“LONDON NAADAM – 2018” дэлгэр сайхан боллоо

Британи дахь Монголчууд  Лондонгийн баруун урд дүүргийн Wimbledon Common-ны зүлэг ногоон талбайд хүүхэд багачуудаа оролцуулаад нийт  700 орчим хүн хуран цугларан баяр Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

Асар майхнууд алаглан наадмын талбайг битүү тойрон зарим газар 2 эгнээгээр давхарлан барьсан энэ жилийн наадам хэр өргөн болсныг харуулна.

Элчин зөвлөх Б.Одонжил нээлтийн үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр наадмын ажиллагаа эхлэв.

Наадмын урлагийн тоглолтод бүжигчин Б.Дашмаа, дуучин хөгжимчин Сэндэнсүрэн, концертмастер, дуучин хөгжимчин Тэгшбаяр нар болон Nomadic Tunes хамтлагийнхан ая эгшгийн мэндчилгээ өргөлөө.

Мөн Нотингхам хотын Монгол сургуулийн хүүхдүүд үндэсний болон орчин үеийн цоглог бүжиг, дуу,  шүлэг, үндэсний хувцасны загвар үзүүлэх үзүүлбэртэй ирсэн бол  морин хуурч хөөмийч Н.Бат-Эрдэнэ-ийн шавь нар морин хуурын гурвал тоглож, Лондон хот дах Монголчуудын Сургалтын төвийн сурагчид ая дууны мэндчилгээ лэвшүүлж наадамчин олны халуун алга ташилтаар шагнуулав.

Энэ жилийн баяр наадамд уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан насанд хүрэгсэд хүүхдийн ангилалаар зохион байгуулагдаж суран харваа шагайн харваа хүүхдийн уралдаанууд тус тус зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Бөхийн барилдаанд хүчид 32 бөх барилдаснаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат  аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ Лондонгийн баяр наадамд 11 дэх удаагаа түрүүлж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат Лондонгийн заан Ц.Батбаяр 3 дахь удаагаа үзүүр булаан Булган аймгийн харъяат Лондонгийн начин Д.Очирбат,  Архангай аймгийн Булган сумын  харъяат Лондонгийн начин Б.Мөнхтулга нар шөвгийн 4-т шалгаран үлдэв

Хүүхдийн барилдаанын 7-10 насны ангилалд Төгөлдөр 2 дахь жилээ түрүүлж Очир үзүүрлэн Давид Одсэр нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Харин 11-13 насны ангилалд Эрхэмбилэг түзрүүлж Ананд үзүүрлэн Ханбилгүүн шөвгөрөв.

Энэ жилийн Сурын харвааны тэмцээнд Байт Харваа болон Үндэсний Харваагаар хичээллэдэг голтой харваж чаддаг харваачдыг бүртгэж 12 харваачид хурц мэргэнээ сорьсоноороо онцлогтой болов. Мэргэн Харваач цолыг Маналжавын Мөнхзоригт (Ирланд Наадам 2018-ын Үндэсний Сур Харваанд мөн түрүүлсэн), дэд байранд Чүлтэмсүрэнгийн Отгонзул, 3-р байранд Батын Баагий нар тус тус шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал болон бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Шагайн харвааны тэмцээн цуваа болон багийн төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Анхны шилжин явах цомын эзнээр М Гансүх ахлагчтай Лондонгийн баг тодорч Цом өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болсон бол  Ю.Эрдэнэчулуун ахлагчтай Манчестерийн баг дэд байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. Хувийн цуваа харваанд Манчестерийн Ш Гантулга дахин тэргүүлж Лондонгийн М Машбаяр Б Батсуурь нар эхний байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа Онцгой сонин шийдэлтэй шилжин явах цомыг урласан Д Очирбатдаа үндэсний шагайн харвааны хамт олон гүн талархалаа илэрхийлэе.

Хүүхдийн гүйлтийн уралдаан 6 насны ангилалд охид хөвгүүд ангилалаар болж дараах хурдан хүлгүүд торгон жолоо өргүүлжээ

2-3 насны ангилалд

Эр – 1-p байр Eymen 2 Зүч 3 Joshua

Эм . 1 Энэрэл , Аny 2 . Нандиа 3 . Амунгоо

4-5 насны ангилалд

Эр – 1 Анар 2 . Зэв 3 . Дөлгөөн

Эм – 1 Цэлмүүн 2 . Бүжин 3 . Ануужин

6-7 насны ангилалд

эр – 1 Louis 2 Jonathan 3 . L James

Эм – 1. Энхүүнээ 2. Linda 3. Намуунаа

8-10 насны ангилалд

эр 1 . Хүслэн 2. Тэмүүн 3. Jamien

Эм : 1 . Lauren 2. Shantel 3 . Rose

11-13 насны ангилалд

эр : 1 . Энх оч 2. Adrian 3 . Inji , Эрхэм тэнүүн

Эм : 1. Намуун 2 . Өүлэн 3. Ундрам

14-16 насны ангилалд

Эр : 1. Энх тамир 2 . Гүндии 3 . Энгүүн

Эм : 1. Азаа 2. Отгон 3. Маргад

Broadway Beauty Saloon ивээн тэтгэж хийдэг Үндэсний сайхан хувцастан шалгаруулах уламжлалт тэмцээнд наадмын талбайг солонгоруулан алаглуулсан олон сайхан хувцастан оролцож хүн бүр шагнал хүртэж баяр наадмаа тэмдэглэв.

Баяр наадмын нэрэмжит снукер биллардын цомын аварга шалгаруулах тэмцээнд Д.Очирбат түрүүлж, Батсуурь удаалж Отгонзул гуравдугаар байр эзлэн Монголчуудын Холбооны цомоор шагнагдсан бол Элчин сайдын яамнаас олгосон уран тоглолтын тусгай шагналыг Нотингхамын Эрка хүртлээ.

ТАЛАРХАЛ

Олон бүлэглэл, (хувь хүмүүс, холбоод) байгууллагууд наадмын уралдаан тэмцээнүүд, холбогдох үйл ажиллагаа бүрийг хариуцан авч хийснээрээ урд урдаас илүү хамтарсан зохион байгуулалттай наадам боллоо

Наадмын зохион байгуулалтын ажилд боломжит бүхий л хэлбэрээр тусалж хамтран ажилладаг Элчин сайдын яамны хамт олондоо гүнээ талархая

Урлагын тоглолтыг зохион байгуулсан МУСТА М.Мөнхзоригт, наадмын ажиллагааг хөтөлсөн Др.Б.Бум-Очир, Ц.Долгорцэрэн, дууны инженер С.Нямдаваа, бүжигчин Б.Дашмаа, дуучин, хөгжимчин Сэндэнсүрэн, концертмастер, дуучин, хөгжимчин Тэгшбаяр, морин хуурын ая эгшгээр наадамчин олноо баясгасан Meza-ийн Maximus, Бат-Эрдэнэ-ийн Мишээл, Цогтсайханы Гүндий нар, Монгол бүжиг шүлэг загвар өмсөлтийн үзүүлбэрүүд үзүүлсэн Нотингхамын авъяаслаг хүүхдүүд, хүүхдүүдээ бүрэн монгол хувцсаар хувцаслан бэлдэж ирсэн эцэг эхчүүд, бүжиг урлагийн тоглолтыг дэглэн найруулсан Монгол сургуулийн багш нартаа, ая дууны мэндчилгээ өргөсөн Монголчуудын Сургалтын төвийн Толуй Тэмүүлэн, Elizabeth Misheel Dunstan нартаа гүнээ талархая

Хүчит бөхийн барилдааныг насанд хүрэгсэд болон хүүхдийн 7-10, 11-13 насны ангилалуудаар зохион байгуулж, медалиар ивээн тэтгэсэн Англи дахь Үндэсний бөх Сонирхогчдын клуб, түүний санаачлагч зохицуулагч Лондонгийн заан Ц.Батбаяртаа, бөхийн давааны амтат боорцогуудыг хийсэн Ч.Алтансоёмбодоо, бөхийн барилдааныг маргаангүй сайхан зассан бөхийн засуул Тэгшээ, Ихбаяр, Содбаяр  нартаа  гүнээ талархая. Мөн энэ жилээс үндэсний бөхийн барилдааны түрүү үзүүрийн бөхөд өөрийн компанийн нэрэмжит алтлаг, мөнгөлөг цомоор шагнаж буй unurshop.mn-н захирал З.Өнөрөө болон Манчестераас зорин ирж барилдсан А.Ганболд, Б.Баасанжав нартаа гүнээ талархая.

