Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна

Тайвшрах цаг ирсэн үү?
“Би үгүй гэж хэлнэ
ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй гэж хэлмээр байна”

 

Цар тахалын энэ үед галын шугаманд ажиллаж байгаа нэгэн элэг нэгт эмнэлэгийн ажилтантай ярилцаж нөхцөл байдал ямар байсан, байгаа, байж болох талаaр тодруулснаа хүргэж байна. Өөрийн нэр, ажилладаг эмнэлэгээ хэлэхийг хүсээгүй тул эс өгүүлэв.

Таны эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй  юу

Манай тасаг COVID-19  өвчтөнүүдийг авч эмчилж байгаа.Өвчтөн бүр дээр шинж тэмдэгүүд  янз бүр илэрч байсан ч нийтлэг зүйлс ажиглагдсан. Эхний ээлжинд ханиах, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, үе мөч, булчин маш ихээр өвдөх, бөөлжих, шингэх алдах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Ханиах бол хамгийн түгээмэл шинж нь. Тасагт ороход энд тэндгүй л ханиалга. Сүүлдээ ханиах чимээ сонсохоор нуруу хүйт даах шиг болж байсан. Зарим тохиолдолд бүр цустай цэр гарч байна. Мөн хоол идэх дуршил буурах цаашлаад амтлах, үнэрлэх чадвараа алдаж байна. Ер нь цар тахалын илрэх шинж тэмдэгүүдийн тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Нэг сонин тохиолдол гарсан. Манай эмнэлэгт гэнэтийн осолд ороод ирсэн хүнийг CT сканд оруулахад уушигнаас нь COVID-19-ийн вирус илэрсэн.

Цар тахалын оргил үед өвчтөнүүд ар араасаа нас барж байсан. Ёстой кинон дээр  гардаг шиг л… Маш аймшигтай!

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг бол нас барж байгаа хүмүүс ар гэр, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй өвчтөний орон дээр гав ганцаараа хорвоог орхиж байгаа явдал байлаа. Үүнийг харгалзан үзэж эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдээ ар гэрийхэнтэй нь онлайн уулзалт хийлгэж байна. Ингэснээр өвчтөний сэтгэл санаа дээрдэж дархлаа нь сайжирч байгаад эмч болон эмнэлгийн ажилтан бидний  сэтгэл өөдрөг байгаа. Жишээ нь манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан 80 настай эмээгийн төрсөн өдрийг онлайнаар гэрийхэнтэй нь хамт инээд баясал, хөөр хөгжилтэй тэмдэглэлээ. Өвчтөн маань хэдий өндөр настай ч  COVID-19 цар тахлыг ялан дийлээд гарахад бид маш их баярлаж бүгд нүдэндээ нулимстай хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөөн.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад өвчтөн болон эмнэлгийн ажилтанууд сэтгэл зүйн хямралд өртөж байна. Жишээ нь өөрсдөө халдвар авахгүй байх, яаж ар гэрийнхэн, найз нөхдөө энэ вирусээс хамгаалах вэ гээд олон асуудал тулгарч байна.  Тиймээс эмнэлэгийн ажилтнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай баг эмнэлэг дээр ажилллаж сэтгэлийг нь  зовоож байгаа асуудлыг нь сонсож, зөвлөж байгаа нь эмнэлгийн ажилчид цаашид тогтвортой ажиллах сэтгэл зүйн том дэмжлэг болж буй.

Миний хувьд гэр бүлээсээ өөрийгөө гэртээ бүрэн тусгаарласан байдалтай амьдарч байсан. Эмнэлгийн ажилчдийг шинжилгээнд хамруулж миний шинжилгээ сөрөг гарсанд сэтгэл маш их тайвширч гэрийнхэнтэйгээ “ойр дотно” уулзаж, хүүгээ чанга тэвэрч сэтгэлээ онгойлголоо.

Бас нэгэн таатай үйл явдал бол төрөл бүрийн бизнесийн болон сайн санааны байгууллага, хувь хүмүүс цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчидаа дэмжин тусалж  байгаад талархаж байна.    

Эмнэлэгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас, хангамжийн тухайд...  

Эмнэлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах учиртай PPE буюу хамгаалалтын хувцас хэрэгсэл цар тахал тархаж эхлэхэд ч хангалтгүй байсан, одоо ч хангалтгүй хэвээрээ байгаа. Ийм нөхцөл байдлаас болоод олон эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид амь эрсэдсэнийг бид бүгд мэднэ. Маш харамсалтай.  Манай эмнэлэгээс л гэхэд бид цөөнгүй ажилтнаа энэ өвчнөөр эмгэнэлтэйгээр алдсан.

Британид тахалын тархалтын оргил үе өнгөрлөө. Хориогоо бага багаар тавина гэж ярьж байна.  Тайвшрах цаг ирсэн үү?

Би үгүй гэж хэлнэ ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй. Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна. Маскаа зүүхдээ зөв зүүх хэрэгтэй. Энэ өвчин хүнийг ялгаварлахгүй. Тийм учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья гэвэл маскаа зүүгээд, гараа ойр ойрхон удаан сайн угаа гэж л захимаар байна.

 

Хамгаалалтын хэрэгсэлүүдийг хэрхэн зөв хэрэглэх тухай бичлэг зааврууд интернэтэд зөндөө байгаа. Тухайлбал https://youtu.be/-GncQ_ed-9w гэх мэт. Та бүхэн сайн судлаад, үзээд өөрсдийгөө энэ аюулт тахлаас хамгаалаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хорио тавигдсан ч олон хүнтэй газар явахгүй байх, чанартай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Дахин хэлэхэд энэ аюулт өвчин нүдэнд харагдахгүйгээр бидний амь насанд аюул занал хийж байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ийм хүнд хэцүү үед Монголчууд бид юу юунаас илүү бие биендээ тус дэм болж хамтдаа энэ хэцүү цаг үеийг даван туулах болно оо. Ер нь энэ тахал бас нэгдмэл байхын утга учрыг улам ихээр ойлгуулж байгаа.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.  Мөн танд болон таны хамтран ажиллагсдад эрүүл энхийг хүсье!

Ярилцсан Д.Цэрэнбат

Энгийн иргэн жижиг, дунд бизнесийн хүрээнд эх оронтойгоо холбоотой бизнес хийх ямар боломжууд байгаа талаар ярилцая

Оюунлаг оршихуй цуврал уулзалтын 51 дэх дугаараар Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх Э.Цогтбаяр оролцож Монгол, Британийн хoорондын худалдаа, түүний статистик үзүүлэлтүүд ба Британи дахь Монголчуудад санал болгох жижиг дунд бизнесийн боломжууд” сэдвээр уулзалт ярилцлага хийнэ. Ингээд ярилцлагын зочинтой хийсэн уламжлалт “бие халаах” товч яриаг хүргэж байна.
1. Бидний урилгыг хүлээн авч яриа хийхээр болсонд баярлалаа. Юуны өмнө Та Британид зочилж буй хэрэг зоригийнхоо талаар товч танилцуулахгүй юу?
Эдийн засгийн таамаглал боловсруулах, бодлогын арга, хэмжээний нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох хүрээнд a) Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын нэр бүхий байгууллагуудын туршлагаас судлах, б) холбогдох чиглэлээр харилцаа тогтоох, в) цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцох зорилгоор Сангийн яамны төлөөлөл томилолтоор ажиллаж байгаа ба миний бие уг багт багтсан. Өмнө нь би Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлд Бизнес хөгжлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай.  Элчин сайдын яамны ажилтан Мөнхдэмбэрэлээс дээрх төслийн явцад экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач гэж санал тавьсны дагуу та бүхний зохион байгуулж буй энэ арга хэмжээнд оролцохоор шийдсэн.
2. Британи Монголын худалдаа гэхээр уул уурхай л түлхүү байх болов уу гэж бодогдов
Хоёр орны хоорондох худалдаанд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, мөн түүнтэй холбоотой машин, механизм болон бусад дагалдах бараа, үйлчилгээ багагүй хувь эзэлдэг. Уул уурхайтай холбоотой энэ чиглэлийн бизнес ихэвчлэн томоохон байгууллагын түвшинд хамаарах болохоор жижиг, дунд бизнесийн чиглэлээр, тодруулбал Британид амьдарч буй монголчууд маань эх оронтойгоо холбоотой ямар бизнес хийх боломжтой талаар ярилцахаар төлөвлөж буй миний хувьд шууд хамааралтай биш болов уу. Энэ арга хэмжээний үеэр би уул уурхайн бус экспортын боломж, тодруулбал ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлалын талаар түлхүү ярилцана.
3. Хилийн чанадад суугаа Монголчуудын эх орондоо бизгес эрхлэх боломжийн талаар ярина гэхээр их сонирхолтой байна Хоёр улсын иргэншилтэй хүмүүс олон болсон Тэд эх нутагтаа чиглэсэн бизнес эрхлэмээр байдаг. Энэ бүгдэд манай улс эрх зүйн хувьд бэлэн үү. Тухайлбал газар өмчлөх эрх маань хэвээр үү?
Миний хувьд хуулийн мэргэжлийн хүн биш болохоор таны энэ чиглэлээр асуусан хариултанд шууд хариулт өгөхөд хангалтгүй болов уу. Тодорхой шалтгааны улмаас манай улс давхар иргэншлийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Иргэдийн хувьд энэ нь хүлээлт үүсгэсэн, хэрэгцээт асуудал боловч шийдэгдэхгүй байгаа цаад шалтгаан нь миний ойлгосноор манай төрийн байгууллагуудын хүнд суртлаас илүүтэй их гүрнүүдийн дунд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад учирч болох эрсдлээс сэргийлсэн хэрэг байх талтай.
Манай бизнес эрхлэгчдийн ажилд цөөнгүй бэрхшээл тулгардаг. Хэдий бэрхшээл багагүй ч тэр бүхнийг даван туулж, дотооддоо төдийгүй гадаадад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй төслийн шугамаар ойрхон ажиллах боломж надад олдсон юм. Тэднээс юуг ойлгосон, тэдэнтэй хилийн чанадад юуг хамтарч хийж болохоор талаар надад ажиглагдсан бэ? Энэ талаар л би ярилцана гэж ойлгосон. Ахин тодруулахад э хамтдаа ярилцах юм.
Ярилцсан Д.Цэрэнбат

