Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Шотландын Эдинбург хотноо амьдардаг оёдолчин М.Оюунцэцэг коронавирусын тахал тархан хаа сайгүй  барьц алдаж шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл дутмаг буй хүнд хэцүү үед  чаддаг хийдэг зүйлээрээ тус болохоор өөрийн  санаачилга,  хөрөнгөөр 1000 маск урлан  Нийтийн Эрүүл Мэндийн Системийн (NHS) ажилтнуудад гардуулсан нь олны талархал хүлээж өдгөө түүний санаачилгыг дэмжиж хөдөлгөөн өрнөөд буй билээ.

Тэрээр “Захиалгаар хүрэм, хуримын даашинз, бусад хослол зэрэг хийдгийг та мэдэх байх, коронавирустэй холбогдоод үйл ажиллагаа зогссон. Оёдлын цех маань гэрийн дэргэд болохоор энэ санаагаа хэрэгжүүлэхэд амар байлаа. Эхний 1000 маскаа өөрөө материалаа авч ( багцаагаар нэг маск 1 фунт орчим зардлаар хийгдэнэ гэвэл хэдий хэмжээний зардал өөрөөсөө гаргасан нь мэдэгдэнэ. Д.Ц ) 3 долоо хоног сууж оёсон. Хөрш маань харчихаад чи өөрөөсөө зардлаа гаргаад байгаа юм уу,  материалаа авахад чинь хөрөнгө босгож туслая гээд gofundmen.com дээр онлайн хандив босгох хуудас нээсэн нь тэр.

Маскаа чанартай, угаагаад дахин хэрэглэх боломжтой загвараар 10 оёотой хийж байгаа. (1 масканд 10 оёоо гэхээр 1000 масканд багагүй цаг шаардагдахаар аж Д.Ц) Мөн хүн өөртөө тааруулж тохируулаад маскны уяагаа сунадаг материалаар (резин) хийж буй. Одоо захиалсан резин маань ирчихвэл нэмээд 1100 маск хийх бусад материалаа авсан, оёдлоо эхлүүлсэн байгаа. Хүмүүс дэмжээд эхлэхээр урамшаад орой үдэшгүй л сууж байна. Хэрэгтэй шаардлагатай газартаа түргэн очиж өвчнөөс хамгаалах сэргийлэхэд нь тус болж байвал тэгээд болох нь тэр…” хэмээн өгүүлэв.

Түүнтэй мессенжэрээр холбогдон ийнхүү ярихад шөнийн 11 цаг өнгөрч байсан ба “өнөөдрийнхөө оёог ингээд дуусгаад харьж амарлаа” хэмээж байсан.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээдэг. Хүнд бэрх энэ цаг мөчид сайхан сэтгэл гарган өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болон зүтгэж буй  ажилсаг шаавай Оюунаагаараа эрхгүй бахархалаа.  Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Бусдад ямагт эрч хүч урам зориг өгдөг гайхамшигт охиндоо гайхамшгийг бэлэглэцгээе

Х.Болормаа (багын Мааяа нэрээрээ нэршсэн) гуравхан настайдаа Англи улсад тархины хавдараа эмчлүүлэхээр ирснээс хойш 20 жил өнгөрчээ.  Бүрэн арилгах боломжгүй хавдарын удаа дараагийн химийн болон радио  эмчилгээ, том жижиг хагалгааг өнгөрсөн 20 жилд тэрээр балчир нас, бага жаахан биедээ байхааргүй асар их сэтгэлийн тэнхээгээр даван туулж ирсэн.

Тархины хавдартай тэмцэлдсэн тэмцлийнхээ туршид зорилготой, ирээдүйн төлөөх хүсэл тэмүүлэлтэй байхын утга шидийг тэрээр өөртөө нээж чадсан, өрөөлд түгээж ирсэн гайхалтай охин.  Шантрах үе түүнд мэдээж байсан ч харин шантрах сэтгэл огт байгаагүй.  Тиймээс ч эмч нарын эргэлзээ бүхнийг няцаан эмчилгээ бүрийн дараа босож ирэв.  Хүнд хагалааны улмаас  15 насандаа хараагүй болсон ч энэ нь түүнийг нугалж чадаагүй. Тэрээр “надад хэзээ ч юу ч тохиолдож болно, би бэлэн байх ёстой, даван гарах ёстой” гэсэн гайхалтай сэтгэлийн тэнхээтэй, бишрэм амгалан тайван. Өөрт тохиолдож буй энэ бүхэн ээж аавыг нь, ахыг нь, эргэн тойрныхныг нь зовоох вий гэдгийг бодож, болно бүтнэ, тайван амгалан байхыг ямагт хэлж байдгийг ойр дотныхон нь  өгүүлж Мааяaгаараа бахаддаг.

Тэрээр хүнд өвчинтэй ч ердийн хүүхдүүдтэй адил ердийн сургуульд суралцан, бүр үлгэрлэж гайхагдан шагшигдсаар сургуулиа төгссөн. Багш нар нь бага сургуульд байхаас нь түүний оюуны чадавхийг нь анзаарч gifted and talented бүлэгт математикийн сонгонд оруулсан юм. Мааяа өөрийн математикийн төрөлхийн авьяасаа мэдэрч  хобби болгон sudoku puzzles, origami-гаар авъяасаа улам хөгжүүлж, олон удаагийн уралдаанд оролцон шагнал хүртсэн байна. Түүний оюуны чадавхи, сурч мэдэхийн төлөө цуцалтгүй зүтгэх хүслийг нь үнэлсэн олон шагналын нэг нь 2008 онд хүртсэн Jack Petchey award юм. Мааяа мөн William Morris college-д сурч байхдаа математикийн Кangaroo олимпиадад оролцож senior level-д нь gold award-(2000 орчим сургуулийн 90 000 сурагчид өрсөлдөснөөс зөвхөн 6 хувь нь хүртдэг) алтан медаль хүртсэн. Мааяаг (A level) дээд сургуульд орохын өмнөх төгсөлтийн шалгалтуудаа амжилттай өгөхөд математикийн багш нь: “би хараагүй мөртлөө A level-ийн математикийн шалгалтыг жирийн сургуульд хараатай оюутнуудтай өрсөлдөж сураад (A) онц дүнтэй өгсөн тохиолдол дуулаагүй ээ. Гэхдээ би Мааяагийн чадалд итгэж байсан гэж үнэлж байжээ.

Хараатай байхдаа тэрээр зураг их сайхан зурдаг байлаа. Хараагүй болсон хойно оо ч энэ чадвараа харуулж Aston Martin машин үйлдвэрлэгчээс зарласан загварын уралдаанд оролцож эхний удаа 2-т, дараа жил нь тэргүүн байр эзэлж Aston Martin –ны үйлдвэрт нь уригдан жендерийн сэдвээрхи форумд шүлгээ уншин шагшигдаж байсан билээ.

Монголдоо өсөж ториноогүй ч Монгол хүн гэдгээ хэзээ ч мартаагүй. Монгол зан заншилаа үргэлж эрхэмлэн дээдэлж, монгол дуу хөгжим, хөөмий уртын дууны увдисыг бишрэн зүрх сэтгэлээ уяраан сонсох дуртай нэгэн. Монголоор ярихаас гадна бичгийн хэлтэй болохыг зорьж монголд очихдоо хараагүй хүний цагаан толгойн сурах сураглаж байж олоод цагаан толгойн үсгээ хараагүй хүний Brail-ээр сурч уншдаг болсон.

Мааяа бурханы шашинд сүсэгтэй, өөрийн залбирдаг бурхантай. Итгэл найдвар тасрахгүй үед “гайхамшиг” ирдэг гэдэгт тэр итгэдэг.  Тиймээс ч өвчин зовлонтой гэж гуниж гутрах бус ирээдүйн сайхны төлөө зүрх сэтгэлээрээ тэмүүлж байхын чухлыг  Хүлээлт шүлгэндээ илэрхийлсэн нь бий.

Хавдартай хүүхдүүдэд зориулан бисэн Бид бяцхан дайчид шүлэг нь CLIC Sargent cancer charity  буяны байгууллагынхнаас чин сэтгэлийн талархал хүлээн авсан.

Тэрээр өөртэйгөө адил өвчин зовлонтой, хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын адил бодож сэтгэж бүтээж чадах хүмүүсийн төлөө амьдралаа зориулна гэж ярьдаг. Тиймээс ч хүний эрхийн хуульч болно хэмээн эл мэргэжлийг сонгон их сургуульд элсэн орсон юм. Түүний хуулийн сургуульд орохын тулд бичсэн захидал өөрийнх нь талаар олон зүйлийг хэлж өгнө.

Төрөлхийн эелдэг зөөлөн зантай тэрээр гэр орон, эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд хаа явсан газраа хайранд өлгийдүүлж ирсэн агаад үүнийгээ ч өөрөө мэдэрч хайр энэрлээ шингээсэн зүйлийг хийж бүтээн бусдад туслахыг үргэлжид мөрөөдөж, нэгийг сэдэж, сэтгэж явдаг сүүн сэтгэл, гэгээн бодолтой хүн.

Маaяа 2014 онд  City University-ийн City Law School хуулийн сургуульд орж суралцав Харамсалтай нь хэдийгээр сургууль нь таксигаар авч хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж байсан ч  хол газар зорчиход бие нь үнэхээр дийлэхгүй болж чөлөө аван эмчилгээ хийлгэсэн. Бие ээ тэнхрүүлээд гэртээ ойр University of London, Birkbeck Law School сургууль руу шилжин нэгдүгээр дамжаагаа амжилттай дүүргэсэн ч 2 дахь дамжааныхаа дунд үеэс дахин бие нь муудаж 2017 оны 3 сард тархины томоохон хагалгаанд орон 6 сар эмнэлэгт хэвтэж гарсан билээ. Харамсалтай нь яг ой дээрээ 2018 оны 3 сард бие нь дахин муудаж Мааяа маань одоогоор эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 2 сар эмчлүүлж байна.  Хүнд цохилт бүрийг даван гардаг түүний сэтгэлд энэ удаагийн дайралтыг ч ялан гарах хүч  байгаа.

Уншигч та бүхэн Мааяадаа сэтгэлийн хүч тэнхээ нэмсэн зүрх сэтгэлийн үгсээ илгээвэл аав ээж нь охиндоо уншиж сонсгож Маaяа маань удахгүй сэргэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж бүтээж эхлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Бусдад ямагт эрч хүч урам зориг өгдөг гайхамшигт охиндоо гайхамшгийг бэлэглэцгээе. Гайхалтай охиндоо гайхамшгийг бэлэглэн 20 жил зүтгэж буй аав ээж, ах нарт нь гайхамшигийг хамтдаа авчирая.

Сэтгэгдлээ комент хэлбэрээр бичиж болно. Баярлалаа!

Бичсэн Д.Цэрэнбат


Waiting/Хүлээлт  by Maya Khishigbat aged 16.

How long can you wait?
Can you wait forever?
A second, a minute, an hour?
A day, a week, a month?
Possibly forever?
Some people wait with hope
Others wait with dread
Those who live for the future
Live with hope in their eyes
But those who live in the past
Live with dread
We are all waiting for something
And only we know what that is
Deep down in our hearts…
Our heart is the key
Can we unlock it?
Or will we be left waiting, waiting and waiting…?
Only your heart can tell you
So be patient and trust in your heart

January 2010.


Young Soldiers/Бид бяцхан дайчид   By Maya Khishigbat aged 16.

We are fighting a battle
But our battles are our own
They are deep within us
They live within us
And stay with us where ever we go
We are the young soldiers who fight our battles everyday

We hold our heads high as we walk
Carrying on our lives as we can
Smiling and laughing with pure innocence
But we fight and attack them beneath all of our shields
We fight strong and we fight hard
We are the young soldiers who fight our battles everyday

We may struggle and get pushed down
But we stand tall and we stand proud
We hold a heavy toll
We sometimes loose but will strike back harder
Our shields will be strengthened by our beliefs
We have our families and we will win our battles together

We are the young soldiers who fight our battles everyday

This poem was devoted to CLIC Sargent cancer charity and the children who suffer from cancer,  December 11th 2010


Personal Statement/Захидал-Maya Bolormaa Khishigbat

It is without a doubt that Law is a noble discipline, defining the parameters of society and also one could argue a moral compass. Whilst it seeks to protect those that are, in most cases the weak and vulnerable, it is still not without weaknesses of its own. In an age where communication takes place through a variety of mediums, there are those still who are seeking to be heard and not be discriminated against. These are the invisibles, those that are seen but not heard, tolerated rather than accepted, purely because of their gender, orientation, faith or disability. Speaking as a young woman who became severely visually impaired over the recent years, the rights of people with disabilities is something I feel needs to be championed far more; although we might be physically limited in some ways, intellectually we are no different, meaning that we should not be seen as inferior or as hindrance when applying for jobs/courses which we have the ability for.

I am interested in the whole subject of Law, particularly the fields of human rights and international law as they incorporate my love of foreign cultures and my passion to seek justice for those who deserve it. A recent case, Peter Chester and George McGeoch v the state considers whether prisoners should have the rights to vote after being convicted. I found this intriguing, not only by the legal debate of fairness of human rights, but how one human right conflicts with another. Giving prisoners the liberty to vote may cause conflicts between victims’ rights verses the rights of the prisoners.

Studying my A-level subjects has been very interesting and rewarding; they have helped develop many aspects of my personality and skills that I believe are essential for a future in law.
Studying A-level English has developed my essay writing skills; analysing texts; and identifying key factors. Whilst studying English I particularly enjoyed the English literature creative writing coursework piece that we had to do. I especially enjoyed it when we got the opportunity to select a source text which we could rewrite and change the plot and format of.
I found the whole experience very rewarding as I was able to develop my creative writing skills, improve my textual analysis of a variety of different texts and enhance my knowledge of how grammar and language changes in literature. In case law and statue law all these are qualities I will need to consider when writing assignments. Mathematics is all about problem solving and finding the most effective method of logical thinking. Studying A-level Maths has enabled me to develop these skills through the many questions and problems I have had to solve. These attributes can be valuable when managing and evaluating legislation and coming to a conclusion. Economics is the study of how markets operate both on a macro and micro level. Economics and law are inter-related for example; in the recent case of the Greenpeace protest against oil drilling close to the Artic has led to the protesters being imprisoned in Russia. The right to protest is measured against the economic need to drill for scarce resources. My EPQ is based on Music Braille and this involves independent research, finding resources and evaluates research material. This has provided invaluable training methodology and this will be essential for researching at university.

Last year, I was a participant in a design competition for Aston Martin, the well-known car manufacturer to create an environmentally sustainable and friendly vehicle. This required me to undertake research in terms of exploring appropriate materials and resources, as well as designing the vehicle. I was able to look at the aesthetic element by utilising wiki-sticks so that my vision could be seen by others. This illustrates my ability to fulfil even what may appear to be a difficult task, as well as my strength in communication. My prototype led me to win 3rd prize, out of a group of over a thousand entries. I also won the senior Maths Challenge, a national competition achieving the gold medal; the first winner at William Morris. Outside of my studies I was invited to attend Maths Master Classes at Imperial and Metropolitan University by the Royal Maths Institute. In these I was able to broaden my knowledge of the subject through the various lectures about famous mathematicians, how to solve famous maths problems and was introduced to a number of new topics, not taught in the school syllabus. From these Master Classes I gained an insight into what it is like to study at a prestigious institution as an undergraduate student.

At college I am also a student mentor, mentoring other students with their maths. This involves communicating ideas and concerns between students and staff inside and outside mentoring sessions. This has helped me to develop my confidence and mentoring skills which are also useful when working individually and as a team.

In my spare time, I enjoy creative pursuits outside of my studies, which include writing poems and creating greetings cards. My love of literature also led me to write a poem, which was published in the book `Spark the Imagination` in 2008. In my free time I also do some charity work for several children’s charities. This is something that is very close to my heart as the CLIC Sargent charity supports children with cancer and leukaemia who have been in a similar situation as me. I have personally raised over £1,000.

Being a Mongolian person who has spent most of her life in London, I have learnt to appreciate the benefits of living in two countries with such diverse and multicultural societies. I visit Mongolia every summer and this helps to maintain my Mongolian, and helps me keep in touch with my culture as every year Mongolia changes. This ability will prove to be hugely beneficial when coming to study and practice law, particularly in Asian countries.

I am enthusiastic and excited about the opportunities available at university. I am eager to take advantage of these and intend to take part in activities I have not previously encountered. I look forward to tackling the challenges that will arise on route to obtaining a law degree.

Characters (With spaces) – 6,196

Line Count: 80

Жаки

JackieChristina Noble Children Foundation-ийн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойд зориулав

Зовлон бэрхшээл дундуур туучсан хүүхэд идэр насныхаа амьдралаас сургамж авч өнчин ядуу хүүхдүүдэд туслах, тэднийг аз жаргалтай элэг бүтэн байлгах, амьдралын зөв замд оруулахын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваа Ирланд  бүсгүй Christina Noble-ийн (түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Noble киног үзэхийг санал болгож байна)  үндэслэсэн Christina Noble Children Foundation-ийнхан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойгоо энэ 8 сарын 25-нд Улаанбаатар хотноо тэмдэглэж буй. Монголын олон зуун хүүхдэд түвшин амьдрал өгөхийн төлөө ажилладаг, бидний ирээдүйн төлөө хөрөнгө оруулдаг энэ сайн санааны  байгууллагын тэмдэглэлт өдөрт нь зориулж байгууллагын тухайд нь судалж шинжилж бичих цаг боломж үгүй тул түүнийг дэмжин ажилладаг эгэл нэгэн Жакигийн хөргийг өөрийн л мэдэх хэмжээндээ бичлээ. Олон олон Жакигийн цаг наргүй ажиллах сэтгэл зүтгэлийн хүчээр тэд бидний ирээдүйн төлөө ажилладаг.

