорхой шийд гаргахгүй удсанаас долларын авах, зарах зөрүү ердийн үед 2 төгрөг байдаг байсан бол 90 төгрөг хүртэл өссөн байдаг.

HanshiinZuruu

Энэ нь төв банкны удирдлага нь улс төрийн шахалт хавчилтад байдаг, тэндээс ирэх дарамтаар хүчээр интервенц хийдэг нь харагдаж буй. Үүний уршгаар валютийн нөөц багасаж,  нэгэнт хорьж дийлэхээ болих үед эдийн засагт ирэх нөлөөлөл нь хариу үзүүлэх завдал өгөлгүй огцом хүнд тусдаг.

Иймээс Төв банкны удирдлага нь аль нэг улс төрийн хүчнээс хараат бус, мэргэжлийн өндөр түвшний, санхүүгийн бүрэн бие даасан байх нь чухал. Баруунд энэ албыг нэр хүндтэй мэргэжлийн эдийн засагчид л хийдэг.

Нэгэнт бий болж буй урсгал тэнцлийн энэхүү алдагдлыг хөрөнгө ба санхүүгийн тэнцлээр, манай орны тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт,  засгийн газрын бонд гэх мэт өр зээлээр нөхөхөөс аргагүй болоод буй.
Харамсалтай нь манай хөрөнгө оруулалтын тодорхойгүй орчноос болж гадны хөрөнгө оруулалт улам бүр буурснаар  засгийн газар зээл авахаас өөрөөр хэлбэл бонд гаргахаас аргагүй болж буй.  Бид Хөгжлийн бонд Чингис бонд гэж гаргаж байсан Одоо Самурай бонд гаргахаар болж байна. Мэдээж тэнцлийн зөрүүгээ эдийн засгийн өсөлтөөрөө бус зээл тавьж тэнцүүлэх нь сайн арга биш ч онолын хувьд энэ бол үүсээд буй нөхцөл байдалд зайлшгүй хийх ёстой үйлдэл.  Энэхүү бага хувиар авч буй зээлээрээ эдийн засгаа хурдан сэргээх зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Харин нэг санаа зовоож буй зүйл бол өмнөх хоёр бондын эргэн төлөх хугацаа 2018 онд давхцаж буй нь манай эдийн засагт ихээхэн дарамт болохоор харагдаж буй. Доорх зургийг үзнэ үү!

BondPayment

 

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь сүүлийн жилүүдэд мөн л өсөж эхлэснийг дооорх зургаас харж болно.

ZGurGDP
Хэрвээ бид дахин бонд гаргах бол өмнө босгосон шиг бага хүүтэй байх магадлал бага. Учир нь АНУ-ийн эдийн засаг сэргэснээр тэдний төрийн бондын хүү доод хэмжээндээ ирлээ. Ийнхүү хамгийн найдвартай гэгдэх тэдний бондыг авах нөхцөл үүссэнээр манай гаргах бондын хүү бага байх боломж багасана.

Am$Rate

Эндээс үзвэл бид төлбөрийн тэнцлийн алдагдалаа нөхөхийн тулд дахин бонд гаргавал одооныхоосоо илүү өндөр хүүтэй л авах төлөв харагдаж буй юм.

Өнөөгийн  тэнцлийн алдагдалтай үед дампуурлаа зарлахгүй босох хөрөнгийн эх үүсвэр бонд гаргах.  Хамгийн гол нь зээлсэн хөрөнгөндөө тулгуурласан эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж хурдацтай өсөлтийг бий болгох. Эдийн засаг өөрийн ажилладаг хуультай, байнга баяжин судлагдаж буй ухаан. Энд эрх мэдлээ ашигласан улс төрийн нөлөөлөл ороод ирэхээрээ л гажуудал үүсэж хөгжил ярих аргагүй болдогийг ойлгож ухаарах цаг болсон.

Ярилцлагын үед өрнөсөн зарим асуулт хариултаас:

Асуулт: Яагаад уул уурхайн орлогоосоо хуримтлал үүсгэж чадаагүй юм бэ?
Хариулт: Эдийн засгийн урт хугацааны тогтвортой бодлогогүй,  эдийн засгийн утга холбогдолтой шийдвэрүүдийг улс төрийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэдгээс болж буй. Иргэдэд өгдөг 20 000 төгрөг, оюутнуудын 70 000 төгрөг зэрэг нь эдийн засгийн үндэслэлгүй шийдвэрүүд. Ийм шийдвэрүүд нь эргээд  нийгэмд буруу дадал зуршлыг бий болгож байна. Иргэд сар бүрийн 20 000 төгрөгтөө найдсан бүтээлч биш, оюутнууд “би  сурах ёстой” гэхээсээ илүү “авах ёстой” гэсэн сэтгэлгээ, арга барилтай болж байна.

Асуулт: Та судалгааны ажлаараа дэлхийд танигдсан эрдэмтэн хүн. Эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг тань шиг эдийн засагч нартайгаа зөвлөлдөж ярих тогтолцоо байдаггүй хэрэг үү?
Хариулт: Товчхондоо үгүй.  Мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсдоггүй.  Тийм тогтолцоо байхгүй. Би өөрийгөө залуу хүн, цааш сурч мэдэх юм их бий гэж боддог. Гэтэл эдийн засгийн гол шийдвэр гаргадаг байгууллагдууд Монгол Банк, Эдийн Засгийн Хөгжлийн Яам зэрэгт надаас залуухан хүүхдүүд ажиллаж байна. Тэд даргынхаа л хий гэснийг хийж буй.  Ингэхээр шийдвэрүүд урт хугацааны эдийн засгийн агуулгатай гэхээсээ богино хугацааны засал хийх, улс төрийн утга агуулгатай гараад байгаа л гэсэн үг.

