Манчестер хотноо Спортын өдөрлөг болно.

shinnygym2Британид амьдарч, сурч байгаа иргэдийнхээ дунд Монголын үндэсний спорт тоглоом – шагайн харвааг амьдран суугаа орныхоо иргэдэд сурталчилан  таниулах, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой үндэсний соёлын өдөрлөгийг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Монголын Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбараас санаачлан Манчестер shagai2хотноо байрлах Боксын Спортын Олон улсын хэмжээний мастер С.Шинэбаярын “Shinny’s Gym”-ын цогцолборт 2016 оны Аравдугаар сарын 2-ны Ням гарагт 11-18 цагийн хооронд зохион байгуулагдана.

buhӨдөрлөгийн үеэр Лондон болон Манчестер хотууд дахь шагайн харвааны шигшээ багуудын тоглолт,  хувийн цуваа харваа,  бооцоот харваа,  уран сайханчдын урлагийн тоглолт, бөхийн барилдаан болон бусад спортын хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдаж, азын сугалаа явагдан олсон орлогыг Монголд үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зүрх” сайн санааны байгууллагад хандивлах юм.

Мөн элчин сайдын яамнаас иргэдэд Консулын үйлчилгээ (нотариат, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспорт сунгалт) үзүүлнэ.

Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Асууж тодруулах зүйлсээ Sport’s Day event хуудсаар орж асууж болно

Хаяг, газрын зураг

mapShinny’s Gym
17 Welcroft Street
Stockport
SK1 3DF

 

____________________________________________________

Өдөрлөгийн Товч Хөтөлбөр
11:00-11:10. Өдөрлөгийн нээлт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлнэ
11:10-11:20.  Өдөрлөгийн арга хэмжээний танилцуулга С.Шинэбаяр
11:20-11:40. Шагайн харвааны талаархи танилцуулга Британи дахь Шагайн Холбооны тэргүүн М.Машбаяр
11:40-12:00. Урлагийн тоглолт
12:00 -12:10. “Хөөрхөн зүрх” буяны байгууллагын талаархи танилцуулга – Батбаяр
12:10 -12:20. Хилийн чанад дахь Монголчуудын  холбоод ТББ-дын 2-р чуулганы талаархи товч мэдээлэл – Д.Цэрэнбат
12:20 – 12:40. Бөхийн барилдааны нэгийн даваа, Хүүхдийн барилдаан тойргоор. Азын сугалаа явагдаж эхлэнэ.
12:40-13:00. Шагайн харваа эхлэл, Консулын үйлчилгээ эхлэл
13:00 – 13:20. Бөхийн барилдааны 2-н даваа, Хүүхдийн барилдаан тойргоор
13:20 – 14:00. Хөгжөөнд тэмцээн, тоглоомуудь Шагайн харваа,  Консулын үйлчилгээ – үргэлжлэл
14:00 – 14:20. Бөхийн барилдааны 3-н даваа, Хүүхдийн барилдаан тойргоор
14:20 – 15:00. Хөгжөөнд тэмцээн, тоглоомууд, Шагайн харваа төгсгөл хэсэг: Бооцоот цуваа болон ганцаарчилсан харвалтууд
Консулын үйлчилгээ
15:00 – 15:20. Бөхийн барилдааны үзүүр түрүү, Хүүхдийн барилдаан тойргоор
15:20-16:00. Шагнал гардуулалт
16:00-16:20. Хаалт – төрийн дуулал
16:20 – 17:00. Танхимаа цэвэрлэх