Жаки CNCF-ын үйл ажиллагааг сүүлийн 18 жил дэмжин ажиллаж буй Англи бүсгүй. Christina Noble Childdren Foundation-ийн талаар хэрхэн олж мэдсэн, яаж Монголтой холбогдсон түүхийг нь түүний 2015 онд Mongol HD TV-д өгсөн ярилцлагаас сонирхож болно.

Миний хувьд Жаки, түүний нөхөр Rainer нартай 2011 оны Лондонгийн шинэ жилийн цэнгүүн дээр анх танилцаж байв. Тэр нэг сэжүүр атгасан бол алдахгүй зуурдаг лут чанартай. Уг арга хэмжээнээс хойш имайл тасралтгүй бичсээр юу хийдгээ, хийж буйгаа илтгэсээр бүтэн жил хагасын дараа тосгоныхоо иргэдийн дунд зохион байгуулдаг сан босгох арга хэмжээнд урьж, бид  гэр бүлээрээ очсоноор бидний хэлхээ улам ойртсон. Тэтгэвэрт гарсан хөгшчүүл голдуу далайн эргийн Barton on sea тоссгоны “үе тэнгийхнээ” тэр Монголоор өвчлүүлчж чадсан байлаа.  Түүнээс хойш бид жил бүр энэ арга хэмжээнд нь очиж үйл ажиллагааг нь дэмжиж буйгаа илэрхийлдэг, басхүү урлаг соёлоо танилцуулдаг, Монголоо хурсан олонд сурталчилдаг уламжлалтай болоод буй. Очдог Монголчуудын маань тоо ч жилээс жилд өсөн нэмэгдсээр.2014

Жаки тосгоныхондоо Chiristina Noble сангийн Монголд дахь үйл ажиллагааг танилцуулж, боломжтой танилуудаараа нэг нэг хүүхэд эчнээ үрчлүүлэн, өмсөх хувцас, сургалтын хэрэгсэл төлбөрийн зардлыг нь даалгаж мөн тосгон даяараа цамц хувцас хөнжил бүтээлэг нэхэж илгээх хөдөлгөөн өрнүүлж дөнгөжээ. 90 дөхсөн өвөө хүртэл хөнжил нэхсэнээ авчирч өгч байх. Өөрсдөө ч уулзаж байгаагүй Монгол хүүхдийн зураг барьсан хөгшчүүл ирж тэр хүүхдийнхээ тухай яриа дэлгэн, хэдэн настай, юунд сонирхолтой, хичээл сурлага нь хэр байгаа ззргийг хуучилна. Энэ бүгдийн ард Монгол дахь салбар байгууллага нь ч мэдээ мэдээллээр байнга ханган сайн ажилладаг нь илэрхий. Жаки ч бүх юм үнэн зөв амласан хэлсэн дагуу байж англи эмээ өвөө нар Монгол хүүхдүүдийн хоорондох алс хол ч итгэл сэтгэлээр холбогдсон гагнаасыг бат бэх байлгахын төлөө өдөр шөнөгүй имайл бичиж утсаар ярьж ажиллана. Монгол руу жилдээ 1-2 удаа явж ажил байдалтай танилцана. Газар дээрээс нь бодит мэдээллүүдтэй ирнэ.

Жаки Лондон дахь Монгол төвтөй холбоо тогтоосноор тус төв Монгол явуулах хандивийн ачааг нь үнэ төлбөргүй тээвэрлэж өгөхөөр тохирсон байдаг. Монгол төв өнгөрсөн 10 орчим жилийн турш 6 тонн гаруй хандивын зүйлсийг нь  илгээж үйл ажиллагаанд 2015нь үнэлж барамгүй их тус болж буйг тэрээр байнга дурддаг. Мөн зарим нэг бараагаа Лондонд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Баяраа, Төгсөө нараар дамжуулан илгээж хамтран ажиллана.Энэ дашрамд Монгол хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хэмээх ажлыг дэмжиж сайхан сэтгэлийн гараа харамгүй сунгадаг Монгол төвийн хамт олондоо болон Баяраа Төгсөө нартаа гүнээ талархая. Ер нь үйл ажиллагааг нь дэмжихийг хүссэн Британичууд төдийгүй Монголчуудыг олж хандаж ажиллахдаа тэр сүрхий. Монгол явах бүртээ л хэн нэгэн хүнийг танилцуулахыг хүснэ. Хуульч Т.Алтангэрэл, ӨГӨХ Өдөр байгууллагын Байка, Баяраа нартай холбож өгснийг тэр мөн л чулуу болгож чадсан.

Батжаргалтай танилцсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэргэнцэрүүд олж илгээхэд нь Жази тусалсан бол Монголд ивээн тэтгэдэг нэг хүүдээ сургуулиа төгсөхөд нь өмсөх костюм хийлгэхэд Батжаргал тусалсан.

Хүүхдийн шоронд гэнэн хэргээсээ болж орсон хүүг суллуулахад тэр өөрийн бүхий л боломжоо дайчлан ажилласан. Хуульч Т.Алтангэрэл ч боломжоороо тусалсан.. Хэдхэн сарын өмнө тэр хүү нь өршөөлөөр суллагдаж өдгөө мэргэжлийн сургуульд орохоор болсон агаад энэ жилийн хандивын сангаас тодорхой хэсэг нь уг хүүгийн сургалтын төлбөрт  зориулагдах аж. Монгол дах төвийн ихэнх хүүхдээ тэр зөвхөн тухай хүүхэд төдийгүй арын амьдралтай нь аав ээжтэй нь мэднэ. Архичин аав, амьдрRainerJackieалаа авч явах гэж зүдэрсэн ээж, шилжилтийн насандаа яваа үг сонсохгүй хүүхэд гээд олон зүйийг тэр ажиглаж харж зохицуулахгэж бодол сэтгэл чилээнэ. Монгол зан авирыг ч тэр ойлгож гадарлах болж бидний “за хамаагүй төлөвлөөд яахав, болох бол тэгээд болно доо” гэсэн байдлаар ч зарим асуудалд ханддаг болсноо өгүүлдэг. Урт урт имайл бичиж сэтгэлээ уудлана.

Жакийн нөхөр Рейнэр гэж түшигтэй сайхан герман эр бий. Фото зургийн аппаратын сонирхолтой тэр өөрийн мэргэжлийн сүлжээгээ ашиглан хуучин зургийн аппаратуудыг олж засаж нийтийн сүлжээгээр зарж олсон бүх орлогоо, Британийг үзэхээр ирсэн Герман жуулчдад газарчлах ажил заваараа хийж типний бүх орлогоо Christina Noble Children Foundation-ийн дэргэдэх Монгол хүүхдүүдийн Боловсролын санд хандивладаг. Энэ нь жилдээ 1-2000 фунтад хэлбэлзэнэ Зарим жил давах нь ч бий.

Жакийгийн арми зөвхөн Barton on Sea тосгоны оршин суугчдаар тогтохгүй. Тэр Германд суух худуудаа мөн үүнд татан оролцуулсан байдаг. Тэжээллэг хоол, витамин, эм зэргийг тэр Германаас Монгол руу явуулж байсныг, жил бүр Герман явахдаа тэнд мөн сан богсох ажиллагаа зохион байгуулж өөрийн нэрсэн нэрмэлүүдээ Англиас авч очиж борлуулдгыг мэдэх юм. Амьдрал л тул түүний ар гэрт өвчин зовлон тохиолдох, хүүхэд хүргэд нь эдийн засгийн давалгаанаас болж ажилтай ажилгүй болох гээд олон асуудал гардаг. “Өөрийн гэр бүл хүүхдэд гаргах цаг бага байгаадаа санаа зовох л юм, гэхдээ энэ ажлаа би зогсоож болохгүй” хэмээн тэр өгүүлдэг. Хүний өмнөөс зовж хүний өмнөөс баярлах гэдэг гайхам чанар Жаки тийм гайхам чанартай хүн. Энэ бүгдийг тэр Монголын хүүхдүүдийн төлөө, бидний ирээдүйн төлөө хийдэг. Монгол хүүхдүүдийн төлөө хэмээсэн энэхүү сайн санааны байгууллагыг дэмжигч олон олон Жакийгийн нэгэн төлөөллийн ажил үйлсийн зах зухаас дуулгахад ийм байна.

Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэнд хүргье!

 

Монголд хагас сая фунтийн тусламж үзүүлээд буй CAMDA хийгээд 93 настай Билл өвөө

billcamda2000 оны Монголд тохиолдсон зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах зорилгоор холын Английн Жон өвөө, тэр үед Рийдингийн их сургуульд мал эмнэлэгийн шугамаар Магистрийн зэрэг хамгаалж асан монгол залуу С.Батсайхантай хамтран нэгэн буяны байгууллага байгуулж байсан нь  Cambridge Mongolia Disaster Appeal буюу CAMDA. – camda.org.uk.

2000 оны эхэн, дунд үеийн Британи дахь Монголчууд энэ байгууллагын талаар, сайхан сэтгэлт  Жон өвөөг сайн мэднэ. Харин өдгөө энэ байгууллагын талаар түүнийг ажиллуулж буй хүмүүсийн талаар мэдээлэл бага буйгаас мэдэхгүй анзаарахгүй нь олонтоо болж буй тул энэхүү товч танилцуулга мэдээллийг хүргэж байна.

“Монголыг хэмээсэн сайхан хүмүүс үе үе таардаг юм шүү, ядахдаа урмаар тэтгэж яваарай”  хэмээн цахим ертөнцийн нэгэн нэр үл мэдэх анд минь олон жилийн өмнө хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.  Тийм хүмүүсийн нэг нь CAMDA-г үүсгэн байгуулагч Жон өвөө байлаа. Жон өвөөгийн зудад нэрвэгдсэн малчдад туслах сэтгэл нь ерөөс малчдын ахуйг дэмжиж Монголын хөгжилд хувь нэмэр оруулахсан хэмээн өргөжсөн. Тиймээс ч тэрээр 2010 онд CAMDA нэрээ товчлолыг нь хадгалж Cambridge Mongolia DEVELOPMENT Appeal болгов. someprojectsAдууны шимэгч хорхойн буюу паразиттах өвчний эсрэг тарилга, боловсруулалт, худаг гаргах, сэргээх, өвс хадах хадуур нийлүүлэх үэрэг ажлуудаасаа гадна хонины ноосоор дулаалгын материал хийх технологийг нэтрүүлэх, оюутны тэтгэлэгийн сан бий болгох  гээд олон санааг тэрээр сэдэж эхнээс нь ажил болгохоор судалгаа шигжилгээнд төсөв гаргаж байсан билээ. Харамсалтай нь тэр өөрийн биеэр энэ бүгдийгээ хэрэгжүүлж амжилгүй таалал төгссөн.

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Бидний бараг бүхийл арга хэмжээн дээр ирчихсэн инээд бэлэглэн Монголчууд бидэнтэй ойр дотно явсан, сайхан сэтгэлт, хичээнгүй зүтгэлт өвөөг бурхны оронд одоход нь Эглийн эгэл эрхэм нэгэн – John Pirie (1929-2010) гарчигтай нэгэн дурсамж тэрэлж байсныг холбоосоос уншиж болно

Жон өвөөгийн үзэл санааг түүнийг залгамжлагчид таслалгүй үргэлжлүүлж буй. Cambridge-ийн Их Сургуулийн Mongolia & Inner Asia Studies Unit -ийн Др. Проф Давид Снит CAMDA-н ажиллагаанд зав боломжоороо байнга тусалж дэмжиж ирсэн бол John Pirie агсны охин найруулагч Caroline Pirie, түүнийг амьд cэрүүнд хамтран ажиллаж байсан Англичууд ч үйл хэргийг үргэлжлүүлэхэд зүтгэл гарган ажиллаж буй. Мөн Ариунгэрэл өөрийн боломжоороо ажил үйлсэд нь идэвхитэй оролцож Билл өвөөд дэм өгч байдаг агаад Элчин сайдын яамныхан, бусад хувь хүмүүс ч тодорхой хэмжээнд холбоо харилцаатай.

Гэхдээ гол зохицуулан чиглүүлэх, гар бие оролцооны байнгын ажлуудыг Англид нэг хоёр хүн (Жон өвөө дараа нь Билл өвөө)  Монголд нэг хүн (Батсайхан анд маань) л өдийг хүртэл ажил амьдралынхаа хажуугаар амжуулж ирэв.

CAM2012camdaagmbillDA үүсэн байгуулагдсан цагаас “арын ажилд” бичиг хэргийг цэгцлэх, санхүүгийн тооцоог хөтлөх зэрэг ажлыг эрхэлж асан Билл өвөө анд нөхрийнхөө үйл хэргийг залгамжлан өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх “нүүр эгнээнд” 2010 онд гарч ирсэн билээ. “Шинэ ажилд” хүчээ өгөхөөр шулуудсан тэрээр тэр үед 87-хон  настай байв.

Билл өвөө нурууны ужиг хүнд өвчтэй, гадуур тэр бүр явж чаддаггүй тул Жон өвөө шиг энд тэнд болох үйл ажиллагаанууд дээгүүр очин CAMDA-гаа сурталчилж амждаггүй. Гэхдээ тэрээр цахим ертөнцөд өөрийн чадах бүхний хийж явна.

Тэрээр Жон өвөөгийн үед бий болсон хэлхээ  холбоог алдагдуулалгүй гол ивээн тэтгэгч байгууллагуудад өмнөх жилийн төслийн тайланг гарган өгч, ирэх жилийн төслийн  саналаа боловсруулан илгээж, Charity Commission-д үйл ажиллагааныхаа тайланг цаг тухайд нь боловсруулан хүргэнэ.

Монголын эдийн засаг улс төрийн байдлыг хэнээс ч дутахгүй анхааран уншиж улс төрийн ямар шийд малчдад хэрхэн тусах, эдийн засгийн өсөлт бууралт нь малчдын амьжаргаанд хэрхэн нөлөөлөх талаар бодол сэтгэл чилээнэ. Энэ бүгдээ нэгтгэн 2 сар тутмын цахим мэдээллийн хуудас  боловсруулан дэмжигч ивээн тэтгэгч нартаа илгээхийн зэрэгцээ байгууллагынхаа цахим хуудсыг байнга шинэчлэн сэргээж ажиллана. Бас Монголын холбогдолтой зурагт мэдээллүүдийг цахим хуудсандаа байнга шинэчлэн оруулж CAMDA-г дэмжигч нартаа Монголыг сурталчилна. Тэр өдгөө 93 насны сүүдэр зооглож буй.  Гайхамшигтай!

holboochinbillТүүний амьдрал нь амьд түүх. 16 настайдаа холбоо харилцааны мэргэжлээр дадлагажиж дэлхийн 2-р дайны үед Британийн армид хүчин зүтгэж дайны сүүлээр Европод  3 жил (44-47 орнуудад) алба хаасан түүний амьдрал замналыг ажихад  технологийн өөрчлөлтийг даган мэргэжлээ байнга ахиулж, цаг үеэсээ хоцролгүй байнгын суралцагч болох нь анзаарагддаг. 1988 онд тэтгэвэрт гаtseregbillрах үед нь компьютерийн эрэн эхэлж байсан агаад тэрээр өмнө хадгалагдаж ирсэн олон төрлийн мэдээллийг хэрхэн компьюьерийн өгөгдөл болгон хадгалах талаар мэргэшсэн байх жишээтэй. Тэр чанар нь ч түүнийг өдгөө хэрийн хүнээс илүүтэйгээр цахим орчинд ажиллаж бүтээх чадварыг бий болгож, CAMDA-г хөтлөн явуулж буйгаар нотлогдоно.

CAMDA үүсэн байгуулагдсан цагаасаа өдгөөг хүртэл хагас сая гаран фунтийн хөрөнгө босгож зудад нэрвэгдсэн малчдад туслахаас гадна мал вакцинжуулах (500 мянга гаруй адууг пакцинжуулсан байдаг), хадлангийн морин хадуур нийлүүлэх, худаг сэргээн засварлах, говьд хүнсний ногоо тариалах төслийг тэтгэх зэрэг тодорхой ажлууд болон бусад зардалд зарцуулаад буй юм. Түүнээс 300 орчим мянга нь Билл өвөө CAMDA-н өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж ирсэн 2010 –аас хойшхи хугацаанд хамаарна.

husnegt

camdaaidТэрээр насны намарт дарагдаж буйгаа үе үе хэлдэг. Хамтраад ажиллавал хийж болох олон санаа байна ч хэмээдэг. Англид байгаа Монголчууд тухайлбал яаж тусалж болохоор байна хэмээн түүнээс асуухад тэрээр энгийн нэг зүйл байж болох хэмээгээд ийнхүү хариулсан

How Mongolians in the UK can help CAMDA?

