“Чанарын” Чаз

Туулж өнгөрүүлсэн ажил амьдрал нь алхам алхамаар хөтөлсөөр, санаандгүй учрал тохиолууд ч чиглүүлсээр өдгөө мэдлэг туршлагаа Монголын төлөө зориулж яваа “Монголоор өвчилсөн” гадны иргэд цөөнгүй. Түүний нэг нь 2015 онд үүсгэн байгуулагдсан Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ), олон улсын ашгийн бус байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чарльз Хаббард буюу Чаз.

Инженер мэргэжил эзэмшиж, хүний нөөцийн удирдлагаар давхар боловсорсон  тэрээр чанарын, аудитийн, ур чадварын, боловсролын гээд олон чиглэлт Британи болон Европийн түвшний төслүүдэд стандарчлалын холбогдолтой бодлогын бичиг баримт боловсруулахаас үйл ажиллагааг гардан зохион байгуулах хүртэлхи ажлуудыг амжилттайгаар удирдаж байсан ажил бүтээлийн арвин туршлагатай нэгэн.

ТННЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Уянгатай танил байсан нь түүний ажил амьдралын дараагийн хуудсыг Монголын зүг эргүүлжээ.

Монголын ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой шинжийг олон улсад стандартжуулан баталгаажуулах, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТННЭ-ийн үүсэл гарлаас өнөөгийн төлөвт хүрэхэд Чазийн мэдлэг туршлага хэлхээ холбоо асар их хувь нэмэр оруулсан, оруулсаар буй.

Тэр ямар байгууллагатай ямар хүрээнд аль өнцгөөс хандах, ямар хүнтэй ямар үг яриа өрнүүлж  зорьсон хичээснээ гүйцэлдүүлэх тухайд үнэтэй сургамж зөвлөлгөөгөө өгнө, өөрөө ч үлгэрлэж манлайлна

ТННЭ-д хүчин зүтгэхээр шийдсэнээр юун түрүүн тэрээр Монголын ноолуурын салбарын талаар өөрийн мэдлэг мэдээлэлтэй болох, түүнийгээ батжуулан зузаатгах шаардлага гарав. Тиймээс ч 2015 оноос хойш Монголд нийтдээ 6 удаа айлчлахдаа ТННЭ-ийг төлөөлөн холбогдох яам, газар, Олон улсын байгууллагууд, бизнесүүд, төрийн бус байгууллагуудтай олон удаагийн уулзалтыг хийж, Монголын ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, ТННЭ-ийн гишүүн малчдын хоршоод, малчдаар зочилж, яриа өрнүүлж, Монголын уламжлалт мал маллах ухааны талаар мэдээлэл авч, малчин түмний амьдрал ахуйг ойлгоход анхааран тэднээс суралцаж амсхийх завгүй ажилласаар иржээ.

Түүний санаачилга дэмжлэгтэйгээр өнгөрсөн 4 жилийн  хугацаанд дэлхийн нэр хүндтэй брэндууд, судлаачдыг малчидтай нүүр тулан уулзах боломжийг хангасан, бодлого боловсруулагч нартай хамт тогтвортой ноолуурын үзэлд санааг хэлэлцсэн чиг хандлагыг тодорхойлохыг эрмэлзсэн олон улсын хурлыг Улаанбаатар хоёронтоо зохион байгууллаа.

Мөн түүний л  хичээл зүтгэлийн оролцоотойгоор өдгөө ноолуурын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй 20 гаруй үйлдвэрлэгчид, брэйндууд тус Эвслийн гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.

“Яарах хэрэггүй, ойлголцолд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тууштай л байх нь чухал. Тэгэж байж л чанартай үр дүнд хүрнэ.” гэж тэрээр хэлдэг.

Бидний ярьдгаар гавъяаныхаа амралтад сууж байх учиртай ч Чаз маань Монголын ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор хөгжүүлэх үйлсэд ийнхүү цаг наргүй, цалин хөлсгүй ажиллаж байна. Түүний энэ их зарцуулж буй цаг сэтгэл, хичээнгүй оролцоог үнэлвэл, цалин болгож тооцвол овоо дүн гарнадаа гэж бодогддог юм.

Харин  тэр Дэфакто ярилцлагын нэвтрүүлэгт орох үедээ “энэ миний амьдралдаа хийж ирсэн ажлууд дотроос хамгийн их сэтгэлийн таашаал авч хийдэг ажил”  хэмээн ярьж байхуй. Буян нь дэлгэрэг!

Жич: Чанарын удирдлага, стандарт гэж байнга ярьдаг, хэлж ярьж хийж үзүүлж буй нь ч чанартай байхын үлгэр болж байдаг тул түүнийг би “Чанарын” Чаз хэмээн битүүхэн хочилдог. Түүгээрээ энэ бичвэрээ нэрийдэв.

Бичсэн Д.Цэрэнбат

Тогтвортойн төлөө тогтвортой ажиллаж буй бүсгүй

Саяхныг хүртэл миний ноолуурын тухай, ноолууран бүтээгдэхүүний тухай, ер нь энэ салбарын талаар мэдлэг маань багадаа ямаа самнаж өссөнийг, өдгөө ноолууран цамц хааяадаа өмсөхийг, ноолуурын бизнес эрхэлдэг танил хүмүүсийнхээ яриаг сонсож байсныг эс тооцвол тун бага байлаа. 3 жилийн тэртээ  Уянгаа ноолуурын тогтвортой хөгжил гэдгийн тухай , энэ чиглэлээр ажиллах олон улсын байгууллага байгуулж буй тухайгаа хэлж байхад ч хийж яваа үйл хэрэгт нь амжилт хүссэн төдийгөөр л бидний яриа өндөрлөж байж.