 Асуулт: Гадаадын шилдэг 100 сургуульд орвол төрөөс тэтгэлэгийг даана гэсэн шийдвэрийг та юу гэж үздэг вэ?
Хариулт. Үүнийг дэмждэггүй. Учир нь эдгээр сургуулиуд наад зах нь  өөрийнхөө шалгууруудаа Англи хэлээр тавина. Үүнийг хэн давах магадлалтай вэ гэхээр хувийн өндөр үнэтэй сургуульд явж буй хөрөнгө мөнгөтөй баячуудын хүүхдүүд. Ердийн сургуулийн хичээл өдөр 11 өнгөрөөгөөд л тарчихаж байна. Ерөнхий боловсролын сургалтын систем тун хангалтгүй болоод буй. Гэтэл хувийн сургуулиуд үдээс хойш 4 хүртэл хичээллэж, төрөлхи  Англи хэлтэй хүмүүс хичээл зааж буй. Ингэхээр  ердийн хүмүүсийн олонх бүрдүүлдэг татварын мөнгөөр бид баячуудын хүүхдүүдийг сургана л гэсэн үг болж байгаа.

Асуулт: Гадаадад удаан байсан хүмүүс Монголдоо эргээд  очиход соёлын шоконд ордог гэсэн. Та орж байв уу?
Хариулт: Оролгүй яахав. Одоо ч бүрэн гарсан гэж хэлэхгүй. Энд би өөрийн мэргэжлийнхээ хувьд хангалттай түвшинд ажиллаж байсан ч эх орондоо очиж юм хийе гэж эхнэртэйгээ ярьж шийдэн  гурван хүүхдээ аваад очсон. Их Сургуульд багшилж эхэллээ. Сургуулийнхаа нэрээр дэлхийн алдартай сургуулиудын хэвлэлд бүтээлээ хэвлүүллээ. Орон тоогоор хоёр ч удаа цомхотгогдож үзлээ. .. гэх мэт юм үзэж туулж л явна.  Тогтолцоог бүхэлд нь тийм амархан өөрчилж шинэчлэх амаргүй юм байна гэдгийг ойлгож буй. Залуу үе гарч ирж л өөрчлөх байх. Гарын хэдэн шавьтай болъё гэж зүтгэж байна.  Мөн сайн сурах бичгүүд хэрэгтэйг анзаарч бичиж эхлээд буй.

Тэмдэглэлийг хөтөлсөн Д.Цэрэнбат

Анхдугаар уулзалтыг зохион байгуулах ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Элчин сайдын яам, Британи дах Монгол Oюутны Холбоонд гүн талархал илэрхийлье!

Уулзалтын талаархи зочин илтгэгчийн сэтгэгдэл

Уулзалтын фото сурвалжлага  – by Azaa studio

Уулзалт чөлөөт ярилцлага

ErdeneBat

Уулзалт ярилцлага 10 -р сарын 26-ны (Хагас сайн өдөр) 15 цагаас  Rudolf Steiner House Theatre (35 PARK ROAD, NW1 6XT ) буюу МУГЖ Д. Сосорбарамын уулзалт, түрүү жилийн сар шинийн золголт болж байсан газар болохоор боллоо. Та бүхнийг ажил, сургуулиа зохицуулан хүрэлцэн ирж МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүү, боловсролын тогтолцоо гэх зэрэг сонирхолтой сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцохыг урьж байна. Ялангуяа дээрх чиглэлээр ажиллаж, суралцаж буй хүмүүс хүрэлцэн ирэхийг хүсье. Мэдээж уулзалтад бүх насны, ямарч хүн оролцож болохыг хэлүүлтгүй мэдэж байгаа биз ээ!

 

 

Цахим өртөө сүлжээг үндэслэгчдийн нэг, Цахим өртөө холбооны тэргүүн Д. Цэрэнбатын Гоодаль сэтгүүлд өгсөн ярилцлага

Tserenbat

Дүүрэн өнөөдөр

 

Өчигдрөөс, бүр нарийн харвал өчигдрийн, тэрний өмнөх өчигдрүүдээс олсон, гээсэн, цуглуулсан бүхэн өнөөдрийг дүүрэн болгодог. Өнөөдрийг тун удахгүй жаргачих нартай нь, ганцхан цагийн өмнө шаагисан ширүүн бороотой нь, хатуу хэцүү байлаа ч огцом эргэлттэй нь  хүлээн авах тэнхэл бидэнд дандаа байдагсан билүү? Түүнтэй ярилцахад эрч хүч, тэмүүллээр дүүрэн өнөөдөр мэдрэгдэж байлаа. 1999 онд Цахим Өртөө Сүлжээ, 2005 онд Цахим Өртөө Холбоо, 2011 онд Цахим Өртөө дээд сургуулийг үүсгэн байгуулалцсан, Цахим Өртөө Холбоо, Британийн Монголчуудын Холбоонытэргүүн Д. Цэрэнбатыг эх орондоо амралтаараа ирээд байхад нь цаг заваас нь хумслан байж ярилцсанаа танд хүргье.

 

Дашзэвэгийн Цэрэнбат1969 онд Төв аймгийн Батсvмбэр суманд төрсөн. Тус аймгийн Алтанбулаг суманд өсөж торинон 1986 онд сумынхаа 10 жилийн дунд сургуулийг дvvргэж, 1991 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. Тухайн үед Улс Төрийн Дээд, Төр Нийгмийн Судлалын Академи, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институт зэргээр нэрлэгдэж байсан, одоогийнхоор Удирдлагын Академид багшилж байжээ. Өдгөө Их Британи улсад Custom NetworksLtdхувийн компанид санхүүгийн менежерийн алба хашдаг.

