Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Шотландын Эдинбург хотноо амьдардаг оёдолчин М.Оюунцэцэг коронавирусын тахал тархан хаа сайгүй  барьц алдаж шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл дутмаг буй хүнд хэцүү үед  чаддаг хийдэг зүйлээрээ тус болохоор өөрийн  санаачилга,  хөрөнгөөр 1000 маск урлан  Нийтийн Эрүүл Мэндийн Системийн (NHS) ажилтнуудад гардуулсан нь олны талархал хүлээж өдгөө түүний санаачилгыг дэмжиж хөдөлгөөн өрнөөд буй билээ.

Тэрээр “Захиалгаар хүрэм, хуримын даашинз, бусад хослол зэрэг хийдгийг та мэдэх байх, коронавирустэй холбогдоод үйл ажиллагаа зогссон. Оёдлын цех маань гэрийн дэргэд болохоор энэ санаагаа хэрэгжүүлэхэд амар байлаа. Эхний 1000 маскаа өөрөө материалаа авч ( багцаагаар нэг маск 1 фунт орчим зардлаар хийгдэнэ гэвэл хэдий хэмжээний зардал өөрөөсөө гаргасан нь мэдэгдэнэ. Д.Ц ) 3 долоо хоног сууж оёсон. Хөрш маань харчихаад чи өөрөөсөө зардлаа гаргаад байгаа юм уу,  материалаа авахад чинь хөрөнгө босгож туслая гээд gofundmen.com дээр онлайн хандив босгох хуудас нээсэн нь тэр.

Маскаа чанартай, угаагаад дахин хэрэглэх боломжтой загвараар 10 оёотой хийж байгаа. (1 масканд 10 оёоо гэхээр 1000 масканд багагүй цаг шаардагдахаар аж Д.Ц) Мөн хүн өөртөө тааруулж тохируулаад маскны уяагаа сунадаг материалаар (резин) хийж буй. Одоо захиалсан резин маань ирчихвэл нэмээд 1100 маск хийх бусад материалаа авсан, оёдлоо эхлүүлсэн байгаа. Хүмүүс дэмжээд эхлэхээр урамшаад орой үдэшгүй л сууж байна. Хэрэгтэй шаардлагатай газартаа түргэн очиж өвчнөөс хамгаалах сэргийлэхэд нь тус болж байвал тэгээд болох нь тэр…” хэмээн өгүүлэв.

Түүнтэй мессенжэрээр холбогдон ийнхүү ярихад шөнийн 11 цаг өнгөрч байсан ба “өнөөдрийнхөө оёог ингээд дуусгаад харьж амарлаа” хэмээж байсан.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээдэг. Хүнд бэрх энэ цаг мөчид сайхан сэтгэл гарган өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болон зүтгэж буй  ажилсаг шаавай Оюунаагаараа эрхгүй бахархалаа.  Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Балганы Батжаргал – Балетийн урлагийг эх орондоо таниулагчдын нэг

19182113_10155601626189824_1293480378_oЗа манай Батжаргал ах маань урлагийн алтан тайзанд олон жил ажиллаж зүтгэснээ үнэлүүлж Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулжээ. төрийн эрхэм дээд одонг Монгол улсаас БНПУлсад суугаа  элчин сайд Н.Батаа Варшав хотноо гардуулсан байна.

Британи дахь Монголчууд бид Батжа ах л гэхээс түүний урлагийн ертөнцөд хийж бүтээж ирсэн түүхийг  тэр бүр мэддэггүй. Ингээд түүний намтраас товчхон танилцуулая

Боловсорч мэргэшсэн үе

Тэрээр Хөгжим Бүжгийн Дунд сургуульд баллетийн ангид суралцаж төгсөн, 72-75 оны хооронд Дуурийн Театрад балетчинээр ажиллаж, энэ хугацаандаа Зуун Герман, Чехсловак, Болгар, ЗХУ, БНХАУ, Куба, Англи зэрэг орнуудад зохиогдосон аялан тоглолтод оролцож байжээ.

Улмаар 1975-1981 оны хооронд ЗХУ-ын Театрын Урлагийн Их сургуулийг (одоогийн ОХУ-ын Театрын Урлагийн Академи) онц сайн дүнтэйгээр суралцаж төгсжээ.  Тэрээр ЗХУ-д суралцаж байхдаа1975-76 онуудад Улаан Үдийн Дуурийн  Их Театрт балетчинаар, 1976-81 онудад Станиславски болон Немрович-Даченкогийннэрэмжит Хөгжмийн Их Театрт балетчин,  дагалдан бүжиг дэглээчээр ажилласан байдаг

Эх орныхоо урлагийн тайзнаа дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулж, ажиллаж бүтээсэн үе

Бүх  шалгалтаа онцсайн дүнтэй өгч сургуулиа амжиттай төгсөж ирсний дараа тэрээр 81-83 онуудад Улаанбаатар хотноо Хөгжим Бүжгийн Сургуульд сонгодог бүжиг,  ардын бүжиг, театрын урлаг хийгээд бүжиг дэглээчийн чиглэлээр багшилсан.

83-91 онуудад Дархан хотын Залуус Теартийн захирал, найруулагчаар ажиллаж байхдаа Батжа ах асар ихийг хийж бүтээсэн нь харагддаг. Залуус театрын дэргэд Орчин үеийн бүжгийн хамтлаг үүсгэн 3 баллет, 100 орчим сонгодог, ардын болоод орчин үеийн бүжгийг дэглэн толилуулжээ.

30jilZaluus teathreТүүний дэлхийн сонгодог урлагийг эх орондоо ялангуяа орон нутагт таниулахад, түгээхэд оруулсан их хувь нэмрийн нэгээхэн хэсэг нь түүний дэглэн толилуулсан сонгодог бүжгүүдээс тодорхой харагдана.

Тэрээр Улаанбаатар хотод Улсын Дуурийн Театрын тайзнаа  1981 онд Александр Даргомушскийн “Русалза” дуурийн балет, 1982 онд Кара Каревийн “Аянгын замд” дуурийн балет,  Дархан хотын Залуус Театртын тайзнаа 1984 онд Карен Хачатряны “Чипполино”, 1986 онд  Johann Straus-ийн “The Poem about Love”, 1989 онд Sergei Prokofiev-ийн “Romeo and Juliet”, 1992 онд Б.Нямдоржийн “B and J Rock”,  1993 онд  С.Нацагдаржийн “Гүег хаан”  дуурийн сонгодог бүжгүүдийг тус тус найруулан дэглэжээ.

1991-92 онд эргэж Улаанбаатар хотноо ирэн Бүх Цэргийн Ассамблед балетчин,  тайзны удирдаачаар ажиллаж 6 балетийн бүжиг дэглэн нийтийн хүртээл болгосон байна.

Хилийн чанадад мэргэжлээрээ ажиллаж хийж бүтээсэн үе

Bujig1Ингээд ардчилалын салхитай зэрэгцэн  хилийн чанадад ажиллахаар мордож 1992-93 онуудад Польшийн Будгоск дахь The State Opera Nova –д балетийн багш, найруулагчаар , 1993-94 онуудад Варшав дахь The Тurczanowicz (memorial) State Ballet School-д сонгодог бүжгийн багшаар, 1993-1995 онуудад  Польшийн ТВ-ийн соёлын хөтөлбөрүүдийг хамтран бэлтгэдэг  the “Brulion” Foundation байгууллагад бүжгийн найруулагч, захиралаар , 1995-2003 онуудад Варшав дахь “Akkord” Artistic Agency-д балетийн багш, найруулагчаар, 2003- 2004 онуудад Лондон хотноо Robert Eugene’s company-д мөн балетийн зөвлөх багшаар, 2004-2008 онуудад Choreographer in The State Warsaw’s Judaist Musical Theatre-д бүжгийннайруулагчаар “Accord” Artistic Agency & School of ballet-д бүжгийн найруулагч, балетийн багшаар тус тус ажиллаж Монгол хүний чадвар чансааг хилийн чанадад таниулж иржээ.

Тэрээр 2008 оноос Лондон хотноо ажиллаж амьдарч, Британи дахь Монголчуудынхаа дунд зохиогддог чуулга уулзалт, баяр наадам гэх мэт олон нийтийн ажил үйлсэд боломж хэрээрээ дэмжин оролцож ирсэн бидний хүндэлж хайрыг хүлээсэн нэгэн билээ.

Ингээд Британид дахь Монголчуудын нэгэн төлөөлөл Б.Батжаргал ахдаа дэлхийн сонгодог урлагийг эх орондоо таниулахад оруулсан хичээл зүтгэлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлс амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Лондон Наадам 2017 баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж

poster2017Үндэсний баяр наадмыы тэмдэглэн өнгөрүүлэх Лондон Наадам 2017 7 сарын 2-ны Ням гарагт Wimbledon Commons-ийн талбайд уламлал ёсоор зохион байгуулагдана.

Бөхийн барилдаан, Сур харваа, Шагайн харвааны үзүүлэх тоглолт, нээлтийн урлагийн тоглолт,хүүхдийн уралдаан олс таталт, үндэсний сайхан хувцастан шалгаруулах гэх мэт уралдаан тэмцээнүүд уламжлалын дагуу зохион байгуулагдаж Азын сугалаа явагдана.

Наадмын талбайн хураамж нэмэгдсэн, улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбгдуулж элчин сайдын яамдыг баяр ёслолын арга хэмжээнд зардал гаргаж болохгүй чиглэл ирсэн зэрэгтэй хлобогдуулж энэ жилийн наадмын зардал үлэмж хэмжээгээр өсөж буй тул төсвийг бүрдүүлэхэд тасалбар, талбайн үйлчилгээний хураамжаас гадна ивээн тэтгэгч байгууллага, иргэдийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна.

Одоогийн байдлаар талбайн төлбөрийн £1250 (үүнээс наадмын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй, талбайг цэвэр цэмгэрээр хүлээлгэж өгвөл £500-г буцаан өгөхөөр урьдчилан авч буй татаас юм), skip хөлслөлтийн £340, даатгалын £200 гэх мэт зардлууд урьдчлан гарах ёстой болоод буй. Үүн дээр бид бүхэн уралдаан тэмцээний бай шагнал медаль, шаардагдах чиэмглэл,  техник хэрэгсэлтой холбогдолтой болон бусад хүн хүчний хийгээд урсгал зардлууд нэмэгдэнэ. Өнгөрсөн жилийн төсвөөр баримжаа авахад 3500 гаран фунтээр баяр наадмаа тэмдэглэхээр харагдаж байна.

Наадамд оролцогчдын тасалбарын наадмын талбай руу гүүрээр даван орох үүдэн дээр зарах тул орж ирэнгүүтээ тасалбараа авна уу.

Талбайд хуушуур болон бусад хоол хүнсний зүйлс борлуулах байгууллага хувь хүмүүс £50-н талбайн хураамж төлнө

Сонирхосон байгууллага иргэд доорхи зарын дагуу холбогдож талбайн үйлчилгээний зөвшөөрлөө авна уу

2017 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Монголчуудын Наадам”-ын үеэр хоолоор үйлчлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд хүсэлтээ илэрхийлнэ үү.
Тавигдах шаардлага:
• Британид нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх зохих зөвшөөрлийн гэрчилгээтэй
• Худалдаалах хоолны меню, үнийн санал
• Ажиллах хүмүүсийн нэр, туршлагын талаарх танилцуулга, иргэний үнэмлэх, эсхүл Гадаад паспортын хуулбар
Эдгээр баримт бичгүүдээ 2017 оны 6 дугаар сарын 18-ны дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Наадмын бөхийн барилдаанд (насанд хvрэгчид болон хүүхдийн) барилдах бөхчүүд  07575653656 утсаар Лондонгийн заан, БТСТА  Ц.Батбаяр,

Сурын харваанд цэц мэргэнээ сорих сурчид 07577 757735 утсаар Г.Цолмон нартай тус тус холбогдон бүртгүүлнэ үү

Баяр наадмын ажиллагаа 11-17 цагуудын хооронд зохион байгуулагдаж дуусах ба цаг сунгасан тохиолдолд нэмэгдэл зардал төлөх тул та бүхэн цагтаа ирж дэлгэр сайхан наадаарай!