Харин сарын өмнөөс Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл байгууллагатай холбогдон ажиллаж эхэлснээр энэ бүсгүйн үйл хэргийн талаар илүүтэй мэдэрч ямар ихийг богоно хугацаанд амжуулсныг нь хараад бахдав.

Хаа сайгүй тогтвортой хөгжил хэмээн ярих болсон. Үйл хэрэг тогтвортой гэдгийн санаа хэн нэгэн аль нэг самаанаар өрмийг нь хамах бус учир шалтгаан уг үндсээс нь эхлэн цаг сэтгэл зардал мөнгөө зарцуулан тухайн үйлийг оролцогч бүрт үр өгөөж нь хүрсэн байхаар ажиллах тогтолцоо бий болгохыг хэлээд буй. Ингэхээр ноолуурын тогтвортой байдал гэхээр энэ миний өмсөж буй ноолууран цамцыг хийхэд ашиглагдаж буй байгль орчин, бэлчээр, ан амьтан, ямаа, малчнаас эхлээд ноолуур угаах, утас ээрэх,  загвар зохиох, нэхэх,  савлах, тээвэрлэх, бүр өмсөх хүртэлхи бүх үйл хэрэгт оролцогч бүхэн оролцсон  бүтээснийхээ хэрээр  өгөөжөө хүртэж байх тухай ойлголт болох нь.

Монголын ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой талаар Уянга, “өнөөдөр Монгол улсын ноолуурын 90 орчим хувь нь угаасан нэртэй  түүхийгээрээ урд хөршийн хилийг даван одож байна. Энэ үйл явцын гол тоглогчид болох чейнжүүд ноолуурыг ангилж салгаж авахгүй жингээр л авдгаас аль болох ахуйхан ноолуур гаргахын тулд малчид маань шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ямаагаа янз бүрээр эрлийзжүүлж ноолуурын чанараа муутгаад буй. Олон ямаатай бол арай их ноолуур авна гэсэн төсөөллөөс болж ямааны тоо толгой эрс нэмэгдэж бэлчээрийн даацад нөлөөлж байна хэмээн яригдах боллоо. Төрийн бодлого маань ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд голчлон чиглээд зээл тусламж ч тийш урсаад буйгаас болж олон төрлийн бага дунд оврын үйлдвэрлэгчид л нэмэгдээд ноолуурын хөгжлийн эх ундарга болсон бэлчээр, малчид, ямааныхаа тогтвортойа байдалд  бага анхаарч байна. Энэ бүгдээс манай ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой байгааг  харж болох байх. Ноолуурын тогтвортой байдалд хүрэх нь ганц нэгхэнээрээ эсвэл хэд гурваараа зориод бүтэх зүйл биш, үүнд малчид, салбар салбарын, олон талын судлаачид, хэрэглэгчдэд брэйндээрээ дамжуулан хүрдэг  борлуулагчид, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд гээд өргөн хүрээг  багтаасан харилцан ойлголцож хамтран ажиллах  тогтолцоо сүлжээ ажиллаж байж сая биелэлээ олно” хэмээсэн.  Түүний цөхрөлтгүй ажиллагаа, ончтой ухаалаг шийдлүүд барууны зах зээлд бат сууриа олсон нэр хүндтэй худалдан авагчдын анхаарлыг татаж гуравхан жилийн дотор түүний санааг тойрон нэгдэж эвсэж эхэлжээ. Sustainable Fibre Alliance буюу Тогвтортой ноос ноолуурын эвсэл энэ салбартай холбоотой бүхнийг нэгтгэн ажиллахаар ийнхүү үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ эвсэлд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, загвар, борлуулалтын  салбарт олон арав, зуун жил ажилласан барууны нэр хүндтэй Burberry, Marks and spencer, Alex Begg, Oyuna brand, LVHM, Joshua Ellis, H&M, Johnston’s of Elgin, Монголын Gobi cashmere зэрэг байгууллагууд гишүүнээр элсэж үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах болов. Энэ нэрсийг дурдахад л Уянгаа хэрхэн шаргуу ажиллаж,  санаагаа ажил хэрэг болгож буй нь тод харагдана.

Бэлчээр үгүй болбол малчин яаж байх, малчин үгүй бол ямаа яахан байх, ямаа үгүй бол ноолуур хаанаас гарах. Энэ гинжин хэлхээг бат тогвортой байх нь  ноолуурын үйлдвэрлэл оршин тогтнох үндэс. Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн юун түрүүн анхаарлаа хандуулж буй талбар энэ. Code of Practice буюу бэлчээр, ямаа, малчины тогтвортой байдлыг харуулсан стандартыг барууны хэрэглэгч нартайгаа зөвшилцөн гаргаж улмаар малчдаа энэхүү тогтвортой байдлын стандартыг хангасан байхаар ажиллаж сурахад чиглэсэн сургалт явуулан гэрчилгээ олгож байна.  Байгаль орчиндоо ээлтэй, ямаа, малчиддаа өгөөжтэй байх нөхцөлтэй энэ стандартыг хангасан ноолуурыг барууны зах зээл рүү элдэв чайнжийн дамжлагагүй борлуулах ингэснээрээ эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх үүд хаалга нээгдэж буй.