 

Хүрэлбаатарын Одончимэг: Та үндсэн ажлаасаа гадна олон нийтийн ажил зохион байгуулж, оролцож, гадаадад амьдарч буй монголчуудынхаа төлөө их зүйл хийдэг. Энэ олон ажлыг амжуулахын тулд их л завгүй байдаг биз?

Дашзэвэгийн Цэрэнбат: Олон нийтийн ажлыг сайн дураараа хийж байгаа учир цаг заваа зохицуулах хэрэг гарна. Сэтгэл зорилго  нийлсэн хүмүүстэйгээ хамтран ажиллаж буй учир бие биенээсээ их зүйл суралцаж туршлагажиж байдаг нь сайхан. Цахим өртөөний ажлын хувьд ч тэр, алс холоос царай зүсээ тэр бүр харалцахгүй ч гэлээ удаан хугацаагаар хамт ажиллаад нэг хамт олон бүрэлдчихсэн, бүгд л нэг зүйлийн төлөө санаа нийлээд явж байгаа болохоор цаг зав, боломжоо зохицуулаад энэ бүхнийг амжуулцгаадаг. Миний хувьд, ажил, олон нийттэй холбоотой арга хэмжээг амжуулаад явахад гэр бүлийн маань хүний дэмжлэг их бий.

 

Х.О. Эх орноосоо гараад арван хэдэн жил болчихжээ. Анх ямар ямар шугамаар Их Британид очсон бэ? Тэнд яаж идээшиж дасав?

Д.Ц. Би 1997 онд нутгаас гарсан. Англид очих нь 1999 оны нэг сар. Англи хүнтэй гэрлэсэн нь тийш явах шалтгаан болсон хэрэг. Гэр бүлийнхээ хүнтэй танилцах үедээ би одоогийн Удирдлагын академид багшилж байлаа. Эхнэрийн маань ажил манай сургууль дотор байрлаж байсан. Нэг удаа нэг найз маань “Манай мэрэгжилтэн найзтайгаа морь унамаар байна гэнэ, чи гэрээдээ авч яваач” гэж гуйсан юм. Тэгээд л хөдөөгүүр долоо хоног явж, газар үзүүлж, морь унуулах үедээ бид морин дэл дээр танилцаж дотноссон доо.

Бид одоо Английн Саррей (Surrey) мужид амьдардаг. 2000 онд Кингстоны их сургуульд эдийн засгийн загварчлалаар мастерын зэрэг хамгаалсан. Сурахынхаа хажуугаар дэлгүүрийн лангуунд бараа өрөхөөс эхлээд тамхины компанид бичиг хэрэг хөтлөх гээд элдэв ажил хийж орчиндоо дасаж, хамт ажиллаж буй хүмүүсийнхээ харилцаа, ажлын арга барилаас нь суралцаж, хэлээ зүгшрүүлж тэр зүгийн иргэншилд дасаж байлаа. Одоо энэ ажиллаж буй компанидаа ороод 10 жил болж байна.

 

Х.О. Гаднаас ирж буй хүнд бүү хэл, эндээ амьдарч байгаа бидэнд ч улс орон өөрчлөгдөж байгаа нь илт мэдрэгдэж байна. Таны хувьд Монголдоо ирээд буцахдаа юу ажигладаг вэ?

Д.Ц. Эх орноосоо хол амьдрахад мэдээж нутгаа их үгүйлнэ. Хүн гэдэг хаана мэндэлсэн, тийшээгээ л тэмүүлдэг амьтан байх. Бага нас минь хөдөө өнгөрсөн болоод тэр үү, эх орноо үгүйлэх, санах үед хөдөө өссөн бага насны  гэгээн дурсамжууд орж ирдэг. Багадаа адуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан, Англид очиж амьдрана гэж зүүдлээ ч үгүй явсан хэрэг.

17 настайдаа оюутан болж хотод ном сурахаар орж ирж байлаа. Барилга байшин нь нүд татаж, автобусны үнэр нь хүртэл гоё юм шиг санагдана.

Монголд маань ардчилсан хувьсгал ялж, шилжилтийн үе ирж бид чинь үзэж туулаагүй мөрөөдлийн нийгмээ байгуулах гэж хир буртаг төдийлөн суугаагүй сэтгэл зүтгэлээр ид алдаж онон үзэлцэж байхад нутгаасаа гарсан тул нийгмийн сэтгэлгээ ч, ахуйн хэрэглээ ч одооныхоос тэс өөр байсныг санаж байна.

1, 2 жилдээ нэг эргээд ирэхэд хөдөө маань нэг их өөрчилөгдөөгүй дурсамж сэдрээгээд сайхан л байдаг юм. Хөдөөний хүмүүсийн амьдрал технологийн хөгжил, нийгмийн харьцаагаа дагаад дээшилж өөрчлөгджээ.