_______________________________

Зохион байгуулагчид

embassyshineegymshagainholboologo

Их Британи дахь Монголчуудын Шинэ Жилийн Цэнгүүний Ерөнхий Мэдээлэл

Их Британи дахь Монголчуудын шинэ жилийн арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19.00 цагт Kensington Close зочид буудал ( Wrights Lane, London, W8 5SP)- д болно.
Kensington_Close_Hotel

map
Энэ жил Британи дахь Монголчуудын маань шинэ жил тэмдэглэх арга хэмжээний зохион байгуулалтын ажил хожуу эхэлсэн хэдий ч шижигнэсэн эрч хүчтэй залуусын хүчин чармайлтын дор нэлээд ажлыг амжуулаад байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын Холбоо, Британи дахь Монгол Оюутны Холбооны төлөөлөл болон Лондон хотод амьдарч буй монгол иргэд, хувь хүмүүс хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүн зөвхөн нэг танхимд бус, гурван танхимд болохоороо өмнөх шинэ жилүүдээс онцлог болох юм.

Урьдчилсан хөтөлбөрийг өрөөнүүдийн байрлалыг харуулсан зурагт түшиглэн товч танилцуулъя.

Slide1

Зургийг Очирбатын Содбаяр

Эхний хэсэг (Reception Drinks) 19.00-20.00 Balmoral Suite-3

Зочид буудлын үүдээр ороход арга хэмжээ болох газрыг заасан тэмдэг байрлуулсан байна. Та хувцсаа өлгүүрт өлгүүлж бүртгэлээ хийлгэнэ.

Та тусгайлан зассан гацуур мод, шинэ жилийн арга хэмжээний баннерын өмнө дурсгалын зургаа авхуулах боломжтой.

Таныг оргилуун дарс, улаан, цагаан дарс, шар айраг, ундаа, жүүсээр дайлна.

Хүлээн авах танхимд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга нээж үг хэлж, залгуулан та бүхэн зоогийн танхимд уригдана.

Хоёр дахь хэсэг (Dinner) 20.00-22.00 Restaurant hall

RestuarantТа тусгайлан зассан ширээнд суух бөгөөд нэг ширээнд 10 хүн суухаар төлөвлөсөн тул найз нөхөд, хамт олноороо суух хүмүүс ширээгээ эртхэн захиалах боломжтой. Үзвэр тоглолтын тайз засал үгүй тул тайзны ойр суух тухайд Та санаа зоволтгүй.

Өвлийн өвгөн энэ танхимд заларч өвөрмөц хэлбэрээр та бүхэнтэй мэндчилнэ.

Оройн зоог нь буфет менютэй бөгөөд шинэхэн барьсан талх, хоёр төрлийн салат, гурван төрлийн хоол, хоёр төрлийн амттан зэргээс сонголтоо хийх юм. Мөн цай, кофегоор үйлчилнэ. Тусгай хоол(vegetarian, vegan, halal, gluten free or allergic) захиалах хүмүүс урьдчилж мэдэгдэнэ үү.

Харин зоогийн үеэр уух зүйлсээ cash bar-наас сонголтоороо худалдан авах боломжтой.

Гурав дахь хэсэг (Dance Floor) 22.00-01.00 Balmoral Suite

Тусгайлсан хөтөлбөрөөр явагдана. Үүнд:

Британийн Монголчуудын улирч буй онд хамтдаа зохион байгуулсан үйл ажиллагаануудын тойм, мөн бидэнд зориулан ирүүлсэн шинэ жилийн видео мэндчилгээг дэлгэцээр үзүүлнэ.

 “Айзам” хамтлагийн дуучин Ч.Тамир ая дуугаа өргөж та бүхэнтэй хамтран дуулж бүжиглэнэ.

Шилдэг бүжгийн хос, хамгийн сайхан даашинзтай бүсгүй шалгаруулах гэх мэт олон зүйлс таныг энэ үдэш хүлээж байна.

Та бүхэн шинэ оны босгон дээр хамтдаа, нэг дор шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлэхийн тулд Зохион байгуулах баг маш богино хугацаанд олон зүйлийг амжуулан эрвийх дэрвийхээрээ хичээнгүйлэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад, арга хэмжээний тасалбарын үнэ 40£ бөгөөд болох газарт ирэх хүний тоог 12 дугаар сарын 23-ны дотор өгөх тул та бүхэн хурдан захиалгаа өгч тасалбараа яаралтай авахыг уриалж байна.

