Охидын асуудал, ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал гэнэт гараад ирсэн зүйл биш

2016 онд Sussex University-д “An In-Depth Qualitative Exploration of Mongolian Sexual Violence Survivors’ experiences of survival” сэдвээр Нийгмийн Судалгааны арга зүйн Мастерийн зэрэг хамгаалсан Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ -ийн тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзул байгууллагынхаа шугамаар олон улсын шагнал гардан авахаар Лондон хотноо ирээд буйтай нь холбогдуулж товч хөөрөлдлөө.

Юуны өмнө танай байгууллага олон улсын байгууллагын шагнал авахаар бүсээсээ шалгарсанд баяр хүргье!  2,3 жилийн өмнө өөрийн тань найз Дэлгэрмаа санаачлан зохион байгуулсан хөрөнгө босгох ажиллагаанаас танай байгууллагын талаар анх сонсож байсан. Байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу

Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн ХҮҮХДИЙН эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, цаашлаад иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажилладаг.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах хууль, эрх зүйн орчинд зарим нэгэн дэвшил гарсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч хохирогчдын нас улам бүр багасах, гэмт хэрэгтнүүдийн үйлдэл нь илүү харгис хэрцгий шинжтэй болж байгаа нь хууль хэрэгжүүлэгчдийн төдийгүй олон нийтийг ихээхэн түгшээх боллоо. 2012 онд Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-г байгуулагдахдаа хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр сайн дураараа, идэвхтэй оролцдог, бэлгийн хүчирхийллийг даван туулагч/хохирогчдын эрхийг хамгаалахын төлөөх салбар бүрийн хувь хүмүүс нэгдсэн юм .

ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН ТББ үндсэн 4 чиглэлээр ажиллаж байна.

  1. БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ: Бодлогын баримт бичгүүдэд нөлөөлөх, бодлого боловсруулагчдын хандлагыг өөрчлөх, бодлогын хэрэгжилтэд анхаарах
  2. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд шаардлагатай НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
    Trauma-informed psychotherapy буюу сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл засал, урлагийн сэтгэл засал “art therapy”-аар дамжуулан бэлгийн хүчирхийлэлд өртсөн даван туулагч хүүхэд эмэгтэйчүүдэд дотоод сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэхэд сургах, эрүүлээр даван туулах аргачлалыг олоход дэмжих, Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, даван туулагч хүүхэд эмэгтэйчүүдийг цаашид амьдралд хөл тавихад нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх
  3. Бэлгийн хүчирхийллээс охид, хөвгүүдийг УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ , МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
    Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг олон нийтийг уриалан дуудах олон улсын болон үндэсний хэмжээний кампанит ажлуудыг зохион байгуулах, хамтран оролцох (ОУ-ын Охидын өдөр, Нэг Тэрбумаараа Тэмцэе, 16 хоногын аян, Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 5-р сар)
  4. Сайн дурын залуус болон мэргэжилтнүүдийн ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ. Даван туулагчдад үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг хүний эрхэд суурилсан аргачлалаар хийх

Энэ жилийн шагнал авахад хэрхэн шалгаран оролцох болсон тухайд
With and For Girls шагнал нь охидын эрхийг хамгаалахын төлөө өөрсдийнх нь утга учиртай оролцоотойгоор тэднийг чадавхжуулах, хүчирхэгжүүлэх үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллагуудад өгдөг нэр хүнд бүхий шагнал юм. Үүнийг Stars Foundation байгууллагаас жил бүр шалгаруулдаг юм.  Шагналын тухай дэлгэрэнгүйг холбоосуудаас үзнэ үү
Энэ жил 33 орны 193 байгууллагыг нэр дэвшүүлсэнээс тив бүрээс 5, нийт 20 байгууллага өөрсдийн хийж буй үйл ажиллагаагаараа  шалгарсан байна. Үүнд, эхлээд нэр дэвшүүлж хэрэв эхний шалгуурт тэнцвэл бидний үйл ажиллагаа, байгуууллагын дотоод засаглалын талаар асуулт бүхий өргөдлийг бөглөн өгнө. Манай байгуулагыг Монгол Эмэгтэйчүүдийн Сан нэр дэвшүүлсэн байсан. Түүн дээр үндэслэн биднээс лавлах, дэлгэрүүлэх зүйлс байвал лавлаж асууж үнэхээр охидтой хамт ажиллаж байна уу, тийм бол хэрхэн ажиллаж байгааг шалгах шалгуур бүхий асуултууд байдаг. Үйл ажиллагааны бүхий л үйл явцад охид гол үүрэгтэй, үүнд үйл ажиллагааны төслийн санааг гаргахаас төлөвлөлт, гүйцэтгэл тайлан гэх мэт бүхий л үйл явцад охид оролцдог байх ёстой юм. Хэрэв, дээрх шатанд тэнцвэл ярилцлагад уригддаг, ярилцлагын үед биднээс ббрсдийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй асуултууд асуусан. Манай байгууллагын үйл ажиллагааны санаа, төлөвлөлт, гүйцэтгэлийг залуу эмэгтэйчүүд, охид өөрсдөө гардан хийдэг бөгөөд үүгээр дамжуулан охид залуучууд хүчирхэгжих үйл явц (empowered) болж чаддаг. Өмнө нь 2015 онд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв шалгарч байсан юм. Тэгэхээр Монгол байгууллага 2 дахь удаагаа шалгарлаа гэсэн үг юм. Шагнал гардуулах ёслол 11 сарын 14-нд буюу өнөөдөр Лондон хотод болно.

Монголд охид ер нь хүүхдийн эрх зөрчигдөх нь нийгмийн үзэгдэл болтлоо ихсжээ гэсэн ойлголт бид нийтийн сүлжээний мэдээллээс авдаг. Яг байдал ямар байгаа талаар өөрийн ажил туршлага дээрээ тулгуурлан мэдээлэл өгөхгүй юу
Охидын асуудал, ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал гэнэт гараад ирсэн зүйл биш. Бэлгийн хүчирхийлэл бол яригддаггүй, хаалттай сэдвүүдийн нэг байсаар байна. Даван туулагч хохирогчийг буруутгадаг тогтолцоо, олон нийтийн хандлага үүнийг ил гаргах, бууруулах, таслан зогсооход маш их саад болж байна. Тийм учраас бид байнга ярих хэрэгтэй, хүүхэд өөрийгөө нээснээр бид тэднийг буруутгах ёсгүй. Бид нийгмийн сүлжээгээр мэдээдэл хүлээн авахдаа ёс зүйтэй, ул суурьтай хандах хэрэгтэй. Олон нийтэд, найз нөхөд гэр бүлийнхэндээ зөв мэдээлэл түгээх хэрэгтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байсаар л байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр болгон ил гараад байдаггүй. Үүнд нэлээд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байдаг: хүүхэд ээж аав асран хамгаалагчидаа хэлэхэд тэд итгэдэггүй, харин ч хүүхдийг буруутгадаг, итгэлээ гэхэд гэр бүлийнхээ нэр төрийг бодоод хуулийн байгууллагад ханддаггүй, эсвэл ээж нь өөрөө хохирогч, даван туулагч байх магадлалтай. Тиймээс, насанд хүрэгсэд өөрсдөө зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Лондон ирснийх боломж гарвал Монголчуудтайгаа уулзаж мэдээлэл өгөх, харилцан ярилжах хүсэлтэй байна

 

 


А. Хонгорзул

“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэргүүн .

2005 оноос  хойш сэтгэцийн гэмтэлтэй хохирогч\даван туулагчидтай ажиллах сэтгэл засалын арга зүйгээр мэргэшин ажиллаж байна.  Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн болон хүн худалдах гэмт хэргийн хохирогч, даван туулагч нарт сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байна. Мөн хуульч, эмч, сэтгэл зүйч, цагдаа, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнүүд болон оюутнуудад жендэрт суурилсан хүчирхийллийн хор уршиг, урьдчилан сэргийлэх, сэтгэцийн гэмтэл, үзүүлэх сэтгэл засал, мэргэжлийн ёс зүй сэдвээр сургалт, нөлөөллийн ажил хийж байсан туршлагатай. 2008 онд Австралийн Засгийн газрын Манлайллын тэтгэлгээр Монаш Их Сургуульд Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал чиглэлээр, 2016 онд Их Британи Умард Ирландын Вант Улсын Чивненг тэтгэлгээр University of Sussex-д шинжлэх ухааны магистр тус тус хамгаалсан.

А. Хонгорзул нь 2013 оноос Австралийн Сэтгэлзүйчдийн Холбооны гишүүн юм.

Airbus-ын Европ дахь ажилчид Монголын Улаан Загалмайд туслана

14694774_10210865720342964_1249864124_nБританийн Leicester хот дахь Airbus Defence and Space-д тандан судлаачаар ажилладаг Б.Марал өөрийн байгууллагаас зохион байгуулж буй Intelligence run сайн санааны хандивын гүйлтийн ажиллагааг зохион байгуулах багт орон ажиллахын зэрэгцээ энэ удаагийн гүйлтээс олох орлогыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт өгүүлэхээр болсон мэдээгээ хуваалцсан юм. Ингээд түүнтэй энэхүү гүйлтийн ажиллагаа болон бусад зүйлсийн талаар товч ярилцсанаа хүргэж байна

Марал маань Британид ерөнхий боловсрол эзэмшиж баклавр магистрийн зэргээ хамгаалсан бидний ярьдгаар  хилийн чанад дахь Монголчуудын хоёр дахь үеийн төлөөлөл. Тэд маань Монгол эх орноо гэсэн сэтгэлээр буцалж явдгыг та энэ товч ярианаас анзаарах болно.  

Intelligence run гэж ер нь ямар төрлийн гүйлт байна. Олон жил зохион байгуулагдаж буй юу? Өөрийн ажиллаж буй байгууллагаа мөн товчхоон танилцуулахгүй юу

maralIntelligence run нь Airbus-ийн Европ дахь  Defence and Space-ийн багууд нэгдэн сайн үйлс хамтдаа хийх зорилгоор үүссэн нэг төрлийн хандивын ажиллагаа юм. Зөвхөн ажилчид нь гүйлтийн талбайд нэг цагийн турш гүйх гүйлт.

Хүмүүсээ гүйлтэд  идэвхитэй оролцуулахын тулд This event is for all Intelligence!  хэмээн уриалсан байгаа. Энэ нь нэрнийх нь тайлбар болох болов уу

Ер нь Airbus Group нь нийгмийн хариуцлагын үүргийнхээ хүрээнд  refugee crisis гэх мэт хүн төрөлхтөний өмнө өдгөө тулгарч буй нөхцөл байдлуудыг даван туулахад Red Cross-той хамтран ажилладаг. Харин Европ дахь салбарууд нь  хамтран санаачлан хийж буй хандивын ажлын хувьд Intelligence run нь анхных юм.

Defence and Space нь талаар товч танилцуулахад энэ нь Airbus Croup-ийн Батлан хамгаалалт ба бусад төрлийн сансартай холбоотой төлсүүдийг хэрэгжүүлдэг салбар. Тухайлбал  Герман Франц дахь салбар нь хиймэл дагуул бүтээн санасрт хөөргөдөг бол харин Leicester дахь манай салбар хиймэл дагуулаас цуглуулсан өгөгдлүүдийг хэрэглэн геологийн холбоотой, байгалийн гамшиг, дэд бүтцийн гэх мэт зүйлсийн талаар тандан судалгаа хийдэг

Зохион байгуулалтын багт орж бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэж буй юм байна. Бэлтгэл ажиллагаа хэр ханаж байна. Энэхүү гүйлтийн хувьд яаж хөрөнгө босгох вэ? Лондон марафон гэх мэт гүйлтэд гүйгч нар өөрсдөө тодорхой хандив буяны байгууллагуудад босгож өгөх үүрэгтэйгээр оролцдог юм билээ.

Манай ажлынхнаас намайг харин энэ гүйлтийг зохион байгуулах багт ор гээд тэгээд л ажиллаж байна. Бэлтгэл ажил сайн байгаа. Нийтийг хамарсан бус, байгууллагын дотоод дахь ажиллагаа тул харьцангуй хялбар. Гүйх хүмүүс маань тодорхой хэмжээний хандив босгох үүрэг авахгүй. Харин оролцож гүйж л байвал гүйсэн км бүрт нь Airbus Group –аас 1 евро өгөх юм. Ирэх Мягмар гараг буюу 10 сарын 18.д Британид 4 цагаас бусад Европын салбаруудад 5 цагаас гээд бүгд 1 цагийн турш гүйнэ. Одоогоор 200 гаруй хүн бүртгэгдсэн байгаа. Гайгүй юм цуглах байх. Дээр нь бас зохион байгуулалттай холбоотой бонусууд нэмэгдэнэ. Танд гүйлтийн дараа энэ бүгдийн талаар болон нийт дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье

Энэ удаагийн орлого Монголын улаан загалмай нийгэмлэгт хандивлагдахаар болсон аж. Яаж энэ том байгууллагын ажиллагааг Монгол руугаа чиглүүлж дөнгөв. Монголын талаар танай байгууллагынхан хэр мэдээлэлтэй вэ.

Airbus Foundation нь хандиваа ямар ч байсан  Red Cross-д өгнө гээд шийдсэн байсан юм билээ. Африкийн Кoнгод өгөж магад яриа гарахаар нь Монголд маань Red Cross их ажил хийдгийг хараад санал болгож ятгасан. Манайх шиг хатуу ширүүн өвөлтэй орон дэлхий дээр бараг л байхгүй байх, тэгээд зуд болвол бүр хэцүү. Энэ бүгдийн талаар тайлбарласны дараа тэд Монголын Улаан Загалмай нийгэмлэгт хандивлахаар эцсийн шийдээ гаргасанд миний хувьд их баяртай байгаа. Манай байгууллагынхан ямар ч байсан одоо Монголын өвөл хатуу ширүүн, малчид нь их хүнд бэрхийг давж туулж малаа өвөлжүүлдэг юм байна гэх мэт зах зухаас нь мэдээд авсан байгаа.