Үндэсний шагайн харваагаа жилээс жилд дэлгэрүүлэн баяр наадмын нэгэн өнгө чимэг болгож чадсан Үндэсний Шагайн Харвааны Британи дахь Салбарынхан, тэргүүн М.Машбаяртаа шагайн харвааны шилжин явах цомыг урласан Д Очирбатдаа Алс холын Манчестер хотоос зорин ирж тэмцээнээ хамтран зохион байгуулж өрсөлдсөн Манчестерийн шагайчиддаа, амттай сайхан идээнийхээ дээжээр шагайчид наадамчидаа дайлан үйлчилсэн шагайчдын гэр бүлүүд, бүсгүйчүүддээ гүнээ талархая

Сурын харвааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж уламжлал болгосон Маттьв, Энхээ, Цолмон нараар ахлуулсан багийнхандаа, харвалтын аюулгүй байдлыг хангахад гар бие оролцон дэмжиж тусалсан Робин Фелл, М. Саранзаяа, Л. Эрдэнэчимэг, Т. Энхжин, хоол цайгаар дайлсан Туул эгч нартаа гүнээ талархая.

“Амаа мэдэхгүй” нас насны олон хүүхдийн 12 уралдааныг будилаангүй сайхан зохион байгуулж хүүхэд бүрт гарын бэлэг түгээсэн Британи дах ээжүүдийн бүлгийнхэн, бүхий л ажлыг гардан зохион байгуулсан П.Одгэрэлдээ, хамтран ажилласан Уянга, Нямсүрэн, Цэцгээ, Дэлгэрмаа, Номин нартаа болон хүүхдийн уралдааныг ивээн тэтгэсэн бүх хүмүүстээ гүнээ талархая

Наадмын ажиллагааны зардлын гол нурууг босгодог тасалбар таслах ажиллагааг өөрсдийн баярлах цагаа умартан байж эелдэг боловсноор гүйцэтгэсэн Дербигийн Хонгороо, Г.Ану тэргүүнтэй Британи дахь Монгол Оюутны Холбооны охид нартаа гүнээ талархая.

Наадамчин олны аз хийморыг дэрвээдэг Азын сугалааг насанд хүрэгсэд хүүхдийн ангилалаар, сугалаа бүрийг хонжворттойгоор зохион байгуулж наадамчин олноо баягасан,  баян наадамдаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн MGL family centre –ийн хамт олондоо гүнээ талархая.

Наадмын хуушуурыг нийтэд хүртээлтэй амт чанар сайхан хийж үйлчилсэн CUSINA CATERING  болон Eba catering-ийнхандаа гүнээ талархая.

Өдөржин ажиллаж өөр өөрийн зургийн дурандаа баяр наадмын дурсамжит мөчүүдийг гайхалтайгаар буулгасан Azaa Studio-н Ц.Азхүү, G-StudioMN-н У.Ганзориг, наадамчин олны сэтгэгдлийг сонсож ярилцлага аван ажилласан Др.Д.Бумочир, Х.Бадрал нартаа гүнээ талархая.

Өнөр олуулаа наадамдахаар ирж авъяаслаг хүүхдүүдийнхээ урлагийн тоглолт, хувцасны загвар үзүүлэлтээрээ наадмаа чимсэн, наадамдаа санхүүгийн хандив өргөсөн Нотингхамын Монголчууддаа гүнээ талархая.

Бүтэн жилийн алжаалаа умартан, Монголоороо амьсгалан цэвэр цэмцгэр дэлгэр сайхан наадсан нийт наадамчиддаа гүнээ талархая.

—————–

Наадмын тухай саналууд

Баяр наадад оролцогсдын цар хүрээ жилээс жилд өргөжиж буй тул зохион байгуулалтын хувьд ч сайжруулан хүн бүрт хүртээлтэй өргөн дэлгэр болгохтой холбоотой саналууд ирснийг багцлан толилуулж байна.

  • Ямар нэгэн гал бүлэгт хамрагдалгүй наадамдахаар ирсэн хүмүүст зориулан илүү төлбөртэйгөөр ч хамаагүй тусгай сүүдрэвч асар барих,
  • Хэдийгээр Монголчуудын наадам боловч гадны хүмүүс олноор ирэх болсонтой холбогдуулж баяр наадмаа тэмдэглэхийн зэрэгцээ зочиддоо урлаг, соёл, түүх, ёс уламжлалаа танилцуулан сурталчилсан тусгай хөтөлбөртэй гэр майхнууд ажиллуулах
  • Хүүхэд, залуучуудад зориулсан тусгай хөтөлбөрт үйл ажиллагаануудыг зохион байгуулах
  • Наадмын дууны техник хэрэгсэлийн чанарыг сайжруулах
  • Монголын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, зарлал сурталчилгааг хийдэг болох
  • Наадмын талбайд урд өдөр нь ирж хонох мөн наадмын оройгоо хонох, наадмынхаа талбайд үргэлжлүүлэн бүжиглэн баярлах боломжтой байхаар зохицуулах

Наадмын ажиллагааг зохион байгуулахад хамтран оролцож эдгээр саналуудыг ажил хэрэг болгоход цаг сэтгэл гарган гар бие оролцон манлайлан ажиллах хувь хүн, байгууллага байх аваас бид хамтран ажиллаж боломжит зүйлсийг ирэх жилийн наадамдаа хэрэгжүүлэхийг хичээх болно.

Балганы Батжаргал – Балетийн урлагийг эх орондоо таниулагчдын нэг

19182113_10155601626189824_1293480378_oЗа манай Батжаргал ах маань урлагийн алтан тайзанд олон жил ажиллаж зүтгэснээ үнэлүүлж Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулжээ. төрийн эрхэм дээд одонг Монгол улсаас БНПУлсад суугаа  элчин сайд Н.Батаа Варшав хотноо гардуулсан байна.

Британи дахь Монголчууд бид Батжа ах л гэхээс түүний урлагийн ертөнцөд хийж бүтээж ирсэн түүхийг  тэр бүр мэддэггүй. Ингээд түүний намтраас товчхон танилцуулая

Боловсорч мэргэшсэн үе

Тэрээр Хөгжим Бүжгийн Дунд сургуульд баллетийн ангид суралцаж төгсөн, 72-75 оны хооронд Дуурийн Театрад балетчинээр ажиллаж, энэ хугацаандаа Зуун Герман, Чехсловак, Болгар, ЗХУ, БНХАУ, Куба, Англи зэрэг орнуудад зохиогдосон аялан тоглолтод оролцож байжээ.

Улмаар 1975-1981 оны хооронд ЗХУ-ын Театрын Урлагийн Их сургуулийг (одоогийн ОХУ-ын Театрын Урлагийн Академи) онц сайн дүнтэйгээр суралцаж төгсжээ.  Тэрээр ЗХУ-д суралцаж байхдаа1975-76 онуудад Улаан Үдийн Дуурийн  Их Театрт балетчинаар, 1976-81 онудад Станиславски болон Немрович-Даченкогийннэрэмжит Хөгжмийн Их Театрт балетчин,  дагалдан бүжиг дэглээчээр ажилласан байдаг

Эх орныхоо урлагийн тайзнаа дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулж, ажиллаж бүтээсэн үе

Бүх  шалгалтаа онцсайн дүнтэй өгч сургуулиа амжиттай төгсөж ирсний дараа тэрээр 81-83 онуудад Улаанбаатар хотноо Хөгжим Бүжгийн Сургуульд сонгодог бүжиг,  ардын бүжиг, театрын урлаг хийгээд бүжиг дэглээчийн чиглэлээр багшилсан.

83-91 онуудад Дархан хотын Залуус Теартийн захирал, найруулагчаар ажиллаж байхдаа Батжа ах асар ихийг хийж бүтээсэн нь харагддаг. Залуус театрын дэргэд Орчин үеийн бүжгийн хамтлаг үүсгэн 3 баллет, 100 орчим сонгодог, ардын болоод орчин үеийн бүжгийг дэглэн толилуулжээ.

30jilZaluus teathreТүүний дэлхийн сонгодог урлагийг эх орондоо ялангуяа орон нутагт таниулахад, түгээхэд оруулсан их хувь нэмрийн нэгээхэн хэсэг нь түүний дэглэн толилуулсан сонгодог бүжгүүдээс тодорхой харагдана.

Тэрээр Улаанбаатар хотод Улсын Дуурийн Театрын тайзнаа  1981 онд Александр Даргомушскийн “Русалза” дуурийн балет, 1982 онд Кара Каревийн “Аянгын замд” дуурийн балет,  Дархан хотын Залуус Театртын тайзнаа 1984 онд Карен Хачатряны “Чипполино”, 1986 онд  Johann Straus-ийн “The Poem about Love”, 1989 онд Sergei Prokofiev-ийн “Romeo and Juliet”, 1992 онд Б.Нямдоржийн “B and J Rock”,  1993 онд  С.Нацагдаржийн “Гүег хаан”  дуурийн сонгодог бүжгүүдийг тус тус найруулан дэглэжээ.