Хотын хувьд хэрхэн өөрчилөгдснийг байшин барилга, машин тэргээс нь эхлээд харж болж байна. Гэхдээ “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлээр их хандсанаас хот маань тэлэлгүй хумигдаж боомилогдон дотроосоо идэгдэн, элгээ эвхэн тарчилж буй амьтан мэт дүрслэгдэх юм. Мөнгө ашгийн төлөөх өрсөлдөөн дунд хотын, ялангуяа хүний амьдрал нилээд орхигджээ дээ. Баруунд иймэрхүү амьдрал олон зуун жилийн өмнө тохиолдож байсан байдаг. Лондон гэж ямар заваан хот байж хэдэн сая хүнээ тахал өвчнөөр алдаж байж ойлгож ухаарсан, Парисчууд байж ядахдаа хаанаа түлхэн унагаж хувьгал хийж байж шинэ үеийг авчирсан зэргийн тухай “Дэлхийн заваан хотууд” гэсэн ВВС-ийн хийсэн цуврал нэвтрүүлгээс үзэж болно. Өнөө үе нь өмнөх үеийнхээ шуналын харгайгаар байгаль нийгэмдээ учирсан хор уршигийг арилгах гэж янз бүрээр үзэж байна. “Туршлагыг май гээд өвлүүлж болдоггүй” гэдэг ч мэдлэг оюуныг амархан хүргэх түгээх боломжтой өнөө цагт бид заавал тиймэрхүү замыг туулж зовж зүдэрч байж болохгүйгээ толгойгоо шаан байж ойлгох албагүй л санагддаг.

Бидэнд эх орноо гэсэн үнэн ч сэтгэл, харилцан итгэлцэл хүндлэл юу юунаас чухал байна уу даа.

Хөгжил гэдэг хүнээсээ эхлэх ёстойг одоо хаа сайгүй ярих болсон. Иргэн хүн нь захын хүний үгэнд хууртахгүй мэдлэг оюунтай, буруу зөвийг ялгах хүмүүжил  сэтгэлтэй болж  төлөвшсөн байх нь улс орны тогтвортой хөгжилийн үндэс байх аа.

 

Гэхдээ л сайн муу хэлж хэлэгдэж буй Монголдоо ирээд унтах завгүй шахам долоо хоночихоод буцахад ч өчнөөн их энерги, хийж бүтээх санал сэдэл авсан байдаг. Хүний өсөж төрсөн газар, эх орон гэдэг их өөр.  Хүйн холбоотой байдаг гэдэг нь үнэн хэрэг байх.

 

Х.О. Тэгвэл хүнийг яаж, ямар замаар хөгжүүлэх нь зөв гэж та боддог вэ?

Д.Ц. Гадаадад, жишээлбэл, хоёр хүүхдийнхээ хичээл сургуулиас харж байхад Их Британид шашин нь нилээд том үүрэг гүйцэтгэж байх шиг санагддаг. Хүүхдүүдэд сургуульд оронгуут нь алив зүйлсийг шашны номлол талаас нь заана. Анги ахиад  шинжлэх ухааны ойлголттой болохоороо аливаа юмны учир шалтгааныг ойлгох тал дээр үзэл бодол нь өөрчлөгдөх ч хүн байхын ерөнхий үнэт зүйл нь тэнд л төлөвшдөг шиг байна.

Нөгөө талаас хууль. Тэнд нийгэм хүмүүсийн харилцааг хуулиар зохицуулсаар олон зуун жил өнгөрч.  Хүнд сайн сайхан сэтгэлээс гадна  ямар нэгэн сиймхий олдвол муу зүйл хийх сэдэл заяагдмал байдаг болтой. Тэгэхээр хуулиар барихаас ч аргагүй. Гэхдээ  хууль гэдэг хүний сэтгэлийн доторхи олон зүйлийг багтааж яахан чадах билээ.

 

Сайн сайхныг бодож хичээж амьдрал ахуйнхаа дадал болгоход багаас авсан хүмүүжил их чухал. Иймээс хүнийг мэдлэг оюунтай, амласандаа үнэнч хүнлэг хүн болгож өсгөхөд өрхийн хүмүүжил, нийтээр олгогдох  боловсролоос л эхэлнэ. Аливаад сэтгэлээсээ ханддаг, бие биедээ баяр хөөр бэлэглэсэн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын төлөө ажиллаж амьдарч чадаж байвал юутай сайхан.

 

Х.О. Их Британид, ер нь гадаадад амьдарч буй монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?

Д.Ц. Хүн болгонд л бэрхшээл, асуудал тулгарна, энэ нь хаана амьдарч байна гэдгээс нэг их хамаарахгүй л дээ. Яг гадаадад амьдарч буй монголчуудын хувьд гэвэл нэн түрүүн хэл, соёлын асуудал байна. Монголчууд гадагш гарч эхэлснээс хойш 10, 20 жил өнгөрсөн нь бүхэл бүтэн нэг үе өсөж өндийх цаг хугацаа. Сурч боловсрох, ажиллах, амьдралд хөлөө олох гэж зүтгэж байсан анх очсон үетэй нь харьцуулахад харьцангуй ажил амьдрал нь тогтворжчихсон хүмүүс нилээд бий. Тэдний хувьд хамгийн том асуудал бол үр хүүхэд нь монгол хэл, соёлоо мартчих вий гэсэн эмзэглэл. Эх орноосоо хол байгаа ч өөрсдийг нь бий болгож буй хэл соёл, уламжлалаасаа үр хүүхдүүдээ холдуулчих вий гэсэн зовинол нэгэнт бий болчихоод байна.

 

Гадаадын улс орнууд дах монголчуудын холбоод, байгууллагууд энэ тал дээр анхаарч, хийж байгаа ажлууд бий. Монголын тусгаар тогтнолын нэг асуудал яах тул төрийн нэгдсэн, тууштай бодлого дэмжлэг энэ тал дээр зайлшгүй чухал. Наад зах нь гадаадад төрж, өсөж буй хүүхдүүдэд хэрхэн монгол хэл заах вэ, ямар сурах бичиг ашиглах, яаж шалгаж дүгнэх талаар нэгдсэн тогтолцоотой байхсан.