Эвсэлийн Монгол дахь төслийн баг 8 аймгийн 28 сумын малчдын хоршоог сонгон авч үнэлснээр 6 аймгийн 22 хоршоотой хамтран ажиллахаар болжээ. Өдгөө 2 аймгийн 8 хоршооны малчдад сургалтаа явуулж гэрчилгээгээ олгож эхэлсэн байна. Ажил үйлсч дэмжин ажиллаж буй барууны худалдан авагчдын анхаарлыг татаж буй. Хэдхэн долоо хоногийн өмнө Alex Begg-ийн 2 ажилтан Монголд очиж 10 орчим тонн ноолуур худалдан авах гэрээ хийгээд ирсэн байх жишээтэй.

Тэрээр Лондон хотноо 9 сарын 4-өөс 23-ны хооронд болох олон улсад нэр хүндтэй London Design Biennale үзэсгэлэнд Монгол бол дэлхийд танигдах загвартай ноолууран бүтээгдэхүүн гаргадаг, үүнийгээ тогтвортой төлөвт хүргэхээр ажиллаж буй орон гэдгийг танилцуулахаар олон улсад өөрийн брейндээрээ хэдий нь танигдсан OYUNA Brand-тай нягт хамтран ажиллаж байна. London Design Biennale нь оролцогчид бутээгдэхүүнээ уран сэтгэмж ашиглан олон улсад таниулах, зах зээлийг бий болгох, тэлэх, бусад улс орнуудтай харилцан ойлголцох олон талын хамтын ажиллагааны эх суурь тавих, дэлхийн нэр хүндтэй загвар зохион бүтээгчид, бизнесийн болон улс төрийн шийдвэр гаргагчид ирж үздэг ажил хэргээ ярьдаг, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй агентлагууд сурвалжлан өөрсдийн сувгаар түгээдэг , товчхондоо гадаад ерөнцөд танигдах гарах нэгэн том үүдийг нээдэг 2 жилд нэг удаа болдог том арга хэмжээ юм.

Бидний хувьд ноолуурын салбарын нөлөө бүхий хүмүүстэй хэлхээ хобоо тогтоох, зөвхөн санхүүгийн үр ашиг төдийгүй байгаль орчин, бэлчээр, мал, зэрлэг амьтдаа бүхэлд нь хамгаалан ажиллах өргөн хүрээний зорилго чиглэлтэй хамтын ажиллагааны суурийг бий болгох зорилгоор үзэсгэлэнд өндөр зардал төлөн оролцож байна. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ  сурталчлах , тогтвортой хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийx нь төр засгийн зүгээс анхааран хийх ажил. Бид уг нь эртнээс холбогдох яамдуудад хандан захидал илгээж, хэд хэдэн уулзалт хийж хамтран ажиллахаар болсон ч төрийн зүгээс биет болон санхүүгийн ямар нэгэн тусламж одоогоор орж ирсэнгүй. Гэхдээ ойлгож туслах байх аа гэж итгэж байна” хэмээн тэрээр намуухан өгүүлсэн. Түүний энэ үгний цаана цөхрөл бүү нуугдаасай.

Түүнд цааш ахьсан урагш харсан олон  бодол тэмүүлэл бий. “Эхний энэ санал болгож буй стандарт маань амжилттай хэрэгжээд тогтвол дараа нь ноолуурын үйлдвэрлэл эрхлэлтийг  тогтвортой байлгахтай холбоотой стандарт гаргах талаар эвслийнхэнтэйгээ ярилцаж, арай өөр хэлбэрээр ажиллах болно. Монгол газар доорхи байгалын баялаг ихтэй ч, уул усаа ухаж сэндийлж онгон байгалиа эвдэлгүй,  ил байгаа малынхаа ашиг шимийг тогтвортойгоор ашиглавал асар их боломж бий. Энэ тал дээр хүн бүр бодит оролцоотой, идэвхитэй байх цаг нэгэнт ирээд байна хэмээн тэрээр өгүүлсэн .

Монголоо Монголынхоо ноолуурын үйлдвэрлэлийг дэлхийд гаргах бэлчээр, малчид, малаа авч үлдэх гэсэн түүний хүсэл тэмүүлэл олныг хамруулан нэгтгэсээр байх болно.

Хилийн чанадад суудаг ч эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр энэ мэт чимээгүйхнээр ихийг хийж яваа Монголчууд олон бий. Тэдний хичээж чармайж, шаналж зүтгэж явсны үр энэ мэтээр соёлон дэлгэрэг.

Жаки

JackieChristina Noble Children Foundation-ийн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойд зориулав

Зовлон бэрхшээл дундуур туучсан хүүхэд идэр насныхаа амьдралаас сургамж авч өнчин ядуу хүүхдүүдэд туслах, тэднийг аз жаргалтай элэг бүтэн байлгах, амьдралын зөв замд оруулахын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваа Ирланд  бүсгүй Christina Noble-ийн (түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Noble киног үзэхийг санал болгож байна)  үндэслэсэн Christina Noble Children Foundation-ийнхан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойгоо энэ 8 сарын 25-нд Улаанбаатар хотноо тэмдэглэж буй. Монголын олон зуун хүүхдэд түвшин амьдрал өгөхийн төлөө ажилладаг, бидний ирээдүйн төлөө хөрөнгө оруулдаг энэ сайн санааны  байгууллагын тэмдэглэлт өдөрт нь зориулж байгууллагын тухайд нь судалж шинжилж бичих цаг боломж үгүй тул түүнийг дэмжин ажилладаг эгэл нэгэн Жакигийн хөргийг өөрийн л мэдэх хэмжээндээ бичлээ. Олон олон Жакигийн цаг наргүй ажиллах сэтгэл зүтгэлийн хүчээр тэд бидний ирээдүйн төлөө ажилладаг.