1991-92 онд эргэж Улаанбаатар хотноо ирэн Бүх Цэргийн Ассамблед балетчин,  тайзны удирдаачаар ажиллаж 6 балетийн бүжиг дэглэн нийтийн хүртээл болгосон байна.

Хилийн чанадад мэргэжлээрээ ажиллаж хийж бүтээсэн үе

Bujig1Ингээд ардчилалын салхитай зэрэгцэн  хилийн чанадад ажиллахаар мордож 1992-93 онуудад Польшийн Будгоск дахь The State Opera Nova –д балетийн багш, найруулагчаар , 1993-94 онуудад Варшав дахь The Тurczanowicz (memorial) State Ballet School-д сонгодог бүжгийн багшаар, 1993-1995 онуудад  Польшийн ТВ-ийн соёлын хөтөлбөрүүдийг хамтран бэлтгэдэг  the “Brulion” Foundation байгууллагад бүжгийн найруулагч, захиралаар , 1995-2003 онуудад Варшав дахь “Akkord” Artistic Agency-д балетийн багш, найруулагчаар, 2003- 2004 онуудад Лондон хотноо Robert Eugene’s company-д мөн балетийн зөвлөх багшаар, 2004-2008 онуудад Choreographer in The State Warsaw’s Judaist Musical Theatre-д бүжгийннайруулагчаар “Accord” Artistic Agency & School of ballet-д бүжгийн найруулагч, балетийн багшаар тус тус ажиллаж Монгол хүний чадвар чансааг хилийн чанадад таниулж иржээ.

Тэрээр 2008 оноос Лондон хотноо ажиллаж амьдарч, Британи дахь Монголчуудынхаа дунд зохиогддог чуулга уулзалт, баяр наадам гэх мэт олон нийтийн ажил үйлсэд боломж хэрээрээ дэмжин оролцож ирсэн бидний хүндэлж хайрыг хүлээсэн нэгэн билээ.

Ингээд Британид дахь Монголчуудын нэгэн төлөөлөл Б.Батжаргал ахдаа дэлхийн сонгодог урлагийг эх орондоо таниулахад оруулсан хичээл зүтгэлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлс амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Лондонгийн шинэ жил дэлгэр сайхан боллоо

saidБритани дахь Монголчуудын шинэ жилийн баярын цэнгүүн 12 сарын 29-нд Лондонгийн алдартай Paddington Hilton Hotel-ийн их танхимд дэлгэр сайхан болж Лондон, Нотингхам, Лейстэр, Дерби, Оксфорд, Кеймбриж, Манчестер, Саутхамптоны  Монголчууд болоод монголын хүргэд, бэрүүд, хүндэт зочид 200 гаруйлаа хуран цугларч шинэ оноо баяр цэнгэл дүүрэн хамтдаа угтлаа

Элчин сайд Н.Тулга цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ.  энэ жилийн шинэ жил нь түүний оролцож буй Лондонгийн сүүлийн шинэ жилийн цэнгүүн болохыг өгүүлээд өнгөрсөн жил болоод өөрийн бүрэн эрхийн хугацаанд Монголчуудтайгаа хамт хийж бүтээсэн тэднийхээ хийж бүтээж буйг дэмжиж ажилласан зүйлсээс онцлон дурдаж хүний нутагт эвтэй найртай сууж хамтдаа улам ихийг хийж бүтээхийн ерөөл дэвшүүллээ.

Н.Тулга сайдын бүрэн эрхийн хугацаанд наадам, цагаан сар, “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт зэрэг уламжлалт ажлууд улам бүр өргөжин зохион байгуулагдсаны дээр “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт санаачлагдан дэмжигдэж 35 удаа зохиогдон, Монгол үндэсний бөх, үндэсний шагайн харвааг Британи улсад сурталчлан хөгжүүлэх зэрэг үйл хэрэгт тэрээр  өөрийн зүгээс боломжит бүхий л хэлбэрээр дэмжин тусалж Монголчууддаа түшиг тулгуур болж ирснийг энэ дашрамд дурдахад таатай байна.

duuchinhutlugchidЛондонгийн энэ жилийн цэнгүүний урлагын тоглолтын зочноор Улсын филармонийн гоцлол дуучин,МУСТА Л.Насанбуян уригдаж уран бүтээлийн дээжээсээ толилуулж баяр дээр баяр нэмсэн бол “Монголын Гоц авъяастан – 2015”-н шилдэг оролцогч М.Абай домбор хөгжмийн цалгиж халгисан аязаар хурсан олныг доргион хөгжөөлөө.

Шинэ жилийн арга хэмжээг Universe Best оролцогч Азжаргал, хөтлөгч Наранмандах нар уран үгсээр утгын мөр хэлхэн хурсан олныг хормын төдий ч уйдаалгүй сайхан хөтөлж, Азжаргал маань мөн ая дууны дээжээсээ толилуулав. Урлагын тоглолт, урамтай хөтлөлтөөрөө шинэ оны цэнгүүний хөдөлгүүр болон гялалзсан залуустаа гүнээ талархая.

ganaasainaaУламжлалаараа бид Өвлийн өвгөнөө угтаж, хамгийн сайхан даашинзтан, хамгийн шилдэг бүжгийн хос,  хамгийн азтай оролцогч гээд олон олон хамгийнаа энэ орой тодруулав. Эдгээр тэмцээн уралдааны шагналуудыг Британид бизнес эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс маань гаргаж хамтран ажиллаа. Оны азтан, хамгийн сайхан даашинзтай бүсгүйн шагнал  ухаалаг таблетуудаар ивээн тэтгэсэн Д.Ганхуяг захиралтай Yazu Sushi рестораны хамт олондоо, шилдэг бүжгийн түрүү үзүүр байр эзэлсэн хосуудын шагнал болох өнгө амт төгөлдөр баярын бялуугаараа ивээн тэтгэсэн Сайнаадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье

allТүүнчлэн тансаг сайхан буудалд зохион байгуулах бүхий л ажлыг хөөцөлдөн амжуулж, тасалбарын борлуулалт ширээний хуваарилалтыг удирдан зохицуулсан Н.Бат-Эрдэнэ, Ж.Жавзанхорлоо, цасан охин Ж.Ариунзаяа нартаа, цэнгүүний хөтөлбөр, урлагын тоглолтын арга хэмжээг ерөнхийлөн найруулж бүхий л ажилд цаг сэтгэлээ гарган ажилласан, “өвлийн өвгөн”, МУСТА М.Мөнхзоригтдоо, тэр бүгдийн дагалдах болон эс дагалдах олон ажлын найдвартай ар тал Ч.Нямаадаа,  жил бүр танхимийн дотоод гэрэл чимэглэл заслыг гардаж, зохион байгуулалтын бусад бүхий л ажилд түшиг тулгаар болдог Д.Очирбатдаа,  зарлал сурталчилгааны цахим хуудас, видео бичлэгүүдийг бэлтгэн гаргасан, цэнгүүний үеэр хамгийн эрэлттэй ажлыг (зураг авах)  “цай уух” цаггүй хийсэн Ц.Азхүүдээ, оройн ая эгшгийн зохицлыг удирдан ажилласан дууны инженер С.Нямдаваадаа, тулгарах алив асуудал бүрд найдвартай ар тал болон зогссон элчин сайдын яамны хамт олондоо, яаралтай цагт санхүүгийн туслалцаа үзүүлсэн Бадралдаа, хөтөлбөрийн бэлтгэл хийгээд тасалбар борлуулалтад сэтгэл гарган тусалсан Э.Одонгэрэлдээ, ямар ч үйл хэрэгт байнга сэтгэл зүтгэл гарган дэмжиж тусалдаг Т.Оюунчимэг эгчдээ, жил бүрийн өвлийн өвгөн ирэх “боломжоор хангадаг” Х.Амарбаясгаландаа болон хамтран ажилласан тусалж дэмжсэн бүх байгууллага, хүмүүстээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Ирж буй 2017 ондоо Британи дахь монголчууд бултаар олон нийтийн энэ мэт олон ажлыг хамтдаа хийж нэгнээ таньж нээж,  улам бүр нийлэмсэн нягтрах болтугай.

dancefloor

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын гуравдах зочин илтгэгч Монголын Оюун Ухааны Академийн захирал, Олон Улсын мастер Х.Хатанбаатартай хийсэн товч ярилцлага

KhatnaaZar “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын №3-ын зочноор Монголын Оюун Ухааны Академийн захирал,  Олон Улсын мастер Х.Хатанбаатар  оролцох болсонтой холбогдуулан “БИЕ ХАЛААХ” товч ярилцлага авсныг та бүхэнд хүргэж байна.

1.Сайн байна уу? Лондонд тавтай морил! Та Ой тогтоолтын дэлхий аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн болоод Монгол улсаас оролцох баг тамирчдаа танилцуулна уу?