Airbus Foundation -ийн энэ  тусламж бага гэлтгүй хатуу ширүүн өвлийг давахад  малчид, тэдний хүүхдүүдэд хэрэгтэй байх болно гэдэгт эргэлэхгүй байна.

За цаг гаргаж ярилцсанд баярлалаа, Маралаа.  Монголоо хэмээсэн сэтгэлийн гал нь байнга бадарч байх болтугай! Гүйлтийн дараа мэдээ авъя 🙂

Танд бас баярлалаа. Гүйлтийн дараа танд даруйхан мэдээ өгнө өө 🙂

Бид Монголын нэрээр гоёж бид Монголын нэрээр бахархахгүй бол өөр хэн бахархах билээ.

logo#mongol хөдөлгөөнийг санаачлагч Ууганаа болон түүний хамтран зүтгэгч нартай сүүлийн үед хийж ирсэн ажлынх нь үр дүнгийн талаар төгсгөл ярилцлагаа хийж байна. Дэлхийн хэвлэл мэдлээллийн алдарт BBC World Service сувгаар мэдээллээ цацаж, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай монгол үгийн хэрэглээг зохицуулах албан яриаг эхлүүлсэн, хилийн чанадад суугаа Монголчуудаа нэгтгэн хамтдаа тэмцэж ирсэн гээд Тэд маань үнэхээр тодорхой үр дүнд хүрч чаджээ.

Монгол гэдэг үгийг зөвөөр ойлгуулах ажиллагаа тань АНУ-д зохиогдож буй кино наадмуудад оролцогч “Гитар Монголиод” кинотой холбогдуулан эрчимжиж эхэлсэн. Энэ хооронд Та бүхний ажиллагаа тодорхой амжилтад хүрч цөөнгүй байгууллагатай холбоо тогтоож олон улсад алдартай BBC-ээр өөрийн тань ярилцлага цацагдлаа.  1 сараас хойш болж өрнөсөн ажиллагаануудыг харахад хэр хол явж ямар үр дүнд хүрлээ гэж та үзэж байна?

UuganaaЗа бид Монгол болон Шведийн НҮБт суугаа төлөөлөгчид, АНУ болон Канад улсад суугаа хоёр улсын Элчин Яамдууд, Монгол Улсын Гадаад Яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагатай холбогдон ажилласан. Түүнчлэн Монгол-Канадын Нийгэмлэг, Нью-Иорк хотод амьдран суугаа Монголчууд маань идэвхитэй оролцож байсныг цохон хэлмээр байна. М.Болорцэцэг болон Ц. Азжаргал нар маань ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд бид BBC World Service радиод 2 yдaa мэдээнд орж чадсан маань дуу хоолойгоо дэлхий дахинаа олон улсад хүргэж чадсан амжилт юм. Кино найруулагч Рубэн Остлунд BBC World Service-д хариу имэйлдээ энэ киног өнөөдрийн нөхцөлд анх гаргаж байгаа бол өөрөөр нэрлэх байсан. Ирээдүйдээ энэ киног үзүүлэх газрууд нь нэрийг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн утгатай хариу өгсөн.

Тодорхой хариу өгөхгүй бултаад байсан хүн тэгвэл BBC-д ямартай ч хариу өгчээ. Уг нь хувьчлан өөртэй нь ярилцаж ойлголцохоор та нар маань их хичээсэн дээ. 

UuganaaХарин тийм. Бид ер нь эхлээд өөртэй нь ярьж ойлголцох, болохгүй бол албаны шугамаар хандах тэгээд болохгүй бол хэвлэл мэдээллээр түгээх гэсэн дараалалтай ажиллая гэж эхнээсээ ярьсан байсан. Албаны шугамаар бол ер нь эхнээсээ л ажиллаж эхэлснийг өмнө ярицлагуудаас бас харж болно.

Түүнчлэн Гадаад Хэргийн Яам маань Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “Монгол” нэр томьёог хэрхэн хэрэглэх талаар албан ёсны мэдэгдэл баримтан дээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд бид тэдэнд зохих баримт нотолгоог олон улсын жишээтэй явуулсан байгаа. Бидний хувьд бол энэ нь том амжилт гэж үзэж байна. Хэдийгээр тэр киноны нэрийг өөрчлөхгүй гэсэн ч ирээдүйд ийм явдал энэ киног гаргаж буй кино театруудад тохиолдохгүй байх гэж найдаж байна. Мөн Рубэн Остлунд энэ нэрийг сонгохдоо хүмүүсийн дунд яриа өдөх, маргаантай нэр гэдгийг мэдсээр байж өгсөн нь нэг ёсондоо далд байдаг байдлыг ил гарган харуулсан нь бидэнд тодорхой шалтгаан болж, нөлөө бүхий байгуулагуудад хандахад дөрөө болж өгсөн гэхэд болох юм.

AzaaZoLzaya1Манай идэвхитэй тэмцэгчид болох Ц.Азжаргал, Золзаяа нар маань кино гаргаж буй кино театр бүр рүү ярьж, имэйл илгээн, мөн зарим кино театрууд дээр BBC, НҮБийн болон Элчин Яамдын төлөөлөгчидтэй биечлэн очиж кино театрууд бидний хүсэлтийн дагуу тэр нэрний тайлбарыг уншиж буй эсэхийг шалгасан юм. Тэд маань үнэхээр сайн ажилласан шүү.

Та бүхний тэмцлийг янз бүрийн л байдлаар ойлгож, үзэл бодлоо илэрхийлэх явдал нийтийн сүлжээн дэх сэтгэгдлүүдээс харагдаж байсан. Монголчуудын байгаа байдал нь ингэж нэрлүүлэхдээ таарсан юм гэсэн  гутрангидуухан зүйлс ч мэр сэр байсан.   Тэгэхээр монголчууд бид өөрсдөө ямар үзэл бодол арга барилаар цаашид ажиллах учиртай гэж та үзэж байна.

UuganaaАрдын маань зүйр үг бий дээ. Замын ноход хуцаж л байдаг, Жингийн цуваа явж л байдаг гэж. Бид хоёрын хооронд ойр зуурын хов жив шиг жижигхэн зүйл дээр маргаад хэрэггүй гэж бодож байна. Бид өөрсдөө энэ талаар тайлбарлах мэдлэгтэй, чадвартай бас соёлтой хүмүүс гэдгээ харуулахын тулд зөв боловсон тайлбарлан ярьж өгөөд явахад болох болов уу. Мэдээж хүн бүр өөр өөр байдалтай тулгарах үе таарна, тэр үедээ нөхцөлдөө тохируулаад л хариу үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш гэр бүлийн хэрүүл шиг юманд орооцолдоод хэрэггүй гэж боддог. Иймэрхүү яриа өрнүүлж буй зарим нэг хүмүүст бол илжигний чихэнд ус хийгээд ч, алт хийгээд ч сэгсрэх учраас тэдэнд тэгэж асаж ядаж буй цогон дээр нь тос нэмээд хэрэггүй.