There’s one way I’ve been trying to push (and not just for Mongolians), but without much success. I’ve included it several times in Newsletters, and more recently on our Facebook page. https://www.facebook.com/pages/CAMDA/626297740724261 Increasingly people are buying online, and not just goods, but services like travel, holidays, insurance, and so on. I joined CAMDA with Easyfundraising (see Facebook for details) 2 years ago, but apart from myself, only 4 others have joined this useful scheme of raising money. The donated amounts may be small but lots of small donations go to make useful sums. Those who travel spend more so donated amounts from such means increases. Any publicity you can give to persuade more to join, naming CAMDA as their chosen charity, will help grow this source of funding. Are there any reasonably affluent Mongolians you know willing to make a regular (monthly) donation, say £5? This, plus eligible GiftAid provides £6.25, or £10 = £12.50. By using MyDonate whose fees are minimal, all donations get fully used on our project work. https://mydonate.bt.com/donation/start.html?charity=138127 Such regular contributions would generate £75 or £150 a year. Just 5 at £5 pm or 3 at £10 pm is enough for one well! For UK Mongolians just to spread the word to other Mongolians about CAMDA, (and hoepfully get their support by use of Easyfundraising or regular donating) could do a lot. One thing CAMDA lacks is regular, dependable funding, everything has to be paid for by grants, which are becoming harder to come by

Монголыг хэмээсэн сайхан сэтгэлт хүмүүс үе үе таардаг. Тийм хүмүүсийн нэг нь өдгөө CAMDA-г “чирж, түлхэж” яваа  Билл өвөө.   Ийм нэгэн байгууллага, ийм нэгэн өвөө Монголыг хэмээн “чимээгүйхэн” зүтгэсээр…CAMDA-н талаар дэлгэрүүлж сонирхохыг хүсвэл түүний http://camda.org.uk цахим хуудас,  Нүүр ном  -р зочилж Билл өвөөд урмын үг илгээхийг хүсвэл хаягаар [email protected] харьцаж болно.

Сайхан сэтгэлийн үүдэлтэй, сайн үйлс түгэн дэлгэрэг!

Хутагтын хийдийн эрэлд: Хийд ба өв

uulzalt1“Оюунлаг Оршихуй” уулзалтын 34 дэх дугаарын зочин  ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны Доктор, профессор  С.Чулууны  хэлэлцүүлсэн илтгэлийг хүргэж байна. Уулзалтын үеэр олон сонирхолтой баримтуудын тухай дэлгэрүүлэн ярьж, асуулт хариулт өрнөсөн билээ. Удахгүй бичлэгээр хүргэх болно.

Оршил

Чингис хааны тахилгат уулс орших Бурхан халдун (burqan qalduna) уул орших Монголын одоогийн нийслэл Улаанбаатараас зүүн хойш 70 гаруй км-т орших Хан Хэнтий нуруунд нэгэн хуучны сүмийн туурь буй. bairshilЭнэ туурийг ХХ зууны эхэн үед Монголд ажиллаж байсан Оросын судлаачид анх зорин очиж тэмдэглэснээс хойш саяхан болтол хэн ч тодорхой судлан үзээгүй юм. Түүний шалтгаан нь мэдээж газарзүйн байршлын хувьд бэрхшээлтэй, тус дурсгалын хэмжээ хэт том хүн, хүч их орох байсантай холбоотой. Нөгөө талаар 17 зууны хот суурингийн судалгаа Монгол улсад маш бага судлагдсан ч хамаатай.
ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс 2013 оноос эхлэн “17 зууны Монголын хотууд” төслийг хэрэгжүүлж Монголын газар нутагт буй 17 зууны үед хамаарч болох зарим хотуудад малтлага судалгааг хийх ажлыг эхлүүлсэн юм. Хамгийн эхэнд Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд хэмээх нэгэн хуучин хотын туурийг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн юм.

Уг хийдийн тухай анх 1915 онд Монголд хүн ам, статистикийн судалгаа явуулж байсан Оросын шинжилгээний анги тус дурсгалыг үзэж танилцсан байдаг. Гэвч тэд огт судалсангүй. Түүнээс хойш Сарьдаг хэмээх их уулсын дунд орших энэ хотод тодорхой малтлага хийгдэхгүй XXI зууны эхэн хүрчээ.

otogМиний бие 2010 оноос хойш тус дурсгалыг судлах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор нэлээд анхаарсан боловч санхүү болоод мэргэжилтний хувьд ихээхэн саадтай байсан юм. Хоёр жил орчим ойр хавийн бүс нутагт судалгаа хийж, аман түүхийн мэдээ цуглуулж байлаа. Уг хотыг аман түүхийн мэдээнд “Өндөр гэгээн” байгуулсан гэж ярилцдаг аж[1]. Гэсэн хэдий ч хийдийн туурьд судалгаа явуулж Өндөр гэгээн Занабазарын үеийнх гэдгийг баталсан судалгаа огт хийгдээгүй байлаа. Энэ нь дараахь судалгаа явуулах нэгэн сэдэл болсон юм. Хан хэнтийн нуруунд буй энэ хуучин хотын үлдэгдэл нь чухам аль үеийнх болохыг малтаж судлахаас нааш тодорхой болохгүй нь ойлгомжтой байлаа.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2013 оноос эхлэн “XVII зууны хот суурин” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэх болсон. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрт буй энэ үед хамаарах 10 гаруй хот суурингийн үлдэгдэл газрыг бүртгэж авав. Тэдгээрийн эхлэл нь хамгийн судлахад бэрхшээлтэй газар нутагт байрлах “Сарьдаг хийд”[2] (khiitiin Saridag) туурийг малтан судлахаар шийдсэн юм. Энэ цаг хугацаа бол 2013 оны 10 сарын 15 болно.

hurehzamТэр цагаас хойш нийтдээ 4 удаа 14 хоногоос 3 сар хүртэл малтлага явуулсны үр дүнд дараахь судалгааг тодруулсан юм. Судалгааны ажил дахин 1-2 жил үргэлжлэх бөгөөд эхний шатны үр дүн нэгэнт гараад байгааг танилцуулж байна.

Хутагтын хотын тухай мэдээлэл

Энэхүү хийдийн тухай анхны мэдээ нь “Богд Жибзундамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх монгол сурвалжид

“Эеэр засагчийн арван нэгдүгээр он хөх морин жил /1654/ Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-ганданшаддублин (ribogejaiγangdanšaddubling) хэмээх Номын Их Хүрээ байгуулав”[3] гэж анх тэмдэглэсэн байдаг.

hiidiin-devsger-zuragЭнд тэмдэглэгдсэн Хэнтий уулын өвөрт байгуулсан хийд чухам хаана бэ? гэсэн таамаг судлаачдын сонирхолыг өнөөдөр хүртэл татсаар байв. Дээрх модон морин жил нь 1654 он болно. Түүнийг батлах архивын баримтад “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” хэмээн тэмдэглэснээс үзвэл хожмын Их хүрээ буюу Хутагтын өргөө байгуулагдсан оныг 1654 оноос эхлэн тоолдог байжээ. Занабазар хутагтын байгуулсан Рибогэжай-ганданшаддублин хэмээх Номын Их Хүрээ хаана байсан, хожмын ямар хийд болох тухай нарийн мэдээлэл байхгүй. Өндөр гэгээний намтарт тэмдэглэснээс үзвэл тус хийдийг тухайн үеийн Монголчуудын дотоодын дайн самууны хөлд сүйдсэн болохыг тодорхой тэмдэглэжээ. Түүнд бичнээр:

“Намжүн хэмээх шороон луу /1689/ жилийн хоёрдугаар сард Бошигт өөрийн орноос цэрэг хөдөлгөж Халхын баруун гарын элжигин хэмээгчийн хоёр хөсгийг дарав. Тэндээс улмаар олон халхчуудын дунд орж ирээд түүний /Галдан бошигтыг хэлж буй С.Ч/ омог хүч нь дэлгэрснээр халхчууд цөм дүрвэж зугтав. Эрдэнэ зуу тэргүүтэн сүм хийдийг сүйтгэж заримын бурхан шүтээнийг эвдэн бусниулав. Мөнхүү Богдын суух хүрээний их бага бурхан шүтээнийг болон Рибогэжаганданшадувлин хийдийг бүхэлд нь эвдэн сүйтгэх зэрэг зохисгүй үйлсийг ихэд үйлдэв”[4] гэжээ.

Энэ баримтаас үзвэл Рибогэжаганданшадувлин буюу Номын их хүрээг шатаасан болох нь тодорхой. 1689 оны үед Галдан бошигтын цэрэг Хэрлэн голыг гаталж Занабазар, Түшээт хаан нарыг хайж буй тухай Оросд бичсэн захидлаас тодруулж болно[5]. Дээрх мэдээнүүдээс үзвэл Занабазарын байгуулсан Рибогэжаганданшадувлин хийд нь 1654 оны үед баригдаж эхлээд 1680-аад оны төгсгөл үед дотоодын дайны хөлд сүйдэж устсан байна. Тэр үеэс хойш дахин хурал номыг сэргээлгүй орхисон болох нь тодорхой байна.

haniinurlugУг хийдийн туурийг анх 1915 онд Оросын судлаач А.С.Козины удирдсан шинжилгээний ангийн нэг хэсэг нь “Хэнтийн уулсаар” явахдаа анх Сарьдагийн хийдийн туурийг үзэж танилцжээ. Түүний дараа “Судар бичгийн хүрээлэн” хэмээх байгууллагаас 1922 оны 5 сарын 23-ны 6-р удаагийн хурлын тогтоолын хоёрдугаар зүйлд:

“Харъяат хүрээлэнгийн гишүүн бөгөөд хавсарсан нарийн бичгийн дарга Бат-Очир зураг үйлдэх эрдэмт Орос [В.И] Лисовский, бага орчуулагч Буриад Дорж нарий хөлсний морь тэрэг хөлслүүлэн илгээж Сарьдагийн эвдэрхий хийдийн зэрэг газар явж зураг хэмжээ зэргийг бүдүүвчлэн авхуулах ба янз байдлыг байцаан үзүүлэх жич бас элдэв ургамал бодисын зэрэг зүйлийг шинжээр гаргах явдлыг хэлэлцэн тогтов”[6] гэжээ.

Уг тогтоолын дагуу томилогдсон багийнхан нэг сарын дараа хээрийн ажилдаа гарах болжээ. Хээрийн судалгаанд гарахын тулд нэлээд бэлтгэл хангаж, хамгаалах цэрэг, буу зэрэг зүйлсийг бэлтгэн явжээ. Тэд хэрхэн бэлтгэсэн тухай Судар бичгийн хүрээлэнгийн баримтад

zerzevseg“эдүгээ манай хүрээлэнгээс гишүүн түшмэл Бат-Очир зураг үйлдэгч орос Лисовский, орчуулагч бичээч Буриад Дорж, жич зэвсэг бүхий цэрэг нэг, морь мал хадгалах хүн нэг, бие хамгаалах буу хоёр, уналага ачлагын морь тав, морин тэрэг нэг, барих майхан нэгийг хэрэглүүлэн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны нутаг Сарьдагийн  хийд нэртэй эвдэрхий хийдийн газрыг бүдүүвчлэн шинжлэн үзүүлэхээр илгээе хэмээн гуйн мэдүүлье”[7]

гэж Засгийн газарт мэдэгджээ.

Үүний үр дүнд тэд Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийдийн туурьд хүрч танилцжээ. Харин Лисовский нар уг туурийг үзээд Занабазарын хот биш Чингис хааны үеийн хотыг оллоо хэмээн МОНТА хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн мэдээ буй. Үүнээс хойш уг туурийг малтан судалсан зүйл гаралгүй 1990 онтой золгосон юм. Монгол улсад шашны асуудлыг чөлөөтэй ярилцах болсон үед Төв аймгийн орон нутгийн музейгээс санаачлан ШУА-ийн Түүхийн хүрээлэнд санал тавьж мэргэжлийн археологич оролцуулан тус хийдийн туурьтай очиж танилцжээ[8].

Түүнээс 23 жилийн дараа Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 10 сарын дундуур өвлийн хүйтэн эхлэхийн өмнө зорин очиж анх удаа цогцоор нь судлах ажлыг эхлүүлсэн юм. Гэвч эхний жил бид байгалын байдал болон тухайн үеийн нөхцөл байдлыг сайн ойлгоогүй учир амжилт тун бага болсон юм.

Хутагтын хийд ба Хэнтий уул

baigaliinorchin17 зууны дунд үед Халхын хутагт Занабазар түүний төрсөн ах Түшээт сайн хаан нарын эзэмшил нутаг нь зүүнш Хэрлэн гол хүртэл оршиж байв. Эрдэнэ зуугаас Хэнтий нуруу хүртэлх газар нутагт өвөл, зуны цагт шилжин нүүдэг байсан Хутагт өөрийн нутгийн зүүн зах Хан Хэнтий ууланд уг хийдийг байгуулсан байна. Уг хийд буй нутаг нь одоогийн Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс хойш 85 км газарт Хэнтийн нурууны салбар уулс болох Арцат сарьдагийн өвөрт Номын хүрээ буюу Хийдийн сарьдагийн туурь  оршино[9]. Өндөр уулын бүсэд ой тайгын өндөр өвс ургамал битүү ургасан, хэд хэдэн голыг гатлах тул явган буюу мориор зорьж очих ба хус, бургас, хар мод, нарс холилдон ургасан ойтой.

Мөн хийдийн урд талд Сонгино, зүүн талд Бух ян хэмээх сарьдаг уулсаар хүрээлэгдсэн. Хийдээс баруун тийш 8 орчим км зайд Хагийн хар нуур оршино. Хийдийн сарьдаг, Бух ян, Сонгино хайрханы салаалсан амнаас Хийдийн гол эх авч Туул гол руу цутгана. Хийд нь Чингис хааны үеийн тахилгат уул Бурхан Халдун уулаас баруун урагш зүгт 120 орчим км-т оршино. Хийдийн зөвхөн өмнө болон баруун талаас очих боломжтой. Хуучин ул мөрийг үзэхэд өмнө талаас Туул голыг гаталж өгсөж очдог байсан бололтой нарийн жим буй. Сарьдаг хийдийн ерөнхий байдлыг дараахь зургаас үзэж болно.

Тус хийдийн тухай монгол сурвалжийн мэдээнээс гадна 17 зууны үед Занабазартай уулзахаар ирсэн Оросын элчийн тэмдэглэлд буй[10]. Гэвч Оросын элч уг хийдэд очиж чадаагүй бөгөөд Занабазар хутагт түүнийг хүлээж аваагүй болно.

Хийдийн бүтэц зохион байгуулалтыг 2013 оноос явуулсан малтлагын үр дүнд тодорхой гаргаснаар _tsa5190барилгын туурийг хамруулан дөрвөн буланд нь цэг авлаа. Эдгээрийг дурдвал баруун хойд булан нь хойд өргөрөгийн 480 27’48.1, зүүн уртрагын 1070 59’33.7 хэмд, баруун урд булан нь хойд өргөрөгийн 480 27’32.9, зүүн уртрагын 1070 59’33.7 хэмд, зүүн хойд булан хойд өргөрөгийн 480 27’48.1, зүүн уртрагын 1070 59’52.2 хэмд, зүүн урд булан хойд өргөрөгийн 480 27’32.9, зүүн уртрагын 1070 59’52.3 хэмд тус тус байрлана. Эдгээр цэгүүд нь өргөөш 380 м, уртааш 470 м хэмжээтэй 17.86 га талбай эзлэж байна.

Сарьдаг хийд оршиж буй Хан Хэнтий нуруу нь Монгол улсын Байгалийн цогцолборт дархан цаазтай газар тул зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, ан хийх, байшин барилга барих боломжгүй газар болно. Мөн 2015 онд Бурхан халдун уул, түүний орчны бүс нутгийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан учир хамгаалалтын хувьд Монгол улсын төрөөс нэлээд анхаарч тусгай хариуцсан байгаль орчны байцаагч томилон ажиллуулдаг газар юм.

Ийнхүү Чингис хааны үеэс тахиж байсан Бурхан халдун уул, Хан хэнтийн нуруунд орших цорын ганц хийд нь түүний шууд угсааны хутагт Занабазарынх болох ба өнөөг хүртэл тусгайлан судалсан зүйлгүй 300 гаруй жилийг өнгөрөөсөн байна.

Малтлага: Хутагтын хотыг нээсэн нь 

naltlaga14-15Бид нэгэнт 17 зууны хийдүүдийг малтан судлахаар шийдсэн учир 2013 оны 10 сард цас орохоос өмнө Сарьдаг хийдийг зорьсон юм. Уг судалгааг хийхийн өмнө археологийн малтлага судалгаанаас гадна Байгаль орчны яамны зөвшөөрөл олгогдохгүй байсаар ингэж оройтоход хүргэсэн юм. Уг туурьд хүрэхийн тулд зөвхөн мориор явах шаардлага байсан тул 14 хүн бүгд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас унааны болон ачааны морь хөлслөн нутгийн хөтчийн хамт 2 өдөр явж хүрсэн юм. Судалгааны багийн ахлагч С.Чулуун, бусад археологич, түүхчдийн хамт ажилласан.