 

Бас нэг асуудал бол манай улс хуулиараа давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Миний хувьд ч үүнээс болж тулгарах асуудал бий. Би Британид оршин суух визатэй ч тэндэхийн иргэншил аваагүй тул наад зах нь Европын аль нэг орон руу явахад заавал виз авах хэрэг гарна, тэр хэмжээгээр цаг зав зарцуулна. Заримдаа татгалзсан хариу авна. Амьдралын шаардлагаар гадны иргэн болчихсон Монголчууд олон бий, Үүнийг албаныхан ч сайн мэдэж буй. Тэгэхээр хууль бусаар л болохоос давхар иргэншил бол бодит үзэгдэл болчихсон хэрэг. Үүнийг нэг тийш нь болгоод, хуулийн талаас шийдэх цаг болсон санаггддаг. Цахим Өртөөчдийн ярьдаг мөнхийн сэдвүүдийн нэг нь бас энэ л дээ.

 

Х.О. “Цахим өртөө” байгуулагдаад 14 жил болчихож. Дэлхийн өнцөг булан бvрт суугаа монголчуудыг хооронд нь холбох, санал бодлоо хуваалцахад том хувь нэмэр оруулсан сүлжээ. Анх хэрхэн байгуулагдсан бэ?

Д.Ц. “Цахим өртөө”-нөөс өмнөАвстралид амьдарч байсан доктор Мянган гуайн байгуулсан  “Монгол холбоо” гээд сүлжээ байсан юм. 1998 онд Барбадост амьдарч байхдаа Ш.Баатар андад хөтлөгдөн тэр сүлжээнд нэгдэж, санал бодлоо хуваалцдаг байлаа. Тэр цагаас гадаадад суугаа Монголчууд интернэтээр дамжин танилцаж  оршин суугаа газар нутгийнхаа сонин хачин, хvмүүсийн амьдрал ахуй, хөгжил дэвшил, шинэ технологи зэрэг vзсэн, сонссонообие биедээ сонирхуулж, тэр бүхнээс Монголдоо хэрэгжvvлэх талаар хэлэлцээ санаа бодлоо их солилцдог байсан даа. Тэр үед л туршлага, шинэ санаанаасаа бие биетэйгээ хуваалцах, түүнийгээ хэрэгжүүлэх мэдээлэл солилцооны талбар болохуйц гадаад, дотоодод байгаа монголчуудаа нэгтгэсэн сүлжээ байгуулах санаа төрж найз нөхөдтэйгөө ярилцсаар 1999 оны 5 сарын 31-д тухайн үед Японд суралцаж байсан А.Амарбаяр андын сургуулийн сервер дээр сүлжээг бид анх байгуулж байлаа. Сүлжээ гэдэг үүсгчихээр өөрөө ажиллаад эхэлдэггүй хүн хоорондын харилцаа% итгэлцэл нөхөрлөл дээр тулгуурлан оршин тогтнох учиртай тул эхний хэдэн сар хөл гарыг нь олуулах гэж хөхүүл хүүхэдтэй хүн шиг их л ачаалалтай ажилласан санагддаг юм. Сүлжээндээ санал бодлоо хуваалцаж буй хүмүүст хариулах, урамшуулах гээд өргөжүүлэх талаар их мэрийсэн. Гишүүдийн тоо зуу даваад сүлжээгээ гэсэн идэвхитэй бүлэг үүсэж хэлбэршснээр өөрөө ажиллаад байх хэмжээнд хүрсэн. Цахим Өртөө олон залуусын төлөвшиж хүмүүжихэд үүргээ өгсөн газар гэдгийг тэд нарын эргээд биичиж буй захидлуудаас харж болно. Байнга буцалж оргилоод байхгүй ч энэ сүлжээнд зөвхөн мэдлэгт суурилсан харилцан хүндлэл бүхий хүн хоорондын харьцаа үүсэж хэлбэршсэн санагддаг.

Бид мөн “Цахим улаач” нэртэй онлайн сэтгүүл гаргаж байлаа. Эхлээд цаасан дээр гаргахаар төлөвлөж байсан ч тодорхой редакцгүй, Монголд хариуцах хүнгүй учир АНУ-д суугаа Ш.Баатар анд маань эрхлэн интернэтээр хорин хэдэн дугаар гаргасан нь тухайн үедээ одоогийн энэ олон портал сайтуудын үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж байжээ.

 

Х.О. Facebook, Twitter гээд хил хязгааргүй, асар олон хүнийг холбосон нийгмийн сүлжээ хүчээ авч, цахим ертөнц бидний амьдралын салшгүй хэсэг болчихлоо. “Цахим өртөө” цаашид чиглэлээ өөрчлөх үү?

Д.Ц. “Цахим өртөө” маань зөвхөн сүлжээгээр хязгаарлахгүй, ТББ, улмаар дээд сургуультай болж ч үзлээ. Энэ сүлжээгээр дамжуулан бие биетэйгээ санал бодлоо солилцсон, танилцсан нэг үе бүрэлдчихсэн байдаг нь мэдрэгддэг. “Цахим өртөө” сүлжээнд оргил үедээ бол 6000-7000 хүн бүртгэгдэж байв. Тэдний хувьд одоо яг улс орны ачааг үүрч яваа насныхан. Цахим Өртөө гээд хэлэхээр их багаар мэддэг уншдаг байсан байгаа хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл манай сүлжээтэй холбоотой, харьяалагддаг олон хүн гадаадад ч, Монголд ч бий. Тэгэхээр хамтраад, зөвлөлдөөд ямар нэгэн юм хийе гэхэд өөрийн гэсэн хөрс бүрэлдчихсэн байна гэсэн үг. Мэдээж хөрсөнд тохирох зөв үр суулгаж сайн арчилж байж үр дүнг нь хүртэнэ. Тэр тал дээр анхааран ажиллах чухал байна. Бидэнд алдаж эндсэн туршлагууд ч бий. Тэр бүгдээсээ суралцаад цаашид мэдлэг оюунд суурилсан бизнес тухайлбал сошиал интерпрайз хэлбэрээр нийгмийн оюун санаа мэдлэг оюуныг дээшлүүлэхэд чиглэсэн юмс хийх бодол байна.