Холбоо барих утас: 07790420393, 07447559106, 07500003307

Холбоо барих цахим хаяг: www.facebook.com/LondonNewYear2016

Дансны мэдээлэл:

Account name: Mongolian association in the UK
Sort code: 089299
Account Number: 6567037800
Bank: Cooperative Bank

 Зохион байгуулах баг

Наралж салхилан наадацгаая -Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх талаар

parkБритани дах монголчуудын жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний баяр наадмын ажиллагаа энэ жилийн хувьд нэгдсэн байдлаар хийх газрын олдоц үгүй болсонд нийт наадамчдаас гүнээ хүлцэл эрж байна.
Уламжлал болсон хийдэг газар нь наадмын өдрүүдэд Wimbledon-ийн тэннисний тэмцээнд зориулагдах болсноор анх энэ байдал үүсэж улмаар сар гаруй хугацаанд Лондон дотор өөр бусад газар хийх зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн  ч амжилт олсонгүйг ойлгон хүлцэнэ буй заа

Ингээд наадмын өдөр буюу 7 сарын 11-д Лондонгийн зүүн дүүргийн London Fields (Hackney, London, E8 3EU) талбайд, 11-16 цагийн хооронд, майхан дарцаг босголгүй,ердийн нарлаж зугаалах хэлбэрээр цуглан бөхөө барилдуулж, хүүхэд багачуудаа гүйлгэн, бусад уралдаан тэмцээн зохион байгуулж  наадмаа тэмдэглэе. Гэхдээ арга хэмжээ зохион байгуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүйг бодолцож машид зөв боловсон байхыг анхаарна уу. 

  • Бөхийн барилдааныг Лондонгийн заан Ц.Батбаяр
  • Шагайн харвааг Г.Амарбаясгалан, Б.Машбаяр
  • Хүүхдийн гүйлтийг М.Мөнхзоригт З.Отгонбаяр
  • Гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнийг Д.Очирбат, Б.Будхүү

нар тус тус зохион байгуулна.

Хоол хийх боломжгүй тул наадмын үеэр хүртэх хуушуур, амттанаа гэртээ боломжит хэмжээгээр хийж ирээд  баярлаарай. Нар шатсан халуун өдөр байх тул уух ус, ундаа, нарны тос, сүүдэрлэх шүхэрээ мартав.

Нийтийн хүрээлэнд хүндэтгэлтэй, цэмцгэр сайхан амран наадахыг хүсье!

map15

Сар шинийн баярт зориулсан хүчит бøхийн барилдаан болно

buhБилгийн улиралын тооллын хаврын тэргүүн сар, 17 жарны хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2 сарын 21-ны Бямба гарагт 19:00 цагаас 21:00 цагуудын хооронд Westminster Academy спорт зааланд болохоор боллоо.

Хаяг: Westminster Academy, The Naim Dangoor Centre 255 Harrow Road London W2 5EZ
Хамгийн ойрхон Метроны буудал: Royal oak station (circle line)

Дашрамд сонирхуулхад Британийн Монголчуудын сар шинийн баярт зориулсан анхны бөхийн барилдаан 2009 онүүс хойш зохиогдож байгаа билээ.

Өнгөрсөн жилиүүдийн барилдааны Тvрvv Yзvvр ыөхүүдийг танилцуубал:

2009. А/н. Цэвэлдорж. С/з Номинчулуун
2010. А/а. Д.Батбаяр. А/з. Дорждавга
2011. А/з. Дорждавга. А/а Я. Оюун-эрдэнэ
2012. А/а. Я. Оюун-эрдэнэ. З/б. Н.Тэмvvжин
2013. зохиогдоогvй
2014. Л/н. Б.Хадбаатар. З/б. Ц.Мøнгøн-эрдэнэ

мøн энэ удаагийн сар шинийн барилдаанд гадаадын тамирчид ирж оролцохоор болсон нь тэмцээнийг улам vзvvштэй øрсøлдøøнтэй болгох болно.

