Профессор Б.Дашням: Монгол улсад эн тэргүүнд шаардлагатай байгаа 10 мэргэжлийн нэгд нанобиотехнологи орж байгаа

УDashnyamDrлс орон маань улс төрийн хатуу дэглэмд хэдий ч шинжлэх ухааны хөгжлийг дэмжин урамшуулж байсан цаг үеийн томоохон төлөөлөгч   Б.Дашням профессорийн яриаг сонсож суухад Монголын шинжлэх ухааны нэгэн салбарын төдийгүй улс орны нэгэн цагийн түүхийг бүхэлд нь сонсох завшаан болж буйд олзуурхан алгаа үрэн суув. Түүний мэдлэг туршлагын арвин их сангаас энэ цагийн залууст сонсгож хуваалцахгүй бол дэндүү амиа бодсон хэрэг болох тул Оюунлаг Оршихуй уулзалтад оролцохыг урьсан билээ.  Эрдэмтэн маань ч урилгыг хүндэтгэлтэйгээр хүлээж авав.

Ингээд уламжлалт бие халаах ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

2 сарын 27-д 18:30 цагаас элчин сайдын яамнаа болох уулзалт ярилцлагаар та бүхэн олон сонин сайхан зүйлсийг сонсож мэднэ, оюуны цэнгэл эдлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ta био технологийн шинжлэх ухааны Монгол дах хөгжилд өөрийн орон зайгаа эзэлж, хувь нэмрээ оруулсан дэлхийд танигдсан нэр хүнтэй эрдэмтэн хүн. Энэ салбарын шинжлэх ухааны үүсэл түүх, Монгол дах өнөөгийн төлөв байдлынх нь талаар товч танилцуулахгүй юу?

Аливаа амьд бие, түүний бүрэлдэхүүн хэсгийг ашиглан хүний амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэхийг биотехнологи хэмээн энгийнээр тодорхойлдог. Тухайлбал, амьтан гэршүүлж, амьдрал ахуй, хүнсэндээ ашиглах, ургамал тарималжуулж, хүнс, гоёл чимэглэлд хэрэглэх, сүүг бичил биетнээр эсгэж тараг цагаан идээ бэлтгэх, эм тариа үйлдвэрлэх зэргийг биотехнологийн үйлдвэрлэл гэж болно. Тэхлээр манай эринээс өмнө 5000-10000 жилийн тэртээ амьтан гэршүүлж, ургамал тарималжуулсан баримт байдаг бөгөөд биотехнологи тэр үед үүссэн гэж үздэг. Нөгөөтэйгүүр шинэ үеийн биотехнологи буюу генийн инженерчлэл, биоинженерчлэлийг  тусд нь авч үзэх нь бий. Эдгээр чиглэл 1950-аад онд уураг, ДНХ (генийн)-ийн анхдагч бүтцийг тодорхойлсноор үүсч буй болсон түүхтэй. Одоо хүн болгон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоны амны уншлага болсон амьтан хувилах (cloning), хүн хувилах, тулгуур эсийн судалгаа (stem cell research) зэрэг нь дээрх салбаруудын ноён оргил билээ. Энэ тухай лекцидээ дэлгэрэнгүй ярья. Биотехнологийг ирээдүйд хүний амьдрал, түүний орчин, сэтгэхүйг өөрчлөх өвөрмөц увидастай шинжлэх ухаан технологийн салбар гэж ярьдаг.

1990 оноос өмнө ЗХУ, ЭЗХТЗ (Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл) буюу СЭВ гэж байхад Монгол улс ШУТ-ийн тэргүүлэх чиглэлүүдээ  тодорхойлж, тэр дундаа биотехнологийг Монголд хөгжүүлэх бодлого явуулж байлаа. Биотехнологийн үндэсний зөвлөл байгуулж,, биотехнологи хөгжүүлэх зорилтот төлөвлөгөө боловсруулж байв. Мөн тэр үед Намын Төв Хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоол гарч, Биотехнологийн хүрээлэн, МОНЭНЗИМ ШУҮ-ийн төв зэрэг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгжүүд байгуулагдаж,  энэ чиглэлийн судалгаа үйлдвэрлэл, нэг ёсондоо хөгжиж эхэлж байсан юм.  Одоо биотехнологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хэд хэдэн байгууллага, үйлдвэрийн газар, компани бий. Томоохон нь, Сонгино дахь биокомбинат, МОНОС фарм, МЭЭШХ, МААЭШХ, Дархан хотын УГТЭШХ зэрэг юм. ШУА-ийн зарим хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС,  АУШТИС зэрэгт энэ чиглэлийн судалгаа хийдэг лабораториуд бий. АНУ, ХБНГУ, Япон Австрали зэрэг оронд манай олон залуу эрдэмтэд ажиллаж зарим нь лаборатори удирдах хэмжээнд хүрсэн байна. Их британид ч тийм залуус байсан.

Монгол улсад эн тэргүүнд шаардлагатай байгаа 10 мэргэжлийн нэгд нанобиотехнологи орж байгаа.

Хүний генетикийн талаар та судалдаг. Хүн сармагчингаас үүдэлтэй гэдэг Дарвины онолыг энэ салбар баталж чадах уу? Дезайны онол гэж бий тухай Та бас ярилаа.
Аливаа давуу чанар, шинж тэмдэг тээсэн бие махбод байгалийн шалгаралд бусдаасаа тэргүүлж, илүү олон үр төл үлдээдэг, ийм замаар хуучин зүйл бие махбадоос шинэ зүйл салбарлан үүсч байдаг гэсэн онолыг  дарвинизм буюу эволюционизм гэдэг. Хүн сармагчнаас үүсэлтэй гэж Дарвин болон түүнийг залгамжлагч олон судлаач нотлож байсан. Энэ нь зөвхөн хүн биш бүхий л амьд байгалийн гарал үүсэлтэй хамааралтай. Одоо ч гэсэн эрдэмтэд, олон нийтийн дунд түүхэн хөгжил хэмээх энэ л онол давамгайлсан хэвээр байгаа. Генетикийн судалгаа ч  Дарвины онолыг үгүйсгэдэггүй. Харин ч нотлох талдаа байдаг. Тухайлбал, бүх л амьд биетийн удамшихуйн материал буюу ген нь ДНХ хэмээх адилхан тогтоцтой биомакромолекулаас тогтдог.  Нөгөөтэйгүүр креоционизм буюу шашнаас үүдэлтэй бүтээгчийн онол дарвинизмтэй тэмцэлдсээр иржээ. Энэ онолоор бол хүн, ер нь байгалийг бурхан бүтээсэн гэж үздэг. Саявтарханаас ухаалаг дизайны онол буй болж байгаа бөгөөд үүнийг шашнаас ялгаж шинжлэх ухаан гэж томъёолдог байна. Энэ талын хүмүүсийн хэлж буйгаар бол  Дарвинизмын тайлбарлаж буй түүхэн хөгжил геологийн цаг хугацааны хувьд дэндүү хурдан байна. Нэг зүйл биет нөгөө зүйлээс үүсдэг юм бол зүйл завсрын олдвор байхгүй байна. Зүйл үүсч буй жишээ харагдахгүй байна гэдэг. Мөн эгэл эс байтугай, матриц, мэдээллийн захирамжгүйгээр уураг, ДНХ нийлэгжүүлж чадахгүй байна. Байшин барилгыг хүний зурсан зургаар хүн барьж босгодог лугаа амьд биетийг ухаалаг дизайны аргаар босгосон гэж үздэг байна. Тэр ухаалаг дизайнер нь хэн бэ эсвэл юу вэ гэдэг асуудал нээлттэй.

“Mongolian spot” буюу Монгол хөх толбо гэж бий. Монголчууд бид үүнийгээ “тэнгэрийн тамга” гэх мэтээр ярьж бахдах нь элбэг. Таны судалдаг шинжлэх ухаанаар хөх толбыг юу гэж тайлбарлах бол. 
Монгол хөх толбо (Mongolian blue spot) зөвхөн Монголчуудад ч биш, Солонгос, Япон хүүхдүүдэд элбэг тохиолдоно. Монгол хүүхдүүдийнх бол харьцангуй том байж магад. Хятад хүүхдүүдэд ч ховор боловч тохиолддог. Хэмжээ нь жижиг будаа шиг гэж ярьдаг. Тэнгэрийн тамга гэдэг нь Монголчуудын бэлгэдлийн үг бөгөөд хөх тэргэрийн гаралтай гэдэгтэй нэгэн утгатай болов уу. Европ хүүхдэд  маш ховор боловч тохиолддог. Толбын хэмжээ, давтамж үндэстэн угсаатанд өөр байх тал бий.

Хөх толбын (birthmark, beauty mark) учир энгийн. Меланин гэдэг хар бараан өнгийн нөсөө (pigment) меланоцит гэдэг эсийн тусламжтайгаар арьсан доор  нийлэгждэг. Энэ нөсөө нарны цацраг дахь  хэт ягаан туяаны хортой нөлөөг зохицуулах үүрэгтэй.

Уг нөсөөний тархалтыг зохицуулагч ген гэж байдаг. Тэдгээр генийн нөлөөгөөр нөсөө жигд бус тархах  буюу нэг газар бөөгнөрч нөгөө газар цөөрч байдаг байна. Тэр бөөгнөрсөн хэсэг нь бидний бахархдаг хөх толбо болой. Ийм толбо хортой нөлөө байхгүй.

Хүн нас барахад шарил дээр нь тогооны хөөгөөр янз бүрийн дүрстэй тэмдэг тавьж, өөрсдийнх нь ойр дотно болон ах дүү нарт хөх толботой хүүхэд төрвөл, өө манай тэр төржээ, яг ийм тэмдэг тавьсан юм гэж ярьдаг. Энэ нь хэдийвээр бэлгэдэл боловч төөрөгдөл. Хүний биед тавьсан тэмдэг удамшихгүй.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

DashnyamDr_Bataa

 

 

 

 

 

 

БYМБЭЙН ДАШНЯМЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

(List of Publications, B.Dashnyam)  2014.05.14

 Нэг. Эрдэм шинжилгээний бүтээл (Research works)

  1. Б.Дашням. 1973. Хоёр зүйл оготнын хромосомын тоо. Биологийн хүрээлэнгийн бүтээл . No 9
  2. Б.Дашням. 1976. Ихэрлэлт эх малын наснаас хамааран хувьсах зүй тогтол. ШУА-ийн Мэдээ. No 1
  3. Б.Дашням. 1976. Монгол хонины ихэрлэлтийг сайжруулах боломж. Хөдөө аж ахуй. No 3
  4. Д.Баатар, Б.Дашням. 1974. Малын генетикийн үндэс. Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар, 4 хх
  5. B.Dashnyam, R.Glaser und R.Petzoldt. 1981. Individuelle Unterschiede der Na und K-Konzentration im Seminalplasma von Bullen. Arch.exper. Vet. med, 35, 553-559
  6. B.Dashnyam. 1981. Na- und K- Ionon im Seminaplasma und in Spermien von Bullen unter verschiedenen Bedingungen. Dissertation. Humboldt-Universitat zu Berlin.
  7. Ц.Жанчив, Б.Дашням. 1983. Генийн инженерчлэл хүн төрлөхтөнд юу өгч чадах вэ?. Техник технологийн мэдээ. No 4
  8. Б.Дашням, Ц.Цогтхишиг. 1983. Генийн инженерчлэл ба хүн төрлөхтний ойрын ирээдүй. Залуу зохион бүтээгч. 12-р сарын дугаар
  9. Б.Дашням. 1983. Гипотеза о действии нехромосомного механизма регуляции соотношения пола у двоиневых пар ягнят и мышей. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 18
  10. Б.Дашням, Ц. Цогтхишиг. 1983. Шинэ хэлбэрийн амьтныг зохион бүтээх замд. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 18
  11. Б.Дашням, Ц.Өлзийбаатар. 1984. Бухны үрийн плазм ба эс дэх натри, калийн концентрацийн хэлбэлзэл. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 19
  12. Б.Дашням. 1984. Использование генной инженерии в создании противовирусных вакцин. В. Сб: Тезисы докладов к 4 научнопрактической конференции по актуальным вопросам вирусологии. Улаанбаатар
  13. Б.Дашням. 1985. Вакцин гаргах шинэ арга зам. Техник технологийн мэдээ. No 4, 36-38
  14. Б.Дашням, Ц.Цогтхишиг. 1985. pBR322 плазмидыг С600 омгийн гэдэсний савханцарт шилжүүлэн суулгасан нь. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 20
  15. Б. Дашням, Ц.Цогтхишиг. 1985. Гэдэсний савханцраас ауксотроф мутант ялгасан туршлагын дүнгээс. ШУА-ийн мэдээ.
  16. Б.Дашням. 1986. Биотехнологийн хурдавчилсан хөгжлийн шаардлага. ШУА-ийн мэдээ.
  17. Б.Дашням, Р.Болд. 1987. Бухны үрийн плазм ба эс дэх натри, калийн концентрацийн хэлбэлзэл. Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, No 19, 96-101 хх
  18. Генетик «Гарын авлага »(хамтран зохиогч).1988. Төв хэвлэлийн газар, Улаанбаатар
  19. Б. Дашням. 1987. Биотехнологийн тухай ойлголт. Хөдөө аж ахуй сэтгүүл, No 2
  20. Б. Дашням, Р.Алтанчимэг. 1988. Бактерийн протопласт нийлүүлэх арга. Техник технологийн мэдээ. No 1, 21 -22
  21. Б.Дашням. 1991. Технология рекомбинантных ДНХ (Их дээд сургуулийн гарын авлага), Информатикийн төв, Улаанбаатар
  22. Ya. Dagvadorj, B.Dashnyam, Ts.Oyunsuren, N.Khorolsuren and G.Zulkhuu.1992. Distribution of anti-HCV antibody. Reports of 34th scientific conference of the National Medical University. Ulaanbaatar, Mongolia.
  23. B.Dashnyam,T.Ishida, Ts.Oyunsuren, T.Gerelsaikhan,D.Dorjsuren and Ch.Sharav. 1992. High incidence of HCV infection in blood donors of Mongolia. Abstracts of the 8th Virologists’ Conference, Ulaanbaatar, Mongolia (summary in English)
  24. B.Dashnyam, J.Maidar, D.Battulga,T.Ishida, S.Togos, Z.Odgerel and J.Batsuuri.1992. Absence of human T-lymphotropic retrovirus type1 in Mongolian populations.Abstracts of the 8th Virologists Conference, Ulaanbaatar, Mongolia (Summary in English)
  25. J.Batsuuri, B.Dashnyam, J.Maidar, D,Battulga, D.Dorjsuren and T. Ishida 1993. Absence of human T-Iymphotropic retrovirus type1 (HTLV-1) in different populations of Mongolia. Scandinavian Journal of Infectious Diseases, 25, 398-399.
  26. B.Dashnyam. 1994. Biotechnology in Mongolia: Policies and Measures. In: Biotechnology Applications in Agriculture in Asia and Pacific. Asian Productivity Organization, Tokyo, pp. 257-262.
  27. Shio Jean Lin, Karo Tanaka, William Leonard, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, Sambuugiin Nyamkhisheg, Akiko Hida, Yutaka Nakahori, Keiichi Omoto, Michael H. Crawford and Yasuo Nakagome. 1994. A Y-associated allele is shared among a few ethnic groups of Asia. Jpn J Human Genet. 39, 299-304.
  28. Д.Аюуш, Т.Гэрэлсайхан, Б.Дашням, С,Нямхишиг, Ж.Батсуурь. 1995. Монголын хүн ам дахь альдегиддегидрогеназ ферментийн удамшлын полиморф хэлбэршлийн судалгаа. Монгол хүн судлал. Тэргүүн дэвтэр, 100-103-р хуудас
  29. Д.Батсайхан, Н.Алтанхуяг, Ё.Загдсүрэн, Д.Сувд, Бү. Дашням. 1995. Хонины өнчин тархинаас уутанцар идэвхжүүлэгч даавар гаргах боломж. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 37-40-р хуудас (Abstract in English)
  30. Ts.Oyunsuren, S.Togos, Z.Odgerel, L.Batsoyol, B.Dashnyam. 1995. Diagnosis of hepatitis B and C virus infections by radioimmunoassay. National Conference “Biotechnology- 95” (abstracts), pp. 64-65 (in English)
  31. Бү. Дашням, Б.Шүрэнтуяа, Д.Сувд, Б.Аръяа. 1995. Рекомбинант дрожжийн эсийг шилэн бөмбөлөг, вортексын аргаар задлах нь. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 67-68-р хуудас (Abstract in English)
  32. З.Одгэрэл, С.Тогос, Ж.Хасболд, Бү. Дашням. 1995. Б гепатитын вирусын гадаргуугийн эсрэг төрөгчийн (HBsAg) нэг язгуурт эсрэг бие гаргасан нь. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 69-70-р хуудас (Abstract in English)
  33. M.Nakatome, K.Honda, Z.Tun, Y.Kato, S.Harihara, K.Omoto, S.Misawa, T.Gerelsaikhan, S.Nyamkhishig, B.Dashnyam, J.Batsuuri and C.Wakasugi. 1996. Genetic polymorphism of the 3’VNTR Region of the Human Dopaminergic Function Gene DAT1 (Human Dopamine Transporter Gene) in the Mongolian Population. Human Biology, v.68, No.4, pp.509-515
  34. Mark A.Jobling, Vassiliki Samara, Arpita Pandya, Neale Fretwell, Barbara Bernasconi, R.John Mirchel, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, Antti Sajantila, Pia J. Salo, Yutaki Nakahori, Christine M. Disteche, Kumarasamy Thangaraj, Lalji Singh, Michael H. Crawford and Chris Tyler-Smith. 1996. Recurrent duplication and deletion polymorphisms on the long arm of the Y chromosome in normal males. Human Molecular Genetics, Vol.5, No. 11,1767-1775
  35. Tatjana Zerjal, Bumbein Dashnyam, Arpita Pandya, Manfred Kayser, Lutz Roewer, Fabricio R. Santos, Wulf Schiefenhoevel, Niele Fretwell, Mark A. Jobling, Shinji Harihara, Koji Shimizu, Dashnyam Semjidmaa, Antti Sajantila, Pia Salo, Michael H. Crawford, Evgeny K. Ginter, Oleg V. Evgrafov, and Chris Tyler-Smith. 1997.  Genetic relationships of Asians and Northern Europeans, Revealed by Y chromosomal DNA analysis. American Journal of Human Genetics, 60: 1174-1183
  36. Ц.Оюунсүрэн, С.Тогос, З.Одгэрэл, М.Баярсайхан, Б.Дашням. 1997. Гепатит С вирусын халдварыг илрүүлэхэд (PCR)-ын арга хэрэглэх нь. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  37. Ц.Оюунсүрэн, М.Мизоками, С.Тогос, Б.Дашням. 1997. Монгол хүн амын дунд гепатит Г вирус илрүүлсэн нь. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  38. М.Баярсайхан, С.Тогос, Б.Дашням, З.Одгэрэл, Ц.Оюунсүрэн. 1997. Альфафетопротейн маркераар элэгний хавдрыг оношлосон дүнгээс. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  39. Ц.Оюунсүрэн, С.Тогос, М.Мизоками, Б.Дашням. 1997. Манай хүн амын дунд тархсан С вирусын генотипийн судалгаа. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  40. Tsendsuren OYUNSUREN, Namkhai-Ochir NYAMDAVAA, Sanjdorj TOGOS, Zagaa ODGEREL and Bumbein DASHNYAM. 1997. Incidence of HBV, HCV infections and hepatocellular carcinoma in Mongolian patients. Abstracts for the 1th Kanazawa International Symposium on Cancer “Hepatitis viruses and Hepatocellular carcinoma”, Kanazawa, Japan, March 11, 1997
  41. Chris Tyler-Smith, Arpita Pandya, Tatiana Zerjal, Fabricio R. Santos, Manfred Kayser, Bumbein Dashnyam, Oleg V. Evgrafov, Rosalind Hardling and Mark A. Jobling. 1997. The use of Y-chromosomal DNA polymorphisms to investigate human history. Abstracts, HGM97, Canada, March 1997
  42. Yutaka Kondo, Masashi Mizokami, Tatsunori Nakano, Takanobu Kato, Ryuzo Ueda, Motokazu Mukaide, Kazumasa Hikiji, Takafumi Ishida, Dorjbal Dorjsuren, Bumbein Dashnyam, and Tsendsuren Oyunsuren. 1997. Prevalence and Molecular Epidemiology of GB Virus/Hepatitis G Virus Infection in Mongolia. Journal of Medical Virology, 52: 143-148
  43. Karafet, Tatiana, Stephen L. Zegura, Jennifer Vuturo-Brady, Olga Posukh, Ludmila Osipova, Victor Wiebe, Francine Romero, Jeffery C. Long, Shinji Harihara, Feng Jin, Bumbein Dashnyam, Tudevdagva Gerelsaikhan, Keiichi Omoto, and Michael F. Hammer. 1997. Y Chromosome Markers and Trans-Bering Strait Dispersals. American Journal of Physical

Anthropology, 102:301-314.