Сарьдагийн хийдэд 2013-2015 онд нийт 3 удаа малтлага судалгааг хийсэн бөгөөд нийт 14 хэсэгт малтлага хийсэн юм. Малтлагын ажлыг археологич Э.Уртнасан хариуцан ажилласан бөгөөд Түүх, Археологийн хүрээлэнгийн судлаачид голлон ажилласан. Малтлага судалгаа 14 хоногоос 3 сар хүртэл үргэлжилж байсан[11]. 2013 онд 3, 2014 онд 5, 2015 онд 6 нийтдээ 14 газарт малтлага явуулсан бөгөөд 2015 онд гол ордоны хэрэм доторх ургасан модыг тайрч, талбайг бүрэн цэвэрлэж, нийт барилгын үлдэц бүхий талбайг өмнө талаар нь модон хашаа хийж хамгаалалт хийсэн.

haniinurlugБарилгын туурийн ерөнхий зураглалыг археологич Э.Уртнасан хийсэн бөгөөд өмнө илэрч олдоогүй хэд хэдэн барилгын туурь, хэрэм, үүдний довжоо зэргийг шинээр энэ хугацаанд илрүүлэн олсон юм. Уг дурсгалыг дотор нь барилгын туурь, хэрэм, суврага гэсэн 3 хэсэгт хуваан ангилж авч үзсэн. Нийтдээ 12 барилга, 3 суврага, 2 хэрэм одоогоор олдоод байна. Барилга бүр өөр өөрийн өвөрмөц бүтэц зохион байгуулалтай. Жишээлбэл, Барилга №1. Энэ барилга нь хийдийн баруун урд хэсэгт оршино. Барилга нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёр тийшээ шаталсан байдалтай, голд нь хаалга байна. Хоёр тал тус бүр дөрөв, нийт 8 өрөөтэй. Барилга №1-ийн баруун талын хэсэг бусдаасаа харьцангуй бүтэн үлдсэн бөгөөд ханын хамгийн өндөр хэсэг нь 5 м орчим бол нүүрэн тал буюу газрын уруу хэсэг нь эвдрэл их байна. Энэ нь салхи, бороо, үерийн улмаас эвдэрсэн бололтой байна. Барилга №2 нь нэгдүгээр барилгын хойд талд залгаа шахуу байрлана. Тус барилгыг тусгайлан зассан довжоон дээр барьсан байна. Барилгын баруун талд зориуд зассан тэгш талбай байгаа нь түүн дээр гэр юмуу өөр ямар нэгэн зөөврийн сууц түр барьдаг байсан бололтой. Хоёрдугаар барилга нь дөрвөн тасалгаатай ба хоёр нь том, хоёр нь жижиг аж. Хамгийн том барилга нь №4 буюу гол цогчин дугана байсан бололтой. Гадна талаараа хэрэмтэй гол барилга юм. Гол өрөө нь том, түүний баруун зүүн жигүүрт нэжгээд өрөөтөй. Гол барилгын урд талд хаалганы хоёр талд /Т/ үсэг хэлбэртэй давхар хаалга байсан бололтой нуранги мэдэгдэх бөгөөд анх ямар хэлбэртэй байсан нь тодорхойгүй.

tsogchinduganaБид 2014-2015 онд гол малтлага судалгааг энэхүү №4 барилгын туурьд хийсэн болно. Бидний үзэж буйгаар тус барилга нь гол цогчин дуган байсан бололтой.

Бусад барилгын бүтэц, зохион байгуулалтын план зураг үйлдсэн бөгөөд цаг хугацаа, санхүүгийн хувьд бэрхшээл байсан учир одоогоор малтаагүй байна. Харин хэрмийн өмнө хэсэг болон зүүн баруун хаалга байрлах хэсэгт малтлага хийсэн.

tuvtanhimХэрмийн дотор талыг зориуд тэгшлэн зассан ба хэрмийг том чулуугаар өрж хооронд нь нимгэн чулуу хавчуулан гоёмсог өржээ. Хэрмийн зүүн урд булан нь бусдаасаа харьцангуй бүтэн үлдсэн бол бусад хэсэг нь нурж дээр нь өвс урган далан маягийн овгор болжээ. Хэрэм нь урд, баруун зүүн талдаа тус бүр хаалгатай бөгөөд хаалганы хатавч нь өргөн далавч хэлбэрийн аж. Хэрмийн гадуур хойд болон баруун талаар үер уснаас хамгаалсан шуудуутай. Хэрэм нь одоо мэдэгдэж байгаагаар 2 м өргөн байна. Суврагын хувьд огт малтаагүй бөгөөд өмнө суврага 1 болон 2 нь хэрмийн баруун урд талд зэрэгцэн байрлана. Одоо мэдэгдэж байгаагаар дугуй хэлбэртэй, дээш нарийссан байдалтай байна. Суврага 3 нь хэрмийн хаалганы зүүн гар талд 1, 2-той нэг эгнээнд 20 орчим метр зайтай байрлана. Тус суварга нөгөө хоёр суваргатай ижил зохион байгуулалттай байна. Энэ суварганд 1994 онд У.Эрдэнэбатын экспедици малтлага хийсэн билээ. У.Эрдэнэбат урьд ухагдсан байсан суварга №3-дээр бага хэмжээний малтлага хийсэн байна[12]. Сувраганы дээд хэсгээс маш олон тооны цац илэрч гарсан байдалтай байсан.

093Гол цогчин дуганы хоймор хэсэгт 2014, 2015 онд гол судалгааг явуулсан. Судалгааны үр дүнд цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар бүтээсэн том хэмжээний бурхан, 1.5 м өндөртэй бурхад 10 илрээд байна. Түүнээс гадна гол том бурханы сууриас 2 шүншиг илэрсэн юм. Бурхад барилгыг нурахад хүчтэй цохигдож бутарсан бөгөөд хэмхэрч сүйдсэн болох нь тодорхой байна. Мөн барилга галд өртөж шатсан болох нь шалны болон дээврийн шатсан модны үлдэцээр мэдэж болно.

oldvoruud32015 онд цогчин дуганы гол талбайг малтан судалсан юм. 4 үе малтсан бөгөөд эхний үед дээврийн ваарны нурсан байдал илүү мэдэгдэнэ. Малтлага талбайн баруун урд хэсэгтээ урд хана дагуу 7 ширхэг босоо мод илэрсэн бөгөөд нэлээд хэдэн мод хэвтээ байдалтай байна. Энэ хэсэгт илэрсэн моднууд одоогоор ямар зориулалттай болох нь мэдэгдэхгүй байна.

Баруун урд буланд өнгөн хөрснөөс доош 60 см гүнээс шатаж харласан 24х18 см хэмжээтэй багана илэрсэн юм. Түүнээс баруун тийш 6 ширхэг босоо мод байгаа нь шатаж, өмхөрч муудсан байна. Эдгээр 6 ширхэг модны хамгийн баруун захын, баруун хананаас 3 м зайд  харьцангуй сайн хадгалалттай бөгөөд 28х28 см хэмжээтэй мод байгаа нь багана бололтой байна. Баруун урд буланд буй бөөн модны орчмоос өнгөн хөрснөөс доош 1.5 м гүнд том хэмжээний цүү, цуурга илэрсэн нь энд хаалга юм уу ямар нэгэн хайрцаг сав байсан бололтой. 3-р үеийг малтахад дээврийн ваарны хүрээ өргөсөж 4.5 м болсон байна. Энэ нь энд асар олон тооны дээврийн ваар бөөгнөрсөн байгааг илтгэж байна. Барилга шатаж дээвэр нурахад нүүр ваартай хэсэг нь гадна талд унасан гэдэг нь мэдэгдэж байна. Энэ үеийн малтлага дуусахад талбайн урд хана дагуу булан хэсэгтээ өмхөрсөн босоо мод 7 ширхэг байсан бол зүүн тал орчмоо зүүн тийшээ налсан, шатаж харласан модны үлдэгдэл илрэв. Харин баруун хана дагуу хойд хэсэгтээ 3 ширхэг бүдүүн босоо мод илэрч, урд хэсгээрээ холбоос бололтой нарийн шургаагыг голоор нь хөрөөдөж хоёр захын завчин зассан 50 см урт мод нэлээд олон тоогоор илэрсэн. 4-р үеийг малтахад талбайн модон шал илрэв [Зураг №6]. tanhimiinshalТалбайн баруун урд буланд бөөн байдалтай, эмх замбараагүй мод илэрсэн байна. тэдгээр моднуудын гурав нь гол багана байна. тус моднуудын доор шатаж харласан байдалтай модон шат байх бөгөөд гишгүүр хоорондын зай 30 см байна. Шат нэлээд огцом бөгөөд 40 орчим градусын налуутай байна. Мөн 3-р үеэс илэрсэн  хоёр захын цавчин зассан 50 см урт мод илэрч байна.

Бид талбайд илэрсэн моднуудыг цэвэрлэн гар болон гэрэл зургийн баримтжуулалт хийж модон шал болон баруун урд буй буланд байгаа баганыг үлдээж бусад модыг авахад баруун урд булангаас араг маягийн хийцтэй зүйл илрэв. Тэр нь нарийн  иштэй бутлаг ургамалыг 5-7 ширхэгээр базаж дээсээр ороож, түүнийгээ хооронд нь мөн холбон хийсэн байна. Үүний доор 80 см урт, чихтэй модон тэвш тавьжээ. Эдгээрийн хажууд нэг талдаа таван толгойтой, нөгөө тал нь өндгөн хэлбэртэй тавтай модон алх, мөн нэг тал нь цүүцэн хэлбэртэй, нөгөө тал нь дөрвөлжин хэлбэрийн толгойтой алх зэргийг тавьсан байжээ. Малтлага 9.2, 9.3 талбайг малтан дуусахад дуганы баруун хананд 1.5 м өргөн хаалганы хоёр хатавч илэрсэн байна. Мөн энэ талбайгаас 28 ширхэг баганын суурь илэрсэн байна. Үүнээс тооцоолон бусад талбайг бодоход дуганы төв заал нь 56 баганатай байсан гэдэг нь мэдэгдэж байна.

Барилгын бүтэц зохион байгуулалтын хувьд түвэд хэлбэрийн гэж үзэж байна. Уг хийдийг барихад голлон барилцсан хүмүүс нь Занабазар хутагтыг дагаж ирсэн түвэдүүд байсан сурвалжийн мэдээ буй. Сурвалжид өгүүлснээр түвэдийн 50-иад лам хуврага, эрдэмтэн мэргэд, урчуудыг дагуулан ирсэн ажээ[13].

Бидний судалгааны нэгэн чухал хэсэг нь хэрмийн урд хаалганд хийсэн талбай юм Малтлагыг 2014 онд хийсэн бөгөөд 2015 онд хэрмийг давуулан үүдийг нээх малтлага хийсэн юм. Тус малтлага нь хэрмийн бүтцийг тодорхойлоход маш чухал байсан бөгөөд сонирхолтой дүгнэлт гарсан.

Талбайг хойд талаас эхлэн 2014 онд малтан гаргасан чулуун шалыг барин явуулахад талбайн хойд захаас урагш 4.7 м зайд нэг үе чулуугаар өндөрлөсөн довжоо илэрсэн бөгөөд 15 см зузаан байна. тус довжооноос урагш 60 см малтахад дээр дээрээсээ дамналдан унасан шатсан моднууд илрэв. Тэдгээр нь 7 см зузаан банз, зарим нь 25х25 см хэмжээтэй байна. Эдгээр модны зарим нь 15 см зузаан, 70 см урт байх бөгөөд нэг талдаа 3х3 см хэмжээтэй углуургатай байна. Эдгээрийн нь дунджаар 120 см урт аж. Малтлагаар талбайн хойд хэсгээс чулуурхаг хатуу саарал хөрс илэрч байсан нь 4.5 м урт, 1.5 м зузаан байгаа нь энд тус хөрс овоорсон байдалтай унасан гэдгийг илтгэж байна. Малтлагыг цааш үргэлжлүүлэхэд 3.5 м урт явж мөн чулуун өрлөг гарч 50 см хумигдав. Тус чулуун өрлөгийг үлдээн малтахад хэрмийн урд хаалганы модон босго болон төмрөөр хийсэн булан нугас гарав. Малтлага хэрмийн урд хаалганаас урагш гарахад урагш 1 м урд тэгш шалтай бөгөөд түүнээс урагш налсан хэлбэртэй болсон байна. Бид налсан хэсгийг үлдээж зүүн тийш малтлагыг явуулахад хаалганы зүүн хатавчнаас зүүн тийш 1 м болж доош буусан шатны гишгүүр илэрсэн юм. Эхний буюу хамгийн дээд талын гиuszailuulahsuvagшгүүр нь 20 см өндөр, 1 м урт үргэлжлээд урд талын хэсэг эвдэрсэн байна. 2-5 дэх гишгүүр нь мөн л 20 см өндөр бөгөөд 2 м урт үргэлжилж урд талын хэсэг нурсан байдалтай байна. Дээрээсээ 7-10 дэх гишгүүр нь 3 м урт байна. Энэ мэтчилэн үргэлжилсээн 16 гишгүүр болоход шат нь хэрмийн урд ханаанаас урагш 4 м өргөн, 5 м урт үргэлжилсэн байна. Харин өндөр нь хаалны босго хүртэл 3.5 м аж. Бүрэн гаргасан шатны хойд тал нь доороо 2.2 м өндөр чулуун өрлөгтэй бөгөөд түүнээс дээш шавар дэлдэж хийсэн ханатай байна. Чулуун хананы дээд ирмэгт хоорондоо 1.2 м зайтай ус зайлуулах хоолойн нүх мэдэгдэж байна.

Ийнхүү ордоны хэрмийн өмнө хаалгыг бүрэн хэмжээгээр нээж бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц, хаалга ямар байдалтай байсныг тодорхой болгох бололцоо нээгдсэн юм.

hremiinhanahaalgaМалтлага дуусан хаалганы бүтцийг тодоруулах зорилгоор гар зураглал хийхэд хаалга нь хэрмийн гадна талд 14.5 м урт, 4 м өргөн, хоёр талаасаа өгсөж ордог 16 гишгүүр бүхий 3.5 м өндөр шаттай гэдэг нь мэдэгдсэн бөгөөд шатны урд талыг чулуугар өрж, цагаан шохойгоор өнгөлсөн болох нь тогтоогдов. Хэрмийн урд хаалга нь хоёр талруугаа нээгддэг, төмрөөр хийсэн булан нугастай, 2.2 м өргөн, 2.2 м өндөр модон хаалгатай байжээ. Хаалгыг дээд, дунд, доод талд нь төмөр бэхэлгээ хийж, голд нь тоорцог мэт хэлбэртэй төмөр чимгээр бариул хийсэн байжээ. Хаалгаар ороход 3.5 м өргөн, 3.5 м урт коридороор явж, цааш хаалганы хэсэг 9.25 м өргөн, 6.25 м урт хэлбэртэй болжээ. Бидний малтсан тус хаалга нь 10 ширхэг баганатай бөгөөд дээрээ шавраар дэлдэж хийсэн суварга маягийн шавар дээвэртэй байжээ гэж үзэж байна.

Уг хэрмийн дотор талын цогчин дуганы дотроос олдсон олдворуудыг үзвэл голдуу шавар болон төмөр эдлэл бөгөөд шүншигнээс гарсан эд зүйлс нь 17 зууны үеийн Монголын бурханы шашны хөгжлийг илтгэхээс гадна тухайн үеийн зэр зэвсэг, аж ахуйн холбогдолтой олон зүйлсийг нөхөж судлах боломжийг олгож байна. Өнөөг хүртэл Хутагт Занабазарын урлалын төрөлд шавар буюу керамик урлалын зүйлс байсан нь мэдэгдэхгүй байсан бол уг малтлагын үр дүнд тусгай нэгэн төрөл байсныг харуулж байна.

Бид уг малтлагын олдворуудыг бурханы шашны зүйлс, барилгын төрөл гэсэн хэдэн хэсэгт хувааж үзэж болохоор байна.

8tahilbusad2015 оны малтлагаар шавраар хийсэн язгуурын таван бурхан 3000 орчим ширхэг , эрдэнэ тэвэрсэн шавар хээ, өлзийт найман тахил зэргийг шавраар уран нарийн хийсэн эдлэлүүд илэрснээс гадна зэсээр цутгаж хийсэн бурхан багш, хагас хэвэнд цутгасан шавар бурхад, шавраар хийсэн тахилын ширээн дээр тавьдаг үүлэн хээтэй чимэглэл зэрэг илэрсэн байна.

Мөн дуганы баруун хойд буланд байсан том бурхны шүншигээс 8 хөлтэй тулга, түүний дээр байсан хүрэл тогоо, тогооны дотор талд шаазан цом, мөнгөн аяга, замбал бурхны эр, эм сахиусан хүрд, эрхины ширхэгүүд, барилгын ваарны чимэглэлүүд. илэрсэн байна. Эдгээрийн хойд талд цэргийг дуулга, ялтсан болон хөө хуяг, төмөр илд, жадны шилбэр, цахиур гар буу зэрэг илэрсэн байна. shunshig

2015 оны малтлагаар дуганы хойморт баруун буланд байх том хэмжээний бурхны доороос 2014 онд илэрсэн шүншигтэй ижил зүйлс илэрсэн бөгөөд уран нарийн хийцтэй байна. Тогооны дотор талаас Араб бичигтэй мөнгөн зоос, зөөлөн чулуугаар хийсэн Дорно дахинд хэрэглэгддэг нарны цаг илэрсэн байна. XVI зуунд монголчууд баруун талаараа Хаант орос, Дундад Азийн улсуудтай, урд талаараа Түвэд, Хятадын Мин улстай зах нийлж, улс төр, эдийн засаг, шашин, соёлын талаар нэлээд өргөн харилцаатай байсан талаар манай судлаачид дурдсан байдаг бөгөөд эдгээр баримт нь үүний илрэл даруй мөн болно. Мөн араб бичигтэй мөнгөн зоос нь 1526-1857 оны хооронд Энэтхэгт оршиж байсан Их Могол улсын Шах Жахан (1628-1658) хааны дэлдүүлсэн зоос[14] болохыг бид харьцуулан тогтоолоо. 2014 онд илэрсэн мөнгөн зоос нь Непалд дэлдэж Түвэдэд хэрэглэж байсан бөгөөд чухам ямар цаг үед баттай холбогдох талаар бид хараахан тогтоож амжаагүй байна. belegdursgalzoosЗөөлөн чулуугаар хийсэн нарны цаг  нь одоогоор манай нутгаас олдоод байгаа хамгийн эртний хэрэглэгдэхүүн болно. Сарьдагийн хийдээс илрүүлсэн нарны цаг нь араб болон ром цифр бүхий хоёр төрөл байна.