Жаки CNCF-ын үйл ажиллагааг сүүлийн 18 жил дэмжин ажиллаж буй Англи бүсгүй. Christina Noble Childdren Foundation-ийн талаар хэрхэн олж мэдсэн, яаж Монголтой холбогдсон түүхийг нь түүний 2015 онд Mongol HD TV-д өгсөн ярилцлагаас сонирхож болно.

Миний хувьд Жаки, түүний нөхөр Rainer нартай 2011 оны Лондонгийн шинэ жилийн цэнгүүн дээр анх танилцаж байв. Тэр нэг сэжүүр атгасан бол алдахгүй зуурдаг лут чанартай. Уг арга хэмжээнээс хойш имайл тасралтгүй бичсээр юу хийдгээ, хийж буйгаа илтгэсээр бүтэн жил хагасын дараа тосгоныхоо иргэдийн дунд зохион байгуулдаг сан босгох арга хэмжээнд урьж, бид  гэр бүлээрээ очсоноор бидний хэлхээ улам ойртсон. Тэтгэвэрт гарсан хөгшчүүл голдуу далайн эргийн Barton on sea тоссгоны “үе тэнгийхнээ” тэр Монголоор өвчлүүлчж чадсан байлаа.  Түүнээс хойш бид жил бүр энэ арга хэмжээнд нь очиж үйл ажиллагааг нь дэмжиж буйгаа илэрхийлдэг, басхүү урлаг соёлоо танилцуулдаг, Монголоо хурсан олонд сурталчилдаг уламжлалтай болоод буй. Очдог Монголчуудын маань тоо ч жилээс жилд өсөн нэмэгдсээр.2014

Жаки тосгоныхондоо Chiristina Noble сангийн Монголд дахь үйл ажиллагааг танилцуулж, боломжтой танилуудаараа нэг нэг хүүхэд эчнээ үрчлүүлэн, өмсөх хувцас, сургалтын хэрэгсэл төлбөрийн зардлыг нь даалгаж мөн тосгон даяараа цамц хувцас хөнжил бүтээлэг нэхэж илгээх хөдөлгөөн өрнүүлж дөнгөжээ. 90 дөхсөн өвөө хүртэл хөнжил нэхсэнээ авчирч өгч байх. Өөрсдөө ч уулзаж байгаагүй Монгол хүүхдийн зураг барьсан хөгшчүүл ирж тэр хүүхдийнхээ тухай яриа дэлгэн, хэдэн настай, юунд сонирхолтой, хичээл сурлага нь хэр байгаа ззргийг хуучилна. Энэ бүгдийн ард Монгол дахь салбар байгууллага нь ч мэдээ мэдээллээр байнга ханган сайн ажилладаг нь илэрхий. Жаки ч бүх юм үнэн зөв амласан хэлсэн дагуу байж англи эмээ өвөө нар Монгол хүүхдүүдийн хоорондох алс хол ч итгэл сэтгэлээр холбогдсон гагнаасыг бат бэх байлгахын төлөө өдөр шөнөгүй имайл бичиж утсаар ярьж ажиллана. Монгол руу жилдээ 1-2 удаа явж ажил байдалтай танилцана. Газар дээрээс нь бодит мэдээллүүдтэй ирнэ.

Жаки Лондон дахь Монгол төвтөй холбоо тогтоосноор тус төв Монгол явуулах хандивийн ачааг нь үнэ төлбөргүй тээвэрлэж өгөхөөр тохирсон байдаг. Монгол төв өнгөрсөн 10 орчим жилийн турш 6 тонн гаруй хандивын зүйлсийг нь  илгээж үйл ажиллагаанд 2015нь үнэлж барамгүй их тус болж буйг тэрээр байнга дурддаг. Мөн зарим нэг бараагаа Лондонд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Баяраа, Төгсөө нараар дамжуулан илгээж хамтран ажиллана.Энэ дашрамд Монгол хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хэмээх ажлыг дэмжиж сайхан сэтгэлийн гараа харамгүй сунгадаг Монгол төвийн хамт олондоо болон Баяраа Төгсөө нартаа гүнээ талархая. Ер нь үйл ажиллагааг нь дэмжихийг хүссэн Британичууд төдийгүй Монголчуудыг олж хандаж ажиллахдаа тэр сүрхий. Монгол явах бүртээ л хэн нэгэн хүнийг танилцуулахыг хүснэ. Хуульч Т.Алтангэрэл, ӨГӨХ Өдөр байгууллагын Байка, Баяраа нартай холбож өгснийг тэр мөн л чулуу болгож чадсан.

Батжаргалтай танилцсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэргэнцэрүүд олж илгээхэд нь Жази тусалсан бол Монголд ивээн тэтгэдэг нэг хүүдээ сургуулиа төгсөхөд нь өмсөх костюм хийлгэхэд Батжаргал тусалсан.