Мөн бидний дуу хоолойгоо сонсгох үеэр #Монгол хөдөлгөөн Твиттэр дээр хэдэн өдөр дээд байрлалтай байсан нь бас олон оронд хүрсэн байх гэж бодож байна. Манайхан олон орноос оролцсон нь үнэхээр сайхан байлаа. Австрали, Шотланд, Англи, Швед, Норвеги, Нидерланд, АНУ, Канад, Малайз, Монгол гээд л …

Саяхан Голландаас нэгэн сургуулийн сурагч холбоо барьсан юм. Тэрээр би хичээл дээрээ энэ Монгол гэдэг нэрний тухай даалгавар сонгосон. Энд хүмүүс энэ үгийг их хэрэглэдэг гэж байсан. Би тэр охиноор их бахархаж байгаа. Яг тэрэн шиг манайхан хаа яваа газраа өөрсдийгөө зөвөөр ойлгуулж Монголоороо гоёж явах сайхан.

AzaaБид Монголын нэрээр гоёж бид Монголын нэрээр бахархахгүй бол өөр хэн бахархах билээ. Ихэнх хүмүүс Монголын нэрийг буруу хэрэглэхдээ энэ хэрэглээний гарал үүслийг мэдэхгүйгээр үйлдэж байгаа. Монголчууд одоо мэдэж байгаа тул ичиж, гайхширч, санаа зоволтгүйгээр бусдад тэр дор нь энэ 19-р зууны Английн Даун гэгч эмч алдаа гарган Даун синдромыг Ази, Монгол гентэй холбоотой байх гэж анх таамаглал гаргаад хэдхэн жилийн дараа алдаагаа ойлгон залруулсан гэж тайлбарлаж өгөөрэй. Тэгээд Монголынхоо сайхан түүх соёлыг магтан бусдад манай улсын нэрийг зөвөөр хэрэглэж байхыг бусдад уриалаарай. Мөн ВВС-н сайт руу радио нэвтрүүлэг болон нийтлэлийг линк-г Монголын тухай мэдээлэл олгосон инфографикийг хуваалцаж болно.

1 сард анх ярилцаж байснаас хойш та нар маань уйгагүй ажиллаж хөдөлгөөнөө улам бүр өргөжүүлж тодорхой үр дүнд хүрч чаджээ. Халуун баяр хүргээд цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэе

Хөөрөлдсөн цахим өртөөч Д.Цэрэнбат

#mongol хөдөлгөөнийг дэмжигч газар газрын Монголчууд

sweden

 

 

 

 

 

 

 

Glasgow

 

 

 

 

 

 

 

 

 

 

Onoloo

 

 

 

 

 

 

 

Ariunaa

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Australia3

Australia1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Australia5

 

 

Australia4

 

Australia2

Мэдэгдэл

Монгол Улсын Ерөнxийлөгч Ц.Элбэгдoрж, Монгол Улсын Их Хурлын Дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнxий сайд Н.Алтанxуяг нар танаа

Та бүxний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Дэлxийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл болсон бид Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoржийн 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцоx үедээ xилийн чинадад амьдарч байгаад эx орондоо эргэн ирэгсэдийн талаар xэлсэн үгийг үзэж, сонсоод итгэж ядлаа.

Тэрээр яриандаа “… 1990 онд улс орны эдийн засаг муу байх үед гадаад орон зорьж, иргэн болж явчихаад одоо улс орны эдийн засаг сайжирч, нийгмийн халамж өгдөг болсон үед Монгол эх орон минь хэмээн ирж буй тэр хүмүүст иргэнээ сэргээхэд нь хүнд суртал үзүүлнэ …2,3 буцаана..” хэмээжээ.

Энэ Монгол төрийн бодлого мөн үү гэж эрхэм төрийн өндөр албан тушаалтан та бүхнээс бид асууж байна.

Ийн өгүүлснээрээ тэрээр бодит үнэнийг үгүйсгэн гүжирдэж, төрийн тэргүүнийхээ “Олуулаа болцгооё” хэмээсэн уриалгыг үл тоомсорлосон эсхүл үл ойлгосон, ерөөс хууль ёс, хүний эрхийг уландаа гишгэсэн, ярьсан зүйлс нь хоорондоо зөрчилдсөн, энэхүү хариуцлагагүй мэдэгдлээсээ үүдэн гарах хор уршгийг нягтлах төрийн хүний холч хараа огт байхгүй, товчхондоо төрийн албанд, тэр дундаа удирдах албан тушаалд тэнцэхгүй нэгэн болохоо нотолжээ.

90-ээд оны эхээр улс орны эдийн засгийн байдал хүнд байх үед өөрийгөө болон өрх гэрээ тэжээхийн тулд олон Монголчууд гадагш гарсан. Тэдний эх орондоо оруулж байсан хөрөнгө оруулалт нь 2000 оны эхний үеүдэд зөвхөн бүртгэгдсэн мөнгөн дүнгээрээ ДНБ-ний 10 орчим хувьд хүрч байсныг албаны тоо баримт гэрчилнэ. Энэ нь гадаадад гарсан монголчууд чухамхүү тэр бэрх үед улс орныхоо эдийн засгийн нэгээхэн ачааг үүрэлцэж байсны тодорхой нотолгоо. Өдгөө ч энэ мөнгөн дүн буураагүйг статистик мэдээ нотлоно. Түүнчилэн хилийн чинадад суугаа олон монголчуудын өөрсдийн хүчээр өрсөлдөөнт нийгэмд амжилттай ажиллаж, бүтээж, Монгол улсынхаа нэрийн хуудас, шинэ залуу үеийнхээ бахархал, үлгэр дууриал болсоор яваа зэрэг мөнгөөр хэмжигдэх аргагүй, Монгол орны хөгжил дэвшилд оруулж буй үлэмжхэн хувь нэмэр, хичээл зүтгэлийг Монгол төр уландаа гишгэх ёсгүй. Түүний дээрх үнэнийг үгүйсгэж, улмаар Монголчуудыг гадаадад байгаа, үгүйгээр нь ялган гадуурхах үзлийг тунхаглаж, хагалган бутаргаж буй үзэл санаа, үг яриаг огтоос хүлээн зөвшөөрч боломгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё” гэсэн уриалгыг харийн нутагт суугаа элэг нэгт Монголчуудаа юун түрүүн уриалан дуудсан дуудлага хэмээн ойлгож багагүй хэсэг маань ч нутаг буцсан билээ. Гэтэл тэрхүү уриалгыг хэрэгжүүлэх, улсынхаа хилээр ороход угтан авах төрийн албаны дарга нь ийн занаж, тохуурхсан байр суурьтай буйг сонсоход гайхахгүй байхын арга алга.