Ихэвчлэн гүрэн байсан юмуу эртний язгуур овог аймгуудад туульс үлдсэн

Элчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбоо, Британи дахь олон нийтийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” цувралын 50 дахь дугаар 2019 оны 9 сарын 20-ны Баасан гарагт Элчин сайдын яамны хурлын танхимд зохион байгуулагдана

Энэ удаагийн илтгэгч зочноор Монгол улсын соёлын элч, төрийн туульч, МУСГЗ Э.Баатаржав уригдаж “ӨВӨГ МОНГОЛ СОЁЛ” сэдвээр уулзалт ярилцлага хийхээр болсон ба түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах яриа”гаа толилуулж байна.

Тууль гэж юу вэ? Тууль хайлах нь зан үйл үү, урлагийн нэг төрөл

Нүүдэлчин Монголчуудын аман билгийн том соёл. Туульсыг нэг өгүүлбэрээр тайлбарлах амаргүй. Туулинд зан үйл, урлагийн төрөл аль, аль нь хамаарна. Хүнд хэцүү цагт ,дайн байлдааны өмнө хайлдаг хатуу тууль гэж байхаас гадна сайн сайхан цагийг алтан нартад урин дууддаг зөөлөн цагаан туульс гэж бий.Ц.Дамдинсүрэн гуай 60, 70 онд манай багш нарыг судлаад .”..эдэнд эртний үгсийн амин хүч хадгалагдаж ирсэн байна. Мөн нөгөө талаар нүүдэлчин малчин ардын үзэх дүрс, унших номыг багтаасан гэрийн театр юм…” гэж дүгнэж байсан юм. Б.Ренчин гуай ч манай настай туулчидтай их ойр дөт байлаа. Хэл зохиолын хүрээлэнд соронзон хальсанд хадгалагдаж байдаг. Туульс мөн түүхэн өөр өөр цагийн тухай өгүүлдэг учраас нас нь /үечлэл/ өөр өөр. Эртний буюу дундад эртний туульс их ховордож байна даа.

2. Монголд өдгөө тууль хайлалтыг судлаж  буй,хайлж буй хүн олон уу, Таны ажиллуулж буй Сүбээдэйн удам ТББ нь ардынхаа энэ соёл уламжлалыг хамгаалан хөгжүүлж буй зорилгтой байх Тийм ээ.Нэрийг нь яагаад Сүбээдэй баатартай холбож өгөв

Туульчид маш цөөхөн. Бас удам дамждаг болоод тэрч юмуу, эсвэл одоогийн хүмүүс завгүй яаруу болоод ч тэрүү сайн туульч шавь нар цөөхөн гарч байна. Дэлхий дээр туультай орон арван хуруунд ч хүрэхгүй. Ихэвчлэн гүрэн байсан юмуу эртний язгуур овог аймгуудад туульс үлдсэн байдаг. Миний дээд өвөг Монгол урианхан хүмүүс. Мөн Сүбээдэй баатар дэлхийн хамгийн шилдэг жанжин. Сүбээдэй баатар хүү Урианхайдаа, түүний хүү Ачу баатарын хамт бас гурван хааныг дамнан Монголын төрд хүчээ өргөсөн байдаг.Мөн Сүбээдэй баатарын гарвалийн тухай өгүүлдэг “Мөнх сайхан төрт Алтан торц баатар” гэж сайхан туульс бий. Энэ жил төрийн ордонд хайлагдлаа.

3. Та дэлхийн олон орноор туулиа танилцуулж хайлж явлаа Бусад оронд очоод харахад ижил төстэй зан үйл бүхий ард түмэн хэр их байна.

Эртний улсууд хоорондоо нэлээд төстэй. Гэхдээ даяарчлалын энэ үед язгуур соёл ихээхэн устаж байгаа ч амьд байгаа цөөхөн өвлөн уламжлагч, мөн эдийн соёлынхоо ачаар Монгол улс маань гүрэн байсан эртний улсуудын хэв шинжээ хадгалсаар л байгаа.

Уулзалтаараа та бүхэнтэйгээ энэ талаар дэлгэрэнгүй сайхан ярилцаж хөөрөлдөнө. Би бас зарим тууль хайлах үзүүлбэрүүдийг ч та бүхэндээ үзүүлнэ. Гялаалаа та нартаа.

 

Хөөрөлдсөн 

Д.Цэрэнбат

Идэвхитэй, тогтвортой ажиллагаатай ТББ-ууд нийгмээ өөрчлөх шинэчлэхэд чухал үүрэгтэй

2000 оны эхэн дунд үед Британид байсан Монголчууд “Монгол пабны Батбаяр” гэхээр түүнийг андахгүй. Монголчуудын цуглаж хурдаг, баяр хөөрөө тэмдэглэдэг газар тэр үед бидний нэр өгснөөр “Монгол паб”, түүнийг ажиллуулж Монголчуудаа үе үе хураадаг нь Батбаяр байлаа.
Эмч мэргэжилтэй тэрээр сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэхээр гадаадад гарсан Монголчуудын урсгалын эхэн хэсэгт явагчдын нэгэн. Ажиллахын хажуугаар өөрийн мэргэжил Нийгмийн Эрүүл Мэндийн , мөн Бизнесийн Удирдлагын чиглэлээр тус тусМастерийн зэрэг  хамгаалсан. Монголдоо очиж мэргэжлээрээ хэсэг ажиллаад улмаар нийгмийн нээлттэй байдлын төлөөх ТББ-ийн гүйцэтгэх захиралаар өдгөө ажиллаж байна. Монголчуудын дундах нийтийн сүлжээнд ялангуяа жиргээнд тэрээр олонд танигдсан нэгэн болоод буй. Түүнийг Лондон хотноо түр ирээд буйг нь тохиолдуулж эргэж очоод эх орондоо ажилласан туршлага үзэж анзаарч буйгаасаа хувaaлцана уу хэмээн энэ удаагийн Оюунлаг Оршихуй уулзалтад оролцохыг урилаа. Товч “бие халаах” яриа өрнүүлснээ хүргэж байна

1. Нутагтаа очоод цөөнгүй жил боллоо. Сүрьетэй холбоотой төрийн байгууллагад ажиллаж байсныг тань санаж байна
Улс орон бүрт National Tuberculosis Program гэсэн байгууллага байдаг. Тэр нь тухайн орны сүрьэтэй тэмцэх стратегийг хэрэгжүүлдэг гэсэн үг. Монголд ХӨСҮТ (Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв) дотор Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба гэж байгууллага нь энэ ажлыг хийдэг. Энэ албаны даргаар Лондонгоос очоод 3 жил ажилласан. Лондонд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр хийсэн тул мэргэжлийн ажил маань байсан. Ажлаа хийх хугацаандаа Үндэсний хэмжээний сүрьеэгийн тархалтын анхны судалгааг эхлүүлэх, Британы Medical Research Council байгууллагтай хамтарсан эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг богиносгох олон улсын судалгаа болон ажлаа өгсний дараа Харвардтай хамтарсан Сурагчдыг сүрьеэгэас сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан байдаг. Манайх шиг улсад хамтарсан том судалгаа хийж хүмүүсээ хөгжүүлэх асуудлаа шийдэх гарц л байдаг

2. Трансперенси Интернешнл Монгол ТББ -д ажиллах Гүйцэтгэх захиралаар ажиллах болжээ Ярилцлагын сэдвээс харвал ер нь ТББ-н нийгэмд үзүүлэх нөлөөллийн ач холбогдлыг өгүүлэх болтой .
Үүний дараа Эрүүл мэндийн салбар дахь ил тод байдлын асуудал их чухал юм байна гэж ойлгоод олон улсын авлигатай тэмцдэг ТББ монгол дахь салбар Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагын эрүүл мэндийн хөтөлбөрүүд дээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал эмийн үнэ ба чанарыг сайжруулах чиглэлээр. Улмаар энэ байгууллагын бусад үйл ажиллагаа болох бизнэсийн орчин дахь шударга байдал, уул уурхайн салбарын авлигын эрсдэл, улс төрийн намуудын ил тод байдал, иргэний төсөв, нийгмийн эргэх хариуцлагын чиглэлээр, хүний эрх ба авлигын чиглэлээр гэх мэт төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж нийгэмд ТББ ихээхэн үүрэг гүйцэтгэж нийгмээ өөрчилж болох юм байна гэсэн итгэл төрөх болсон. Энэ талаараа үзэж туулж, анзаарч буй дээрээ тулгуурлан ярих, санал бодлоо хуваалцах бодолтой байна.