Баярлалаа. 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд нийт 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд өрсөлдөж бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд аваргуудаа шалгаруулна. Улс улсын шилдэг тамирчид оролцож байгаа энэ тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академи-ийн 6 тамирчин өрсөлдөнө. Тамирчид маань 3 дахь удаагийн Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнд бүгд эхний байруудад орсон. Мөн энэ жилийн хувьд олон улсын тэмцээнээс нийт 52 медаль хүртсэн хүүхэд, залуучууд байна. Насанд хүрэгчдийн ангилалд Ой тогтоолтын Их мастер С.Цогбадрах (21 нас), Ой тогтоолтын ОУ-н аварга Ө.Сэнгэсамдан (21 нас) нар, дунд насны ангилалд Ой тогтоолтын Улсын аварга бөгөөд дунд насандаа дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшдэг Б.Намуунтуул (17 нас), Дэлхийд чансаагаараа 1800 гаран тамирчнаас 28-д бичигддэг дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч Ц.Бат-Эрдэнэ (15 нас) мөн насны ангилалдаа 1 дээд амжилтыг эзэмшдэг З.Цэцэгзул (13 нас), бага насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшдэг Г.Тэмүүлэн (12 нас) нар тус тус өрсөлдөнө. Миний хувьд энэ тэмцээнд шүүгчээр оролцохоос гадна зэрэг ахиулах шалгалтанд мөн орно. Шалгалтаа амжилттай өгснөөр ой тогтоолтын ОУ-н шүүгч болох боломжтой болно.

2. Та Монголын Оюун Ухааны Академийг байгуулсан. Энэ байгууллагынхаа талаар мөн товчхон танилцуулаач. 

Монголын Оюун Ухааны Академи анх 2010 онд үүсгэн байгуулагдсан. Манай эрхэм зорилго бол Монгол хүний оюуны чадамж, чадварыг  хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортын зарим төрлүүдийг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх оюуны спортын тамирчдыг  бэлтгэх юм.

Үндсэндээ үйл ажиллагааны үндсэн чиглэл бол оюуны хөгжлийн олон талт судалгаа хийх, сургалт явуулах, тамирчдыг бэлтгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжыг нь хангах гэх мэт олон ажил хийдэг. Академи дээр олон төрлийн сургалт явагддаг бөгөөд үүнийгээ дагаад сонирхлын олон клубууд бий болж хүүхэд, залуус, ахмад үеийнхэн маань өөрсдийгөө хөгжүүлж байна. Тухайлбал ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, судоку, соробан, рубик гэх мэт арав гаран төрлийн сургалт явагдаж байна.

Академийн зүгээс 2011 оноос хойш жил бүр улсын чанартай том тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд анх удаа Рубик шооны нээлттэй тэмцээнийг мөн зохиолоо. Хамгийн гол нь тамирчдын гаргасан амжилтууд дэлхийн чансаанд шууд бичигдэж байгаагаараа онцлог юм. Мөн сар бүр дээрх төрлүүдээр МИНИ тэмцээнүүдийг зохиож байна. Өнөөг хүртэлх энэ хугацаанд оюуны спортын эдгээр төрлүүдийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн. Жишээ нь, миний хувьд сургуулиа төгсөөд 2009 онд Монголдоо ирж байхад шоо барьсан хүүхэд байдаггүй байсан. Биднийг бага байхад л орос шоо гээд ах, эгч нар эвлүүлдэг байсныг санаж байна. Академиа үүсгэн байгуулснаас хойш манай хамт олон шооны ач холбогдлыг сурталчлах тал дээр олон ажлууд хийсний үр дүнд өнөөдөр аль ч сургуулийн ямар ч ангид орсон дор хаяж дөрөв таван хүүхэд шоо эргүүлээд сууж байгаа нь бидний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгөөд явж байна гэж боддог. Хамгийн гол нь хүүхэд шинэ зүйлд сонирхлоо төрүүлж хоббигоо болгож байгаа нь сайшаалтай.

Олон улсын чанартай тэмцээнүүдийн хувьд 2008 оноос хойш би болоод манай сурагчид нийт 18 тэмцээнд оролцож өнөөдөр хурдан уншлага, ой тогтоолт болон цээж бодолтын зарим төрлүүдэд олон улс, дэлхий мөн дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпын аваргуудтай болж чадсан. Оюуны спортын эдгээр төрлүүд манай улсад хөгжөөд удаагүй ч өнөөдөр Монголын баг тамирчид бусад улсын тамирчдын хувьд хүчтэй өрсөлдөгчид байж чадаж байгаа нь сайхан. Хамгийн гол нь манайхан оюуны спортоор эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаад хувьдаа их баярлаж явдаг юм.

3.“Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын №3-ын зочноор оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уулзалтын үеэр ой тогтоолттой хүн бүрт мэдээжийн мэт боловч мэддэггүй зүйлсийн талаар их яригдах байх, зөв үү? Уулзалтын агуулга, ач холбогдол уулзалтын үеэр заах дасгалуудын талаар товч мэдээллийг Их Британи дахь Монголчуудад хүргэнэ үү?

Та бүхэнд бас талархаж байна. Миний хувьд өмнө нь хэд хэдэн улсад тэмцээнд оролцох явцдаа тухайн улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзалт зохион байгуулж нэг, хоёр өдрийн сургалтууд хийж байлаа. Хамгийн гол нь энэ удаагийн уулзалт болон сургалтаараа юу хүргэхийг зорьж байна вэ гэхээр уулзалтын сэдэв болох “Суралцахад Суралцахуй” гэдгийг л тайлбарлаж ойлгуулахыг хүсэж байгаа юм. Судалгааныхаа хүрээнд бидний уураг тархи хэрхэн ажилладаг, тархинд мэдээлэл хэрхэн тархдаг, мэдээлэл хүлээж авах явцад хоёр тархины оролцоо ямар байдаг зэрэг асуултуудад хариулт өгөх бөгөөд тархины талаар хэдий чинээ их ойлголттой байх тусам энэ гайхамшигтай хүчинд итгэх итгэл төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Мөн хүний оюун ухааны суурь болсон ой санамж гэдэг зүйл өдөр бүр хэрэг болж хүнийг насан туршид нь дагаж байдаг. Өнөөдөр та ажлаа тараад харихаар бол мэдээж ой санамжынхаа хүчээр л харина. Гэвч ой санамжтой холбоотой бэрхшээл өдөр бүр хүнд тулгардаг. Жишээ нь барьж байсан түлхүүр, утсаа хаана орхисноо санахгүй хайх, танилцсан хүнийхээ нэрийг хэд хоногийн дараа мартах тохиолдол, ном уншаад л байдаг хэд хоногийн дараа асуухад агуулгаа ор татсан мартсан байх гэх мэт. Эдгээр асуудлуудыг бид бүрэн шийдэх боломжтой. Хамгийн гол нь эдгээр асуудлыг шийдсэнээр бидний сурч боловсрох, ажил амьдралд нөлөөлөх ач холбогдол талаас нь дэлгэрэнгүй тайлбарлана. Та бүхэн уулзалтан дээр илүү ихийг мэдэх болно. Уулзалтын эхэнд бүх хүнээс оюуны чадварыг нь шалгасан сорил авах бөгөөд тусгай аргачлалуудыг тайлбарласнаар уулзалтын төгсгөлд дахин сорил авахад үр дүн яаж гарч байгааг шууд харьцуулах боломжтой гэдгээрээ маш сонирхолтой болох болов уу. Мөн манай хүүхдүүд хүний санаанд орохооргүй оюуны чадварын даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Та ч гэсэн эдгээрийг төвөггүй хийх боломжтой. Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд хүн биеийн хөгжлийн хувьд бусдын түвшинд хүрэхгүй байж болно. Харин оюуны хөгжлийн хувьд ямар ч түвшинд хүрэх боломжтой юм. За ингээд 28-нд уулзацгаая!

Цаг гаргаж бие халаах асуултуудад хариулсан танд баярлалаа. Та болон танай тамирчидад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Удахгүй Лондонд уулзацгааяа.

Ярилцлсан: У.Ганзориг. Уулзалтын Зохион Байгуулах Баг

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №2 – Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо

IltgegchSerOdMongoliansБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг оршихуй” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од уригдаж “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо” сэдвийн дагуу санал бодлоо солилцов.

 

И. Сэр-Од Монголын Бизнес Зөвлөлийн төрийн байгууллагууд, яамд, агентлагууд, УИХ-н гишүүдтэй харилцах харилцааг хариуцаж ажилладаг. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны газарт зохион байгуулагч, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын ажилтан, ахлах ажилтан, Дарга, СББ-МСS компанид Экспортын Менежер зэргээр ажиллаж байсан Монголын бизнесийн орчны өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал, чиг хандлагын талаар арвин мэдлэг, туршлагатай.

Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007онд байгуулагдсан, Монголд худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, Монгол улсын засгийн газар, олон нийт, зөвлөлийн гишүүдтэй бизнесийн орчинд гарах чухал үйл явдал, асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд гүүр болж, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах эрхэм зорилго бүхий, одоогоор 270 гаруй томоохон хөрөнгө оруулагчид, 17 элчин сайдын яамдтай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага юм.

Илтгэгч 10 гаруй жилийн тэртээх манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхолтой тоо баримт, жишээн дээр тулгуурлан яриагаа эхлэв.

Тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харахад Монголын зах зээлийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагч гэж бараг байхгүй, байгаа нь хэдэн хятад, солонгосын зочид буудал, хоолны газраар л тоологдохоор, ирээдүй нь бүрхэг гэж хэлж болох дотоодын хэдэн компаниуд, бизнес эрхлэгчид бор зүрхээрээ төсвийн хуримтлалыг бий болгож нийгмийг авч явсан гэж хэлж болно. Хүн бүхэн шахуу бизнест хөл тавьж, урд хөршөөс гахай зөөж амьдралаа залгуулах гэж ид сандралдаж байсан цаг үе. Чухамхүү тэр цаг үед төр засгаас гуравдагч хөршийн бодлого гэсэн нэртэй гэрээ хэлцэл, амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн байдаг.
Тодруулбал, 2003 онд ДНБ 0.9 тэр бум ам.доллар, өсөлт 5.5%, нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан бол өнөөдөр 2013 оны урьдчилсан хүлээлтээр ДНБ 10 тэрбум, өсөлт 18%, Нэг хүнд ноогдох ДНБ 3500-4000 ам.доллар гэсэн огцом өөр тоон өсөлтийн тухай ярьж эхэлж байна.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал

InvestmentAndOT

Хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх Стратегийн ач холбогдолттой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 сар батлагдсан. Түүнээс хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэл уг хуулийг урт хугацаанд үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх дүрэм журам батлагдахгүй удсанаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал байгаа. Гэхдээ Оюу Толгойн үйл ажиллагаа 2-р шатандаа шилжих хугацааны нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй Хятадын үйлдвэрлэлийн бууралт, ашигт малтмалын зэрэг бусад хууль эрхийн өөрчлөлтийн талаарх ээлжит яриа төлөвлөлт зэрэг нь гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлсөн. Жишээлбэл: дэлхийн биржүүд дээр манай улсын уул уурхайн компаниудын хувьцаа 60%-70% -иар унаад байгаа.

FIrsSharePricemongolians

Ийм нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдыг татах хүндрэлтэй ч зарим компаниуд эрсдэлээ өөрөө хүлээгээд хөрөнгө оруулж хамтран ажиллая гэхээр дээр дурдсан холбогдох дүрэм журам нь батлагдаагүй байсан зэрэг нөхцөл байдлууд бий болсон.
Ер нь хууль эрх зүйн орчноо тогтворжуулж, төрийн бодлогын урт хугацааны үр ашигтай байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлээ тогтвортой байлгаж чадаагүйгээс бид эрсдэл хүлээгээд байна шүү дээ! Дөрвөн жил болоод л нэг шинэ бодлого, том том өөрчлөлт шинэчлэл бий болгохыг зорьдог, өмнөх засгийн газрын үед хийгдсэн ажлууд, гэрээ хэлцлүүдийг дахиад л эргэж хэлэлцдэг, зөв ч бай, буруу ч бай хамаагүй бүгдийг нь өөрчлөх гээд л … тэгээд магадгүй дараа дөрвөн жилийн дараа нөгөө сөрөг хүчин нь ялахаараа дахиад л бүгд өөрчлөгдөх магадлалтай. Үүнийг тогтвортой зах зээл гэж хэлдэггүй байх.

Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулсан нь нэг талаасаа сайн хэдий ч нөгөө талаасаа хэт их хүлээлт үүсгээд байгаа муу талтай. Үүнийг бид хурдан шийдэж хөрөнгө оруулалтыг тогтоон барих шаардлагатай. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хууль маань ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой жишээлбэл эхний хоёр жил татвараас чөлөөлнө… гэх мэт заалттай байсан бол одоо ийм нөхцөлтэй хуулийн заалт байхгүй өөрөөр хэлбэл гадаад дотоод аль ч бизнесийн байгууллага татвараа шууд төлөөд явахаар байгаа юм.

Нэгдсэн үндэсний байгууллагаас манай улсын эдийн засгийг 2021 онд ямар хууль эрх зүйн орчинд, хэрхэн үр ашигтай ажиллахаас хамаарч ямар нөхцөл байдалтай байх талаар SWOT анализ хийж гаргасан байдаг.

Үүнд:
Таамаг 1: 2021 он Тогтвортой хөгжил
• Макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдсан
• Уул уурхайн ашиг үр өгөөжтэй зарцуулагдсан
• Бүс нутгийн болон салбарын хөгжлийн стратеги хангалттай сайн бөгөөд эдийн засаг төрөлжсөн
• Дэд бүтцийн томоохон дэвшил түүнтэй уялдаатай бүх салбарын хөгжил

Таамаг 2: 2021 он Баялагийн хараал
• Макро эдийн засгийн тогтворгүй байдал
• Уул уурхайн салбар дотоодын болон олон улсын чанартай хүндрэл бэрхшээлээс хамааран доройтсон
• Хээл хахууль, авилга даамжирсан
• Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги болсон
• Нэмж шилжин суурьшигчдын хөлд дарагдсан ажилгүйдэл, гэмт хэрэг байнга оршсон Улаанбаатар.

Гадаадын хөрөнгө оруулагчид МУ-ын татварын хэмжээ их байна гэж нүүр буруулахгүй байгаа, хамгийн гол нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой байхыг тэд хүсээд байгаа юм.
И. Сэр-Од ярианыхаа явцад цугласан олноос “Уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг цаашид урт хугацаанд үр ашигтай зарцуулахын тулд ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй вэ?” гэсэн асуулт асуухад дийлэнхи олон БОЛОВСРОЛЫН САЛБАР хэмээн дуу нэгтэйгээр хариулж байв. Мөн тэрээр боловсролтой чадварлаг залуучуудын ихэнхийг уул уурхайн компаниуд мөнгөөр “зодоод” авчихдаг, энэ нь бусад салбарын хөгжил доройтуулах нөхцөл байдал ажиглагдаж байгааг хэлж байлаа.

Дүгнэлт
Энэ удаагийн уулзалтын зочин И. Сэр-Од уулзалтынхаа төгсгөлд зарим нэгэн сонирхолтой санаануудыг дүгнэлт маягаар хэлж уулзалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгож чадсан юм. Тэрбээр бид хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын бодлого дээр тулгуурлаж судалгаа явуулдаг, төр засгаас хараат бус бие даасан судалгааны мөн хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагатай болж чадвал манай улс хөрөнгө оруулалтын хэмжээг тогтортой ихэсгэх боломж гарна хэмээн үзэж Монгол улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд тулгараад буй зарим дутагдал болон давуу талуудыг товчхон дүгнэж хэлсэн юм. Үүнд:
Нийтлэг дутагдал:
– “Барьцгүй” ярьдаг (худал хэлж, гэнэтийн шийдвэр шаардлага тавьдаг, бизнесийн тодорхой бус орчин, амлалтандаа хүрдэггүй, эв түнжингүй, хэт тайван гэх мэт.)
Нийтлэг давуу талууд:
– Онцгой IQ хөгжилтэй
– Онцгой эртний түүхтэй
– Цөөн хүн амтай
– Бүх төрлийн ашигт малтмалын баялаг бидэнд байна
– Тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалийн өвөрмэц тогтолцоотой ард түмэн

Ингээд уулзалтын зочин маань хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж “Одоогийн залуучууд маань өндөр хөгжилтэй орнуудад очиж сурч боловсорч ирснийхээ дараа манай улс ийм тийм болохгүй бүтэхгүй байна гэж муулдаг гэвч үүнээс долоон дор нөхцөлтэй улс орнууд олон байгаа бид харин ч тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалтай, оюун ухааны өндөр IQ-тай, бахархах сайхан түүхтэй ард түмэн, үүгээрээ бид бахархах учиртай” хэмээн яриагаа өндөрлөж асуулт хариултын хэсэгт шилжсэн юм.