Монгол Улс Үндсэн хуулиараа тунхагласан “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” байгуулахыг зорьж яваа орон. Ийм нийгмийг байгуулах төрийн алба хуульчлагдан гарсан дүрэм, журмын хүрээнд иргэд, олонд хүмүүнлэгээр үйлчлэх ёстой атал албаны дарга нь хувийн үзэл санаагаа төрийн албаар дамжуулан тулгаж, иргэдийг тохуурхан чирэгдүүлдэгээ илчилж, түүнийгээ би “хүнд суртал” үзүүлнэ хэмээн ярьж суугааг юу гэж ойлгох вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дугаарт “…гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” хэмээн хуульчлагдсан иргэдийн үндсэн эрхийг энэ мэт албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн хязгаарлах, саад тотгор учруулах ямар ч үндэслэлгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой баймаар. Эсхүл Монгол Улсад албан тушаалтны дур зорго хууль ёсноос давуу байх төр, нийгмийн тогтолцоо бүрдсэн юм уу? Ардчиллыг эрхэмлэгч ямар ч улсад энэ мэт алдаатай үг, үйлдэл гаргасан төрийн албан тушаалтанд, тэр ч бүү хэл тэрхүү албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтанд хүртэл хариуцлага тооцох нь энгийн явдал байдаг билээ.

Хувь заяа, хүсэл зоригийнхоо дүнд урт богино хугацаагаар харьд суугаа Монголчууд бид цаг ямагт эх орон, элгэн саднаа хэмээж, ирж буцах Монголчууддаа сэтгэлийн хадаг дэлгэн үйлчилж, Монголоороо бахдаж, Монголынхоо нэрийн хуудас болон явдаг билээ. Гэтэл төрийн агентлагийн дарга нь гадаадад суугаа, эх орондоо очихыг хүсэгч Монголчуудаа гүжирдэн гүтгэж, төрийн хүнд байх ёсгүй, дагаж мөрдөх учиргүй санаа ярин, алагчилан үзэхээ эрээ цээргүй тунхаглаж, бид бүхний сэтгэл зүтгэл рүү ус цацаж буйг огтоос хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Иймээс түүний энэхүү мэдэгдэл нь Монгол төрийн бодлого мөн эсэх тухай хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд та бүхнээс авах, энэхүү болчимгүй үг яриатай, харалган бүдүүлэг үзэл бодолтой төрийн албан хаагчид болоод энэ мэт хүнийг томилон ажиллуулж буй харъяа яамны сайдад зохих хариуцлага тооцох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

  • Бай айрийн Монголчуудын Холбоо -http://bamca.wordpress.com
  • Британийн Монголчуудын Холбоо – www.mongolians.co.uk
  • Нидерланд дахь Монголчуудын “ӨЛЗИЙ” Холбоо – www.ulzii.org
  • Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо – www.swemon.info
  • “Цахим Өртөө Холбоо” ТББ – www.tsahimurtuu.mn
  • Унгар дах Монголчуудын холбоо – www.mongolholboo.com
  • Герман дахь Мөнх Тэнгэр Нийгэмлэг – facebook.com/munkhtenger.niigemleg
  • Европ дах Монгол Шагайн Харвааны Холбоо
  • Британи дахь Монголчуудын Нэгдсэн Холбоо
  • Бeльгийн Вант Улс дахь Монголын оюутан залуучуудын MonbelStudents холбоо
  • Ирландийн Монголчуудын Холбоо
  • Bельгийн Монголчуудын “Эв нэгдэл холбоо ” – www.evnegde.com
  • Kaнадын Бритиш Колумбиа дах Монголчуудын Холбоо
  • Норвеги-Монголын нийгэмлэг
  • Европ-Монголын нийгэмлэг
  • Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл ТБМ
  • Берлин дах Монгол Төв –  www.mongolei-zentrum.de
  • Япон дахь монголчуудын холбоо

Энэхүү мэдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй Гадаадад үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс өөрсдийн нэрийг нэмэж цахим хуудсууд дээрээ байрлуулж болно

Цахим өртөө сүлжээг үндэслэгчдийн нэг, Цахим өртөө холбооны тэргүүн Д. Цэрэнбатын Гоодаль сэтгүүлд өгсөн ярилцлага

Tserenbat

Дүүрэн өнөөдөр

 

Өчигдрөөс, бүр нарийн харвал өчигдрийн, тэрний өмнөх өчигдрүүдээс олсон, гээсэн, цуглуулсан бүхэн өнөөдрийг дүүрэн болгодог. Өнөөдрийг тун удахгүй жаргачих нартай нь, ганцхан цагийн өмнө шаагисан ширүүн бороотой нь, хатуу хэцүү байлаа ч огцом эргэлттэй нь  хүлээн авах тэнхэл бидэнд дандаа байдагсан билүү? Түүнтэй ярилцахад эрч хүч, тэмүүллээр дүүрэн өнөөдөр мэдрэгдэж байлаа. 1999 онд Цахим Өртөө Сүлжээ, 2005 онд Цахим Өртөө Холбоо, 2011 онд Цахим Өртөө дээд сургуулийг үүсгэн байгуулалцсан, Цахим Өртөө Холбоо, Британийн Монголчуудын Холбоонытэргүүн Д. Цэрэнбатыг эх орондоо амралтаараа ирээд байхад нь цаг заваас нь хумслан байж ярилцсанаа танд хүргье.

 

Дашзэвэгийн Цэрэнбат1969 онд Төв аймгийн Батсvмбэр суманд төрсөн. Тус аймгийн Алтанбулаг суманд өсөж торинон 1986 онд сумынхаа 10 жилийн дунд сургуулийг дvvргэж, 1991 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. Тухайн үед Улс Төрийн Дээд, Төр Нийгмийн Судлалын Академи, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институт зэргээр нэрлэгдэж байсан, одоогийнхоор Удирдлагын Академид багшилж байжээ. Өдгөө Их Британи улсад Custom NetworksLtdхувийн компанид санхүүгийн менежерийн алба хашдаг.

 

Хүрэлбаатарын Одончимэг: Та үндсэн ажлаасаа гадна олон нийтийн ажил зохион байгуулж, оролцож, гадаадад амьдарч буй монголчуудынхаа төлөө их зүйл хийдэг. Энэ олон ажлыг амжуулахын тулд их л завгүй байдаг биз?

Дашзэвэгийн Цэрэнбат: Олон нийтийн ажлыг сайн дураараа хийж байгаа учир цаг заваа зохицуулах хэрэг гарна. Сэтгэл зорилго  нийлсэн хүмүүстэйгээ хамтран ажиллаж буй учир бие биенээсээ их зүйл суралцаж туршлагажиж байдаг нь сайхан. Цахим өртөөний ажлын хувьд ч тэр, алс холоос царай зүсээ тэр бүр харалцахгүй ч гэлээ удаан хугацаагаар хамт ажиллаад нэг хамт олон бүрэлдчихсэн, бүгд л нэг зүйлийн төлөө санаа нийлээд явж байгаа болохоор цаг зав, боломжоо зохицуулаад энэ бүхнийг амжуулцгаадаг. Миний хувьд, ажил, олон нийттэй холбоотой арга хэмжээг амжуулаад явахад гэр бүлийн маань хүний дэмжлэг их бий.