3. Сошиал сүлжээнд ялангуяа жиргээнд их идэвхитэй байгаа харагддаг. Сошиалын сүлжээний нөлөөллийг үйл ажиллагаандаа ашиглаж байна аа даа
Сошиал сүлжээний хувьд жиргээндээ 17,000 дагагчтай. Жиргээгээр дамжуулж нийгэмд өөр өнцгөөс харсан хүмүүст хэрэгтэй тэр тусмаа Британид үзэж харсан уншсан сайн жишигүүдийг нийгэмд түгээх боломж гэж хардаг. Жишээ нь эрүүл мэндийн чиглэлээр Британын эрүүл мэндийн салбарын сайн жишигүүдийг уншиж судалж хүмүүст хүргэхийг хичээдэг . Заримдаа үр дүн өгсөн ч харагддаг. Монголчууд сонин бага уншдаг сошиал их ордог болчихсон тал бий.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Британи дахь монголчууд хавдрын эсрэг олон нийтийн гүйлтэнд оролцоно

Лондонгийн өвлийн хамгийн том гүйлт болох гэж байна. 23 мянган хүн гүйнэ гэж цахим хуудсанд нь бичжээ Энэ хүмүүс дотор 30 гаран Монголчууд маань баг болон бүрдээд гүйхээр шийдэж сүүлийн 3 сар гаран бэлтгэлээ хийцгээж буй . Ингээд энэ удаагийн гүйлтэд Монголчуудаа уриалан дуудаж нэтгэн зохион байгуулж буй Д.Үднарантай хөөрөлдлөө

Олон Монголчууд маань таны уриалгыг дэмжин нэгджээ Анх энэ гүйлтэд гүйх санаа яагаад төрөв

Британид байгаа монголчууд эв нэгдэлтэй, бие биенээ тусалж дэмждэг, наадмаа ч хийдэг, цагаан сарын бөхөө ч барилдуулж хуран цуглаж баяраа тэмдэглэдэг заншилтай. Мөн төдийгүй хэн нэг нь ядарсан өвдсөн үед бид бас чадлынхаа хирээр тус болохийг болохыг хичээдэг. Үүний нэг жишээ нь энэ удаагийн гүйлтэнд оролцох үйл ажиллагаа болж байна. Хүний л амьдрал хойно хэлж ирдэггүй хавдар гэгч хадны мангааны хар сүүдэрт даруулаад жиндүүхэн яваа монгол найз нартаа элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгье гэсэн үүднээс 2019 оны 2-р сарын 3нд Лондон хотноо зохиогдох Британийн Хавдар Судлалын байгууллагаас зохион байгуулж буй гүйлтэнд орох санааг анх гаргаж 2018 оны 10-р сарын 15нд нүүр номондоо уриалга тавьсан. Хавдрын эсрэг үйл ажиллагаанд хандивийн мөнгө босгох үүднээс зохион байгуулж байгаа зорилготой энэ гүйлтэнд ганцаараа орсноос бас хэдэн найз нартайгаа оролцвол цугларах мөнгө нь ахиу бас найз нартайгаа нэг өдрийг сэтгэл хангалуун үр дүнтэй өнгөрөөе гэсэн бодолтой байсан. Британи дахь монголчууд маань Манай монголчууд маш их дэмжиж 30 гаруй хүмүүс гүйхээр бүртгүүлээд, сүүлийн 3 сар бэлтгэл хийлээ.

Дэмжин гүйж буй уг байгууллагынхаа тухай болон та бүхэн хэдий хэмжээний хандив босгох зорилготой байгаа талаараа сонирхуулахгүй юу

Британийн Хавдар Судлалын Байгууллага нь 2002 онд байгуулагдсан хүмүүнлэг, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага. Засгийн газраас санхүүгийн дэмжлэгэ авдаггүй, зөвхөн олон түмний тусламж дэмжлэг дээр тулгуурлаж ажилладаг. Гол зорилго нь  хавдрыг эрт оношлох, анагаах, хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөн урьдчилан сэргийлэх болон хүмүүсийн мэдлэг ухамсарыг хөгжүүлэх зэрэг хүрээ далайц ихтэй үйл ажиллагаа явуулдаг. Британид байгаа Монголчууд энэ буяны байгууллагын хишгийг шууд болон шууд бусаар хүртэж байгаа бөгөөд миний өөрийн мэдэхээр хоёр монгол залуухан ээж хөхний хорт хавдарын хавдрын үе шаттай эмчилгээнүүд хийлгээд үр дүнгийг нь хүртээд явж байгаа.  Ягз бүрийн хавдрын оноштой Монгол хүүхдүүд ч эмчилгээнд хамрагдаж байсныг мэднэ.  Иймээс л энэ байгууллагад Их Британид амьдарч байгаа Монголчуудынхаа нэрийн өмнөөс далайд дусал нэмэр болгох үүднээс хандивийн хандивын мөнгө босгох зорилгоор энэ гүйлтэнд оролцож байгаа

Британийн Хавдар Судлалын байгууллага жил бүрийн тайлангаа олон нийтийн мэдэллийн хэрэгслээр дамжуулж ил тавьдаг. 2018 оны жилийн дүнгээр нийт £634 сая хандивийн мөнгө цугларсанаас £49 саяийг зөвхан спортийн төрлийн арга хэмжээнээс олсон байна
Бидний энэ удаагийн оролцож байгаа Өвлийн гүйлт нь 5 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд үүгээрээ £750 мянган паунд босгох зорилготой.

Манай Монголын баг одоогийн байдлаар £4300 гаруйг цуглуулсан байгаа бөгөөд мөн гүйлтийн дараа ч хандив босголт үргэлжилдэг тул энэ хэмжээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Хандивийн мөнгөний 1 паундны 80 пенс нь хавдарын эсрэг тэмцэлд зарцуулагдаж үлдсэн 20 пенс нь хандивийн сан цуглуулах үйл ажиллагаанд зориулагддагаа хэмээн Хавдар Судлалын байгууллага тайландаа мэдэгдсэн байна

Гүйлтэд оролцсоноор өөр бусад өгөөж нөлөө бас гарч буй байх

Британид амьдардаг Монголчуудын дунд чөлөөт цагаараа гүйдэг, гүйх дуртай хүмүүс олон байдгийг сая мэдэж авлаа. Манай баг энэ удаагийн гүйлтэнд оролцож байгаа 30 аад гаруй хүнтэй дээр дараа дараачийн гүйлтэнд оролцоно гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Манай Энэ удаагийн гүйдлтэнд хэд хэдэн марафонд өмнө нь гүйсэн гүйж байсан туршлагатай мэргэжлийн гүйгчид Манчаестаер, Охфорд зэрэг хотоос зорин ирж байна. Мөн Британийн өөр мужуудад хотууд болох Кэмбридж, Кэнт, Сюрри, Лондонд амьдардаг монголчууд  өргөнөөр оролцож байгаа, тэр бүү хэл Ирландийн Даблин хотоос нэг найз маань зорин ирж оролцож байгааг  хэлэхэд таатай байна. Энэ бол манай монголчууд сайн үйлсийн төлөө хэрхэн нэгдэж чаддагийн үлгэр жишээ бахархал юм. Гүйлтээр дамжаад Монголчууд маань бас нэгдэж нийлж өөр бусад олон зүйлсийг хамтран хийх суурь болж буйг ч онцлон тэмдэглэх хэрэгтэй байх. Энэ дашрамд танай Ж-Студио манай гүйлтийн ажиллагааны албан ёсны зурагчнаар ажиллаж буйд манайхан маш их талархаж буйг энд хэлэе

Ер нь бол Британид гүйлтийн спорт ихээр хөгжсөн бөгөөд манай монголчууд олон төрлийн гүйлтэнд бие дааж оролцсон туршлага ихтэй. Энэ удаагийн гүйлтийн онцлог нь гэвэл анх удаагаа Монгол улсыхаа нэрийн дор баг байгуулаад 30 гаруй хүмүүс гүйж байгаагаараа онцлогтой юм. Миний хувьд гүйж эхлээд жил гаран болж байна. Анх Паркранд гүйж эхэлснээс хойш сонирхол маань улам нэмэгдэж гүйх буцалтгүй дуртай болсон. Паркран нь 2004 онд Лондонгийн Ричмонд дүүргийн Бушы паркаас эхэлсэн түүхтэй. Анхны гүйлтэнд 13 хүн гүйж 3 сайн дурын туслах ажилтантай эхэлсэн бол өнөөгийн байдлаар дэлхий нийтийг өргөн хамарч нийтдээ 1450 паркран-д 3 сая орчим хүмүүс хүн гүйж, 350 мянган сайн дурын ажилтангууд ажилтнууд туслан оролцдог  өргөн цар хүрээтэй, тасралтгүй өргөжин тэлсээр байгаа арга хэмжээ.