  1. Bumbein Dashnyam. 1998. The Y chromosome DNA polymorphism in Mongolians and Northern Europians (Short review article). Abstracts of the International Symposium devoted to To Van’s Aniversary.
  2. Sh.Harihara, Bumbein Dashnyam et al. 1999. Mitochondrial DNA polymorphisms in Mongolian Buryads. Rep. Soc. Res. Native Livestock 17: 165-177
  3. Ts.Zhanchiv, Kh.Tumennasan, Ts.Tsendsuren, B.Dashnyam. 1999. Mongolian Native Livestock and its Genetic Structure. Report of the Society for Researches on Native Livestock, Japan , 17: 1-8
  4. Ken Nozawa, Yoshizane Maeda, Kenji Tsunoda, Yuichi Tanabe, Keiichi Omoto, Kuniaki Nerome, Ts.Zhanchiv, B. Dashnyam, H.Tumennasan and Ts.Tsendsuren. 1999. Gene- constitution of the Mongolian horses. Rep.Soc.Res.Native Livestock. 17: 45-61
  5. Kenji Tsunoda, Ken Nozawa, Yoshizane Maeda, Yuichi Tanabe, T. Tserenbatin, M. Byamba, H. Tumennasan, Ts. Zhanchiv and B.Dashnyam. 1999. External morphological characters and blood protein polymorphisms of native sheep in Central Mongolia. Rep.Soc.Res.Native Livestock. 17: 63-82
  6. Yuichi Tanabe, Osamu Taniwaki, Hiromitsu Hayashi, Kazuya Nishizono, Hisako Tanabe, Shin’ichi Ito, Ken Nozawa, H.Tumennasan, B.Dashnyam and Ts.Zhanchiv. 1999. Gene constitution of the Mongolian Dogs with emphasis on their phylogeny. Rep.Soc. Res. Native Livestock. 17:109-132
  7. Yuichi Tanabe, Hidenori Yokoyama, Jotaro Muraakami, Haruka Kano, Osamu Tanawaki, Hisato, Okabayashi, Yoshizane Maeda, Chihiro Koshimoto, Ken Nozawa, H.Tumennasan, B.Dashnyam and Ts. Zhanchiv.1999. Polymorphisms of the plumage colors, the skin variations and blood proteins in the native chickens in Mongolia. Rep.Soc.Res.Native livestock. 17: 139-153
  8. Yoshizane Maeda, Keiji Kinoshita, Yuichi Tanabe, Ken Nozawa, Chihiro Koshimoto, Kenji Tsunoda, H.Tumennasan, B.Dashnyam and Ts.Zhanchiv. 1999. Polymorphisms of egg white protein in native chickens in Mongolia. Rep.Soc.Res.Native Livestock.17: 155-163
  9. Dorjbal DORJSUREN,Wen Xiang WEI, Yong Lin, Bumbein Dashnyam, Naoyuki Hayashi, and Seishi Murakami. 1999. RNA polymerase subunit 5 (RPB5) functions in activated transcription through interaction with TFIIB. Abstracts of papers presented at the Meeting on MECHANISMS OF EUKARYOTIC TRANSCRIPTION, Sept. 1 – 5, 1999, Cold Spring Harbor Laboratory, New York, p 66
  10. Dorjsuren DORJBAL, Bumbein DASHNYAM et al. 1999. Corepression domain of RMP inhibits HBx transactivation. Proceedings of the Fifty Eighth Annual Meeting of the Japanese Cancer Association, Sept. 29 – Oct. 1., Hiroshima, Vol.90, Japanese Journal of Cancer Research, p 537
  11. Kenji TSUNODA, Shinji HARIHARA, Bumbein DASHNYAM, Dashnyam SEMJIDMAA, Yoshitsugu YAMAGUCHI, Tomoko TAGUCHI, Yuichi TANABE, Keizo SATO. 2000. Genetic polymorphisms of apolipoprotein E and H in the Buryad population of Eastern Mongolia: Allele frequencies and relation to plasma lipid levels. Abstracts of the 84th Congress of the Japanese Society of Legal Medicine, The Japanese Journal of Legal Medicine, Vol. 54, No 1

55.B.Dashnyam, L.Delgermaa, T.Zerial, A.Adilbish, Chris Tyler-Smith. 2000. T-C Transiion Mutation in Y Chromosome is a Useful Marker for Tracing Human History. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 13

  1. L.Delgermaa, B.Dashnyam, T.Nomura, D.Dorjsuren and S. Murakami. 2000. Subcellular Localization of RMP, a RNA Polymerase II Subunit 5-Mediation Protein. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p14
  2. A.Erdenebat, J.Batbold, B.Dashnyam. 2000. Plasmid Content of Yersina Pestis and Host Relationship. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 18
  3. T.Indra, G.Batjargal, Ch.Dixkens, J.Neesen, W.Engel and B.Dashnyam. 2000. Isolation and Characterization of Band 4.1 Novel Member. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 22
  4. R.Shamsadin, J.Khongorzul, B.Dashnyam, I.Adham and W.Engel. 2000. Cloning, Organization, Chromosomal Localization and Expression Analysis of Mouse Prkag 1 Gene. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 25
  5. Tatiana Zerial, Yali Xue, R. Spencer Wells, Weidong Bao, Suling Zhu, Raaheel Qamar, Quasim Ayub, Aisha Mohyuddin, Songbin Fu, Chengbin Huang, Baibin Chen, Xiaoyi Huang, Zhongcheng Shi, Qi Wang, An Liu, Yu Zhang, Huanjie Yang, Pu Li, Nadira Yuldasheva, Ruslan Ruzibakiev, Jiujin Xu, Qunfang Shu, Ruofu Du, Huanming Yang, Matthew E. Hurles, Elizabeth Robinson, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, S. Qasim Mehdi, Chris Tyler-Smith. 2001. Towards the Genetic History of Chingis Khan. Монэнзим-25 Шинжлэх Ухаан – Үйлдвэрлэлийн Бага Хурлын Илтгэлийн Хураангуй. Улаанбаатар, х. 10
  6. Б. Дашням, Б. Ариунжаргал. 2001. Чингис хааны удам угсаатай холбоотой генетик баримт . Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний бичиг, No 1/47, x. 272-275
  7. Dashnyam Bumbein and Raymond A. Zilinskas. 2003. Review of Developments in Biotechnology in Mongolia. In: Mongolia Today: Science, Culture, Environment and Development. Ed. Dendeviin .Badarch, Raymond A. Zilinskas and Peter J. Balint. Forward by Natsagiin Bagabandi, President of Mongolia, Routledge Curzon Taylor and Francis Group,
  8. 49-66
  9. Tatiana Zerial, Yali Xue, Georgeo Betorelle, R. Spencer Wells, Weidong Bao, Suling Zhu, Raheel Qamar, Quasim Ayub, Aisha Mohyuddin, Songbin Fu, Pu Li, Nadira Yuldasheva, Ruslan Ruzibakiev, Jiujin Xu, Qunfang Shu, Ruofu Du, Huanming Yang, Matthew E. Hurles, Elizabeth Robinson, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, S. Qasim Mehdi and Chris Tyler-Smith. 2003. The Genetic Legacy of the Mongols. American Journal of Human Genetics. 72: pp. 717- 721
  10. Tyler-smith C., Zerjal T., Xue Y., Wells RS., Bao W., Zhu S., Qamar R., Ayub Q., Mohyuddin A., Fu S., Li P., Du R., Yang H., Mehdi SQ., Yuldasheva N., Ruzibakiev R., Hurles ME., Robinson E., Gerelsaikhan T., Dashnyam B. Y-chromosomal DNA variation and human population history (2003), 281-282, In Vol. 1239 of International Congress Series, Elsevier B.V.64.
  11. Б. Дашням. 2006. Биологийн нөөц баялаг ба хамгаалал. “Биологийн нөөц баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал” номд. х. 5-11
  12. Б. Дашням. 2006. Биоаюулгүй байдал гэж юу вэ? “Биологийн нөөц баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал” номд. х. 18-23
  13. J.Balgan, B.Dashnyam. 2006. Theoretical background of observations and research works on normal birth. Proceedings of Mongolian Academy of Sciences. Vol. 180, No 2, pp. 118-119
  14. K.Nakayama, A.Soemantri, , Feng Jing, B.Dashnyam, R. Ohtsuka, Ph.Duanchang, M.N.Isa, W.Settheetham-Ishida, Sh.Harihara and T.Ishida. 2006. Identification of novel functional variants of the melanocortin 1 receptor gene originated from Asians. Human Genetics, Vol. 119, No 3, pp 322-330
  15. I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A.Kido, A. Miyoshi , N.Saitou, B.Dashnyam, F. Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2006. Distribution of the F374 allele of the SLC45A2 (MATP) gene and founder haplotype analysis. Ann Hum Genet. Nov, 70 (Pt 6), pp 802-811
  16. I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A. Miyoshi , N.Saitou, K.S.Park, B.Dashnyam, Feng Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2007. OCA2*481Thr, a hypofunctional allele in pigmentation, is characteristic of northeastern Asian populations. Journal of Human Genetics, Vol. 52, No 8, pp 690-693
  17. I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A.Kido, A. Miyoshi , N.Saitou, B.Dashnyam, F. Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2007. Distribution of two Asian-related coding SNPs in the MC1R and OCA2 genes. Biochem Genet. June 15
  18. Enkhtuya B., Narantuya Sh., Dashnyam B. 2007. Professional English. Admon Publishing Company, Ulaanbaatar.
  19. Shiro Takeda, Keiko Yamazaki, Masahiko Takeshita, Yukiharu Kikuchi, Tarushige, Nakaji, Chuluunbat Tsend-Ayush, Bumbein Dashnyam, Satoshi Kawahara, Michio Muguruma. 2008. Probiotic potential of lactic acid bacteria isolated from traditional fermented dairy products made by nomads in Mongolia. Proceedings of Asia Lactic Acid Bacteria Symposium. Ulaanbaatar, Mongolia. Aug. 27-28, 2008
  20. S.Ganbold, N.Evgeniy, Bu.Dashnyam, G.Uyanga. 2009. STR multiplexes technology in forensic investigation in Mongolia. In: The 2nd CFSE International Workshop on “Appropriate Technologies” 10-11, Aug 2009, Ulaanbaatar, Mongolia, p 30
  21. Bumbein Dashnyam. 2009. The history of the Mongols. In: The second national conference “Current problems of biotechnology”. Oct 26, 2009, pp 18-20
  22. Ш.Пүрэвдулам, Д.Баярлхагва, Б.Дашням, Р.Баярмаа, Ц.Эрдэнэчимэг, Г.Уянга, С.Ганболд. 2009. Монголын хүн ам дахь У хромосомын зарим генетик маркерийн судалгаа. ”БИОТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН АСУУДЛУУД” Үндэсний II бага хурал. 2009 оны10-р сарын 26, Улаанбаатар хот, хх 60-62
  23. Bumbein Dashnyam, Shiro Takeda, Keiko Yamazaki, Masahiko Takeshita, Yukiharu Kikuchi, Chuluunbat Tsend-Ayush, Satoshi Kawahara and Michio Muguruma. 2009. Adhesion of lactic acid bacteria (LAB) isolated from Mongolian traditional dairy products to Caco-2 cells. In: The second national conference “Current problems of biotechnology”. Oct 26, 2009, pp 98-99
  24. С.Баярхүү, Бү.Дашням. 2009. Монгол улс дахь биоаюулгүй байдлын өнөөгийн асуудлууд. ”БИОТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН АСУУДЛУУД” Үндэсний II бага хурал. 2009 оны10-р сарын 26, Улаанбаатар хот, хх 127- 128
  25. Бүмбэйн Дашням. 2009. Монголчуудын У хромосомын гарвал ба Чингис хаан. Шинжлэх Ухааны Ададемийн Мэдээ. Дугаар 193, No3, хх 57-63

80.モンゴル・ブリアート族におけるミトコンドリアDNA多型,針原伸二・宮下和子・錦引玲・Bumbein Dashnyam,Dashnyam Semjidmaa・本田克也・中留 … Apr 8, 2009

  1. Takeda, S; Yamasaki, K; Takeshita, M; Kikuchi, Y; Tsend-Ayush, C; Dashnyam, B; Ahhmed, AM; Kawahara, S; Muguruma, M
    The investigation of probiotic potential of lactic acid bacteria isolated from traditional Mongolian dairy products.
    Animal science journal = Nihon chikusan Gakkaihō 2011;82(4):571-9.
  2. Takeda, S; Takeshita, M; Kikuchi, Y; Dashnyam, B; Kawahara, S; Yoshida, H; Watanabe, W; Muguruma, M; Kurokawa, M
    Efficacy of oral administration of heat-killed probiotics from Mongolian dairy products against influenza infection in mice: Alleviation of influenza infection by its immunomodulatory activity through intestinal immunity.
    International immunopharmacology 2011;11(12):1976-83.
  3. Kenji Tsunoda, Shinji Harihara, Yuichi Tanabe, Bumbein Dashnyam. 2012. Polymorphism of the apolipoprotein B gene and association with plasma lipid and lipoprotein levels in the Mongolian Buryat.

Biochemical Genetics, 50 (3): 249-68

  1. B. Dashnyam, D,Bayarlkhagva, Evgeniy Namdakov, G.Batjil, S. Ganbold. 2012. Haplotypes and allelic frequencies of 12 Y-STR loci in Mongolian and Korean male groups. Procedings of Mongolian Academy of Sciences (March)
  2. Shiro TAKEDA, Satoshi KAWAHARA, Muneaki HIDAKA, Hiroki YOSHIDA, Wataru WATANABE, Masahiko TAKESHITA, Yukiharu KIKUCHI, Dashnyam BUMBEIN, Michio MUGURUMA & Masahiko KUROKAWA. 2013. Effects of Oral Administration of Probiotics from Mongolian Dairy Products on the Th1 Immune Response in Mice. Bioscience, Biotechnology, and Biochemistry, Volume 77, Issue 7, pages 1372-1378

Хоёр. Нийтлэг бүтээл (Popular Articles and Books)

  1. Б.Дашням. 1973. Бөөм хэвшил, түүнийг ангилалзүйн талаар судлах нь. Шинжлэх ухаан амьдрал. No 3, pp 17-20
  2. Б.Дашням. 1973. Гарвал, хромосом, хүн. Шинжлэх ухаан амьдрал. No6
  3. Ц.Жанчив, Б.Дашням. 1973. «Малын генетик» гэдэг номын тухай. Шинжлэх ухаан амьдрал. No6
  4. Б.Дашням. 1976. Хонины ихэрлэлтийн асуудал. Хөдөлмөр сонин. 2-р сарын 16-ны дугаар
  5. Б.Дашням. 1976. Бионик гэж юу ве? Пионерийн үнэн. 9-р сарын 27-ны дугаар
  6. Б.Дашням, Д.Баатар. 1978. 2000 оны биологийн үр хөврөл (ном). Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Армийн СХ-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 3 хх
  7. Б.Дашням. 1982. Бионикийн тухай. Шинжлэх ухаан амьдрал. No5
  8. Ц.Жанчив, Б.Дашням. 1983. Биологийн ухааны хэтийн төлөв. Yнэн сонин. 11- р сарын 16-ны No 274
  9. Б.Дашням. 1985. Биотехнологи гэж юу вэ? Шинжлэх ухаан амьдрал. No 4
  10. Б.Дашням, Ц.Жанчив. 1986. Биотехнологи тэргүүлэх чиглэлийн нэг. Yнэн сонины 2-р сарын 2-ны дугаар
  11. Б.Дашням. 1987. Биотехнологийн тухай. Шинэ хөдөө. 3-р сар
  12. Б.Дашням. 1987.Биотехнологийн тухай ойлголт. Хөдөө аж ахуй. No 2
  13. Б.Дашням. 1987. Биотехнология в МНР. Монголпресс. 6-р сар
  14. B.Dashnyam.1993. An Important Economic Sector. The Mongol Messenger No20 (98), May 18
  15. БДашням. 1995. Биотехнологи Монгол орныг өөд татна.. Засгийн газрын мэдээ. 2-р сарын 18 No 19 (261)
  16. Н.Батаа, Б. Дашням. 1997. Биотехнологи, дэлхийн хөгжлийн чиг хандлага болсон, манайд хоцронгуй байна. Өнөөдөр, 7-р сарын 5, No 133 (171)
  17. Б.Дашням. 1998. Хонийг хувилах уу? Хүнийг хувилах уу? ЭРДЭМ, ШУА-ийн хэвлэл, Дугаар 311, 2-р сар
  18. Б.Дашням ., 2004. Биотехнологи гэж юу вэ?., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 3-4 х
  19. Н. Уртнасан, Б. Дашням, Э.Амар. 2004. Биотехнологи ба хэрэглээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 3-4 х
  20. Б.Дашням , Э.Амар., 2004. Генетикийн аргаар өөрчилсөн ургамал зохион бүтээх ажлын био-аюулгүй байдлын бодлого., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 7-8 х
  21. Б.Дашням, Ж. Батсуурь. 2004. Хүнсний аж үйлдвэр., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 10 х
  22. Б.Дашням, Д. Амарбаясгалан, 2004. Биотехнологийн эрхзүйн асуудал, Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 13х
  23. Ж.Батсуурь, Б.Дашням, Д.Буудайхүү., 2004. Биотехнологийн салбар

Монгол оронд., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 20-23 х

  1. Ж. Балган, Б. Дашням. 2006. Хэвийн төрөлтөд хийсэн ажиглалт, судалгааны онолын тайлбар. Эрдэм, No 5 (97)
  2. Б.Дашням, Б.Базаррагчаа. 2009. Биотехнологи, генийн инженерчлэлийн ухааны нээлт, технологийн дэвшилд үзүүлж буй үр нөлөө ба ирээдүй. Монголын хөдөө, No 24
  3. Б.Дашням. 2010. Ээжийнхээ тухай хэлэх үг. “Буян дагуулсан бурхан ижий нар” номд, 215-218 х

Гурав. Хянан тохиолдуулсан ном (Books edited)

  1. ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн 1981-1984 оны бүтээлүүд
  2. Ж. Батсуурь, С.Нямхишиг, Н.Чимгээ. 2003. Монголын хүн амын генийн сан: Тэргүүн боть. Удамшлын полиморф хэлбэршил ба генийн давтамжууд. Улаанбаатар хот
  3. Б.Арвинбаяр. 2008. Хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүний тухай. Гарын авлага. Улаанбаатар хот
  4. А.Самбуу. 2008. Тэмүүжин Чингэсийг тохиолгон төрүүлсэн Монгол удам ген. Улаанбаатар хот
  5. Mongolia towards Molecular biology. Abstracts of Reports, First National Conference, 2000, Ulaanbaatar, Mongolia
  6. Ж.Батсуурь, Э.Энхмаа. 2010. Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар. Хүн судлалын үндэсний төв, Улаанбаатар хот
  7. С.Ганболд, Ж.Пүрэвдулам, Д.Баярлхагва. 2013. ДНХ-ийн олон хэлбэршлийг шүүхийн шинжилгээнд хэрэглэхүй. Нэг сэдэвт бүтээл
  8. Ж.Батсуурь. 2013. Өвгө Монголчуудын генетик гарваль, их нүүдэл, суугаальшилын түүх. “Мөнхийн үсэг ХХК”, Улаанбаатар хот

Дөрөв. Орчуулсан ном (Books translated)

  1. Г.Ф. Плеханов. 2005. Тайны телепатии: Феномен Умного Ганса. Омск. Монгол хэлэнд орчуулж хэвлүүлсэн он 2007. 368 х

Тав. Орчуулсан баримтат кино (Documentaries translated)

  1. Al Gore. 2006. An Inconvenient Truth: Global Warming. 1 hr 30 min

Монгол хэлэнд орчуулж, Үндэсний TV-ээр үзүүлсэн он 2007.