Хүүхдийн шоронд гэнэн хэргээсээ болж орсон хүүг суллуулахад тэр өөрийн бүхий л боломжоо дайчлан ажилласан. Хуульч Т.Алтангэрэл ч боломжоороо тусалсан.. Хэдхэн сарын өмнө тэр хүү нь өршөөлөөр суллагдаж өдгөө мэргэжлийн сургуульд орохоор болсон агаад энэ жилийн хандивын сангаас тодорхой хэсэг нь уг хүүгийн сургалтын төлбөрт  зориулагдах аж. Монгол дах төвийн ихэнх хүүхдээ тэр зөвхөн тухай хүүхэд төдийгүй арын амьдралтай нь аав ээжтэй нь мэднэ. Архичин аав, амьдрRainerJackieалаа авч явах гэж зүдэрсэн ээж, шилжилтийн насандаа яваа үг сонсохгүй хүүхэд гээд олон зүйийг тэр ажиглаж харж зохицуулахгэж бодол сэтгэл чилээнэ. Монгол зан авирыг ч тэр ойлгож гадарлах болж бидний “за хамаагүй төлөвлөөд яахав, болох бол тэгээд болно доо” гэсэн байдлаар ч зарим асуудалд ханддаг болсноо өгүүлдэг. Урт урт имайл бичиж сэтгэлээ уудлана.

Жакийн нөхөр Рейнэр гэж түшигтэй сайхан герман эр бий. Фото зургийн аппаратын сонирхолтой тэр өөрийн мэргэжлийн сүлжээгээ ашиглан хуучин зургийн аппаратуудыг олж засаж нийтийн сүлжээгээр зарж олсон бүх орлогоо, Британийг үзэхээр ирсэн Герман жуулчдад газарчлах ажил заваараа хийж типний бүх орлогоо Christina Noble Children Foundation-ийн дэргэдэх Монгол хүүхдүүдийн Боловсролын санд хандивладаг. Энэ нь жилдээ 1-2000 фунтад хэлбэлзэнэ Зарим жил давах нь ч бий.

Жакийгийн арми зөвхөн Barton on Sea тосгоны оршин суугчдаар тогтохгүй. Тэр Германд суух худуудаа мөн үүнд татан оролцуулсан байдаг. Тэжээллэг хоол, витамин, эм зэргийг тэр Германаас Монгол руу явуулж байсныг, жил бүр Герман явахдаа тэнд мөн сан богсох ажиллагаа зохион байгуулж өөрийн нэрсэн нэрмэлүүдээ Англиас авч очиж борлуулдгыг мэдэх юм. Амьдрал л тул түүний ар гэрт өвчин зовлон тохиолдох, хүүхэд хүргэд нь эдийн засгийн давалгаанаас болж ажилтай ажилгүй болох гээд олон асуудал гардаг. “Өөрийн гэр бүл хүүхдэд гаргах цаг бага байгаадаа санаа зовох л юм, гэхдээ энэ ажлаа би зогсоож болохгүй” хэмээн тэр өгүүлдэг. Хүний өмнөөс зовж хүний өмнөөс баярлах гэдэг гайхам чанар Жаки тийм гайхам чанартай хүн. Энэ бүгдийг тэр Монголын хүүхдүүдийн төлөө, бидний ирээдүйн төлөө хийдэг. Монгол хүүхдүүдийн төлөө хэмээсэн энэхүү сайн санааны байгууллагыг дэмжигч олон олон Жакийгийн нэгэн төлөөллийн ажил үйлсийн зах зухаас дуулгахад ийм байна.

Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэнд хүргье!

 

Sue Byrne (Сү Бөөнэ) – Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон

2014 SueХоёр эмчийн зургаан хүүхдийн нэг болох Сү аялах дуртай бөгөөд түүний Их Британийн нийслэл Лондон хот дахь гэрт нь Ази, Африк, Латин Америкийн орнуудаар аялсан түүхтэй холбоотой ном, бэлэг дурсгалын зүйл олон байдаг юм.
Энэ бүх орнуудаас зөвхөн Монголд л гэхэд 1993 онд анх айлчилснаас хойш жилдээ нэгээс хоёр удаа заавал очно. Монгол оронд олон очиж байгаагаа Сү тайлбарлахдаа, “хүүхэд байхдаа өргөн уудам тал нутгыг зүүдэлж байсан нь санаанд орж, хүүхэд насны зүүдний нутгаа Монголоос олсондоо баяртай байдаг” гэдэг юм.

Хэдийгээр зах зээлийн судалгааны мэргэжилтэн боловч, Кэмбрижийн их сургуулиас нийгмийн антропологч мэргэжил бас эзэмшсэн.

Лондон хотод байрладаг Төвдийн Төвийн үйл ажиллагаанд 1990-ээд оны эхээр тусалдаг байхад нь тус төвийн захирал Пунцаг Ваанжил Сү Бөөнийг Монгол улс руу томилолтоор явуулж тус байгууллага Буддын шашныг сэргээхэд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж болох тухай судлах үүрэг өгчээ.

Төвдийн Төвийн 1993 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол улсад буддын шашныг сэргээхэд туслах хөтөлбөрт нь залуу лам, хандмаа нарыг Энэтхэг улсад шашны сургуульд сургах, тэдний англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, буддын шашны сургалт, төвд судлал багтдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан буддын шашныг таниулан мэдүүлэх ном зохиол хэвлэх, МУИС-тай хамтран буддын шашныг судлах төв болон Боловсролын яам, бусад цөөнгүй байгууллагатай хамтран олон төсөлд хамтран ажилласан.