Паркран хагас сайн өдөр болгон тогтмол цагт явагддаг, олон нийтийг хамарсан үнэ төлбөргүй гүйлт, дараа нь гүйсэн цаг болон нас насны хүрээндээ хэр үр дүнтэй гүйсэн байна гэх мэт мэдээлэл явуулдагаараа хүмүүст урам өгч өөртөө дүгнэлт хийлгэдэг. Ер нь эрүүл агаарт гүйх нь үнэ төлбөргүй бөгөөд сэтгэл ханамжтай аз жаргалтай байхын эх үүсвэр болдогоороо ач тустай. Гүйснээрээ өдрийн турш эрч хүчтэй байх энергийг бэлэглэдэг олж авдаг. Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй олон төрлийн өвчингөөс салах эх үүсвэр болно. Ялангуяа чихрийн шижин, зүрх судасны өвчин мөн нуруунд шохойжилт үүсэх зэрэг өвчнүүдийг илүү жингээ хасч, идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар багасгах боломжтой гэж паркран д явдаг хүмүүс туршлагаараа баталсан байдаг.
Манай багийхан энэ гүйсэн эрчиндээ бас дараа дараагийн гүйлтэнд оролцож Монголтой холбоотой төрөл бүрийн буяны санд хандив цуглуулж гүйх төлөвлөгөөтэй байгаа. Өөр олон Монголчууд нэгдэж багийн маань хүрээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан У.Ганзориг, ЖСтудио-МН

Сийлбэрч М.Ариунбаяр: Үзэсгэлэнд монгол ахуй соёлыг илтгэсэн 11 бүтээл маань тавигдана.

“Төрийн хан хуурын загварыг зохиож хамтран урласан залуу Лондонд ирсэн байна” хэмээн яриа гарч удалгүй түүнтэй нүүр учиран танилцаж асан нь 10 гаран жилийн тэртээ.  Төдийлөн тухлан хөөрөлдөж байгаагүй  ч олонтой газар үе үе таарч  мэнд усаа мэдэлцэж ажил бүтээлийнх нь  зах зухаас сонссоор.  Нэг уулзахад шивээсийн урлалаар хичээллэж сонин хачин олон бүтээл хийснээ сонирхуулж  бас нэг таарахад “сайн мод байвал юм сийлэх ийм нэг санаа  байна” хэмээн ярьж явна. Тэр бодсоноо хийсээр явдаг бүтээлч нэгэн. Удахгүй өөрийн сийлбэрийн бүтээлүүдээрээ элчин сайдын яамнаа үзэсгэлэнгээ гаргаж Монголчууддаа толилуулахаар болсонтой холбогдуулан сийлбэрч М.Ариунбаяртай товч хөөрөлдлөө. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоорой

Сайн байна уу,  Англид ирсээр уран бүтээлээ орхилгүй өдий хүрсэнд нь улмаар үзэсгэлэнгээ нээх гэж буйд нь баяр хүргэе.  Ариунбаяр гэж хэн  бэ,  өөрийгөө юуны өмнө нэг товчхон танилцуулах уу.

За ярихдаа жаахан тааруухан даа. Товчхондоо би 1992 онд Дүрслэх Урлагийн Коллежийн зураг сийлбэрийн ангийг төгссөн. Төгсөөд мэргэжлийн дагуу ажиллаж Нүүдэл, Жаргалын найман морь,  Аравт зэрэг үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож байлаа. Нэг томоохон ажил маань гэвэл Төрийн Хан хуурын загварыг гаргаж хамтран бүтээлцсэн дээ. Энэ талаар Японы урлаг судлаачийн бичсэн “Хялгасан хөгжмийг эзэмшигчэд” гэдэг номонд орсон байгаа. Бас Улаанбаатар хотын хуурийг загварыг гаргаж хийсэн.

Тийм том бүтээлүүд хийж байсан хүн 2006 онд Англид ирснийхээ дараа модоор сийлэхээ түр хойш тавьж хүн дээр сийлдэг ажил хийсэн байх аа ?

Та миний шивээсний салонд ажилласныг тоглож хэлж байна аа даа. Хэ хэ. Шивээс хийх үедээ олон зүйлд бас суралцсан. Тусгай дамжаанд суралцаж мэргэжлийн гэрчилгээ авна. Хүний бие дээр цус шүүрүүлэн хийдэг ажил тул өөрсдөө байнга шинжилгээ өгч байх ёстой гээд ер нь нарийн. Харин яг юу яаж шивэх вэ гэдэг тал дээр урлагийн авъяас маань бусдаас ялгаруулна даа. 2012 хүртэл шивээсний салонд ажиллаж байгаад одоо ерөнхийдөө энэ ажлаа тусгай захиалгаар хийдэг хэлбэрт шилжээд буй. Ингээд цаг гарган сийлбэрээ эргэж хийж эхэлсэн маань энэ удаагийн  үзэсгэлэнгээ гаргах боломжийг бүрдүүлэв, Ойрд үзэсгэлэн дээрээ нилээд төвлөрч ажиллаа. Үүний дараа эргээд шивээсний салон нээх бодолтой байна

Элчин сайдын яаман дээр үзэсгэлэн нь нэг л өдөр гарах юм байна. Хичнээн бүтээл тавигдах вэ

Үзэсгэлэн маань 10 сарын 6-ны Бямба гарагт 2 цагаас оройг хүртэл гарна. Монголчууддаа хийсэн бүтээснээ толилуулах боломжоор хангаж, тусалж дэмжиж буй элчин сайд Н.Тулга болон яамны хамт олонд юуны өмнө баярласнаа илэрхийлэе. Үзэсгэлэнд миний сүүлийн үед урласан монгол ахуй соёлыг илтгэсэн 11 бүтээл маань тавигдана.Монголчууд маань олноороо ирж сонирхож уран бүтээлийн халуун дулаан яриа өрнүүлж нэгэн өдрийг урлагийн ертөнцөөр аялан амьсгалан сайхан өнгөрүүлээрэй хэмээн хүсэн уриалж байна.

цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат

ОYUNA brand x SFA

Лондонд 2 жил тутам зохион байгуулагдаж буй London Design Biennale үзэсгэлэн 9 сарын 4-нөөс 23-ны хооронд Emotional State сэдвийн дор зохион байгуулагдах гэж буй. Дэлхийн 40 улс, хотын үзүүлбэр тавигдах энэхүү үзэсгэлэнд Монголоо төлөөлөн оролцох куратор Оюунаатай хөөрөлдлөө. Тэрээр өөрийн загварын ноолуурын бүтээгдэхүүнээрээ барууны ертөнцөд танигдсан агаад алдарт Харродс-т өөрийн бүтээгдэхүүний дэлгүүртэй

Лондонд зохион байгуулагддаг хоёр жил тутмын энэхүү үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа тэр дундаа Та улсынхаа нэр нүүр болон оролцох гэж байна. Энэ олон улсын үзэсгэлэнгийн талаар эхлээд товч танилцуулахгүй юу
Өөрийн тань хэлсэнчлэн Олон улсын Дизайнийн энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа оролцох гэж байна. London Design Biennale –н цахим хуудаснаас хэзээ, хаана, ямар утга агуулгатай, хэр цар хүрээг хамарсан арга хэмжээ болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ч би зарим цөөн зүйлийг тодруулан хэлье
Design Biennale нь жил бүрийн 9 сард Лондонд болдог of London Design Festival-н хэсэг болж зохион байгуулагддаг ба Арт болон архитекторын чиглэлээр 1895 оноос хойш зохиогдож буй Веницийн үзсэглэнгээс ялгаатай.
Энэ үзэсгэлэнд оролцсоноороо Монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлээд л байдаггүй дэлхийн хэмжээнд хүрсэн загвартай эцсийн бүтээгдэхүүн хийж чаддагаа харуулах боломж гэж ойлгож болно. Монголчууд юу хийж чадахыг бусад орны мэргэжлийн хүмүүст мэдүүлж улс орнуудын хоорондох шинэ харилцааг, шинэ зах зээлийг нээх боломж үүснэ. Улс орнууд өөрийн орны хэн нэг эсвэл хэсэг бүлгийн хийсэн, тухайн улсыг төлөөлж илтгэж чадна гэсэн загварыг нь дэмжин оролцдог. Энэ жилийн оролцох улс орнуудын танилцуулгыг цахим хуудаснаас нь уншвал энэ байдал тодорхой харагдана. Мөн Youtube Дээр тавигдсан 2016 оны энэ үзсэглэнгийн талаархи товч бичлэгийг үзвэл нилээд сайн ойлголт авна.

BBC, New York Times-аас эхлээд дизайнийн чиглэлээр ажилладаг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд энэ үзэсгэлэнд онцгой анхаарлаа хандуулдаг.

Та энэ үзэсгэлэнд Монголыг үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байна. Үзэсгэлэнд хэрхэн оролцох, Монголын танхим хэрхэн засагдах талаар
Энэ үзэсгэлэнд оролцох эрхийг Үзэсгэлэнгийн комисс шалгаруулж өгдөг. Уна-гийн санаачлан байгуулсан, өдгөө олон улсын нэр хүндтэй худалдан авагчид дэмжин нэгдээд буй  Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл буюу  Sustainable Fibre Alliance-аас үзэсгэлэнд оролцох эрхийг авч миний хувьд куратороор ажиллаж байна. Монголын хувьд өөрийн орны үйлдвэрлэлийн нэгэн чухал салбар ноолуурын үйлдвэрлэлийн чанар чансаагаа үзүүлэн оролцох нь зүйтэй гэж бид үзсэн.
Монголын танхимд өнөө үед ид яригдаж тренд болж буй “тогтвортой загвар” гэсэн утгыг илэрхийлж бүтээгдэхүүнийхээ эхний орцоос эцсийн бүтээгдэхүүн болон гарах “тогтвортой” үйл явцыг илтгэсэн  хэлбэрээр үзүүлэх болно. Ийм байдлаар үзүүлснээрээ бусад үйлдвэрлэлийн салбарын дэлхийн манлайлагч нарт ч нэгийг бодогдуулна гэж үзэж буй
Танхимын заслын хувьд 2 метр өндөр , 6 метрийн урттай 60см гүнтэй шилэн мэт хана угсарч “ноолууран үүл” нэртэй үзүүлбэр тавигдана.