  1. Josh Bernstein. Digging for the truth: Lost empire of Chinggis khaan. 47min Монгол хэлэнд орчуулж, Үндэсний TV-ээр үзүүлсэн он 2007.

Зургаа. Зохиогчийн эрх, патент

  1. Ж.Балган, П.Алтангэрэл, Б.Дашням. 2010. Монгол Улс, Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Бүтээлийн нэр: “Монгол уламжлалт төрөлтийн ач холбогдлыг судалж, онолын шинэ тайлбарыг боловсруулсан нь”. 2010 оны 04 сарын 14 -ны өдрийн 33 тоот тушаал

Улсын бүртгэлийн дугаар 3853

Долоо. Удирдаж хамгаалуулсан PhD диссертаци

  1. Б. Бадрах. 1999. Ферментацийг загварчлах аргазүй.
  2. 2. A. Эрдэнэбат. 2000. Монголд ялгасан тарваган тахлын нянгийн тоо хэмжээ

http://65.54.113.26/Author/2826870/bumbein-dashnyam

“Марко Поло” ТВ цуврал цөөнгүй жил нийтийн хүртээл болсоор байх болно. Миний ном ч мөн адил байх буй заа хэмээн найдаж байна.

John“Оюунлаг Оршихуй” цувралын энэ удаагийн зочин, Английн зохиолч түүхч Жон Мантай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна

Асуулт: Та Монгол болоод Монголын түүхийн холбогдолтой хичнээн ном бичив Яагаад Монголыг сонгох болов?

Хариулт: Нийтдээ 6 ном бичсэн. Одоо бараг хэзээг нь ч мартах шахам олон жилийн тэртээ би Африк болон Дорно Дахины Судлалын Сургуульд (SOAS) Монгол хэл судалсан хүн шүү дээ. Гэхдээ  Зөвлөлт Холбоод Улс задрах хүртэл Монголд очих боломж байсангүй.   Монголын Говийн тухай бичсэн миний анхны ном 1997 онд хэвлэгдсэн. Гэм нь өнөөдрийн нүдээр харахад дутуу юм их байжээ. Аялал маань Монголын болоод Монголын эзэнт гүрний гол тулгуур нь Чингис хаан гэдгийг орхигдуулсныг минь ойлгуулсан бөгөөд өөрөө явж мэдрэх гэдэг хичнээн чухлыг ч мэдрүүлсэн юм. Тиймээс  би Монгол, Хятад, Төв Азийн орнуудаар дахин дахин аялаж  Чингис Хаан: Амьдрал, Үхэл болон Ухаарал  номоо бичиж, 2009 онд дахин засварлаж хэвлүүлсэн.  Зохиол маань үргэлжилж Хубилай хаан, Занаду( АНУ-д Марко Поло нэрээр гарч буй) номууд маань хэвлэгдэв. Мөн Чингис хаан чухам яагаад гайхамшигтай удирдагч вэ гэдгийг ойлгуулах үүднээс өнөө цагийн удирдагчдын онолтой холбон Чингис хааны манлайллын нууц номоо бичсэн нь Монгол хэл дээр орчуулагдан гарсан байгаа. Өнгөрсөн жил эдгээр бүх бүтээлээ нэгтгэн засварлаж Монголын Эзэнт Гүрэн номоо бичиж хэвлүүллээ.

А: Олон хүн таны бичсэн Марко Поло номыг саяхан Netflix-ээр гарсан Марко Поло  цувралтай холбон ойлгож байна. Үүний учир шалтгаан болоод мөн энэ цуврал киноны талаар та сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

Х: Миний ном  Занаду (Xanadu)  нэрээр 2009 онд Британид анх гарсан. Энэ үед Harvey Weinstein –н дэмжлэгтэйгээр John Fusco бас 10 ангид ТВ цуврал дээр ажиллаж байсныг би мэдээгүй л дээ. Бүтээлээ туурвиж судалгаа хийж байх үедээ John Fusco миний номыг олж, өөрт нь ч таалагдаж. Энэ нь миний АНУдах хэвлэлийн түнш Harper Collins  хэвлэлийн газрыг 2014 оны 12 сард Netflix-ээр гарч эхэлсэн цувралтай уялдуулан Занадуг маань Marco Polo нэрээр хэвлэн гаргах хүчин зүйл болсон. Номын нүүрэнд “Netflix-ийн цувралын эх үүсвэр” гэж эхэлж бичсэн байсныг  ялгаж салгаж тодорхой болгох үүднээс бид “Netflix-ийн цувралын цаад түүх” хэмээн өөрчилсөн. Цувралын талаарх мэргэжлийн хүмүүсийн сэтгэгдэлүүд сайнгүй, үнэндээ бэрх байгаа ба түүхийн баримтыг мэдэх хэнд ч энэ нь ойлгомжтой юм. Гэхдээ John Fusco түүхийн талаар өргөн мэдлэгтэй нэгэн төдийгүй маш сайн кино зохиолч, түүхийг Netflix-ийн мэргэжлийн санал сэтгэгдэл уншдаггүй 36 сая хэрэглэгчдэд хүрэхээр хэрхэн өөрчлөхөө мэддэг нэгэн. Үнэндээ ч энэ зохиол нь маш амжилттай болж тэрээр дахин 10 ангийн зохиол бичихээр эрхээ аваад буй. Марко Поло цөөнгүй жил  нийтийн хүртээл болсоор байх болно. Миний ном ч мөн адил байх буй заа хэмээн найдаж байна.

А.Британд дах Монгол судлалын ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?

Х: Монгол улсын нэр хүнд өсөн дээшилж буй байдлаас үндэслэн  15 жилийн өмнө зогсоосон Монгол судлалын салбараа эргэн нээхийг миний бие SOAS–д санал болгосон. Тэд энэ санааг бүрэн дэмжиж байгаа,  элчин сайд ноён Н.Тулга ч дэмжихээ илэрхийлсэнд баяртай байна. Бид одоогоор шаардагдах хөрөнгө санхүүжилтыг хөөцөлдөж байна. Энэ ажиллагаа магадгүй нэг хоёр жилийн хугацаа шаардах байх.  Тэтгэлэгийн сангаасаа юун түрүү Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн  чиглэлээр мастер докторын зэрэг горилогчид болон SOAS –ийн аль ч төрлийн ангид сурахыг хүсэгч Монголчуудад зориулан зарцуулна. Энэ талаар сонирхож буй хэн ч бидэнтэй холбоо тогтоож болно.

Баярлалаа Жон, Баасан гарагт уулзацгаая

Хөөрөлдсөн, Ж.Өнөрмаа – Лондох дах Монгол Урлаг Соёлын Байгууллага

Монголчилсон, Д.Цэрэнбат

Англи хэл дээрхи эх: https://mongolianartlondon.wordpress.com/2015/01/12/2135/

 

in English

Q: How many books have you written on Mongolia and its history and why?
A: Six in all. I did Mongolian at the School of Oriental and African Studies, so long ago that I forgot it, and never had a chance to go, until the collapse of the Soviet Union. My first book on Mongolia was Gobi, in 1997, which is now out of date. My travels showed me that I had missed the point – the key to Mongolia and the Mongol Empire is, of course, Genghis. It also showed me that personal experience is vital. So then came more travel in Mongolia, China and Central Asia, from which came Genghis Khan: Life, Death and Resurrection, updated in 2009. The story then continues, with Kublai Khan and Xanadu (now out in the US as Marco Polo). I also wanted to explain why Genghis was such a great leader, so I did a short book on him in the light of modern leadership theory, The Leadership Secrets of Genghis Khan, mainly for business readers (published in Mongolian, ЧИНГИС ХААНЫ МАНЛАЙЛЫН НУУЦ). Last year I brought all these themes together in one volume, The Mongol Empire.
Q: Many people get confused about your book “Marco Polo” and the “Marco Polo” TV series. Can you explain why and what you think of the TV series?
A: My book on Marco Polo, Xanadu, came out first in the UK in 2009. Meanwhile, though I didn’t know it, John Fusco was working on his 10-part TV series, which was backed by Harvey Weinstein and sold to Netflix. While researching and writing, John Fusco found my book, and liked it. That persuaded my American publishers, HarperCollins, to publish Xanadu in the US, renaming it Marco Polo to get whatever publicity they could from the Netflix series, which launched in December 2014. It says on the front of the book ‘Source for the Netflix series’, but we are changing that to something more accurate: ‘The History Behind the Netflix series.’ Reviews for the series have not been good, in fact terrible, and anyone who knows the facts can see why. But John Fusco is not only an expert in the history – he is also a successful film writer, and knows how to adapt history to appeal to Netflix’s 36 million (yes – 36 million!) subscribers, who do not read reviews. Actually, it is incredibly popular, so popular that John Fusco has been commissioned to write another 10-part series. Marco Polo will be in the public eye for years to come, and I hope my book will be as well.
Q: How do you see the future of Mongol Studies in the UK?
A: In recognition of Mongolia’s growing importance, I have suggested to SOAS that they re-start Mongol Studies, which was dropped about 15 years ago. SOAS is fully behind the idea, which also has the backing of HE Tulga Narhuu, the Mongolian Ambassador. We are now starting the process of raising funds, which will, we think, take between a year and two years. We hope to fund a professorship, initially for post-graduates interested in Mongolian business, economics and politics, and also scholarships for Mongolians wishing to study in any of SOAS’s many departments. Anyone who has contacts or is just interested – please be in touch!UJ: Thank you John and we look forward to seeing you this Friday.

 

Хавтгайн төлөө төрсөн, энэ цагийн Индиана Жонc-тэй хийсэн ярилцлага

Photo2014 оны 11 сарын 7-ны  Баасан гарагт 18 цагаас элчин сайдын яамнаа зохиогдох “Оюунлаг Оршихуй” цувралын 2014-15 оны анхдугаарт Хавтгайг Хамгаалах Санг (Wild Camel Protection Foundation )  үндэслэгч, захирал  John Hare оролцоно. Тэрээр хавтгайг хамгаалах талаар олон жил уйгагүй ажиллаж тодорхой амжилтад хүрээд буй нэгэн билээ. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.  

Асуулт: Манай Оюунлаг Оршихуй сар бүрийн уулзалтын энэ удаагийн зочноор оролцох урилгыг хүлээж авсанд баярлалаа. Намтар танилцуулгатай тань танилцаж байхад Та амьдралынхаа дийлэнх хугацааг хилийн чанадад өнгөрөөсөн, ингэхдээ адал явдлыг эрэлхийлсэн, өөрийгөө сорисон басхүү хавтгайн талаар үнэн зөв ойлголтыг олон нийтэд хүргэх энэхүү устах аюулд хүрээд буй амьтаныг хамгаалахын төлөө зүтгэж иржээ. Индиана Жонсийн нэгэн дүр гэлтэй санагдсаныг хэлмээр санагдлаа

Хариулт: Идэр залуудаа Британийн Засгийн Газрын засаг захиргааны албан үүрэг гүйцэтгэн Умарт Нигерийн өдгөө (Боко Хамийн эзэмшилд орсон) алслагдмал нутагт ажиллаж байлаа. Энэ ажил маань надад маш их таалагдсан. Нигер улс тусгаар тогтнолоо олсноор энэ ажил маань дуусгавар болж, нэг хэсэг BBC-д ажиллаж байгаад улмаар нийтлэл зохиол бичих болсон юм. Ер нь би байнга л бичиж туурвиж явсан л даа. Энэ хүсэл сонирхол маань НҮБ-ийн Хүрээлэн буй орчны Хөтөлбөрт нийтлэлч болоход хөтөлсөн. Хүрээлэн буй орчны талаархи олон улсын фото зургийн уралдааныг зохион байгуулсны дараахан тохиолдлоор оросын нэгэн профессротой танилцаж тэрээр намайг хөрөнгөө босгож чадвал 1993 онд Монголын говьд хавтгайг судлах судалгааны багт ажиллахыг урьсан юм. Ширээний ард удаан суух дургүй би уг саналыг дуун дээр зөвшөөрөв. Говийн их зэлүүдэд олонтоо судалгааны аялал хийснээс хойшхи 20 жилийн энэ хугацаанд миний бие Хавтгайг Хамгаалах Сан гэсэн буяны байгууллагыг Англи улсад үүсгэн байгуулахад хамтран оролцож, Монгол Хятадын өргөн их нутаг дэвсэгрийг дамжин тархан оршдог, нэн ховордож, устах аюулд ороод буй хавтгайг хамгаалахын төлөө ажилласаар байна. Хавтгай нь Хятад дах далайн уснаас ч илүү давсны найрлагатай усыг ууж, 43 удаа цөмийн туршилт хийсэн бүсэд тэсэн амьдарч чадаж буй гайхалтай амьтан шүү дээ. Хийж бүтээж буй үйл хэрэг маань хүүхэд байхын бусдын хүрээгүй газар нутагт очихсон, хийгээгүйг хийхсэн гэсэн хүсэл мөрөөдлийн минь биелэл болж байдаг юм даа.

А: Гадаадын байтугай хүмүүсийг оруулдаггүй Хятад дах цөмийн туршилт хийж байсан нутагт нэвтэрснийг тань сонсоод гайхаж, яаж тэгэж чадсныг тань мэдэхсэн гэсэн хүсэл төрж байлаа.
Х: Орос Монголын хамтарсан судалгааны ажлын дараа хавтгайг устаж үгүй болохоос хамгаалах чинхүү хүсэл тэмүүлэлтэй Хятадын эрдэмтэн Юан Гуоунгтай танилцсан юм. Монгол дах хавтгайн асуудлаар 1994 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Bio-diversity conference-д илтгэл тавихыг минь сонсоод тэрээр намайг Хятад дах хавтгай бэлчээрлэдэг Хятадын урьдын цөмийн туршилтын нутаг Лоп Нурт очихыг урьсан. Профессорын ах нь Хятадын армид генерал цолтой хүн байсан бөгөөд надад уг нутагт нэвтрэх зөвшөөрөл өгснөөр Бээжинд мэдэгдэлгүйгээр тийш нэвтрэх боломж бүрдсэн дээ.

А: Та өмнө олон удаа Монголын тухай, Хавтгайг хамгаалах ажлынхаа тухай яриа хийж байсан. Олонтоо асуудаг болон гоц гойд асуултууд юу байв?
Х: Олон давтагддаг асуултууд гэвэл: Та яаж байгаад хавтгайтай холбогдчихдог байна аа? Хавтгайн тэгэж их анхаарал татах шинж чанар юу вэ? Цөмийн туршилтын талбайд нэвтрэхдээ цацраг идэвхжилтийг хэмжих багаж хэрэглэдэг үү? (Хариулт нь “Үгүй”) гэх мэт байдаг. Нэг хүү надаас “Та “сумтай” байх аа?” гэж асуусан Дараа нь тэрээр “сумтай” хүмүүс түүнд таалагддаг болохоо бас тайлбарласан 🙂
Баярлалаа Жон, Удахгүй уулзаж адал явдал дүүрэн амьдрал бүтээлийн тань талаарх сонирхолтой яриаг сонсох болсондоо баяртай байна

____________________________________________

Question: Thank you for accepting our invitation for our monthly talk. From your CV, I have understood that you have spent most of your life abroad, travelling, and challenging yourself and raising the public awareness about the wild camel. It seems to me that you are like a modern Indiana Jones  🙂

Answer: During the early part of my life I worked in very remote areas in Northern Nigeria in an administrative capacity for the British Government (in an area now occupied by Boko Haram). This work really appealed to me. After Nigeria independence the job finished and I worked first fot the BBC and then as a publisher (I have always written books). This led to becoming the publisher for the United Nations Environment Programme. By chance, after organising a world-wide photo competition on the environment, I met a Russian professor who invited me to join a scientific expedition into the Mongolian Gobi in 1993 to study the wild camel (if I could raise the foreign exchange). Not being a person who likes to have his feet under a desk for too long, I readily accepted. Twenty years later after numerous expeditions into unmapped parts of the Gobi, having helped to set up the Wild Camel Protection Foundation (a UK registered charity), a huge nature reserve in China and a wild camel breeding centre in Mongolia, I am still working to protect from extinction the critically endangered wild camel in China and Mongolia. A remarkable animal which survives in China on salt water with a higher content of salt than sea water and also survived 43 atmospheric nuclear tests. These activities have fulfilled my ambition as a young boy to go to places where other people had never been.

Q: I am intrigued to know, how did you manage to get permission to enter to China’s nuclear testing area where  some wild camels breed.

A: After the Russian/Mongolian expedition I met a Professor Yuan Guoying a Chinese scientist who was passionate about preserving the wild camel from extinction. After hearing a talk I gave to a Bio-diversity conference in Ulaan Baator in 1994 about the wild camel in Mongolia, he invited me into Lop Nur, the former Chinese nuclear test area where the wild camel also survives. Beijing did not know of this, I got in because the Professor’s brother was a General in the Chinese army and it was he who gave me permission.

Q:  You have been invited to various lectures and have talked about Mongolia and your project on protecting wild camels. What are FAQs and the oddest ones as well?

A: Frequently asked questions are: How did you become involved with the wild camel? What is special about this species of camel? Did you carry a geiger counter in the nuclear test site (answer “No”). And one young boy who asked at a school “Are you mad?” He went on to assure me not to worry because he liked mad people!

Thank you, John. We are really looking forward to meeting you soon.

Interviewer D.Tserenbat

Өөр тивд байгаа мэргэжилтнүүдтэй цагийн зөрүүг үл харгалзан өдөр тутам утас болон онлайнаар харьцаж ажилласаар тэнд бизнес босож, хөдөлмөр буцалж, нөгөө эдийн засгийн эргэлт явагдаж улсын хөгжилд тодорхой түлхэц авчирч байгааг мэдэрдэг

PhotoJag6 сарын 13-ны Баасан гарагт зохиогдох “Оюунлаг Оршихуй” 8-н зочин, Цахим Өртөө Холбооны гишүүн,  IBM-д мэрэгжлээрээ ажиллаж буй Э.Жагдагдоржтой уламжлалт “бие халаах” яриа хийснээ хүргэж байна

Таны Улсын математикийн олимпиадын 2 удаагийн аваргаас IBM-д ажиллах хүртэлх 30 гаруй жилийн хооронд та үндсэндээ мэдээлэл технологийн салбартай салшгүй холбоотой явлаа. Энэ хугацаанд энэ салбарт гарсан хөгжил дэвшлийг товчхоноор тодорхойлооч гэвэл та юу гэхсэн бол?

Их хурдтайгаар хөгжин дэвшиж, огцом хувьсалтай байгаа салбарын нэг бол мэдээллийн технологи.

Мэдээлэл технологийн хувьсгалын давлагааг зөвхөн хэрэглэгчийн хувьд харж мэдрэх бус мэргэжилтний хувьд хүмүүсийн ажил амьдралд зөв зохистойгоор хүргэх ажилд оролцож яваа маань миний мэргэжлийн онцлог.