Бусад мэдээллийг цаг тухай бүр нэмэн хүргэж байх болно

Баяр наадмыг хамтран зохион байгуулагчид:

  • Элчин Сайдын Яам
  • Британи дахь Монголчуудын холбоо
  • Британи дахь Шагайн Харвааны Холбооны Салбар
  • Mongolian Christian Fellowship in the UK
  • МОНБРИТ спортын клуб
  • Британь дахь Монгол хэл сургалтын төв
  • Ардын урлагын Nomadic Tunes хамтлаг
  • Broadway Beauty salon
  • Shinny Gym Club

Манчестер хотноо спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

14567515_10154412101878819_5975571584859872711_o2016 оны 10 сарын 2-ны Ням гарагт  Манчестер хотноо байрлах Боксын Спортын Олон улсын хэмжээний мастер С.Шинэбаярын “Shinny’s Gym” 2 давхар цогцолборт Монголчуудын Спортын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин 14524508_10154412101873819_4925915599395189997_oсайд Н.Тулга өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээг санаачилсан болон хамтран зохион байгуулж буй байгууллага иргэдэд талархал илэрхийлээд, элчин сайдын яамны зүгээс монголчуудынхаа санал санаачилгаар бий болж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж байдгаа хэлж элчин сайдын яамтайгаа ойр дотно байхыг хүслээ. Сайд мөн өдөрлөгийн ажиллагааг тогмолжуулан хийж байхыг хүссэн билээ.

Монголын Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбарын тэргүүн М.Машбаяр Монгол шагайн харвааны талаар товч танилцуулга яриа хийж, олон залуус шинээр үндэсний энэхүү спорт тоглоомыг сонирхон хичээллэж буйд талархалтай буйгаа илэрхийллээ.

Урлагын тоглолт: Манчестер хотноо суралцаж буй авъяаслаг оюутан залуус болох  Б.Цэлмэг морин хуурын татлагаар, М.Абай домборын эгшгээр, Ж.Одонгуа үндэсний бүжгээр ардын урлагийн  бяцхан тоглолт үзүүлж өдөрлөгийн салхийг хагаллаа.

Үндэсний14500735_10154412101938819_6730758325833209454_o Шагайн харваа: ShinnyGуm-н нэг давхарт Лондон Манчестер хотууд дах шагайн харвааны нийт 4 багийн хооронд халз тэмцээн зохион байгуулагдснаас Манчестер хотын 1-р баг тэргүүн байр, Лондон хотын 1-р баг дэд байрыг тус тус эзэллээ. Харин цуваа харвааны тэмцээнд харваач Гантулга түрүүлэв. Энэ өдрийн турш мөн шагайн харвааг сонирхогчидыг хасаа сумаар ханган харвуулсан нь энэ спортоор хичээллэхийг хүсэгч нарын тоог нэмэгдүүлэв. Дарби мужаас гэр бүлээрээ ирсэн Хүрлээ өөрийн амьдран суугаа хоттоо энэ спортыг хөгжүүлж өөрийн багтайгаар дараагийн тэмцээнүүдэд оролцохоо илэрхийлсэн.

14589621_10154412101943819_3183886214280596689_oҮндэсний бөхийн барилдаан: ShinnyGуm-н доод давхарт зохион байгуулагдсан үндэсний бөхийн тойргийн барилдаанд Манчестер хотын суугуул 5 бөх дээр аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ уригдан ирж оролцсон бөгөөд 6 бөх барилдаснаас аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 5 даван түрүүлсэн бол залуу бөх М.Абай 4 даван үзүүр булаацалдлаа. Абайгийн гарт эргэх, өмсөх гэх мэт мэхүүдийг хийж давсан барилдаан үзэгч олныг шуугиулан өндөлзүүлж алга ташилтаар мялаалгаж байлаа. Өнгөрсөн жил “Монголын Гоц авъяастан” тэмцээнд амжилттай оролцож байсан домборчин М.Абай удамтай бөх болохыг наадамчид харж баяссан нь энэ байлаа. Абайгийн аав нь аймгийн арслан Мурат гэж 90-ээд оны дундуур заал танхимиын барилдаанд сайн барилдаж байсан бөх байдаг билээ.

14571998_1249654691751604_262422996_oИргэддээ хүрч очсон элчин сайдын яамны үйлчилгээ: Мөн элчин сайдын яамнаас зөвлөх Л.Отгонбаяр, 1-р нарийн бичгийн дарга М.Батболд нар өдөрлөгийн туш завгүй ажиллаж иргэдэд Консулын үйлчилгээ үзүүллээ. Элчин сайд Н.Тулга саяхан тус бүс нутагт төрсөн төрсөн хүүхдүүдэд төрсний гэрчилгээнүүд гардууллаа.

Хүүхдүүдийн хүсэл ханасан өдөр. Хэдхэн сартай нялхасаас 10 гарсан насны 20-30 хүүхэд эцг эхээ даладан ирсэн агаад ShinnyGуm-аас бэлтгэсэн “bouncy castle”. наалддаг сумтай сурын харваа болоод gym доторхи тоног төхөөрөмжүүд дээр нас насны хүүхдүүд хөлсөө урсган хөөрөн баясан өдөржин тоглов.

14522239_1249651958418544_147805937_oХүнлэг сэтгэлээс “Хөөрхөн зүрх” рүү урссан сэтгэлийн хандив:  Өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор, сонирхороохр ирсэн Монголчууд болон Британчууд Монголд үйл ажиллагаа вяуулдаг “Хөөрхөн зүрх” буяны байгууллагад сэтгэлийн хандив өргөлөө. Тухайлбал ShinnyGуm-н үйлчлүүлэгч 5 англи бүсгүй £100, Шагайн Харвааны Британи дахь Салбараас £75 , Азын сугалаанаас 120, өдөрлөгийн үеэр борлуулсан хоолноос £170 гэх мэт нэмэгдсээр нийтдээ  £530 хэмжээний мөнгөн дүн Хөөрхөн зүрх-д цутгажээ. Буян нь дэлгэрэг!

Газар14572674_1249652061751867_1369723248_o газрын Монголчууд Манчестерт нэгдсэн өдөр: Өдөрлөгийн арга хэмжээнд зөвхөн Манчестерийнхан төдийгүй Лондонгоос. Нотингхамаас. Дарбийгаас. Ливэрпүүлээс, Вейлсээс  гээд нийтдээ 100 гаруй монголчууд иржээ. Уралдаан тэмцээнүүдийн хажуугаар удаан уулзаагүй анд нөхөд уулзалдан хуучилж, хүүхэд багачууд хөөрөлдөн баясалдаж хожуухан ирсэн хуушууранд дугаарланхан хот хотоос ирсэн монголчууд тэр бүр тохиодоггүй Манчестерийн нарлаг өдрийг баясал хөөр дүүрэн сайхан өнгөрөөлөө.

Талархал: Энэхүү Өдөрлөгийг  сэтгэл гарган хүлээн авч бүхий л талын бэлтгэлийг хангасан Манчестерийн Монголчууд тэр дундаа ShinnyGуm-н эзэн С.Шннэбаяр, эхнэр Цолмон,  Mob Ennre Cafe, бизнесман Батбаяр, Өнөр, Цогоо, уран сайханч оюутан залуустаа, өдөрлөгийн ажиллагааг сурвалжилсан Азаа студийн Азаадаа болоод хүрэлцэн ирж хамтдаа баярласан нийт монголчууддаа гүнээ талархая.

Хойтон жил эргэн уулзацгаая!

 



 

 

Судалгааны их сургууль уу, сургалтын их сургууль уу?

OrkhonГантогтохын Орхон, Дээд боловсрол судлаач, Oxford University, England

 Сурлага сайтай сурагчид л их, дээд сургуульд ордог байсан үе улирч, дээд боловсрол бараг хүссэн хүн бүрд нээлттэй болсон өнөө үед, дэлхий дахины дээд боловсролд нэлээдгүй өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль хэмээх бидний ойлголт хувьсан өөрчлөгдөж, бүр зарим талаар үндсэн утга агуулгаа  ч орхигдуулахад хүрчээ. Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ?  Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хуваагдав уу? гэсэн асуултыг хөндөн тавьж хэлэлцэхийг зорилоо.

Судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь 3 ангилан үзжээ. Дундад зуунд их сургууль үүсэн бий болох анхдагч санаа нь мэдлэг гэж юу вэ гэсэн  гүн ухааны асуултаас эхтэй аж. Гүн ухаанч Платогийн өгүүлснээр бидний мэдлэг гэж үзээд байгаа мэдлэг бол зөвхөн  тухайн цаг үедээ нийтээрээ хүлээн зөвшөөрч буй бидний ойлголтууд болохоос, туйлын үнэн биш юм. Гэхдээ тэрхүү байнга дэвшин шинэчлэгдэх харьцангуй мэдлэгээр дамжуулан бид үнэмлэхүй үнэн мэдлэгийг бүтээнэ гэжээ.  Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж сорьж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй сорих, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, тэдний гэр нь их сургууль гэж үзжээ. Шашны сүм хийдүүдтэй холбоотойгоор анхлан үүссэн өрнөдийн их сургуулиуд хүн төрөлхтний соён гэгээрлийг чухалчилж байлаа.  Манайд мөн адил дацангийн сургалтаар шавь нарыг зөвхөн шашны ухаан бус арван ухаанд боловсруулж байв. Тэрхүү 10 ухаанд нэвтэрхий билгүүн чанадад хүрсэн багш, шавь нар гэгээрэлд хүрэх зам мөрийг гэрэлтүүлэх бүтээлүүдээ туурвиж байсан боловсролын эртний уламжлалтай бид энэ уламжлалаа дээд боловсролын түүхэндээ багтааж, мөн тэрхүү цогцлоож ирсэн уламжлалаасаа өнөө цагт ихийг шингээх чухалтай мэт.

Өрнөдөд их сургуулиуд аажмаар шашны нөлөөллийг багасгаж, хараат бус биеэ даасан хэлбэрт шилжсэн нь мэдлэгийг шинжлэх ухааны бодит судалгаан дээр тулгуурлан сорьж судлах, эрдэмшлийн эрх чөлөөг баталгаажуулахад оршиж байлаа. Гэвч энэхүү эрдэмшлийн эрх чөлөө нэрийн дор шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон аймгуудтай  болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001). Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан цэнэх, шүүмжит сэтгэлгээг сургалтын явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ. Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус шүүмжит сэтгэлгээгээр заахад буюу сургалтын явцад их анхаарах болсон байна. Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ. Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн 2-р дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ. Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн  болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.

Орчин үеийн их сургууль: XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг өөрсдийн эрдмийн аймгуудад элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн уриан дор дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо. Нэгдүгээрт, сурлагаар тааруухан сурагчид их сургуульд олноороо элсэн орох болсноор, оюутнуудыг мэдлэг чадвараар нь ангилан сургах хэрэгцээ гарч, энэ нь их сургуулийн өөр өөр хэлбэрүүд үүсэх шалтгааны нэг болсон байна.  Жишээ нь, сурлагаар тэргүүний оюутнууд сурдаг судалгаа давамгайлсан шилдэг их сургуулиуд, дундаас дээгүүр сурлагатнууд элсдэг их сургуулиуд, дунджаас доогуур сурлагатнууд юм уу эсвэл гэр, ажилдаа ойрхон сурах гэсэн хүмүүс элсэн ордог  сургалт дагнасан сургуулиуд гэхчлэн эрэмбэ үүсэж, энэ нь их сургуулийн чансааг тодорхойлох судалгаагаар (university ranking) улам бүр илэрхий болж байна.

Оюутан өөрийн өрсөлдөх чадвараасаа хамааран, хэрэгцээндээ таарсан сургуулийг олон сонголтуудаас сонгон элсэх болсноор оюутныг шавь гэхээсээ илүүтэй хэрэглэгч хэмээн үзэж, их сургуулиуд оюутан элсүүлэх өрсөлдөөнд орж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болох модулийн хөтөлбөрүүдийг хэрэглэгчид буюу оюутанд сурталчлан борлуулдаг, арилжааны шинжтэй их сургуулиуд ч их гарах болжээ.