Нөгөө хананд алсаас Монгол улсын газрын зураг мэт харагдах үзүүлэнгийн нэг талд ноолуурын үйлдвэрлэлд оролцож буй олон зуун хүний нэрс болон амьтаныг бичих бол нөгөө талд ноолуурын үйлдвэрлэлийн явцад байгаль хүн амьдатын сэтгэл зүйн төлөв байдлыг илтгэсэн үгнүүд байна
Танхимийн голд ноолуурын чанар өнгийг тод харуулах 5 ширхэг ноолууран нэхмэл таазнаас тавиар хүртэл өлгөгдөх ба “Тогтвортой ноолуур” гэсэн санааны хүрээнд уламжлалт нүүдэлчин ахуй, үзэсгэлэнт байгаль, өнөөгийн нүүдэлчин малчдын амьдрал, орчин үеийн Монголын тухай өгүүлсэн цомог бичлэгүүдийг харуулсан Ipad дэлгэц тавигдана. Улмаар танхимд үзэгчид өөрсдийн бодол сэтгэдлээ бичих самбараас гадна мод хөрсний үнэр гаргагч, намуухан эгшиглэх хөөмий, уртын дууны ая гээд бусад мэдрэхүйд нь Монголыг мэдрүүлэх зүйлс ч байх болно.
Үзэсгэлэнгийн зохион байгуулах комиссоос манай загварыг үнэлж үзэсгэлэнгийн танхимийн хэмжээг маань ижил үнээр анх тохирсноосоо 2 дахин томруулж өгсөн нь бидний санааг үнэлэн дэмжиж буйн илрэл. Biennale Curatorial Committee-оос ямар нэгэн зураг өлгөх болон арилжааны зорилготой бүтээгдэхүүн байрлуулахгүй байх хатуу шаардлага тавьдаг юм байна.

Тун удахгүй болох нь байна. Бэлтгэл ажил төлөвлөсөн дагуу явагдаж байна уу
Үзэсгэлэнгийн танхимд тавигдах угсрагдах зүйлс хийгдсээр байна. Гол асуудал хөрөнгө санхүүгийн дэмжлэг олох. Британийн Засгийн газрын харъяа алдартай байранд зохион байгуулагдаж буй өндөр нэр хүндтэй үйл ажиллагаа тул зардал чамгүй их. Нийт 40000 фунтийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Үүнийг босгохоор Sustainable Fibre Alliance голлоод ажиллаж байна. Танхимын эрх авах зардал 12000 фунтийг энэ байгууллага урьдчилаад төлчихсөн байгаа. Монгол орныхоо эдийн засгийн нэгэн гол үйлдвэрлэлийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж буй тул төр засгаас, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд дэмжих байхаа гэдэгт найдаж буй.
Мөн 19 хоногийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнгийн танхимд хамтран ажиллах баг босгох тал дээр ажиллаж байна

Дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сурвалжилж, алдартай брейнд, дезайнарууд олноор хуран чуулах үзэсгэлэнд эх орныхоо дэлхийд танигдах нэгэн гол нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож Монголынхоо нэрийг гаргахаар ажилллаж буй та бүхэнд амжилт хүсье!
Баярлалаа. 2016 оны үзэсглэнг 19 хоногийн туршид нийт 30 орчим мянган хүн өөрийн биеэр ирж үзэх бол түүний талаар сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийт 2 сая гаруй хүнд шууд, 100 гаран сая хүнд дамжиж хүрсэн аж. Үнэ төлбөртэй үзэсгэлэнг ингэж үзэж байсан тохиолдол өмнө үгүй. Мөн олон улсын 645 сэтгүүлчид сурвалжлан 400 гаруй нийтлэл мэдээ хүргэж , олон улсын нэр хүндтэй 200 гаруй брейнд, дезайнарууд хүрэлцэн иржээ. Энэ жилийнхийг үүнээс ч өргөн хийхээр зорьж буйгаа зохион байгуулах хорооноос мэдээлж буй. Энэ боломжийг ашиглаж үзэсгэлэнд амжилттай оролцосноор дэлхий Монголыг, манай ноолуурыг улам бүр ойлгон мэдэж, бидний ноолуурын гаргалт, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад томоохон боломжийг бий болгоно гэсэн үг юм. Ноолуурын чиглэлээр ажилладаг төрийн, олон нийтийн болон бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс бидний ажиллагааг дэмжин хамтран ажиллаасай хэмээн энэ дашрамд хүсмээр байна.

Монголчууд ийм байдалтай эвлэрэхгүй байхыг уриалан дуудаж, бодит байдлын тусгалыг уран сайхны аргаар дүрслэлээ

Лондон хотноо уран бүтээлээ туурвиж байдаг зураач Тодын Отгонбаяр ахтай бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэднийд ороход айлд биш уран зургийн галарейд орсон мэт санагддаг. Отгоо ах маань 10 жилийн өмнөх нэгэн бүтээлийнхээ шинэчилсэн хувилбарыг 3 жил хагас зурж дөнгөж дуусгаад буй тухайгаа ийнхүү хүүрнэв.

  • Бүтээлийн нэр: Хар Мангас!
  • Зураач: Тодын Отгонбаяр.
  • Зургийн хэмжээ: 123х160 см
  • Бүтээсэн огноо: 2014.07.06- 2017.11.24 /3 жил,4 сар,18 хоног
  • Бүтээсэн материал: Акрилик будаг, зотон даавуу.
  • Бүтээсэн арга барил: Сюрреализм
  • Бүтээлийн хэлбэр, зохиомж: 20-иод хэсэг, 150 гаруй элементээс бүрдэнэ.
  • Нэмэлт тодруулга: 2005-2007 онд бүтээсэн “Хар Мангас” зургийн 2 дахь хувилбар.
  • Бүтээлийг туурвисан газар: Лондон хот, Их Британи Улс 

Д.Цэрэнбат: Тантай би яг 10 жилийн өмнө нийгэм дэх авилгал хээл хахуулийн байдлыг дүрсэлсэн зургийн тань тухай “Орчин цагийн бүжиг хийгээд ороо бусгаа цагийн байдал” ярилцлага хийж байснаа санаж байна.  Гэтэл та 10 жилийн дараа бүр аймаар! илүү олон дүрслэл, өгүүлэмж багтаасан “Мангас” зуржээ. Таны энэ 2 зургийг харахад өнгөрсөн 10 жилийн хувьд манай нийгмийн гажуудлын түгэн дэлгэрсэн байдал сэрд хийтэл харагдах шиг санагдав. 10 жилийн өмнөх тэр бүтээл дараагийн хувилбараа бүтээсэн нь нэг талаар тун эмгэнэлтэй юм.

Т. Отгонбаяр: Тийм шүү! Харамсалтай байна. Өнгөрсөн 10 жилийн турш авилга хээл хахууль Монголд хэрхэн улам бүр тархаж улс нийгмийг туйлдуулж буй нь миний оюун санаанд ингэж л дүрслэгдэж байна. Энэ зураг бол бидний Монголчууд ийм байдалтай эвлэрэхгүй байхыг уриалан дуудсан, бодит байдлын тусгалыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн бүтээл гэж ойлгох хэрэгтэй. Бүтээлийн агуулгын хувьд эдүүгээ авилга, хээл хахуулийн сүлжээ нийгмийн бүх давхрагыг хамран Монголын сайхан орон, монголчууд биднийг эрхшээлдээ (бүрэн?) оруулж байна гэсэн  утга санааг би энэ зургаараа илэрхийлэх гэсэн юм. Би зургаа бүхэлд нь бараан саарал өнгөөр бүтээсэн нь өнөөгийн манай нийгмийн амьдралд бараан тал нь давамгайлаад байна гэсэн санаа.Мэдээж манай Монголд гэрэл гэгээтэй зүйлс бишгүй л байгаа гэж хэн нэг нь маргах байх. Тэр үнэн. Манай зураачид Монголынхоо өнгөлөг талыг харуулсан олон сайхан бүтээл тууриваж буй учир би нөгөө талыг нь үзүүлэе гэж зорисон юм. Учир нь нийгмийн амьдрал гэрэлтэй бас сүүдэртэй билээ. Зураг маань 20-иод хэсэг, 150-иад элементээс бүрдсэн нүсэр эд. Тэхээр энд дүрслэгдсэн зүйлсийн илэрхийллийг хэсэг нэг бүрчлэн тайлбарлах нь зүйтэй болов уу.

Д.Ц: Ийм дүрслэл урд өмнө харж байгаагүй юм байна.