Fieldwork SonimbayarСү Бөөнэ эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах явцдаа Сонинбаяр ламтай танилцсанаар “Монголын сүм хийдийн түүхийг цуглуулж Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлэх санаагаа олсон” гэж олзуурхан ярина. Сонинбаяр ламтай хамт Говь-Угтаал суманд очиж тэндхийн хуучин сүмийг үзье гэхэд тэнд үзэх юу ч байхгүй гэсэн ч нэгэн өвгөн лам хийд байсан газарт очиж ном уншихын үзжээ. Энэ нь Сү-д их таалагдсан ч тэр үед лам нар сүм, хийдийн шинэ байшин барилга барина гэхээсээ илүү хуучин хийдийн туурь байсан газар хурал хурах нь чухал байжээ.

Мөн Их Британийн Хатан Хааны Газар зүйн нийгэмлэгээс гаргасан 1920-иод оны Хятадын төмөр замын зурагт Монголын олон сүм хийдийг тэмдэглэсэн байсныг олсон нь түүнд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэрэг болсон юм.

Англи хөөмийч гэгддэг Майкл Ормистон 1994 онд Улаанбаатар хотын зах дээрээс Бямбын Ринчений сүм, хийдийн судалгааны газрын зургыг олж өгч тусалжээ. Энэ нь эрдэмтэн Б.Ринчений 1971 хийсэн судалгаа байсан бөWeblaunchTempleFacebookMONгөөд 1979 онд хэвлэгдсэн “Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” номонд Монгол орны газар нутаг дээр хуралдаж байсан 941 том, жижиг сүм хийдийг илрүүлж, газрын зураг дээр тэмдэглэсэн бүтээл юм.

Монголын Засгийн газрын албан ёсны тоонд 757 сүм хийд сүйтгэгдсэн гэдэг баримт байдаг. Харин энэ тоо бол ард түмэнд нилээд түгсэн түгээмэл тоо. Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийн үр дүнд бараг мянгаад сүм хийдийн байршлыг тогтоожээ.

Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоон төслийг хэрэгжүүлж болох талаар 1997 Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Чойжамцад хэлхэд их найрсаг хүлээн авч бидний энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

OLYMPUS DIGITAL CAMERA2003 оноод АНУ-ын нэгэн банкны хүнтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлэх санхүүг хөөцөлдөж эхэлсэн нь амжилттай болж 2004 онд Төв аймагт анхны төслөө Польш, Голланд, Унгар зэрэг орнуудын оюутнуудыг оролцуулан хийсэн юм. Энэ төслийн үйл ажиллагааны гол нь судалгаа явуулах аргаа гаргаж ирсэнд оршино. Гэхдээ гадаадын оюутнуудыг энэ төсөлд оролцуулахад санхүүгийн хувьд наад зах нь л орчуулагчийн орон тоо нэмэгдээд нилээд хүндрэлтэй байжээ.

Орон нутгийн сүм хийдийг тэмдэглэн үлдээх нь зөвхөн монголчуудад зориулсан, тэдэнд түүхийг үнэн зөвөөр мэдээлэх гол зорилгыг уг төслийг удирдаж байсан Сү Бөөнэ тавьж байсан юм. 2005 онд Унгарын Кристина Телеки, Жүжа Майэр хоёр эрдэмтэд Их Хүрээний сүм хийдийг судлах ажлыг хийхийг бидэнд санал болгоход төслийг хэрэгжүүлэгчид хүлээн зөвшөөрчээ.WeblaunchFacebookmonksMON

Энэ хоёр эрдэмтний бүтээл сүм хийдийг хаана байсан, ямар үйл ажиллагаа явуулж байсныг тэмдэглэхэд маш чухал үндэс болж өгсөн. Энэ хоёр эрдэмтэн 1971 онд Б.Ринчентэй хамт судалгааны ажил хийсэн хүнтэй ярилцахаас гадна олон өндөр настай лам нартай ярилцлага хийж, чухал мэдээлэл олсон юм.
Сү Бөөнэ энэ төслийг хэрэгжүүлэхэд 75,000 америк долларыг АНУ-ын Элчин сайдын яам, Хан банк, Вестен Юнион, Доналд, Шөлли Рубин Сан, Петровис зэрэг газруудаас хөрөнгө босгожээ.

Орон нутагт 1940-д он хүртэл хурал хуралдаж байсан болон 1990-ээд оноос хойш шинээр баригдсан сүм, хийдийн байршлыг тогтоох ажлыг 6 баг бүрдүүлж, баг бүрт Гандантэгчиглэн хийдийн нэг лам, багш, эрдэмтэн аль эсвэл оюутан, жолооч нараас бүрдсэн байна.

ӨХБӨ 022 S8000484 copy 3Багын гишүүдэд сүм хийдийн гэрэл зургыг хэрхэн авах тухай, аман түүх цуглуулах талаар сургалт хийсэн нь уг төслийн эцсийн үр дүнд маш нөлөөлсөн ажил болсон юм. Үүний үр дүнд 1300 гаруй сүм, хийдийн \1000 хуучин, 300 шинэ\ талаарх баримт, 350 гаруй аман түүх цуглуулж, бүгдийг онлайн хэлбэрээр түгээх ажлыг Сү Бөөнэ IT-ийн хүмүүстэй хамтран гүйцэтгэжээ.