 

Х.О. Эх орноосоо гараад арван хэдэн жил болчихжээ. Анх ямар ямар шугамаар Их Британид очсон бэ? Тэнд яаж идээшиж дасав?

Д.Ц. Би 1997 онд нутгаас гарсан. Англид очих нь 1999 оны нэг сар. Англи хүнтэй гэрлэсэн нь тийш явах шалтгаан болсон хэрэг. Гэр бүлийнхээ хүнтэй танилцах үедээ би одоогийн Удирдлагын академид багшилж байлаа. Эхнэрийн маань ажил манай сургууль дотор байрлаж байсан. Нэг удаа нэг найз маань “Манай мэрэгжилтэн найзтайгаа морь унамаар байна гэнэ, чи гэрээдээ авч яваач” гэж гуйсан юм. Тэгээд л хөдөөгүүр долоо хоног явж, газар үзүүлж, морь унуулах үедээ бид морин дэл дээр танилцаж дотноссон доо.

Бид одоо Английн Саррей (Surrey) мужид амьдардаг. 2000 онд Кингстоны их сургуульд эдийн засгийн загварчлалаар мастерын зэрэг хамгаалсан. Сурахынхаа хажуугаар дэлгүүрийн лангуунд бараа өрөхөөс эхлээд тамхины компанид бичиг хэрэг хөтлөх гээд элдэв ажил хийж орчиндоо дасаж, хамт ажиллаж буй хүмүүсийнхээ харилцаа, ажлын арга барилаас нь суралцаж, хэлээ зүгшрүүлж тэр зүгийн иргэншилд дасаж байлаа. Одоо энэ ажиллаж буй компанидаа ороод 10 жил болж байна.

 

Х.О. Гаднаас ирж буй хүнд бүү хэл, эндээ амьдарч байгаа бидэнд ч улс орон өөрчлөгдөж байгаа нь илт мэдрэгдэж байна. Таны хувьд Монголдоо ирээд буцахдаа юу ажигладаг вэ?

Д.Ц. Эх орноосоо хол амьдрахад мэдээж нутгаа их үгүйлнэ. Хүн гэдэг хаана мэндэлсэн, тийшээгээ л тэмүүлдэг амьтан байх. Бага нас минь хөдөө өнгөрсөн болоод тэр үү, эх орноо үгүйлэх, санах үед хөдөө өссөн бага насны  гэгээн дурсамжууд орж ирдэг. Багадаа адуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан, Англид очиж амьдрана гэж зүүдлээ ч үгүй явсан хэрэг.

17 настайдаа оюутан болж хотод ном сурахаар орж ирж байлаа. Барилга байшин нь нүд татаж, автобусны үнэр нь хүртэл гоё юм шиг санагдана.

Монголд маань ардчилсан хувьсгал ялж, шилжилтийн үе ирж бид чинь үзэж туулаагүй мөрөөдлийн нийгмээ байгуулах гэж хир буртаг төдийлөн суугаагүй сэтгэл зүтгэлээр ид алдаж онон үзэлцэж байхад нутгаасаа гарсан тул нийгмийн сэтгэлгээ ч, ахуйн хэрэглээ ч одооныхоос тэс өөр байсныг санаж байна.

1, 2 жилдээ нэг эргээд ирэхэд хөдөө маань нэг их өөрчилөгдөөгүй дурсамж сэдрээгээд сайхан л байдаг юм. Хөдөөний хүмүүсийн амьдрал технологийн хөгжил, нийгмийн харьцаагаа дагаад дээшилж өөрчлөгджээ.

Хотын хувьд хэрхэн өөрчилөгдснийг байшин барилга, машин тэргээс нь эхлээд харж болж байна. Гэхдээ “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлээр их хандсанаас хот маань тэлэлгүй хумигдаж боомилогдон дотроосоо идэгдэн, элгээ эвхэн тарчилж буй амьтан мэт дүрслэгдэх юм. Мөнгө ашгийн төлөөх өрсөлдөөн дунд хотын, ялангуяа хүний амьдрал нилээд орхигджээ дээ. Баруунд иймэрхүү амьдрал олон зуун жилийн өмнө тохиолдож байсан байдаг. Лондон гэж ямар заваан хот байж хэдэн сая хүнээ тахал өвчнөөр алдаж байж ойлгож ухаарсан, Парисчууд байж ядахдаа хаанаа түлхэн унагаж хувьгал хийж байж шинэ үеийг авчирсан зэргийн тухай “Дэлхийн заваан хотууд” гэсэн ВВС-ийн хийсэн цуврал нэвтрүүлгээс үзэж болно. Өнөө үе нь өмнөх үеийнхээ шуналын харгайгаар байгаль нийгэмдээ учирсан хор уршигийг арилгах гэж янз бүрээр үзэж байна. “Туршлагыг май гээд өвлүүлж болдоггүй” гэдэг ч мэдлэг оюуныг амархан хүргэх түгээх боломжтой өнөө цагт бид заавал тиймэрхүү замыг туулж зовж зүдэрч байж болохгүйгээ толгойгоо шаан байж ойлгох албагүй л санагддаг.

Бидэнд эх орноо гэсэн үнэн ч сэтгэл, харилцан итгэлцэл хүндлэл юу юунаас чухал байна уу даа.

Хөгжил гэдэг хүнээсээ эхлэх ёстойг одоо хаа сайгүй ярих болсон. Иргэн хүн нь захын хүний үгэнд хууртахгүй мэдлэг оюунтай, буруу зөвийг ялгах хүмүүжил  сэтгэлтэй болж  төлөвшсөн байх нь улс орны тогтвортой хөгжилийн үндэс байх аа.

 

Гэхдээ л сайн муу хэлж хэлэгдэж буй Монголдоо ирээд унтах завгүй шахам долоо хоночихоод буцахад ч өчнөөн их энерги, хийж бүтээх санал сэдэл авсан байдаг. Хүний өсөж төрсөн газар, эх орон гэдэг их өөр.  Хүйн холбоотой байдаг гэдэг нь үнэн хэрэг байх.

 

Х.О. Тэгвэл хүнийг яаж, ямар замаар хөгжүүлэх нь зөв гэж та боддог вэ?

Д.Ц. Гадаадад, жишээлбэл, хоёр хүүхдийнхээ хичээл сургуулиас харж байхад Их Британид шашин нь нилээд том үүрэг гүйцэтгэж байх шиг санагддаг. Хүүхдүүдэд сургуульд оронгуут нь алив зүйлсийг шашны номлол талаас нь заана. Анги ахиад  шинжлэх ухааны ойлголттой болохоороо аливаа юмны учир шалтгааныг ойлгох тал дээр үзэл бодол нь өөрчлөгдөх ч хүн байхын ерөнхий үнэт зүйл нь тэнд л төлөвшдөг шиг байна.