Т.О: Зургийн дээд төв хэсэгт энэрэнгүй дүртэй бурханы дүртэй хослон догшин сахиус архирч байгаа. Ийм гаж дүр төрх өнгөрсөн 30 шахам жилд төр засгийн эрхийг ээлжлэн барьсан манай улс төрчдийн үнэн нүүр царай, аймшигт мангасын толгой нь! Сонгуулийн сургаар тэдний инээд алдсан, энэрэнгүй сайхан дүр төрх, үг яриа, хэд гурван төгрөгт нь хууртан саналаа өгч толгой дээрээ залдаг ард түмэн билээ, бидний монголчууд! Гэтэл тэд сонгууль дуусмагц их мөнгөний санд нэвтрэн орж авилга, хээл хахуульд автан хуурамч багаа хуулан догшин ширүүн дүрд хувирдагыг бид бишгүй дээ нэг харлаа. Дотроо идэх төдийгүй хэдэн тэрбумаар нь хулгайлан хилийн чанад (off-shor) аваачиж нуучихаад ард түмэндээ хандах болохоор харамч хахир! Тэдний дүр төрх миний оюун санаанд ингэж л буугаад байдаг юм даа. Түүнийгээ зурсан нь энэ.

Д.Ц: “Титэмтэй могой”, танил дүрс байна, бас харь зүгийн хар саарал шувуу мэт амьтныг урин дуудах мэт 

Т.О: Чи таньж байна. Энэ зургийн анхны хувилбараа зурж байх 2007 онд Монголын хаан шахуу болчихсон байсан нэг хүн байсан дээ. Богд хааны малгайн копиг өмсчихсөн нэг зураг байдаг. Тэрнээс санаа авсан. Гэхдээ үүнийг зөвхөн ганц тэр муу нэрт гэж харах хэрэггүй. Угаасаа л тэдний нийтлэг дүр. Тэрхүү гаж дурсийг урин дуудах нь өнөөгийн монгол авилга хээл хахуульд автах ухааныг гаднаас авсан гэсэн санаа. Түүнийг анхааралтай уншвал энэ хар мангасын дотор байгаа элементүүд тэнд байгаа.Тэдний доогуур цээжин биед байгаа аймшгийн дүрүүд ямар санааг илэрхийлж байна?Т.О: Аан энэ үү! Тэд өөрийн “үрсээ” төрүүлэн бойжуулж гавлын яс, эрднэсийн ч

имэг зүүлтээр гоёсон байгаа биз! Хойч үеээ системтэй, хатуухан бас муугүй боловсролтой бэлтгэж байна гэсэн утга!  Чөтгөрийн бага нь адтай гэгчээр тэдний “үрс” хамгийн орчин үеийн техник, технологи, мэдлэг мэдээлэл,менежмент ур чадварыг эзэмшсэн гэдгийг гар утсаар төлөөлүүлэв. Тэд алт мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хатуу хүмүүс болж өсч өндийж байх шиг. Ер ч алалцаж байна даа. Өөрийн ухаан боловсрол, хүч хөдөлмөрөөр хуулийн хүрээнд ёс зүйтэй баяжсан хүмүүсийг би хүндэлдэг. Тэднийг капиталистууд гэж нэрлээд байх шиг. Харин улс төр лүү намаар дамжин хэн нэг ивээгчийн өвөрт шурган өсөж бойжоод албан тушаалд хүрч авилга хээл хахуулиар баяжиж байгаа хүмүүсийг хараад зэвүү хүрдэг. Эднийг олигархиуд гээд байх шиг. Тэд нам дамжин сүлжилдээд полигархи гэгч болчихдог байх. За тэгээд капиталист нь полигархитайгаа нилээд замаа алдаж байна доо.Тэр дээр цээжин биеийн дүрүүд эд нар шүү. Нийгмийн баян ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрээд дэлбэрэх цагт ядуус эднийг хэн нь хэн бэ гэдгийг ялгахгүйгээр арчаад л өнгөрнө ш дээ…

Д.Ц: Энэ Шүгдэн үү?
Т.О: Тийм. Их сонин шүү. Аймаар мундаг боловсролтой юм шиг мөртөө шал мухар сүсэгтэй хүмүүс тэдэн дотор байх юм. Шүгдэнг бүгд мэдэх учир тайлбар хэрэггүй биз ээ.

Д.Ц: “Баруун талын ясан гар нөгөө харь зүгийн хар саарал шувуу мэт амьтны зүг заан далдын холбоог хүсэмжлэхүйд…гэж та бичжээ. Энд “барууны” гэсэн утга байна уу.
Т.О: Барууны үзэл санаа-Либерализм- Неолиберализм гээд яриад байна даа. Одоо эргэж бодоход 1990 онд ядуу Монголд барууны либерал эдийн засгийн цочир эмчилгээний арга хэт хатуу бодлого хэрэгжүүлсэн нь алдаа болсон байх аа! Дээр нь улс төрийн шинэчлэл давхар хийсэн. Ардчилал нь анархизм болж хувирсан.Авилга хээл хахууль ил цагаан ичих айх юмгүй болсон.Аймаар! Нийгэм аймаар хатуу харгис учир хүмүүс ч их эвдэрсэн. Барууны хэт ардчилал Монголд маань зохихгүй байх шиг. Одоо Монголд хатуу гар хэрэгтэй байна. Түүхээс үзвэл Монгол хатуу гартай удирдагчийн үед хөгжиж байсан байх юм. Гэтэл Монгол маань өнгөрсөн 28 жилд хөгжсөн нь бас түүхэн үнэн. Зөрчилтөй л дөө.

Д.Ц: 2 төрлийн амьдралыг илтгэсэн монгол гэр, туйлдаж ядарсан цагаан унага
Т.О: Монголд маань нэг хэсэг нь сайхан амьдарч байнаа. Би түүнийг үгүйсгэхгүй! Харин нөгөө буюу дийлэнх хэсэг нь? Ядуусыг өөрийн муугаас гэж зэмлэх нь бий. Микро орчинд авч үзвэл тийм байж магад. Гэвч макро орчинд бол яах аргагүй Төр засгийг эзэгнэж буй энэ гаж төрхт Хар Мангасын буруу! Авилга, хээл хахууль,ажилгүйдэл, ядуурал,архидалт, өвчлөл,гэмт хэрэг, нийгмийн тогтворгүй байдал бүгд салшгүй холбоотой.

Цагаан морин жил мэндэлсэн хөөрхөн цагаан унага минь хөсөр хэвтэн орон гэр лүү нь бэдрэх гаж төрхт хилэнцэт хорхойг яахаа ч мэдэхгүй алмайран харна! Аав ээж, авгай хүүхэд, ахан дүүс, анд нөхдийнхөө хамт миний зүтгэж явсан Монголын Ардчилал ийм болжээ гэсэн санаа л даа. 1789 оны Францын хувьсгалаас тоолж үзвэл нийгмийн ардчилал, барууны ардчилал ч гэж ярьдаг үзэл санаа дэлхий нийтэд түгээд 228 жилийн урт хугацаа өнгөрлөө. Түүнтэй жишихэд Монголын ардчилал дөнгөж л унаган насан дээрээ байна даа.

Д.Ц: Аймшигт хар мангас нөгөө талдаа 3 гартай юм байна. Эрлэг хааны дохиур,100 саяын үнэтэй цаг, дээгүүр тавтай зугаалах хилэнцэт хорхой, хос могой, хүний далдалж явах биеийн хэсгээс урган гарсан хар гарт…Зориг агсны толгой !
Т.О: Харин тийм. Би зурах уу, болих уу? гэж удаан бодсон. Өнгөрсөн түүхэн богино хугацаанд олон хүн зүй бусаар амь насаа алдсныг түүний хөргөөр төлөөлүүлсэн юм. Бүгд мэдэж байгаа. Зориг, Дангаасүрэн, Дашбалбар, Зэнээ, О.Энхсайхан, ирвэс хамгаалагч хүү, сэтгүүлч Болормаа, Онцгой байдлын гал сөнөөгчид…гээд зөндөө! Эд нар хууль ёс, эх орныхоо газар шороо, байгаль орчноо хамгаалж яваад эрсэдсэн. Миний эргэлзээнд С.Зоригийн хэргийг шүүж байгаа жүжиг цэг тавьсан. Яагаад захиалагчийг зарлахаас айгаад байна?
“Засгийн газар С. Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэхийг хэлэлцээд уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материалаас 14926 хуудсыг нууцаас гаргах аж. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээнэ гэж эх сурвалж мэдээллээ” гэнэ. Тэр 74 хуудас л сонин болохоос бусдыг нь монголчууд ерөнхийдөө мэднэ ш дээ.

Д.Ц: Энд нэг эрвээхий байна.
Т.О: Чи сайн ажвал дуран мэт дүрлийсэн, аймаар ч юм шиг хоёр нүд үл цавчин анхааралтай ажиглан “бичлэг” хийж байгаа. Хүн хүндээ чоно болсоон гэдгийг үүгээр харуулж байгаа юм.

Д.Ц: Генийн кодоор бүгд холбогдож. Авилгал эсийн түвшинд  нэвтэрчээдээ

Т.О: Наадах чинь мангасын гени. Тийм ээ, бүгдийг нь нэвт шувт сүлбээд, холбоод, бохиртуулаад, хордуулаад, алаад хаяж байгаам. Наадах чинь энэ зургийн маань утга агуулгыг илэрхийлж буй Амин Сүнс нь!