Их сургуульд нөлөөлөх гаднын нөлөөллүүд–хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн холбоодын шаардлага, магадлан итгэмжлэлийн шаардлага, төр нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт –ихэссэн учраас их сургууль нийгэмтэй илүүтэй ойртох шаардлагатай болж, үүнийг дагаад их сургуулиуд засаглал, удирдлагын менежментээ өөрчлөх болжээ.

Технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээх боломжтой болж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна.

Түүнчлэн мэдлэгт суурилсан нийгэмд, их сургуулиуд нь улс орны эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх мэдлэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, судалгаа инновацийн бүтээгдэхүүнийг ялангуяа техник технологийн салбарууд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, үйлдвэрийн гуравласан холбоо эрчимжиж эхэлжээ. Үүний дүнд их сургуулиуд дээр судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд үүсэж, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж эхэлсэн байна.

Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд, энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа (interdisciplinary) чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон байна. Мөн байгаль орчны асуудал хурцдаж буй өнөө үед тогтвортой хөгжлийн бодлого дэлхийн даяар өрнөж, дээд боловсролын сургалт судалгаа  тогтвортой хөгжлийг хангах чиглэл рүү анхаарч эхэлж байна.

Орчин үеийн их сургуулиудад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ: Нэгд мэдлэгт суурилсан  нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж,  нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн, хоёрт үүнтэй уялдаад өөр өөр хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болсон байна. Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн 2 туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна (Reading, 1996; Delanty, 2001; Elton,2001; Rolfe,2013; Brennan & Patel, 2011). Тэгвэл дараагийн хэсэгт энэ хоёр туйлширсан хэлбэрийн гажуудалтай талуудыг авч үзье.

Cудалгааны их сургууль: Судалгааны их сургуулиуд мэдлэгийг үйлдвэрлэгч гол хүч тул олон орны засгийн газрууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж, төрийн бодлогоор санхүүжүүлж, хамгийн сайн эрдэмтдийг урин ажиллуулж, шинэ санаа мэдлэгийг өндөрт залж байгааг харахад судалгааны их сургууль нь их сургуулийн төгс төгөлдөр хэлбэр мэт (Altbach,2013). Гэвч зарим талаар эдгээр сургуулиуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үйлвэрлэлийн, бизнесийн ашиг өндөртэй судалгааг буюу мэдлэгийн бүтээлийг гэхээсээ илүүтэй мэдлэгийн бүтээгдэхүүнийг илүүтэй анхаарах болсон. Хамгийн ашиг өндөртэй судалгаа нь голдуу техник, технологи, байгалийн ухааны судалгаа  тул их сургуулиуд  богино хугацаанд  өгөөжөө өгөх судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгөх болсноор, суурь судалгаа, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааг хойш тавих хандлагатай болжээ. Их сургуулийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах түншлэл нэг талдаа их сургуулийн судалгааг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, их сургуулийн нийгэмд үйлчлэх өгөөжийг дээшлүүлж  байгаа хэдий ч, нөгөө талдаа их сургуулийн уугуул үнэт зүйл болсон хэнээс ч үл хамааралтайгаар биеэ даан мэдлэгийг бүтээж, сорьж, нийгмийн бие даасан шүүмжлэгч байх чанараа гээхэд хүрч, зарим талаар улс төр, бизнесийн ашиг хөөгчдийн буюу мэдлэгийн капитализмын гар хөл болох эрсдэлд орсон байна (Slaughter & Rhoades, 2004).

Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Гэтэл их сургуулийн судалгааг сургалтаас хэт дээгүүрт авч үзсэнээр сайн сургалтаар дамжуулан оюутныг нээх, зөвхөн мэдлэг бус оюутны боловсрол, төлөвшил, бусад хөрвөх чадварыг хөгжүүлж байдаг сургалтын явцад бий болдог чухал ажлуудыг үл тоомсорлох хандлагатай болсон. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Гэтэл багш нарын багшлах ур чадварыг судалгааны ажлаас хэт дутуу үнэлснээр, сургалт ерөнхийдөө муудаж, тэр нь оюутны эрх ашигт муугаар нөлөөлөх болжээ.

Судалгааны их сургуулиуд их сургуулиудын чансааны эрэмбээр голдуу дээгүүрт ордог, тэнд ихэнхдээ нийгмийн дээд давхаргын гаралтай оюутнууд суралцах бөгөөд зарим оюутнуудын хувьд эдгээр сургуулиудад юу сурах нь нэг их гол биш харин нийгмийн статусаа өндөрт  хадгалахад нь  чухал учраас суралцана. Мэдээж энэ их сургуулиуд нийгмийн хэт ялгарлыг нэмэгдүүлэх зорилго байхгүй ч, бодит байдал дээр нийгмийн хэт ялгаралд хувь нэмрээ оруулсаар байна.

Ийнхүү судалгааны их сургууль нь эдийн засгийн баялаг бүтээх болон мэдлэгийн зах зээлд өрсөлдөх чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх засгийн газрын ашиг сонирхол,  зах зээлийн ашиг сонирхол, дэлхийн шинжлэх ухааны дэвшлийг урагшлуулах ашиг сонирхол, нийгэмд тулгамдаж буй асуудалд шийдэл хайх засгийн газрын эрх ашиг, хувь хүний нийгмийн байр сууриа хадгалах ашиг сонирхол гэхчлэн олон ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага болжээ. Гэвч эдгээр ашиг сонирхлуудын дунд их сургуулийн гол зорилго болсон оюутны боловсрол төлөвшлийн ашиг сонирхол  зарим талаар бүдгэрэн гээгдэж байгааг судлаачид анхааруулсаар байна (Barnett, 1990).

Cургалтын их сургууль: Судалгааны их сургууль гэх тодотголтой их сургуулиуд олон боловч өөрийгөө сургалтын их сургууль гэж цоллосон сургууль бараг байхгүй.  Гэвч ийм зөвхөн сургалт явуулдаг, судалгаа огт хийдэггүй их, дээд сургуулиуд их бий.  Ийм сургуулиуд ‘масс-д үйлчилдэг бөгөөд, голдуу сурлагаар тааруухан, эсвэл орон нутагтаа, ажил гэртээ ойрхон сурах гэсэн, эсвэл аж амьдрал тааруу айлын хүүхдүүд  элсэлтийн шаардлага бага учраас орж суралцана. Гэвч судалгаа хийх шаардлага ийм сургуулиудад тавьдаггүй учраас, өндөр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг авч ажиллуулах нь ховор. Голдуу мэргэжил голлосон хөтөлбөртэй, насанд хүрэгчид  суралцдагийг эс тооцвол, үндсэндээ мэргэжлийн боловсрол сургалтын төв юм уу ахлах сургуулиас төдийлөн ялгарахааргүй. Ийм сургуулиуд мэдээж дээд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээг хангах зэрэг олон нийтийн эрх ашигт үйлчилж буй чухал сургуулиуд. Гэвч, судалгаа огт байхгүй зөвхөн сургалт дагнасан ийм байгууллагыг ер нь их, дээд  сургууль гэж тооцох уу?  Уул нь их, дээд сургууль гэдэг энэхүү эрдмийн хүрээлэнд мэдлэгийг  сорьж турших, тунгаан цэнэх явцдаа багш, оюутан  хоёр хоёулаа суралцдаг. Гэтэл энэ сургалт дагнасан  сургуульд  эрдмийн шүүмжит орчин дутагдалтайгаас, багш зөвхөн оюутанд мэдлэгийг дамжуулагч мэтээр ажиллах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр ийм сургуулийн багш нарт судалгаа хийх шаардлага тавьдаггүй ч, багш нар тухайн салбарынхаа гол өрнөж буй асуудал, шинэ нээлт, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбарынхаа судалгаатай ойр байх  нь хичээл дээр оюутнуудтайгаа эрдмийн шүүмжит орчныг бүрдүүлэхэд нь тустай байх учиртай.

Их сургууль судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хэлбэр лүү хэвийвэл оюутны боловсрол төлөвшил, эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд оюутан суралцах, юунаас ч үл хамааралтайгаар цэвэр мэдлэгийг бүтээх эрдэмшлийн эрх чөлөө зэрэг дээд боловсролын гол үнэт зүйлс алдагдах эрсдэл байгааг дээрх  гажуудлын жишээнүүд харуулж байна.

Их сургууль төв үзлийн талбар болох нь: Дээд боловсролд гарч буй энэ бүх өөрчлөлтүүдээс дүгнэн үзэхэд, их сургуулийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны хүрээ далайц олон түвшинд салбарлаж, олон талуудад хариуцлага хүлээх болсон учраас их сургуульд гаднаас нөлөөлөх нөлөөллийн хүч их болсон. Тиймээс их сургуулиудад дотоод хүчээ, өөрийгөө хянан удирдах чадвараа нэмэгдүүлж, үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан туйлшралаас ангид, тэнцвэртэй зохист бодлогыг цаг цагт нь тохируулж шийдэх ухаалаг удирдлагын тогтолцоо чухал  болжээ. Нэг ёсондоо их сургууль аливаа туйлшралаас ангид орших төв үзлийн талбар болохыг дараах байдлаар тодотгоё.

Дээр өгүүлсэн судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хандлагыг ажиглан анхааруулсан судлаачид, дээд боловсролын хоёр салшгүй хэсэг болох мэдлэгийн нэгдэл- судалгаа, нөгөө нь мэдлэгийг хөгжүүлэх процесс-сургалт хоёр хослох учиртай гэжээ. Өөрөөр хэлбэл үр дүн, процесс хоёрыг аль алиныг нь хослуулахыг чухалчилсан байна. Нөгөө талаар сургалт хүний боловсрол төлөвшилд чиглэнэ, харин судалгаа шинжлэх ухаанд үйлчилнэ. Дан ганц хатуу шинжлэх ухаан юунд хүргэдгийг хүн төрөлхтөн ухаарсан. Нөгөө талд дан ганц сургалт гээд мэдлэгийг сорьж, турших, тунгаах шүүмжит бүтээлч чанаргүй, мэдлэгийг зөвхөн дамжуулагч хэт номлолын сургалт  өрөөсгөл болохыг ч ухаарсан. Тиймээс судалгаа, сургалтын эзлэх хувь нь өөр өөр  харьцаатай их, дээд сургуулиуд байж болохоос биш аль нэгийг нь дагнасан байх нь учир дуталдалтай аж.

Түүнчлэн их сургуулийн судалгаанд мэдлэгийн бүтээл, мэдлэгийн бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр ухагдахуун гарч ирж байна. Мэдлэгийн бүтээл нь хүн төрөлхтний соён гэгээрэл, үнэний эрэлд чиглэсэн холч зорилго бүхий мэдлэгийн суурь санг нэмэгдүүлэх цаг хугацаанаас үл хамаарах бүтээл бол мэдлэгийн бүтээгдэхүүн нь тухайн цаг үед гарсан асуудалд шийдэл хайхад чиглэсэн, шууд амьдралд хэрэгжүүлж болох  богино хугацаанд үр дүнг үзүүлэх практик ач холболдолтой мэдлэгийн бүтээгдэхүүн. Их сургууль энэ хоёр мэдлэгийн аль алиныг нь боловсруулна, гэхдээ зохистой харьцааг нь тохируулахад гол учир оршино. Суурь судалгаа, хавсарга судалгаа хоёр бие биеэ нөхдөг учраас их сургуулиуд богино хугацааны үр өгөөж өндөртэй судалгааг хийж, түүнээс олсон орлогоор бусад салбарын урт хугацааны суурь мэдлэгийг бүтээх судалгаагаа дэмжиж,  мөн сургалтаа орхигдуулахгүй анхаарч, сургалт судалгааг зохистой харьцаанд хослуулж буй шилдэг их сургуулиудын жишээ олон бий.

Үүнтэй адилаар их сургуулийг байгаль техникийн ухааны хатуу чанартай шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухааны зөөлөн чанартай ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; сургалт, судалгаа хоёрын тэнцвэрт харьцаа, суурь судалгаа, хавсарга судалгаа хоёрын зохист харьцаа, мэдлэгийн бүтээл, бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрт харьцаа; шинжлэх ухаан, шашны ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; бодит ухаан, хийсвэр ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; процесс, үр дүн хоёрын тэнцвэрт харьцаа; агуулга, арга хоёрын тэнцвэрт харьцаа; биеэ даасан, харилцан хамааралтай байхын тэнцвэрт харьцаа; онол, дадлага хоёрын зохист харьцаа гэхчлэн бүхэлдээ төв, тэнцвэрт ухааныг сорих мэдлэгийн талбар гэж үзэж болохоор байна.