Тус хийдийн шүншигэнд тавьсан 2 ширхэг цахиур гар бууг XV зууны үед Орос улсад үйлдвэрлэсэн хэрэглэгдэхүүнтэй төстэй байна[15]. XYII зууны үеийн монголчууд тэр тусмаа Өндөр гэгээн Хаант Орос улстай тодорхой хэмжээнд харилцаатай байсан талаарх ОХУ-ын Төв архивт хадгалагдаж буй мэдээ баримт цөөнгүй[16] бөгөөд үүний тодорхой илрэл нь уг гар буу болно. Хутагт  Занабазарт Оросын Цагаан хааны талаас цөөнгүй элч ирж бараалхсан байдаг бөгөөд магадгүй тэдний нэг нь бэлэглэсэн байж болох билээ. Ийнхүү Сарьдагийн хийдийн малтлагаар XVII зууны үед монголчууд Дорно дахинтай уламжлалт харилцааны дээр Орос цаашлаад Өрнө дахинтай оюуны соёлын хувьд ихээхэн холбогдож байсныг биет хэрэглэгдэхүүнээр нотлох баримтууд олдсоор байна.

shahsnyoldvoruudМөн Хутагт Занабазарын 1654-1689 онд байгуулсан Рибогэжай-ганданшаддублин (ribogejaiγangdanšaddubling) хэмээх Номын Их Хүрээ нь бидний малтлага хийсэн Сарьдагийн хийд хэмээх энэхүү хуучны хотын туурь болох нь тодорхой болж байна. Мөн тус хийд нь түүхийн сурвалжид болон аман түүхийн мэдээнд буй халх-ойрадын дайны хөлд сүйдсэн нь үнэн болохыг мөн тодорхойлж байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд Хутагт Занабазарын урлалын нэгэн чухал төрөл нь шавар эдлэлийн урлал байснаас гадна уран барилгын цогц бүтээлийг цогцлоон байгуулсныг мэдэж болно. Сарьдагийн хийдийн судалгаа нь цаашид улам үргэлжилж, гарсан олдворуудад нарийн дүн шинжилгээ хийгдэх ажил ид явагдаж байгаа бөгөөд Монгол улсад “Занабазар”-ын хэмээх урлагийн бие даасан төрлийг улам тодруулахын зэрэгцээ, дараа дараагийн түүний нэртэй холбоотой сүм хийдүүдийн судалгааны эхний үр дүн гарч байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааг явуулснаар 17 зууны Монголын түүх ялангуяа бурхан шашны түүхийн асуудлыг дан ганц сурвалжаас бус биет олдворт тулгуурлан судлах боломж буй болсон. saridaghiidМөн түүхийн өмнө тодорхой бус байсан олон асуудал шийдэгдэж буйг хэлэх боломжтойгоос гадна археологийн шинжлэх ухааны олон салбар ухаануудтай уялдуулан судлах боломж буй болгохыг зорьсон. Сарьдагийн хийдийн судалгааны үр дүнд тухайн хийдийн бүтэц зохион байгуулалт ямар байсныг сэргээх боломж буй болсон тул дараахь байдлаар сэргээн зуруулсан болно. Судалгаа үргэлжилж байна.

 

[1] Н.Энхбаяр. Төв аймгийн Мөнгөнморьт  сумын малчин. С.Чулууны хувийн тэмдэглэл. 2013 оны 10 сарын 15.

[2] Нутгийн ард энэ туурийг “Хийтийн Сарьдаг” гэж нэрлэнэ. Түүний баруун өмнүүр урсаж Туул голд цутгах голыг “Хийтийн гол” гэнэ.

[3] boγda jibjundamba blam-a-yin anγqan töröl-ün ner-e orušibai. orun dačang anγqan bayiγuluγsan-yi bičigsen buyan-iyar burqan-u šajin ön-e egüride orusiqu boltuγai. Монгол Улсын Нийтийн Номын сан. Гар бичмэлийн хөмрөг. 28/96. т.12.

[4] Өндөр гэгээний намтарууд оршвой. Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира, Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах. 1995. Улаанбаатар, тал.15.

[5] Российский государственный архив древних актов (РГАДА). Ф. Иркутская приказная изба, 1121. оп. 1. д.№ 202, л 16.

[6] Монгол Улсын Үндэсний Төв Архив. [МУҮТА]. ф.23, д.1, хн.3, Монгол бичгээр, гар бичмэл, эх.

[7] Монгол Улсын Үндэсний Төв Архив. [МУҮТА]. ф.23, д.1, хн.9, нугалбар. 1.

[8] У.Эрдэнэбат. Сарьдагийн хийдэд ажилласан товч тайлан. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн баримтын сан. 1995.

[9] Сарьдагийн хийдийн малтлага судалгаа. Тайланг бичсэн С.Чулуун, Э.Уртнасан, Ч.Энхтуул. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан. 2015.

[10] Материалы по истории русско-монгольских отношений. 1654-1685. Сборник документов. Составитель Г.И.Слесарчук. М., 1996. стр. 132.

[11] 2013, 2014 оны малтлагын зардлын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс, 2015 оны зардлыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр 70.000 $ санхүүжилт хийгдсэн болно.

[12] У.Эрдэнэбат. Сарьдагийн хийдэд ажилласан товч тайлан. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн баримтын сан. 1995.

[13] Өндөр гэгээний намтарууд оршвой. Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира, Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах. 1995. Улаанбаатар, тал.9.

[14]http://coinindia.com/galleries-shahjahan.html

[15]https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%BB%D0%B5%D1%82

[16]С.Чулуун. Өндөр гэгээн Занабазар ба Оросын хаант улс. //Өндөр гэгээн Занабазар, амьдрал өв. Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг илтгэлүүдийн эмхтгэл. Эмхэтгэсэн С.Чулуун., Б.Мөнхжаргал. УБ., 2015 он. Адмон. тал. 31-40.

all

Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны он дарааллын хураангуй товчоон, санал

90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг.

Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав.
2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээд ажиллаж эхэлж буй тогтолцоог шинэ засаг бүү өөрчлөөсэй, олон хүн байгууллагын цаг хүч шингэснийг бодолцоосой, цааш нь баяжуулаад үргэлжүүлээсэй хэмээн хүсэмжилж үүнийг бичлээ.

90-ээд оны сүүлээс 2000 оны дунд буюу хилийн чанадад холбоодууд үүсэж эхэлсэн нь
Энэ бол монголчууд хилийн чанадад бөөн цулаар зориж асан цаг. Дор бүрийн ажил албатай, мөнгө хийж “арагш” явуулах нь тэдний ихэнхийн гол зорилго нь. Мөн цөөн тооны оюутан залуус сурч боловсорч байсан үе. 1999 оны 5 сард үүссэн Цахим Өртөө сүлжээгээр газар газар суугаа залуус өөр хоорондоо холбогдож ажиллаж, суралцаж буй улс орныхоо талаархи мэдээлэл, эх оронд болж өрнөж буй асуудлуудаар санал бодлоо солилцож байв. Тэр үед өнөөтэй адил нийгмийн элдэв сүлжээ бүү хэл монголын дорвитойхон мэдээллийн портал хуудас ч үгүй байсан тул энэ сүлжээ олон залуусын мэдээлэл авах, солилцох эх суваг болж байсан юм. Улмаар  хүний нутагт монголоороо байх, өөр хоорондоо дэм тустай орших гэсэн хүсэл эрмэлзлэлээс улс, хотуудад Монголчуудын бүлэглэл холбоодууд үүсэх эхний оч асаж эхэлсэн. Тэд баяр наадмаа хийж, уламжлал болсон урлаг соёлын арга хэмжээнүүдийг эхлүүлж (Японд болдог “Хаврын баяр” гэх мэт), эх нутагт зуд зурхан болоход хөрөнгө мөнгө цуглуулан илгээх зэргээр хэр боломжоороо ажиллаж байлаа. Оюунлаг хурал чуулгануудыг ч Солонгос, Япон, Герман зэрэг улс орнуудад суугаа залуус хийв.

2002 он Гадаадад суралцагч, төгсөгч Монгол оюутан залуучуудийн чуулга уулзалтын бvртгэлийн vйл ажиллагааний тухай товч мэдээлэл

Харин төр засгийн зүгээс энэ үед хилийн чанад дахь Монголчуудтай холбоотой асуудалд санаачилга гарган дорвитой анхаарал хандуулаагүй, зөвхөн Монголчуудын бор зүрхээрээ монголоороо байх гэж оролдсон, сэтгэлийн дуудлагаар монголдоо тус дэм болохсон гэж хичээж асан үе.

2000 оны дундаас 2010 хүртэл буюу Зөгийн үүр хөтөлбөрийн эхлэл хүртэл
Энэ үед Хилийн чанад дах Монголчуудын холбоод харьцангуй хэлбэршин тогтож, наадам, цагаан сар, Хүүхдийн баяр гэх мэт уламжлалт арга хэмжээнүүдээ байнга зохион байгуулдаг болов. Нэгэн нэрийн дор бүх ажиллагааг зохион байгуулж асан нийтлэг хэв шинжээсээ салж соёлын, спортын, хүмүүнлэгийн, нийгмийн тодорхой хэсгийн гэх мэт үйл ажиллагаагаараа төрөлжсөн холбоодууд ч үүсэж эхэлсэн үе юм.

2005 онд Лондон хотноо үүссэн “Монгол орны хөгжилд” чуулган, 2007 онд АНУ-н Вашингтон хотноо үүссэн “Монгол Судлалын Бага хурал” нь тухайн улсад суугаа оюунлаг Монголчуудын санаачилгаар үүсэж, Хилийн чанад дахь монголчуудын хувьд төрийн хамгийн ойрхон институц болсон элчин сайдын яамдынхаа дэмжлэг, хамтын оролцоотойгоор тасралтгүй зохион байгуулагдаж байв.

Мөн эхэн үед ирэгсдийн үр хүүхдүүд нь харийн нутагт хэлд орж, сургууль соёлд явж эхэлсэн тул тэднийгээ өөрийн хэл соёлоосоо алсруулахгүй хэмээсэн зорилгоор монгол хэл заах, ардын урлагаасаа сургах санаачилгууд гарч эхэллээ.

Ганц хоёр яам, төрийн бус байгууллагууд гадаадад буй Монголчуудаа анзааран боломж бололцоог нь эх орныхоо зүг татах зорилготой арга хэмжээнүүдийг зохиож эхлэв. Тухайлбал 2006 онд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Оюуны хөрөнгө оруулалт” анхдугаар чуулган, 2007 онд Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас “Гадаадад төгссөн залуу эрдэмтэдийн улсын зөвлөлгөөн” зэргийг зохиосон бөгөөд Цахим Өртөө Холбооноос эдгээр арга хэмжээнүүдийн агуулга талыг хариуцан хамтран ажиллав.

Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас хилийн чанадад байгаа Монголчуудын нийгмийн даатгалын хуримтлалыг нутаг буцах үед нь тухайн улсаас нь авахтай холбоотой ажлууд Солонгос зэрэг монголчууд олноор байдаг орнуудад хийгдэж эхэлж байсан.

Цахим Өртөө Холбооноос хилийн чанад дах Монголчууд сонгуулийн эрхээ эдлэх, давхар харъяаллыг бий болгох эрх зүйн орчныг бий болгохыг хүсэж, тодорхой ажлууд хийж хилийн чанад дахь иргэд сонгуульд санал өгөх эрх зүйн орчныг бий болгосон заалт сонгуулийн хуульд оруулж чадав.

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрх

Эвслийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С.Баяр хилийн чанад дахь Монголчуудад чиглэсэн бодлого боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх албыг бий болгох санаачилга гаргасны жишээ нь ерөнхий сайдын дэргэд “Хилийн чанад иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-ийг байгуулсан явдал байв. Даргаар Д.Майдар томилогдон ажиллав.

Цахим өртөө холбооноос Хөдөлмөрийн яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамтай хамтран Солонгос, АНУ-д “Ажил олголтын өдөрлөгүүд” зохион байгуулав.

ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран “Гадаад дахь монголчууд: Орчин үеийн мигарци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран хийлээ.

2010 – 2012 хүртэл буюу Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилтийн үе
Ерөнхий сайд С.Батболдын үед Хилийн чанад дахь Монголчуудтай хамтран ажиллах зөвлөл нь яамдын дэд сайд нараас бүрдсэн ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан зохион байгуулалтад шилжиж дэргэдээ Ажлын албыг бий болгож тус албаны даргаар Ч.Энх-Эрдэнэ томилогдов.

Уг албаны зүгээс хэрэгжүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулах ажлыг Үндэсний Хөгжлийн Газар, Герман Монголын Гүүрний залуус манлайлан гүйцэтгэсэн. Хөтөлбөр нь хилийн чанад дахь мэдлэг боловсролтой, чадвартай залуусаа эх оронд нь ирж ажиллуулах агуулгаар хийгдэв. Боловсрогдон гарсан Зөгийн үүр хөтөлбөрийг нэрнээс нь эхлээд аахар шаахар шалтаг хэлж гацаасаар Засгийн газар батлахгүй нилээд удсаар, хэрэгжүүлэх хөтөлбөргүй тул Хилийн чанад дахь Монголчуудтай хамтран ажиллах зөвлөлийн Ажлын алба “гайхширсаар”.

Энэ үед “гадаадад ийм залуус байна, ийм бодол тэмүүлэлтэй байна” гэдгийг эрх баригчид, шийдвэр гаргачдад тодорхой харуулах, бодитойгоор ойлгуулах зорилгоор Лондон хотноо уламжлал болсон “Монгол орны хөгжилд” чуулганы загвараар хилийн чанадад суугаа Монголчуудын уулзалт чуулган хийх, түүний зохион байгуулалтад туслах, агуулга талыг нь хариуцан ажиллах саналыг уг ажлын алба, дарга Ч.Энх-Эрдэнэд Цахим Өртөө Холбоо ТББ-аас тавьсан юм.
Ингээд “Эх орны хөгжилд – бидний оролцоо” сэдэвт чуулганыг 2010 оны 7 сарын 19-д төрийн ордонд зохион байгуулж, үүнд биечлэн оролцсон ерөнхий сайд С.Батболд тун удалгүй Засгийн газрын хурлаараа Зөгийн Үүр хөтөлбөрийг баталж байсан түүхтэй.

Ийнхүү төр засгийн зүгээс хилийн чанад дахь монголчуудтай хамтран ажиллах хөтөлбөртэй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн байгуулалтай болсон нь том дэвшил байв.

Уг хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газраас Герман Монголын Гүүр ТББ-тай хамтран 2011 оны 9 сард Берлин хотноо Европ дахь Монголчуудын дунд “Эх орны хөгжилд – бидний оролцоо” чуулга уулзалтыг хилийн чанадад зохион байгуулж Европод сурч ажиллаж буй олон залууст төрийн бодлогоо танилцуулж, эх орондоо эргэж очиж ажиллахыг уриалж, мөн өөр хоорондоо танилцаж нөхөрлөх боломжоор хангаж байв.

Зөгийн үүр хөтөлбөрийн үрээр олон залуус эх орондоо очиж ажиллахаар явсан билээ.

Зөгийн үүр хөтөлбөрийн хувьд эх орондоо ирж ажиллахыг чухалчилснаас монголчуудаа хилийн чанадад байх үед нь хэрхэн ашиглах, хилийн чанадад өв соёлоо хадгалан үлдэх, сонгуулийн эрхээ эдлэх, харъяатын асуудал зэрэгт төрийн зүгээс хэрхэн дэмжих, хамтран ажиллах талаар чиглэгдээгүй ч төр болон гадаадад байгаа оюунлаг залуусын хамтын ажиллагааг сэргээж өгснөөрөө чухал ач холбогдолтой.

Хэдийгээр хөтөлбөрт нь тусгайлан заагдаагүй ч Ажлын албанаас гадаад дахь монголчуудын холбоодтой хэлхээ холбоо тогтоож тэдний өмнө тулгардаг асуудлыг нь сонсож бага гэлтгүй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байсан ч энэ албанд төрийн бусад байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагаа дутмаг, төсөв мөнгө хангалттай бус байснаас бэрхшээлүүд гарсаар байлаа.

Энэ хугацаанд хилийн чанад дахь Монголчуудын олон нийтийн байгууллагууд улам олноор байгуулагдаж, зарим холбоод тулгарч буй асуудал шийдэх арга замуудаа хамтдаа эрэлхийлэх зорилгоор нэгдсэн хэлбэр рүү орох алхамуудыг хийж байсны нэг нотолгоо нь Европд үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөлөл “Монгол орны хөгжилд” 7-р чуулган дээр хэлэлцэж тохирсон дагуу 2011 оны 11 сард Белги улсад цуглаж Европ Монголын Нийгэмлэгийг байгуулж байсан явдал.