Нөгөө талаас хууль. Тэнд нийгэм хүмүүсийн харилцааг хуулиар зохицуулсаар олон зуун жил өнгөрч.  Хүнд сайн сайхан сэтгэлээс гадна  ямар нэгэн сиймхий олдвол муу зүйл хийх сэдэл заяагдмал байдаг болтой. Тэгэхээр хуулиар барихаас ч аргагүй. Гэхдээ  хууль гэдэг хүний сэтгэлийн доторхи олон зүйлийг багтааж яахан чадах билээ.

 

Сайн сайхныг бодож хичээж амьдрал ахуйнхаа дадал болгоход багаас авсан хүмүүжил их чухал. Иймээс хүнийг мэдлэг оюунтай, амласандаа үнэнч хүнлэг хүн болгож өсгөхөд өрхийн хүмүүжил, нийтээр олгогдох  боловсролоос л эхэлнэ. Аливаад сэтгэлээсээ ханддаг, бие биедээ баяр хөөр бэлэглэсэн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын төлөө ажиллаж амьдарч чадаж байвал юутай сайхан.

 

Х.О. Их Британид, ер нь гадаадад амьдарч буй монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?

Д.Ц. Хүн болгонд л бэрхшээл, асуудал тулгарна, энэ нь хаана амьдарч байна гэдгээс нэг их хамаарахгүй л дээ. Яг гадаадад амьдарч буй монголчуудын хувьд гэвэл нэн түрүүн хэл, соёлын асуудал байна. Монголчууд гадагш гарч эхэлснээс хойш 10, 20 жил өнгөрсөн нь бүхэл бүтэн нэг үе өсөж өндийх цаг хугацаа. Сурч боловсрох, ажиллах, амьдралд хөлөө олох гэж зүтгэж байсан анх очсон үетэй нь харьцуулахад харьцангуй ажил амьдрал нь тогтворжчихсон хүмүүс нилээд бий. Тэдний хувьд хамгийн том асуудал бол үр хүүхэд нь монгол хэл, соёлоо мартчих вий гэсэн эмзэглэл. Эх орноосоо хол байгаа ч өөрсдийг нь бий болгож буй хэл соёл, уламжлалаасаа үр хүүхдүүдээ холдуулчих вий гэсэн зовинол нэгэнт бий болчихоод байна.

 

Гадаадын улс орнууд дах монголчуудын холбоод, байгууллагууд энэ тал дээр анхаарч, хийж байгаа ажлууд бий. Монголын тусгаар тогтнолын нэг асуудал яах тул төрийн нэгдсэн, тууштай бодлого дэмжлэг энэ тал дээр зайлшгүй чухал. Наад зах нь гадаадад төрж, өсөж буй хүүхдүүдэд хэрхэн монгол хэл заах вэ, ямар сурах бичиг ашиглах, яаж шалгаж дүгнэх талаар нэгдсэн тогтолцоотой байхсан.

 

Бас нэг асуудал бол манай улс хуулиараа давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Миний хувьд ч үүнээс болж тулгарах асуудал бий. Би Британид оршин суух визатэй ч тэндэхийн иргэншил аваагүй тул наад зах нь Европын аль нэг орон руу явахад заавал виз авах хэрэг гарна, тэр хэмжээгээр цаг зав зарцуулна. Заримдаа татгалзсан хариу авна. Амьдралын шаардлагаар гадны иргэн болчихсон Монголчууд олон бий, Үүнийг албаныхан ч сайн мэдэж буй. Тэгэхээр хууль бусаар л болохоос давхар иргэншил бол бодит үзэгдэл болчихсон хэрэг. Үүнийг нэг тийш нь болгоод, хуулийн талаас шийдэх цаг болсон санаггддаг. Цахим Өртөөчдийн ярьдаг мөнхийн сэдвүүдийн нэг нь бас энэ л дээ.

 

Х.О. “Цахим өртөө” байгуулагдаад 14 жил болчихож. Дэлхийн өнцөг булан бvрт суугаа монголчуудыг хооронд нь холбох, санал бодлоо хуваалцахад том хувь нэмэр оруулсан сүлжээ. Анх хэрхэн байгуулагдсан бэ?

Д.Ц. “Цахим өртөө”-нөөс өмнөАвстралид амьдарч байсан доктор Мянган гуайн байгуулсан  “Монгол холбоо” гээд сүлжээ байсан юм. 1998 онд Барбадост амьдарч байхдаа Ш.Баатар андад хөтлөгдөн тэр сүлжээнд нэгдэж, санал бодлоо хуваалцдаг байлаа. Тэр цагаас гадаадад суугаа Монголчууд интернэтээр дамжин танилцаж  оршин суугаа газар нутгийнхаа сонин хачин, хvмүүсийн амьдрал ахуй, хөгжил дэвшил, шинэ технологи зэрэг vзсэн, сонссонообие биедээ сонирхуулж, тэр бүхнээс Монголдоо хэрэгжvvлэх талаар хэлэлцээ санаа бодлоо их солилцдог байсан даа. Тэр үед л туршлага, шинэ санаанаасаа бие биетэйгээ хуваалцах, түүнийгээ хэрэгжүүлэх мэдээлэл солилцооны талбар болохуйц гадаад, дотоодод байгаа монголчуудаа нэгтгэсэн сүлжээ байгуулах санаа төрж найз нөхөдтэйгөө ярилцсаар 1999 оны 5 сарын 31-д тухайн үед Японд суралцаж байсан А.Амарбаяр андын сургуулийн сервер дээр сүлжээг бид анх байгуулж байлаа. Сүлжээ гэдэг үүсгчихээр өөрөө ажиллаад эхэлдэггүй хүн хоорондын харилцаа% итгэлцэл нөхөрлөл дээр тулгуурлан оршин тогтнох учиртай тул эхний хэдэн сар хөл гарыг нь олуулах гэж хөхүүл хүүхэдтэй хүн шиг их л ачаалалтай ажилласан санагддаг юм. Сүлжээндээ санал бодлоо хуваалцаж буй хүмүүст хариулах, урамшуулах гээд өргөжүүлэх талаар их мэрийсэн. Гишүүдийн тоо зуу даваад сүлжээгээ гэсэн идэвхитэй бүлэг үүсэж хэлбэршснээр өөрөө ажиллаад байх хэмжээнд хүрсэн. Цахим Өртөө олон залуусын төлөвшиж хүмүүжихэд үүргээ өгсөн газар гэдгийг тэд нарын эргээд биичиж буй захидлуудаас харж болно. Байнга буцалж оргилоод байхгүй ч энэ сүлжээнд зөвхөн мэдлэгт суурилсан харилцан хүндлэл бүхий хүн хоорондын харьцаа үүсэж хэлбэршсэн санагддаг.