Д.Ц:Хар мангасын нөгөө тулгуур буюу хөл нь нэгэн биеийн толгойг няц гишгэжээ. Энэ зэрэмлэгдэн хэвтэж буй толгойгүй бие бол өвөг дээдсээс бидэнд бараг л бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн эх нутгийн маань өнөөгийн бодит байдлын тусгал! Хайлж буй эх орон, газар шороо минь хайран! хэмээн гаслах мэт гунихаран зогсоо нь зураач би.  Өмнө нь газрын дороос их баялаг нээгдэхэд баярлан баясдаг тэр цаг өнгөрчээ. Хэрэв эх орных нь баялаг эх орныхоо эздэд нь хүртээлгүй юм бол түүнийг ашиглахын хэрэг юун!

Чухам яагаад архины хөшөө оруулсан, бөхчүүд хэрхэн авилгажсан нийгмийн томоохон төлөөлөл эд эс болж эрх мэдлийн оргил өөд тэмүүлэх болсон, цулгай одон медаль нь хомроглон тараах болсноор үнэ цэнэгүй болсныг илэрхийлсэн тухай, энэ бүгдээс гарах зам хувьсгал гэхдээ сонгуулийн хувьсгал болох тухай, бүтээлээ олонд  хэрхэн хүргэх тухай,  Сюрреализмын (Surrealism) гэж юу болох, зураач хүний цаг үеэсээ  ангид амьдрахын жаргал зовлон гээд бидний яриа олон сэдвийг хөндөн удаан үргэлжилсэн. 

Отгоо ахын бүтээлийн утга санааг өөрөөр нь яриулж, сэтгэлгээнийх нь гайхам өнцгийг бусад олонтойгоо хуваалцахсан гэсэн адгуу бодол эрхгүй төрсөн. Ингээд юун түрүүн Оюунлаг Оршихуй цуврал ярилцлагын нэг дугаарт урьж уг уулзалтыг зохион байгуулахаар Лондон дахь Монгол сургалтын төвийн хамт олонтойгоо хэлцэж тохирлоо

Отгоо ах гэдэг нэг ийм өвөрмөц сонин сэтгэлгээтэй зураач бидний дунд даруухан амьдарч уран бүтээлээ тууриваж явна. Түүний энэ бүтээл энгийн нэгэн зураг биш далд санаа, гүн бодол эрэгцүүлэл, бясалгал, хачирхам этгээд  ёгт утга, аймшиг, хошин өгүүлэмж, дүрслэл хослосон нүсэр эд ажээ. Бас цагтаа маркийн Отгоо хэмээн нэртэй явсны ул мөр, уран нарийн зураач, нягт нямбай урлал энэ зурагт нэвт шингэжээ. Анхааралтай үзэхтун, бясалгахтун! 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завгүй ажил амьдралын хажуугаар амралтаараа төлөвлөсөн ямар нэг зүйлтэй, түүнийгээ хүлээж, тэр  төлөвлөсөн зүйлийнхээ ард гарчихаад байх тэр мэдрэмж амьдралд эрч хүч нэмдэг

Хойд туйлд чаргаар аялах аялалд Монгол бүсгүйчүүд маань сүүлийн жилүүдэд олны санал аван орлцож буй. Энэ буухиаг залгуулахаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхээр 2018 оны аялалын цахим санал хураалтад Британийн бүсээс өрсөлдөж буй Лондон хотноо суугч Л.Эрдэнчимэгтэй хөөрөлдлөө.  
Хойд туйлын аявлалд оролцохоор шийдсэнд баяр хүргье. Өнгөрсөн жил омөн уралдах гэж байгаад өөр бусад Монголчуудынхаа саналыг хуваахгүй өнжье хэмээгээд больсоныг тань мэдэх юм. Энэ жилийн цахим санал хураалт хэдэн хүртэл явагдаж ямар байдлаар багаа шалгаруулж авах вэ
Тийм ээ, 2016 онд оролцохоор бүртгүүлэхдээ Монголоосоо оролцож байгаа хүмүүстэй нэг бүсчлэлд орсон учраас нэрээ татсан.
Энэ жил Uk/Benelux гэсэн бүсчлэлээс оролцож байна.  Санал хураалт 12 сарын 14 хүртэл явагдана.  Бүс бүрээс хамгийн их санал авсан нэг оролцогчийг шалгаруулж аялалын багт орох эрх олгох юм билээ.
Анх Цэрэн турс компаний захирал Цэрэн 2015 онд энэ уралдаанд оролцоход энэхүү аялалын талаар мэдэж авч, тус аялалд явах юмсан гэсэн хүсэл маш ихээр төрсөн. Дараа жил нь Их Британиас оролцоё гэж зорьсон ч анкетаа бөглөхдөө гарал үүслээ монгол гэж бөглөтөл, автоматаар “бусад орон” гэсэн бүсчлэлд орж монголоос оролцож байгаа хүмүүстэйгээ өрсөлдөх болсон болохоор гарсан.
Америкаас Загдаа Баатар гэж бүсгүй 2016 онд оролцсон. 2017 онд Америкаас Бааска Жаргал гэж эмэгтэй оролцсон. Цэнхэр үст Цэрэнгийн эхлүүлсэн буухиа тасраагүй л явна. Энэ жилийнхэд  нь Америкаар Номин Бурмаа гэж охин, Монголоос Эрка Эрдэнээ гэж уулчин эмэгтэй оролцож байгаа юм билээ. 3-н өөр бүсээс 3-н монгол бүсгүйчүүд оролцож байна. Хойд туйлд гурвуулаа уулзвал мөн сайхан аа.
 Энэ аялал нь -30 хэмд нохой чаргатай 300км зам туулах амаргүй ч амьдралд тохиолдох адал явдалт, хэзээ ч мартагдашгүй аялал бас сорилт болох юм даа,  нөгөөтэйгүүр олон орноос ирсэн хүмүүстэй нэг багт орж Монголоо сурталчлах, аялалаас олж авсан туршлага, үзсэн харсан минь эргээд эх орондоо…, хэн нэгэнд нь хэрэгтэй санаа болж,  шинэ санаанд нэмэр болоосой гэж бодож байна.
 
2, Ер нь аялах, өөрийг сорих дуртай хүн юм аа даа. 
 Тийм ээ 🙂   Амралт, чөлөөт цагаараа аялж, байгалийн сайхныг харж, мэдэрч, өөрийн үзсэн харснаа чадахаараа зураг авч бусадтайгаа хуваалцах дуртай даа. Заримдаа жаахан crazy байж магадгүй ээ 🙂 өөрийгөө сорих дуртай,  миний чадавхи, чадвар аль хүрэхээр байна гэдгээ байнга сорьж байх  дуртай.
Завгүй ажил амьдралын хажуугаар амралтаараа төлөвлөсөн ямар нэг зүйлтэй, түүнийгээ хүлээж, тэр  төлөвлөсөн зүйлийнхээ ард гарчихаад байх тэр мэдрэмж амьдралд эрч хүч нэмдэг гэх үү дээ, сайхан байдаг.
Их хотын завгүй амьдралд, ажил амралтаа зохицуулж, алжаалаа тайлж байх нь стресстэхгүй, мөн эрүүл байхад нөлөөлөх нэг хүчин зүйл юм даа гэж боддог.
Байгалийн сайханд алхаж, сүрлэг сайхныг биширч явснаар байгальтайгаа  илүү ойртож, хайрлах, тухайн улс орон, нутаг усны зан заншил, түүх соёлын гайхамшигт бүтээлүүдийг харж үзэх, тэдгээрийг бүтээсэн бурхан ухаантууд, хүний аугаа ур ухаан, хөгжлийн үе шатуудыг харж мэдэрч явах их сайхан байдаг, мэдсэн харснаа хэрэгтэй нэгэнд нь дамжуулж чадвал тэр л хамгийн сайхан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан жоохон юманд сэтгэл сэргэж, баярлаж явдаг даа.
Багаасаа спортод дуртай байсных байх аа, хөдөлгөөний эвсэл, уян хатан чанараа алдахгүй байхыг хичээдэг, өөрийгөө сорих дуртай.
Сүүлийн 2 жил суралцаад, цаг зав бага байсан. Өнгөрсөн 9 сард дипломынхоо ажлыг дуусгаад, жаахан цаг зав гаргах боломжтой болоод энэ уралдаанд оролцож байна.
Дараа боломжоороо scuba diving, sky diving хийнэ гэсэн бодол тээж явдаг аа. 🙂
3. Британиас ороолцохыг хүсэгчид дотроос хамгийн олон санал авбал шууд олон улсын багт орно гэж ойлгосон зөв үү? Одоо Британиас хамгийн олон санал авсан хүн хэн байгна. Түүнээс хэр зайтай явна. Санал хураалтад оролцож таныг дэмжихийг уриалж хэлэх үг тань
Тийм ээ  :).  Одоогоор Британиас энд амьдардаг Унгар гаралтай Ferenc Gyergyoszegi гэх дасгалжуулагч залуу хамгийн өндөр (9244) саналтай явж байна. Би 451 саналтай, саналын зөрүү 8793, нилээд хол явна 🙂
UK/Benelux бүсээс 133 оролцогч оролцож байгаагаас 16-д явж байна. Санал хураалт дуусахад 15 хоног үлдээд байна.
Санал хураалтад оролцоход уриалж хэлэхэд: “Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэдэг дээ, та бүхэн минь хэдхэн хором зарцуулаад саналаа өгнө үү.  🙂   Үлдсэн хоногуудад бүгдээрээ давалгаалаад явчихвал, Британиас Монгол гэсэн нэг гарч эх орноо сурталчлах юм.
Дэмжиж санал өгч, шайр хийж байгаа та бүхэндээ маш их баярлаж байна, та бүхний минь санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхыг ерөөе.