Намайг ажиллаж байгаа хугацаанд гарсан хамгийн том өөрчлөлт гэвэл Интернэт гэж болно. Тухайн үед мэргэжлийнхэн дундаа өөрийн орон зайтай болж, Интернэтийн Монгол пионер гэж болох хүмүүстэй цугтаа хамтран ажиллаж, Монголд Интернэтийн хэрэглээ бий болгоход оролцож байснаараа их бахархалтай байдаг.

Анх персонал компьютер гарч ирж зах зээлийг эзэлж хаа сайгүй эзэлж байх үед би мэргэжлийнхээ захаас зууралдсан хүн. Новосибирскт комьютерийн инженер мэргэжлээр сургууль төгсөж ирээд Ардын Эрх сонинд ажилд орсон. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг компьютержүүлэх, тугалга цутгадаг өндөр хэвлэлээс дэсктоп паблишинг буюу компьютерын сүлжээгээр дамжуулан сонин хэвлэх том өөрчлөлтийг техникийн талаас нь удирдан ажилласан. Өдөр тутмын сонины эх бэлтгэх компьютерын иж бүрдмэл сүлжээний шинэ систем нэвтрүүлэх боломж гарсан нь тэр үедээ цоо шинэ зүйл байлаа. Компьютер дээр эх нь бэлтгэгдээд орчин үеийн хэвлэлийн машинаар хэвлэгдсэн сониныхоо анхны дугаарыг би одоо хүртэл нандигнан хадгалдаг.

Компьютер хувь хүний хэрэгцээгээр зогсохгүй бүхэл бүтэн байгууллага бизнесийн үйл ажиллагааг автоматжуулж болохыг оюутан байхдаа хичээл дээр үздэг байсан бол тэр ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэх ажилд олон жил зарцууллаа. Энэ бүх ажлын цөм нь компьютерын тархийг удирдах программ зохиох ажил байдаг. Монголд дэлгүүрийн кассаас авахуулаад нягтлан бүртгэлийн тайлан хүртэлх, зочид буудлын үүдний захиалгаас эхлээд бүтэн үйл ажиллагааны тайлан гаргах, үйлдвэрийн будаг, оёдол, нярваас эхлээд санхүүгийн бүрэн тайлан гаргах мэтээр мэдээллийг боловсруулах програм хангамжууд зохиож нэвтрүүлэх чиглэлээр ажилласан. Тодруулбал, компьютер, сүлжээ, шийдвэр гаргахад туслах мэдээлэл боловсруулах зэрэг нь шинэ зүйл байж. Одоо бол энэ бүгд стандарт, байж байх ёстой энгийн зүйл болж хувирчээ.

Өнөөдөр ажил, мэргэжил маань үндсэндээ mobile/social, big data & analytics, cloud гэсэн чиглэлд өөрчлөгдөн хувьсаж байгаа. Одоо компьютерээс мобайл төхөөрөмжид шилжиж, өгөгдөл боловсруулалт өмнөөс шууд шийдвэр (cognitive computing буюу machine learning, artificial intelligence гэдэг дээ) гаргах болж өөрчлөгдсөн үед ажиллаж байна.

Энэ их өөрчлөлтийн дунд өөрчлөгдөхгүй байхын чухлыг та бас ярьдаг. Юу гэсэн үг вэ?

Аливааг том хэмжээгээр харах, богино хэмжүүрээр үнэлэх гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, мэргэжлийн чадвар (professional skills) гэж ойлголт бий. Тухайн үеийн технологийг эзэмших мэдэх хэрэгтэй, тэгэж байж чадварлаг мэргэжилтэн байна, үйлчилгээний дэлхийн чанар гэж ярьж болно. Гэтэл манай мэргэжлийн нүдээр харвал 12-18 сар тутам программын шинэ хувилбар гарна, дараагийн шатанд орж хөгжинө, тэр бүгдийг хөөж гүйцэх заримдаа өмнө нь гарч тэргүүлэх хэрэг гарна. Энэ бол чадвартай холбоотой харьцангуй богино хугацааны хэрэг буюу маш түргэн өөрчлөгдөж байх хэрэгцээ, нэг талаас.

Нөгөө талаас урт удаан хугацааны ойлголтоор харвал өөрчлөгдөхгүй байх нь чухал мэт асуудал гарч ирдэг. Чадамж (capacity) гэдэг ойлголтыг жишээ нь өмнөхтэй дүйн харьцуулж болно. Тодруулбал, чадамж нь урт удаан хугацаанд буюу хүний ажлын бүхэл карьерыг тодорхойлдог бол чадвар нь тухайн ажлын байрны баталгааг тодорхойлно. Нэг төрлийн ажлыг маш удаан хугацаанд хийх бол зайлшгүй өөрчлөгдөнө, гэхдээ хүн амьдралынхаа туршид мэдээж өөр өөр ажил хийдэг. Нэг ажлын байрнаас нөгөө рүү шилжих явцдаа сайжирч дэвшиж байхын тулд түргэн түргэн бус удаан өөрчлөгдөх хэрэг гарна.

Заримдаа бүр огт өөрчлөгдөхгүй мэт байх бас чухал. Худлаа хэлдэггүй, хуурдаггүй, суралцаж чаддаг, олны дунд зөв нөлөөтэй байж чаддаг гэх мэт жишээлж болох олон чанар өөрчлөгдөхгүй байх нь чухал. Өөрчлөгдөнө гэхдээ өөрчлөгдөхгүй гээд философи маягаар харвал бас их сонин. Энэ талаар уулзалтаараа дэлгэрүүлэн ярилцъя.

Америкт 15 жил ажиллаж амьдарчээ. Олон нийтийн ажилд цаг заваа их хийж зарцуулж байгаа харагддаг. Юуг өөрчлөх гэж эсвэл эс өөрчлөх гэж тэгж байдаг байна?

Маш товчоор бол хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад би Монгол хүн шүү, эх нутгийнхаа хөгжилд нэмэр болох ёстой шүү гэсэн бодол, үүргээ эс өөрчлөх үүднээс чамгүй цагийг олон нийтийн ажилд зарцуулдаг. АНУ-д харьцангуй удаан тогтвор суурьшилтай амьдрах, ажиллах, суралцах боломж өндөр байдагтай холбоотойгоор тэнд манайхан овоо уддаг. Удахын хирээр “Усыг нь уувал ёсыг нь дагана” гээч болох ёстой. Зарим нь ус овоо уусан ч ёс таг, заримд нь ус нь олдохгүй жаахан хуурайхан ч ёс дагаад өмнөх хуучнаа таг болгочих явдал элбэг. Ингэхээр эндээ их олон зүйлийг өөрсдөдөө зориулж хийх босгох хэрэг гардаг, цаг зав их авдаг.

Дээр нь орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр эх орны хөгжилд алсаас нэмэр болж болно гэдэгт би итгэдэг. Заавал ир, заавал нүүрээ харуулж ажилла гэсэн бодлыг өөрчлөх санаа агуулдаг. Америкт хэдэн жил ажиллахдаа ингэж болохыг өөрийн ажил, амьдралаар үзлээ, тодорхой хэмжээний туршлага хуримтлууллаа. Тухайлбал, би хэзээ ч Бразил, Аргентинд өөрийн биеэр очиж үзээгүй, гэхдээ тэнд байгаа технологийг алсаас удирдан зохион байгуулж зохицуулан ажиллаж үзсэн. Өөр тивд байгаа мэргэжилтнүүдтэй цагийн зөрүүг үл харгалзан өдөр тутам утас болон онлайнаар харьцаж ажилласаар тэнд бизнес босож, хөдөлмөр буцалж, нөгөө эдийн засгийн эргэлт явагдаж улсын хөгжилд тодорхой түлхэц авчирч байгааг мэдэрдэг. Өөр нэг жишээ дурдахад би Саудын Араб улсад очиж үзээгүй. Гэхдээ тэндэхийн аварга барилгуудад миний бичсэн программаар тооцоологдож үйлдвэрт бүтээгдсэн бүтээгдэхүүн байрлаж, дээр нь миний оюун ухаанаар зохиогдсон цогц систем тэдгээр бүтээгдэхүүнийг тогтмол ажиллаж байх нөхцөлийг хянан тохируулан ажиллаж буй. Үүгээрээ тэнд мөн л хөгжил хүргэж байгаа гэж санадаг. Ийм маягаар гадаадад амьдарч байгаа хүмүүс Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах олон боломж буй болгож болно гэж санадаг. Алсын зайн сургалт, онлайн хичээл зэргийг холоос, 14 цагийн зөрүүг даван заадаг. Гадаад оронд сурч ажилласан туршлагаасаа 100 гаруй оюутнуудтай хуваалцсандаа баяртай байгаа. Мэдлэг мэдээлэл бол хүч. Тийм болохоор монголчууд бид бие биенээсээ их зүйл сурмаар, ажил амьдралдаа хэрэг болох мэдээллээ зөв зохистой солилцмоор санагддаг. Олон зуун жилийн түүхтэй нүүдлийн соёл, монгол ёс заншлаа өөрчлөлгүй хадгалж, орчин үеийн дэлхийн хөгжилтэй зохицохын тулд мэдлэг мэргэжил технологийн хувьд байнга хувьсан өөрчлөгдөх нь хувь хүн болон улс орны аль алинд нь чухал гэж боддог.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Зохион байгуулах баг

Монгол улсад засаглалын хямрал нүүрлэсний гол шалтгаан бол засаглалын ил тод биш байдал, түүний цаана нуугдсан авилгал юм

Photo5 сарын 17-ны 16 цагаас Rudolf Steiner House-д болох “Оюунлаг оршихуй ” цуврал уулзалт №7-н зочноор нийтлэлч. ТВ-ийн ДеФакто ярилцлагын хөтлөгч  Д. Жаргалсайхан оролцож “Монголын хөгжлийн тулгамдсан асуудлууд: эдийн засаг, улс төр” сэдвээр уулзалт ярилцлага хийхээр болсон юм. Ингээд уламжлал ёсоор түүнтэй хийсэн “бие халаах” ярилцлагыг та бүхэнд хүргэж байна

Сайн явж ирэв үү, Та.  Юуны өмнө цуврал уулзалтад маань оролцох бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ингэхэд яг ямар ажилаар Англи улсал түр саатаад байна даа

Буурал Албионд оршин сууж, ажиллаж сурч буй эх орон нэгт ах дүү нартайгаа дахин уулзахад таатай байна. Би Кембрижийн их сургуульд зочин судлаачаар нэг сарын хугацаагаар ирээд байна. Нийгмийн мэдээлэлийн хэрэгсэлийн хөгжилд үзүүлж буй нөлөө, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал гэсэн хоёр сэдвээр судалгаа хийж, эрдэмтэн судлаачидтай уулзан, номын санд сууж байна

Таны уулзалт ярилцлагын сэдэв их ерөнхий мэт санагдах ч яг л одоо ид буцалж яригдаж буй асуудал санагдлаа

Монгол улс өнөөдөр эдийн засаг, улс төрийн олон сорилттой тулгарч байна. Бид энэ бүхнийг даван туулахын тулд суурь шалтгааныг нь тодорхой болгож, алсын хараатай тодорхой арга хэмжээ шат дараалан авах ёстой. Энэ талаар өөрийн бодож санаж буй ажлуудыг, бичсэн нийтлэлүүд дээрээ үндэслэн хуваалцах болно.

Монгол оронд маань тогтолцооны хямрал нүүрлэлээ гэх, ямар гарц харагдаж байна? 

Монгол улсад тогтолцооны хямрал нүүрлэсэн гэж улс төрчид, төр засгийн эрх баригчид өөрсдөөсөө асуудлыг холдуулан тайлбарлаж байгаа нь олон хүнийг төөргөдүүлсээр байна. Монгол улсад засаглалын хямрал нүүрлэсний гол шалтгаан бол засаглалын ил тод биш байдал, түүний цаана нуугдсан авилгал юм. Манай улсын хамгийн авилгажсан институц бол улс төрийн намууд болжээ. Дэлгэрэнгүйгээр 5 сарын 17-д та бүхэнтэй уулзахдаа ярилцах болно

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Уулзалт ярилцлагыг зохион байгуулах баг

Бөөгийн зан үйл шашин мөргөл болсон түүх

DrBumochir2“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №5-ын тэмдэглэл

МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Д.Бум-Очир Кэмбрижийн Их сургуульд 2 сарын хугацаатай судалгааны ажлаар ирсэнтэй нь холбогдуулан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын тав дахь дугаарын зочноороо урилаа.

Уулзалтын сэдвийн хувьд “Бөө” гэдэг зүйл шашин мөн үү үгүй юу? хэмээх ерөнхий асуултанд хариулт өгөх зорилготой боловч мөн биш гэдэг дээр тодорхой хариулт өгөхөөс урьтаж бөөгийн зан үйлийн талаар судалгаа хэрхэн явагдсан тухай илүү тодорхой ярилцах сонирхолтой байгаагаа уулзалтын зочин маань дурьдаж яриагаа эхлүүлсэв.

Манай улсын бөө судлалын байдлыг олон улсын түвшинтэй харьцуулбал нилээн дээгүүрт ордог ч энэ нь бөөгийн зан үйлийн судалгаа хангалттай гэсэн үг биш аж. 

Бөөг судлахын тулд хоёр ойлголтыг ялгаж салган ойлгох нь маш чухал байдаг гэв. Үүнд:

  1. Бөө мөргөл
  2. Бөөгийн шашин

Бөө мөргөл

1800 оны дунд үеэс “бөө мөргөл” гэдэг нэр томъёо анх гарч ирсэн гэж үздэг. Үүнээс өмнө Монголчууд Монголын Нууц Товчоонд дурьдагдсанаар “мөргөл” гэдэг үгийг ашиглаж байжээ. Тэгвэл “бөө” гэдэг нь хувь хүний зан үйл гэсэн үг бөгөөд энэ нь нэгдэж байгуулсан бус тус тусдаа зан үйл явуулдаг, хувь хүмүүсийн үйл хэрэг. Бүх бөөд тохирсон нэгдсэн дүрэм гэж байдаггүй харин бөөгийн нэгдсэн шүтээн гэж байдаг тэр нь мөнх хөх тэнгэр юм. Нэгдсэн дүрэм байхгүй гэдэг нь хүний ертөнц дээр баримтладаг шиг дүрэм бөөд байдаггүй буюу бөө ямар нэгэн зөрчил гаргавал ял, шийтгэл оноох шалгуургүй гэсэн үг юм. Бөө чухам өөрийн хэлж буй тэрхүү тэнгэртэй харьцаж, тухайн онгодоо буулгаж буйг батлан тогтоох батлах аргагүй.  20-р зууны дунд үеэс  өмнө зөвхөн “бөө” гэдэг үг л байсан болохоос бөөгийн шашин гэдэг үг байгаагүй.

Судлаач, эрдэмтэн Кольнер Колимзын зохиолд “Буддын шашин Монголд дэлгэрч лам нар гарч ирэх тэр үеэд тэднийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээр эсэргүүцэгчид ард түмний дунд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг удган, улаач, бариач зэрэг хувь хүмүүс байсан” гэж дурьдсан байдаг. Эдгээр хувь хүмүүс нь бөө нар байсан бөгөөд  буддын шашинтны хувьд тэднийг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс болж харагдаж байгаа юм. Үүнийг бөөгийн шашин анх удаа нэгдэж  нэг институци болсон хэмээн Кольнер Колимз бичсэн байдаг.

Ингээд анх удаа бөөтэй холбоотой ном зохиол, судлагдахуунуудыг нэгтгэж “бөө мөргөл” гэдэг ухагдахуун гаргаж иржээ.

Монголын бөө мөргөлийн хамгийн анхны судалгаа зохиолыг бичсэн гэгддэг Дорж Ванзаров гуайн 1846 оны “Монголчуудын бөө мөргөл ба харын шүтлэг”зохиолдоо бөө мөргөлийг “хараа шажин” хэмээн дурьдсан байдаг ба энэ нь буддын шашинтнуудын зүгээс өгсөн шарын шашины эсрэг үзэлтэй “харын шашин” гэсэн утгатай үг юм. Энэ нэр томьёо 19-р зууны дунд үед гарч ирсэн ба 20 р зууны үеэс судлаачид “бөө мөргөл” хэмээх нэр томьёог анх судалж эхэлсэн гэж үздэг аж.

Энэхүү нэр томьёог судлах ажилд Дорж Ванзаров гуайгаас гадна Б.Рэнчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай зэрэг манай нэрт эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Жишээлбэл: Дамдинсүрэн гуай 1957 онд “Монголын уран зохиолын тойм” хоёрдугаар боть бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлдээ “Монголын бөөгийн мөргөлийн яруу найраг” хэмээх 5 хуудас бичмэл хэсэгт “бөө мөргөл” гэсэн нэр томъёо оруулсан байдаг. Мөн Ч.Далай гуай 1959 онд гаргасан “Монголын бөө мөргөлийн товч түүх” хэмээх бүтээлдээ “бөө мөргөл” гэж нэр томъёог хэрэглэжээ.

Одоогоор эдгээр бүтээлүүдээс өөр “бөө мөргөл” хэмээх нэр томъёог дурьдсан бүтээл, бодьтой түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжууд байдаггүй.

“Бөө мөргөл” гэдэг нэр томъёо нь бөө нараас гаралтай биш харин бөөг судладаг судлаачид судалгаандаа хэрэглэж байсан буддын шашнаас гаралтай үг юм.

Бөөгийн Шашин

20 р зууны 2 р хагасаас “бөө мөргөл” гэдэг нэр томъёог судлах судалгааны ажилд өөр чиглэл гарч ирсэн. Түүхч судлаач О.Пүрэв гуай бөө мөргөлийн судалгаа, шинжилгээний ажилд маш чухал судалгаа, баримт үлдээсэн хүмүүсийн нэг юм. Түүний нэг чухал бүтээл бол “Монгол бөөгийн шашин” хэмээх ном.

О.Пүрэв гуай уг бүтээлээ тохиолдлоор “Монгол бөөгийн шашин” гэж нэрлээгүй агаад тэрбээр бөө бол шашин гэж үздэг байсан. Түүгээрч барахгүй “энэ дэлхийн хамгийн агуу шашин бол бөөгийн шашин” хэмээжээ. Энэ үеэс “бөөгийн шашин” гэдэг нэр томъёо гарч ирсэн ба өнөөгийн үеийн бөө нар, бөө судлаачид уг нэр томъёог авч судлаж эхлээд байгаа юм.

Өнөө үед бөөгийн шашин эмх замбараагүй, утгаа алдаж байгаа нь нууц биш. Биедээ онгод тэнгэр дуудаж юм оруулдаг, үзэж хардаг хүн бүхнийг өнөөдөр бөө гэж нэрлээд байгаа. Үүний учир шалтгаан нь өнөөдөр бөөгийн шашин нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй, нэг институци болж чадаагүй байгаагаас болж байна.  Шинжлэх ухааны үүднээс харахад өнөөдөр бөөгийн шашин хэмээж буй нь ердөө л бусдаас дорд харагдахгүйн тулд зохиож байгаа улс төрийн зорилго бүхий үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөг шашин хэмээх нь өнөөдөр улс төржөн гаргаж ирсэн зохиомол зүйл. Дэлхийд зөвшөөрөгдсөн шашинд исламын шашин, буддын шашин, загалмайтны шашин, хинди зэрэг дэлхийн олон хүн шүтдэг шашнууд багтдаг. Эдгээр шашнууд тус бүрдээ өөр өөрсдийн судартай, өөрийн гэсэн нэгдсэн шүтээнтэй, сүм хийдтэй, албан ёсны лам хуваргатай, баримтладаг дүрэмтэй.