Барилдах бөхчүүд тус 15£ бооцоо тавин шагналын сангийн хэсгийг бүрдүүлнэ.

Бөхийн барилдааны үзэгчийн тасалбарын үнэ £4, Тасалбарын орлогыг заалны түрээс, шагналын санд нэмэрлэнэ.

Монгол бøхøø хайрлан хvндэлж, шимтэн vздэг ард тvмэн минь хvрэлцэн ирж таалан соёорхоно уу.

Сар шинийн Бөхийн барилдааныг ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага хувь хүмүүсийг мөн хамтран ажиллахыг урьж байна

Лавлах зүйлс байвал 07411539617 утсаар холбогдоно уу.

Зохион байгуулагч

Британи дах Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлэг

Дэмжигч байгууллагууд

Монгол улсын элчин сайдын яам

Британийн Монголчуудын холбоо

Монгол бөхөө сурталчлах “Намрын бооцоот барилдаан”-ы зар

uranMeh1
Эрхэм та бүхнийг Британи улсад суугаа Монгол үндэсний бөхийг сонирхогчид, хичээллэгчдийн дунд 2014 оны 11 сарын 30-нд 12-14 цагийн хооронд London shootfighters клубийн бэлтгэлийн танхимд зохион байгуулагдах “Намрын бооцоот барилдаан”-д урьж байна.

Барилдааныг оролцогдын тооноос хамааруулан тойргийн эсвэл чансаагаар оноох хэлбэрээр  зохион байгуулна. Чансаагаар гэдэг нь барилдааны үед олон даваатай бөх даваа олонтой бөхтэйгөө, даваа бага нь даваа багатайгаар оноогдох арга юм. Ингэснээр барилдаанд оролцогчид бүгд ижил тооны барилдаан хийж өөр хоорондын барилдааны арга туршлагаас суралцах боломж илүүтэй нээгдэнэ.

Бөхчүүд бооцоонд £20 тавих ба үзэгч сонирхогчид £3-ийн тасалбар төлнө.

Тасалбарын орлогыг энэхүү бооцоот тэмцээнийг цаашид өргөжүүлэхэд зориулсан үйл ажиллагаануудад зарцуулна.medals1

Монгол бөхийн барилдаан, түүний уламжлал, ёс заншлыг сурталчилан түгээх энэхүү барилдааныг цаашид хүүх
дүүдийн дунд насны ангилалаар зохион байгуулахад, гадаадын сонирхогч иргэдийн оролцоог бий болгоход анхааран дэмжигч оролцогчидтой нягт хамтран ажиллах болно

mapХаяг:London shootfighters  клуб, 620 Western Avenue, London, Acton W3 0TE

Метрогоор очих арга: Piccadilly line-ийн Uxbridge чиглэлд суугаад Park royal station-ээс 5 минут алхана

Автобусаар очих: 95 номерийн автобус Shepherd’s bush-аас шууд очино

 

Зохион байгуулагч

Британи дах Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлэг

Дэмжигч байгууллагууд

Монгол улсын элчин сайдын яам

Британийн Монголчуудын холбоо

УРИЛГА

Зүүн өмнөд Азийн орнуудын сарны тооллын шинэ жилийг тохиолдуулан Oxford Buddha Vihara Pha-Paa Samaggi CancerTreatmentHospitalтөвөөс хавдарт өвчинд нэрвэгдсэн Монгол хүүхдүүдэд зориулсан хандивын үйл ажиллагаа 2014 оны 4 сарын 13 ны Ням гарагт тус төв дээр зохион байгуулах гэж байна.