2005 оноос Британийн монголчууд санаачлан, цахим өртөөний бүрдүүлсэн хөрсөн дээр суурилан “Монгол орны хөгжилд” www.md-forum.euчуулга уулзалтыг бид тасралтгүй 9 жил зохион байгууллаа. Энэ маань овоо хөл гараа олоод баруунд сурч буй Монголчуудын мэдлэг оюуны нэг чуулган болж хэлбэршиж байна. 10 дах чуулганаа Монголдоо хийцгээх юм. Энэ мэт хамтдаа хийж ирсэн, бодсон, төлөвлөсөн, зорьсон ажил бидэнд бий.

 

Үндэсний бахархал гэгч иргэн хүний зүрх сэтгэлд шингэсэн зөв үйлийнх нь ундарга хүч болж байхаас амтай бүхэн цэцэрхэж, арчаагүй явдлаа нуух арга хэрэгсэл биш байгаасай” гэж тэрбээр блогтоо бичжээ. Эх орноо гэсэн сэтгэл, хичээл зүтгэл, идэвх санаачилга, сайхан бүхний төлөөх тэмүүллээрээ тэр өөрийнхөө төдийгүй олон хүний өнөөдрийг дүүрэн байлгахын төлөө зорьж явна.

Элчин сайд Н.Тулга Хюго Сваиртай уулзжээ

Elchin Said TulgaМонгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд, Парламентын гишүүн Хюго Сваиртай 7 сарын 29-нд уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, боловсрол, соёл урлагийн салбарын харилцааг цаашид идэвхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр ярилцлаа.
Мөн Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейгийн болон бусад айлчлалын талаар ярилцсан төдийгүй ирэх онд хоёр талаас хэрэгжүүлэх айлчлалууд, бусад арга хэмжээний тухай санал солилцов.
Энэ үеэр Британийн Засгийн газраас тус улсын хувийн хэвшил гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа Монголын зах зээлд бизнес хийх боломжийг өргөжүүлэхийн төлөө манай талтай тууштай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, Монголын бизнес эрхлэгчид Британид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах орон зай, зах зээл нээлттэй байгаа тухай мэдээллээ.
Түүнчлэн, боловсрол, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг хоёр тал хоёулаа эрмэлзэж байгаагаа илэрхийлээд, эхний ээлжинд Монгол оюутнуудад Британийн Засгийн газраас олгодог Чевнингийн сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар анхаарч ажиллахаа нотлов.

А.АМАР
 
Эх сурвалж: www.news.mn

Лондонгийн Монгол Наадам – 2013

Британийн Монголчуудын Баяр Наадмын ажиллагаа 7 сарын 13-нд Лондон хотын баруун урд дүүрэг дах Wimbledon Ground зүлэг ногоон талбайд ёслол төгөлдөр боллоо.

Наадмын ажиллагааг Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголчуудын Холбооноос Британи дах Монгол Оюутны Холбоо, Mongolia Connect Group,  Broadway Beauty saloon, Mongol Pub, MM Service Ltd зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Мотортон хөлөглөсөн Монгол наадмын нээлт

Газар газартаа зохицуулан гадаадад суугаа Монголчууд маань нааддаг. Лондонгийн наадмын энэ жилийн нээлт нэгэн сюрприз байсан нь задгай машинаар цагаан тугаа залж зургаан мотоциклоор хамгаалуулан наадмын талбайд Толин хулын аянд довтолгон орж ирсэн явдал байв. Цөөхөн хоногт өөрийн боломжиндоо тулгуурлан танил нөхдөө дуудан энэхүү өвөрмөц аргаар туг залах санааг урлагийн тоглолтын найруулагч М.Мөнзоригт маань гарган найруулсан нь наадамчдын сэтгэлд нийцэж уухайн түрлэгээр мялаалгав. Туг залсны дараа элчин сайдл Н.Тулга наадмын ажиллагааг нээж үг хэлснээр 2013 оны Британийн Монголчуудын баяр наадмын ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.

Наадмын нээлтийн ажиллагааг Оюунчимэг эгч, Давааням нар хөтлөж,  морин хуурын татлага, төгөлдөр хуурын ая эгшиг, эрийн гурван наадмын үе залган оршихийн бэлэгдэл үзүүлбэр, Даваанямын зохиосон ая дууны мэндчилгээгээр урлагийн тоглолт бүрджээ.

Мөн Төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч, залуу дуучин Намцо наадмын ажиллагааг дэмжин ая дуугаа өргөв.

 

Хүн бүр харах бөхтэй хүчит бөхийн барилдаан

Энэ жилийн наадамд залуус маань элдвээр гуйлгаж цоровдуулалгүй өөрсдийн идэвхээр олноороо барилдсан нь майхан бүр өөрсдийн харах бөхтэй болгож наадмын бөхийг сонирхолтой өргөн түмний оролцоотой болголоо. Бөхийн давааны боорцогийг Монгол Пабны Болдоогийн гэр бүл амттай сайхан хийжээ.