Монголын сүм, хийдийн түүхэн товчоон нь бол монголчуудад 1940-д он хүртэл хурал хурж байсан том жижиг сүм, хийдийн байршлыг үнэн зөвөөр тогтоож, монголын түүхэн нэгэн балархай хуудсыг монголчуудад үлдээсэн том ажил онлайн хэлбэрээр мэндэлсэн юм. Зөвхөн эрдэмтэн мэргэд ч биш жирийн иргэд тухайн үеийн түүхээ мэдэхээс гадна, аман түүхээр тухай сүм, хийдийг танилцуулсан байна.

www.mongoliantemples.org

Цахим Өртөө Холбооны гишүүн, сэтгүүлч Б.Жавхлан, Португалиас

Тусгаар тогтнолын баталгаа дипломат харилцаандаа байдаг

saidИх Британид ажиллах бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусган АНУ-д суухаар мордож буй Б. Алтангэрэл сайдаа бидний хэдэн нөхөд саяхан гаргаж өгсөн юм.  Холдон салахын цагт дурсан санагалзаж төр засгаасаа дараагийн даалгавараа аваад мордсон сайдынхаа талаар хэдэн үг бичмээр санагдав.

Тэрээр 9  хүүхэдтэй айлын эрэгтэйгээс хамгийн том нь, 15 настайдаа өнчирч хоцрон хэдэн дүү нараа ээж, эгч нарынхаа хамт өсгөж ажил амьдралд нь залгуулсан нэгэн гэдгийг танилцсанаасаа нилээд хожуу мэдсэн билээ. “Хамгийн бага дүү маань ээжийн хэвлийд байхад аав маань өнгөрсөн юм. Ээжтэйгээ хэдэн дүү нараа ном эрдэмтэй, зөв хүн болгож өсгөх гэж зүтгэсээр би эрт хэршүүжсэн байх.  Манайхан Ховдын сургуулийн бахархал болсон сурлага сайтай хүүхдүүд байлаа даа. Манай гэрээс 4 нь алтан медальтай төгсөж байсан шүү” хэмээн дурсдаг. Сайдын удам угсааны талаар аав нь Завханых, ээж нь Говь-Алтайнх, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан шашин төрийн нэртэй хүний удам гэдгийг нь сонссон. Түүнийг нь гэрчлэх эд өлгийн зүйлс ч өөрт нь байдаг. Харин сайд “манайхан Ховд аймгийн Буянт сумын уугуул” гэдэг. Удам залгасан төрийн албанд тэр дундаа гадаад харилцаа дипломат албанд тэрээр тасралтгүй  34 жил ажиллажээ…

 “Элчин сайд хүн эрхийн хугацаандаа өөрийн гэсэн өнгө аястай ажил үйлс үлдээж чадаж байх нь чухал” гэж тэрээр нэгэнтээ өгүүлж байсан нь санаанд бууж Алтангэрэл сайдын гэгдэх энэ үед юу үлдэв хэмээн өөрийнхөө хэрээр шинжлээ.

… Алтангэрэл сайдыг анх Лондонд үүрэгт албаа аваад ирэх үед түүний тухай “Туркэд сайд байсан гэнэ лээ. Гадаад Хэргийн Яаманд Газрын дарга байгаад ирж буй юм гэнэ” гэсэн сураг мэдээлэлээс хэтрэхгүй ойлголттойгоор Монголчуудын холбооны хэсэг нөхөд уулзаж танилцаж байсан маань саяхан мэт. Түүнээс хойш хэдийнээ 4 жил гаруй хугацаа өнгөрч ил шууд яриатай, инээх загнах нь ойрхон сайдтайгаа зан зангаа авалцаж бид олон ажил хамтарч хийжээ.

Түүний бүрэн эрхийн хугацаанд Монголчуудын дунд зохион байгуулагддаг олон нийтийн ажлууд тасалдалгүй, улам бүр шинэ хэлбэр агуулгаар баяжсан байдаг.

Д.Даваасамбуу сайдын үед үүсгэн санаачилагдсан “Монгол орны хөгжилд” чуулган өргөжин тэлж төр засгийн анхааралд хүрч, Европийн төдийгүй бусад тивийн Монголчуудын хэмжээнд түгэн тархаж хэлбэршсэн, эрдэм оюуны чуулган болов.

Баяр наадмаа тэмдэглэх ажиллагаа улам бүр өргөсөж, цагаан сарын баяраа жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтов.

Түүнчлэн иргэдийн санаачилгаар цөөнгүй байгууллагууд үүсэн байгуулагдан,  төрөлжсөн үйл ажиллагаанууд явуулж сайдын зүгээс боломж хирээрээ дэмжин тусалж байлаа. Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд улс төрийн сонгуульд санал өгөх анхны тохиол болж Британийн Монголчууд харьцангуй өндөр идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байдаг.

Лондонгийн олимпийн их наадамд Монголын тамирчид 5 медаль хүртэж рекорд тогтоосон амжилт үзүүлсэн нь түүний бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Энэ 4 жил гарантай хугацаанд улс төр, бизнесийн хүрээнд Монгол Британийн харилцаа улам бүр өргөжин тэлсэн нь анзаарагдана.

Хоёр орны бизнес эрхлэгчдийн “Business Forum” уулзалт ярилцлагыг уламжлал болгон хэлбэршүүлэн, байнгын ажиллагааг нь хангах тогтолцоо болох Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимийг байгуулахад сайдын хүчин зүтгэл онцгой үүрэг гүйцэтгэсэн. Парлиаментийн гишүүн асан Жонн Гроганий удирддаг уг танхим жил бүр энэхүү уулзалтаа зохион байгуулж хоёр орны бизнэс эрхлэгчид, шийдвэр гаргачдыг уулзуулан санал солилцуулахын зэрэгцээ Британи Монголын хооронд бизнесийн группийн аялалыг тогтмол зохион байгуулах болсон билээ.