Энэ үйл ажиллагаагаар цугласан хөрөнгийг Ажаа Гэгээний үүсгэл санаачлагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо баригдаж буй хорт хавдараар шаналан буй хүүхэд багачуудад маань зориулсан эмнэлгийн санхүүжилтэд хандивлах юм. Тус хавдрын эмнэлэг нь 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилт ээр 6 давхар барилга бүхүй орчин үеийн шаардлагад нийцсэн оношлогооны лаборатор, яаралтай тусламж, амбулатори, мэс засал болон эмчилгээний тасгуудаас бүрдэх бөгөөд үйл ажиллагаагаа 2014 оны зун эхлэхээр төлөвлөж байгаа болно.

Энэхүү хандив цуглуулах ажиллагааны үеэр тус төвийн лам нар тохион буй шинэ жил болон сүсэгтэн олон, хандивлагч нартаа зориулан ерөөл айлдах, Бурхан Буддад зориулан угаалга өргөх зэрэг ёслолыг үйлдэх ба цайллага зохион байгуулагдана.

Монгол Улсын маань ирээдүй болсон нялх балчир үрсэд Бурханы үнэнч сүсэгтэн, шавь нарын ёсоор яс үндэс, угсаа гарал харгалзалгүй сайхан сэтгэлээр хандан буй тус Буддын төвийн удирдлага, лам нар, сүсэгтэн олонд талархал илэрхийлэн, шинэ ондоо энх амгалан, элбэг баян, буян заяа дүүрэн байхын ерөөл дэвшүүлэхийн ялдамд өгөөмөр сэтгэлт МОНГОЛ ахан дүүс болон сайхан сэтгэлт өглөгийн эзэн хэн боловч энэхүү хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

obvmain

Хаяг:
356-358 Abingdon Road, Oxford, OX1 4TQ

Email: [email protected]
Web: www. oxfordbuddhavihara.org.uk

Британийн Монголчуудын Холбоо, Окфорд дахь монголчууд

“Оюунлаг Оршихуй” уулзалтын тусгай дугаараар Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн оролцоно

Tseej1“Оюунлаг Оршихуй” уулзалтын тусгай дугаараар Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн Британи улсад цөөн хоногоор саатаж буйтайгаа холбогдуулан оролцож ЦЭЦГИЙН МАНАН нэртэй уулзалт яриа хийхээр болсныг дуулгахад таатай байна

Тэрээр Британийн Монголчуудтайгаа сэтгэлийн үгээ хуваалцаж, шинэхэн гаргасан “Зовсон сүү” номынхоо шүлэг найргийн дээжээс сонирхуулна.  Их найрагчийн гарын үсэгтэй шинэ номыг худалдан авах боломж уулзалтад хүрэлцэн ирэгч танд мөн бүрдэх юм.

Уулзалт 2013 оны 12 сарын 29-ны үдээс хойш зохиогдох ба уулзалт болох газар цагийг тодорхой болмогц  даруй мэдэгдэе.

Оюунлаг Оршихуй уулзалт ярилцлагыг Зохион байгуулах баг

 

_________________________________________________________________________________

ZovsonSuuNomynNuurНайрагчийн ЗОВСОН СҮҮ номоос…

“Ясыг минь уулнаас түүж

Цусыг минь уснаас залж

Сүнсийг минь тэнгэрээс гилж

Сэтгэлийг минь бурханаас гуйж

Амийг минь өөрөөсөө өгсөн…”

Ачит аав, ижийнхээ гэгээн дурсгалд зориулав.

 “Муу” хүү нь

_____________________________________________________________________________

Их найрагчийн найраг шүлгийн ертөнцөөр аялана уу!

“Оюунлаг-оршихуй” цуврал уулзалт №3

KhatnaaЦахим Өртөө Холбоо ТББ, Британийн Монголчуудын Холбооноос санаачлан Их Британи дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоотой хамтран зохион байгуулж буй “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын Оюун Ухааны Академийн Захирал, Ой тогтоолтын ОУ-н Мастер Х. Хатанбаатар оролцох болсныг дуулгахад таатай байна.

Х.Хатанбаатарын “Nandia’s Talk Show”-д уригдан оролцсон бичлэгийг сонирхоно уу.