Бид мөн “Цахим улаач” нэртэй онлайн сэтгүүл гаргаж байлаа. Эхлээд цаасан дээр гаргахаар төлөвлөж байсан ч тодорхой редакцгүй, Монголд хариуцах хүнгүй учир АНУ-д суугаа Ш.Баатар анд маань эрхлэн интернэтээр хорин хэдэн дугаар гаргасан нь тухайн үедээ одоогийн энэ олон портал сайтуудын үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж байжээ.

 

Х.О. Facebook, Twitter гээд хил хязгааргүй, асар олон хүнийг холбосон нийгмийн сүлжээ хүчээ авч, цахим ертөнц бидний амьдралын салшгүй хэсэг болчихлоо. “Цахим өртөө” цаашид чиглэлээ өөрчлөх үү?

Д.Ц. “Цахим өртөө” маань зөвхөн сүлжээгээр хязгаарлахгүй, ТББ, улмаар дээд сургуультай болж ч үзлээ. Энэ сүлжээгээр дамжуулан бие биетэйгээ санал бодлоо солилцсон, танилцсан нэг үе бүрэлдчихсэн байдаг нь мэдрэгддэг. “Цахим өртөө” сүлжээнд оргил үедээ бол 6000-7000 хүн бүртгэгдэж байв. Тэдний хувьд одоо яг улс орны ачааг үүрч яваа насныхан. Цахим Өртөө гээд хэлэхээр их багаар мэддэг уншдаг байсан байгаа хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл манай сүлжээтэй холбоотой, харьяалагддаг олон хүн гадаадад ч, Монголд ч бий. Тэгэхээр хамтраад, зөвлөлдөөд ямар нэгэн юм хийе гэхэд өөрийн гэсэн хөрс бүрэлдчихсэн байна гэсэн үг. Мэдээж хөрсөнд тохирох зөв үр суулгаж сайн арчилж байж үр дүнг нь хүртэнэ. Тэр тал дээр анхааран ажиллах чухал байна. Бидэнд алдаж эндсэн туршлагууд ч бий. Тэр бүгдээсээ суралцаад цаашид мэдлэг оюунд суурилсан бизнес тухайлбал сошиал интерпрайз хэлбэрээр нийгмийн оюун санаа мэдлэг оюуныг дээшлүүлэхэд чиглэсэн юмс хийх бодол байна.

2005 оноос Британийн монголчууд санаачлан, цахим өртөөний бүрдүүлсэн хөрсөн дээр суурилан “Монгол орны хөгжилд” www.md-forum.euчуулга уулзалтыг бид тасралтгүй 9 жил зохион байгууллаа. Энэ маань овоо хөл гараа олоод баруунд сурч буй Монголчуудын мэдлэг оюуны нэг чуулган болж хэлбэршиж байна. 10 дах чуулганаа Монголдоо хийцгээх юм. Энэ мэт хамтдаа хийж ирсэн, бодсон, төлөвлөсөн, зорьсон ажил бидэнд бий.

 

Үндэсний бахархал гэгч иргэн хүний зүрх сэтгэлд шингэсэн зөв үйлийнх нь ундарга хүч болж байхаас амтай бүхэн цэцэрхэж, арчаагүй явдлаа нуух арга хэрэгсэл биш байгаасай” гэж тэрбээр блогтоо бичжээ. Эх орноо гэсэн сэтгэл, хичээл зүтгэл, идэвх санаачилга, сайхан бүхний төлөөх тэмүүллээрээ тэр өөрийнхөө төдийгүй олон хүний өнөөдрийг дүүрэн байлгахын төлөө зорьж явна.

Англичууд архи, тамхины талаар

Bazra

Др Ц.Базаррагчаа, эмч, Британийн Монголчуудын холбооны УЗ-ын гишүүн
(Цахим Өртөө Холбоогоор хэлэлцэгдэж буй архи, тамхины хор уршигийн талаархи хэлэлцүүлэгт зориулав)

Архи, тамхины асуудлыг зохицуулах нь аль ч нийгэмд тохиолддог тун төвөгтэй асуудал. Улс орон хөгжихийн зэрэгцээ нийгэм дэх архи, тамхины талаарх үнэ цэнэ өөрчлөгдөж эхэлдэг. Эрүүл аж төрөх талаар илүүтэй анхаарч эрүүл нийгэм рүү шилжих хандлагатай болдог. Үүнийг бодлогоор л дэмждэг.

Жишээ нь, Англид тамхийг олон нийтийн газар (Ресторан, pub, bar болон бусад олон нийтийн газар) татахыг 2007 онд хориглосон, гол зорилго нь тамхи татдаггүй иргэдийг “дам тамхидалт”-с хамгаалж буй.  Айлд ирсэн зочин ч гарч тамхи татдаг болсон. Ийнхүү нийгэмд урьд нь “сайхан” гэж үзэж байсан зүйл огт тийм биш болж байна.

No smoking day logoТүүнчлэн Англид 2014-2015 оноос тамхийг supermarket болон худалдааны газруудад ил гарган худалдахгүй байх асуудал хэрэгжихээр болж байна. Энэ нь хүүхэд, залуусыг тамхи татаж эхлэхээс сэргийлж, тамхигүй орчинг бий болгох зорилготой юм.

Архи согтууруулах ундааны хувьд ч онцгой татвар нь нэмэгдэхийн зэрэгцээ жижиглэнгийн үнэ нэмэгдэхийн зэрэгцээ энэ төрлийн барааны реклам телевизээр гарахгүй болсон. Харин тамхины хор уршгийн талаар, тамхиа хаяхыг хүсвэл хаана хандаж тусламж авах талаар мэдээлэл түгээгдэх нь ихссэн байна.  Ийнхүү архи, тамхийг хориглохгүй ч гэсэн бодлогоороо ард түмнээ хамгаалах эрүүл аж төрөх орчинг бий болгож байна.

Гэтэл Монголд хямд архи, тамхи үйлдвэрлэдэг компаниуд улам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийн асуудал хөндөгдөж буй ч архи согтууруулах ундааг рекламдах, тухайлбал, шинэ болор архины нээлт гэж томоохон арга хэмжээ Туул голын хөвөөнд зохиогдон энэ үйл ажиллагаанд ихэнх нь залуучууд хүрэлцэн ирж, рок попын одууд дуулцгааж байсныг санаж байна.  Түүнчлэн манай архины компаниудийн танилцуулга нь ичмээр байдаг. Архиа заавал л залуухан хагас нүцгэн эмэгтэйг оролцуулан рекламддагыг юу гэж ойлгох вэ.

Бидний хувьд нийгэмд ялангуяа,  монголын ирээдүй болох залуучуудыг бүрэн хүмүүжихэд нөлөө үзүүлдэг “ёс зүйгүй ” үйл ажиллагаанаас холхон байх нь зүйтэй

Мэдээллийн эх: www.tsahimurtuu.mnЦахим Өртөө Сүлжээний вэб хуудас