Манай их сургуулиудын хувьд судалгаа сайнгүй байгааг анхаарч, өнөөгийн дээд боловсролын бодлогоор судалгааны чанар, гарцыг дээшлүүлэх ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж буй нь маш чухал алхам. Гэвч судалгааны чадавх сул байгаатай адилаар сургалтын чадавх ч бас төдийлөн сайнгүй байна. Сургалтыг орхигдуулахгүй анхаарч ажиллахгүй бол олон оронд ажиглагдаж буй буруу хандлагууд манайд мөн давтагдаж байна. Учир нь манайд эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд явагдах сургалтын явцыг анхаарч байгаа ажил тун бага байна. Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц дунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинэчлэх мэдлэг арга зүйд багш нараа бэлтгэх ажилд анхаарах нь чухал байна.

Дэлхийн их сургуулийн хөгжлийн үеүдийг багцлан дүгнэвэл, дундад зуунд их сургуулиуд үнэмлэхүй үнэн, хүн төрөлхтний гэгээрлийг эрэлхийлсэн хүмүүнлэг суурьтай эхэлсэн боловч аажмаар  хэт шинжлэх ухааны суурьтай болж, шинжлэх ухааны тархай бутархай аймгуудад хуваагдсаныг нэгтгэх, улмаар их сургуулийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эрс өөрчлөлтүүд XIX-XX  зуунд гарсан байна. Харин XXI зууны их сургуулиуд нийгэмтэй улам бүр ойртож, хүртээмж нь нэмэгдэхийн хэрээр олон хэлбэрийн сургуулиуд үүсэж, энэ олон хэлбэрийн их сургуулиуд зарим талаар хэт туйлширсан хэлбэр лүү орох эрсдэлийг дагуулах болжээ. Дэлхийн их сургуулиудад гарч буй эдгээр үзэгдлүүд манайд ч мөн адил өрнөж байгаа бөгөөд бид цаашид их сургуулийн салшгүй хэсэг болсон сургалт, судалгаа хоёрын зохистой харьцааг өөрийн сургуулийн хэлбэрт зохицуулан аль алинийг нь хослуулан явах нь их сургууль их сургуулиараа хөгжихөд тун чухал болохыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана бизээ.

Hом зүй

Altbach, P.G. (2013) Advancing the national and global knowledge economy: the role of research universities in developing countries, Studies in Higher Education, 38 (3):  316-330.

Barnett, R. (1990) The Idea of Higher Education. Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Becher, T. and Trowler, P. (2001) Academic tribes and territories: intellectual enquiry and the cultures of disciplines. Maidenhead:  Society for Research into Higher Education & Open University Press.

Brennan, J. & Patel, K. (2011) ‘Up-market’ or ‘Down-market’ Shopping for Higher Education in the UK. in Teiheira, P.N & David, D.D. (eds) Public Vices, Private Virtues? Assessing the Effects of Marketization in Higher Education. The Netherlands: Sense Publishers, 315-326.

Delanty, G. (2001) Challenging Knowledge: The University in the Knowledge Society.  Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Elton, L. (2001) Research and teaching: conditions for a positive link, Teaching in Higher Education, 6 (1), 43-56.

 

Jaspers, K. (1965) The Idea of the University. London: Peter Owen (originally published in 1946).

Newman, J.H. and Turner, F.M.  (1996) The Idea of a University. New Haven: Yale University Press.

Readings, B. (1996) The University in Ruins. Cambridge, MA: Harvard University Press.

Rolfe, G. (2013) The University in Dissent: Scholarship in the corporate university. London: Routledge.

Slaughter, S. and Rhoades, G. (2004) Academic Capitalism and the New Economy: Markets, State, and Higher Education.  Baltimore: The Johns Hopkins University Press.

Их Британи дахь Монголчуудын Шинэ Жилийн Цэнгүүний Ерөнхий Мэдээлэл

Их Британи дахь Монголчуудын шинэ жилийн арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19.00 цагт Kensington Close зочид буудал ( Wrights Lane, London, W8 5SP)- д болно.
Kensington_Close_Hotel

map
Энэ жил Британи дахь Монголчуудын маань шинэ жил тэмдэглэх арга хэмжээний зохион байгуулалтын ажил хожуу эхэлсэн хэдий ч шижигнэсэн эрч хүчтэй залуусын хүчин чармайлтын дор нэлээд ажлыг амжуулаад байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын Холбоо, Британи дахь Монгол Оюутны Холбооны төлөөлөл болон Лондон хотод амьдарч буй монгол иргэд, хувь хүмүүс хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүн зөвхөн нэг танхимд бус, гурван танхимд болохоороо өмнөх шинэ жилүүдээс онцлог болох юм.

Урьдчилсан хөтөлбөрийг өрөөнүүдийн байрлалыг харуулсан зурагт түшиглэн товч танилцуулъя.

Slide1

Зургийг Очирбатын Содбаяр

Эхний хэсэг (Reception Drinks) 19.00-20.00 Balmoral Suite-3

Зочид буудлын үүдээр ороход арга хэмжээ болох газрыг заасан тэмдэг байрлуулсан байна. Та хувцсаа өлгүүрт өлгүүлж бүртгэлээ хийлгэнэ.

Та тусгайлан зассан гацуур мод, шинэ жилийн арга хэмжээний баннерын өмнө дурсгалын зургаа авхуулах боломжтой.

Таныг оргилуун дарс, улаан, цагаан дарс, шар айраг, ундаа, жүүсээр дайлна.

Хүлээн авах танхимд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга нээж үг хэлж, залгуулан та бүхэн зоогийн танхимд уригдана.

Хоёр дахь хэсэг (Dinner) 20.00-22.00 Restaurant hall

RestuarantТа тусгайлан зассан ширээнд суух бөгөөд нэг ширээнд 10 хүн суухаар төлөвлөсөн тул найз нөхөд, хамт олноороо суух хүмүүс ширээгээ эртхэн захиалах боломжтой. Үзвэр тоглолтын тайз засал үгүй тул тайзны ойр суух тухайд Та санаа зоволтгүй.

Өвлийн өвгөн энэ танхимд заларч өвөрмөц хэлбэрээр та бүхэнтэй мэндчилнэ.

Оройн зоог нь буфет менютэй бөгөөд шинэхэн барьсан талх, хоёр төрлийн салат, гурван төрлийн хоол, хоёр төрлийн амттан зэргээс сонголтоо хийх юм. Мөн цай, кофегоор үйлчилнэ. Тусгай хоол(vegetarian, vegan, halal, gluten free or allergic) захиалах хүмүүс урьдчилж мэдэгдэнэ үү.

Харин зоогийн үеэр уух зүйлсээ cash bar-наас сонголтоороо худалдан авах боломжтой.

Гурав дахь хэсэг (Dance Floor) 22.00-01.00 Balmoral Suite

Тусгайлсан хөтөлбөрөөр явагдана. Үүнд:

Британийн Монголчуудын улирч буй онд хамтдаа зохион байгуулсан үйл ажиллагаануудын тойм, мөн бидэнд зориулан ирүүлсэн шинэ жилийн видео мэндчилгээг дэлгэцээр үзүүлнэ.

 “Айзам” хамтлагийн дуучин Ч.Тамир ая дуугаа өргөж та бүхэнтэй хамтран дуулж бүжиглэнэ.

Шилдэг бүжгийн хос, хамгийн сайхан даашинзтай бүсгүй шалгаруулах гэх мэт олон зүйлс таныг энэ үдэш хүлээж байна.

Та бүхэн шинэ оны босгон дээр хамтдаа, нэг дор шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлэхийн тулд Зохион байгуулах баг маш богино хугацаанд олон зүйлийг амжуулан эрвийх дэрвийхээрээ хичээнгүйлэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад, арга хэмжээний тасалбарын үнэ 40£ бөгөөд болох газарт ирэх хүний тоог 12 дугаар сарын 23-ны дотор өгөх тул та бүхэн хурдан захиалгаа өгч тасалбараа яаралтай авахыг уриалж байна.

Холбоо барих утас: 07790420393, 07447559106, 07500003307

Холбоо барих цахим хаяг: www.facebook.com/LondonNewYear2016

Дансны мэдээлэл:

Account name: Mongolian association in the UK
Sort code: 089299
Account Number: 6567037800
Bank: Cooperative Bank

 Зохион байгуулах баг

“Монгол орны хөгжилд” 11 дэх удаагийн чуулган амжилттай болж өндөрлөлөө

audience2“Монгол орны хөгжилд” 11-р чуулга уулзалт “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдвийн дор London Academy of Diplomacy сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы үйл ажиллагааг Британид суугаа Монгол улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ-ийн зүгээс бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад дотоодын бизнесийн компаниуд, сургууль, хувь хүмүүсийн өргөн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Британи, Швед, Канад, Польш улсуудад бизнес эрхэлж буй Монголчууд биечлэн болон цахим хэлбэрээр оролцож, хөтөлбөрийн дагуу нийт 12 илтгэлийг хэлэлцүүллээ.saidNeelt

Монгол улсаас ИБУИНВУлсад суугаа онц бѳгѳѳд бүрэн эрхэт элчин сайд  Н.Тулга чуулганыг нээж хэлсэн үгэндээ “улс орнуудын хурдацтай хөгжлийн нэгэн түлхүүр нь гадаад дахь бизнес эрхлэгчдийнхээ боломж хүч, санхүүгийн чадавхид тулгуурлах явдал” байдгийг Хятадын жишээгээр иш татан тайлбарлаж,  тэр утгаараа энэ удаагийн чуулган цаг үеээ олсон чухал ач холбогдолтойг элчин сайд онцлон тэмдэглээд, чуулганд оролцож буй бизнес эрхлэгч нарт Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур болон өсөж хөгжихийг ерөөлөө.

Чуулганы ажиллагаанд Гадаад хэzuvluhGHMendchilgeeргийн сайд Л.Пүрэвсүрэн мэндчилгээ илгээснийг Монгол улсын элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг уншиж танилцууллаа. Гадаад хэргийн сайд уг мэндчилгээндээ чуулганы ажиллагаанд амжилт хүсээд  “…Гадаад хэргийн яамнаас дэлхий улс орнуудад суралцаж ажиллаж амьдарч буй монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгын байгууллагатай эргэх холбоотой хамтран ажиллаж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эх орынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үйлст нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй иргэдээ урамшуулан дэмжихэд анхаарч ажиллаж байгааг энэ дашрамд дуугахад таатай байна…” хэмээжээ.

ProfMisfudЭнэ удаагийн чуулганыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах саналыг хүлээн авч хамтран ажилласан Малт улсын Гадаад хэргийн сайд асан,  London Academy of Diplomacy  сургуулийн захирал Профессор Joseph Mifsud гадаадад суугаа элэг нэгтнүүдийнхээ оюуны боломжийг эх орон руугаа чиглүүлсэн энэхүү чуулганы ажиллагаа чухал ач холбогдолтойг дурьдаад “тиймээс ч эрхэм элчин сайд Н.Тулгын энэхүү чуулганыг манай сургууль дээрээ зохион байгуулах хүсэлтийг  миний бие дуртайяа хүлээн авсан билээ” хэмээв. Тэрээр  өөрийн сургуулийнхаа талаар танилцуулж, улс орнуудын хоорондын харилцааны өнөөгийн нөхцөлд “зөөлөн хүчний бодлогыг” нэвтрүүлэх, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлож, уг сургууль үүнийг чухалчлан үздэгийг тайлбарлав. Тус сургуульд Британийн Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн Ж.Өнөрмаа мастерийн зэрэг хамгаалж байсныг тэрээр мөн иш татаж цаашид олон олон Монголчууд ирж суралцахыг урилаа.