2012-2016 буюу Зөгийн үүр хөтөлбөр унтарч, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл байгуулагдсан хийгээд Дэлхийн Монголчууд Хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэн үе
2012 оны сонгуулиар АН ялж засгийн эрхийг авснаар Зөгийн Үүр хөтөлбөр Эдийн Засгийн Хөгжлийн яамны нэг ажилтны ажил үүргийн хуваарьт шилжсэн нь төрийн бодлогын хэмжээнд боловсрогдож тодорхой тогтолцоо бүрдэн хэрэгжүүлж, ажил үйлс нь аажмаар эвээ олж байсан энэ хөтөлбөрийг унтрахад хүргэсэн билээ.
Уг нь Зөгийн үүр хөтөлбөрийг цааш нь өргөжүүлж анхны хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй хилийн чанад дахь Монголчуудаа тухайн улс оронд байхад нь хэрхэн хамтрах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдэх чиглэлд өргөжүүлж нэгэнт үүссэн хэлхээ холбоог тарааж бусниулалгүй үргэлжлүүлсэн бол иргэдийн санал санаачилгаар олон зүйл цааш өрнөх эх тавигдсан байлаа. Ингээд хилийн чанад дахь монголчуудын талаар төрийн ямар нэгэн дорвитой бодлого, тогтолцоо үгүй 2 жил урсав. Гэвч хилийн чанад дахь олон нийтийн байгууллагууд, иргэд өөрсдийн идэвхи санаачилгаар эхлүүлсэн ажлуудаа улам бүр хэлбэршүүлж ахиц дэвшил хийсээр ирсэн юм.

Хилийн чанад дахь монголчуудтай хамгийн ойр оршиж, хамтын ажиллагаатай байдаг төрийн байгууллага нь элчин сайдын яамд, консулын газрууд. Тиймээс Гадаад Харилцааны Яам нь тэдэнтэй шууд харьцаатай байдаг төрийн яам бөгөөд уг яаманд хилийн чанад дахь монголчуудын өмнө тулгарч буй асуудал, хүсэл мөрөөдөл, санал бодол хамгийн түрүүнд очдог, очих боломжтой. Мөн уг яамны олон ажилтнууд гадаадын аль нэг улс дах монголын элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газарт ажиллаж асан тул хилийн чанад дахь монголчуудын асуудлыг ойлгодог, тэнд төрөл бүрийн олон нийтийн байгууллага үүсэж, унтарч, олон чиглэлийн үйл ажиллагаа хийх гэж оролдож буйг мэддэг. Тиймээс ч хилийн чанад дахь Монголчуудын төрийн бус байгууллагуудын анхдугаар чуулганыг хийх санаачилгыг 2014 оны хавар Гадаад харилцааны сайд асан Л.Болд гаргасан нь энэ нөхцөл байдлыг анзаарсны тэмдэг болов уу. Энэхүү санаачилгыг дэмжиж Цахим Өртөө Холбооноос Монгол орноо зохион байгуулахаар төлөвлөсөн “Монгол орны хөгжилд” 10 дахь удаагийн чуулгантай хамтатган “Бүтээлч Хамтын ажиллагаа” сэдвийн дор чуулах саналыг хүргэснийг ГХЯам нааштайгаар хүлээн авч дэмжин хамтран ажиллан 2014 оны 9 сарын 18-д уг чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганы агуулга талыг Цахим Өртөө Холбоо бүрэн хариуцаж хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын өнөөгийн төлөв, иргэдийн өмнө тулгарч буй зарим гол асуудлуудыг нэгтгэн харуулсан үндсэн 3, хойшдын төрийн болон хилийн чанад дах байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоог санал болгосон хавсарга 1 илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү чуулганаар хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож өөрсдийн өмнө тулгардаг асуудлууд, шийдэж буй арга замууд, цаашдын бодол төлөвлөгөөгөө ярилцан улмаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл(ХЧМЗ)-ийг байгуулсан юм.

Энэ Зөвлөлийн үндсэн зорилго нь нэг талаар хилийн чанад дахь монголчуудын санал бодлыг төр засагт нэгтгэн хүргэх, нөгөө талааТөр засгийн зүгээс тэдэнтэй хлобоотой гаргаж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мөн зөвөөр хүргэж, хамтран ажиллах явдал. Энэ нь өмнө байсан Зөгийн Үүр хөтөлбөрийн хувьд бий болоогүй байсан төрийн бус байгууллагуудын албан ёсны нэгдмэл бүтцийг бий болгосноороо томоохон дэвшил болов.

Зөвлөл эхний жилдээ Улаанбаатар хотноо албан ёсоор бүртгүүлэх, өөрийн байгуулагдан бий болсноо хилийн чанад дахь бусад холбоодууддаа ойлгуулах, нэгдсэн санал зорилгод хүрэх, дотоод зохион байгуулалтаа шинэчлэн тогтоох төлөвшин тогтноход анхааран ажиллажээ.

ХЧМЗ-ыг Төрийн болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын уламжлалт хамтын ажиллагааны тодорхой хэлбэр болсон “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын 11-д ажиглагчаар, 12-т хамтран зохион байгуулагчаар татан оролцуулсан нь уг зөвлөлийн бусад иргэд холбооодод танигдах, өөр хоорондоо танилцах цаашдын хамтын ажиллагааны суурийг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэв. Ингэснээр “Монгол орны хөгжилд” чууlганы салбар чуулган болох “Гадаадад бизнес эрхэгчдийн орчин ба туршлага” сэдэвт гурав дахь чуулган Канадын Торонто хотноо амжилттай зохион байгуулагдаж, 4 дэхь нь ирэх жил Өмнөд Солонгосын Сеул хотноо хийгдэхээр болов. Энэ нь төр болон төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулдаг хилийн чанад дахь бизнес эрхлэгчид өөр хоорондоо танилцах туршлага мэдлэгээ солилцох хэлбэршсэн ажил хэрэг болж буйд бас нэгэн ач холбогдол оршино.
Зөвлөлийн удирдлага тэр дундаа одоогийн тэргүүний санал санаачилга хичээл зүтгэлийн үрээр дэлхийн бусад улс орнуудад байгаа холбоод энэхүү зөвлөлд, Зөвлөлийн хороодод аажмаар нэгдэн нийлж байна.

Түүнчлэн ГХЯамны хилийн чанад дахь Монголчуудын асуудлаар Зөвлөлтэй харьцах үүргийг Гадаад Сурталчилгаа мэдээллийн албанд оногдуулсан нь хилийн чанад дахь монголчууд Төрийн холбогдох байгууллагад санал хүсэлтээ хүргэх хамтран ажиллах албан ёсны сувагтай болсон билээ.
Үүнтэй зэрэгцэн ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилга зүтгэлээр “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газраар батлуулж цаашид хилийн чанадад суугаа монголчуудаа хэрхэн дэмжиж хамтран ажиллах төрийн бодлогын баримт бичгийг гаргаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Зөвлөлийг бий болгосон нь Зөгийн Үүр хөтөлбөрийн үед байсан төрийн бодлого, түүнтэй уялдах бүтцийг бий болгосон алхам байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ХЧМЗ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан гаргаж ажиллаж эхлээд буй.

Хилийн чанадад суугаа монголчуудын “мөнхийн сэдэв” хэл соёлоо хадгалан үлдэх, гадаад улс оронд дасан зохицох, нэгэнт бодит үзэгдэл болсон харъяатын асуудлыг хэрхэх, өмч, газар эзэмших, өв залгамжлуулах зэрэг эдийг засаг нийгмийн хлобдолтой шийдлээ хүлээсэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн болоод төрийн бус байгууллагуудын одоо үүсээд буй хэлхээ холбоог нураалгүйгээр улам бүр батжуулан бэхжүүлэн ажиллах нь олон талын чухал ач холбогдолтойг онцлон хэлмээр байна

Аливаа тогтолцоо хэлбэршиж ажил хэргийн тасралтгүй хэмнэл бий болтлоо тодорхой цаг хугацаа шаарддаг агаад ХЧМЗ болон ГХЯамны хооронд бий болоод буй энэхүү хамтын ажиллагааны хэлбэр тогтолцоог үргэлжүүлэн авч явахыг шинэ засгийн газраас, холбогдох яамнаас хичээнгүйлэн хүсэж байна

Төрийн бодлогын залгамж халааг сонгуулийн үечлэлээр таслалгүй үргэлжлүүлэх, баяжуулан дэлгэрүүлэх жишгийг шинэ засаг бий болгон хэлбэршүүлнэ гэдэгт гүнээ итгэнэ.

Судалгааны их сургууль уу, сургалтын их сургууль уу?

OrkhonГантогтохын Орхон, Дээд боловсрол судлаач, Oxford University, England

 Сурлага сайтай сурагчид л их, дээд сургуульд ордог байсан үе улирч, дээд боловсрол бараг хүссэн хүн бүрд нээлттэй болсон өнөө үед, дэлхий дахины дээд боловсролд нэлээдгүй өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль хэмээх бидний ойлголт хувьсан өөрчлөгдөж, бүр зарим талаар үндсэн утга агуулгаа  ч орхигдуулахад хүрчээ. Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ?  Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хуваагдав уу? гэсэн асуултыг хөндөн тавьж хэлэлцэхийг зорилоо.

Судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь 3 ангилан үзжээ. Дундад зуунд их сургууль үүсэн бий болох анхдагч санаа нь мэдлэг гэж юу вэ гэсэн  гүн ухааны асуултаас эхтэй аж. Гүн ухаанч Платогийн өгүүлснээр бидний мэдлэг гэж үзээд байгаа мэдлэг бол зөвхөн  тухайн цаг үедээ нийтээрээ хүлээн зөвшөөрч буй бидний ойлголтууд болохоос, туйлын үнэн биш юм. Гэхдээ тэрхүү байнга дэвшин шинэчлэгдэх харьцангуй мэдлэгээр дамжуулан бид үнэмлэхүй үнэн мэдлэгийг бүтээнэ гэжээ.  Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж сорьж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй сорих, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, тэдний гэр нь их сургууль гэж үзжээ. Шашны сүм хийдүүдтэй холбоотойгоор анхлан үүссэн өрнөдийн их сургуулиуд хүн төрөлхтний соён гэгээрлийг чухалчилж байлаа.  Манайд мөн адил дацангийн сургалтаар шавь нарыг зөвхөн шашны ухаан бус арван ухаанд боловсруулж байв. Тэрхүү 10 ухаанд нэвтэрхий билгүүн чанадад хүрсэн багш, шавь нар гэгээрэлд хүрэх зам мөрийг гэрэлтүүлэх бүтээлүүдээ туурвиж байсан боловсролын эртний уламжлалтай бид энэ уламжлалаа дээд боловсролын түүхэндээ багтааж, мөн тэрхүү цогцлоож ирсэн уламжлалаасаа өнөө цагт ихийг шингээх чухалтай мэт.

Өрнөдөд их сургуулиуд аажмаар шашны нөлөөллийг багасгаж, хараат бус биеэ даасан хэлбэрт шилжсэн нь мэдлэгийг шинжлэх ухааны бодит судалгаан дээр тулгуурлан сорьж судлах, эрдэмшлийн эрх чөлөөг баталгаажуулахад оршиж байлаа. Гэвч энэхүү эрдэмшлийн эрх чөлөө нэрийн дор шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон аймгуудтай  болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001). Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан цэнэх, шүүмжит сэтгэлгээг сургалтын явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ. Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус шүүмжит сэтгэлгээгээр заахад буюу сургалтын явцад их анхаарах болсон байна. Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ. Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн 2-р дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ. Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн  болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.

Орчин үеийн их сургууль: XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг өөрсдийн эрдмийн аймгуудад элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн уриан дор дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо. Нэгдүгээрт, сурлагаар тааруухан сурагчид их сургуульд олноороо элсэн орох болсноор, оюутнуудыг мэдлэг чадвараар нь ангилан сургах хэрэгцээ гарч, энэ нь их сургуулийн өөр өөр хэлбэрүүд үүсэх шалтгааны нэг болсон байна.  Жишээ нь, сурлагаар тэргүүний оюутнууд сурдаг судалгаа давамгайлсан шилдэг их сургуулиуд, дундаас дээгүүр сурлагатнууд элсдэг их сургуулиуд, дунджаас доогуур сурлагатнууд юм уу эсвэл гэр, ажилдаа ойрхон сурах гэсэн хүмүүс элсэн ордог  сургалт дагнасан сургуулиуд гэхчлэн эрэмбэ үүсэж, энэ нь их сургуулийн чансааг тодорхойлох судалгаагаар (university ranking) улам бүр илэрхий болж байна.

Оюутан өөрийн өрсөлдөх чадвараасаа хамааран, хэрэгцээндээ таарсан сургуулийг олон сонголтуудаас сонгон элсэх болсноор оюутныг шавь гэхээсээ илүүтэй хэрэглэгч хэмээн үзэж, их сургуулиуд оюутан элсүүлэх өрсөлдөөнд орж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болох модулийн хөтөлбөрүүдийг хэрэглэгчид буюу оюутанд сурталчлан борлуулдаг, арилжааны шинжтэй их сургуулиуд ч их гарах болжээ.

Их сургуульд нөлөөлөх гаднын нөлөөллүүд–хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн холбоодын шаардлага, магадлан итгэмжлэлийн шаардлага, төр нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт –ихэссэн учраас их сургууль нийгэмтэй илүүтэй ойртох шаардлагатай болж, үүнийг дагаад их сургуулиуд засаглал, удирдлагын менежментээ өөрчлөх болжээ.

Технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээх боломжтой болж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна.

Түүнчлэн мэдлэгт суурилсан нийгэмд, их сургуулиуд нь улс орны эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх мэдлэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, судалгаа инновацийн бүтээгдэхүүнийг ялангуяа техник технологийн салбарууд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, үйлдвэрийн гуравласан холбоо эрчимжиж эхэлжээ. Үүний дүнд их сургуулиуд дээр судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд үүсэж, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж эхэлсэн байна.

Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд, энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа (interdisciplinary) чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон байна. Мөн байгаль орчны асуудал хурцдаж буй өнөө үед тогтвортой хөгжлийн бодлого дэлхийн даяар өрнөж, дээд боловсролын сургалт судалгаа  тогтвортой хөгжлийг хангах чиглэл рүү анхаарч эхэлж байна.

Орчин үеийн их сургуулиудад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ: Нэгд мэдлэгт суурилсан  нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж,  нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн, хоёрт үүнтэй уялдаад өөр өөр хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болсон байна. Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн 2 туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна (Reading, 1996; Delanty, 2001; Elton,2001; Rolfe,2013; Brennan & Patel, 2011). Тэгвэл дараагийн хэсэгт энэ хоёр туйлширсан хэлбэрийн гажуудалтай талуудыг авч үзье.

Cудалгааны их сургууль: Судалгааны их сургуулиуд мэдлэгийг үйлдвэрлэгч гол хүч тул олон орны засгийн газрууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж, төрийн бодлогоор санхүүжүүлж, хамгийн сайн эрдэмтдийг урин ажиллуулж, шинэ санаа мэдлэгийг өндөрт залж байгааг харахад судалгааны их сургууль нь их сургуулийн төгс төгөлдөр хэлбэр мэт (Altbach,2013). Гэвч зарим талаар эдгээр сургуулиуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үйлвэрлэлийн, бизнесийн ашиг өндөртэй судалгааг буюу мэдлэгийн бүтээлийг гэхээсээ илүүтэй мэдлэгийн бүтээгдэхүүнийг илүүтэй анхаарах болсон. Хамгийн ашиг өндөртэй судалгаа нь голдуу техник, технологи, байгалийн ухааны судалгаа  тул их сургуулиуд  богино хугацаанд  өгөөжөө өгөх судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгөх болсноор, суурь судалгаа, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааг хойш тавих хандлагатай болжээ. Их сургуулийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах түншлэл нэг талдаа их сургуулийн судалгааг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, их сургуулийн нийгэмд үйлчлэх өгөөжийг дээшлүүлж  байгаа хэдий ч, нөгөө талдаа их сургуулийн уугуул үнэт зүйл болсон хэнээс ч үл хамааралтайгаар биеэ даан мэдлэгийг бүтээж, сорьж, нийгмийн бие даасан шүүмжлэгч байх чанараа гээхэд хүрч, зарим талаар улс төр, бизнесийн ашиг хөөгчдийн буюу мэдлэгийн капитализмын гар хөл болох эрсдэлд орсон байна (Slaughter & Rhoades, 2004).

Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Гэтэл их сургуулийн судалгааг сургалтаас хэт дээгүүрт авч үзсэнээр сайн сургалтаар дамжуулан оюутныг нээх, зөвхөн мэдлэг бус оюутны боловсрол, төлөвшил, бусад хөрвөх чадварыг хөгжүүлж байдаг сургалтын явцад бий болдог чухал ажлуудыг үл тоомсорлох хандлагатай болсон. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Гэтэл багш нарын багшлах ур чадварыг судалгааны ажлаас хэт дутуу үнэлснээр, сургалт ерөнхийдөө муудаж, тэр нь оюутны эрх ашигт муугаар нөлөөлөх болжээ.