Асуулт, хариулт
Асуулт: Таны илтгэлд дурьдсан үзүүлэлтүүдийг харж байхад манай улсын гадаадын хөрөнгө оруулалт 10% -иар нэмэгдсэн байна энэ нь сайн хэдий ч нөгөө талаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнийг яаж зохицуулах талаар таны бодол?
Хариулт: Дээр дурдсан САХСГХОЗ хууль нь гадаадын нэгэн томоохон компани өөрийн лицэнзийн тодорхой хувийг өөр нэгэн гадаадын хувийн болоод гол нь засгийн газрын эзэмшлийн компанид зарах оролдлогыг зохицуулах зорилготой уг нь зөв бодлого, оролдлого юм. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бололцоотой салбаруудыг бүхэлд нь хамруулж хамгийн гол нь төрийн оролцоог хэт их байхаар заасан нь алдаа болсон гэж боддог. Уг нь гадаадын томоохон орнуудын хөрөнгө оруулагч компаниуд тэдний ашиг сонирхол аль болох олон байх тусам манай улсын нэр хүнд тэр хэмжээгээр өсч, статус кво найдвартай байх сайн тал бий. Мөн нөгөө талаас хоёр хөрш орноосоо хамааралтай эдийн засагтай манай улсад уг хамаарлыг сааруулах давуу талтай.

Асуулт: Урт хугацааны хөрөнгө оруулалтын нэмүү өртгийн талаархи таны бодол?
Хариулт: Төр засаг энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж эхлээд байгаа. Жишээлбэл: Сайншандын үйлдвэрлэлийн бүс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байгаа нь сайшаалтай.
Асуулт: Монгол улс уул уурхайгаас өөр өөр салбарт гадаадаас хөрөнгө татах өөр ямар салбар байж болох вэ?
Хариулт: Дэд бүтцийн салбарт сүүлийн үед хөрөнгө оруулалт нилээд орж буй харагдаад байгаа. Уул уурхай бол нөөцөө ухаж аваад дуусчдаг салбар. Харин дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад Концессийн хуулийн дагуу хамтран ажиллах гэрээний нөхцлүүдээ сайтар тохирч харилцан үр ашигтай ажиллах загвараа бодитой хэрэгжүүлэх нь чухал байгаа

Асуулт: Монгол улсын бүх хөрөнгө оруулалтыг хянаж, нэгтгэн гаргадаг газар байдаг уу?
Хариулт: Монголын үндэсний статистикийн хорооны вэб сайт болон холбогдох тайланд тулгуурлан тодорхой нарийн мэдээллүүдийг авч болно. Түүнээс гадна мэдээж Хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх зохицуулах газрын мэдээлэл ч та бүхний судалгаанд хэрэг болно. Саяхан засгийн газраас Хөрөнгө оруулалтыг зохицуулах бие даасан агентлаг байгуулахаар болж байгаа нь сайшаалтай.

Асуулт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг Канадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид 100% худалдсан үүнийг манай засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа гэж сонссон. Яагаад?
Хариулт: Яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь зүгээр товчхондоо хэлэхэд одоо энэ сая батлагдсан хуулиа жигд дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Түүнээс янз бүрийн бизнесийн төслүүдэд өөр өөр хувь хэмжээ, дүрэм журам баримтлаад байж таарахгүй бас нөгөө талаар манай засгийн газрын хувь хэмжээ заавал жишээ нь 50 иас дээш хувь байна гээд дайраад байвал хөрөнгө оруулагч гэдэг чинь буяны байгууллага биш учраас ашгаа хялбархан тооцоод л ашиггүй бол орж ирэхгүй шүү дээ.
Уулзалт 2013 оны 11 дүгээр сар 15-нд 19 цаг 36 минутад өндөрлөв.
Rudolf Steiner House Theatre, Лондон.

Тэмдэглэл хөтөлсөн:
У. Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)

Төгрөгийн ханшны хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн эрсдэл

B. ErdenebatБританийн Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Элчин сайдын яам, бусад байгууллагуудтай хамтран “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” цуврал ярилцлага зохион байгуулж эхэллээ. Ярилцлагын анхны зочноор МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн багш профессор Б.Эрдэнэбат уригдаж  “Төгрөгийн ханшны хэлбэлзэл болон төлбөрийн тэнцлийн эрсдэл”  сэдэвт судалгааны ажлынхаа талаар танилцууллаа.

Проф, Др. Б.Эрдэнэбат, нь Манчестерийн Их Сургуулиас Эдийн Засгийн Ухааны Магистр, Докторын зэрэг хүртсэн. Ланкастерийн Их сургуульд эрдэм шинжилгээны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Өдгөө МУИС-д багшилж буй. Сүүлийн үеийн бүтээлүүд нь Харвард, Оксфордын Их Сургуулийн хэвлэлд хэвлэгдсэн.

Тэрээр ханшны өөрчлөлтийн дотоод гадаад хүчин зүйлс, үр нөлөөллийн талаар судалгааныхаа үр дүнг оролцогчдын сонирхолыг татсан практик жишээнүүд дээр тайлбарласан нь  уулзалт ярилцлагыг тун өгөөжтэй болголоо.  Ингээд уулзалт ярилцлагын явцыг тэмдэглэснээ хүргэж байна.

…Онолын хувьд,  уул уурхайн салбар нь богино хугацаанд өндөр ашиг өгдөг ч, үнийн хэлбэлзэл их, нөөц нь шавхагдмал гэсэн онцлогуудтай.  Байгалийн баялагтай орнуудын хувьд хуримтлал үүсгэж бусад салбаруудаа дэмжих, үнэ буурсан үед эдийн засгийн цочролоос хамгаалах арга хэмжээнүүд авах чадавхтай байх нь чухал. Үүний тулд төрийн бодлого зөв,  түүнийг хэрэгжүүлэх институц сайн байх учиртай.  Эс бөгөөс  баялагийн хараал буюу “Голланд өвчин” нүүрлэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нь өдөрт 30 хувиар хүртэл өсөж буурах үе байх ч  “үнэ 30 хувь буурсан” гээд үйлдвэрлэлээ зогсоох эсвэл “30 хувь өслөө” гээд илүү ихээр үйлдвэрлэх боломжгүй, боломжит хүчин чадлаараа л үйл ажиллагаа нь үргэлжилсээр байдаг  онцлогтой.  Харин бусад төрлийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүний үнэнд түүхий эдээс эхлээд үйлдвэрлэн гаргах үйл явц хүртэлх бүх ажиллагааны  зардал шингэчихсэн байдаг тул ингэж огцом өөрчлөгдөх боломжгүй.  Иймд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нөөцийн бус бүтээгдэхүүний салбарыг хамтад нь хөгжүүлэх бодлого маш чухал байдаг нь олон улсын туршлагаар нотлогдсон зүйл.

Монголын хувьд,  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед зөв бодлого баримталж хуримтлал үүсгэж бусад салбаруудаа хөгжүүлж чадаагүйгээс  энэ салбар эдийн засгийн ихэнх хувийг эзэлж, уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн нөлөөлөлд эрс автамтгай болсон.

TradeBalance

Зургаас  Монгол орны гадаад худалдааны тэнцэл  уул уурхайн олборлолт огцом нэмэгдсэн сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.  Экспортийн дүнгээсээ давсан имроптын хэрэглээ бий болсны шалтгаан нь, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ буурсан,  эрэлт багассан, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас болж уул уурхайн бус үйлдвэрлэлүүдийн өрсөлдөх чадвар буурсан. Дээр нь хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлаас болж хөрөнгө оруулалт багассантай холбоотой.

Импорт талаас нь харвал уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн болон бусад материалуудын импорт нэмэгдсэн, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас үүдэж импортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямдарсан, дээр нь нийгмийн жишигт гарч буй тансаг хэрэглээний (автомашин болоод бусад) өсөлт бий болсон зэрэг шалтгаануудыг хэлж болно.  Хэдийгээр төгрөгийн нэрлэсэн ханш ам.доллартай харьцуулахад унаж байгаа ч бодит ханш нь 2000 оны эцэстэй харьцуулахад бараг 50 хувь чангарсан байна.  TugrugRealNominalValue

Иймд 2000 оны 100 доллараар авах зүйлсийг өнөөдөр Монголд та 200 доллараар авах болж байна. Үүнээс болж эскпортын бараа үйлчилгээ тухайлбал ноолуур, жуулчлал, амрахаар очиж буй  гадаадад ажилладаг Монголчуудын өрсөлдөх чадвар буурна.  Та 100 фунтэй 10 жилийн өмнө  очих өнөөдөр очихын хооронд ялгаа их болсон нь төгрөгийн ханш чангарчихсан байгаагаас үүдэж танд учирч буй эдийн засгийн нэг бэрхшээл. Гадаадын жуулчдад энэ нөлөөлөл адил туссанаар жуулчлал буурлаа.