Хөтөлбөрийн удирдамжийн дагуу чуулганд тавигдсан илтгэлүүд нь тухайн бизнесийн ажиллагааг эрхлэх эрх зүйн орчин, санхүүгийн боломж дэмжлэг, өөрсдийн туулж амссан туршлага, Монгол орондоо уг төрлийн бизнесийг хөгжүүлэхэд анхаарах зүйлс, түүнчлэн өдгөө эх орон руугаа чиглэсэн ямар үйл ажиллагаанууд хийж буй талаар танилцууллаа

BatstetsegШведийн бизнес эрхлэлтийн орчин, чиг хандлага: Батсуурийн Батцэцэг,  Худалдаа эдийн засгийн зөвлөх, Шведийн Вант Улсад суугаа Элчин Сайдын Яам, Стокхольм
UUganaaИх Британид номоо хэрхэн гаргах юэ?: Бэстсэллэр ном гаргах нууцаас: Пүрэвдоржийн Ууганбаяр, зохиолч, Мэргэжлийн болон Хувь Хүний Хөгжлийн Хөтөч, “Монгол” номын зохиогч
UndraaБританид гоо сайхны бизнес хийх арга зам болон өсөж дэвжих боломж: Сүхбаатарын Ундрах, Broadway beauty and nail bar salon-ий захирал SaranzayaБаялагийг хүн бүтээдэг буюу мэргэжил мэргэшил хоёрын зөрүү: Маналсүрэнгийн Саранзаяа, Лондон Соутбанк Их сургууль болон Эссэксийн Их Сургуульд багш, судлаач
TulgaБизнес орчин дахь мэдээллийн технологийн консалтинг ба ОУТсоурсинг цахим илтгэл: Түмэндалайн Тулга, IT Сonsulting Сompany-д зөвлөх, Польш ariunaaИх Британид үл хөдлөхөд хөрөнгө оруулахын давуу тал болон үл хөдлөх хөрөнгө авах дэс дараалал зөвлөмж: Чулуунбатын Ариунгэрэл,  G.E.R ХХК-ийн үүсгэн байгуулагч, Кембридж
Bolor“Канадын хөрөнгийн зах зээл ба IPO: Канадын зах зээлд үнэт цаас олон нийтэд санал болгох тойм” хамтарсан цахим илтгэл: Самбуугийн Болор, Канад Монгол Худалдааны Танхимын Гүйцэтгэх захирал, Торонто хот, Канад. Bold“Канадын хөрөнгийн зах зээл ба IPO: Канадын зах зээлд үнэт цаас олон нийтэд санал болгох тойм” хамтарсан цахим илтгэл: Батсүхийн Болд, Кадад улсын Бритиш Колумб мужийн Монголчуудын Холбооны тэргүүн, Fable Gold Exploration Inc-ийн ерөнхийлөгч
DegyYoga гэж юу вэ? Түүний ач холбогдол болон Yoga бизнес эрхлэхэд  нөлөөлөх зүйлс: Батмөнхийн Дэлгэрмаа, Аштанга иога, бясалгалын багш, Degy Yoga, Лондон shineeСпорт бизнес ба хөгжил: Сүхбаатарын Шинэбаяр  Shinny Bayaar Ltd-ийн захирал, Манчестер
IonaМонголын уран нугаралтын эрүүл мэндийн ач холбогдол ба түүний ирээдүйн хөгжил: Лувсандоржийн Oюунгэрэл, Гиннесийн рекорд тогтоогч, уран нугараач, багш UnuruuБүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортын өсөлтийг дэмжих бодлого, хэрэгжүүлэлт – Европийн Холбоо, Их Британийн туршлага: Жанчивын Өнөрмаа,  Creative Curating ТББ-ийн гүйцэтгэх  захирал
OrkhonБританид рестораний бизнес эрхлэх тухай – арга зам, уршлага- хамтарсан илтгэл: Ж.Орхон, Sushi Restaurant-ийн менежэр elbegzayaБританид рестораний бизнес эрхлэх тухай – арга зам, уршлага- хамтарсан илтгэл: Х.Элбэгзаяа, DaVinci Italian restaurant-ийн менежэр
 hutlugchid Үдээс хойшхи хүралдааныг хѳтлѳн явуулсан ЭСЯны Зѳвлѳх С.Ганхуяг, чуулганы өдрийн бүхий л илтгэлүүдийн тасралтгүй ажиллагааг ханган ажилласан, BPP University-д АССА мэрэгжлээр суралцаж буй оюутан Н.Батжаргал нар

Энэ удаагийн чуулганд Британид үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд түлхүү оролцож, өөр хоорондоо арга туршлагаа солилцсон юм. Британид Монголчуудын ажиллуулдаг 20 орчим компани, хувиараа аж ахуй эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнхи бизнесүүд нь өөрсдийн шугамаар монголд төрөл бүрийн буяны ажиллагаа явуулдаг бусадтай энэ салбарт хамтран ажилладаг болох нь харагдлаа.

Удахгүй илтгэлүүдийг нэгтгэн товхимол болгон гаргах ба чуулганы цахим хуудаснаа илтгэлүүдийн эхүүд тавигдах тул дэлгэрүүлэн уншиж танилцах боломжтой.

Чуулганы ажиллагааг Лондон хотноо ажиллаж суралцаж буй Монголын хэвлэл мэдээллийн салбарт олны танил болсон Др Д.Бум-Очир, МОНГОЛ HD TВ-ийн хөтлөгч Д.Долгорцэрэн, Лондон хотноо үйл ажиллагаагаa явуулдаг Азаа Студио-н захирал Ц.Азхүү, медиа салбарын мэрэгжилтэн, бизнес эрхлэгч А.Баярбаясгалан нар сурвалжиллаа.

Media1 Media2
media5 media3

Энэ удаагийн чуулган ирэх жилийн чуулганыг ихэрлүүлсэн онцлогтой чуулган боллоо. Учир нь 2016 онд “Монгол орны хөгжилд” чуулган 2 газар зохион байгуулагдана.

Үндсэн чуулган Парисийн нийслэл Франц хотноо Соёл урлаг, аялал жуулчлалын  сэдвээр зохион байгуулагдах ба 12 дахь чуулганыг зохион байгуулах багийн төлөөлөл болж Парисийн алдарт Galeries Lafayette  дэлгүүрийн Европ болон Төв Азийн зах зээл хариуцсан дарга, Цахим Өртөө Холбооны гишүүн Ц.Азбилэг ParisAzaaөөрийн биеэр хүрэлцэн ирж оролцон,  ирэх жилийн зохион байгуулах эрхийг хүлээн авлаа.
12 дах чуулган Урлаг Соёл Аялал Жуулчлал гэсэн сэдвийн хүрээнд зохиогдох ба үндсэн зохион байгуулагчид Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн (ХЧМЗ) Урлаг Соёлын Менежмент, Аялал жуулчлалын Салбар хороотой хамтран зохион байгуулах ба уг Хороог Лондон хотноо байрлах Creative Curating ТББ-ын гүйцэтгэх захирал,  Цахим Өртөө Холбооны гишүүн Ж.Өнөрмаа даргалдаг.

Харин “Гадаад дахь Бизнэс эрхлэлтийн орчин туршлага” сэдвийн дор хийгдэх 3 дахь чуулганыг Торонто хотноо байрлах Канад Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,   ХЧМЗ-н Бизнесийн Хөгжлийн Хорооноос ахлан бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо. КМХАҮТ-н гүйцэтгэх захирал, ХЧМЗ-н Бизнэс Хөгжлийн хорооны дарга, Цахим Өртөө Холбооны гишүүн С.Болор цахим хэлбэрээр эрхийг хүлээн авч, видео танилцуулга, ирэх жилийн чуулганы урилгыг ирүүлснийг доорхи холбоосноос сонирхоно уу!

Чуулганы орой элчин сайд Н.Тулга нийт оролцогчдод зориулан элчин сайдын яамнаа хүндэтгэлийн зоог барив. Өдөржин оюуны ачаалалтай ажилласан чуулганд оролцогчид элчин сайдын яамны хамт олны гараа гаргаж, сэтгэлээ шингээж хийсэн төрөл төрлийн амтат хоолыг, дарс ундаагаар даруулан хүртэж, өөр хоорондоо дотносон танилцахын ялдамд Хөгжим Бүжгийн Сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, залуу дуучин Б.Номин-Эрдэнэ, Universe best songs 2014 уралдааны дэд байрын шагналт Б.Хонгор нарын ардын, орчин үеийн, дуурийн дуунуудын ая эгшигэнд баясаж бас бүжиглэж чуулганыхаа оройг баясал хөөр дүүрэн өнгөрөөлөө.

partyNeelt PartyReception
PartyFood NominErdene
Hongor

Чуулганыг бүхий л талаар дэмжин, нягт хамтран ажилласан Н.Тулга сайдтай Лондон дахь элчин сайдын яамны хамт олон, чуулганыг зохион байгуулах бүрэн боломжоор хангасан London Academy of Diplomacy сургуулийн захирал, проф Joseph Misfud,  түүнчлэн Гадаад Хэргийн Яам, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, Канад Монголын худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, түүний дэргэдэх Бизнес Хөгжлийн Хороо,  Британи дахь Монгол Оюутны Холбоо, Монгол оронд мэдээлэл сурталчилгааг хариуцан ажилласан, чуулганы мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч NTV ТВ,  Британи дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны хамт олон болон Чуулганы ажиллагааг ивээн тэтгэсэн нийт байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

sponsorThankyou

Ирэх жил Парист, мөн Торонтод уулзацгаая!

Мэдээллийг бэлтгэсэн Цахим Өртөөч Д.Цэрэнбат, ЦѲХны Британи дахь тѳлѳѳлѳгч У.Ганзориг

Гэрэл зургуудыг Ц.Азхүү, А.Баярбаясгалан, Д.Цэрэнбат

Д.Цэрэнбат: Үргэлжлэн өрнөх үйл хэргийн ундарга болж чадаж байгаа эсэхээр нь чуулганыг дүгнэж болно

tserenbat XIХилийн чанадад суралцаж, ажиллаж амьдарч буй монголчуудын оюунлаг түүчээ жил бүрийн зуны эхэн сардаа нэгэнтээ цуглан чуулж эх орныхоо хөгжлийн төлөө юу зориулж чадахаа хэлэлцэн шийдсээр арван нэгэн жил өнгөрчээ. “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулган энэ жил Лондон хотноо болох бөгөөд тус арга хэмжээг санаачилан, энэ хүртэл удирдаж залж ирсэн эрхэмтэй ярилцлага өрнүүллээ. Их Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат энгийн үед ч, чуулганы үйл ажиллагаа идэвхжсэн цагт ч энэ ажил бол сайн багийн хүч гэдгийг үргэлж онцолж хэлдэг юм. Ингээд хүчтэй багийн тарьсан үйл хэргийн талаар тодорхой мэдээлэл дуулгая..

Арван нэгэн жил бол харьцангуй урт хугацаа. “Монгол орны хөгжилд” чуулганы 11 жилийн мөрийг эргэж харвал…?

Олон дурсамж туршлага хураасныг нь бодохоор багагүй хугацаа юм байна. Ажил үйлс ч гэсэн яг л хүүхэд төрөөд, мөлхөж, алхаж сураад улмаар олон дунд бужигнаж алдаж онож, нийгэмшиж бие хүн болон төлөвшдөг шиг зам туулдаг юм уу даа. Эхэн үед нь “эвийлж бөөцийлөх” үе байсан. Чуулган одоо харьцангуй олонд танигдаж, гар сэтгэл нийлсэн байгууллагууд, хүмүүсийнхээ дэмжлэг тусыг авдаг, хийх ёстой ажил гэж ойлгогддог, хийдэг хэмжээнд хүрчээ. Элчин сайдын яамаа оролцуулаад, хилийн чанадад байгаа монголчууд бид ирсэн буцсан хөдөлгөөн дунд байдаг тул жилээс жилд зохион байгуулж буй багийн бүрэлдэхүүн аажим аажимаар өөрчлөгдөж байдаг ч чуулганы үзэл санаа нь уламжлагдан үлддэг. Сэдэв, зорилгынхоо хүрээнд хэлбэр агуулга нь баяжин өргөжөөд л явна. Өмнөх чуулгануудын мэдээллийг www.md-forum.eu  хуудаснаас үзэж болоx юм.