Эдгээр дэлхийн шашинуудыг хувьсалын онолчид бусад ард түмэнд байгаа шашны холбоотой соёлын элементүүдтэй харьцуулаад үзэхэд харьцангуй том харагдаж байсан. Иймээс хувьсалын онолчид эрэмбэ зэрэг тогтоож. Өөрөөр хэлбэл, хувьсалын онолын үүднээс хөгжиж чадсан дэлхийн шашнуудыг шашин хэмээн үзэж, хөгжиж чадаагүйг нь шашин биш бөө мөргөл гэж англисан. Ингээд шашин хэмээх нэр зүүсэн болгон хувьсалын онолчдын ач гавьяагаар нэр хүнтэй, илүү чухал болон хувирч, шашин гэсэн нэр томъёо зүүж чадаагүй нь чухал бус болж харагдах болсон. Ийм учраас манай эрдэмтэд “бөө мөргөл” хэмээх нэр томъёог “бөөгийн шашин” болгон хувиргах боллоо. Гэхдээ өдгөө бөөгийн шашин тодорхой хэмжээгээр институц болж байгааг дурьдах нь зүйтэй.

____________________________________________________________________

asuulthariultАСУУЛТ ХАРИУЛТ 

Асуулт-1: Өнөөдөр альваа шашин, шашны үзэгдлүүд шинжлэх ухаанч бус, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд их том зөрчлүүдийг үүсгээд байгаа гэж боддог. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байх уу?

Хариулт-1: Үүнд шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Учир нь шинжлэх ухаантай авцалдахгүй маш олон зүйл гарч ирдэг. Гол шалтгаан нь юу вэ? гэхээр шинжлэх ухаан бол өөрийн ажилладаг механизмтэй, судалгааны арга зүйтэй харин бөөгийн шашинг ойлгодог механизм, хэмжүүр нь өөр байдаг. Жишээлбэл: Бөөгийн шашин хий юм, онгод орох үзэгдэлийг бодит зүйл гэж үздэг. Харин шинжлэх ухаан үүнд мэдэхгүй гэж хариулдаг. Хий юмс үзэгдэх, сүнс зэрэг ойлголтыг ихэнхи шашин байгаа бодит зүйл гэж үздэг бол шинжлэх ухаан үүнийг байхгүй гэж үгүйсгэдэггүй ч одоогоор мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг.

Асуулт-1.1:Тэгэхлээр агуу их шинжлэх ухаан бөөгийн шашины өмнө өвдөг сөхөрч байна гэсэн үг үү? Шинжлэх ухаан бүгдийг мэддэг, бүгдийг тайлбарладаг биз дээ?

 Хариулт-1.1: Өвдөг сөхрөх биш. Одоогоор мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааныг бид өөрсдөө агуу гэж боддог болохоос шинжлэх ухаан өөрийгөө хэзээ ч би агуу гэж хэлээгүй, зарлаагүй. Сүүлийн 300 жил хүн төрлөхтөнд бий болсон хамгийн том зүйл бол хүмүүсийн шашинд итгэдэг байсан итгэл шинжлэх ухаанд итгэдэг болсон явдал юм. Шинжлэх ухаанд маш олон мэдэхгүй зүйл байдаг. Гэхдээ шинжлэх ухаан хэзээ ч ухардаггүй, юмсын учир шалтгааныг олох арга замаа хайж байдаг, цаашид хайсаар ч байх болно.

Асуулт-1.2: Гадныхан бидний Монгол үндэстэнг өөрийн уугуул шашингүй хэмээн үздэг. Ялангуяа барууныхан. Гэтэл бидний уугуул шашин бол бөөгийн шашин. Өнөөдөр Монголд 25,000 орчим бөө, 5000 гаруй лам байдаг гэсэн тоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бөөгийн шашин сүүлийн үед Монголд хүчтэй дэлгэрч байна. Энэ нь нийгэмд эмх цэгцгүй байдлыг авчирч байна. Энэ тал дээр Монголын төр ямар бодлого баримтлах ёстой вэ? Та энэ тал дээр төр засгийнханд ямар нэгэн зөвлөлгөө өгөх үү?

Хариулт-1.2: Энэ асуудал өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал мөн. Миний бодлоор энэ тал дээр манай төр засгийнхан ямар бодлого баримтлахаа бүрэн шийдэж чадаагүй байгаа байх гэж бодож байна. Үүнийг шийдэхэд тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл бид юун дээр ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байна, объектоо бүрэн таньж чадаагүй байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд зөв бодлого боловсруулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ “төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг. Төр өөрөө шийдвэр гаргаад энэ асуудлыг шийдэж болно. Гагцхүү мэргэжлийн судлаачидтай зөвлөх хэрэгтэй.

Хэрвээ би мэддэг, зөвлөлгөө өгдөгсөн бол бөө нарын энэ нийгэмд гай болоод байгаа архи уудаг, мөнгө авдаг хоёрыг л болиулахыг нэн тэргүүнд зөвлөнө. Аливаа шашин хүн төрлөхтөнд нэмэр болох гэж л байгаа бол хэзээ ч тариф тогтоох ёсгүй. Мөнгө хураадаг энэ зүйл анх гандан тэгчилэн хийдээс үүсэлтэй. Өнөөгийн бурхан шашны тэргүүлэгч нар гандан хийдийг аварч үлдэхийн тулд санхүүжилд олох зорилгоор тариф тогтоож эхэлсэн байдаг. Энэ нь нийгэмд буруу үлгэр дуурайлал авчирсан гэж би боддог.

Асуулт-2: Манай улсад буддын шашин ч бай бөөгийн шашин ч бай хамаагүй хүмүүст шашны сургалт явуулах ёстой гэж би боддог. Ялангуяа хүүхдүүдэд шашныг дэлгэрүүлж заах тал дээр манай улс маш дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл шашинаар дамжуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх сургалтын ажлыг бид хийх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны бодол юу вэ?

Хариулт-2: Шашины сургалтын асуудал дээр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой, ёсгүй гэсэн асуудлууд зөндөө гарч ирдэг л дээ. Миний хувьд  янз бүрийн шашны сургалтын загвар, төлөвлөгөөнүүдтэй танилцаж, харж байсан. Нөгөө талаар энэ асуудлыг эсэргүүцдэг талууд байдаг. Тэд нарын ч бас буруу биш юм. Ялангуяа энэ бөөгийн шашин, бөө нарын нэр хүнд алдагдаж байгаа өнөө үед шашны асуудлыг сургалтын хөтөлбөртэй хольж хутгах нь дэмий гэж үздэг маш олон хүн байдаг.

Бөө нар нэр хүндээ алдахад бид нар, тэр дундаа бөө нар өөрсдөө буруутай. Өнөөдөр магадгүй маш олон хүн бөө нараас хол байхыг хүсч байгаа энэ үед бид нар хүүхдүүддээ шашины хичээл заана гэдэг маш төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм.  Дээрээс нь шашны холбогдолтой хичээлүүдийг хүүхдүүд сонирхох эсэх асуудал бас чухал. Гэхдээ таны хэлж байгаа ерөнхий агуулгатай би санал нэг байна. Бид зөвхөн шашин гэлтгүй Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хүүхдүүдэд илүү сайн ойлгуулах талаас нь зааж сургах шаардлага манай нийгэмд байгаа гэдэг дээр би таньтай санал нэг байна.

Асуулт-3: Миний бодлоор энэ бөө гэдэг чинь зөвхөн манай улсад биш аль эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл. Тийм учраас одоо үүнийг заавал нэг институцэд оруулах ч юм уу, ямар нэгэн хэлбэр журамд оруулаад байх шаардлага байгаа юм уу?

Хариулт-3: Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Би хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх ёстой хүн биш л дээ. Гэхдээ миний харж байгаагаар магадгүй ямар нэгэн институцийн хэлбэрт оруулахгүй байх нь өөрт нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зөвхөн манай улсад ч биш өөр дэлхийн маш олон оронд шашин, түүнтэй ижил төстэй маш олон соёлын элементүүд олон мянган жилийн өмнөөс үүсээд хөгжөөд ирсэн байдаг. Тэд хэзээ ч бид нар шашин байх ёстой, бид нар шашин мөн биш гэж маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг таны хэлснээр ямар нэгэн хайрцганд оруулж нэрийг нь солих ч юм уу өөрчиллөө гэхэд тэд энэ шашинаа шүтэхгүй орхино гэж байхгүй.

Асуулт-3.1: Миний ингэж асуулт тавьсан нь ямар учиртай вэ? гэхээр та хэлэхдээ аливаа нэгэн шашин хөгжихийн  тулд ямар нэгэн институцийн хэлбэрт орох ёстой гэж хэлсэн учраас уг асуултыг тавьсан юм.

Асуулт-3.2: Миний хэлээд буй санаа бол өнөөдөр бөө гэдэг зүйл ямар эмх цэгцгүй замаа алдаад байгаа. Үүнийг тодорхой хэмжээгээр эмх цэгцэнд оруулья гэвэл институцэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Институц байхгүй байгаа учраас бөө нар дур дураараа авирлаж, хүнд ямар нэгэн байдлаар гаж буруу сөрөг үйлдэл хийж байгаа юм. Үүнийг зогсоох үүднээс ямар нэгэн тодорхой институцид оруулах юм бол асуудлыг арай амар хялбараар шийдэж болно. Оруулахгүй бол үүнийг шийдэж цэгцлэхэд төвөгтэй гэдэг талаас нь хэлээд байгаа юмаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс үүнийг заавал институцид оруулах ёстой эсвэл оруулах ёсгүй гэх хэлдэггүй. Шинжлэх ухаан болон судлаачид аливаа нэгэн асуудлыг судлаж үр дүнг нь тогтоохдоо зөвхөн боломжит хувилбаруудыг л гаргаж ирж санаагаа хэлдэг. Түүнээс бид тийм, ийм байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд ханддаггүй.

Асуулт-4: Бөөгийн шашинтай холбоотой нийгэмд олон гаж үзэгдэл гарч ирээд байна. Үүнийг төр засаг маань эмх цэгцэнд нь оруулах ёстой биз дээ? Эсвэл үүнийг энэ чигээр нь ингээд хаячих ёстой юм уу? гэдэг энэ талаас нь би сонирхон асуулт тавьж байна.

Хариулт-4: Төр энэ тал дээр агра хэмжээгээ авч байгаа юм байна лээ. Сүүлийн үед би энэ талаар зарим нэг хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Цөөхөн боловч зарим нэг тохиолдолд энд тэнд шатсан, түлэгдсэн, үхсэн эсвэл залилан хийсэн гээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдүүлэг өгдөг юм байна лээ. Цагдаагийн байгууллага ч өргөдөл гомдлыг хуулийн дагуу барагдуулах ажлыг хийж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөнгүй хийсэн байдаг. Хэдий тийм боловч ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаггүй, гаргасан ч өргөдөлөө буцаагаад авчихдаг. Учир нь бид ямар нэгэн бөө дээр очоод юмаа үзүүлчээд энэ бөө надад худлаа хэлсэн гээд өргөдөл гаргаад хариуцлага хүлээлгэнэ гээд яваад байдаггүй. Харин ч үүнийг аль болох мартаад өнгөрөөхийг боддог тийм уламжлал, ёс суртахуун байгаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр төр засаг ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй байгаа гэж хэлж болохгүй юм.

Асуулт-5: Шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа юмыг шашин гэж хэлээд байж болох уу? Ер нь шашин гэж яг ямар учиртай зүйл вэ? тодорхойлолт байдаг уу?

Хариулт-5: Энэ шашин гэдэг зүйлийг хэсэг бүлэг хүмүүс өмчилчихөөд байгаа хэрэг. Дэлхийн шашинууд гээд байгаа нөхдүүд энэ шашин ийм, ийм байх ёстой гээд өмчилчихөөд байгаа юм. Жишээлбэл: өөрийн гэсэн сүм хийд, лам, судартай гэх мэт хэд хэдэн зүйлс гаргаад түүнийгээ бусад шашинд тулгадаг. Өөрөөр хэлбэл танай шашин гээд байгаа зүйлд дээрх шалгуурууд байхгүй байна тиймээс энэ шашин биш, эсвэл мөн гэж нэрлээд байдаг. Энэ нь шашныг өмчилчихөөд байгаагийн нэг тод жишээ. Өнөөдөр дэлхийн шашнуудыг шүтдэг хэсэг хүмүүсийг гэгээлэг, соёлтой гэж үзээд бусад шашнуудыг шүтдэг хүмүүс гэгээлэг бус болж харагдуулаад байгаа учраас энэ шашин гэдэг нэрийг олж авах, шашин болохын төлөө тэмцээд байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол бөөгийн онгод тэнгэр энэ зүйлд эмзэглээд байгаа юм биш, энэ нь зөвхөн бид нарт байгаа асуудал юм.

Асуулт-6: Харвардын Их сургууль төгсөөд одоо MIT- д багшлаж байгаа Б.Мандухай гэж тантай адил нийгэм соёлын антропологийн чиглэлээр судалгаа хийдэг манай мундаг том эрдэмтдийн нэг судлаач хүн байдаг.  Та энэ хүнтэй хамтарч судалгаа хийж, холбоотой ажилладаг уу?

Хариулт-6: Мандухай эгч бид хоёр одоохондоо хамтран судалгаа хийж байгаа зүйл байхгүй, магадгүй ирээдүйд болох байх. Харин бид хоёрын судласан хүн яах араггүй нэг юм. Мандухай эгчийн номны хавтас дээр буриадын Цэрэн зайрангийн зураг байгаа. Цэрэн зайрантай би анх 1995 онд уулзаж байсан. Миний бөөг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлсэн маш олон зүйлс энэ хүнтэй холбоотой.  Мандухай эгчийн судалгаа үндсэндээ Цэрэн зайран болон буриадын бөө нарын тухай судалгаа юм. Мандухай эгч бид хоёрын судалгааны чиглэл ойролцоо учраас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бид хоёр холбоотой гэх юм уу, ямар ч байсан холбоогүй хүмүүс биш.

Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлана гэдэг бол асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Энэ ажлыг гадарладаг хүний хувьд би Мандухай эгчээр бахархаж явдаг. Монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг гадаадын зарим нэг эрдэмтэд байдаг. Одоогийн байдлаар гадаадын томоохон их сургуулиуд дээр мэргэжлийн үүднээс монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг Монгол эрдэмтэд гэвэл бараг Мандухай эгч бид хоёр л юм шиг байна. Өөр энэ талаар мэргэжлийн үүднээс судалгаа хийдэг Монгол судлаачид одоогоор байхгүй гэж хэлэхэд болох байх.

Дашрамд хэлэхэд бөөгийн шашинтай ойролцоо хий юмтай холбогддог энэ төрлийн үзэгдэл зөвхөн манай улсад биш дэлхийн бараг бүх улсад саа сайгүй маш олон байдаг.

Асуулт-6: Шаманик гэж яг юу гэсэн үг вэ?

Хариулт-6: Бөөгийн арга “засал” гэсэн үг. Бөөгийн арга засал дотороо маш олон янз байдаг. Жишээ нь: толгой тархи, бие организмыг  барьдаг, эдгээдэг увьдастай гэх мэт. Буриад бөө нар энэ тал дээрээ нилээн алдартай. Буриадын бөө нар үндсэндээ хоёр янзын уг барьдаг.

  1. Бариачын уг буюу чандмань эрх
  2. Бөөгийн уг буюу чанар эрх

Зарим буриад бөө нар хоёуланг нь давхар барьсан байдаг.

Асуулт-7: Бөө нар өмсгөл өмсөж бөөлдөг. Заавал өмсгөл өмсөх ёстой байдаг уу? Өмсгөлийн ялгаа гэж байдаг уу? Бөө нар дотор бас янз янзын бөө байдаг. Жишээлбэл: дээд ангилалын бөө нар нь улс орны төлөө илүүтэй бөөлдөг жаахан доод зиндааны бөө нар аахар шаахар ойр зуурын юмыг засах маягтай бөөлдөг гэх мэт.

Хариулт-7: Бөөгийн хувцасыг дайнд орж буй баатарын хуяг, дуулгатай адилтгаж үздэг. Хэн их хуяг дуулга, хувцас сайтай нь дайнд амьд үлддэгийн адилаар бөө нарын хувцас нэг талаасаа хуяг дуулга болж өгдөг. Нөгөө талаасаа бөө нарын гэхээсээ илүү онгодуудынх нь хувцас байдаг.

Бөө нарт бас эрэмбэ гэж байдаг. Бөө дотороо хэдэн жил бөөлснөөс хамаарч эрэмбэлэгддэг. Түүнээс гадна оногдууд дотор бас эрэмбэ бий. Бөөд орж ирж байгаа онгодууд хаанаас ирж байгаа, ямар хүч чадалтайгаас хамаараад түүнд эрэмбэ гэж байдаг. Энэ эрэмбээсээ хамаараад хувцас, эдлэл хэрэгсэл нь ондоо байдаг. Бүр асар их хүчтэй онгод байдаг ба түүнд ямар нэгэн хувцас, эдлэл хэрэгсэл шаардлаггүй онгод нь шууд орж ирдэг тохиолдол хүртэл байдаг. Энэ нь тухайн онгод өөрийнхөө ид хавийг гайхуулж байгаа хэрэг юм.

Уулзалтын техникийн саадгүй байдлыг ханган аажллахын зэрэгцээ, онлайн дамжуулсан докторант Ц.Будхүү,  гэрэл зургийн сурвалжлага хийсэн сэтгүүлч Ж.Хулан ,  уулазлтыг хамтран зохион байгуулсан Элчин Сайдын Яамны хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт Монголчуудтай,Монголчуудтаа гүнээ талархая

Тэмдэглэл хөтлөсөн У.Ганзориг, Хянан тохиолдуулсан Д.Цэрэнбат
Уулзалт Зохион байгуулах Баг

Та амьдралын “зохиол”-д хөтлөгдөх бус, та амьдралынхаа эзэн байх хэрэгтэй – “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт №4-ын тэмдэглэл

 Uulzalt “Oюунлаг оршихуй” цуврал уулзалтын 2014 оны эхний дугаарын зочиноор сэтгүүлч Б.Ганчимэгийн нэгэнтээ тодорхойлсончилон “энэ цагийн жинхэнэ монгол эмэгтэйн манлайллыг харуулсан” Аюушийн Лхамжав гуай уригдан оролцлоо.

Уулзалтын өмнөх зарлал, мэдээлэл, “бие халаах” ярилцлага болон уулзалтын үед ярьж хэлж буйгаас нь олон мэрэгжилтэй, оломгүй авъяастай, хийж бүтээхийн одонд төрсөн, хэн бүхнийг эхийн хайраар ивээх энэ эрхэм хүнийг соён гэгээрүүлэгч, бүтээн байгуулагч, нэгэн сайхан Монгол ээж хэмээвэл илүү товч, тодорхой болох мэт.

Уулзалт 2014 оны 1 дүгээр сарын 17 ны 15 цагт  “Rudolf Steiner House” -т зохион байгуулагдав.

Яруу найрагч, орчуулагч А.Лхамжав гуай уулзалтыг зохион байгуулж байгаа нийт хамт олонд болоод охин Ч.Ариунгэрэлдээ баярласанаа илэрхийлээд, “би бол сүрхий алдартай хүн биш, амьдралын замд үзсэн туулсан зүйлтэй үр хүүхэддээ хэлж ярих үгтэй жирийн нэгэн ээж. Тиймээс би энэ уулзалтын сэдвийг хүн бүр л тодорхой цаг үед өөрсдөөсөө асууж байдаг “Би гэж хэн бэ?”, “Амьдралын утга учир юу вэ?” гэдэг асуултын талаар амьдралынхаа хугацаанд үзэж харсан, уншиж судалсан зүйлүүд дээрээ тулгуурлан ярилцая гэж нэрлэсэн” хэмээн уулзалтаа нээв.