Урсгал тэнцэлд нөлөөлж буй бас нэг сөрөг нөлөөлөл нь Монголын ажиллах хүчний ур чадвар, боловсролын түвшингийн зах зээлийн шаардлагыг хангаж чадахгүйд оршино. Уул уурхайн салбарын хөгжил айсуй нь тодорхой байх үед боловсон хүчнээ бэлдээгүйгээс өдгөө гадны боловсон хүчнүүд өндөр чадвар шаардах ажлыг өндөр үнээр хийж орлогоо гадагш илгээж буй нь Монголын газар нутаг дээр бий болсон баялагийн үнэ цэнэ эргээд Монголдоо шингэхгүй гадагш гарах нэг шалтгаан болж байна.

WorkForceTransfer
Монголчууд гадаадад ажиллаж эх орондоо мөнгө явуулах хэмжээ сүүлийн үед тогтворжиж харин уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр гадны ажилчдын цалингийн хэмжээ эрс нэмэгдсэнийг дээрх зургаас харж болно.

Монгол орны ДНБ-ний өсөлт 15-17 хувь байна хэмээн шуугиж байгаа ч энэ нь гадны хөрөнгө оруулагчдын мөнгө, гадагш гарч буй цалин, ашгийг багтаасан тоо.  Харин Монгол улсын өөрийн иргэдийн үйлдвэрлэж өөрсддөө шингээдэг Үндэсний Нийт орлого сүүлийн арван жилд дорвитой өсөөгүй.  ДНБ-д эзлэх гадаад өрийн дүнг үзүүлсэн доорх зургаас энэ байдлыг харж болно.

GadaadUr

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед бий болгосон ганц хуримтлал нь 1 тэрбум ам.долларын валютын нөөц.  Харамсалтай нь энэ жаахан нөөцөө ханшийн өсөлтийг тогтоох гэж талыг нь зарцуулчихаад буй. Доорх зурагт байгалийн баялаг ихтэй зарим улсуудын мөнгөн тэмдэгтийн 2007 оны 6 сараар  нормчилсон доллартай харьцах харьцааг үзүүлэв.  Монгол шиг өөрийн мөнгөн тэмдэгтийн долларын ханштай харьцах харьцааг барих (интервенц хийх)  гэж хүчтэй оролдож буй орон энд байхгүй, харин зах зээлийн жам ёсоор үргэлжлэх ханшийн  байнга хэлбэлзэл дунд эдийн засгаа удирдаж буй.

ValutiinNuutsiinBaidal

Нэгэнт нийтээрээ ийм их хэлбэлзэлтэй үед үл мэдэгдэм хувь нөлөөтэй Монгол улс төгрөгийнхөө валютийн ханшийг барих гэдэг нь боломжгүй зүйл.

Саяханы долларын ханшны өсөлтийн үед  төгрөгийн ханшийн бодлогыг зохицуулах Төв банкнаас тодорхой шийд гаргахгүй удсанаас долларын авах, зарах зөрүү ердийн үед 2 төгрөг байдаг байсан бол 90 төгрөг хүртэл өссөн байдаг.

HanshiinZuruu

Энэ нь төв банкны удирдлага нь улс төрийн шахалт хавчилтад байдаг, тэндээс ирэх дарамтаар хүчээр интервенц хийдэг нь харагдаж буй. Үүний уршгаар валютийн нөөц багасаж,  нэгэнт хорьж дийлэхээ болих үед эдийн засагт ирэх нөлөөлөл нь хариу үзүүлэх завдал өгөлгүй огцом хүнд тусдаг.

Иймээс Төв банкны удирдлага нь аль нэг улс төрийн хүчнээс хараат бус, мэргэжлийн өндөр түвшний, санхүүгийн бүрэн бие даасан байх нь чухал. Баруунд энэ албыг нэр хүндтэй мэргэжлийн эдийн засагчид л хийдэг.

Нэгэнт бий болж буй урсгал тэнцлийн энэхүү алдагдлыг хөрөнгө ба санхүүгийн тэнцлээр, манай орны тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт,  засгийн газрын бонд гэх мэт өр зээлээр нөхөхөөс аргагүй болоод буй.
Харамсалтай нь манай хөрөнгө оруулалтын тодорхойгүй орчноос болж гадны хөрөнгө оруулалт улам бүр буурснаар  засгийн газар зээл авахаас өөрөөр хэлбэл бонд гаргахаас аргагүй болж буй.  Бид Хөгжлийн бонд Чингис бонд гэж гаргаж байсан Одоо Самурай бонд гаргахаар болж байна. Мэдээж тэнцлийн зөрүүгээ эдийн засгийн өсөлтөөрөө бус зээл тавьж тэнцүүлэх нь сайн арга биш ч онолын хувьд энэ бол үүсээд буй нөхцөл байдалд зайлшгүй хийх ёстой үйлдэл.  Энэхүү бага хувиар авч буй зээлээрээ эдийн засгаа хурдан сэргээх зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Харин нэг санаа зовоож буй зүйл бол өмнөх хоёр бондын эргэн төлөх хугацаа 2018 онд давхцаж буй нь манай эдийн засагт ихээхэн дарамт болохоор харагдаж буй. Доорх зургийг үзнэ үү!

BondPayment

 

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь сүүлийн жилүүдэд мөн л өсөж эхлэснийг дооорх зургаас харж болно.

ZGurGDP
Хэрвээ бид дахин бонд гаргах бол өмнө босгосон шиг бага хүүтэй байх магадлал бага. Учир нь АНУ-ийн эдийн засаг сэргэснээр тэдний төрийн бондын хүү доод хэмжээндээ ирлээ. Ийнхүү хамгийн найдвартай гэгдэх тэдний бондыг авах нөхцөл үүссэнээр манай гаргах бондын хүү бага байх боломж багасана.

Am$Rate

Эндээс үзвэл бид төлбөрийн тэнцлийн алдагдалаа нөхөхийн тулд дахин бонд гаргавал одооныхоосоо илүү өндөр хүүтэй л авах төлөв харагдаж буй юм.

Өнөөгийн  тэнцлийн алдагдалтай үед дампуурлаа зарлахгүй босох хөрөнгийн эх үүсвэр бонд гаргах.  Хамгийн гол нь зээлсэн хөрөнгөндөө тулгуурласан эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж хурдацтай өсөлтийг бий болгох. Эдийн засаг өөрийн ажилладаг хуультай, байнга баяжин судлагдаж буй ухаан. Энд эрх мэдлээ ашигласан улс төрийн нөлөөлөл ороод ирэхээрээ л гажуудал үүсэж хөгжил ярих аргагүй болдогийг ойлгож ухаарах цаг болсон.

Ярилцлагын үед өрнөсөн зарим асуулт хариултаас:

Асуулт: Яагаад уул уурхайн орлогоосоо хуримтлал үүсгэж чадаагүй юм бэ?
Хариулт: Эдийн засгийн урт хугацааны тогтвортой бодлогогүй,  эдийн засгийн утга холбогдолтой шийдвэрүүдийг улс төрийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэдгээс болж буй. Иргэдэд өгдөг 20 000 төгрөг, оюутнуудын 70 000 төгрөг зэрэг нь эдийн засгийн үндэслэлгүй шийдвэрүүд. Ийм шийдвэрүүд нь эргээд  нийгэмд буруу дадал зуршлыг бий болгож байна. Иргэд сар бүрийн 20 000 төгрөгтөө найдсан бүтээлч биш, оюутнууд “би  сурах ёстой” гэхээсээ илүү “авах ёстой” гэсэн сэтгэлгээ, арга барилтай болж байна.

Асуулт: Та судалгааны ажлаараа дэлхийд танигдсан эрдэмтэн хүн. Эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг тань шиг эдийн засагч нартайгаа зөвлөлдөж ярих тогтолцоо байдаггүй хэрэг үү?
Хариулт: Товчхондоо үгүй.  Мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсдоггүй.  Тийм тогтолцоо байхгүй. Би өөрийгөө залуу хүн, цааш сурч мэдэх юм их бий гэж боддог. Гэтэл эдийн засгийн гол шийдвэр гаргадаг байгууллагдууд Монгол Банк, Эдийн Засгийн Хөгжлийн Яам зэрэгт надаас залуухан хүүхдүүд ажиллаж байна. Тэд даргынхаа л хий гэснийг хийж буй.  Ингэхээр шийдвэрүүд урт хугацааны эдийн засгийн агуулгатай гэхээсээ богино хугацааны засал хийх, улс төрийн утга агуулгатай гараад байгаа л гэсэн үг.