Монголчууд чуулаад л байдаг. Бүтээлүүдийг нь цөөн тоогоор ч болов нэгтгэж хэвлээд л байдаг. Үр дүнгийн талаар биетэй хариулт өгөөч? 

Ийм утгатай асуулт байнга л гардаг юм. Ер нь зөв шалтгаар хүн хүнээ олж танина нөхөрлөнө гэдэг сайн юмны ундарга байдаг. Түүнийг энэ гээд заах, тэр гээд тэмтрэх барьц үгүй. Энэ чуулганаар уулзалдаж танилцсан залуусын ном эрдмийн гэгээн бодол тэмүүлэлд дөрөөлөн үүссэн нөхөрлөлөөс олон үйл хэрэг ундарч буйг мэдэх юм. Тэр ундаргыг таслахгүй байх нь л бидний үүрэг гэж боддог. Тиймээс ч анхдугаар гэж хийгдээд алга болдог ажил болгочихгүйг бид хичээсэн. Нэг л мэдэхэд 10 жил өнгөрчихөж. Энэ чуулган өөрөө эргэж судлаж шинжлүүштэй судалгааны нэг сэдэв болсон ч байж мэднэ. Товхимол гэснээс, бид жил бүрийн чуулганыхаа илтгэлүүдийг нэгтгэн хэвлэдэг. Эргээд харж суухад олон сонин сайхан, өдгөө ч үл хуучрах магадгүй үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэх санаануудыг илтгэгчид маань чуулганаас чуулганд боловсруулан тавьж танилцуулж байсныг харахад сайхан байдаг.

Монголчууд цагаан сараар юм уу наадмаар олноороо цуглана гэж хүлээдэг шиг энэ чуулганыг оюунлаг залуус бүгдээрээ сэм харуулддаг бололтой юм. Ийм хэмжээнд хүртэл авч ирэхэд ямар саад бэрхшээл учирч, тэдгээрийг хэрхэн давж байв? Санхүүгийн асуудлаас өөр онцгой саад нь яг юу байв?

Оролцсон хүний тоо өсөөд нийтэд танигдаад ирэхээр яах аргагүй олны хүсэн хүлээдэг нэг ажил болдог юм байна. Чуулганаас чуулганы хооронд “танай чуулган хэзээ, хаана, ямар сэдвээр болох вэ” гэсэн асуултууд байнга ирэх болсон. Тэр нь таны хэлж буй “сэм харуулдаж” буйн илрэл байх.

Саад гэдэг төсөөллөөс үүдсэн харьцангуй ойлголт юм даа. Бэрхшээлгүй ажил гэж хаана байх вэ. Хийх гэж хичээж зорьж буй бага ч гэсэн үйл хэргийн өмнө тулах янз бүрийн саадыг давж гараад хийх нь амьдралаас авах амт байх. Чуулганаа тойрсон, түүнийг хийх ёстой гэж итгэсэн, хийхээр ажилладаг гар сэтгэл нийлдэг сайхан хамт олон хүч сэлбэн бүрдэж байдаг нь элдэв бэрхшээлийг давах гол хүч. Санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө аваад өргөжөөд, тэлээд явчих хэмжээний тогтолцоог нь бий болгочих юмсан хэмээн ажиллацгаадаг.

Чуулган жил бүр яг энэ хэлбэрээр болоод л байх уу? Шинэлэг зүйл сэдэж байна уу, эсвэл хуучнаараа байх нь дээр үү?

Зохион байгуулалтын хэлбэрийн хувьд зорилго чиглэлээсээ хамаараад жилээс жилд баяжин өөрчлөгдөж байдгийг өнгөрсөн 10 жилийн түүх нь харуулна. Нарийн харвал яг нэг хэлбэрээрээ болоод буй бас биш л дээ. Чуулган “амьтай, амьсгалтай”. Тэрийг нь бөхөөж, удаашруулж болохгүй. Өмнөх чуулгануудынхаа бий болгосон хөрс дээр суурилан дараагийн чуулган нь шинэлэг санаанууд баяжин хийгдэж байх ёстой. Хийх ажил санаж мөрөөдсөн хэмжээнд хүрэхгүй ч санаж мөрөөдөхөө зогсоож болохгүй. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт бууралт ч чуулганыг хэр өргөн дэлгэр хийхэд тусгалаа олоод байх юм. Энэ жил бид нөөц боломжиндоо баригдаад өргөн хүрээтэй хийж амжихгүй гэдгээ зарласан. Бас хэт өргөн хийхээр нөгөө бүрддэг бүлсэг халуун уур амьсгал нь багасаж мэдэх шинжтэй юм билээ.

Энэ жилийн чуулганы онцлог?

Өмнө бид онолын шинжтэй сэдвүүдээр чуулганаа зохиож судлаачид, оюутнууд голчлон оролцдог байв. Энэ жилийн хувьд ялгарах нэг онцлог нь баялагийг хийж бүтээж буй хүмүүс, гадаадад бизнес эрхэлж буй монголчууд маань өөрсдийнхөө бизнесийн онцлог, тухайн оронд уг бизнесийг эрхлэх орчин ямар байна, ямар туршлага хуримтлуулав, тэдгээрээс эх орондоо хэрэгжүүлэх санал бодол юу байна гэдэг талаар илтгэж чуулах юм.

Элчин сайд Н.Тулгатай ярилцаж зөвлөлдөсний үндсэн дээр 11-р чуулганы хувьд бид голлон Британи дахь бизнес эрхлэгчдийнхээ хүрээнд төвлөрч хийхээр зохион байгуулах баг бэлтгэл ажилаа хангаж байна. Сайд маань London Academy of Diplomacy сургуультай яриж чуулган зохион байгуулагдах танхимыг бүтээж өглөө.

11275260_943254709072123_715498007_oБританид бүтээлч үйлдвэрлэлийн, загвар дезайнийн, тээвэр зуучлалын, гоо сайхны, бие бялдрын, зоогийн газрын, худалдаа үйлчилгээний, аялал жуулчлалын, консалтинг (зөвлөлгөө өгөх), цахим худалдаа зуучлалын гэх мэт олон чиглэлээр 20 орчим бизнес үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бизнесүүдийн төлөөллүүд илтгэлээрээ оролцоно. Мөн Швед дахь бизнес эрхлэлтийн орчин цаашдын чиг хандлагын талаар Швед дах Монголын элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх өөрийн биеэр хүрэлцэн ирж илтгэл тавих бол, Канадын хөрөнгийн зах зээл, Польшийн мэдээлэл технологийн салбарт бизнес эрхэлж буй залуусын цахим илтгэлүүд ирлээ.

Шунхлай группийн дэргэдэх NTV TV өнгөрсөн 2 чуулганы мэдээллийн спонсороор ажилласан уламжлалаа хадгалан ажиллана. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад Хэргийн Яам ч урьдын адил дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа.

Өөр нэг дурдууштай онцлог нь 11-р чуулган цааш салаалан гарах олон горхи булгийн ундарга болох чуулган болно. Учир нь өнгөрсөн жил Гадаад Харилцааны Яамтай (хуучин нэрээр) хамтран зохион байгуулсан “Бүтээлч Хамтын ажиллагаа” чуулганы үеэр Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл гэж байгуулагдсаныг та мэднэ. Энэ Зөвлөл дотроо үйл ажиллагааны чиглэлүүдээ хариуцсан 5 хороотой. Түүний нэг нь энэ удаагийн чуулганыг хамтран зохион байгуулалцаж буй Бизнес Хөгжлийн Хороо (БХХ). Уг Хорооны дарга, Канадад суугаа С.Болортой ярилцаад “Британи дахь бизнес эрхлэгч Монголчуудаа түлхүү оролцуулсан энэ жилийн чуулганаа өртөөчлөөд БХХ –ноос ийм сэдэвтэй уулзалт хурлыг тив тивүүд дахь бизнес эрхлэгч монголчуудаа оролцуулаад уламжлал болгон зохион байгуулах” гэдэг дээр санал нийлсэн байгаа. Хойтон магадгүй Хойд Америкт ч юм уу хаа нэгтээ Бизнес эрхлэгч Монголчуудын чуулган болж улмаар уламжлагдан тогтох нь ээ гэсэн үг.

Хилийн чанад дахь Монголчуудын Холбоодын Зөвлөл өөрийн гэсэн ажил, үүрэгтэй болох нь ээ?

Зөвлөл өөрийн дүрэмтэй, ажлын төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ байгууллага шинэ тулгар тул бас эв зүйгээ олоход нь энэ мэт тогтсон хэлбэршсэн ажил нэмэр болж магад гэсэн санаа.  Ийм дэд чуулган уламжлаад хийдэг Xchuulganболчихвол БХХороо маань хийдэг бэлддэг ажилтай, хүрээлүүлдэг хамтардаг хамт олонтой болоодох нь. Харин “Монгол Орны Хөгжилд” 12 дахь чуулганаа Францын нийслэл Парис хотноо хийхээр Франц дах Цахим Өртөөч, 9-р чуулганд дэмжлэг үзүүлж байсан Францийн Galeries Lafayette компанид удирдах ажил хийдэг Ц.Азбилэгтэй ярьж буй. Чуулган хаана зохион байгуулагдана тэндэх төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөлөл хамтарч хийдэг уламжлалтай тул Лондон дах элчин сайдын яамнаас бас Франц дах яамтай энэ талаар холбогдох байх.

12 дах чуулганаа мөн Зөвлөлийн Урлаг Соёлын Менежмэнт, Аялал Жуулчлалын Салбар Хороотой хамтран, хилийн чанадад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй Монголчуудаа оролцуулан хийхээр уг Хорооны дарга Ж.Өнөрмаатай ярьж тохироод байна. Ингээд 12 дугаар чуулганаас өртөөчлөөд урлаг соёл, аялал жуулчлалын сэдэвтэй чуулган уламжлал бий болчихвол бас л уг Хорооны ажил үйлс нь олонд илүүтэй танигдаад ирнэ гэсэн үг. Зөвлөлийн бусад хороод ч үүнээс санаа аваад “Монгол орны хөгжилд” чуулгантай хамтрах эсвэл бие даах, өөр бусадтай хамтрах хэлбэрээр ийм ажиллагаанууд зохиож болно. Ингээд харахаар чуулган маань өөрийн хуримтлуулсан туршлага, нөлөөгөөрөө ижил зорилго чиглэлтэй бусад байгууллагынхаа үйл хэрэг нь өсөж хөгжихөд нэмэр болж эхэлж байна. Чуулганаас чуулганууд төрж, нөгөө “ундаргууд” энд тэндгүй бургилна гэсэн үг. Улмаар дэд чуулганууд нь томроод туршлагжаад,  харилцан биесээ дэмжээд суралцаад явах үүд нээгдэнэ. Тэгэхээр 11-р чуулган бас цомхон хийгдэж буй ч цаад санаа том чуулган болох гэж байгаа биз /инээмсэглэв/.

Хөгжил бол эцэстээ хүн л байдаг. Чуулганы оролцогчдын цар хүрээг харахад Монголын сорууд орсон байна лээ. Оролцогсдод ямар нэг шалгуур тавьдаг уу?

Өмнөх 10 чуулганд нийтдээ 150 гаруй илтгэгчид оролцсоны 50 орчим хувь нь салбар салбарын докторууд, 30 орчим хувь нь мастер зэрэгтэнгүүд байдаг нь таны хэлж буйг тоон хэлээр бататгах үзүүлэлт байж магад. Бас тэдгээрийн 80 орчим хувь нь Монголдоо очоод мэргэшсэн салбартаа амжилттай ажилллаж байна. Хоорондоо “Монгол орны хөгжилд” тэддүгээр чуулган гээд ярихаар дурсамж бодлын үзүүрүүд огтолцдог байж таараа. Тэр нь цаашдын итгэлцэл нөхөрлөл үүсэхийн нэг зангилаа болдог гэж итгэдэг. Тэндээсээ хамтын үйл хэрэг өрнөнө. Илтгэгчдийг сонгох шалгуур нь тухайн жилийн илтгэл болоод илтгэгчдэд тавигдах нийтлэг шалгуур байдаг.