 

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД 9-р чуулга уулзалтын үйл ажиллагааны талаарх сэтгүүлч Г.Солонгын нийтлэл

УНДАРГА

Г.Солонго, Лондон – Москва – Улаанбаатар, 2013.06.05

Жингийн цуваа хөвөрсөөр ес дөх жилтэйгээ золгожээ. Алсыг зорихдоо аливааг ажин бодол чилээн явдаг монголчууд маань жилдээ нэг хуран цуглаж үүцээ задлана. Ороо бусгаа үед зориглон сэрж хил гэтэлсэн тэд оройлох хөгжлийн сэжүүрээс атгасныгаа орон нутагтаа тээн ирэх их үйлст шулуудна. Чухам ийм л зорилго хилийн чанадад амьдарч, ажиллаж буй монголчуудыг маань нэгтгэсэн аж.

ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ

“Монгол орны хөгжил”-ийн гэрийг барихын тулд олон хүн оролцжээ. Мод хийж, эсгий зулж, багана өргөж, хана хаалга өндийлгөн, тооно босгож өрх татахдаа бүгд хамтдаа л байж. Их гэр барьж, олон жилийн турш гамтай эдэлж хэрэглэхэд юу эс байх билээ. Барьсан гэр, эхлүүлсэн үйлсээ бүтэн авч явах үүргийг Д.Цэрэнбат тэргүүнтэй Британийн Монголчуудын холбоо манлайлан чиглүүлж Элчин Сайдын яам, Цахим Өртөө Холбооныхон хамтран гүйцэтгэж ирсэн бол Б.Алтанхуяг хэмээх залуу есөн жилийн турш бүхий л хэвлэх материалуудын загвар, техник хэрэгслийн ажлуудыг нугалжээ. VI чуулганаас эхлээд илтгэлүүдийг англи монгол хэл дээр эмхэтгэх ажлыг Др Ц.Базаррагчаа, байр танхим хийгээд чуулганаа сурталчилан таниулах ажлыг Ж.Өнөрмаа хариуцан ажиллаж байна. Лондонгийн Монгол уран бүтээлчидийн бүтээл, үе үеийн Оюутны холбоодын шижигнэсэн залуусын оролцоо хөгжлийн гэрт өнгө нэмжээ. Хилийн чанадад барьсан их гэртээ тэд хуучцуулаа үдэн, шинэ дэмжигчдийг угтан сэлбэсээр…

Чуулганыг бодитоор дэмжих албан байгууллага, ирж оролцон санал бодол, мэдээлэл туршлагаа солилцох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд туршлагаа хуваалцан, оюунаа түгээхээр ирсэн зочдоо тав тухтай байлгах, мэдээлэл солилцоог нь улам сайжруулах, судалгаа бүтээлийг нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн гэрийнхэн хамтдаа л зүтгэнэ. Зочид буудалд ажилладаг нь хөнгөлөлттэй үнээр өрөө олох, хэвлэн түгээх боломжтой нь бичлэг хийх, зоогийн газрынхан чанартай хоолоор үйлчлэх, офист ажилладаг нэг нь хөтөлбөр, танилцуулгыг ажил дээрээ хэвлэх, оюутнууд нь хөтөч болох гэх мэтээр дэм дэмэндээ урагшилна. Эхний зургаан чуулганыг Британи дахь монголчууд ёстой л бор зүрхээрээ зохион байгуулсан бол 7-р чуулганыг Рио Тинто санхүүжүүлж, 8-р чуулганыг дан Монголын байгууллагууд дэмжжээ. Харин 9-р чуулганд дотоод гадаадын 14 байгууллага дэмжин тусалсан нь энэхүү арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг харуулсан жишээ боллоо гэж харсан. NTV телевизийн баг энэ чуулганыг очин сурвалжилж, цуврал нэвтрүүлэг болгон түгээж буй нь элгэн монголчуудаа гэсэн хүн ёсны, их улсаа гэсэн мэргэжлийн үүргээ биелүүлсэн онцгой дэмжлэг болсныг дурдахдаа салбарынхаа залуусаар бахархана.

“АМЬД” ИННОВАЦИ

Монголын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Монгол, Швед, Герман, Их Британи улсаас нийт 12 илтгэгч энэ жилийн чуулганд оролцлоо. Инновацийг дэмжсэн Засгийн газрын бодлого хөтөлбөрүүд гарч, эрх зүйн орчин бүрдсэн өнөө цагт IX чуулган маань “Инноваци – Ногоон хөгжил” сэдвээр төрөлжсөн. Илтгэгчдийн сэдэв, судалгаа, бүтээл бүр энэ чиглэлд нэгдэж байснаас гадна хүмүүсийн ярианы гол сэдэв болж байсан үгс бол ”АМЬД ИННОВАЦИ”…

“Цахим Өртөө” дээд сургуулиас санаачлан оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг Монголдоо зохион байгуулж түрүүлсэн оюутныг IX чуулганд оролцуулахаар болсон бөгөөд ингэхдээ дотоодод сурч боловсорч буй залуусын дуу хоолойг хүргэх, мэдлэг чансааг нь сорих, чуулганы үзэл санааг эх орондоо дэлгэрүүлэх зорилго агуулсан байна. МУИС-аас шалгарсан оюутан Ж.Гандолгор судалгааны бүтээл, илтгэх чадвар, мэдлэгээрээ гайхашруулж, “АМЬД ИННОВАЦИ” хэллэг гарах үндэс боллоо.