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Их Британи улсад хийсэн нэг бус удаагийн айлчлалууд,  Британийн төрийн өндөр албаныхан, хатан хааны гэр бүлийн төлөөлөгч, бизнесийн хүрээнийхний Монголд хийсэн айлчлалуудыг тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаандаа зохион байгуулжээ.

“Тусгаар тогтнолын нэг баталгаа дипломат харилцаандаа байдаг. Залуу байхдаа хилийн асуудлаар Туватай гэрээ хийх нэг ажилд нэрт дипломатч, хилийг гарамгүй мэдэгч, генерал Цэдэниш гуайг дагалдан ажилласан маань их зүйл ойлгуулсан. Эх орныхоо түүхийн талаар мөн ч өргөн мэдлэгтэй, нарийн дипломат ухаантай хүн байсан даа” хэмээн дурссан.  Түүний энэ дурсамжаас улс орнуудын тухайн үеийн бодлого, урьдын тогтсон уламжлалт харьцаан дээр алба залгуулж буй  дипломатч хүний оюун мэдлэг, ур ухаан хослож байж харилцааны цаашдын өнгө төрх чиг хандлага тодорхойлогддог юм байна даа хэмээх бодол лавширав.

Б.Алтангэрэл сайдын үед Монголын төрийн өндөр албан тушаалтан Б.Хурцыг Лондонгийн нисэх онгоцны буудалд барьсан баривчилгаа, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монголд баривчилахтай холбоотой үүссэн нөхцөл байдал гэх мэт хоёр орны хоорондох улс төрийн харилцаанд амаргүй нөхцөл байдал үүсгэсэн үйл хэргүүд өрнөж байсныг бид мэднэ. Энэ бүгдийг сайд өөрийн зүгээс чухам ямар дипломат арга ухаан гаргаж хэрхэн даван гарсныг нь мэдэхгүй. Харин хэдхэн хоногийн өмнө Лондон хотноо зохиогдсон  хоёр орны хооронд дипломат харьцаа үүссэний 50 жилийн ойд зориулсан хүлээн авалтад Британийн гадаад хэргийн сайд William Hague өөрийн биеэр хүрэлцэн ирж уг арга хэмжээг нээж хэлэхдээ  “хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам бүр бэхжин хөгжиж буй”-г онцлоод, “өөрийн биеэр Монголд айлчилах  бодолтой байгаа” хэмээсэн нь олон зүйлд хариулт өгөх шиг. Иймэрхүү арга хэмжээнд засгийн газрын танхимдаа хамгийн нэр хүндтэй гэгдэх сайд нь биечлэн ирж буй нь нэг талаар тэд хоёр орны харилцаанд хэр ач холбогдол өгч буйн нотолгоо, нөгөө талаар Алтангэрэл сайдын үед харилцаа шинэ түвшинд гарсны баталгаа биз ээ.

“Том оронд баримтлах бага орны дипломат бодлого амаргүй. Тодорхой санал хүсэлтээ зөвшөөрүүлж ажил болгоход заавал тухайн жижиг орныг хэмээсэн лобби бүлэг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Өнгөрсөн жилүүдэд бид зүтгэсээр манай зүгээс тавьсан санал нааштай хурдан шийдэгдэх дэмжлэгийг бий болгож  чадах бүлэг яг л сайхан бүрдүүлээд автал явах болчихлоо” хэмээн өгүүлж байсан.  Сүүлийн үеийн арга хэмжээнүүдэд Британийн засаг төрийн өндөр албан тушаалын хүмүүс  оролцож, янз бүрийн харилцан айлчлалууд олширсоны нэг учиг нь сайдын өгүүлж буй лобби бүлэгтэй нь ч холбоотой байж мэдэх. Стратегийн ач холбогдолтой том орнуудад элчин сайд нар арай ахуйхан хугацаагаар томилогдож болдоггүй юм болов уу гэсэн эмнэг бодол зурсхийв.

Тэрээр одоо Монголын стратегийн нэгэн том түнш, ардчилалын өлгий хэмээгдэх АНУ-д төр улсаа төлөөлнө. Дэлхийн улс орнуудын харилцаанд нөлөө бүхий хүчирхэг орнуудад дараалан улсаа төлөөлөн элчин сайдаар  томилогдож буй нь түүний дипломат ухааныг төр засаг нь үнэлж буй хэрэг бизээ.

Алтангэрэл сайдын АНУ-д хийж бүтээсэн ажил хэмээн бичигдэн үлдэх түүний намтарын хийгээд Монгол Америкийн дипломат харилцааны түүхийн шинэ хуудас ийнхүү сөхөгдлөө.
Монгол улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Булгаагийн Алтангэрэл танд төрийн хүндтэй даалгаварыг нэр төртэй гүйцэтгэхийн хамт АНУ–ын Монголчуудын анд нөхөр, өмөг түшиг байж,  ажил үйлс тань амжилт ололтоор дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе.

Британийн Монголчууд нь дараагийн сайдаа хүлээн үлдлээ. Монгол төрийн залгамж чанар тасралтгүй байж, сайдаас сайдад бодлого шилжиж, тэд өөр өөрийн өвөрмөц дипломат ухаанаараа  тусгаар тогтнолоо баталгаажуулсаар байх нь дамжиггүй.

Д.Цэрэнбат, Британиас
Мэдээллийн эх: www.tsahimurtuu.mn