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгуулагсдын эцсийн зорилго яг юу вэ? Байгууллагаар бол Алсын хараа гэдэг дээ.  Чуулганыхан хаана хүрч юу бүтээх бол?

Тусгаар Монгол орон оршин тогтнож байгаа цагт түүний хөгжил цэцэглэлтэй холбогдон хийгдэх олон үйл хэргийн нэгэн адил энэ чуулган хийгдсээр байна гэж итгэдэг. Чуулганд оролцогч хүн бүрийн оюуны хүчийг улс орны хөгжлийн алхаанд нэмсээр явах нь түүний зорилго.

Өмнө хэлсэн, чуулган бол үйл хэрэг өрнөхийн эхлэл, ундарга. Энэ ундаргыг зөв зүйтэйгээр ашиглан хамтдаа улс орныхоо хөгжлийн төлөө хийж бүтээх залуусын үйлс хэрэг л чуулганы хаана хүрч юу хийхийг нь тодорхойлох хэрэг. Харин ундаргыг унтраахгүй улам бүр хөгжөөж байх нь зохион байгуулагчдын үүрэг.

Чуулганаас төрсөн нэг санаагаа бид бас ажил болгоод жигдрүүлж байна. Энэ бол Элчин сайдын яам, Цахим Өртөө Холбоо, Британи дахь Монголчуудын Холбоо хамтран Британи дахь Монголчуудын дунд зохион байгуулж буй сар бүрийн “Оюунлаг Оршихуй” уулзалт.  “Хөгжил бол эцэстээ хүн л байдаг” гэж та түрүүн хэллээ. Тэгэхээр хүн хөгжлийн түүчээ байх үндэс нь түүний оюун ухаан. Тэрхүү оюун ухааныг бас тэтгэж хөгжүүлж байх учиртай. Чуулган жилдээ нэг болдог, хугацаа холдоод буй санагдсан хийгээд өөр бусад шалтгаанаар арай ойр зайтай оюуны цуглаан хийж байхаар шийдсэн. Элчин сайдын яамныхаа байнгын дэмжлэг, ойр дотно хамтын ажиллагаа, бусад байгууллагуудын оролцоотойгоор энэ уулзалтаа 2 жилийн турш зохион байгуулж 24 дэх дугаараа хийхээр бэлдэж буй. Уулзалтаас уулзалтад энэ маань бас хэлбэршиж, олонд танигдаж оюунлаг оршихуйд нь дэм болж буйд бид баяртай байдаг.

Маш их баярлалаа. Чуулганаа сайн зохион байгуулаад тайлан мэдээлэл дуулгаарай?

Монгол хүн бүр оюунлаг үйлсийг дэмжиж, боломжоороо оролцож байгаасай гэж хүсэх байна. Чуулганы http://www.md-forum.eu вэбсайтаар зочилж цаг үеийн мэдээлэл, илтгэлүүдийг авах боломжтой.

Ярилцсан Г.Солонго

Сар шинийн баярт зориулсан хүчит бøхийн барилдаан болно

buhБилгийн улиралын тооллын хаврын тэргүүн сар, 17 жарны хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2 сарын 21-ны Бямба гарагт 19:00 цагаас 21:00 цагуудын хооронд Westminster Academy спорт зааланд болохоор боллоо.

Хаяг: Westminster Academy, The Naim Dangoor Centre 255 Harrow Road London W2 5EZ
Хамгийн ойрхон Метроны буудал: Royal oak station (circle line)

Дашрамд сонирхуулхад Британийн Монголчуудын сар шинийн баярт зориулсан анхны бөхийн барилдаан 2009 онүүс хойш зохиогдож байгаа билээ.

Өнгөрсөн жилиүүдийн барилдааны Тvрvv Yзvvр ыөхүүдийг танилцуубал:

2009. А/н. Цэвэлдорж. С/з Номинчулуун
2010. А/а. Д.Батбаяр. А/з. Дорждавга
2011. А/з. Дорждавга. А/а Я. Оюун-эрдэнэ
2012. А/а. Я. Оюун-эрдэнэ. З/б. Н.Тэмvvжин
2013. зохиогдоогvй
2014. Л/н. Б.Хадбаатар. З/б. Ц.Мøнгøн-эрдэнэ

мøн энэ удаагийн сар шинийн барилдаанд гадаадын тамирчид ирж оролцохоор болсон нь тэмцээнийг улам vзvvштэй øрсøлдøøнтэй болгох болно.

Барилдах бөхчүүд тус 15£ бооцоо тавин шагналын сангийн хэсгийг бүрдүүлнэ.

Бөхийн барилдааны үзэгчийн тасалбарын үнэ £4, Тасалбарын орлогыг заалны түрээс, шагналын санд нэмэрлэнэ.

Монгол бøхøø хайрлан хvндэлж, шимтэн vздэг ард тvмэн минь хvрэлцэн ирж таалан соёорхоно уу.

Сар шинийн Бөхийн барилдааныг ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага хувь хүмүүсийг мөн хамтран ажиллахыг урьж байна

Лавлах зүйлс байвал 07411539617 утсаар холбогдоно уу.

Зохион байгуулагч

Британи дах Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлэг

Дэмжигч байгууллагууд

Монгол улсын элчин сайдын яам

Британийн Монголчуудын холбоо

Дууны инженер хүн зөвхөн hearing бус listening хийх чадвартай байх хэрэгтэй

Сүхбаатарын Нямдаваа. Их Британи улсын Nottingham хотод гэр бүлийн хамт амьдардаг. Тэрээр хүүхэд байхаасаа урлагтай холбогдсон нэгэн. 5  настайдаа 10сонгодог жүжгийн хүүхдийн дүр бүтээж байсан бол сурагч насандаа Монголын Хүүхдийн Ордонд лимбэчин болж улмаар Хѳгжимийн Багшийн коллеж ( хуучнаар) болон Соёлын коллежд Хѳгжимийн багшийн мэргэжил эзэмшсэн. Англид 2001 онд ирснийхээ дараагаас хѳгжмийн технологийг мэргэжлийн талаас нь  судалж байгаад 2011 онд Nottingham  хотын New College Nottingham-д элсэж 2013 онд Music technology in Modern Music чиглэлээр дүүргэсэн. Өдгөө мэргэжлийн  зэрэглэлээ дээшлүүлэх зорилгоор Derby-ын Их сургуульд Их сургуульд visionwestnotts_2561686bХѳгжим болон Хѳгжимийн технологоор суралцаж байна.

Чөлөөт цагаараа 2014 онд Британид улсад байгуулагдсан ардын урлагийн Nomadic Tunes хамтлагийн дууны найруулагч, хөгжимчинөөр ажилладаг. Тэрээр удахгүй эх орондоо очиж өөрийн сурч мэргэшиж буй чиглэлээрээ 5 хоногийн сургалт явуулахаар болсонтой нь холбогдуулан хөөрөлдлөө

1, Хөгжмийн дууны инженэр гэдэг мэргэжлээр Монголчууд гадаадад тэр бүр сураад байдаггүй санагддаг  Харин та энэ чиглэл өндөр хөгжсөн Англид мэргэжлийн сургуульд нь сурч байна. Танай сургуулиар зочилж байхад их өөр орчинд орчих шиг сэтгэгдэл төрж байсан билээ. Дээх нь дууны инженерийн тухай нэг клип Youtube-ээс үзэж байсан юм. Тааруухан дуу хоолой, хөгжмийн аяыг  танихын аргагүй сайхан уран бүтээл  болгодог гайхалтай мэргэжил санагдсан. Энэ мэргэжлийнхээ талаар  товч тайлбарлаж өгөөч

Дуу хөгжмийн инженер нь олон хэсгээс бүрддэг цогц мэрэгжил. Анх бичлэгт орсон түүхий бүтээлээсээ төгс хэлбэрээ олтлоо хэд хэдэн төрлийн инженерүүдийн гараар дамждаг. Бас дотроо ямар төрлийн ая эгшгийг инженерчлэхээсээ хамаараад ангилагддаг. Ямар нэгэн уран бүтээл гарах үе шатанд тулгyyрлан ярья. Рекордин инженер ямар уур амьсгалтай өрөөнд, ямар хөгжмийг, ямар микрофоноор бичих гэдгээс нь эхэлж тохируулж уг уран бүтээлийн анхны бичлэгийг хийдэг.  Нэг студиод (өрөөнд) тохируулсан хөгжмийн тохиргоо өөр сутдиод (өрөөнд) таардаггүйг та манай сургууль дээр очихдоо анзаарсан байх.

14Дараа нь продакшн буюу миксин инженер нь бүх дуугаралтын динамик буюу чанга нам ая,  баруун зуун талд дуугарах гээд олон тохиргоо өөрчилөлтийг хийнэ. Тухайлбал хамтлагын нэг уран бүтээл байна гэхэд тэнд олон хөгжмийн ая эгшгийг хаана нь аль нь ямар хэлбэрээр дуугарах зэргийг тохиуруулж найруулах буюу миксин хийнэ гэсэн үг. Ингэхдээ хөгжмийн бичлэгт зориулсан төрөл бүрийн программ хангамжуудыг ашиглах шаардлага гардаг. Энэ үе шат нь тухайн уран бүтээлийг гүйцэтгэлийн 80 хувьд нь хүргэнэ. Ингээд хамгийн хэцүү, сүүлийн шатны, сонсогчдын сэтгэл зүрхийг татах уран бүтээл болгон гаргах ажиллагааг мастерин инженерийн түвшинд хийдэг. Бэлэн микс болсон сонсож шүүж өөрсдийн чадавхи мэрэгжлээр төгөлдөржүүлж буюу мастерин хийж цогц бүтээгдэхүүн болгодог. Мэдрэмж, хөгжмийн програм хангамжуудыг өндөр түвшинд хэрэглэж эзэмшсэн байх гээд нарийн ур чадварууд шаардагдана. Дэлхийн том инжэнэрүүд мастерийн инжэнэрээр дагнасан байх нь түгээмэл. Уран бүтээл гараад ирсэн хойно сонсоход Дууны инжэнэр гэдэг мэрэгжил амар мэт санагдаж болох ч тэрхүү боловсорч гарч ирсэн бүтээлийг хийх үед маш их цаг, тэвчээр, анхаарал шаарддаг мэрэгжил.  Саяын тайлбарласан зүйлс продакшн талын буюу Студийн инженерүүдтэй холбоотой.

Цаашилбал амьд хөгжмийн инженерүүд буюу тухайн нөхцөл байдалд амьд хөгжмүүдийг хаана хэрхэн дуугаргах тохиргоог хийдэг инженерүүд юм.  Бас өөрийн өвөрмөц ур чадваруудыг шаардана. Дээр нь радио, ТВ-ийн дууны инженерүүд нь тодорхой хэмжээний дууны давтамж, стандартын дуугаралтыг маш сайн хянаж байх ёстой болдог Мөн энэ төрлийн бүтээлүүдэд хүмүүсийн яриа их ордог тул түүнийг цаад хөгжимтэйгөө уялдуулах чадвартай байх, богино хугацаанд том уран бүтээлүүдийг гарах, амьд тоглож буй хамтлагуудын дуу хөгжмүүдийн хувьд дээр дурдсан бүх төрлийн инженерүүдийн хийх ажлыг хийх хэрэгтэй болдог гэсэн үг. Англичууд “дууны инженер хүн hearing бус listening чадвартай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Хөгжмийг дуу чимээ шиг сонсох бус мэдэрч, дотор нь ялгаж салгаж сонсох чадвартай байх хэрэгтэй гэсэн утгыг хэлж буй. Дээрхи чадваруудаас гадна дууны инженерүүдэд техник технологийн хөгжлөөс хоцрохгүй байх шаардлага тавигддаг. Өөрсдийн хэрэглэж буй техник хэрэгсэл, программ хангамжаа хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээр байнга апдайт хийж байх хэрэгтэй болно. Иймээс интернэтийг өөртэй бүтээлчээр ашиглах, хэрэгтэй цахим хуудсууд, программ хангамжуудыг байнга эрж хайж олж өөрийн үйлдлийн сисдемдээ тохируулан ашиглаж сурах,  мэдрэмжтэй, манайхны хэлдгээр нилээд сүйхээтэй байх хэрэгтэй. Миний хувьд цѳѳн тооны нэр бүхий хѳгжимийн сэтгүүлүүд болон вэб сайтуудад subscribe хийж шинэ тѳхѳѳрѳмжүүд болон програмуудын талаар байнгийн мэдээлэлтэй байдаг Түүнчилэн бүх зүйл дижитал болж буй энэ үед хуучны аналог төхөөрөмжүүдийг ашиглаж чаддаг байх шаардлага ч гарна. Хуучны сайн хөгжмийн инженерүүд өөрийн гэсэн дуу авианы ѳнгѳ аяс характерыг бүтээлдээ оруулахын тулд тухайн төхөөрөмжүүдээ өөрсдөө хийж ирсэн. Үүний тулд наад зах нь сайн цахилгааны инженер байх хэрэгтэй болно. Тэгэхээр дууны инженер гэдэг олон талын мэрэгжилтэй, мэрэгжилдээ чинхүү дуртай,  байнга шинийг эрэлхийлж ажиллаж байдаг, мэдрэмжтэй сүүхэйтэй хүний ажил болж байна даа  “Инженерүүд чихээ маш сайн хайрлах хэрэгтэй” гэж энэ мэрэгжлийн хүмүүс байнга ярьж байдгийг бас энэ дашрамд дурдая