Дэлхийгээр нэг таран суугаа монголчууд маань бүгдээрээ л дор бүрнээ сурсан мэдсэн, сайтар эзэмшсэн зүйлтэй. Тэдгээрийг нэгтгэн, нутагшуулах ундарга нь хөгжлийн энэхүү чуулган юм байна гэсэн үзэл уг чуулганд оролцсон сэтгүүлч биед нэвт шингэжээ. Зөв мэдээлэлтэй, мэдлэг туршлагатай хувь хүн бол хөгжсөн иргэн юм. Ямар ч улсын хөгжил дэвшил ийм хүмүүсийнхээ нуруун дээр явдаг. Тэд ч үүнийгээ эх орондоо оруулж буй үүрэг хэмээн үздэг ээ. Дотоод, Гадаад дахь оюунт монголчуудын энэ их нөөц, мэдлэг оюуныг нэгтгэн, бодитоор хэрэгжүүлэх үйл явц бол өнөөх инноваци нь утгаараа мөн гэлтэй. Энэ нь аль ч салбарт дэвшил авчрах нь тодорхой.

ТҮҮХ СУРАГЛАВАЛ…

Хамт аялсан багшийн хэлснээр дэлхий доторх бяцхан дэлхий болох Лондонгийн монголчуудын эх орондоо хөгжлийг авчрахсан гэх сэтгэлээс энэхүү чуулганы шав тавигдсан нь 2005 он. Гуч гаруй хүн Элчин сайдын яаман дээрээ цуглаж бүтэн өдөржингөө 12 илтгэл хэлэлцүүлж, бас болоогүй нэгнийгээ байр эзлүүлэн урамшуулж байж. Тухайн үед сайд байсан Д.Даваасамбуу гуайн дэмжлэг, шууд оролцоо чуулганыг энэ зэрэгтэй явж ирэхэд ихээхэн нөлөөлснийг санаачлагчид бахархан ярьдаг. Дэлхийн сүлжээний үлгэр дуурайл болсон цахим өртөөчид үе үеийн чуулганыг хамтран зохион байгуулж, санаачлагатай оролцож, дэмжиж ирснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Ийм төрлийн цугларалт, уулзалт олширсон өнөө цагт “Монгол орны хөгжилд” чуулган нь энх цагийн өрсөлдөөн дунд ид тулалдаж яваа монголчууд маань олсон санхүүжилтэндээ тааруулан өөрсдөө зохион байгуулдаг, харьцангуй бүтээлч, гэр бүлсэг халуун дулаан уур амьсгалд болж өнгөрдгөөрөө ихээхэн ялгаатай.

Арга хэлбэрийн хувьд баяжиж, IV чуулганаас эхлээд тодорхой сэдвээр төрөлжин, онлайн хэлбэрээр оролцох боломж бүрдсэн бол V чуулганд хамба лам Д.Чойжамц оролцон, хоёр салбарлан хуралдсаныг ТВ9-ийн “Будда Медиа” студийн баг ирж сурвалжилж, анх удаа Элчин сайдын яамнаас өөр газар зохион байгуулагдсанаар энэ арга хэмжээ шинэ түвшинд гарч иржээ. Дараа жилийн чуулган нь гурав салбарлан хуралдаж, 20 гаруй илтгэлээр цар хүрээгээ тэлсэн байна. Харин VII чуулганаас эхлэн Европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодын төлөөллүүд оролцсоноор VIII чуулган Шведийн нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи-Европын Стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвээр зохиогдсон нь сэдэвчилсэн хурлын эх суурь болжээ.

ОЛЗ

Есөн удаа уулзсан бүтээлч монголчуудын 100 орчим бүтээл, арга туршлага, зөвлөмжүүд байна. Янз бүрийн салбарын тэдгээр оролцогчдын ихэнх нь эх орондоо ажиллаж амьдрах болжээ. Чуулганы явцаас харахад зөвхөн эрдэмлэг хуралдаан байгаад зогсохгүй илтгэгч бүр, ирсэн оролцогч бүр өөр өөрсдийн дадал туршлага, хөгжлийн нууцаас харамгүй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байх юм. Амиа бодсон үзэл энд нэгээхэн ч алга.

Миний оролцсон IX чуулганд гэхэд л Инноваци нь Их Британи, Финлянд, Гүржид хэрхэн хэрэгжиж байгаа туршлага; Цахим хуваагдал бол алдаж болохгүй алтан боломж; Хөгжлийн сайн гарц бол мэдээллийн технологи;, Инновацийг дэмжсэн өрсөлдөөний бодлогууд, учрах бэрхшээлийг хэрхэн яаж давах, ямар зохицуулалтууд шаардлагатай, хууль зүйн үүднээс энэ талын ямар туршлагууд байгаа; Хөгжингүй орнууд инноваци ба суурь судалгааг яаж хийдэг талаар, Судалгаанаас бүтээгдэхүүн бий болгох буюу инновацийн үндсэн асуудлууд нь яг юу болох, Иргэний үнэмлэхний гол түлхүүр нь Монголчуудын угийн бичиг байх; Монголын хэл шинжлэлийн салбарт инноваци ямар хэрэгтэй вэ гэх зэргээр бодит мэдлэгийг олгож чадсан сайн илтгэлүүд ирсэн байна.

Салбар бүрт эх ундарга нь болж чадах мэдээлэл, мэдлэг, туршлага тээн ирлээ. Чуулганы үе үеийн оролцогсод эх орныхоо төлөө хоосон санаа зовоод яриад суух бус, ингэж хийвэл боломжтой, тэгэж хандвал хүртээлтэй гэсэн арга ухаан, бүтээлч судалгааг тээн иржээ. Оюуны энэ их хүчийг одоохон гээд шүүрч аваад ашиглах нөөц, хөрс нэгэнт бүрдэж. Үүнээс илүү олз гэж юусан билээ?