Судалгааны их сургуулиуд их сургуулиудын чансааны эрэмбээр голдуу дээгүүрт ордог, тэнд ихэнхдээ нийгмийн дээд давхаргын гаралтай оюутнууд суралцах бөгөөд зарим оюутнуудын хувьд эдгээр сургуулиудад юу сурах нь нэг их гол биш харин нийгмийн статусаа өндөрт  хадгалахад нь  чухал учраас суралцана. Мэдээж энэ их сургуулиуд нийгмийн хэт ялгарлыг нэмэгдүүлэх зорилго байхгүй ч, бодит байдал дээр нийгмийн хэт ялгаралд хувь нэмрээ оруулсаар байна.

Ийнхүү судалгааны их сургууль нь эдийн засгийн баялаг бүтээх болон мэдлэгийн зах зээлд өрсөлдөх чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх засгийн газрын ашиг сонирхол,  зах зээлийн ашиг сонирхол, дэлхийн шинжлэх ухааны дэвшлийг урагшлуулах ашиг сонирхол, нийгэмд тулгамдаж буй асуудалд шийдэл хайх засгийн газрын эрх ашиг, хувь хүний нийгмийн байр сууриа хадгалах ашиг сонирхол гэхчлэн олон ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага болжээ. Гэвч эдгээр ашиг сонирхлуудын дунд их сургуулийн гол зорилго болсон оюутны боловсрол төлөвшлийн ашиг сонирхол  зарим талаар бүдгэрэн гээгдэж байгааг судлаачид анхааруулсаар байна (Barnett, 1990).

Cургалтын их сургууль: Судалгааны их сургууль гэх тодотголтой их сургуулиуд олон боловч өөрийгөө сургалтын их сургууль гэж цоллосон сургууль бараг байхгүй.  Гэвч ийм зөвхөн сургалт явуулдаг, судалгаа огт хийдэггүй их, дээд сургуулиуд их бий.  Ийм сургуулиуд ‘масс-д үйлчилдэг бөгөөд, голдуу сурлагаар тааруухан, эсвэл орон нутагтаа, ажил гэртээ ойрхон сурах гэсэн, эсвэл аж амьдрал тааруу айлын хүүхдүүд  элсэлтийн шаардлага бага учраас орж суралцана. Гэвч судалгаа хийх шаардлага ийм сургуулиудад тавьдаггүй учраас, өндөр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг авч ажиллуулах нь ховор. Голдуу мэргэжил голлосон хөтөлбөртэй, насанд хүрэгчид  суралцдагийг эс тооцвол, үндсэндээ мэргэжлийн боловсрол сургалтын төв юм уу ахлах сургуулиас төдийлөн ялгарахааргүй. Ийм сургуулиуд мэдээж дээд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээг хангах зэрэг олон нийтийн эрх ашигт үйлчилж буй чухал сургуулиуд. Гэвч, судалгаа огт байхгүй зөвхөн сургалт дагнасан ийм байгууллагыг ер нь их, дээд  сургууль гэж тооцох уу?  Уул нь их, дээд сургууль гэдэг энэхүү эрдмийн хүрээлэнд мэдлэгийг  сорьж турших, тунгаан цэнэх явцдаа багш, оюутан  хоёр хоёулаа суралцдаг. Гэтэл энэ сургалт дагнасан  сургуульд  эрдмийн шүүмжит орчин дутагдалтайгаас, багш зөвхөн оюутанд мэдлэгийг дамжуулагч мэтээр ажиллах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр ийм сургуулийн багш нарт судалгаа хийх шаардлага тавьдаггүй ч, багш нар тухайн салбарынхаа гол өрнөж буй асуудал, шинэ нээлт, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбарынхаа судалгаатай ойр байх  нь хичээл дээр оюутнуудтайгаа эрдмийн шүүмжит орчныг бүрдүүлэхэд нь тустай байх учиртай.

Их сургууль судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хэлбэр лүү хэвийвэл оюутны боловсрол төлөвшил, эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд оюутан суралцах, юунаас ч үл хамааралтайгаар цэвэр мэдлэгийг бүтээх эрдэмшлийн эрх чөлөө зэрэг дээд боловсролын гол үнэт зүйлс алдагдах эрсдэл байгааг дээрх  гажуудлын жишээнүүд харуулж байна.

Их сургууль төв үзлийн талбар болох нь: Дээд боловсролд гарч буй энэ бүх өөрчлөлтүүдээс дүгнэн үзэхэд, их сургуулийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны хүрээ далайц олон түвшинд салбарлаж, олон талуудад хариуцлага хүлээх болсон учраас их сургуульд гаднаас нөлөөлөх нөлөөллийн хүч их болсон. Тиймээс их сургуулиудад дотоод хүчээ, өөрийгөө хянан удирдах чадвараа нэмэгдүүлж, үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан туйлшралаас ангид, тэнцвэртэй зохист бодлогыг цаг цагт нь тохируулж шийдэх ухаалаг удирдлагын тогтолцоо чухал  болжээ. Нэг ёсондоо их сургууль аливаа туйлшралаас ангид орших төв үзлийн талбар болохыг дараах байдлаар тодотгоё.

Дээр өгүүлсэн судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хандлагыг ажиглан анхааруулсан судлаачид, дээд боловсролын хоёр салшгүй хэсэг болох мэдлэгийн нэгдэл- судалгаа, нөгөө нь мэдлэгийг хөгжүүлэх процесс-сургалт хоёр хослох учиртай гэжээ. Өөрөөр хэлбэл үр дүн, процесс хоёрыг аль алиныг нь хослуулахыг чухалчилсан байна. Нөгөө талаар сургалт хүний боловсрол төлөвшилд чиглэнэ, харин судалгаа шинжлэх ухаанд үйлчилнэ. Дан ганц хатуу шинжлэх ухаан юунд хүргэдгийг хүн төрөлхтөн ухаарсан. Нөгөө талд дан ганц сургалт гээд мэдлэгийг сорьж, турших, тунгаах шүүмжит бүтээлч чанаргүй, мэдлэгийг зөвхөн дамжуулагч хэт номлолын сургалт  өрөөсгөл болохыг ч ухаарсан. Тиймээс судалгаа, сургалтын эзлэх хувь нь өөр өөр  харьцаатай их, дээд сургуулиуд байж болохоос биш аль нэгийг нь дагнасан байх нь учир дуталдалтай аж.

Түүнчлэн их сургуулийн судалгаанд мэдлэгийн бүтээл, мэдлэгийн бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр ухагдахуун гарч ирж байна. Мэдлэгийн бүтээл нь хүн төрөлхтний соён гэгээрэл, үнэний эрэлд чиглэсэн холч зорилго бүхий мэдлэгийн суурь санг нэмэгдүүлэх цаг хугацаанаас үл хамаарах бүтээл бол мэдлэгийн бүтээгдэхүүн нь тухайн цаг үед гарсан асуудалд шийдэл хайхад чиглэсэн, шууд амьдралд хэрэгжүүлж болох  богино хугацаанд үр дүнг үзүүлэх практик ач холболдолтой мэдлэгийн бүтээгдэхүүн. Их сургууль энэ хоёр мэдлэгийн аль алиныг нь боловсруулна, гэхдээ зохистой харьцааг нь тохируулахад гол учир оршино. Суурь судалгаа, хавсарга судалгаа хоёр бие биеэ нөхдөг учраас их сургуулиуд богино хугацааны үр өгөөж өндөртэй судалгааг хийж, түүнээс олсон орлогоор бусад салбарын урт хугацааны суурь мэдлэгийг бүтээх судалгаагаа дэмжиж,  мөн сургалтаа орхигдуулахгүй анхаарч, сургалт судалгааг зохистой харьцаанд хослуулж буй шилдэг их сургуулиудын жишээ олон бий.

Үүнтэй адилаар их сургуулийг байгаль техникийн ухааны хатуу чанартай шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухааны зөөлөн чанартай ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; сургалт, судалгаа хоёрын тэнцвэрт харьцаа, суурь судалгаа, хавсарга судалгаа хоёрын зохист харьцаа, мэдлэгийн бүтээл, бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрт харьцаа; шинжлэх ухаан, шашны ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; бодит ухаан, хийсвэр ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; процесс, үр дүн хоёрын тэнцвэрт харьцаа; агуулга, арга хоёрын тэнцвэрт харьцаа; биеэ даасан, харилцан хамааралтай байхын тэнцвэрт харьцаа; онол, дадлага хоёрын зохист харьцаа гэхчлэн бүхэлдээ төв, тэнцвэрт ухааныг сорих мэдлэгийн талбар гэж үзэж болохоор байна.

Манай их сургуулиудын хувьд судалгаа сайнгүй байгааг анхаарч, өнөөгийн дээд боловсролын бодлогоор судалгааны чанар, гарцыг дээшлүүлэх ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж буй нь маш чухал алхам. Гэвч судалгааны чадавх сул байгаатай адилаар сургалтын чадавх ч бас төдийлөн сайнгүй байна. Сургалтыг орхигдуулахгүй анхаарч ажиллахгүй бол олон оронд ажиглагдаж буй буруу хандлагууд манайд мөн давтагдаж байна. Учир нь манайд эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд явагдах сургалтын явцыг анхаарч байгаа ажил тун бага байна. Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц дунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинэчлэх мэдлэг арга зүйд багш нараа бэлтгэх ажилд анхаарах нь чухал байна.

Дэлхийн их сургуулийн хөгжлийн үеүдийг багцлан дүгнэвэл, дундад зуунд их сургуулиуд үнэмлэхүй үнэн, хүн төрөлхтний гэгээрлийг эрэлхийлсэн хүмүүнлэг суурьтай эхэлсэн боловч аажмаар  хэт шинжлэх ухааны суурьтай болж, шинжлэх ухааны тархай бутархай аймгуудад хуваагдсаныг нэгтгэх, улмаар их сургуулийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эрс өөрчлөлтүүд XIX-XX  зуунд гарсан байна. Харин XXI зууны их сургуулиуд нийгэмтэй улам бүр ойртож, хүртээмж нь нэмэгдэхийн хэрээр олон хэлбэрийн сургуулиуд үүсэж, энэ олон хэлбэрийн их сургуулиуд зарим талаар хэт туйлширсан хэлбэр лүү орох эрсдэлийг дагуулах болжээ. Дэлхийн их сургуулиудад гарч буй эдгээр үзэгдлүүд манайд ч мөн адил өрнөж байгаа бөгөөд бид цаашид их сургуулийн салшгүй хэсэг болсон сургалт, судалгаа хоёрын зохистой харьцааг өөрийн сургуулийн хэлбэрт зохицуулан аль алинийг нь хослуулан явах нь их сургууль их сургуулиараа хөгжихөд тун чухал болохыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана бизээ.

Hом зүй

Altbach, P.G. (2013) Advancing the national and global knowledge economy: the role of research universities in developing countries, Studies in Higher Education, 38 (3):  316-330.

Barnett, R. (1990) The Idea of Higher Education. Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Becher, T. and Trowler, P. (2001) Academic tribes and territories: intellectual enquiry and the cultures of disciplines. Maidenhead:  Society for Research into Higher Education & Open University Press.

Brennan, J. & Patel, K. (2011) ‘Up-market’ or ‘Down-market’ Shopping for Higher Education in the UK. in Teiheira, P.N & David, D.D. (eds) Public Vices, Private Virtues? Assessing the Effects of Marketization in Higher Education. The Netherlands: Sense Publishers, 315-326.

Delanty, G. (2001) Challenging Knowledge: The University in the Knowledge Society.  Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Elton, L. (2001) Research and teaching: conditions for a positive link, Teaching in Higher Education, 6 (1), 43-56.

 

Jaspers, K. (1965) The Idea of the University. London: Peter Owen (originally published in 1946).

Newman, J.H. and Turner, F.M.  (1996) The Idea of a University. New Haven: Yale University Press.

Readings, B. (1996) The University in Ruins. Cambridge, MA: Harvard University Press.

Rolfe, G. (2013) The University in Dissent: Scholarship in the corporate university. London: Routledge.

Slaughter, S. and Rhoades, G. (2004) Academic Capitalism and the New Economy: Markets, State, and Higher Education.  Baltimore: The Johns Hopkins University Press.

11 настай Мари охины урмыг бадраагч Ажаа Гэгээнтэнд бичсэн сэтгэлийн талархал

withAjaaGegeenAжаа гэгээн Английн Оксфордын Их Сургуульд ном айлдан түр саатан ахуйдаа 2013 оны  2 сард Британийн Монголчуудын сар шинийн золголтод уригдан ирж элэг нэгт Монголчуудтайгаа золгон ном сургаалиа айлдаж, санаачилан барьж буй Улаанбаатар хот дах хүүхдийн хавдарт өвчний оношилгоо эмчилгээний төвийнхөө талаар танилцуулж байсан юм. Тэр үед золголтод  аав ээж дүүтэйгээ хүрэлцэн ирсэн бяцхан охины сэтгэлд нэгэн бодол төрж сэтгэлийн гэгээ татаж байсан аж. Тэр тухай өгүүлсү

AnnouncementБританид хүүхдүүдийн бодол сэтгэл авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх зорилготой олон төрлийн зохион бичлэгийн уралдаанууд зохион байгуулагдаж байдаг. Тэдгээрээс нэгэн нэр хүндтэй уралдаан нь Birmingham University, Jubilee Centre for Character and Virtues байгууллагаас жил бүр 5-16 насны хүүхдүүдийн дунд зохиогддог талархалын захиа бичих уралдаан. Энэ уралдааны зорилго нь өөрийн нь болоод тухайн суурин, улс орон бүр цаашилбал хүн төрөлхтөний үйл хэрэгт эерэг өөрчилөлт оруулсан хүн, байгууллагад талархалаа илэрхийлэн захидал бичих. 2015 оны энэ уралдаанд  Matthew андын охин Мари Алтжин оролцож 17000 оролцогчдоос шалгаран дэд байрын шагналыг хуваан эзэлжээ. Тэрээр энэ уралдаанд Ажаа гэгээнд зориулан талархалын захидал бичиж оролцохоор шийдсэн аж.
LettertoAjaaGegeen11 настай Мари захидалдаа, 2013 оны Британийн Монголчуудын сар шинийн золголтоор Ажаа гэгээнтний айлдвар яриаг сонсож, намтар түүхийн номыг нь амтархан уншсан тухай, гэгээнтний санаачилан хэрэгжүүлж буй хүүхдийн хорт хавдрын оношилгоо эмчилгээний төвийн төслийн гүн ач холбогдол, энэ үйл хэргийг гүйцэлдүүлэхээр хичээн ажиллаж буй гэгээнтний нөр их сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгон гэгээнтнийг улам бүр бишрэн хүндэтгэж буйгаа, тэр бүгдээс сайн сайхныг хийж бүтээхийн, сурч мэдэхийн их урам зоригийг авч буй тухайгаа бичжээ.

Мари уржигдархан шагналаа гардаж аван энэ баярт мэдээгээ гэгээнтэнтэй хуваалцахаар тэр дариу имайлээр мэдэгджээ.  Certificate

“Монгол охин би гэгээнтэн таны намтар түүх, үйл хэргээс сайн сайхныг хийж бүтээхийн, улам ихээр сурч мэдэхийн их хучийг авсандаа гүнээ талархаж байна ” хэмээн бичсэн 3 хэлээр (Англи, Монгол, Болгар ) чөлөөтэй ярьж, бичих Мари охины энэхүү захидал өөрөө ч бас олон олон Монгол хүүхдэд сайн сайхныг хийхийн, сурч мэдэхийн урмын оч бадраах буй.

Дэлхийн хаана ч Монголоороо овоглож, Монголынхоо нэрийг гаргаж буй ирээдүй хойчдоо талархая. Тэднийхээ зүрх сэтгэлд “Би бол Монголын үр сад” гэдэг сэтгэлийн очыг асааж байя.

Цахим Өртөөч Д.Цэрэнбат

Миний хувьд бурханы шашин бол амьдрал, оюун ухаан, зүрх сэтгэлийн тухай шинжлэх ухаан.

buddhistGirlОюунлаг Оршихуй цувралын 20 дах дугаарын зочин илтгэгч Др Есуна Дугароватай “Бурханы шашин ба Нийгмийн өөрчлөлт” сэдэвт уулзалтын талаар хийсэн “бие халаах” ярилцлага

  • Др Есуна Дугарова. Цуврал уулзалтад оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө Та өөрийгөө товч танилцуулахгүй юу

Би Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан Үд хотод төрж, өссөн. Дунд сургуулиа алтан медальтай төгсөөд Санкт Петербургийн Улсын Их сургуулийн Дорно Дахины Судлалын Факултетад Хятад, Бутан хэлний ангид суралцсан. Дундуур нь Бээжингийн Хэл Соёлын Их Сургуульд мөн нэг жил суралцсан. Их Сургуулиа хамгийн өндөр үнэлгээтэйгээр төгсөөд тэр жилээ Ази судлалаар Кеймбриджийн их сургуулийн Мастерийн, залгаад Боловсролын докторын сургалтын бүрэн тэтгэлэгийг авч чадсан юм. Тэнд 3,5 жил суралцаж төгссөний дараа Лондонгийн Эдийн Засгийн сургуульд судлаач,  Дэлхийн Банканд зөвлөх, Кеймбриджийн их сургуульд багшаар ажиллаж байгаад  НҮБ-д ажиллахаар Женевт ирсэн. Энд би хөгжиж буй орнууд дах тогтвортой хөгжлийн нийгмийн үзүүлэлтүүдийн талаарх судалгаан дээр ажиллаж байна.