За танд амжилт хүсье. Угшигч та бүхэн Эрдэнэчимэгийгээ дэмжиж Монгол бүсгүйчүүдийнхээ хойд туйлд аялах аялалын буухайг таслахгүйн төлөө саналаа өгөхийг уриалж байна

Санал өгөх холбоос:  http://polar.fjallraven.com/contestant/?id=941&backpage=2&order=popular&region=4

Охидын асуудал, ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал гэнэт гараад ирсэн зүйл биш

2016 онд Sussex University-д “An In-Depth Qualitative Exploration of Mongolian Sexual Violence Survivors’ experiences of survival” сэдвээр Нийгмийн Судалгааны арга зүйн Мастерийн зэрэг хамгаалсан Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ -ийн тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзул байгууллагынхаа шугамаар олон улсын шагнал гардан авахаар Лондон хотноо ирээд буйтай нь холбогдуулж товч хөөрөлдлөө.

Юуны өмнө танай байгууллага олон улсын байгууллагын шагнал авахаар бүсээсээ шалгарсанд баяр хүргье!  2,3 жилийн өмнө өөрийн тань найз Дэлгэрмаа санаачлан зохион байгуулсан хөрөнгө босгох ажиллагаанаас танай байгууллагын талаар анх сонсож байсан. Байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу

Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн ХҮҮХДИЙН эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, цаашлаад иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажилладаг.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах хууль, эрх зүйн орчинд зарим нэгэн дэвшил гарсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч хохирогчдын нас улам бүр багасах, гэмт хэрэгтнүүдийн үйлдэл нь илүү харгис хэрцгий шинжтэй болж байгаа нь хууль хэрэгжүүлэгчдийн төдийгүй олон нийтийг ихээхэн түгшээх боллоо. 2012 онд Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-г байгуулагдахдаа хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр сайн дураараа, идэвхтэй оролцдог, бэлгийн хүчирхийллийг даван туулагч/хохирогчдын эрхийг хамгаалахын төлөөх салбар бүрийн хувь хүмүүс нэгдсэн юм .

ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН ТББ үндсэн 4 чиглэлээр ажиллаж байна.

  1. БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ: Бодлогын баримт бичгүүдэд нөлөөлөх, бодлого боловсруулагчдын хандлагыг өөрчлөх, бодлогын хэрэгжилтэд анхаарах
  2. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд шаардлагатай НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
    Trauma-informed psychotherapy буюу сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл засал, урлагийн сэтгэл засал “art therapy”-аар дамжуулан бэлгийн хүчирхийлэлд өртсөн даван туулагч хүүхэд эмэгтэйчүүдэд дотоод сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэхэд сургах, эрүүлээр даван туулах аргачлалыг олоход дэмжих, Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, даван туулагч хүүхэд эмэгтэйчүүдийг цаашид амьдралд хөл тавихад нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх
  3. Бэлгийн хүчирхийллээс охид, хөвгүүдийг УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ , МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
    Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг олон нийтийг уриалан дуудах олон улсын болон үндэсний хэмжээний кампанит ажлуудыг зохион байгуулах, хамтран оролцох (ОУ-ын Охидын өдөр, Нэг Тэрбумаараа Тэмцэе, 16 хоногын аян, Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 5-р сар)
  4. Сайн дурын залуус болон мэргэжилтнүүдийн ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ. Даван туулагчдад үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг хүний эрхэд суурилсан аргачлалаар хийх

Энэ жилийн шагнал авахад хэрхэн шалгаран оролцох болсон тухайд
With and For Girls шагнал нь охидын эрхийг хамгаалахын төлөө өөрсдийнх нь утга учиртай оролцоотойгоор тэднийг чадавхжуулах, хүчирхэгжүүлэх үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллагуудад өгдөг нэр хүнд бүхий шагнал юм. Үүнийг Stars Foundation байгууллагаас жил бүр шалгаруулдаг юм.  Шагналын тухай дэлгэрэнгүйг холбоосуудаас үзнэ үү
Энэ жил 33 орны 193 байгууллагыг нэр дэвшүүлсэнээс тив бүрээс 5, нийт 20 байгууллага өөрсдийн хийж буй үйл ажиллагаагаараа  шалгарсан байна. Үүнд, эхлээд нэр дэвшүүлж хэрэв эхний шалгуурт тэнцвэл бидний үйл ажиллагаа, байгуууллагын дотоод засаглалын талаар асуулт бүхий өргөдлийг бөглөн өгнө. Манай байгуулагыг Монгол Эмэгтэйчүүдийн Сан нэр дэвшүүлсэн байсан. Түүн дээр үндэслэн биднээс лавлах, дэлгэрүүлэх зүйлс байвал лавлаж асууж үнэхээр охидтой хамт ажиллаж байна уу, тийм бол хэрхэн ажиллаж байгааг шалгах шалгуур бүхий асуултууд байдаг. Үйл ажиллагааны бүхий л үйл явцад охид гол үүрэгтэй, үүнд үйл ажиллагааны төслийн санааг гаргахаас төлөвлөлт, гүйцэтгэл тайлан гэх мэт бүхий л үйл явцад охид оролцдог байх ёстой юм. Хэрэв, дээрх шатанд тэнцвэл ярилцлагад уригддаг, ярилцлагын үед биднээс ббрсдийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй асуултууд асуусан. Манай байгууллагын үйл ажиллагааны санаа, төлөвлөлт, гүйцэтгэлийг залуу эмэгтэйчүүд, охид өөрсдөө гардан хийдэг бөгөөд үүгээр дамжуулан охид залуучууд хүчирхэгжих үйл явц (empowered) болж чаддаг. Өмнө нь 2015 онд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв шалгарч байсан юм. Тэгэхээр Монгол байгууллага 2 дахь удаагаа шалгарлаа гэсэн үг юм. Шагнал гардуулах ёслол 11 сарын 14-нд буюу өнөөдөр Лондон хотод болно.

Монголд охид ер нь хүүхдийн эрх зөрчигдөх нь нийгмийн үзэгдэл болтлоо ихсжээ гэсэн ойлголт бид нийтийн сүлжээний мэдээллээс авдаг. Яг байдал ямар байгаа талаар өөрийн ажил туршлага дээрээ тулгуурлан мэдээлэл өгөхгүй юу
Охидын асуудал, ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал гэнэт гараад ирсэн зүйл биш. Бэлгийн хүчирхийлэл бол яригддаггүй, хаалттай сэдвүүдийн нэг байсаар байна. Даван туулагч хохирогчийг буруутгадаг тогтолцоо, олон нийтийн хандлага үүнийг ил гаргах, бууруулах, таслан зогсооход маш их саад болж байна. Тийм учраас бид байнга ярих хэрэгтэй, хүүхэд өөрийгөө нээснээр бид тэднийг буруутгах ёсгүй. Бид нийгмийн сүлжээгээр мэдээдэл хүлээн авахдаа ёс зүйтэй, ул суурьтай хандах хэрэгтэй. Олон нийтэд, найз нөхөд гэр бүлийнхэндээ зөв мэдээлэл түгээх хэрэгтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байсаар л байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр болгон ил гараад байдаггүй. Үүнд нэлээд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байдаг: хүүхэд ээж аав асран хамгаалагчидаа хэлэхэд тэд итгэдэггүй, харин ч хүүхдийг буруутгадаг, итгэлээ гэхэд гэр бүлийнхээ нэр төрийг бодоод хуулийн байгууллагад ханддаггүй, эсвэл ээж нь өөрөө хохирогч, даван туулагч байх магадлалтай. Тиймээс, насанд хүрэгсэд өөрсдөө зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Лондон ирснийх боломж гарвал Монголчуудтайгаа уулзаж мэдээлэл өгөх, харилцан ярилжах хүсэлтэй байна

 

 


А. Хонгорзул

“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэргүүн .

2005 оноос  хойш сэтгэцийн гэмтэлтэй хохирогч\даван туулагчидтай ажиллах сэтгэл засалын арга зүйгээр мэргэшин ажиллаж байна.  Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн болон хүн худалдах гэмт хэргийн хохирогч, даван туулагч нарт сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байна. Мөн хуульч, эмч, сэтгэл зүйч, цагдаа, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнүүд болон оюутнуудад жендэрт суурилсан хүчирхийллийн хор уршиг, урьдчилан сэргийлэх, сэтгэцийн гэмтэл, үзүүлэх сэтгэл засал, мэргэжлийн ёс зүй сэдвээр сургалт, нөлөөллийн ажил хийж байсан туршлагатай. 2008 онд Австралийн Засгийн газрын Манлайллын тэтгэлгээр Монаш Их Сургуульд Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал чиглэлээр, 2016 онд Их Британи Умард Ирландын Вант Улсын Чивненг тэтгэлгээр University of Sussex-д шинжлэх ухааны магистр тус тус хамгаалсан.

А. Хонгорзул нь 2013 оноос Австралийн Сэтгэлзүйчдийн Холбооны гишүүн юм.