 Асуулт: Гадаадын шилдэг 100 сургуульд орвол төрөөс тэтгэлэгийг даана гэсэн шийдвэрийг та юу гэж үздэг вэ?
Хариулт. Үүнийг дэмждэггүй. Учир нь эдгээр сургуулиуд наад зах нь  өөрийнхөө шалгууруудаа Англи хэлээр тавина. Үүнийг хэн давах магадлалтай вэ гэхээр хувийн өндөр үнэтэй сургуульд явж буй хөрөнгө мөнгөтөй баячуудын хүүхдүүд. Ердийн сургуулийн хичээл өдөр 11 өнгөрөөгөөд л тарчихаж байна. Ерөнхий боловсролын сургалтын систем тун хангалтгүй болоод буй. Гэтэл хувийн сургуулиуд үдээс хойш 4 хүртэл хичээллэж, төрөлхи  Англи хэлтэй хүмүүс хичээл зааж буй. Ингэхээр  ердийн хүмүүсийн олонх бүрдүүлдэг татварын мөнгөөр бид баячуудын хүүхдүүдийг сургана л гэсэн үг болж байгаа.

Асуулт: Гадаадад удаан байсан хүмүүс Монголдоо эргээд  очиход соёлын шоконд ордог гэсэн. Та орж байв уу?
Хариулт: Оролгүй яахав. Одоо ч бүрэн гарсан гэж хэлэхгүй. Энд би өөрийн мэргэжлийнхээ хувьд хангалттай түвшинд ажиллаж байсан ч эх орондоо очиж юм хийе гэж эхнэртэйгээ ярьж шийдэн  гурван хүүхдээ аваад очсон. Их Сургуульд багшилж эхэллээ. Сургуулийнхаа нэрээр дэлхийн алдартай сургуулиудын хэвлэлд бүтээлээ хэвлүүллээ. Орон тоогоор хоёр ч удаа цомхотгогдож үзлээ. .. гэх мэт юм үзэж туулж л явна.  Тогтолцоог бүхэлд нь тийм амархан өөрчилж шинэчлэх амаргүй юм байна гэдгийг ойлгож буй. Залуу үе гарч ирж л өөрчлөх байх. Гарын хэдэн шавьтай болъё гэж зүтгэж байна.  Мөн сайн сурах бичгүүд хэрэгтэйг анзаарч бичиж эхлээд буй.

Тэмдэглэлийг хөтөлсөн Д.Цэрэнбат

Анхдугаар уулзалтыг зохион байгуулах ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Элчин сайдын яам, Британи дах Монгол Oюутны Холбоонд гүн талархал илэрхийлье!

Уулзалтын талаархи зочин илтгэгчийн сэтгэгдэл

Уулзалтын фото сурвалжлага  – by Azaa studio

Лийдсийн их сургууль дах монгол судлалын түүхээс

NaraaЖ. Нарантуяа, Лийдсийн их сургуулийн докторант

Саяхан 10 сарын 25-27 ний өдрүүдэд Лийдсийн их сургуульд Зүүн Өмнөд Ази судлалын тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ойн баярт Лийдсийн их сургуулийн урилгаар Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Н. Тулга, нарийн бичгийнд дарга Б. Мөнхжин нар хүрэлцэн ирж оролцлоо.
Дөнгөж саяхныг болтол энэ тэнхмийн үйл ажилллагаатай Их Британи дахь монгол хэл, монгол судлалын түүх нягт холбоотой  байсан билээ.  Анх 1969 онд Owen Lattimore хятад судлалын тэнхмийн дэргэд Монгол судлалын төв байгуулан ажиллуулж эхэлснээр энэ түүхт үйл явдлын эх суурийг тавьсан юм. Ийнхүү Owen Lattimore Их Британи болон Монгол улсын түүхэнд шинэ үеийг нээж, тэр үеэс хойш Лийдсийн их сургуульд  монголын олон судлаач, оюутан ирж суралцаж байсан түүхтэй.  1963 онд Монгол улс Их Британи улстай дипломат харилцаа тогтоох үеэр  Owen Lattimore-ийг Хаан урин авчирч хэлмэрчээр ажиллуулж байсныг энэ ойн үеэр мөн дурсан ярьцгааж байлаа. Хэдийгээр Owen Lattimore нь албан ёсоор их сургуулийн боловсрол эзэмшээгүй ч 1965 онд Glasgow -ийн их сургуулийн хүндэт доктор болж анх удаа их сургуулийн боловсролын зэрэгтэй болсон гэдэг. Монгол улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өсгөхөд Owen Lattimore  их хувь нэмэр оруулсныг Монгол улсын засгийн газраас үнэлэн 1979 Алтан гадас одонгоор шагнажээ. Owen Lattimore-ийн эхлүүлсэн энэ ажлыг өвөр монголын монгол судлаач Өргөнгөө Онон үргэлжлүүлэн Монгол судлалын төвийг олон жил удирдахдаа энэ их сургуульд ямар их нэр хүндтэй байсныг дурсах хүмүүс мөн олон байв. Өргөнгөө Ононгийн дараа Dr.Judith Nordby монгол судлалын чиглэлээр хичээл зааж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарснаар энэ ажлыг үргэлжлүүлэх хүнгүй болжээ.  Ингээд Лийдсийн их сургууль 2012 оноос эхлэн Owen Lattimore-ийн үүсгэн босгосон монгол хэл, судлалын үйл ажиллагааг санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан хаасан байна.  Өнөөдөр энэ сургуульд монгол хэл, түүхийг сонирхсон хүн энэ  мэргэжлээр суралцах боломжгүй болсонд харамсал төрөх юм.

LeedsUni50Photo
Class of 1970 With Professor Owen Lattimore in his Mongolian outfit!

School of Modern Languages and Cultures has shared this photo of Owen Lattimore, who began East Asian Studies at Leeds.

Лондонгийн Монгол Наадам – 2013

Британийн Монголчуудын Баяр Наадмын ажиллагаа 7 сарын 13-нд Лондон хотын баруун урд дүүрэг дах Wimbledon Ground зүлэг ногоон талбайд ёслол төгөлдөр боллоо.

Наадмын ажиллагааг Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголчуудын Холбооноос Британи дах Монгол Оюутны Холбоо, Mongolia Connect Group,  Broadway Beauty saloon, Mongol Pub, MM Service Ltd зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Мотортон хөлөглөсөн Монгол наадмын нээлт

Газар газартаа зохицуулан гадаадад суугаа Монголчууд маань нааддаг. Лондонгийн наадмын энэ жилийн нээлт нэгэн сюрприз байсан нь задгай машинаар цагаан тугаа залж зургаан мотоциклоор хамгаалуулан наадмын талбайд Толин хулын аянд довтолгон орж ирсэн явдал байв. Цөөхөн хоногт өөрийн боломжиндоо тулгуурлан танил нөхдөө дуудан энэхүү өвөрмөц аргаар туг залах санааг урлагийн тоглолтын найруулагч М.Мөнзоригт маань гарган найруулсан нь наадамчдын сэтгэлд нийцэж уухайн түрлэгээр мялаалгав. Туг залсны дараа элчин сайдл Н.Тулга наадмын ажиллагааг нээж үг хэлснээр 2013 оны Британийн Монголчуудын баяр наадмын ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.

Наадмын нээлтийн ажиллагааг Оюунчимэг эгч, Давааням нар хөтлөж,  морин хуурын татлага, төгөлдөр хуурын ая эгшиг, эрийн гурван наадмын үе залган оршихийн бэлэгдэл үзүүлбэр, Даваанямын зохиосон ая дууны мэндчилгээгээр урлагийн тоглолт бүрджээ.

Мөн Төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч, залуу дуучин Намцо наадмын ажиллагааг дэмжин ая дуугаа өргөв.

 

Хүн бүр харах бөхтэй хүчит бөхийн барилдаан

Энэ жилийн наадамд залуус маань элдвээр гуйлгаж цоровдуулалгүй өөрсдийн идэвхээр олноороо барилдсан нь майхан бүр өөрсдийн харах бөхтэй болгож наадмын бөхийг сонирхолтой өргөн түмний оролцоотой болголоо. Бөхийн давааны боорцогийг Монгол Пабны Болдоогийн гэр бүл амттай сайхан хийжээ.

 

МУГЖ Д.СОСОРБАРАМ: “ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ” ЛЕКЦ УНШИВ

4994_163051307200169_1553505540_nМонгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам 2013 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Их Британий нийслэл Лондон хотод байрлах Rudolf Steiner House Theatre -д тус улсад амьдарч буй Монголчуудад “ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ” сэдэвт лекц уншив. МУГЖ Д.Сосорбарам нь уг лекцээ АНУ, БНСУ, Японд болон Европийн зарим орнуудад суугаа Монголчууддаа уншсан бөгөөд лекцийн үеэр хүрэлцэн ирсэн Монголчууд жүжигчин Д.Сосорбарамын сүүлийн үеийн уран бүтээл, хийж байгаа ажлуудын талаар сонирхолтой асуулт асууж санал солилцов. Мөн тэрээр энэ жилийн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг удирдан өмнөх жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа сонирхуулж, уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн Монголчуудтай дурсгалын зураг татуулав.

Зохион байгуулагч:
Элчин Сайдын Яам
Британийн Монголчуудын Холбоо