… Амьдрал бол давтамж. Өнгөрснөө марталгүй ажиглаж давтамжийг нь мэдэрч чадвал ирээдүйнхээ үйл хэргийг зөв сайн хийх нэг гол нөхцөл болдог. Та амьдралын “зохиол”-д хөтлөгдөх бус, та амьдралынхаа эзэн байхын үндэс тэндээс эхлэнэ. Лхамжав гуайн ингэж хэлэхийн үндэс нь эзэмшсэн эрдэм мэдлэг, өөртөө бий болгосон дадал, туулсан амьдралынх нь туршлага, хүрсэн ололт амжилт нь.

Тэрбээр гурав дугаар ангиасаа эхлэн өдрийн тэмдэглэл хөтлөж, 2010 онд нийт 2500-аад тэмдэглэлээ нэгтгэн “Хос тэнхлэг” тэмдэглэл, нийтлэлийн номоо хэвлүүлжээ. Уг номондоо орсон олон зүйлийг тэрээр яриандаа иш татан өгүүлж байсан. Алив зүйлийн зүй тогтолыг ажиглаж шинжиж явдаг, түүнийгээ яруу найраг, шүлэг зохиолоороо илэрхийлж байдаг нь түүний бүтээлүүдээс харагддаг. А.Лхамжав найрагчийн шүлгүүд үг хөөсөн бус утга ундраасан, ухаарал бэлэглэсэн байх нь сайхан.
2004 онд “Хүйн Ижии Уул”, 2006 онд “Зүрхэний Үг”, 2010 онд “Ирэхүй Оршихуй Одохуй” гэсэн яруу найргийн номуудаа хэвлүүлжээ.

А. Лхамжав гуайн бас нэг цаг сэтгэлээ зориулж яваа зүйл нь зурхайн ухаан. “Багаасаа нар, сар, од, гариг эрхсийг сонирхдог, одон орон судлаач болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан маань нөлөөлсөн байх Зурхайн ухааныг шимтэн судалдаг. Зурхайн тухай мэдэж байваас өөрийгөө ямар од, эрхсийн нөлөөгөөр амьдардаг, ямар зан, авиртай, өөрийн давуу болон сул талууд зэргийг тогтоох боломжтой болохыг мэдээ, хүн бүхэн төрсөн төөргөөрөө хувь заяандаа эзэн болж явах боломжтой юм” хэмээсэн. Одон орон, зурхайн ном зохиолуудыг шимтэн судалж ирсэн тэрээр Монгол түмэндээ зурхайн ухааныг таниулах зорилгоор 2005 онд Линда Гудмений “Одон Зурхай Хувь Заяны Мишээл”, 2010 онд “Амьдралын Зурхай” түүнчилэн “Дэлхийд танигдсан зурхайн шилдэг аргууд” номнуудыг орос хэлнээс орчуулан хэвлүүлжээ.

Уулзалтын сэдвийн учир шалтгаанаа А.Лхамжав гуай ийнхүү тайлав.

..“Хүний “би”-гээ хайх эрэл гарал угшлаа мэдэхээс эхэлдэг. Тэгэхээр Монгол хүн “би”-гээ хайхын тулд Монголчууд гэж хэн юм бэ?” гэдэгт хариулт хайдаг. Би-гээрээ, Монголоороо байхын тулд үүсэл гарал, ёс уламжлалаа судлан ойлгож, өөрийн ухаанаар баяжуулан хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн залгамжлуулах хэрэгтэй. Эцэг өвгөдөөс уламжлагдсан оюуны их өв соёлтой, эх дэлхийгээ хайрлан хамгаалах дадалтай нүүдлийн соёл иргэншил л хүн төрөлхтөний хэтийн амьдралын үндсэн хэлбэр болвоос хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаанд байж урт даан оршин тогтнох тухай эрдэмтэд ярих боллоо. Тэгвэл хэдэн зууны өмнөөс бидний өвөг дээдэс хүн төрөлхтөн, хүж дэлхийтэйгээ хэрхэн харилцан хамааралтай хайрлан тэтгэж оршин тогтнох тухай хэлж, сургаж байжээ. Нэгэн жишээ нь 16 элчээр дамжин амаар уламжлагдан ирсэн “Чингэс хааны алтан аялгуун нууц” хэмээх сургааль. Үүнийг Налайх дүүрэгт амьдарч байсан Нүрзэд гэж хүний хэлж дуудсанаар Хүрэлтогоо гуай өнөөгийн Монгол хэлэнд буулган хэвлүүлсэн. Тэнд олон зүйлийг гайхалтай тодорхой сурган хэлсэн нь бий тул заавал уншиж сонирхоорой. Өөрийгөө, Монголоо танихад тань нэгэн дусал нэмэр болох сургааль…

…Хүнд Төрөх, Өөрөө бүтээх гэсэн хоёр боломж байдаг. Хэний ч төрсөн ордонд гайхалтай амжилт ололтод хүрсэн хүмүүс байдгаас үзэхэд хүн бүр өөрөө тухайн хүмүүсийн адилаар хийж бүтээх боломж бийг илтгэж буй. Иймд тухайн хүн амьдралынхаа утга учрыг хэр зөв тодорхойлж зүйлийг бүтээж чадав гэдэг нь өөрөөс нь хамаарах хэрэг.

Амьдралын утга учрын талаар эртний гүн ухаантнууд тухайлбал Арьстотелийн “Амьдралын утга учир гэж зугаа цэнгэлийг хэлдэг”, өөр нэгэн сэтгэгчийн “Амьдралын утга учир бол аз жаргал, аз жаргал гэдэг бол амьдралын гүн тэнцвэрт байдалд орохыг хэлдэг” зэргээр хэлсэн байдаг ба харин миний бодлоор хүн өөрийнхөө сэтгэхүй, хүртэхүйн хэмжээсээрээ жаргалтай эсвэл зовлонтой амьдардаг. Чухамдаа хүн амьдралд хайр тэр дундаа хүнийг хайрлаж сурах гэдэг юу юунаас илүү чухал. Хүнд хайр өгдөггүй хүн бусдаас хайр нэхэх утгагүй. Хүн хайрлаад байвал цаад хүн тэр хайрын эрч нөлөөг мэдэрч буцаагаад хайрлаж эхэлдэг. Хүн амьдралынхаа хугацаанд хайраар л их дутаж явдаг…

Социализмийн үед нам төр боловсон хүчнээ нухацтай сонгодог, бэлтгэдэг байсан. А.Лхамжав гуай МАХН-ын энэ шалгуураар орж бэлтгэгдэж байсан нэгэн боловсон хүчин нь. Тэрээр 3 их сургууль төгсгөж. Улаанбаатар хотын МАХНамын Хороонд өндөр албан тушаал эрхэлж байх үедээ нөхрийнхөө албан томилолтод “хөтлөгдөн”, “бүсгүй заяагаа” даган Архангай аймагт очжээ. Энэ үе нь улс оронд өрнөсөн ардчилалын хувьсгал, зах зээлийн эдийн засагт шилжихтэй давхцаж, тэрээр айсуй цагийн өнгийг мэдэрч бусдаас зөрөн зөрөн нэгэн эрс шийд гаргасан нь улс төрийн ажилаа орхин бизнест хөл тавихаар шийдсэн явдал. 4 хүүхдээ хүний дайтай өсгөх, ирж буй зах зээлийн нийгэм орчинд бусдаас хамааралгүй амьдрах хүсэл зоригоороо бизнест хөл тависнаасаа хойш Монгол улсын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэр оруулж яваа, ялангуяа барилгын салбарт амжилттай бизнэс эрхлэж яваа нэгэн. Хүнд бэрх үед тэсэж үлдсэн цөөхөн барилгын компани байдагийн нэг нь манай “Сайхан Булган”  компани хэмээн тэрээр бахдалтай өгүүлсэн.

OyulenEhБизнесээ амжилттай эрхэлийн хамтаар түүх соёл, улс орноо хэмээсэн томоохон зүйл бүтээхсэн гэсэн хүсэл тэмүүлэл түүнд байсаар ирсэний нэгэн илрэл нь санаачилан бүтээн босгож буй “Өүлэн Эхийн хөшөө, дурсгалын цогцолбор”. Энэхүү тухай тэрээр “Миний нүүр тахлах нэг зүйл бий. Тэр бол энэхүү цогцолбор” хэмээсэн. Цогцолбор нь Монголын түүх соёл уламжлалыг ард түмэн, залуу хойч үе, дэлхий нийтэд үнэн зөв сурталчлан таниулах, түүхийн томоохон уламжлал соёлын өвийг өвлүүлэн үлдээх зорилготой.

Өүлэн эх цогцолбор Улаанбаатараас 53 км Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Чингис хааны морьт хөшөөнөөс 500 орчим метрт зүүн урд энгэрт нь зүүн аймаг руу зорчих төв замаас 50 метр зайтай нийт 17 га газарт баригдаж буй. Одоогоор Өүлэн эхийн 12 метр өндөр хөшөө 15 метр өргөн, 8 метр өндөр цул боржин чулуун хаалга , 2.5 км урт гоёлын болон жирийн төмөр хашаа, хашааны дагуу 11000 ширхэг хайлаас тарьсан. Мөн 15 монгол гэр, 3 давхар 3 одтой зочид буудлын краказ хийгдээд байгаа. Уг цогцолборын хөшөөт толгойд Өүлэн эхийн хөшөөнөөс гадна Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан 9 хатадын релепен хөшөө 25 метр урт, 2.5 метр өндөр ханан дээр хийгдэх бөгөөд 4 ханатай гэрийн голчтой тулганд Чингис хааны гал голомт мөнх асан бадарч байхыг билэгдсэн мөнх гал асч байх аж. Хатадын хөшөөний өмнө эхийн баяр тэмдэглэх зориулалттай 1000 м.к талбай засагдахын зэрэгцээ өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар урласан 21 Дарь эхийн номын өргөө баригдана. Амрагчдад зориулсах 15 жижиг байшин баригдахаас гадна нийт цогцолборын хүрээнд Монголд ургадаг бүх мод, жимсний бут сөөгийг тарихаар төлөвлөсөн ньь аль болох хүмүүс сэтгэл санаагаа амирлуулах газар байхаар төлөвлөөд байгаа ажээ.
Өүлэн эхийн хөшөөний гол зохиомж нь дэлхийг байлдан дагуулаад ирж байгаа хүүгээ тосон алхаж буй ээжийг дурслэн харуулсан утгатай.

Уулзалтын зочин маань ярианыхаа төгсгөлд “би бол та нарын бүгдийнх нь ээж. Ээж, эх орон хоёр л та нарыг хэзээ ч ирсэн хүлээж авна. Та бүхэн миний шүлгүүдийг уншиж, үгэнд нь дуу хийж байна гэдэг намайг үзгээ тавилгүй үргэлжлүүлэн бич гэсэн үг хэмээн би ойлгож байгаа, тиймээс би үргэлжлүүлэн бичнээ” хэмээсэн.

Асуулт хариулт.

Асуулт: Та “Болор Цом” яруу найргийн наадмыг МУ-ын яруу найргийн чанар чанасааг шалгасан яруу найргийн наадам гэж үздэг үү?
Эмэгтэй хүний гоо сайхныг та юу гэж ойлгодог вэ?
Сүүлийн үед оюунлаг, ухаарал хайрласан шүлгүүд байдаг. Иймэрхүү шүлгийн төрлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ухаж ойлгож болдог. “Болор Цом” яруу найргийн наадамд иймэхрүү төрлийн шүлгүүд ерөөсөө байр эзлэхгүй байгаад байгаа явдал ажиглагддаг. Аман зохиол, магтаал, зүйрлэл маягийн шүлгүүдийг түүж байр эзлүүлээд байгаа юм. Одоо үед иймэрхүү шүлгүүд шүлэг гэхээсээ илүү аман зохиол болсон. Өөрөөр хэлбэл: Монголын яруу найраг шинэ түвшинд буюу сэтгэлгээний өндөр түвшинд шилжээд байгаа. Сэтгэлгээний өндөр түвшинд бичиж буй шүлгүүдээ онцлож шалгаруулахгүй байгаад миний бие жаахан харамсаж явдаг.
Эмэгтэй хүний гоо сайхныг та юу гэж ойлгодог вэ? гэж та асуулаа. Гоо сайхангүйгээр ертөнцийг төсөөлөх аргагүй. Эмэгтэй хүний гоо сайхныг хайр, инээмсэглэл хоёр гэж би боддог. Эмэгтэй хүн хичнээн ноорхой хувцастай ч байлаа сайхан инээмсэглэж явбал тэр хэмжээгээрээ сайхан харагддаг. Эмэгтэй хүн энэ ертөнцөд сайхны төлөөлөл юм.

Асуулт. Таны хувьд яруу найрагч гэж хэнийг хэлэх вэ? Сүүлийн үед яруу найрагч гэхээр сэтгэлдээ орж ирсэн хэдэн үгээ бичээд л яруу найрагч болчихдог? Ийм хүн болгоныг яруу найрагч гэх үү? Ер нь яруу найрагч гэж хэнийг хэлэх вэ?
“Яруу найрагч” гэж яруу гэдэг энэ үгнээсээ хэн байх нь харагдах ёстой. Би боддог ямар нэгэн юм олон болоод ирэхээрээ үнэ цэнээ алддаг, цөөхөн байхаараа үнэтэй, цэнэтэй болдог. “Сонгодог урлаг гэж байдгаас, Сонгодог амьдрал гэж байдаггүй” гэж миний нэг шүлэг байдаг. Сүүлийн үеийн дууны үгнүүдийг сонсоод байхад эрээ цээргүй хараал үг хүртэл хэлж байгаа сонсогддог. Иймэрхүү зүйл энэ яруу найргийн нэр хүндийг бууруулж байгаа юм болов уу гэж боддог. Би жинхэнэ яруу найрагч гэж хүн байх ёстой гэж бодож байна. Бид ярьдаг л даа “Монголчууд бид бүгдээрээ яруу найрагч” гэж. Бид энэ дундаасаа шүүж гаргаж ирсэн жинхэнэ яруу найрагчтай байх ёстой юм. Жишээлбэл: Б.Явуухулан, Д.Пүрэвдорж гуай нар шиг яруу найрагч байх ёстой.

Асуулт. “Өүлэн эхийн” хөшөөт цогцолборыг байгуулах санаа анх яаж төрсөн бэ?
“Монголын Их Хатадын Нууц” гэж зохиолыг та бүхэн уншсан байх би энэ зохиолыг бичсэн хүнд үнэхээр их баярладаг. Манай эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрч чадаагүй тэр их Монгол хатадын үйл хэргийг энэ зохиолд тод, томруун тусгасан байдаг.
Би ээждээ их хайртай хүн л дээ. Аав минь намайг гурван настай байхад өөд болж, түүнээс хойш ээж минь бүхий л зүйлд аавын минь оронд аав болж намайг өсгөсөн. “Өүлэн эх”-ийн хөшөөт цогцолборыг бүтээх санаа анх зүүдээр минь дамжиж орж ирсэн. Би ер нь зүүдэндээ итгэдэг хүн л дээ. Миний бүтээн байгуулсан ихэнхи ажлууд маань зүүдээр минь дамжиж санаанууд нь орж ирсэн байдаг юм. Тэгээд би Өүлэн эхийгээ магтаад, цогцолборыг нь байгуулсан байхад дэлхий дээр хэн ч намайг буруу гэж хэлэх байхгүй гэж бодсон.

Асуулт. “Өүлэн эхийн” хөшөөт цогцолборыг хэдэн онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө 30 хувьтай явж байгаа. Цогцолбор маань Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг. Энэ жил Эрдэнэ сумын 90 жилийн ой дохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрдэнэ сумын засаг дарга ойн баярын нээлтээ “Өүлэн эх”-ийн хөтөөт цогцолбор дээр хийе гэж санал тавьсан байгаа. Мөн цогцолборыг дагаад түүний хажууд гурван одтой зочид буудал барихаар эхлүүлсэн, энэ ажлынхаа зарим хэсгийг Эрдэнэ сумын 90 жилийн ойн баяраас өмнө дуусгах зорилготой байгаа.

Асуулт. Та бол их сайн ээж. Тэгвэл ээж хүн гэдэг талаасаа хүүхдүүдээ та ямар байх ёстой гэж боддог вэ?
Ер нь хүн гэдэг сайн л хүн байх учиртай. Тэгвэл сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуулт гараад ирнэ. Сайн хүн гэж хүний төлөө сайн зүйлийг хийдэг, тийм үнэт чанартай хүнийг сайн хүн гэнэ. Тэгвэл хүний үнэт чанар хаана бүрэлддэг вэ? хүн гэр бүлд л хүн болдог. Тэндээс л хүн хүнд байх ёстой үнэт чанруудыг олж авдаг. Тэгэхлээр гэр бүлийн орчин чухал юм. Хүн хүүхэд насандаа хүүхэд насаа үзэх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл хүн хүүхэд насандаа аав ээждээ хайрлуулж , аав ээждээ эрхлэж өсөх ёстой. Би өөрийн дөрвөн хүүхддээ
Нэгдүгээрт: хүүхэд насыг нь өгөх
Хоёрдугаарт: Хүнийг хайрлах, хайр мэдрүүлэх. Хайрлуулж үзээгүй хүнээс хайр гардаггүй гэж боддог.
Гуравдугаарт: Хорвоог өөрөө өөрөөр нь таниулж өгөх.
Бид хүүхдүүдээ хүнийг хайрлаж чаддаг болгож өсгөх хэрэгтэй. Мөн бүх л юмыг сайн сайхнаар хардаг байх хэрэгтэй. Хүн бодлоороо, мөрөөдлөөрөө амьдардаг. Би Английн зүг харах бүрий дээ та бүгдийг хайрлана. Би охиныгоо хайрлах бүрийдээ та бүгдийг хайрлах болно.

Яруу найрагчийн уран бүтээлээс сонирхуулав.
Уулзалтын дараагийн хэсэг яруу найрагч А.Лхамжав гуйн зохиосон дуу, шүлгийг авьяаслаг Монголчууд маань сонирхууллаа.
DavaataiДуучин П.Давааням А.Лхамжав гуайн зохиосон “Ээж минь” шүлгэнд ая хийж дуу болгожээ. Тэрээр дуу төрсөн түүхээ бидэнд сонирхууллаа. “Анх энэхүү шүлгийг А.Лхамжав гуайн охин Ч.Ариунгэрэлийн фэйсбүүк хуудас дээр байхыг харсан Ингээд эхний удаа уншиж үзээд их таалагдаж, хоёр дах удаагаа утгыг нь бодож уншиж сэтгэлдээ буулгасан, гурав дахаа унших үед дууны ая ороод ирсэн. Ингээд МУСТА Цогоо ах дээр очиж аялаж сонирхуулаад хамтран хөгжмөө зохиосон” хэмээн хуучилав. Хүмүүс түүний зохиосон аянд ам сайтай байхаар нь урам зориг орж дуу болгох хүсэлтээ Лхамжав гуайд уламжилснаар энэхүү дуу бүтсэн ажээ. Мөн А. Лхамжав гуайн шүлгээр бүтсэн олон дуу байдаг. Жишээлбэл: “Бид мартахгүй” “Ижий үнэртэй Монгол”, ”Тоорой банди”, “Орхон гол”, “Зүүдэллээ”, ”Бэрийн дуу”, “Бидэн хоёр”, “Ижийтэйгээ хийсэн нүүдэл” гээд олон сайхан дууг нэртэй хөгжмийн зохиолчидтой хамтран бүтээснийг Хишигбаяр, Дэлгэрмаа, Л.Болдбаатар, Бурмаа, Баттулга, Гэрэлчулуун, Энх-Эрдэнэ зэрэг дуучид амилуулсан билээ.

BolortuyataiАя дууны дугараа өргөсний дараа Британи дахь Монгол хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулагч, монгол хэл, уран зохиолын багш Я.Болортуяа А.Лхамжав гуайн “Амьдын жаргал” шүлгийг уншиж сонирхуулав. Болортуяагийн уншихийг сонссон эдийн засагч Бордух гуай “уран уншигч Жагдагаас дутахгүй сайхан уншдаг бүсгүй байна” хэмээн урмын үгээр мялаах дуулдсан.