Уг бичлэгээс Оюун Ухааны Академийн талаар болон оюун ухааны спортын талаархи ерөнхий мэдээллийг авч болох юм.
Уулзалтын уеэр ой тогтоолтын олон сонирхолтой дасгалууд, ой тогтоолтын аргуудыг хэрхэн яаж эзэмших талаар та бүхэнд зааж сонирхуулна

“Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, одоо, ирээдүй” – “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №2

11 сарын 15–ны Баасан гарагийн 18-20 цагийн хооронд болох “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт ярилцлагын энэ удаагийн зочин Монголын Бизнесийн Зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од Лондон хотноо уламжлалт бизнес семинарын ажлаар ирж буйтай холбогдуулан “бие халаах” товч яриа хийснээ хүргэж байна.

Taнай байгууллагаас жил бүр ийм бизнес аялал семинар зохион байгуулдаг. Энэ жил хэддэх удаагийнх нь болж байна. Английн талаас ямар байгууллагатай хамтран ажилладаг вэ?

Монголын Бизнесийн Зөвлөлөөс “Монголд Бизнес эрхлэх нь сэдэвт” уулзалт семинарыг Монгол Британийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Лондон хотод 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэдээж гол нь бид монголын бизнес эрхлэгчид болон Английн хөрөнгө оруулагчдыг холбох, тэдэнд зөв бодит мэдээлэл хүргэхийг зорьдог юм. Монголын Бизнесийн Зөвлөл нь өнөөдрийн байдлаар 270 гаруй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, донорууд болон 17 элчин сайдын яамдуудын гишүүнчлэлтэй бөгөөд УБ дахь ИБУИНВУ –ын элчин сайдын яам мөн энэ хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа.
Түүнчилэн Британийн Монголчууд та бүхэн бидэнтэй холбоотой байж тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь холын Лондонг ойрхон мэт болгож байдагт талархаж байна.

Бидний зохион байгуулж буй “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт ярилцлагад оролцох урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танай байгууллагын гол ажилладаг чиглэл нь хөрөнгө оруулалт гэж таны бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байсан ярилцлагуудаас ойлгосон юм. Таны бидэнтэй ярих сэдэв ч бас энэ талаар. Тэгэхээр “Монголын хөрөнгө оруулалтын байдлын Өнгөрсөн Одоо Ирээдүйг нэг өгүүлбэрт багтааж хэлнэ үү ” гэвэл юу гэхсэн бол

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинг мэдээж нэг өгүүлбэрт багтаах боломжгүй л дээ гэхдээ би та бүхэнтэй ярилцах зүйлээ багцалж ерөнхийд нь авч үзвэл :
Өнгөрсөн – Урт удаан хугацааны хүчин чармайлт, амжилт
Одоо – Олон талын шалтгаан нөлөөлөлтэй хүндрэлтэй цаг үе
Ирээдүй – Тодорхой таамаглаж төлөвлөх боломжгүй сорилт
Энэ талаар та бүхэнд дэлгэрүүлэн танилцуулж, санал бодлоо солилцох болно.

Сонирхолтой яриа болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн яваад ирээрэй. 15-нд уулзацгаая.

Хөөрөлдсөн: Уулзалтыг Зохион байгуулах баг

 

Монголчууд аа, сонгуульдаа идэвхитэй оролцоцгооё!

Click to youtube videoЭх нутгаасаа алс хол суун, эх орныхоо хөгжилд оюун хөдөлмөрөөрөө үнэлшгүй их хувь нэмэр оруулж буй монголчууд аа! Дэлхийг бүрхэн байгаа монголчуудын холбоод, сүлжээнүүд ээ!
Та бүхэнд хандан гаргасан энэхүү УРИАЛГА-г дэмжиж нэгдээрэй! Дэмжиж байгаа бол бүгд хойш суулгүй шэйр, ритвит, лайк хийж түгээгээрэй!

Please share & Retweet!