2. Англид зохиогддог хөгжмийн фестивалиудад цөөнгүй жил очиж янз бүрийн ажил хийсэн хүн. Суралцаж буй мэрэгжлийнхээ үүднээс харахад их юм анзаарагдана биз7

Англид байх хугацаандаа жил бүр л янз бүрийн хөгжмийн наадмуудад очиж эхэн үедээ ч мэргэжлийн бус амьдралын шаардлагаар ажил хийж байлаа. Мэдээж хөгжим сонирхдог хүний хувьд дууны инженерүүдийн хөгжмийн дуу авиаг тохируулан гаргаж буй арга, мөн тэд ямар брандийн техник хэрэгсэлүүдийн хэрэглэж буйг ажигладаг байсан.  Өмнө харагдаж байгаагүй техник хэрэгсэл, хөгжмийн зүйлсийг тэмдэглэж аваад гэртээ ирсэн хойноо интернетээр хайж юугаараа бусдаасаа давуу болоод онцлог болохыг нь судалж сонирходог байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд их л эрэл хайгуул хийдэг байжээ. 1
Сургуульд орж ном ёсоор нь сурч эхэлснээсээ хойш бол ерөнхийдөө техник хэрэгсэлүүдийг хараад аль брандийн хэдий үеийн ямар хүчин чадал боломжтой болохыг мэддэг болсон Хамгийн сүүлд 2013 оны East Midland-ын Donington цэцэрлэгт хүрээлэнд  болдог Download (http://downloadfestival.co.uk) нэртэй рок хөгжмийн наадамд сургуулийнхаа шугамаар оролцон дууны инженер талаасаа тайзных нь бүх техникийн угсралт заслыг сонирхож үзэж байсан. Дууны инженерүүдийн суудаг тайзны өмнөөс хардаг том майхан (Front of house) –д зочилж Linkin Park хамтлагийн гол дууны мастер инжэнэр Ken “Pooch” van Druten тай  нүүр тулж уулзсандаа бахархалтай байдаг.12 Энэ хөгжмийн наадамд Metalica, Linkin Park,  Ramstein гэх мэт алдартай хамтлагууд ирж тоглож байсныг мэднэ. Тэнд хэрэглэж буй хэрэгсэл төхөөрөмж нь үнэхээр мэргэжлийн ѳндѳр түвшинд байх бѳгѳѳд зарим тохиолдолд хэрэглэж буй нэг микрофоны үнэ нь хамгийн багадаа 2000 фунт байх жишээтэй. Төхөөрөмж бүрийн ашиглагдах зорилго, дуу ялгаруулах хүчин чадал зэрэг нь гайхалтай.  Тэнд тэдгээр төхөөрөмжүүдийг ямар үед яаж хэрэглэдэг зэрэг олон чухал хэрэгтэй мэдээллүүдийг шууд харж, мэдэрч, олж авсан.

3. Та дууны инженерийг сонирходог, энэ чиглэлээр ажиллаж байдаг Монголчуудын хэд хэдэн цахим бүлэгт хамрагдсан тухайгаа сонирхуулж байсан. Баруунд суралцаж буй хүний төлвөөс харахад манайханы мэдлэг туршлага бас ур чадвар хэр санагддаг вэ

Өөрийнхөө сонирхолоор эрж хайж байгаад энэ чиглэлийн мэдээлэл мэдлэгээ солилцдог Аудио инженерийн, Хөгжмийн программ сонирхогчдын, Дуу хөгжим сонирхогчдын гэсэн Монголчуудын 3 ч группэд нэгдэж орсон. Аудио инжэнэрийн бүлэгт нь Монголдоо нилээд танигдсан мэргэжилтэнгүүд нь байгаа санагддаг. Миний ойлгож буйгаар Монголын нэр хүндтэй дууны инженер энэ бүлгийн админ хийдэг . Хөгжмийн программ сонирхогчдийн бүлэг нь олон залуусыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том бүлэг нь. Монголчуудын хувьд дууны хөгжмийн инженерийн тоног төхөөрөмжүүдийг санхүүгээ гаргаад авч чадах боломжтой болсон байна. Олон янзын шоу ч хийдэг болж Харин тэрхүү тоног төхөөрөмжүүдээ бүрэн хүчин чадлыг нь гаргаж, зөв ашиглаж байна уу гэдэг дээр асуудал байх шиг санагддаг юм. Барууны сургууль номоор сураад гарсан хүн ховор байна.  Гэхдээ Азийн хѳгжмийн сургалтууд одоо барууныхантаи дүйцэхээр сайжирсан болохоор зарим хүмүүс бас Азид очиж сайн боловсрол эзэмшиж байна. Байгалиас заяасан авъяас, өөрсдийн дур сонирхол, шаргуу хөдөлмөрөөрөө манайхан багагүй зүйлийг амжуулж байгаа ч дотооддоо мэрэгжлийн түвшинд сурах, сургах тогтолцоо байхгүй байгаа нь харамсалтай. Тэр түсмаа амьд хѳгжимийн инженерийн хувьд практик талаасаа суралцаад ирсэн нь нэг талаараа тулсан зүйлийг яаж ийгээд аргалдаг чадвар бий болгодог ч тэрхүү тулгарч буй асуудлууд нь ихэнхдээ онолоор заагдсан зүйлс байдаг л даа. Тэр чадвараа болгож байна, чадаж байна гээд 2бодож байгаа боловч дэлхийн жишигт нийцсэн том системийн тѳхѳѳрѳмжүүдийг хэргэлээд ирэхээр яалтч үгүй дүтмаг байгаа нь мэдэгдэж байна. Сүүлийн үед анзаарагдаж буй нэг зүйл бол Монгол залуус программ хангамж ашиглан зохиодог компьютерийн хөгжмийг их сонирходог болсон явдал.  Өмнө тоног төхөөрөмж том,  үнэтэй зэрэг шалтгаанаар бичлэгийг мэргэжлийн хүмүүс л хийдэг болсон бол одоо тэдгээрийн овор багассан,  олдоц ихссэн, харьцангуй хямд, чанартай болсноор хүмүүс хаана ч дууны авиа, бичлэгийн чанартай зүйлсийг хийх боломжтой буюу сонирхолоороо компьютерийн хөгжмийг хийх боломж бүрдсэн. Хэл мэдэхгүй ч youtube-ээс зааварчилгааг харж дуурайсаар энэ чиглэлд харьцангуй сайн мэдлэгтэй болсон залуус бас их байна. Гэхдээ мөн л анхнаасаа онолын суурь тавигдаагүйгээс болж арга барил нь өрөөсгөл буруу аргаар хийгээд сурчихсан, дадал болгочихсон нь буцааж онол зааж сургахад бэрхшээл болж мэдэхээр. Миний хувьд энэхүү мэргэжлийг эзэшснээрээ Монголын уран бүтээлчдийнхээ хийж буй уран бүтээлүүдийг дэлхийн стандартад хүргэхэд хувь нэмрээ оруулах  сонирхол зорилгодоо хөтгөлгдөж яваа нэгэн. Төгсөөд Монголдоо очиж ажиллахын зэрэгцээ мэргэжлийн сургалт явуулж ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхэд анхааран ажиллана. Боловсон хүчнээ гаднаас бус дотроосоо бэлдэж байх тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой Нэг анхаарал татаж онцолж хэлмээр зүйл бол монголд дууны инженерийн мэрэгжил нь системчлэгдэж заагдаагүй учир нэр томъёон дээр ихээхэн асуудал үүсэх юм. Өөрийн хамрагддаг бүлгүүдэд өрнөж буй хэлэлцүүлгүүдээас харахад л зарим нь оросоор зарим нь англиар зарим нь монголчилж буулгаснаараа яриад хэрэглээд буй. Иймд энэ чиглэлийн хүмүүс хамтран тогтсон нэр томъёо гаргах нь нэн тэргүүний асуудал болов уу. Тэгж гэмээ нь шинээр энэ мэрэгжлийг эзэмших, сонирхон суралцах залууст ч хэрэгтэй, Монголын дуу хөгжмийн хөгжлийн ирээдүйд ч онцгой тустай явдал болно

4.Удахгүй Монгол явж суралцаж буй чиглэлээрээ сургалт явуулах тухай сонссон. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу,

Дээр хэлсэн бүлгүүдэд хэлэлцэгдэж буй зүйлсийг хараад ер нь Монголдоо очиж энэ чиглэлээр суурь мэдлэг олгох сургалт явуулах санаа төрж, бусад маань ч дэмжсэн.  2015-1-12 ноос 16-ны хооронд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын байранд 5 хоногийн мэрэгжлийн сургалт семинар зохион байгуулна. Семинар нь зөвхөн мэргэжлийн хүмүүст бус хөгжим, компьютерийн хөгжим сонирходог хүүхэд залууст зориулагдах болно. Оролцогчиддоо дууны инженерийн онолын суурь мэдлэг олгох зорилготой юм. Ямар үелзэл давжтамжтай дуу авиаг хүний чих хүлээж авч сонсдог, хөгжим яаж дуугардаг,хөгжмийг яаж сонсдог гээд анхан шатны онолыг мэдлэгүүдээс эхлээд дууны инженерийн хийх ажилбаруудыг тодорхой жишээн дээр бүхэлд нь багтааж үзүүлнэ. Анхан шатны суурь мэдлэгтэй болсон тохиолдолд аль ч төрлийн дууны инженер хийх үндэс суурь тавигдана гэсэн үг.  Сонсож мэдсэнээ цаашид яаж ашиглах нь тухайн хүний чадвар, хичээл зүтгэлээс хамаарна. Мөн интэрнэтээр, нөгөө бүлгүүдээрээ эргээд байнга холбоотой байх тул харилцан суралцаад явах боломж байнга нээлттэй. Семинарын явцад 2 хамтлаг амьдаар нь тоглуулж бичлэг хийгээд дээр ярьсан бүх л дууны инженерийн ажилбаруудыг хамтдаа гүйцэтгэн семинарийнхаа төгсгөлд үр дүнг нь үзүүлнэ. Эндээс л гэхэд амьд тоглолтын дууны инженер, студийн дууны инженерийн хоорондын уялдаа холбоо хийгээд ялгааг сонсогчид маань хараад мэдрээд авах боломж бүрдэнэ. Семинарт бүртгүүлж оролцохыг хүсвэл www.facebook.com/events/323245667872618  хуудсаар зочилж бүртгүүлэхийг хүсэе. Түүнчлэн Монголд өөрийнхөө хичээл зүтгэлээр суралцаж энэ мэрэгжлийн чиг гольдролыг олсон хүмүүс ч нилээд байна. Тэдгээр хүмүүстэй бас уулзаж танилцаж, туршлага солилцох хүсэлтэй.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хөгжилтэй оронд сурч мэдсэн зүйлсээ эх орныхоо хөрсөнд суулгахаар зорьж буй үйл хэрэг тань бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлэе

Цахим ярилцсан Д.Цэрэнбат