Уулзалтын төгсгөлд уламжлал ёсоор зочиндоо дурсгалын зүйл гардуулсанаар “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын энэ удаагийн дугаар амжилттай зохиогдон өндөрлөв.

Тэмдэглэл хөтлөслөн У.Ганзориг, Д.Цэрэнбат

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын энэ удаагийн дугаарт уригдан оролцсон А.Лхамжав гуай болон уулзалтыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн дараах хувь хүмүүст талархал илэрхийлье.

Хувь хүмүүс:
Ц.Азхүү (Azaa Studio) – зураг, бичлэг түүхийн гэрч хэмээх ажлыг гүйцэтгэсэн
А.Баярбаясгалан (Baji Studio) – зураг, бичлэг түүхийн гэрч хэмээх ажлыг гүйцэтгэсэн
Я. Болортуяа – шүлэг уншсан
П. Давааням – дуу дуулсан
Ч. Ариунгэрэл – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Ц. Мөнгөн-Эрдэнэ – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Ч. Булгансайхан – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Энхтуяа – уулзалтанд ирсэн олон түмнийг гарын боорцогоороо дайлсан

УУЛЗАЛТЫГ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Британийн Монголчуудын Холбоо
Цахим Өртөө Холбоо ТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ИБУИНВУлс дахь МУ-ын Элчин Сайдын Яам

 

 

Бөөг “шашины үзэгдэл” гэж үздэг…

Bumochir

Оюунлаг Оршихуй №5 уулзалт ярилцлагын зочин илтгэгч  МИУС-н Антропологийн тэнхимийн эрхлэгч Доктор, Профессор Д.Бум-Очиртой хийсэн “бие халаах” ярилцлага

Таны Кэймбриджэд эзэмшиж цол хамгаалсан мэргэжил тань “нийгмийн антропологи”. Антропологийн шинжлэх ухааны судалгааны арга нь бөөг судлахад их дөхүү юу?

Антропологийн хувьд бөө судалж ирсэн олон жилийн уламжлалт шинжлэх ухааны салбар юм. Энэ шинжлэх ухааны “гүнд нь урт хугацаагаар нэвтрэн ордог” судалгааны арга нь бөөг танин мэдэхэд зохимжтой байдаг

Бөөгийн шашин гэж ярих юм. Бөө шашин мөн үү? Ер нь юуг шашин гэх вэ?

Юуг шашин гэж хэлж байгаагаас хамаараад бөө шашин мөн ч байж болно, биш ч байж болдог. Түгээмэл хэрэглэж байгаа шашины тодорхойлолтоор бол бөө нь шашин биш болж таардаг. Олон улсын бөө судлалын холбоо ч үүнийг хүлээн зөвшөөрдөг тул бөөг “шашины үзэгдэл” гэж үздэг

Бөө судлалын олон улсын чиг хандлага ямар байна? Монголоос өөр ингэж энд тэндгүй бөө дэлгэрсэн орон яг одоо байна уу?

Дэлхийн эрдэмтэдийн бөө судлалын хандлага өмнөх судлаачидын бий болгосон олон хиймэл ухагдахуунууд байгааг шүүмжилсэн судалгаа их байна. Түүнчилэн зах хязгаар газрын бөөг судлах ажил үргэлжилсээр байна. Гэтэл нөгөө талд нь үндэсний хэмжээний, олон улсын хэмжээний бөөгийн асуудал сэдвүүд бас бий болоод байгааг тун бага судалжээ. Бөө гэж яг хэнийг хэлэх вэ гэдгээс хамаараад бусад оронд дэлгэрч байгаа эсэх асуудалд хариулах хэрэгтэй болно. Янз бүрийн хий юмтай харьцдаг гэх хүмүүс бол их болж байна. Дэлхийн олон ард түмэнд бөөтэй төстэй уламжлал байдаг, одоо ч байсаар байна. Өвөрмонголд сүүлийн хэдэн жил маш ихээр олширч байна. Уулзалт ярицлага дээр таны асуултуудын талаар дэлгэрэнгүй ярилцая.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Уулзалт ярилцлагыг Зохион Байгуулах Баг

______________________________________________

Д.Бум-Очир судлаачийн 100 чухал сэдэв цувралын Тэнгэр үзэл нэвтрүүлэгт оролцож өгсөн яриаг эндээс үзэж болно.

Bum

Хүний мөрөөдөл их байдаг ш дээ, тэр дундаа би их мөрөөдөмтгий хүүхэд байсан – “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт ярилцлагын 4 дэх удаагийн зочин АЮУШИЙН ЛХАМЖАВ

hurug1“Оюунлаг Оршихуй“ цувралын энэ удаагийн дугаарын зочин орос хэл, утга зохиолын багш, орчуулагч, улс төрч, “Сайхан Булган” ХХК-ын ерөнхий захирал, Цэцэн Билигт Өүлэн Эх ТББ-ийн тэргүүн, Булган аймгийн Могод сумын уугуул А.Лхамжавтай хийсэн уламжлалт “бие халаах” ярилцлагыг толилуулж байна

1. Таны намтартай танилцаж байх явцад нэг зүйл миний сонирхолыг их татлаа. Юу вэ гэхээр та олон төрлийн мэргэжилтэй, олон салбар шинжлэх ухааныг сонирхох судалдаг хүн юм. Та ер нь ямар мэргэжилтэй , ямар хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? Та өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог уу?

Намтар түүх минь олон зүйл сонирхож оролдож явсан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ би сурган хүмүүжүүлэгч, улс төрч, бизнес гэсэн 3 салбарыг хамарсан байдаг. Харин яруу найраг, орчуулга, зохиол бичих, гүн ухаан сэтгэл судлал, одон орон зурхай сонирхож явсан минь хүн байгаль ертөнцийг танин мэдсэнээр амьдрал болон өөрийгөө нээж олох томьёогоо хайх арга минь байсан байх. Миний багаасаа сонирхсон зүйл тэнгэрийн эрхэс байсан. Сургуульд ороод астраном үзээд түүнд улам татагдсан. Бас хичээлээр олон шинжлэх ухаан үзээд суут хүмүүсийн амьдрал, тэр дундаа дэлхийн сонгодог зохиолуудыг үзээд бүр биширч тийм хүмүүс шиг болохыг мөрөөдсөн. Хүний мөрөөдөл их байдаг ш дээ, тэр дундаа би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Миний зарим мөрөөдлийг хүүхэд байхад байтугай одоо ч зарим хүмүүс гайхдаг. Яая гэхэв би тийм л төрсөн. Мөрөөдөл тань биелсэн үү? гэж үү,.. Мөрөөдөл насан турш байдаг болохоор биелээд л цааш бас үргэлжилэн урссаар л байгаа. Од эрхэс сонирхсон мөрөөдлөө зурхайн ном орчуулж байж жаахан дарсан. Зохиолч яруу найрагч болох хүслээ амьдрал ,хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө дуулсан хэдэн шүлгээрээ хаасан гэх үү дээ.

TamirynGol

2. Британи дахь Монголчуудтай хийх уулзалтын талаараа товч танилцуулна уу? Уулзалтын сэдэв маань “Би хэн бэ? Амьдралын утга учир юу вэ?” уулзалтын гол онцлог юу байх вэ?
Таныг Британийн Монголчууд эчнээ сайн мэдэх болсон. Шүлгүүдийг тань уншдаг, бүр ая зохиож дуулдаг нь бидний дунд бий 

Англид байгаа Монголчуудтай “ Оюунлаг оршихуй” уулзалт ярилцалгын зочиноор уригдсандаа баяртай байгаа. Энэ уулзалтын онцлог уулзаж байгаа хүнээсээ хамаараад янз янзын сэдэвтэй байх нь мэдээж . Мэдээж уулзалтанд оролцох хүмүүсийн нас, боловсрол ажил амьдрал мэрэгжил сонирхолыг харгалзах нь зүйн хэрэг. Бас эх нутгаасаа хол амьдарч байгаа нэг онцлогийг бодолцох нь тодорхой. Иймээс ихэнх залуу дунд насныхан өөрийгөө эрж олох явцдаа “би хэн бэ” гэж өөрөөсөө дахин дахин асуудаг . Би өөрөө та нарын насан дээр өөрөөсөө “ би хэн бэ” Амьдралын утга учир юу вэ- гэж илүүтэй асууж явсан санагдана. Ингээд ахмад хүний хувьд үзэж харсан дуулсан уншсан ухаарсан зүйлээсээ хуваалцахад арай үр дүнтэй байж болно гэж бодсон .Тэгээд ч миний энэ уулзалтын сэдэв болох асуултууд хүн төрөлхтний хариулт эрж явдаг мөнхийн асуулт болохоор бүх хүнд хамаатай сэдэв юм даа. Би аль нэг шинжлэх ухаан болон нийгмийн салбараар мэрэгжсэн эрдэмтэн биш учраас надад ч энэ сэдэв илүү ойр бас одоо ч би өөрийгөө эрсээр амьдралынхаа утга учрыг төгөлдөржүүлэхийн төлөө явсаар л байна даа.

Шүлэг дууны хувьд харин тийм гэнэ. Охин маань миний шүлгүүдээс өөрийн фэйсбүүк хуудсаараа нийтэд түгээдгээс тэр байх. Давааням гэж авъяаслаг залуу шүлгэнд маань ая хийснээ уулзалт дээр дуулж сонирхуулахаа болоод буй, бас Болортуяа багш ирж шүлгээс маань уншиж өгнө гэсэн. Уулзалт маань халуун дотно уур амьсгалд болох нь гэж бодоод баяртай л сууна .

OyulenEh

3. Таныг МУ-ын дэд бүтцийн салбарт олон жил тодорхой хувь нэмэр оруулж явааг бид мэдэх билээ. Таны бүтээн байгуулж буй олон ажлуудаас “Цэцэн Билигт Өүлэн эх” хөшөөт цогцолборыг санаачлан барьж буй явдал олны анхаарлыг татаад байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

Өүлэн эх цогцолбор Улаанбаатараас 53 км Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Чингис хааны морьт хөшөөнөөс 500 орчим метрт зүүн урд энгэрт нь зүүн аймаг руу зорчих төв замаас 50 метр зайтай нийт 17 га газарт баригдаж байгаа юм. Одоогоор Өүлэн эхийн 12 метр өндөр хөшөө 15 метр өргөн, 8 метр өндөр цул боржин чулуун хаалга , 2.5 км урт гоёлын болон жирийн төмөр хашаа, хашааны дагуу 11000 ширхэг хайлаас тарьсан. Мөн 15 монгол гэр, 3 давхар 3 одтой зочид буудлын краказ хийгдээд байгаа. Уг цогцолборын хөшөөт толгойд Өүлэн эхийн хөшөөнөөс гадна Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан 9 хатадын релепен хөшөө 25 Haalgaметр урт, 2.5 метр өндөр ханан дээр хийгдэх бөгөөд 4 ханатай гэрийн голчтой тулганд Чингис хааны гал голомт мөнх асан бадарч байхыг билэгдсэн мөнх гал асч байх юм. Хатадын хөшөөний өмнө эхийн баяр тэмдэглэх зориулалттай 1000 м.к талбай засагдана. Түүнчлэн өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар урласан 21 Дарь эхийн номын өргөө баригдана. Амрагчдад зориулсах 15 жижиг байшин баригдахаас гадна нийт цогцолборын хүрээнд Монголд ургадаг бүх мод, жимсний бут сөөгийг тарихаар төлөвлөсөн байгаа.

 

Хөөрөлдсөн У.Ганзориг, 

Уулзалтыг Зохион байгуулах баг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Цахим Өртөө Холбоо ТББ, Британийн Монголчуудын Холбоо

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Англи дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоо

ОЮУНЛАГ ОРШИХУЙ цувралын тусгай дугаарын тэмдэглэл – Их найрагчтай өнгөрөөсөн “эгэл”гүй өдрүүд

BLkhagvasurenBaasanEgchБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 13 оны цувралыг отголуулж, шинэ оноо хамт угтах ажиллагаанд оролцохоор их найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, эхнэр С.Баасан эгч нар бидний урилгыг хүлээн авч хувийн ажилаа хойш тавин зорин зорин ирсэн билээ.

…Өдрийн онгоцноосоо хоцорсон зочидоо оройн онгоцноос тослоо. Бодсоноос их бөхийжээ. “Нуруу өвддөг болсон. Суудлын өвчин” гэв. Царай зүс толигор сайхан. Хэдий өдөржин замын явдалд шовшоргодсон ч, гэрт ирсний дараа цөөнгүй цагаар нутаг орны хууч сонин ярьж, залгуулан шинэ номоо дэлгэн найргийн бяцхан хур буулгалаа.

“Жүжиг энэ тэр бичиж солиорсоор 10-аад жил шүлгийн ном гаргаагүй. Ингээд олон жил тархиндаа зовоосон шүлгүүдээ нэгтгэн “Зовсон сүү” нэртэй номоо хэвлүүллээ” хэмээсэн. Номонд уянгын болоод бодролын шүлгүүд, дууль, жүжгийн зохиолууд нь багтжээ.

Тэрээр шүлгүүдийнхээ санааг хэрхэн олсон, ямар санааг шүлгийнхээ хаана хэрхэн гаргасан зэргээ догдлон ярих. Би дагаад “дуугуй” догдолно.

Монголын Их Нүүдэл шүлгийнхээ тухай тэрээр “Монголчууд нүүдэлчид, эх нутгаа сэтгэлдээ байнга тээдэг нүүдэлчид. Амь халисан ч нутаг руугаа нүүнэ гэсэн санаанаас

Бусдын нутагт амь халивал
Булшин дороосоо “оргож”
Яргасан үндэс чулууг сийчин тэмцэж
Ясаа үйрэн үйртэл зүтгэж
Эргээд нутаг руугаа нүүдэг
Их монголын нүүдэл.

гэж бууж байгаа юм. Өмнөх мөрүүд нь чимэг төдий, гэхдээ мэдээж сайхан буулгана шүү дээ” хэмээгээд инээвхийлнэ. Тэгснээ удалгүй бас нэгэн шүлгийнхээ тухай яриа эхлүүлэн номоо шүүрэн авч уншаад “… гэж хэлж байгаа юм даа” хэмэээгээд хав хийтэл хаан буцааж тавих ч удалгүй дараагийн шүлгийнхээ тухай яриа дэлгэж, үйлдэл давтагдана. Их найрагчийн шүлгээ тайлбарлаж бас уншиж буйг харахуйд ёстой л зовж хурсан сүү сад тавин асгаж буй агшин. Ийм мөчийг юугаар солихсон.

AlbertHaanyHushuuniiUmnu

Маргааш нь бид Лондон хөдөлж товлосон уулзалтаас өмнө ганц нэг гудамж зээлийн газраар ороод Алберт хааны хөшөөнөө очлоо. “10 жилийн өмнө ирэхэд миний сэтгэлд үлдсэн хөшөө. Хөшөөг ингэж олон үетэй (8 үе байна гэж хамтдаа тоолов) утга агуулгатай барина гэдэг гайхамшиг. Викториа хатан хаан нөхөртөө ийм хөшөө босгоно гэдэг, мөн ч их хайр байсан хэрэг ээ,” шогшроно. 4 талд нь гарч тэр цагт Британийн эзэнт гүрний эзэрхэж байсан 4 тив дэх улс орнуудын төлөөллийг бэлэгдсэн баримал бүрийн өмнө зургаа татууллаа. Бичиж туурвих бүтээлийнхээ чимэг болгон ийнхүү зураг татуулж буйгаа дурссан. Их найрагч урлагийн бүтээлүүд тэр дундаа уран зургийн талаархи мэдлэг мэдрэмж тун өндөртэй нь ярианаас нь илт. Төгөлдөр хуур таарсан ч нэг ая тоншоод өнгөрөх, “хөгжмийн энэ төрөл ийм тийм” гээд яриа эхлэх. “…Би чинь зураач мэрэгжилтэй хүн шүү дээ. 4 хүү маань зураач. 20 зураг бүтээх бодолтой, сэдвүүд нь тархинд явдаг юм. Хүүхдүүдэд хожим хоол болно. Зураач нар өөрсдийнхөө насанд ойлгогдох нь бараг үгүй шүү дээ. Цаг хугацаа л ойлгуулна. Дараа үе нь ойлгоно. Миний “Зоргоороо” гэдэг зураг С.Баярынд бий. Сүрэг адуу нэг тийш давхиж байхад ганц цагаан адуу нөгөө зүг рүү нь давхиж яваа зураг… “ сонсоод л явлаа

ОЮУНЛАГ ОРШИХУЙ уулзалтаас хийсэн тэмдэглэл

BLkhagvasurenUulzalt1Дээр хэлсэнчилэн Лондонд ирсэн түүний гол зорилго Оюунлаг Оршихуй цувралын хүрээнд Монголчуудтайгаа уулзаж ярилцах, шүлэг найргийн дээжээсээ уншиж сонирхуулахад байсан. Элчин сайдын яамнаа 100 орчим хүн найрагчийнхаа үгийг сонсож, найргийн сайханд нь оюунаа баясгахаар цуглажээ.

Уулзалт дээр их найрагч маань эх нутгаас ирсэн хүний хувьд, бас эцэг хүний хувьд хэмээн тодотгон хэлээд нутгийн сонин сонсгож улмаар сонирхсон асуултуудад хариулан төгсгөлд нь шинэхэн гаргасан “Зовсон сүү” номынхоо талаар танилцуулж бүтээл найргаасаа уншиж сонирхуулав.

…Эх орон тань муухай байна гэж би туйлширахгүй, сайхан байна гэж хөөрөгдөхгүй. Эх орон тань сайн муу, сайхан муухайтайгаа бүтэн байгаа л гэж хэлэе.

…Би та нарыг эргэж оч, эх орноо хөгжүүл гэж шавдуулахгүй. Та бүхэнд энэ нутагт байх өөрсдийн бодсон бодол, зорьсон зорилго бий. Тэрийгээ л хичээж сайн биелүүлээрэй хэмээн захая.

…Гадаад улс орнуудад сайн сайхан яваа нь ч бий тааруу яваа нь ч бий. Хүн шиг л байх нь хамгийн чухал.

… Монгол хүн тэртэй тэргүй хаана ч явсан эх нутгаа гэдэг. Би Монголын Их Нүүдэл шүлгэндээ энэ санааг гаргаж илэрхийлсэн нь бий.

Би гадаадад суугаа нэг хүнээс ясаа хаана тавих вэ гэхэд хариулж чадахгүй хэсэг дуугуй түгдэрсэн. Тэгэхэд нь би “чиний энэ хариулж чадахгүй түтгэлзэж буй агшинд эх орон чинь байдаг юм” гэж хэлсэн. Та нарын бүгдийн дотор эх орон чинь яваа.

…Загнуулсан хүн сайн хүн болдоггүй гэж эцэг хүний хувьд боддог юм. Үр хүүхдээ битгий загнаж байгаарай, учирлаж ухааруулж байгаарай…

Асуулт хариултууд

Их найрагчийн шүлгүүдээс уншихыг хүссэн, хэрхэн бичсэнийг нь, зарим шүлгүүдийн эзэн хэн болох тухай лавласан асуултуудад тэрээр ийнхүү хариулав

Яруу найрагч, зохиолч хүнд ажиглаж мэдэрсэнээ зохиомжилж бичих эрх бий. Заавал бүгдийг үзэж туулах албагүй шүү дээ. Миний олон шүлгүүдэд хүмүүс эзэн хайдаг, асуудаг. Тийм юм байхгүй. Хөдөөний ахуй амьдралын тухай олон шүлэг бий. Би чинь 3 наснаасаа суурин газар амьдарсан хүн. Яг туулж амсаагүй ч тэр ахуйг мэдрээд бичдэг. Хөдөөний найр наадам дээр тэр бүр хэсээд байдаггүй ч тухайлбал “Хуримын зар” шүлгийг ийм болов уу гэж мэдрээд бичсэн хэрэг. Эмэгтэй хүний тухай шүлгүүд ч мөн ялгаагүй. Тэр шүлгүүдээс маань уншигчид “эзэн” асуугаад байдаг. Хэдхэн жилийн өмнө Монголд нууц амрагийн тухай шүлгийн уралдаан болж Улаанбаатарт болсон шувтаргын хэсэгт нь “Аргагүй амраг” шүлгээ уншаад түрүүлж байлаа. Энэ бол бас нууц амраг гэж ийм л болов уу гэж мэдрээд бичсэн хэрэг.