Чөлөөт цагаа зураг, хөгжим, спортод зориулахын зэрэгцээ Мянмар Хөгжмийн Фестивал зэрэг олон нийтийн байгууллагын Удирдах зөвлөлд цаг гаргадаг. Төрсөн нутаг Буриадаа дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө өөрийн гэсэн утга учиртай хувь нэмэр оруулахыг хичээдэг.

  • Саяхан Швецарийн ТВ-д өгсөн ярицлагадаа ниймийн өөрчлөлт болоод бурханы шашны хоорондын холбооны талаар ярьсан тань анхаарлыг минь татав. Энэ чиглэлээр хэр удаан судалж байгаа вэ? Оюун санааны амгалан байдал, амар түвшин амьдрах талаар баруунд сүүлийн үед их ярих боллоо.

Юуны өмнө хэлэхэд би бурханы шашны хүмүүжлээр хүмүүжсэн. Хүүхэд байхаасаа бурханы шашны ёс дадлыг дагаж энэ нь миний оюун  сэтгэлийг төлөвшүүлэх гол суурь болсон юм. Яваандаа бурханы шашны гүн ухааныг сонирхон судалж энэ нь шашин гэдгээс илүү өргөн ухагдахуун юм байна гэдгийг ухааран Дээрхийн гэгээн Далай ламын хэд хэдэн улсад хийсэн лекц хичээлд очиж сууж, бурханы шашныг шинжлэх ухаан гэдэг утгаар судалж эхэлсэн.

Хийж буй ажлынхаа хүрээнд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх мэт нийгмийн хөгжлийн  чиглэлүүдээр мэргэшин, тэгш бус байдал, ядуурал, амьдралын баталгаагүй байдал зэрэгтэй холбоотой асуудлуудыг судалж байна. Алс хэтийн тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг манай хүрээлэн анхааран судалдаг.

Нэг талаас миний бурханы шашинаар хүмүүжсэн оюун санаа, нөгөө талаас нийгмийн асуудлуудыг судалдаг ажил 2 маань явсаар нэг цэгт нийлсэн юм. Бурханы шашин нь зөвхөн хувь хүний мөн чанар төдийгүй нийгмийн өмнө тулгарах асуудлуудыг бүрэн ойлгож тайлбарлах чиг хандлагыг бий болгож чадна гэдгийг би ухаарсан.

Үнэндээ ч сүүлийн жилүүдэд хөгжлийн талаарх ягшмал бус ойлголтоос хальсан, өөр өнцгөөс тайлбарлахыг хичээсэн сонирхол эрэлхийллүүд бий болж байна. Аз жаргалтай, амар амгалан байхыг судлахын ач холбогдолын талаар өндөр түвшний хэлэлцүүлгүүд хийгдэж, олон улсын илтгэлүүд гарах болов. 2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблей гишүүн 193 орнуудынхаа дунд өөрсдийн улсын аз жаргалтай байдлын үзүүлэлтийг хэмжиж, түүнийгээ төрийн бодлогодоо анхаарахыг хүссэн шийдвэрийг баталсан юм. Дэлхий нийтээрээ өөр өөсдийн хэмжүүрээр амар амгалан байдалд хүрэхэд хийх зүйл их байгаа ч бурханы шашины наад захын сургааль номлолууд нь бид оюун ухаан, зүрх сэтгэлдээ энх амгаланг олоход тусалж чадна. Энэ нь энэрэл, нигүүслэл, өгөөмөр хайр зэргийг багтаах юм

  • Та өмнө нэгэнтээ “Буриадуудын  өвөг удам болсон Монголыг, монголчуудыг би гүнээ хүндэтгэдэг болохоор өөрийн судалгаандаа Монголыг оруулан судалж буй” хэмээж байсан. Монголд ойрмогхон очив уу? Монголын өнөөгийн “үндэсний нийт аз жаргалтай байдлын үзүүлэлт”-ийн талаар судлаач хүний хувьд юу хэлэхсэн бол

Монголд нилээд хэдэн жилийн өмнө очиж байсан. Шилжилтийн орнууд дах гэр бүлийн дэмжлэгийн талаархи судалгааны ажлаараа ойрмогхон очих боломж бүрдэх байхаа гэж найдаж байна

Таны асуултын  2 дах хэсэгтэй холбогдуулан хэлэхэд “Үндэсний нийт Аз жаргалтай байдлын үзүүлэлт” нь амьдралын чанарыг илэрхийлэх үүднээс анх зөвхөн Бутанд хэрэглэгдсэн ойлголт гэдгийг тодруулж хэлмээр байна. Түүнээс хойш цөөнгүй орнууд энэ ойлголтод түшиглэн аз жаргалтай байхтай холбоотой өөрсдийн хэмжүүрүүдээ гаргаж эхэлсэн ба судлаачид ч янз бүрийн хэмжүүрүүдийг боловсруулах болов.

Аз жаргалтай байдлын талаархи Дэлхийн Мэдээллийн Сангийн үзүүлэлтээс харахад Монголын аз жаргалтай байдлын дундаж үзүүлэлт 2013 оны байдлаар 0-10 гэсэн үнэлгээний завсарт 5,7 үнэлгээтэй гарч байжээ. Энэ нь амьдралыг талаархи субектив илэрхийллийн тусгал. Энд “субектив” гэдгээр хувь хүний өөрийн амьдралдаа хэр аз жаргалтай байгаа үнэлгээнд тулгуурласан гэдэг санааг илтгэж буй. Аз жаргалтай байдлын тодорхойлолт нь янз бүр байж болох мэтгэлцээний сэдэв ч эрүүл мэндийн доройтол, ажилгүйдэл, халамж хамгааллын дутагдмал байдал зэрэг олон зүйлс нь аз жаргалгүй байх хүчин зүйлс болж байгаа нь тодорхой байна. Иймээс юун түрүүн наад захын хэрэгцээ болох ус, ариун цэвэрч байх боломж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээ, байр оромжтой байхыг харгалзах нь чухал юм. Энэ нь хүн амын 25 хувь нь нүүдэлчин ахуйгаар амьдарч буй Монгол шиг орны хувьд онцгой хамааралтай. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь илүү тааламжтай амьдрал, урт хугацааны баяр баясгаланг бий болгож чадна

Цахим хѳѳрѳлдсѳн Д.Цэрэнбат


____________________________

Publications on social dimensions of sustainable development

  • “Family in a new social contract in Russia, Kazakhstan and Mongolia”, United Nations Research Institute for Social Development, Working Paper, Forthcoming
  • “Why growth and development aren’t the same thing”, The Guardian, 25 November 2014, available here:
  • http://www.theguardian.com/global-development-professionals-network/2014/nov/25/sustainable-development-goals-growth-neoliberal-policies
  • “Rethinking social development for a post-2015 world” (co-authored with S. Cook), Development, 57:1, 2014
  • “Sustaining development gains through inclusive development”, Section III in UN Secretary-General’s Report “Addressing on-going and emerging challenges for meeting the Millennium Development Goals in 2015 and for sustaining development gains in the future”, UN Economic and Social Council (E/2014/61), 2014
  • “Social Drivers of Sustainable Development”, Research and Policy Brief, United Nations Research Institute for Social Development, 2014
  • “Social Inclusion and the Post-2015 Sustainable Development Agenda”, Background paper, United Nations Institute for Training and Research, 2014
  • “Global Societal Trends 2030: Key Challenges ahead for the European Union”, Input on empowerment, RAND Corporation and European Strategy and Policy Analysis System, 2013
  • “Addressing Inequalities” Synthesis Report of Global Public Consultations on Post-2015 Development Agenda, Input on indigenous peoples and inequalities, UNICEF and UN Women, 2013
  • “Accountability in public governance in China and implications for the post-2015 development agenda”, Input to 12th session of UN Committee of Experts on Public Administration, UN Department of Economic and Social Affairs, 2013
  • “Web-based mechanisms for citizen feedback in China”, Report, Social Development Sector, East Asia and Pacific Region, World Bank, 2012
  • “Policy implications for Chinese and Russian skilled migrants in the UK”, Proceedings of Westminster Legal Policy Forum, London, 2012
  • “Russian and Chinese immigration to the United Kingdom in a comparative perspective”, Working Paper, London School of Economics and Political Science, 2011

Publications on second language acquisition:

  • “Russian speakers’ L2 Chinese acquisition of wh-topicalization at the syntax-discourse interface”. Second Language Research, 30:4, pp. 411-437, Sage Publications, 2014
  •  “Syntactic effects of feature-driven movement in Russian speakers’ L2 Chinese grammars”. Linguistic Approaches to Bilingualism, 3:4, pp. 389-414, John Benjamins, 2013
  •  “Wh-topicalization at the syntax-discourse interface in English speakers’ L2 Chinese grammars” (co-authored with B. Yuan). Studies in Second Language Acquisition, 34:4, pp. 533-560, Cambridge University Press, 2012
  •  “Intervention effects in Russian speakers’ L2 Chinese grammars”. In V. Torrens et al. (eds.), Movement and Clitics. Cambridge Scholars Publishing, 2010
  •  “Interpretation of the Chinese reflexive ‘ziji’ by English speakers”. In B.Yuan (ed.), Theoretical and Empirical Approach to Applied Chinese Language Studies. Cypress Books, 2010

Publications on Buryatia:

  • “Buryatia – a symbol of Eurasia in the heartland of Baikal”, UN Special, available here: http://www.unspecial.org/2013/01/buryatia-a-symbol-of-eurasia-in-the-heartland-of-baikal/
  • “Бурятия: символ Евразии на земле Байкала”, Бурятия: http://burunen.ru/buryatia_90_years/detail.php?ELEMENT_ID=2231

Interviews:

Interview to Swiss Financial TV on Buddhism and social change, available in 5 languages:

Interview to ARD (in Russian), available here:

  • http://asiarussia.ru/persons/3072/

 

Sue Byrne (Сү Бөөнэ) – Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон

2014 SueХоёр эмчийн зургаан хүүхдийн нэг болох Сү аялах дуртай бөгөөд түүний Их Британийн нийслэл Лондон хот дахь гэрт нь Ази, Африк, Латин Америкийн орнуудаар аялсан түүхтэй холбоотой ном, бэлэг дурсгалын зүйл олон байдаг юм.
Энэ бүх орнуудаас зөвхөн Монголд л гэхэд 1993 онд анх айлчилснаас хойш жилдээ нэгээс хоёр удаа заавал очно. Монгол оронд олон очиж байгаагаа Сү тайлбарлахдаа, “хүүхэд байхдаа өргөн уудам тал нутгыг зүүдэлж байсан нь санаанд орж, хүүхэд насны зүүдний нутгаа Монголоос олсондоо баяртай байдаг” гэдэг юм.

Хэдийгээр зах зээлийн судалгааны мэргэжилтэн боловч, Кэмбрижийн их сургуулиас нийгмийн антропологч мэргэжил бас эзэмшсэн.

Лондон хотод байрладаг Төвдийн Төвийн үйл ажиллагаанд 1990-ээд оны эхээр тусалдаг байхад нь тус төвийн захирал Пунцаг Ваанжил Сү Бөөнийг Монгол улс руу томилолтоор явуулж тус байгууллага Буддын шашныг сэргээхэд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж болох тухай судлах үүрэг өгчээ.

Төвдийн Төвийн 1993 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол улсад буддын шашныг сэргээхэд туслах хөтөлбөрт нь залуу лам, хандмаа нарыг Энэтхэг улсад шашны сургуульд сургах, тэдний англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, буддын шашны сургалт, төвд судлал багтдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан буддын шашныг таниулан мэдүүлэх ном зохиол хэвлэх, МУИС-тай хамтран буддын шашныг судлах төв болон Боловсролын яам, бусад цөөнгүй байгууллагатай хамтран олон төсөлд хамтран ажилласан.

Fieldwork SonimbayarСү Бөөнэ эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах явцдаа Сонинбаяр ламтай танилцсанаар “Монголын сүм хийдийн түүхийг цуглуулж Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлэх санаагаа олсон” гэж олзуурхан ярина. Сонинбаяр ламтай хамт Говь-Угтаал суманд очиж тэндхийн хуучин сүмийг үзье гэхэд тэнд үзэх юу ч байхгүй гэсэн ч нэгэн өвгөн лам хийд байсан газарт очиж ном уншихын үзжээ. Энэ нь Сү-д их таалагдсан ч тэр үед лам нар сүм, хийдийн шинэ байшин барилга барина гэхээсээ илүү хуучин хийдийн туурь байсан газар хурал хурах нь чухал байжээ.

Мөн Их Британийн Хатан Хааны Газар зүйн нийгэмлэгээс гаргасан 1920-иод оны Хятадын төмөр замын зурагт Монголын олон сүм хийдийг тэмдэглэсэн байсныг олсон нь түүнд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэрэг болсон юм.

Англи хөөмийч гэгддэг Майкл Ормистон 1994 онд Улаанбаатар хотын зах дээрээс Бямбын Ринчений сүм, хийдийн судалгааны газрын зургыг олж өгч тусалжээ. Энэ нь эрдэмтэн Б.Ринчений 1971 хийсэн судалгаа байсан бөWeblaunchTempleFacebookMONгөөд 1979 онд хэвлэгдсэн “Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” номонд Монгол орны газар нутаг дээр хуралдаж байсан 941 том, жижиг сүм хийдийг илрүүлж, газрын зураг дээр тэмдэглэсэн бүтээл юм.

Монголын Засгийн газрын албан ёсны тоонд 757 сүм хийд сүйтгэгдсэн гэдэг баримт байдаг. Харин энэ тоо бол ард түмэнд нилээд түгсэн түгээмэл тоо. Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийн үр дүнд бараг мянгаад сүм хийдийн байршлыг тогтоожээ.

Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлж болох талаар 1997 Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Чойжамцад хэлхэд их найрсаг хүлээн авч бидний энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

OLYMPUS DIGITAL CAMERA2003 оноод АНУ-ын нэгэн банкны хүнтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлэх санхүүг хөөцөлдөж эхэлсэн нь амжилттай болж 2004 онд Төв аймагт анхны төслөө Польш, Голланд, Унгар зэрэг орнуудын оюутнуудыг оролцуулан хийсэн юм. Энэ төслийн үйл ажиллагааны гол нь судалгаа явуулах аргаа гаргаж ирсэнд оршино. Гэхдээ гадаадын оюутнуудыг энэ төсөлд оролцуулахад санхүүгийн хувьд наад зах нь л орчуулагчийн орон тоо нэмэгдээд нилээд хүндрэлтэй байжээ.

Орон нутгийн сүм хийдийг тэмдэглэн үлдээх нь зөвхөн монголчуудад зориулсан, тэдэнд түүхийг үнэн зөвөөр мэдээлэх гол зорилгыг уг төслийг удирдаж байсан Сү Бөөнэ тавьж байсан юм. 2005 онд Унгарын Кристина Телеки, Жүжа Майэр хоёр эрдэмтэд Их Хүрээний сүм хийдийг судлах ажлыг хийхийг бидэнд санал болгоход төслийг хэрэгжүүлэгчид хүлээн зөвшөөрчээ.WeblaunchFacebookmonksMON

Энэ хоёр эрдэмтний бүтээл сүм хийдийг хаана байсан, ямар үйл ажиллагаа явуулж байсныг тэмдэглэхэд маш чухал үндэс болж өгсөн. Энэ хоёр эрдэмтэн 1971 онд Б.Ринчентэй хамт судалгааны ажил хийсэн хүнтэй ярилцахаас гадна олон өндөр настай лам нартай ярилцлага хийж, чухал мэдээлэл олсон юм.
Сү Бөөнэ энэ төслийг хэрэгжүүлэхэд 75,000 америк долларыг АНУ-ын Элчин сайдын яам, Хан банк, Вестен Юнион, Доналд, Шөлли Рубин Сан, Петровис зэрэг газруудаас хөрөнгө босгожээ.

Орон нутагт 1940-д он хүртэл хурал хуралдаж байсан болон 1990-ээд оноос хойш шинээр баригдсан сүм, хийдийн байршлыг тогтоох ажлыг 6 баг бүрдүүлж, баг бүрт Гандантэгчиглэн хийдийн нэг лам, багш, эрдэмтэн аль эсвэл оюутан, жолооч нараас бүрдсэн байна.

ӨХБӨ 022 S8000484 copy 3Багын гишүүдэд сүм хийдийн гэрэл зургыг хэрхэн авах тухай, аман түүх цуглуулах талаар сургалт хийсэн нь уг төслийн эцсийн үр дүнд маш нөлөөлсөн ажил болсон юм. Үүний үр дүнд 1300 гаруй сүм, хийдийн \1000 хуучин, 300 шинэ\ талаарх баримт, 350 гаруй аман түүх цуглуулж, бүгдийг онлайн хэлбэрээр түгээх ажлыг Сү Бөөнэ IT-ийн хүмүүстэй хамтран гүйцэтгэжээ.

Монголын сүм, хийдийн түүхэн товчоон нь бол монголчуудад 1940-д он хүртэл хурал хурж байсан том жижиг сүм, хийдийн байршлыг үнэн зөвөөр тогтоож, монголын түүхэн нэгэн балархай хуудсыг монголчуудад үлдээсэн том ажил онлайн хэлбэрээр мэндэлсэн юм. Зөвхөн эрдэмтэн мэргэд ч биш жирийн иргэд тухайн үеийн түүхээ мэдэхээс гадна, аман түүхээр тухай сүм, хийдийг танилцуулсан байна.

www.mongoliantemples.org

Цахим Өртөө Холбооны гишүүн, сэтгүүлч Б.Жавхлан, Португалиас