Түүхэн сэдэвтэй зохиол гэхэд зохиолч өөрийн үзсэн судалсан дээрээ тулгуурлан мэдэрч бичнэ. Тухайлбал “Тамгагүй төр” жүжигт би Чингис хаан ингэж л хэлэх болов уу гээд зохиогоод бичсэн зүйлс бий.

Найрагчийн хамтран хөтөлж сүүлийн үеийн олонд хүргэж буй оюуны нэгэн томоохон бүтээл болох “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн тухай асуултууд цөөнгүй гарлаа

…Уг нэвтрүүлэг хамт олны бүтээл…Бид хэнийг сонгох юу асуухаа хамтдаа ярилцаж шийддэг… Миний хувьд хэлж зөвлөж суудаг. Туургатан гэж анх байсныг туурган дотроо бусад Монголчуудаа багтаахаа байсан тул дундаа дүрэлзэх тулга аа тойрон нэгдэе гэсэн санаагаар тулгатан болгосон.

Энэ цагийн эрхэм хүмүүсийг олж үгийг нь өөрсдөөр нь хэлүүлж авч үлдэх нь нэвтрүүлгийн гол санаа. Хэлчихээсэй гэсэн үгийг хэлж өгдөггүй хэцүү зүйлс ч бий. Тухайлбал Цэдэнбал даргын амьсгал татахдаа хэлсэн сүүлийн үгийг Шагдарсүрэн гуайгаар хэлүүлэх гээд бараагүй. Надад өөрийн сонссон золибон хувилбар байдаг ч чихээр дам сонссоныг амаар гаргаад байж болохгүй. Шагдарсүрэн гуай бол яг үнэнээр нь мэдэх хүн юм. Таарах эсэхийг нь мэдэх, түмэнд хүргэх гээд байсан хэрэг..

…Зарим нь чамлалттай ч нэвтрүүлэг бий байх, үзэгч олны оюуны шүүлтүүрт очиж дүнгээ тавиулдаг. Нэг нэвтрүүлэг хийхэд багагүй цаг хугацаа шаардагддаг. Цацаж гаргахын өмнө дор хаяад 10 өдрийн эрчимтэй бэлтгэл ажиллагаа явагдана. Наана нь Анужин маань зочины гэрээр болон зохих газруудад нь очиж яриа авна. Миний хувьд ерөнхий зөвлөлгөө өгч, студиод хийгдэх үед асуултуудаа тавьж хөтөлж оролцдог.

..Нэвтрүүлгийг тойрсон хэл ам тасардаггүй. Олонд хүрч бодох, ярих сэдэв болж буй хэрэг. Хойшид ямар хэлбэрээр хэрхэн хийх вэ гэсэн бодол санаа бидэнд бас бий. Илүү хурц асуултууд тавигдаж мэдэх…

…Бүх хар зургаа улсын архивт өгдөг тул нэвтрүүлэгт оруулаагүй өөр олон мэдээлэл хойч үед үлдэж буй гэсэн үг.

Бид ямар ч байсан 100 эрхэм хүнээсээ нэвтрүүлгээ аваад дуусгана. Монголын ард түмний оюунд барих бидний бүтээл болж үлдэнэ.

Уулзалтын төгсгөлд нь найрагч маань Зовсон сүү номынхоо зарим бүтээлүүдээс уншиж сонирхууллаа.ZovsonSuuNomynNuur

 Хайку шүлгүүд – “Японы 3 мөрт шүлгийн төрөл байдаг. Миний бичсэн хэдэн хайкуг Японд орчуулж хэвлээд гаргасанд урам ороод нэмэж хэдийг бичин номондоо оруулсан” хэмээгээд хэдийг сонирхуулав

Ижий минь
Хөдөөнөөс ирлээ
Гал “хашгичин” асав
*******
Хөсрий шагай шиг ганц зээр
Хөх талд гуйвна.
Хавар аж
*******
Хоёр юм нэг болдог
Хагацаад…
Эсвэл бие биедээ уусаад
*******
Чимээгүй зуудаг нохой
Булуу мэрнэ
Өөрийнхөө сүүдэрт архирна
*******
Цастай хаврын эцэнхий адуу
Цаасаар хайчилсан юм шиг
Салхинд хийснэ

Бодлын шимэлдэг буюу афоизм мөртүүд

Хүн чамд бялдуучилж “үнэрлэж”
“долоож” байна
Араатан л идшээ ингэж иддэг
*******
Сүүнд “шартсан” хүн гэж үгүй
*******
Ухаан – хувцасгүй нүцгэн
*******
Хүмүн – үхэж амжина
Бүтээж эс амжмуй
*******
Дэлхий хүнээсээ бузартдаг
*******
Муу санаа гэдэг
Итгэхээс татгалзсан БЭЛГЭВЧ

BLkhagvasurenUulzalt2“Аргагүй амраг”

2012 онд Улаанбаатар хотноо зохиогдсон нууц амрагын тухай шүлгийн уралдаанд түрүүлсэн бүтээл

Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг
Нууцхан хайр ханиас хождож ирдэг…
Илүүдсэн дутсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үр
Бүтэн амьдралын хайр цавлаж
Бөртийж ирсэн битүү лай
Өөрсдөө л шаналахаар заяасан
Өвс багтахгүй бачуу зай
Саран наран хагацахуйн
Бүрэнхийн заагт оногдсон
Сүүдэр гэрэл хоёрын
Бүлээхэн завсарт хавчигдсан
Үзэхүй сонсохуй хоёроос
Үргэж дандаа зуларсан
Үүлэн чөлөөний жаргалдаа
Үхэж алдан зуларсан
Халирч явахын эз шүглэсэн
Хайртай байхын ад зайдалсан
Хорвоогийн зохионгуйн хөлд тарамдаж
Хатуу зохицонгуйн “солгойд” заяасан
Буруу юу? Зөв үү? гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр
Хайр хэмээх далайн ёроолын
Хясаан дундах далд сувд
Халуун улаан голондоо, өөрөө л олохоор нуусан
“Хатан” суудалгүй, “аргагүй амраг”
Онголуулаахад минь хүртэл дутаж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө

Монголын их нүүдэл

Өчигдөр
Хүний бузар булайд шархдаж жаргасан нар
Өглөө
Эдгэж мандах цагаар

Үүрийн туяагаар
Ачаагаа цалмаж
Тэнгэрийн заадсаар
Татлага чивчлээн
Монголын их нүүдэл хөдлөнө

Зовсон өвстэй буурин дээрээ
Сүү дусааж хагацаад
Зогдор сэгсэн найгаж
Сүрэг сүүдэр хоёроо урдаа тууна

Намхан, намхан толгодыг
Нуга нуга дарж
Наран саран хоёрыг
Суга, суга өргөж нүүнэ.

Түүчээ атны нуруунд
Тооно, хуур хоёроо ачиж
Түрэмгий хонгор салхины
Ирийг эмтэлж ганхана

Өөжинд суулгасан үр нь
Сүүл хөхөж зүүрмэглэнэ
Өнгөт дөрвөн улиралыг мохоож
Монголын их нүүдэл хөвөрнө

Хөөг хөөг дуунд нь
Хөх тэнгэр хөвсөлзөнө
Хааяа! Хүүе! чимээнд нь
Хавийн уулс босож сууна
Хараацай замыг нь эрэмдэнэ.

Арван тавны тэргэл саранг
Тэмээний хүзүүнд жингэнүүлж
Алтан ургийн монголчууд
Дэлхийн энтэй нүүнэ…

Алаг хорвоогийн бөөрөн дээр
Судар бичиж нүүнэ…
Ачаа хөсгийнхөө мөрөөр
Газар тамгалж нүүнэ.

Хөх тэнгэрийн заадасны
Одод хөглөрүүлж нүүнэ
Хүчирхэг дээдсийнхээ
Сүнстэй цуг нүүнэ

Бусдын нутагт амь халивал
Булшин дороосоо “оргож”
Яргасан үндэс чулууг сийчин тэмцэж
Ясаа үйрэн үйртэл зүтгэж
Эргээд нутаг руугаа нүүдэг
Их монголын нүүдэл.

Бурханаас аваагүй юм надад нэг ч үгүй

Би
Бурханы тунирсан мэлмийгээс
Энэрэхийн их сэтгэл олдог

Би
Бурханы намирсан мутраас
Эсэн мэндийн “жимс” хүртдэг

Би
Бурханы жимийсэн ураалаас
Эгэл үнэн, цөөн үгтэй байхыг олдог

Би
Бурханы амарлингуй завилгаанаас
Элдэвт сандуураагүй тэвчихийн ухаан олдог

Би
Бурханы үзмэн товчтой хөхнөөс
Цагаан сүү олоогүй…
Би мөргөж нэхсэн…
Бурхан надад
Ижийтэй чинь цуг өгсөн … гэсэн….

Би
Бурханы төгөлдөр лагшингаас
Халуу төөнөсөн хайр олоогүй
Би залбирч нэхсэн…
Бурхан надад
Эцэгтэй чинь цуг өгсөн … гэсэн…

Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү уулзалт ярианаас цугласан олон оюуны их таашаал хүртсэн буй заа. Олон хүн их найрагчид золгож үнсүүлж, зургаа хамт татуулж, шинэхэн номноос нь авахаар захиалгаа өгч байлаа. Оюуны гэгээ татаж, найргийн хур буусан ийм нэгэн сайхан үдэш.

Буриадын зураач барималч Д.Намдаковийн Лондон дах бүтээлүүдтэй танилцсан нь

Namdakov4Буцахын урд өдөр найрагч маань гэргийн хамтаар “Лингуа Глобал” компанийн захирал Ж.Өнөрмаагийн урилгаар Буриадын уран барималч Даши Намдаковийн уран бүтээлүүдтэй танилцлаа.

Найрагч маань Даши Намдаковын бүтээлийн дээжийг хадгалж байдаг Лондонгийн төвд орших “Халсион” галлерейд ирэх замдаа Лондон хотын төвд Марбел Арчийн ойролцоо босгосон Даши Намдаковын урласан Чингис Хааны уран баримлыг очиж сонирхов.

Удалгүй “Халсион” галлерейд хүрэлцэн ирэхэд нь тус галлерейн менежер Майкл Фрутко их найрагчийг гэргийнх нь хамт хүндэтгэлтэйгээр хүлээн авч цай, кофегоор дайлан Дашигийн бүтээлүүдийн дээжээс сонирхуулав. Их найрагч маань ч урлагын өндөр мэдлэгтэйгээ харуулж, хамгийн эхэнд үзүүлсэн Дашигийн “Хулгайлсан нь” гэдэг бүтээлээс Оросын зураач Серовийн “Европaг хулгайлсан нь” бүтээл шууд үнэртэж байна хэмээв. Майкл, “Тантай санал нийлж байна” гээд найрагчийн зүүсэн бөгжийг ихэд шохоорхон “Энэ Дашигийн бүтээл үү?” гэж асуухад нь найрагч, “Үгүй ээ. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас олдсон ганц эвэртэй гөрөөсний толгойг харж хийсэн эд. Газрын өвчнөөс хамгаалдаг учиртай” гэлээ.

Namdakov1Тэрбээр дараа нь Дашигийн бүтээсэн “Амазон бүсгүй” болон баатар эрсийн уран баримлуудыг сонирхоод, “Манай хадны сүг зураг, олдворууд зэрэгт бол ийм чамин донжтой хөдөлгөөн байдаггүй. Харин тэрхүү орон зайг мэдэрч, олон зууны тэртээх эх сурвалжаас үүдэлтэй ийм сайхан бүтээл гаргаж чадсанд л Дашигийн их авъяас, ухаан оршиж байгаа юм” гэж байв.

Дашигийн бүтээлүүдийг сонирхсоных нь дараа найрагчаас сэтгэгдлийг нь асуухад тэрбээр, “Монголд Хүннүгийн үеийн булш, хиргэснээс өв соёлын үнэт дурсгалууд олдсоны ихэнх нь сюрреалист бүтээлүүд байдаг. Дашигийн бүтээлүүдэд ч энэ их элбэг тусгагдсан байна. Тэрбээр эртний олдвор, хадны сүг зураг зэрэг дорнын уламжлалт урлагын бүтээлийн эх сурвалжуудыг гярхай ашиглаж, орчин үеийн урлагтай чадварлаг хослуулж чадсанаараа ийм амжилтад хүрчээ. Ийм сайхан чадварлаг хийсэн бүтээлүүдтэй, дээр нь өөрөө их уужим саруул, төлөв тогтуун хүн байдаг. Харин бүтээлдээ их хэрэглэдэг, санаа нийлэхгүй байгаа ганц нэг элементүүд бий. Түүнийг би өөрт нь хэлнэ. Дашиг бид “Монголын 100 эрхэм” нэвтрүүлэгтээ оруулсан. Түүнийг анх Оросын нэгэн баян дэмжиж үзэсгэлэнг нь гаргаж байсан залуухан уран бүтээлч байх үеэс нь би мэдэх юм” гэж байв. Найрагч бас, “Монголын уран бүтээлчид маань Дашитай дүйцэхүйц уран бүтээл хийгээд, дэлхийн тавцан дээр гарч ирэх чадалтай. Хүннүгийн үеийн дурсгал гээд тэр чигээрээ бэлэн материал бидний гар дээр байна шүү дээ. Даанч манайхан залхуу, бие биенээ хоосон хөөргөхөөс цааш сэтгэхгүй байна. Namdakov3Ингэж бодоод л дэмий бухимддаг юм” гэх нь нэг ч гэсэн Монголын уран бүтээлч боломжоо ашиглаж, дэлхийн тавцан дээр өрсөлдөөсэй гэж боддог түүний чин хүслийг харуулах аж.

“Халсион” галлерейн хамт олонд их найрагчийн тухай, түүний уран бүтээл, телевизийн нэвтрүүлгийнх нь тухай тэдэнтэй хамтран ажилладаг Ж. Өнөрмаа, уг айлчлалын гэрэл зургийн сурвалжлагыг хийсэн “Азаа” Студийн Ц. Азхүү нар маань дэлгэрэнгүй танилцуулсан тул тус галлерейн зүгээс найрагчийг маань хүрэлцэн ирснийг ихэд хүндэтгэн түүнд Даши Намдаковын уран бүтээл, гоёл чимэглэлийнх нь бүтээлийг танилцуулсан хоёр номыг бэлэглэсэн нь найрагчийн сэтгэлд ихэд нийцсэн сайхан бэлэг боллоо.

Их найрагчийн онгодоор хөглөгдсөн шинэ жилийн цэнгүүн

Британийн Монголчуудын Холбооны шинэ жилийн цомхон баярт найрагч маань гэргийн хамт уригдан оролцлоо. Өвлийн өвгөнөө урьж, өөрсдийн хамтлагаа босгож, дуугаа дуулж, бүжгээ хийн цэнгэх бидний шинэ жилийг найрагч маань зүйл зүйлээр нь “өхөөрдөж” тодорхойлсон.

BLkhagvasurenShineJIl…Байгаагаараа баярлах шиг сайхан юм үгүй. Энэ хамтлаг удахгүй монголын урлагыг Англи улсад таниулан тоглох сайхан хамтлаг болох нь тодорхой. … Англид ирдэг Өвлийн өвөө даруухан сайхан өвөө байдаг юм байна. Монголд бол дэвхэрч бүжиглэсэн бэлгээ шидэлсэн өвлийн өвөөнүүд бий болоод буй…. Та нарынхаа хүний нутагт сайн сайхан яваа, хамтдаа хийж бүтээж баярлаж хөөрч байгааг хараад сэтгэл маань их хөдөлж байна. Та бүхнийхээ сайн сайхан суугаа энэ мэдээг би бүлээнээр нь Монголдоо хүргэнэ.

…За ая тавиарай. Өөрийн нэг нандин шүлэг “Боржигоны бор тал”аа та бүхэндээ уншия. Дуучид аятай дуулаад байхаар манай яруу найрагчид бас шүлгээ ая тавьж уншдаг болоод буй …хэмээн хошигноод шүлгээ уншлаа.

Боржигоны бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Энэ гайхамшигт шүлгийг өмнө мөн ч олон сонссон. Youtube дээр тавигдсан бичлэгүүдэд тэрээр намуухан уншсаар дуусгадаг. Харин энэ удаа найрагч шүлгийн мөрүүд үргэлжилэх тусам дуугаа улам бүр өндөрсгөсөөр өндөрлүүлэв. Тэр дүрдээ орсон жүжигчин лугаа адил байгаа нь бусдыг хөглөн хөтлөх шиг болов. Хүний амьдрал, жам ёс, амьд байгаль хүн хоёрын салшгүй, салгашгүй холбоог гайхалтай урнаар хэлж, сэтгэл хөглөсөн энэ шүлгээ их найрагч ийнхүү догдлон уншихийг хараад хэн нэгнийг, бүр эх дэлхийгээ тэврэн авмаар нэг тийм мэдрэмжид эзэмдүүлэв. Хоногийн дараа тэр мэдрэмжээ нэхэн дурсахуйд уг шүлгийн утгын гүн, үгийн уранд дахин автана. Маанийн тарни мэт өдөр бүр уншиж, тунгааж баймаар шүлэг…

Бүгд л хамт зургаа авахуулах, гарын үсэгтэй номыг нь авч, шинэ жилийн баяр яруу найргийн онгод өнгөөр чимэг нэмж дэлгэр сайхан боллоо.

Лхагвасүрэн ах, Баасан эгч хоёртой яриа дэлгэн суухад ижий аавтайгаа хамт мэт “эгэл” дулаан ээнэгшил төрнө, элэг дэвтэнэ. Зарим маань “очоод үнсүүлсэн чинь хацар нь хатгаад ямар гоё юм бэ” гэх. Зарим нэг нь бүр дахиад нэг үнсүүлчихэе хэмээн зүтгэх. Зэрэгцээд их найрагчийн ярьж хэлэхийг нь сонсож суухуй тэр бүр олддоггүй “эгэл”-гүй ховор мөчүүд үргэлжилэх мэт.

Их найрагчтай хамт өнгөрүүлсэн 3 хоногт амьдрал ярихаараа аав, өвөө, ах болох эгэл нэгэн, яруу найраг яриваас онгод нь орж омогшин бадрах эрхэм нэгэн болохыг анзаарлаа.

Хүндэт ах, их найрагч танд болон таны их өмөг түшиг Баасан эгчдээ эрүүл энх сууж, үр ач нараа баярлуулан, өргөн олондоо оюуны түүчээ болон, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлэе.

Энэ удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулахад боломжит бүх талын туслалцаа үзүүлж хамтран ажилласан Лондон дах элчин сайдын яамны хамт олон. Цахим Өртөө сүлжээний гишүүн Ц.Тулгаа, Франц улсад суугаа яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар, Лондон хотноо суугаа докторант М.Саранзаяа, Lingua Global Ltd-ийн захирал Ж.Өнөрмаа, МУСТАжилтан М.Мөнхзоригт,  “Азаа студио” Ц.Азхүү, А.Амарбаясгалан, Ц.Батбаяр, Н.Бат-эрдэнэ, Ж.Жавзаа нар болон Британи дах Монгол Оюутны Холбооны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэе! 

Уулзалтыг Зохион байгуулах баг

 Тэмдэглэлийг хөтөлсөн Д.Цэрэнбат,  Ж.Өнөрмаа